Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2026/11254

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч *******,*******,*******,******* оршин суух РД:*******, Шыбарайгыр овогт ******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч *******,*******,*******,, байрлах РД:, , холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 13.014.799 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

         2.Нэхэмжлэгч , хариуцагч , холбогдуулан 13.014.799 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

        3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. Намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад уур амьсгал өөрчлөлтийн яамны сайдын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/28 дугаартай хүүхэд асрах чөлөө олгосон. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандахад 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 04/1544 дугаартай Албан бичгээр хуулийг хэрэгжүүлж ажиллах чиглэлийг Төрийн албаны зөвлөлөөс хүргүүлж 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/83 дугаартай тушаалаар ажлаа үргэлжлүүлэн хийхээр болсон. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 2 сар 25 хоног ажилгүй байсан тул 13.014.799 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан” гэж тайлбарлав.

 

 

         4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “Нэхэмжлэгч , Сайдын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Тус яаманд нэхэмжлэгч 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ээлжийн амралтаа аваад үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөө авахыг хүссэн өргөдлийг бичгээр гаргасныг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн чөлөө олгосон. Үүний дараа ажилтан Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, гомдлыг шийдвэрлэсэн албан бичиг яаманд ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөөг байгууллага олгосон боловч мөн хуульд зааснаар бага насны хүүхэдтэй ажилтан ажилдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг гаргасан бол ажилд нь авах үүрэгтэй тул нэхэмжлэгчийг ажилд авсан. Ажилгүй байсан хугацааны цалинг хууль бус тушаал хүчингүй болсон тохиолдолд авдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар сайдын Б/28 дугаартай тушаал хүчингүй болоогүй. Энэ талаарх маргаан шүүх болон Төрийн албаны зөвлөлийн аль алинд ч байхгүй учраас тушаал хүчин төгөлдөр хэвээр байна. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинд 6-9 дүгээр сарыг хүртэл нэхэмжилсэн. Хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн бичгээр байгууллага амралтын мөнгийг хоёр хувааж 5.068.008 төгрөгийг олгосон гэж харагдаж байгаа боловч 06 дугаар сард үр дүнгийн урамшуулал 1.862.000 төгрөг, амралтын мөнгө 2.322.000 төгрөг, дахиад 07 дугаар сард үр дүнгийн урамшуулалд 1.862.000 төгрөг, амралтын мөнгөнд 2.745.000 төгрөгийг олгож, үр дүнгийн урамшууллын мөнгө 1.862.000 төгрөгийг 2 удаа олгосноор 07 дугаар сард нийт 3.724.000 төгрөгийг авсан нь төрөөс үндэслэлгүй илүү урамшуулал авсан нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна” гэж илэрхийлэв.

 

     5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

      6.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулж, нэхэмжлэгч ийг Хөх Сэрхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргаар томилжээ.

 

         7.Ажил олгогч 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1, 139.3 дахь хэсэг, ажилтан ийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдлийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ.

 

         8.Нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдлийг 05 дугаар сарын 09-ний өдөр гаргаагүй байхад чөлөө олгосон тушаал гарсныг зөвшөөрөхгүй учраас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна гэж маргаан үүсгэж байна.

 

         9.Ажил олгогч шийдвэр гаргахдаа хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн хуульд зааснаар үндэслэл бүхий тушаал гаргах ёстой.

    

        10.Хариуцагч , уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар нэхэмжлэгчид хүүхэд асрах чөлөө олгож, ажлаас чөлөөлсөн нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

       

       11.Өөрөөр хэлбэл, хариуцагч хүүхэд асрах чөлөө олгосноос бус ажилтанд ямар нэгэн сахилгын шийтгэлийг ногдуулж ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй буюу нэхэмжлэгчид ээлжийн амралт, 2 удаагийн урамшуулалын мөнгөнд нийт 8.792.008 төгрөгийг тухайн хугацаанд олгосонд талаар талуудын хэн аль нь маргахгүй байна.

 

        12.Иймээс нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлд хандахдаа “хүүхэд асрах чөлөө авах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад хүүхэд асрах чөлөө олгосон тул ажлаа үргэлжлүүлэн хийхийг хүссэн гомдол нь тус яамны өргөдөл, гомдол бүртгэлийн “Able.mecc.gov.mn” системд нэвтрэхэд “ажилтан 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр сайд танаа, би тус байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж байна. Миний ээлжийн амралт 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлээд 07 дугаар сарын 22-ны өдөр дуусахаар болж, үргэлжлүүлээд хүүхэд асрах чөлөө авах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдөл үндэслэлгүй болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож, Б/28 дугаартай тушаал хүчин төгөлдөр байна

     

     13.Хөдөлөмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2 дахь хэсэгт “Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна” гэж зааснаар хариуцагч 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/83 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийн бичгээр гаргасан өргөдлийг үндэслэн ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулж, хуульд заасан цалин, урамшуулал, нэмэгдэл олгохыг даалгаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдврлэх нь хуульд нийцнэ.

    

       11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1.Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1, 139.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ийн нэхэмжлэлтэй, хариуцагч , холбогдох 13.014.799 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.050 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АРИУНАА