| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/04485/И |
| Дугаар | 191/ШШ2026/03532 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2026/03532
2026 03 09 191/ШШ2026/03532
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч бөгөөд хариуцагч: тоот хаягт оршин байх, ******* ХХК /РД:*******/-ийн хүсэлттэй,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин байх, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай ******* ХХК-ийн хүсэлттэй, 278,250,000 төгрөг гаргуулах тухай ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******-*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.*******,
Хэрэг гүйцэтгэгч А.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь шүүгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан захирамжийн биелэлтийг хангаж Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагааг хавсарган дахин хүсэлт гаргаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газар лавлагаа гаргаж өгөхгүй, E-Mongolia цахим сайтад манай компанийг үйл ажиллагаа явуулдаггүй учраас бүх лэл хаалтай байгаа болохыг талаарх хүндэтгэн үзэх шалтгаанаа манай компани шүүхэд тайлбарлан албан бичиг хавсаргасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1551 дугаар зүйлийн 15511-д "Үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий харилцагч, эсхүл үүргээ биелүүлж чадахгүй болсон хуулийн этгээд өөрийгөө дампуурсанд тооцуулахаар тухайн хуулийн этгээдийн оршин байгаа газрын шүүхэд хүсэлт гаргана" гэснийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж энэхүү хүсэлтийг гаргаж байна. " " ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 08- ны өдөр аймгийн тухайн үеийн засаг дарга Ж.Батсуурийн санаачилга гаргаж санал тавьсны дагуу аймгийг "Жишиг аймаг болгон хөгжүүлэх хөтөлбөр зорилтын хүрээнд 16 давхар барилга барих бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх зорилгоор хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 670 744 төгрөг, 7 хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдсан. Явцын дунд буюу 2013-2014 онуудад компанийн дүрэмд өөрчлөлт оруулж компанийн хувьцааг Монгол улсын иргэн Х.-, Ш., Б., БНХАУ-ын иргэн нар тус тус 25 хувиар эзэмшиж, Ш. г гүйцэтгэх захирлаар томилсон.
2013 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хамтран ажиллах гэрээний хүрээнд үйл ажиллагаа эхлүүлэн оруулагч нарт танилцуулан тухайн төслийг эхлүүлсэн ба хувьцаа эзэмшигчид гадаад дотоодоос нийт төслийн 30% -ийг бүрдүүлэх, 70%-ийг нь ны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцон хувьцаа эзэмшигчид 1.0 сая долларын оруулалт хийсэн.
Гэвч зөвхөн 700 000 долларын зээл олгоод нэмэлт санхүүжилт олгоогүй. Төслийн санхүүжилт хойшилсны улмаас манай компани санхүүгийн ихээхэн алдагдалд орж зарим нэгэн хувь хүмүүс болон ББСБ-аас санхүүжилт босгож байсан болно. Үүний нэг жишээ нь манайхаас шүүхийн шийдвэрийн дагуу авах авлагатай "******* ******* ХХК бөгөөд тус компани нь дээр дурдсан төсөл хөтөлбөрт оролцож Сантехник холболт суурилуулалт инженерийн байгууламжийн ажлыг авч туслан гүйцэтгэгчээр оролцоно гэсэн тохироотойгоор манай компанид 150 000 000 төгрөгийн санхүүжилт олгож байсан. Энэ хугацаанд нэмэлт санхүүжилт олгохоос татгалзан өмнө олгосон 700 000 долларын зээлээ нэхэмжлэн шүүхэд хандсанаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 847 дугаар шийдвэрээр " " ХХК- иас 2 896 451 786 төгрөг гаргуулах шийдвэр гарч НШШГГ-аас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан барьцаа болох дээрх төслийн 16 давхар 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг хураан авч албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулснаар ны өр бүрэн хаагдсан болно. Ийнхүү " " ХХК-ийг үүсгэн байгуулсан зорилтот төсөл хөтөлбөр нь амжилтгүй болж их хэмжээний өр төлбөр үүсч үйл ажиллагаа бүрэн зогссон бөгөөд цаашид үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадамжгүй, эх үүсвэргүй болсон. Дампуурлын тухай хуулийн 7.1.2: " " ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх эд , итгэмжлэн өмчилсөн эд байхгүй болно. Дампуурлын тухай хуулийн 7.1.3: Тус компани нь дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугааp сарын 30-ны өдрийн дүгээр шийдвэрээр 278 250 000 төгрөгийг ******* ******* ХХК-д төлөх төлбөртэй. Татвар, нийгмийн даатгалын өр төлбөр байхгүй болно. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хаяг: тоот Утас:
Дампуурлын тухай хуулийн 7.1.4: Хариуцагчид төлбөртэй этгээд байхгүй болно. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан тэй, өөрийн нэрээрээ эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд өрөө хариуцдаг, нэхэмжлэгч хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж заасан бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт хуулийн этгээд" гэж Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгууллатын нэгдлийг хэлнэ гэжээ.
Хуулийн этгээдийн ******* регистрийн дугаартай " " ХХК нь дээр дурдсан хуулийн шаардлагуудыг хангахгүй төдийгүй цаашид үйл ажиллагаа явуулах, бусдын өмнө үүргээ хэрэгжүүлэх, оршин тогтнох санхүүгийн чадамжгүй тул дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр " ХХК-тай зээлийн гэрээ байгуулан " " ХХК-д 150 000 000 төгрөг 1 жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдэл хүү төлөхөөр тохиролцож компанийн үйл ажиллагааны эргэлтийн өс олгосон бөгөөд " " ХХК нь гэрээний дагуу зээлээ төлөөгүй. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээг дүгнэж үндсэн зээл 255 000 000 төгрөг, зээлийн хүүнд 19 375 000 төгрөг, 3 875 000 төгрөг, нийт 278 250 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон боловч уг дүнгээс нэг ч төгрөг буцааж төлөөгүй тул гэрээний дагуу шүүхэд хандсан. дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/ тоот шүүгчийн захирамжаар 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ******* *******ХХК- д нийт 278 250 000 төгрөг төлж барагдуулах шийдвэр гарсан. Гэвч уг хугацаанд " ХХК нь ямар ч төлбөр төлөөгүй тул шүүхийн шийдвэрт заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн боловч " " ХХК нь уг зээлийн барьцаа хөрөнгийг талуудад мэдэгдэхгүйгээр дур мэдэн худалдан борлуулсан байсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас " " ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өс өр төлбөрийг гаргуулах ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 6 жилийн хугацаанд манай компанид ямар ч төлбөр буцааж төлөөгүй байна.
Иймд " " ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу манай байгууллагын Хохиролыг бүрэн барагдуулсаны дараа тус компанийн дампуурлын асуудлыг авч хэлэлцэнэ үү гэжээ.
3. Дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгч А. 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 сарын 22-ны өдрийн 191/Ш32025/ дугаар захирамжаар ******* ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож, шүүхээс өгсөн үүргийн дагуу Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар хүсэлт гаргагчийн санхүүгийн тайлангуудад төлбөрийн чадварын болон дампуурлын иж бүрэн шинжилгээ хийж, Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 13-р зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрээр хүсэлт гаргагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргаж шүүх, нэхэмжлэгч, хариуцагч нарт танилцуулж байна
а/ ******* ХХК-ийн танилцуулга:
******* ХХК нь Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ******* тоот регистртэй, тоотод байрлаж ажиллахаар 2013 оны 07 сарын 08-ны өдөр 4 гишүүнтэйгээр , гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 670,744,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан ХХК байна. Улсын бүртгэлийн нээлттэй ллийн сан болон УБЕГ-ын Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд бүртгэгдсэн өөрчлөлтөөр:
-2014 оны 09 сарын 19-ний өдөр хувьцаа эзэмшигч гишүүнээс БНХАУ-ын иргэн , овогтой *******дэлгэр нар хасагдаж, БНХАУ-ын иргэн , овогтой нар нэмэгдсэнийг,
-2013 оны 10 сарын 08-ны өдөр гүйцэтгэх удирдлагаар овогтой г тус тус улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
-Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь овогтой /РД: /
|
| Дүрмийн сангийн эзэмшил: | |||
| № | Гишүүд | Улс | Оруулсан төгрөгөөр | Эзлэх хувь |
| 1 | Хэнчяахав - | Монгол Улс | 167,686,000.00 | 25.00% |
| 2 |
| Монгол Улс | 167,686,000.00 | 25.00% |
| 3 |
| Монгол Улс | 167,686,000.00 | 25.00% |
| 4 |
| БНХАУ | 167,686,000.00 | 25.00% |
|
| БҮГД |
| 670,744,000.00 | 100% |
б/ ******* ХХК-ийн санхуугийн тайлангийн үзүүлэлт:
| Балансын зүйл | 2020 он | 2021 он | 2022 он | 2023 он |
| Мөнгөн | 385,610.00 | 385.610.00 | 373,600.00 | 373,600.00 |
| Дансны авлага | - | - | 3,390,133,600.00 | 3,390,133,600.00 |
| Татвар НДШ-ийн авлага | 49,850.800.00 | 49.850,800.00 | 49,850,800.00 | 49,850,800.00 |
| Бусад санхүүгийн | - | - | - |
|
| Бусад авлага | 5,599,105,800.00 | 5,599,105,800.00 | 2,208,972,200.00 | 2,208,972,200.00 |
| Бараа материал | - | - | - | - |
| Бусад эргэлтийн | - | - | - | - |
| Урьдчилж төлсөн зардал | 154,600.00 | 154,600.00 | 154.600.00 | 154.600.00 |
| Эргэлтийн | 5,649,496,810.00 | 5,649,496,810.00 | 5,649,484,800.00 | 5,649,484,800.00 |
| Үндсэн | 102.100.00 | 102,100.00 | 102,100.00 | 102,100.00 |
| Хуримтлагдсан элэгдэл | - | - | - | - |
| Бусад үндсэн | - | - | - | - |
| Хойшлогдсон татварын | - | - | - | - |
| Биет бус | 490,500.00 | 490.500.00 | 490,500.00 | 490,500.00 |
| Эргэлтийн бус хөрочгө | 592,600.00 | 592,600.00 | 592,600.00 | 592,600.00 |
| Нийт хөрөнгийн дүн | 5,650,089,410.00 | 5,650,089,410.00 | 5,650,077,400.00 | 5,650,077,400.00 |
| Дансны өглөг | 3,721,659,700.00 | 3,721,659,700.00 | 3,722,071,700.00 | 3,722,071,700.00 |
| Цалингийн өглөг | 2,451,000.00 | 2,451,000.00 | 2,451,000.00 | 2,451,000.00 |
| Богино хугацаат зээл | 250,000.000.00 | 250,000,000.00 | 250,000,000.00 | 250,000,000.00 |
| Урьдчилж орсон орлого | - | - | - | - |
| Татварын өр | - | - | - | - |
| Хүүний өглөг | - | - | - | - |
| НДШ-ийн өглөг | - | - | - | - |
| Бусад богино хугацааг өр төлбөр | 1,713,600.00 | 1.713,600.00 | 1,713,600.00 | 1,713,600.00 |
| Богино хугацаат өр төлбөрийн дун | 3,975,824,300.00 | 3,975,824,300.00 | 3,976,236,300.00 | 3,976,236,300.00 |
| Урт хугацаат зээл | 1.850.583.000.00 | 1.850,583.000.00 | 1,850,583,000.00 | 1,850,583,000.00 |
| Бусад урт хугацаат өр төлбөр | 677.427.000.00 | 677.427.000.00 | 677,427,000.00 | 677,427,000.00 |
| Урт хугацаат ор төлбөрийн дун | 2,528,010,000.00 | 2,528,010,000.00 | 2,528,010,000.00 | 2,528,010,000.00 |
| Ор төлбөрийн дүн | 6,503,834,300.00 | 6,503,834,300.00 | 6,504,246,300.00 | 6,504,246,300.00 |
| Эздийн өмч | 670.744.000.00 | 670,744,000.00 | 670,744,000.00 | 670,744,000.00 |
| Хуримтлагдсан ашиг/алдагдал | (1.524,488,890.00) | (1,524.488,890.00) | (1.524,912,900.00) | (1,524.500,900.00) |
| Эзний өмчийн бусад хэсэг | - | - | - | - |
| Тайлант ашиг, алдагдал | - | - | - |
|
| Эзний омчийн дун | (853,744,890.00) | (853,744,890.00) | (854,168,900.00) | (853,756,900.00) |
| Өр болон эзний өмчийн дүн | 5,650,089,410.00 | 5,650,089,410.00 | 5,650,077,400.00 | 5,650,489,400.00 |
| Өр толбөр/өөрийн д харьцуулсан харьцаа | -761.80% | -761.80% | -761.47% | -761.84% |
в / ******* ХХК-ийн орлогын тайлангийн үзүүлэлт
| Балансын зүйл | 2020 он | 2021 он | 2022 он | 2023 он |
| Борлуулалтын орлого | 0.00 | 0.00 | 0.00 | 0.00 |
| Бараа бүтээгдэхүүний өртөг, зардал | (166.390.00) | 0.00 | (412.000.00) | (12.000.00) |
| Татварын өмнөх ашиг | (166.390.00) | 0.00 | (412,000.00) | (12,000.00) |
| Ашиг | (166,390.00) | 0.00 | (412,000.00) | (12,000.00) |
г/ ******* ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн төлбөрийн чадварын шинжилгээ
Нөхөлтийн коэфициент буюу эргэлтийн хөрөнгийн харьцаа
| Он | Эргэлтийн хөрөнгийн харьцаа | Эргэлтийн
| Богино хугацаат ор төлбөр |
| 2020 он | 0.00869 | 5,649,496,810.00 | 6,503,834,300.00 |
| 2021 он | 0.00869 | 5,649,496,810.00 | 6,503,834,300.00 |
| 2022 он | 0.00869 | 5,649,484,800.00 | 6,504,246,300.00 |
| 2023 он | 0.00869 | 5,649,484,800.00 | 6,504,246,300.00 |
Дүгнэлт: Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн өр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулдаг. Эргэлтийн хөрөнгийн харьцаа 1.2 - 2.0-оос багагүй байвал зохистой гэж үздэг. Санхүүгийн тайлангуудад тусгагдсан эргэлтийн хөрөнгийн харьцаанаас тооцоход ******* ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн харьцаа хэвийн бус, онолын зохистой үзүүлэлтээс маш бага буюу 230.26 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь өр төлбөрийг барагдуулах эргэлтийн хангалтгүй, төлбөр төлөх боломжгүй болохыг илэрхийлж байна.
Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцаа:
| Он | МӨН1 өн +Авлага /БХӨТ | Мөнгөн хөронго | Авлага | Богино хугацаат өр төлбөр |
| 2020 он | 0.008 | 385,610.00 | 49,850,800.00 | 6,503,834,300.00 |
| 2021 он | 0.008 | 385,610.00 | 49,850,800.00 | 6,503,834,300.00 |
| 2022 он | 0.529 | 373,600.00 | 3,439,984,400.00 | 6,504,246,300.00 |
| 2023 он | 0.529 | 373,600.00 | 3,439,984,400.00 | 6,504,246,300.00 |
Дүгнэлт: Энэ үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэфициентийн утга 0.7 - 0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэфициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт юм. ******* ХХК- ийн санхүүгийн тайлангууд дахь харьцааны утга 0.008....0.529 буюу зохистой харьцаанаас 1.51 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь эргэлтийн хөрөнгийн түргэн хөрвөх чадварын харьцаа бүрэн алдагдсан, төлбөр барагдуулах ойрын боломж байхгүй болохыг илэрхийлж байна.
Төлбөр барагдуулах өнөөгийн боломж:
| Он | Төлбөр барагдуулах өнөөгийн боломж | Мөнгөн хөронгө | Богнно хугацаат өр төлбөр |
| 2020 он | 0.00006 | 385,610.00 | 6,503.834,300.00 |
| 2021 он | 0.00006 | 385,610.00 | 6,503,834,300.00 |
| 2022 он | 0.00006 | 373,600.00 | 6,504,246,300.00 |
| 2023 он | 0.00006 | 373,600.00 | 6,504,246,300.00 |
Дүгнэлт: Энэ үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл одоо байгаа бэлэн мөнгө болон богино хугацаат оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт юм.
Онолын зохистой харьцаа нь 0.2 - 0.3 болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. Тус компани нь тайлант хугацаанд өр төлбөрийг барагдуулах мөнгөн огт хүрэлцэхгүй байгаа нь өр төлбөрийг барагдуулахад боломжгүй болохыг илэрхийлж байна.
Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ:
| Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ | Томъёо | 2020 он | 2021 он | 2022 он | 2023 он |
| Биедаалтын коэффициент | ЭӨ/Нийт
| (0.151) | (0.151) | (0.151) | (0.151) |
| Зохицуулалтын коэффициент | өэк /эө | 12.275 | 12.275 | 12.270 | 12.275 |
| Хараат байдлын коэффициент | гк/өк | (7.62) | (7.62) | (7.61) | (7.62) |
Бие даалтын коэффициент: Өөрийн ын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5 - 0.6 буюу 50-60%-иас багагүй байх ёстой гэж үздэг. ******* ХХК- ийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр сөрөг утгатай -0.151 гарч байна. Энэхүү шинжилгээ нь компанийн хөрөнгийн эх үүсвэрийн нийт дүнд эзлэх өөрийн ын хувь хэмжээг илэрхийлэх ба санхүүгийн тогтвортой байдлыг илтгэдэг гол үндсэн загварын шинжилгээгээр зохистой үзүүлэлтээс хэт бага сөрөг үзүүлэлттэй гарч байгаа нь санхүүгийн тогтвортой байдал бүрэн алдагдсан, төлбөр авагчаас хамаарах хамаарал их байгааг илэрхийлж байна.
Зохицуулалтын коэффициент: Онолын зохистой харьцаа 0.2 - 0.5 байна. Энэ илтгэгч үзүүлэлтүүд тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр 12.27 гарч байгаа нь өөрийн эргэлтийн хөрөнгийн хувийн жин зохистой хэмжээнд байгааг илэрхийлж байна. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад арилжааны уудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа нотлох баримтуудаас харахад тус компанид мөнгөн байхгүй байгаа нь тус компанийн санхүүгийн үйл ажиллагаа дуусгавар болсныг харуулж байна.
Санхүүгийн хараат байдлын коэффициент: Онолын зохистой харьцаа 1.0-2.0 байдаг. ******* ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр сөрөг утгатай буюу -7.62 гарч байгаа нь санхүүгийн бие даасан байдал бүрэн алдагдсан болохыг, компанийн нийт оруулсан нь бүхэлдээ гаднын эх үүсвэрээр санхүүжсэн болохыг харагдуулж байна.
Дүгнэлт: Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн
үзүүлэлт юм. Дээрх санхүүгийн тогтвортой байдлыг тооцоолдог үндсэн 3 загвараар х/йс: шинжилгээнээс дүгнэхэд ******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдаг алдагдсан, хэвийн бус цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж бай-э
Хоёр. ******* ххк-ийн өр төлбөр
******* ХХК-ийн 2020-2023 онуудын санхүүгийн тайлан тэнцэл тус компанийн шүүхэд мэдүүлсэн баримтуудаар:
|
| Өртэй байгууллага аж ахуйн нэгжийн нэр | Өр төлбөрийн дүн | Үндэслэл |
| 1 | ******* ******* ХХК | 278,250,000 | СБД Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019-08-30-ны өдрийн 181/ШШ2019/ дугаар захирамж |
|
| Нийт | 278,250,000 |
|
Гурав. Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт:
1. ******* ХХК-ийн 2020-2023 онуудын санхүүгийн тайлан балансад
төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.
2.2016-2019 онуудын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд болон ******* ХХК-ийн шүүхэд мэдүүлсэн бусад баримт бичгээр компанийн өр төлбөр 278,250,000 төгрөг болж өөрийн хөрөнгийн -32.59%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.
3. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт Хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино. Энэхүү ойлголтыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөрийн чадвартай болох эсэхийг тооцоход нэгэн адил хамааруулна. гэж тайлбарласныг үндэслэн хүсэлт гаргагчийн шүүхэд мэдүүлсэн өр төлбөрийг 2025 оны байдлаар тооцвол ******* ХХК-ийн өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа дараахь байдлаар илэрхийлэгдэж байна.
| 2025 оп | ||
| 1 | Өр төлбөрийн дүн | 278,250,000.00 |
| 2 | Эздийн өмч | 670,744,000.00 |
| 3 | Хуримтлагдсан ашиг/алдагдал | (1,524.500,900.00) |
| 4 | Эзний өмчийи бусад хэсэг | - |
| 5 | Тайлант ашиг, алдагдал | - |
| 6 | Эзний өмчийн дүн | (853,756,900.00) |
| 7 | Өр болон эзний өмчийн дүн | (575,506,900.00) |
|
| Өр төлбор/өорнйн хөронгод харьцуулсан харьцаа | -32.59% |
1.Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биедүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг Төлбөр.'/-- чадварын шинжилгээ хийж үзэхэд тус ******* ХХК нь өөрийн хөрөнги/- 32.59%-тай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелэгдэх боломжгуй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.
2. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь Ьа!апсе збее! буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна
3. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт Мөн зүйл, хэсгийн "...төлбөрийн чадваргүйд тооцно" гэдэгт хариуцагч ин дахь харилцах болон тооцооны хадгаламжийн данс түүнчлэн өөрийн кассанд бэлэн мөнгөний хүрэлцээгүйгээс нэхэмжлэгчээс нийлүүлсэн буюу худалдсан бараа, бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ хөлс, мөн болон бусдаас олгосон зээлийг төлөх зэрэг зээл тооцооны харилцаанд хүлээсэн, өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаандаа биелүүпж чадахгүй байгааг ойлгоно гэж заасан байх тул хэрэг гүйцэтгэгч төлбөрийн чадварын шинжилгээг Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай дугаар тушаалын хавсралтын дагуу төлбөрийн чадварын иж бүрэн шинжилгээг ******* ХХК-ийн санхүүгийн тайлангуудад хийж гүйцэтгэсэн болно.
4. Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 сарын 20-ны өдрийн 191/Ш32025/ дугаар
5. Захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Дөрөв. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан
******* ХХК-ийн 2020-2023 онуудын санхүүгийн тайлангууд болон шүүхэд ирүүлсэн лавлагаа нотлох баримтуудад үндэслэн тус компанийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг дараахь нөхцөл байдал, үйл баримтаас болсон гэж дүгнэлээ.
1. ******* ХХК-ийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2020 онд 6,503,384,300 төгрөг, 2021-2023 онд 6,504,246,300 төгрөг болсон байх ба 2021 оноос үйл ажиллагаа зогссон нь төлбөрийн чадваргүй болох, хүлээгдэж буй төлбөрийг барагдуулах боломжгүй болгосон байна.
2. Тайлант хугацаанд хуримтлагдсан алдагдал нь -1,524,912,900 төгрөгт хүрсэн нь төлбөрийн чадваргүй болох гол эрсдэлийг бий болгожээ.
3. Тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийн харьцаа алдагдсан, өр төлбөр нь эргэлтийн өс 1.15 дахин их буюу онолын зохистой харьцаанаас 230.26 дахин их гарч байгаа нь ч үүнийг нотлож байна.
Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин жүүлэх эх үүсвэргүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь ******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг
бүрэн алдагдуулж, зөвхөн гаднын эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна.
Тав. Удирдлагын үйл ажиллагааны талаархи дүгнэлт
*******" ХХК-ийн удирдлага, хувь эзэмшигч нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүйгээс өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй, санхүүгийн эрсдэлийг даван туулах нөөцийг бүрдүүлж чадаагүй зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын алдаатай үйл ажиллагаа байх боловч нөгөө талаар ******* ХХК нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 847 дугаар шийдвэрээр ны зээлийн төлбөр 2,896.451.786 төгрөгийн өр төлбөрийг аймагт баригдаж байсан 16 давхар 70%-ийн гүйцэтгэлтэй барилга байгууламжийг албадан дуудлага худалдаанд оруулан төлж дуусгасан нь ******* ХХК санхүүгийн эрсдэлд орж, үйл ажиллагаа нь зогссон, төлбөрийн чадваргүй болсон байна.
Зургаа. Шүүгчийн захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлууд
Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа ******* ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд болон мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор дараахь ажлуудыг гүйцэтгэсэн болно.
2024 оны 10 сарын 14-ний өдөр 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж,
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 24-ний өдрийн 181/Ш32024/20550 дугаар захирамжаар холбогдох газруудаар лавлагаа, нотлох баримтуудыг гаргуулж хэрэгт авсан.
Хөрөнгийн эрхийн бүртгэлийн төрийн байгууллагууд болон Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг арилжааны уудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, нотлох баримтуудаар ******* ХХК-д Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан өөр хуваарилагдах эд тогтоогдоогүй болно.
Найм. Нэхэмжлэлийн талаар
Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 сарын 20-ны өдрийн 191/Ш32025/ дугаар захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах хугацаа, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу ы 2025 оны 06 сарын 26-ны өдрийн № дугаарт нийтэд лсэнээр хуульд заасан хугацаанд дараахь нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн байна.
|
| Нэхэмжлэгч /Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд/ | Нэхэмжлэлийн дүн | Нийт нэхэмжлэлд эзлэх хувь |
| 1 | ******* ******* ХХК | 278,250,000.00 | 100.00% |
|
| Дүн | 278,250,000.00 | 100% |
Ес. Нэхэмжлэгчдийн хурал, хурлаас гарсан шийдвэр
Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 сарын 20-ны өдрийн 191/Ш32025/ дугаар захирамжаар ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож Нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2025 оны 09 сарын 09-ний өдрийн 14.00 цагт зарлан хуралдуулсан ба бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгийн 100.00%-ийн ирцтэйгээр хуралдаж хэлэлцсэн асуудлаа Дампуурлын тухай хуулийн 9-р зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэсэн болно. Хурлаар:
1. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоотойгоор биелүүлэхээр хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100% -ийн саналаар;
2. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг гүйцэтгэгчээр А.ыг томилуулахаар шүүхэд санал болгохыг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100% -ийн саналаар тус тус шийдвэрлэсэн.
3. Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүллээ.
Дээрхи шийдвэрүүд нь Дампуурлын хуулийн 9-р зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу буюу 100%-иар батлагдаж хүчин төгөлдөр болсон. /Хурлын шийдвэр, тэмдэглэл хэргийн материалд хавсаргасан/
Арав. Дампуурлын шинжилгээ, дүгнэлт
1 Үндсэн узуүлэлтууд:
|
| 2020 он | 2021 он | 2022 он | 2023 он |
| АК/Нийт | (0.15) | (0.15) | (0.15) | (0.15) |
| Хур ашиг/Нийт | (0.270) | (0.270) | (0.27) | (0.27) |
| Татварын өмнөх ашиг/Нийт | 0.000 | (0.000) | (0.000) | (0.103) |
| Эзний өмч/Өр төлбөр | (0.13) | (0.13) | (0.13) | (0.13) |
| Бор орлого/Нийт | 0.00 | 0.00 | 0.00 | 0.02 |
2. Дампуурлын шинжилгээний загварууд:
4. Апьтманы 5 хувьсагчтай загвар 2а = 1.2X1+1.4X2+3.ЗХз+0.6X4+1.ОХ5
5. Лисогийн 4 хувьсагчтай загвар 2Д = 0.063Х1+0.092Хг+0.57Хз+0.001X4
6. Таффлерийн 4 хувьсагчтай загвар 7т = 0.53Х1+0.13Хг+0.18Хз+0.16Х4
7. Беликовын 4 хувьсагчтай загвар 7в = 8.З8Х1+Х2+О.О54Х3+О.6ЗХ4
8. Лео Хао Сауны 2 хувьсагчтай загвар 2|_н = 0.3872+0.2614X1+1.0595X2 Дампуурлын шинжилгээг тодорхойлох аргуудаас дээрх 5 загвараар
******* ХХК-ийн төлбөрийн чадварын индексийг тооцож дампуурах магадлалын шинжилгээг хийхэд:
| Он | ДАМПУУРЛ ЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАГ ВАР | ||||
| 2А | 2Ж | 2Т | 2В | 2ЬН8 | |
| 2020 он | (0.638) | (0.034) | (0.136) | (1.620) | 0.062 |
| 2021 он | (0.638) | (0.034) | (0.136) | (1.620) | 0.062 |
| 2022 он | (0.638) | (0.034) | (0.136) | (1.620) | 0.062 |
| 2023 он | (0.957) | (0.040) | (0.155) | (1.626) | 0.062 |
| Тайлбар | / < 1.81 | 1 < 0.037 | 2 <0.2 | 2 <0.18 | 2< 1.5457 |
| Дампуурах магадлал маш их | Дампуурах магадлал маш их | Дампуурах магадлал маш их | Дампуурах магадлал дунд зэрэг | Дампуурах * магадлал маш их | |
Дүгнэлт. Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэффициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь ******* ХХК-ийн өр төлбөр эргэлтийн өсөө хэтдавсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.
Арваннэг. женесис ххк-ийг дахин жүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах эсэх талаар санал, дүгнэлт
Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин жүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин жүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Уг хугацааны дотор дахин жүүлэх хүсэлт зохих этгээдээс шүүхэд гаргаагүй байна.
Иймд тус компанийн шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримт бичиг. лавлагаа, нотлох баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн ******* ХХК нь хууль буюу гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгэх боломжгүй төлбөрийн чадваргүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зуйлийн 23.1- д заасан этгээдээс ******* ХХК-ийг дахин жүүлэх хүсэлт ирүүлээгуй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.
Дампуурлын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин жүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35 - 38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй билээ.
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн болон хэргийн оролцогч нараас гаргасан баримтын тухайд:
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
5. Хүсэлт гаргагч ******* ХХК нь дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг гаргажээ. Шүүх дараах үндэслэлээр ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлтэй гэж үзэв.
5.1 ******* ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дөрвөн гишүүнтэйгээр, гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
5.2 Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.7, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар шүүх ******* ХХК-ийн хүсэлтээр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар дампуурлын хэрэг үүсгэж, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар захирамжаар А.ыг түр хэрэг гүйцэтгэгчээр томилжээ. /1хх-ийн 92, 100-р тал/
5.3 Түр хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн эсэх талаар 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон тухай 03 дугаартай дүгнэлт гаргаж, дүгнэлтээ шүүхэд ирүүлсэн. /1хх-ийн 183-192-р тал/
5.4 Тус дүгнэлтэд ******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2020-2023 оны санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй үзүүлэлтүүд гарч байна, 2016-2019 онуудын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд болон...бусад баримт бичгээр компанийн өр төлбөр 278,250,000 төгрөг болж, өөрийн хөрөнгийн -32.59 %...-761.84 %-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна...Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд ...өөрийн хөрөнгийн -32.59 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна... гэжээ. /1хх-ийн 189-р тал/
5.5 Шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар Төлбөрийн чадваргүй болсонд тооцох тухай захирамжаар хэрэгт цугларсан баримтууд болон Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.3, 5.7 дахь заалт, түр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд үндэслэн ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон байна. /1хх-ийн 193-197-р тал/
6. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон талаар 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дотор нийтэд лэх, ийнхүү нийтэд лснээс хойш 21 хоногийн дотор нэхэмжлэгчид нэхэмжлэлээ ирүүлэх хугацаа зааж, нэхэмжлэлд тусгах зүйлсийн талаар дурдан, холбогдох арга хэмжээг авсан байх бөгөөд энэ тухай ы 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 119(7616)дугаарт нийтлүүлсэн./хэрэгт эх хувиар авагдсан/
7. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд лсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан байх бөгөөд шүүхэд нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл ирүүлсэн./1хх-ийн 200-р тал/
7.1 ******* ******* ХХК нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхиййн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаар Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ******* ХХК-иас 278,250,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, өр төлбөрөөс төлөөгүй үндэслэлээр 278,250,000 төгрөгийн өр төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
8. Шүүхээс Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд лснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулна, 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах эрх, үүрэгтэй гэж тус тус зааснаар ******* ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурал 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж, уг хурлаас А.ыг хэрэг гүйцэтгэгчээр батлуулахаар шүүхэд санал болгон шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас, хэлэлцэх асуудлын жагсаалт, саналын хуудас, нэхэмжлэгчийн хэрэг гүйцэтгэгч томилуулах тухай санал зэрэг баримтаар нотлогдсон ба нэхэмжлэгчийн анхны хурал нь Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна. /1хх-ийн 224-234-р тал/
9. Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Шүүх энэ хуулийн 8.2-т заасны дагуу нэхэмжлэгчдийн анхны хурлаас санал болгосон этгээдийг 5 хоногийн дотор хэрэг гүйцэтгэгчээр томилох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар түр хэрэг гүйцэтгэгч А.ыг хэрэг гүйцэтгэгчээр томилон, түүнд Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар ******* ХХК-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, дүгнэлтээ хэрэг гүйцэтгэгчийг шүүхээс баталснаас хойш 20 хоногийн дотор шүүхэд ирүүлэхийг даалгасан байна./1хх-ийн 235-237-р тал/
10. Хэрэг гүйцэтгэгч А. нь 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 05 дугаартай дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн нь хуульд нийцжээ.
11. Хариуцагч буюу хүсэлт гаргагч ******* ХХК нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 278,250,000 төгрөгийн өр төлбөр-ийн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй болон төлөх үүрэгтэй талаар хүлээн зөвшөөрч маргаагүй.
12. Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө 2 жилийн дотор хариу төлбөргүйгээр хариуцагчийн удирдах байгууллагын гишүүд, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн өмчлөлд эд шилжүүлэх тухай гэрээ, хэлцэл, дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө 1 жилийн дотор хариу төлбөргүйгээр энэ хуулийн 19.1.1-д зааснаас бусад этгээдийн өмчлөлд эд шилжүүлэх тухай гэрээ, хэлцэл, дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө 1 жилийн дотор бусдад илт давуу байдлаар эд худалдах, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, хэлцэл, тодорхой нэхэмжлэгчдэд давуу эрх олгох зорилгоор дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө 120 хоногийн дотор хийсэн гэрээ, хэлцэл, дампуурлын хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийг зөрчиж хийсэн гэрээ, хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан.
12.1 Шүүх хуралдаанд гаргасан хэрэг гүйцэтгэгчийн тайлбар болон шүүхэд гаргасан хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд ...хариуцагчийн бусадтай хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй талаар тайлбарласан болохыг дурдав./1хх-ийн 246-р тал/
13. Нийслэлийн дүүргийн татварын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02/2460 дугаар албан бичиг, түүний хавсралтаар ******* ХХК-ийн татварын тооцооллыг татварын удирдлагын нэгдсэн системээс 2018.01.01-2024.11.07-ны өдрийг хамрах хугацаагаар гарган ирүүлж, тус татвар төлөгч нь хяналт шалгалтанд хамрагдаж байгаагүй гэжээ./1хх-ийн 158-159-р тал/
******* ХХК нь шүүхэд 2021 оны 4-р улирлын санхүүгийн тайлан, Хурд тооцоолол аудит ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Хараат бус аудиторын тайлан, түүний хавсралт 2020 оны санхүүгийн байдлын тайлан, 2022 оны 4 дүгээр улирлын тайлан, Орлогын дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн./1хх-ийн 17-88-р тал, 2хх-ийн 94-209-р тал/
13.1 Хэрэг гүйцэтгэгч нь тайлангуудад төлбөрийн чадварын болон дампуурлын иж бүрэн шинжилгээ хийж хэрэг гүйцэтгэгч 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.
13.2 Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд ******* ХХК-ийн төлбөрийн чадварын талаар дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
13.2.1 ******* ХХК-ийн 2020-2023 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.
13.2.2 2016-2019 онуудын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд болон ******* ХХК-ийн шүүхэд мэдүүлсэн бусад баримт бичгээр компанийн өр төлбөр 278,250,000 төгрөг болж өөрийн хөрөнгийн -32.59%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.
13.2.3 Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус ******* ХХК нь өөрийн хөрөнгийн -32.59%-тай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелэгдэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.
13.3 Хариуцагч ******* ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг ...2020-2023 онуудын санхүүгийн тайлангууд болон шүүхэд ирүүлсэн лавлагаа нотлох баримтуудад үндэслэн тус компанийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг дараахь нөхцөл байдал, үйл баримтаас болсон гэж дүгнэлээ.
-******* ХХК-ийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2020 онд 6,503,384,300 төгрөг, 2021-2023 онд 6,504,246,300 төгрөг болсон байх ба 2021 оноос үйл ажиллагаа зогссон нь төлбөрийн чадваргүй болох, хүлээгдэж буй төлбөрийг барагдуулах боломжгүй болгосон байна.
-Тайлант хугацаанд хуримтлагдсан алдагдал нь -1,524,912,900 төгрөгт хүрсэн нь төлбөрийн чадваргүй болох гол эрсдлийг бий болгожээ.
-Тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийн харьцаа алдагдсан, өр төлбөр нь эргэлтийн өс 1.15 дахин их буюу онолын зохистой харьцаанаас 230.26 дахин их гарч байгаа нь ч үүнийг нотлож байна.
Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин жүүлэх эх үүсвэргүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь ******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна гэж,
13.4 Удирдлагын үйл ажиллагааны талаар ...*******" ХХК-ийн удирдлага, хувь эзэмшигч нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүйгээс өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй, санхүүгийн эрсдлийг даван туулах нөөцийг бүрдүүлж чадаагүй зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын алдаатай үйл ажиллагаа байх боловч нөгөө талаар ******* ХХК нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 847 дугаар шийдвэрээр ны зээлийн төлбөр 2,896.451.786 төгрөгийн өр төлбөрийг аймагт баригдаж байсан 16 давхар 70%-ийн гүйцэтгэлтэй барилга байгууламжийг албадан дуудлага худалдаанд оруулан төлж дуусгасан нь ******* ХХКсанхүүгийн эрсдэлд орж, үйл ажиллагаа нь зогссон, төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан гэрээ, шүүхийн шиййдвэр, магадлал, тайлбар зэргээр нотлогдсон.
13.5 Арилжааны уудаас авсан лавлагаагаар ...*******" ХХК нь болон ны тоот дансанд нийт 279,428.42 төгрөгийг үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна. /1хх-ийн 246-р тал/
13.6 Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин жүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус *******" ХХК нь төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс *******" ХХК-ийг дахин жүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэж дүгнэсэн байна.
14. Иймд *******" ХХК нь төлбөрийн чадваргүй болсон үйл баримт нэгэнт тогтоогдож байх тул Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар *******" ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгах нь зүйтэй гэж үзэв.
15. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт 14.1.Хэрэв хариуцагч энэ хуулиар тогтоосон хугацаанд дахин жүүлэх хүсэлтээ гаргаагүй, төлөвлөгөөг шүүхэд өгөөгүй буюу уг төлөвлөгөөг шүүх батлаагүй, эсхүл хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан бол хариуцагчийн эд захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг шүүхийн шийдвэрээр хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ гэж зааснаар *******" ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах, *******" ХХК-ийг улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.од даалгах нь зүйтэй байна.
16. Дампуурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг шүүхийн хяналт, оролцоогүйгээр явуулах эсэхийг нэхэмжлэгчдийн хурлаас шийдвэрлэнэ. Шийдвэрийг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн шаардлагын гуравны хоёроос доошгүй хувийг эзлэх нэхэмжлэгчдийн саналаар гаргана гэж зааснаар хариуцагч *******" ХХК-ийн дампуурлын хэргийг нэхэмжлэгчдийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хурлаас *******" ХХК-ийг татан буулгах ажиллагааг шүүхийн оролцоотой биелүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв./1хх-ийн 4-р тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХХК /РД:5484804/-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл ллийн хэрэгслээр нийтэд лэхийг шүүгчийн туслах У., хэрэг гүйцэтгэгч А. нарт даалгасугай.
3. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт гэж зааснаар ******* ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах, ******* ХХК-ийг улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.од даалгасугай.
4. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар Татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА