| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0150/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/170 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа
Улсын яллагч:Э.Гантулга,
Хохирогч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн хэргийн тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *******т холбогдох эрүүгийн 18140029000162 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, таваар удлаач мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
...Би Баянхонгор аймгийн Шаргалжуут 8 дугаар багт Рашаан сувиллын газар амраад буцаж явахын өмнө хамт ажилладаг хүмүүстэйгээ бага зэрэг архи уусан. Тэгээд бид нар машиндаа суугаад Шаргалжуут рашаан сувиллын газраас хөдөлж яваад замдаа 2 шил архи хувааж ууцгаасан. Би өөрийнхөө хэмжээг мэдээд архи уухгүй гэхэд хамт явсан хүмүүсийн зарим нь уучих гэхэд нь нэмж уусан. Тэгээд цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд цагдаа намайг гавалсан байсан. Би тухайн үед согтуу байсан учраас *******, ******* нарыг зодсон эсэхийг санахгүй байна. Дээрх хүмүүсийн ярьж байгаагаар би зодсон гэсэн. Мөн машины жолоо булаацалдсан гэдгийг бас санахгүй байна. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна..гэх мэдүүлэг / хх-ийн /
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
Би Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багаас 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Б.Б*******, , *******,*******, М нарын хамтаар 70-37 БНХ ланд 105 маркийн тээврийн хэрэгслээр Баянхонгор аймаг явах замд М нь согтуугаар жолооч тай би машин барина гэж хэлээд булаацалдаад замын хажуугийн дэнжрүү машин унгахаа алдсан. Тэгэхэд машинаа зогсоогоод Мыг болиулах гээд ноцолдсон. Би машины буруу талаар буугаад машины арааг нь салгах гэхэд М миний баруун гарлуу өшиглөсөн. түлхүүрээ аваад машинаас буусан хойно нь сууж явсан дээрх хүмүүс мөн машинаас буусан түлхүүрээ өг гэж хэлээд араас нь чулуу шидээд байсан. Бид нар тал тал тийшээ зугтаасан. Ш барьж аваад чулуугаар зүүн хөмсөг, болон хамран тус газар нь цохисон. ******* надруу хүрээд ирсэн. Намайг цохихгүй байх гэхэд М намайг үсдэж дараад чирсэн тэгээд зүүн гуя болон нуруун тус газар өшиглөсөн. Цаана зогсож байсан Б*******,*******,******* нар болиоч гээд орилоход М чулуу бариад дахиад дайрсан. цаашаа зугтаасан тэгээд би утсаар цагдаад дуудлага өгсөн тэгэхэд М ирээд намайг үсдэж дараад чулуугаар ар дагзан хэсэгт чулуугаар 1 удаа цохисон тэгээд гар утас авах гээд булаацалдаад байсан тэгэхэд ирээд салгасан...гэх мэдүүлэг / хх-ийн 24-32/
Гэрч мөрдпөн байцаалтад өгсөн
...Би Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багаас 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Б.Б*******, *******, *******,*******, М нарын хамтаар 7037 БНХ ланд 105 маркийн тээврийн хэрэгсэлээр Баянхонгор аймаг явах замд М нь согтуугаар машин барина гэж хэлээд надтай жолооны хүрд булаацалдаад хажуу руу суугаад жолоо булаацалдаад байхаар нь машинаа зогсооход М урд хажуугийн суудлаас жолоочийн суудалд миний өвөр дээр суусан. Би машины түлхүүрээ аваад машинаас буусан. М миний хоёр хөлнөөс бариад намайг унагаах гээд түлхсэн. Би өмнөөс нь түлхэхэд М цаашаа унасан ба Мыг босгох гээд тонгойход чулуугаар миний нүүрэн тус газар 1 удаа цохисон. Миний зүүн хөмсөг, болон, хамарны зүсэгдсэн хэсгээс цус гоожсон. Би цаашаа алхаад цусаа тогтоох гээд сууж байхад Б.Б*******, *******,******* гурав зугтаагаад явсан. ******* утсаар дуудлага өгсөн тэгэхэд М нь ******* эгчийг үсдэж дараад өшиглөж байгаа харагдсан. Би салгах гээд наанаас гүйгээд очиход тэгэхэд М Уийн араас нь чулуугаар цохиж байгаа харагдсан. Яг хаана цохисоныг нь харж амжаагүй. Би Мыг барьж аваад унагаад газар дараад хэвтсэн. У эгч газар хэвтэж байсан. миний хөмсөг болон хамраас цус гоожоод байхаар би Мыг тавиад боссон тэгэхэд М дахин чулуу бариад надруу дайрсан. Би цаашаа зугтаад явсан тэгээд бид нар бөөгнөрөөд явж байхад цагдаа ирээд Мыг авч явсан. *******т зодуулсанаас болж миний хамар муруйсан, зүсэгдсэн, зүүн хөмсөг зүсэгдсэн өөр гэмтэл байхгүй… гэх мэдүүлэг / хх-ийн 33-37 /
Гэрч Б.Б*******ийн мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Шаргалжуутаас ирэхэд ******* *******, *******, , ******* бид нар нэг машинд сууж урд суудал дээр ******* сууж явсан. Тэгээд явж байх замдаа ******* нь *******тай машин жолоодно гээд булаацалдаад байсан. Тэгсэн чинь би та нарын амь насыг хариуцаж явна та нар яагаад байгаа юм гээд хэрэлдэж явж байгаад жолоо барьж явсан өвөр дээр гараад суучихсан. Тэгэхээр нь ******* машинаа зогсоогоод түлхүүрээ авч буугаад хойшоо суу гээд хэлсэн. Бид нар мөн буугаад *******ыг өөрийнх нь суудал руу суулгах гээд очтол ******* эгчтэй маргалдаад эхэлсэн. Бид нар боль гээд хэлэхд газраас чулуу аваад шидэхээр нь бид нар тараад зугтаахад ******* эгчийг араас нь хөөгөөд гүйж байгаад зодсон. Яг яаж зодсоныг нь хараагүй хол зугтаасан байсан болохоор харж чадаагүй. Тэр үед ******* араас нь очиж салгасан тэгээд байж байгаад ******* цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд *******ыг аваад явсан. ******* нилээн согтуу байсан. Их уусан байсан болохоор өөрийгөө хянах чадваргүй байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 38-39
Гэрч *******ийн мөрлөн байцаалтад өгсөн
.. 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сумын нийгмийн ажилчид Шаргалжуут рашаан сувилалд амраад буцаад явж байх замдаа 19 цагийн үед хоёр удаа зогсож 2 шил архи ууцгаасан. Тэгээд аймаг руу хөдлөөд явж байх замд ******* нь машин жолоодож явсан *******тай жолоо булаацалдаад байсан. Тэгээд бид нар хориглоход уурлаад хэрүүл эхэлсэн. Жолооч ******* удалгүй зогсоод түлхүүрээ аваад буусан. ******* нь *******ийг машинаас бууж байхад хөлөөрөө өшиглөөд, газар унагаад үснээс нь зулгаагаад өшиглөөд байсан. ******* очоод салгасан чинь зөрүүлээд Б.Баттулгыг нүүр лүү нь цохисон. Тэгээд бид нар луу чулуу барьж дайраад байхаар нь тал тал тийшээ зугтаасан. Тэгээд хөөж байгаад дахиад *******ийг барьж аваад зодсон. Тэр үед ******* араас нь очоод дахиад салгасан…гэх мэдүүлэг / хх-ийн 40-44/
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн
...Шаргалжуутаас ирж явах замд ******* гэдэг хүн машин бариад ******* *******, *******, Б.Б******* бид нар нэг машинд сууж ирсэн . Тэгээд наашаа явж байх замд ******* нь жолоо барьж явсан *******тай машин барина гээд булаацалдаад байсан. Тэгэхээр нь бид нар боль гээд шаардлага тавсан. Тэгэхэд шууд уурлаад агсан тавиад эхэлсэн. ******* нь жолоо барьж явсан өвөр дээр гараад суучихсан. Жолооч ******* машинаа зогсоогоод машинаас бид нар бууцгаан ******* эгч *******ыг боль гээд шаардлага тавихад гар луу нь өшиглөөд машинаас буугаад чулуу аваад бид нар луу дайрахаар нь тал тал тийшээ зугтаасан. Тэгээд ******* эгчийн араас хөөж байгаад зодсон гэсэн бид нар эсрэг тал руу нь зугтаасан болохоор хараагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 45-49 /
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 05 сарын 21-ний өдөр ******* нь толгой өвдөнө, хүзүү хөшинө гэсэн зовиуртай ирж үзүүлсэн. Биеийн байдал нь дунд, тархи доргилтын шинжтэй, 2 шилбэ нь хөхөрч няцарсан, баруун шуу, зүүн гуя орчмоор зөөлөн эдийн гэмтэлтэй байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/
Шинжээч эмчын мөрдөн байцаалтад өгсөн
...*******ийн биед учирсан тархи доргилт, баруун шуу, зүүн гуя, зүүн өвдөгний цус хуралт гэмтлэлүүд зэрэг гэмтлүүд нь гэмтлийн өнгө шинж байдлаас харахад 2018 оны 05 дугаар сарын 20-нд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байсан. *******ийн биед 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө үчирсан гэх гэмтлийн шинж, архаг хуучин өвчинтэй гэхээр шинж тэмдэг тогтоогдоогүй. Дээрх тархи доргилт, баруун шуу, зүүн гуя, зүүн өвдөгний цус хуралт гэмтлэлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна… гэх мэдүүлэг / хх-ийн 76-77/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 24-ний өдрийн 342 дугаартай
1. *******ийн биед тархи доргилт, баруун шуу, зүүн гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Цаашид ерөнхий хөдөмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 65-66/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-09/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 10-15/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018.06.05-ны өдрийн 580 тоот тодорхойлолт / хх-ийн 93/,иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 94/, шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 98/ эвлэрлийн гэрээ /хх-ийн 116-117/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******ын.. Би тухайн үед согтуу байсан учраас *******, ******* нарыг зодсон эсэхийг санахгүй байна. Дээрх хүмүүсийн ярьж байгаагаар би зодсон гэсэн. Мөн машины жолоо булаацалдсан гэдгийг бас
санахгүй байна. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн / хохирогч *******ийн...М ирээд намайг үсдэж дараад чулуугаар ар дагзан хэсэгт чулуугаар 1 удаа цохисон тэгээд гар утас авах гээд булаацалдаад байсан тэгэхэд ирээд салгасан...гэх мэдүүлэг / хх-ийн 24-32/
гэрч ...М нь ******* эгчийг үсдэж дараад өшиглөж байгаа харагдсан. Би салгах гээд наанаас гүйгээд очиход тэгэхэд М Уийн араас нь чулуугаар цохиж байгаа харагдсан. Яг хаана цохисоныг нь харж амжаагүй. Би Мыг барьж аваад унагаад газар дараад хэвтсэн. У эгч газар хэвтэж байсан. миний хөмсөг болон хамраас цус гоожоод байхаар би Мыг тавиад боссон тэгэхэд М дахин чулуу бариад надруу дайрсан… гэх мэдүүлэг / хх-ийн 33-37 /
гэрч Б.Б*******ийн... ******* эгчийг араас нь хөөгөөд гүйж байгаад зодсон. Яг яаж зодсоныг нь хараагүй хол зугтаасан байсан болохоор харж чадаагүй. Тэр үед ******* араас нь очиж салгасан.... гэх мэдүүлэг / хх-ийн 38-39
гэрч *******ийн ...******* нь *******ийг машинаас бууж байхад хөлөөрөө өшиглөөд, газар унагаад үснээс нь зулгаагаад өшиглөөд байсан. ******* очоод салгасан чинь зөрүүлээд Б.Баттулгыг нүүр лүү нь цохисон. Тэгээд бид нар луу чулуу барьж дайраад байхаар нь тал тал тийшээ зугтаасан…гэх мэдүүлэг / хх-ийн 40-44/
гэрч ын ...******* эгч *******ыг боль гээд шаардлага тавихад гар луу нь өшиглөөд машинаас буугаад чулуу аваад бид нар луу дайрахаар нь тал тал тийшээ зугтаасан. Тэгээд ******* эгчийн араас хөөж байгаад зодсон гэсэн бид нар эсрэг тал руу нь зугтаасан болохоор хараагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 45-49 /
гэрч ын...2018 оны 05 сарын 21-ний өдөр ******* нь толгой өвдөнө, хүзүү хөшинө гэсэн зовиуртай ирж үзүүлсэн. Биеийн байдал нь дунд, тархи доргилтын шинжтэй, 2 шилбэ нь хөхөрч няцарсан, баруун шуу, зүүн гуя орчмоор зөөлөн эдийн гэмтэлтэй байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/
шинжээч эмчын ...*******ийн биед учирсан тархи доргилт, баруун шуу, зүүн гуя, зүүн өвдөгний цус хуралт гэмтлэлүүд зэрэг гэмтлүүд нь гэмтлийн өнгө шинж байдлаас харахад 2018 оны 05 дугаар сарын 20-нд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байсан. *******ийн биед 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө үчирсан гэх гэмтлийн шинж, архаг хуучин өвчинтэй гэхээр шинж тэмдэг тогтоогдоогүй. Дээрх тархи доргилт, баруун шуу, зүүн гуя, зүүн өвдөгний цус хуралт гэмтлэлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна… гэх мэдүүлэг / хх-ийн 76-77/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 24-ний өдрийн 342 дугаартай “... *******ийн биед тархи доргилт, баруун шуу, зүүн гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт /хх-ийн 65-66/, зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******т шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьд ногдох хөрөнгө зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ын эзэмшлийн “...Huawei маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******өнхбааатарт буцаан олгож , уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******аас нэхэмжлэх зүйлгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлж, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн буюу 225000 төгрөгөөр төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. ,
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “...Huawei маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА