2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2026/04069

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 18 191/ШШ2026/04069

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******зүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох

 

9,841,689 төгрөг гаргуулах тухай үндсэн, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, 4,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******,

Хариуцагч О.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч А.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: "******* ******* *******" ХХК нь улс хоорондын ачаа тээврийн чиглэлээр 2017 онд үүсгэн байгуулагдаж, Монгол улсын дотоодын тээвэр болон Монгол улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсруу нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтмол явуулж байна. аймгийн сумын бүлэг ордоос сумын -Хад суурьшлын бүс гаалийн хяналтын талбай хүртэл, гаалийн хяналтын талбайгаас Бүгд найрамдах Хятад ард улсын хүртэл нүүрс тээвэрлэлтийг гүйцэтгэдэг.

Энэхүү нүүрсийг тээвэрлэж олсон мөнгөн хөрөнгөөс тээвэрлэлтийн явцад үүсэх шатахуун, замын төлбөр, сэлбэгийн зардал болон холбогдох бусад зардлуудыг суутгаж үлдэх төлбөрийг жолоочид олгодог. Тээврийн хэрэгслийн жолооч нь гэрээт "******* ******* *******" ХХК-ийн шатахуун худалдаж авахаар гэрээ хийсэн этгээдээс шатахууныг шууд авч, манай компанийн нэр дээр өрийн бүртгэл үүсгэдэг. Тус шатахуун болон бусад зардлыг компанийн зүгээс зөвхөн ******* ******* *******" ХХК-ийн гэрээний дагуу нүүрсийг тээвэрлэхэд ашиглах үүрэгтэй. Мөн нүүрс тээвэрлэлтийг гүйцэтгэхэд гарч буй авто замын төлбөр, менежментийн суутгал, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний торгууль, автомашины татвар, сэлбэг өр зээл зэргийг "******* ******* *******" ХХК-аас эхэлж төлж, нүүрс тээвэрлэлтийн төлбөрөөс суутгаж төлөгдөх учиртай.

"******* ******* *******" ХХК, О.******* нар нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр "Тээвэрлэлтийн гэрээ" байгуулсан. 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр "Тээвэрлэлтийн гэрээ"-нд зааснаар жолооч нь ******* ******* *******" ХХК-ийн тээвэрлэхээр тохиролцсон нүүрсийг тээвэрлэх үүрэгтэй. Харин энэхүү үүргээ гүйцэтгэхдээ манай компанийн нэр дээр авто зам ашиглаж, манай компанийн гэрээ бүхий шатахууны станцаас түлшээ авдаг ба төлбөрийг ******* ******* *******" ХХК төлдөг. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын татвар зэргийг ******* ******* *******" ХХК-аар төлүүлдэг. Тээвэрлэлтийн гэрээний хүчин төгөлдөр хугацаанд тээврийн хэрэгсэл нь манай компанийн нэр дээр байдаг тул замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол торгууль, автомашины татварыг компаниас төлдөг.

Гэтэл О.******* нь манай компанийн биш бусдын нүүрсийг тээвэрлэж, ийнхүү тээвэрлэхдээ манай компанийн нэр дээр авто замын төлбөр үүсгэж, ******* ******* *******" ХХК-ийн нэр дээр өр үүсгэсэн. (компани хожим автозамын төлбөрийг төлсөн) Манай компанийн нүүрсийг тээвэрлээгүй тээвэрлэлтийн замын мөнгийг төлөх үүрэггүй. Тээвэрлэлтийн гэрээг дуусгавар болгосноос хойш "******* ******* *******" ХХК-аар өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн. Нөгөөтэйгүүр О.******* нь гэрээнд зааснаар тээвэрлэлт хийх тухай бүр менежментийн төлбөрийг компанид төлөх үүрэгтэй. Гэтэл уг төлбөрийг төлөөгүй байдаг.

О.******* нь дараахь өр төлбөрийг үүсгэсэн: Автозамын төлбөрт 1,373,436.25 төгрөг, менежментийн суутгалд 3,941,052.50 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 3,377,200, шороон замын хураамж 1,150,000 төгрөгийг өр үүсгэсэн. Ингээд 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлж, тооцоо нийлсэн тухай актыг үйлдсэн. Тооцоо нийлж үзэхэд 13,841,689 төгрөгийн өр төлбөртэй гарснаас 4,000,000 төгрөгийг төлж, үлдэх 9,841,689 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэхэд төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг төлөөгүй.

Манай компанийн зүгээс энэхүү өр төлбөрийг төлөхтэй холбоотой асуудлаар О.*******той уулзаж эв зүйгээр шийдвэрлэхийг хүссэн боловч үр дүнд хүрээгүй. Иймээс арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргав. Иймээс О.*******оос 9,841,689 төгрөгийг гаргуулж "******* ******* *******" ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа болон нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: О.******* би "******* ******* *******" ХХК-тай 2019 оны 07 сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг "******* ******* *******" ХХК-ий нэр дээр түр шилжүүлэх нөхцөлтэй "Тээвэрлэлтийн гэрээ"-г байгуулж "******* ******* *******" ХХК-ийн нэрийн өмнөөс уртын болон богины тээвэрт 2021 оны 10 сар хүртэл ажилласан бөгөөд гэрээнд зааснаар бүх суутгал шимтгэлийг бүгдийг суутгуулаад тээврийн хөлсөө авч байсан.

Өөрөөр хэлбэл "******* ******* *******" ХХК "Тээвэрлэлтийн гэрээн"-ний 2.7-д зааснаар захиалагч нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан тээврийн хөлсийг олгохын өмнө тээвэрлэлттэй холбоотой гарсан зардал /түлшний төлбөр, замын хураамж, сэлбэг, Нийгмийн даатгалын гэх зардлуудыг шимтгэл, хучилтын төлбөр, Менежментийн суутгал" хассаны үндсэн надад оногдох тээврийн хөлсийг миний өөрийн эзэмшлийн дансанд шилжүүлдэг байсан. Учир нь миний автомашин "******* ******* *******" ХХК-ий нэр шилжсэн бөгөөд Тээврийн гэрээг тус компани Хятад талтай гэрээ хийж гэрээний мөнгө ч тус "******* ******* *******" ХХК-ий дансруу ордог, компанийн зүгээс бүхий л суутгал шимтгэлээ хасаад миний дансруу шилжүүлдэг байсан. Ямар ч суутгал шимтгэлгүйгээр мөнгө авч байгаагүй юм. Мөн би дур мэдэн цаад компаниас мөнгө авах ямар ч боломжгүй. Түүнчлэн машинаа тус компанийн нэрээс буцаад авах гэтэл ямарч үндэслэлгүй мөнгө нэхээд байсан. Ингээд О.******* би 2021 оны 11 сараас өөр ажил хийхээр автомашинаа өөрийн нэр дээр буцааж шилжүүлж авах гэсэн боловч "******* ******* *******" ХХК-ий захирал н. миний автомашиныг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй, өмнө суутгагдсан мөнгийг дахин төлөхийг шаардаж шантаачилж эхэлсэн бөгөөд би үндэслэлгүй мөнгийг өгөхөөс татгалза "******* ******* *******" ХХК-ий захирал н. авто тээврийн үндэсний төврүү автомашин шилжүүлэх бичиг хийж өгөхгүй байсан.

О.******* би өөрийн эзэмшлийн автомашинаа "******* ******* *******" ХХК-иас шилжүүлж авахаар 1 жил 4 сарын хугацаа алдаж ажилгүй орлого үгүй болж аргагүйн эрхэнд "******* ******* *******" ХХК-ний захирал н.ын шахалтанд орж автомашинаа буцаан авахын тулд тооцоо нийлэх акт дээр гарын үсэг зурж өгөх ёсгүй 4,000,000 төгрөгийн тус компанид шилжүүлж өгөөд өөрийн авто машинаа 2023 оны 02 сарын 03-нд шилжүүлж аваад ажил хийж эхэлсэн.

"******* ******* *******" ХХК-иас машинаа шилжүүлж авч чадаагүй 1 жил 4 сарын хугацаанд би ажил төрөл хийж чадахгүй орлого байхгүй өр ширэнд орж маш хүнд байдалд орсон. Дээрээс нь автомашинаа авахын тулд үндэслэлгүй 4,000,000 төгрөг тус компанид шилжүүлж хохирсон. Тиймээс 2023 оны 02 сарын 03-ны өдрийн "******* ******* *******" ХХК болон О.******* нарын хооронд "Тооцоо үлдэгдлийн баталгаа" гэх 13,841,689 төгрөгийн тооцоо нийлсэн актыг Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.1-д заасан "Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл буюу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож О.*******оос 2023 оны 02 сарын 03-ны өдөр "******* ******* *******" ХХК-ийн дансанд үндэслэлгүй шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулж олгож өгнө үү гэжээ.

 

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч О.*******ид холбогдуулан Тээвэрлэлтийн гэрээний дагуу 9,841,689 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь эс зөвшөөрч 2023 оны 02 сарын 03-ны өдрийн "******* ******* *******" ХХК болон О.******* нарын хооронд хийгдсэн "Тооцоо үлдэгдлийн баталгаа" хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, шилжүүлсэн 4,000,000 төгрөг буцаан шаардсан.

 

5.1 Нэхэмжлэгч нь хариуцагч О.*******ийг Автозамын төлбөрт 1,373,436.25 төгрөг, менежментийн суутгалд 3,941,052.50 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 3,377,200, шороон замын хураамж 1,150,000 төгрөгийн өр үүсгэсэн. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлж 13,841,689 төгрөгийн өр төлбөртэй гарснаас 4,000,000 төгрөгийг төлж, үлдэх 9,841,689 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй гэх үндэслэлээр мэтгэлцсэн.

 

5.2 Хариуцагч нь 2023 оны 02 сарын 03-ны өдрийн "******* ******* *******" ХХК болон О.******* нарын хооронд "Тооцоо үлдэгдлийн баталгаа" гэх актыг Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.1-д заасан "Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэжээ.

 

6. Шүүх хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн дараах дүгнэлтийг хийв. Үүнд:

 

6.1 Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, хариуцагч О.******* нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Г/56 дугаар Тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан болох нь гэрээ, талбараар тогтоогдож, энэ үйл баримтад зохигч маргаангүй.

 

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд эрх, үүрэг үүсчээ.

 

6.2 Талуудын хооронд байгуулсан Тээвэрлэлтийн гэрээгээр дараах ерөнхий нөхцөлийг харилцан тохиролцсон байна.Үүнд:

 

-Гэрээний 1.1-т Энэхүү гэрээгээр тээвэрлэгч нь өөрийн өмчлөлийн улсын дугаартай чирэгч болон дугаартай чиргүүлийн хамт захиалагчийн өмчлөлд шилжүүлж автотээврийн үндэсний төвд болон уурхайд бүртгүүлэх, тээврийн ажлыг гүйцэтгэх, захиалагчаас холбогдох төлбөрийг тээвэрлэгчид шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна,

- Гэрээний 1.2-т Тээвэрлэгч нь аймгийн сумын Таван бүлэг ордоос /гаалийн хяналтын талбай/, сумын /гаалийн хяналтын талбай- чиглэлд нүүрс тээвэр хийнэ.

- Гэрээний 1.4-т Тээвэрлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг захиалагчийн өмчлөл(нэр дээр)-д шилжүүлж байгаа нь гэрээний 1.2-т заасан үүргийг гүйцэтгэх бүртгэлийг үүсэх(хийлгэх)-ийн тулд шилжүүлж байгаа болно. Энэхүү гэрээ цуцлагдсан эсхүл гэрээний хугацаа дуусгавар болсон бол захиалагч тээврийн хэрэгслийг тээвэрлэгч эсхүл нэр зааж тодорхойлсон этгээдэд шилжүүлж өгнө.

- Гэрээний 1.7-д Тээвэрлэгч нь энэ гэрээнд заасан ажлыг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан тээврийн хэрэгсэл, жолоочоор гүйцэтгэнэ гэжээ.

 

Дээрх тохиролцооны дагуу хариуцагч О.******* нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэр дээр өөрийн өмчлөлийн улсын дугаартай чирэгч болон дугаартай чиргүүлийн хамт шилжүүлэн бүртгүүлж, нэхэмжлэгчийн нэрлэн заасан чиглэлд, нэхэмжлэгчээс өгсөн үүргийн дагуу нүүрс тээвэрлэлтийг гүйцэтгэсэн байна.

 

Хариуцагч О.******* нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч компаниас буцаан шилжүүлж авсан талаар тайлбарлаж, энэ үйл баримт нь Автотээврийнн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаагаар нотлогдсон. /2хх-ийн 103-105-р тал/

 

6.2 Нэхэмжлэгч нь Автозамын төлбөрт 1,373,436.25 төгрөг, менежментийн суутгалд 3,941,052.50 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 3,377,200, шороон замын хураамж 1,150,000 төгрөг нийт 9,841,689 төгрөгийг шаардсан.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх мөнгөн төлбөрийг гэрээний хугацаанд гэрээний дагуу хийгдвэл зохих тээвэрлэлтээс илүү тээвэрлэлт буюу 23 удаагийн үйлдлээр өөр хуулийн этгээдийн нүүрсийг тээвэрлэсний улмаас хариуцагч өөрөө хариуцах ёстой төлбөрийг нэхэмжлэгч тал төлсөн үндэслэлийг тайлбарласан.

 

6.3 Зохигч талууд Тээвэрлэлтийн гэрээнд хөлс төлөх талаар дараах тохиолцоог тусгасан. Үүнд:

 

- Гэрээний 2.1-т Захиалагч нь төлбөрийг тээвэрлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс хамаарч төлбөрийг төлнө

- Гэрээний 2.3-т Захиалагч нь нүүрс тээвэрлүүлэх захиалагчтай харилцах асуудлыг хариуцаж нүүрс тээвэрлэлтийн төлбөрийг захиалагч авна,

- Гэрээний 2.4-т Захиалагч нь нүүрс тээвэрлэлтийн төлбөрөөс тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой түлшний төлбөр, замын хураамж, сэлбэг, нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-10 хувь/хөдөлмөрийн хөлсийг тухайн эзэмшигчтэй тохирно/, Хучилтын төлбөр, Менежментийн суутгал/5юань/, GPS-ийн төлбөр/нэг сарын 18.500 төгрөг/, тээврийн хэрэгслийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь зэргийг урьдчилан төлөх бөгөөд ажлын хөлсийг тээвэрлэгчид шилжүүлэх үед хасаж үлдэх хөлсийг тээвэрлэгчид шилжүүлж өгнө,

- Гэрээний 2.6-д Тээвэрлэгч нь нэг удаагийн тээврээр 70 тн нүүрс тээвэрлэх ба тонн тутамд тухайн үеийн төгрөгийн юаньтай харилцах ханшаар тооцож тээврийн хөлсийг олгоно,

- Гэрээний 2.7-д Захиалагч нь тээврийн хөлсийг олгохын өмнө ...суутгасны дараагаар ажлын хөлсийг олгоно,

- Гэрээний 2.8-д Талууд гэрээний гүйцэтгэлийг сард 2 удаа тасалбар болгон тооцоо нийлж, түрээслүүлэгч талд холбогдох зардлуудыг суутган ажлын долоо хоногийн дотор төлбөрийг төлнө гэжээ.

 

6.3.1 Зохигч талууд нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулснаар нэхэмжлэгч хөлс төлж, хариуцагч тээвэрлэлтийг гүйцэтгэж эхэлж 2021 оны 10 сар хүртэл гэрээний харилцаа үргэлжилсэн үйл баримтад маргаангүй болох нь тайлбаруудаар тогтоогдож байна.

 

6.4 Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд, хуульд заасан шаардлага хангасан баримтыг үнэлж маргааныг шийдвэрлэв.

 

6.5 Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

6.5.1 Автозамын төлбөрт 1,373,436.25 төгрөг: Нэхэмжлэгч компани нь авто замтай тооцоо нийлсэн. Үүнд нэвтрэх ёсгүй өдрүүдэд улсын дугаартай автомашин нь нэвтрээд төлбөр гаргасныг тогтоосон, нийт 9 удаагийн үйлдлээр нэвтрэхдээ нийтдээ 1,373,436.25 төгрөгийн дүнтэй төлбөрийг нэхэмжлэгч илүү төлсөн байна. /1хх-ийнн 24-100-р тал/

 

6.5.2 Менежментийн суутгалд 3,941,052.50 төгрөг: Гэрээнд тохиролцсоны дагуу нэг тээвэр 5 юань гэж тохирсон. Гэрээний дагуу ачааны тоннтой харьцуулж тооцдог, менежментийн суутгалыг тээвэр хийсэн жолооч манайд төлөх ёстой, хариуцагч тээврийг хийж тээвэртэй холбоотойгоор уг суутгалыг авдаг. /1хх-ийн 23-р тал/

6.5.3 Нийгмийн даатгалын шимтгэлд 3,377,200 төгрөг: Нэхэмжлэгч компанийн төлөх ёсгүй шимтгэлийг төлсөн, тухайлбал 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэн нэхэмжлэгчид өр үүсгэсэн үндэслэлээр шаардсан. /1хх-ийн 138-224-р тал/

 

6.5.4 Шороон замын хураамж 1,150,000 төгрөг: Шороон замын хураамж нь эхний нэхэмжлэлийн шаардлагатай адил нэхэмжлэгчийн ажил үүргийг гүйцэтгээгүйтэй холбоотой гарсан хураамжийг шаардсан/1хх-ийн 101-137-р тал/

 

6.6 Талуудын хооронд байгуулсан гэрээнд дээрх төлбөр, хураамжийг Гэрээний 2.4-т Захиалагч нь нүүрс тээвэрлэлтийн төлбөрөөс тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой түлшний төлбөр, замын хураамж, сэлбэг, нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-10 хувь/хөдөлмөрийн хөлсийг тухайн эзэмшигчтэй тохирно/, Хучилтын төлбөр, Менежментийн суутгал/5юань/, GPS-ийн төлбөр/нэг сарын 18.500 төгрөг/, тээврийн хэрэгслийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь зэргийг урьдчилан төлөх бөгөөд ажлын хөлсийг тээвэрлэгчид шилжүүлэх үед хасаж үлдэх хөлсийг тээвэрлэгчид шилжүүлж өгнө гэж тохиролцсон.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар хариуцагч О.******* нь хэзээ, хэдэн удаа, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн бус ямар хуулийн этгээдийн, ямар ачааг тээвэрлэсэн нь тодорхой бус, ялгаж салган эргэлзээгүй дүгнэх баримтгүй байна.

 

Хариуцагч О.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзвэл 2019.09-2021.10 сар хүртэл нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас цалин хөлс авсан, талууд Тээвэрлэлтийн гэрээний харилцааг 2021 оны 10 сар хүртэл үргэлжилсэн гэх тайлбар зэргээс үзвэл ямар үндэслэлээр гэрээний харилцаа үргэлжилж байх цаг хугацаа буюу 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сар хүртэлх нийгмийг даатгалын шимтгэлийг төлсөн нь илүү төлөлт гэж үзэж хариуцагчаас шаардаж буй нь нотлогдохгүй байна./2хх-ийн 86-р тал/

 

6.7 Хариуцагч шүүхэд дансны хуулгыг гарган өгсөн ба нэхэмжлэгч тал уг баримтаас хариуцагч нь бусад этгээдээс хөлс авсан нь нотлогдож байна гэж, хариуцагч нь өөр 2 тээврийн хэрэгсэлтэй тухайн тээврийн дагуу орлого орсон, ************** ******* ХХК-тай байгуулсан гэрээнд заасан улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугаар, утгаар орлого өөр компаниас ороогүй гэж тус тус талууд маргасан, гэвч хариуцагчийн дансны хуулгаар зохигчийн хооронд үүссэн тээвэрлэлтийн гэрээний хугацаанд хариуцагч өөр этгээдийн тээврийг гүйцэтгэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна./2хх-ийн 14-85-р тал/

 

6.8 Гэрч О.гийн мэдүүлэгт гэрээний хугацаанд өөр компанийн ачаа тээврийг хийх боломжгүй компани гэрээ хийж байж бид хил гааль нэвтэрнэ, уурхай руу орнно. Тэрнээс дур мэдэж өөр компанитай гэрээ хийж өөр компанийн ачаа ачих боломж байхгүйбүх юм компанийн заавраар явдагзамын мөнгө ороогүй бай зам дээр явж болдоггүй *******н******* ******* компанитай хийсэн гэрээний дагуу л бид ажлаа хийж байгаа гэх мэдүүлгээр нэхэмжлэгч талын өөр компанийн тээврийг гүйцэтгэсэн гэх үйл баримт давхар үгүйсгэгдэж байна. /2хх-ийн 169-175-р тал/

 

7. Хариуцагч нь 2023 оны 02 сарын 03-ны өдрийн "******* ******* *******" ХХК болон О.******* нарын хооронд хийгдсэн "Тооцоо үлдэгдлийн баталгаа" хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

7.1 Тооцоо үлдэгдлийн баталгаа баримтад 2019.07.20-2022.12.31-ний өдрийг дуустал хугацаанд нийлж нийт 13,841,689 байснаас 2023.02.03-ны өдөр дансаар 4,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн 9,841,688 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав замын мөнгө, НДШ, менежмент, халдваргүйжүүлэлт, постны хураамж зэргээс үүссэн 9,841,688 төгрөгийн өрийг 2023.03.30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож тээврийн хэрэгсэл чиргүүлийг эзэн *******ид шилжүүлэн өгөв гэжээ.

 

7.2 Дээрх Тооцоо үлдэгдлийг баталгаа гэх баримтыг хариуцагч О.******* нь өөрөө сайн дураар хүлээн зөвшөөрч байгуулж, гарын үсгээ зурсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл-ийн шинжгүй гэж үзэж, харин тухайн цаг хугацаандаа хүлээн зөвшөөрч, биелүүлсэн 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн дээрх баримт бичигт дурдсан 13,841,689 төгрөгийн үлдэгдэл 9,841,689 төгрөгийг шаардсан хэдий ч нэгэнт хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрөөд төлсөн 4,000,000 төгрөгийн төлбөрийн тухайд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

 

8. Иймд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.*******оос 9,841,689 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, 4,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч О.*******ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,418 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 306,109 (227,159+78,950) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.*******оос 9,841,689 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, 4,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч О.*******ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,418 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 306,109 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА