Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/302

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-т холбогдох 1821004600297 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 1994 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, “*******” гэрэл зургийн студид туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******.

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 10 цагийн орчимд "Тоёотоа Кровун" маркийн *******. улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг “*******” хорооллын 2 дугаар эгнээний гудамжны замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монголын Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүй зорчино", мөн дүрмийн 2.3.а-д заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангана”, мөн дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 9.2-д заасан ”Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”  гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч *******-гийн жолоодож явсан *******. улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, *******-гийн биед хүндэвтэр гэмтэл, зорчигч *******-ын биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт  холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өглөө гэрээсээ гараад ахынх руу ус авахаар очоод буцаж явах замд мотоцикл өөдөөс ирж байсан. Би мотоциклыг баруун талаар зөрөх нь гэж бодоод нөгөө тийшээ үрүүлээ дарахад машин доогуур ороод ирсэн. Осол болсны дараа хохирогчийг эмнэлэгт үзүүлээд гарсан зардлыг төлсөн. ******* эгчийг маргааш нь гэрээс аваад үзүүлсэн. Одоо хохирлыг бүрэн барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мотоциклынхоо ард ******* эгчийг суулгаад *******ийн 2 дугаар эгнээнд явж байтал өөдөөс хар өнгийн жижиг суудлын тэрэг ирж байсан бөгөөд зүүн гар талаа бариад явж байснаа миний ойролцоо ирээд замын ховилд тогтсон усыг тойроод гарахдаа миний явж байсан зүг рүү дараад миний унаж байсан мотоциклыг мөргөсөн. Түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан. Тухайн үед миний өөдөөс ирж байсан тээврийн хэрэгслийн хурдыг мэдэхгүй байна. Холоос ирж явахыг харахад тоос манаргаад ширүүн явж байх шиг байсан******* Надад хохиролд 1 сая төгрөг өгсөн тул гомдолгүй” гэжээ. /хх-ийн 28-29, 71 тал/

 

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хэрлэн сумын 1 дүгээр баг ******* хороололд мотоциклын ард суугаад гэртээ харих гээд явж байтал гэнэт өөдөөс ирж явсан машин ирээд мөргөсөн. Тэгээд би айгаад гэр лүүгээ очиж осол болсон талаар хэлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй *******” гэжээ. /хх-ийн 32 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 575 тоот актын дүгнэлтэд

            1. *******-гийн биед баруун тавхайн 3 дугаар шивнүүр ясны хугарал, язарсан шарх, баруун мөр, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

     3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон баруун тавхайн 3 дугаар шивнүүр ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар баруун тавхайн язарсан шарх, баруун мөр, нурууны зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     3. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 41 тал/

 

     - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-16 тал/

- “Ашид Билгүүн” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн мотоциклын эвдрэл хохирлын үнэлгээ / хх-ийн 18 тал/

     - Замын цагдаагийн тасгийн 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55 тал/

- *******-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/  зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 10 цагийн орчимд ******* улсын дугаартай, "Toyota Crown" маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг “*******” хорооллын 2 дугаар эгнээний гудамжны замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монголын Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүй зорчино", мөн дүрмийн 2.3.а-д заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангана”, мөн дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 9.2-д заасан ”Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”  гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч *******-гийн жолоодож явсан ******* улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж,

*******-гийн биед биед баруун тавхайн 3 дугаар шивнүүр ясны хугарал, язарсан шарх, баруун мөр, нурууны зөөлөн эдийн няцрал буюу хүндэвтэр хохирол, уг мотоциклын зорчигч *******-ын биед баруун зүүн хөлд зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч *******, иргэний нэхэмжлэгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг,  Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 575, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 572 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн мотоциклын эвдрэл хохирлын үнэлгээ, Замын цагдаагийн тасгийн 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар техникийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч *******-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болохыг дурдав. 

 

Шүүгдэгч *******-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь  “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

 Шүүгдэгч ******* нь хохирогч *******-д эмчилгээний болон бусад зардалд 1000.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******-ыг бусдад төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ын эзэмшлээс улсын дугаартай, "Toyota Crown" маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн *******-ын *******  дугаартай жолоочийн үнэмлэх, 01276186 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох, *******. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******-ын эзэмшлээс ******* улсын дугаартай, "Toyota Crown" маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-ын ******* дугаартай жолоочийн үнэмлэх, ******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох, ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ