| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2018/0131/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/136 |
| Огноо | 2018-10-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.О |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/136
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
улсын яллагч, хяналтын прокурор М.О
нарийн бичгийн дарга К.Е
Арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж
шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С
шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ат холбогдох 1813002550160 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 03 сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 13-р хорооллын 102 б байрны 47 тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, Н.б овогт Ты А, РД: БЙ*********
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т. А нь "Д" ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй хэрнээ 2018 оны 07 сарын 09-ний едрийн 12 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг "Жана-Өлке" нэртэй захын баруун талын засмал замаар “Пургон” маркын 6998 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явж байхдаа зам тээврийн осол гаргаж явган зорчигч 5 настай хүүхэд Ж.Эг мөргөн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ты А нь " Д" ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа 2018 оны 07 сарын 09-ний едрийн 12 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Жана-Өлке" нэртэй захын баруун талын засмал замаар хадам аав С.Мы "Пургон" маркын 6998 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг Толбо сум явах зорилгоор аван жолоодож явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.2-ын "а" хэсэгт “замын хөдөлгөөний тухай олон улсын конвенэд нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх” гэсэн заалтуудыг зөрчиж, тээврийн хэрэгсэлийг аюул саад бий болохыг мэдсэн үедээ зогсоох арга хэмжээ авалгүй, зам тээврийн осол гаргаж, явган зорчигч 5 настай хүүхэд Ж.Эг мөргөж, түүний тархины битүү гэмтэл, гавлын ясны баруун талд шулуун хугарал, зүүн чамархай ясны ар хэсэг рүү үргэлжилсэн хугарал зэрэг гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан байна.
Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Шүүгдэгч Т. А нь 2018 оны 07 сарын 09-ний едрийн 12 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг "Жана-Өлке" нэртэй захын баруун талын засмал замаар “Пургон” маркын 6998 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан талаар хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
- Шүүгдэгчийн жолоодож явсан Оросын Холбооны улсад үйлдвэрлэсэн бор өнгийн хуучивтар тээврийн хэрэгслийн урд салхины шилийн туслах талын шил нь 30х20 см хэмжээтэй, цуурч хагарсан байдалтай. Мөн туслах талын их гэрлийн гална шил нь мөн адил цуурч хагарсан. Гэрэл дохио нь бүрэн бүтэн бүгд жигд ажиллаж байсан. Мөн тормос нь жигд ажиллаж байсныг тодруулсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/,
- Улсын дугаар:6998 БӨТ, марк: УАЗ, модель:220692, ангилил, хөдөлгүүрийн багтаамж D.2890, төрөл:микробус, зориулалт: суудал, үйлдвэрлэсэн он:2010, хөдөлгүүрийн №:0005111, арал №:0436561, өнгө: бор, Монгол улсад импортлогдсон огноо: 11.01.17, өмчлөгч:С М, хаяг: Баян-Өлгий, Өлгий сумын 5-р баг гэх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-104 дугаар хуудас/
- Жолооны үнэмлэхийн дугаар:230587, ангилал: В, төлөв: хүчинтэй, регистр: БЙ83030514, овог: Н.б, эцэг /эх/-ийн нэр: Т, нэр: А, төрсөн огноо, хүйс: 1983/03/058, эрэгтэй, хаяг: УБ, Баянзүрх, 25-р хороо, 13 хороолол, 102 б байр, 47 тоот, цусны бүлэг: 2, жолооч болсон огноо:2002/06/25, үнэмлэх олгосон огноо: 2017/01/19, хүчинтэй хугацаа: 2027/.01/19, ЖЗБ оноо:7 гэх жолоочийн лавлагаа /хх-105 дугаар хуудас/
- Арван найман насанд хүрээгүй хохирогч Ж.Эгийн толгойн томографийн зураг авсан КТГ-ийн зургийг хуулсан 1 /нэг/ ширхэг СД бичлэг
- "Жана-Өлке" нэртэй захын баруун талын засмал замаар “Пургон” маркын 6998 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явж байхдаа зам тээврийн осол гарсан гэх газарт үзлэг хийж, замын хэсэг-бусад, замын ангилал-ердийн, замын хучилт-асфальт, зорчих хэсийн гадаргуу-хуурай, замын онцлог-өгсүүр, үзэгдэх орчин-чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, замын харьяалал-суурингийн дотор, хөдөлгөөний чиглэл- эсрэг /сөрөг/ хөдөлгөөнтэй, замын байгууламж-хашлагагүй зэргийг тодруулсан Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/,
- Эрх бүхий албан тушаалтаны 2018 оны 07 дугаар сарын 09-ний 04 дугаартай магадлагаанд “...Тухайн осол гаргасан жолооч Т.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д зааснаар жолооч хөдөлгөенд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.2-ын "а" хэсэгт заасан замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх гэсэн заалтыг зөрчиж, “Д” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр “Д” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодсон замын хөдөлгөөнд оролцсон байна. /хх-ийн 17 дугаар хуудас/,
- 18 насанд хүрээгүй хохирогч Ж.Эгийн мөрдөн байцааалтын шатанд өгсөн “...Гэр лүүгээ явахаар зам алхаад гарч байтал бор өнгөтэй фургон машин ирээд миний толгой, хөлөнд мөргөсөн. Би шууд унасан Тэгээд толгой өвдсөн, хөл өвдсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
- 18 насанд хүрээгүй хохирогч Ж.Эгийн хууль ёсны төлөөлөгч Б.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хүүхдийн бие одоохондоо гайгүй байгаа. Гэхдээ хамар нь битүүрээд толгой нь өвдөөд байгаа, Одоогоор 2300000 төгрөгийн хохиролтой байна. Гол нь миний хүүхэд дараа нь ямар нэгэн байдлаар өвдөж ийш тийш явахад холбогдогчоос туслалцаа үзүүлэх хэрэгтэй гэдгээ хэлье..Миний бие охиноо эмчлүүлэхд гарсан нийт 2300000 төгрөгийг холбогдогч Т.Аоос гаргаж авлаа. Одоо Т.Аоос нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй...ямар нэгэн гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
- 18 насанд хүрээгүй гэрч Д.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Дэлгүүрээс гараад шууд гэр лүү явж байхад зам дээгүүр нэг машин хурдтай ирж байсан. Тэр үед би Эд машин ирж байна гэж хэлээд замын хажууд зогсоход Э сонсолгүй зам хөндлөн гүйгээд гарах гэж байтап Э хурдтай ирж байсан машинд цохиулад газарт унасан. Харин нөгөө машин хурдтай ирээд Эг цохиж унагааж, өнгөрч яваад зогссон” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Уг эмэгтэй хажуудаа гурван хүүхдийг дагуулаад ирж байсан ба засмал замын дээр, манай машины урд гарч ирээд хажуудаа явж байсан бага насны хоёр хүүхдийг замын хажууд үлдээгээд нэг хүүхдээ дагуулаад өөрөө манай машинд ирээд суусан. Тэр үед аймгийн төвөөс нэг машин хурдтай ирж байсан ба нэг мэдэхэд шуугиан болоод бид машинаас бууж очиход замын голд нэг хүүхэд хэвтэж байсан, Тэр хурдтай ирж байсаи машин бор өнгийн Фургон маркийн тээврийн хэрэгсэл байсан ба засмал замын нөгөө талд эсрэг урсгал руу ороод зогссон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,
- Гэрч Х.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг "...Бид нар зогссон газраас хүн ирж байхыг хардаг юм. Тухайн эмэгтэй хүн нэг хүүхдийг өргөөд, хоёр хүүхдийг дагуулаад ирж байснаа засмал зам руу дөхөх үед нөгөө эмэгтэй дагуулж явсан хоёр хүүхдээ өөр тийш салж яваад, өөрөө нэг хүүхдээ өргөөд манай машин руу чиглэж ирсэн. Тэгээд нөгөө эмэгтэй буусан хүмүүстэй зөрөөд манай машинд сууж авсан. Тэр үед миний машины хойноос бор өнгийн фургон машин хурдтай ирж байсан ба миний машины урд нөгөө эмэгтэйгийн орхиж явсан хоёр хүүхэд 8-9 метрийн зайтай газраас засмал замын захаас нөгөө тал руу зам хөндлөн цуваад гүйгээд гарахад эхний гүйж гарсан хүүхэд хурдтай ирж явсан Фургон машинд шүргүүлсэн. Нөгөө бор өнгийн фургон машин нь хүухдийг шүргээд өнгөрсний дараа засмал замын эсрэг тал руу гараад тоормос дараад зогссон” гэх мэдүүлэг /хх-ийн 49-60 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 311 дугаартай “...Ж.Эгийн биед тархины битүү гэмтэл, гавлын ёсны баруун талд шулуун хугаралттай, зүүн чамархай ясны ар хэсэг рүү үргэлжилсэн хугаралттай баруун дагзны хэсгээр жижиг хийн бөмбөлгүүд харагдана, тархины зөөлөн эдэд хавантай зулайнд хавдартай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлээр үүссэн, шинэ гэмтэл байна. Иргэн Ж.Эгийн биед үүссэн гэмтэл нь амьд биед аюултай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 заалтыг агуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөх чадварт алдалтанд удаан нөлөөлөх болно” гэх дүгнэлт /хх-ийн 64 дүгээр хуудас/,
- Зам тээврийн ослын талаарх шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтэнд “...Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад А.Мырзабекийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн гаргасан 04 тоот эрх бүхий албан тушаалтны магадлагаа үндэслэлтэй байна. Хэрэг учирлын газарт байсан тоормозны мөр нь насанд хүрээгүй хүүхэд Ж овогтой Эг мөргөсний дараа үүссэн мөр тул хурдыг тогтоох боломжгүй. Жолооч Т.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, Замын хөдөлгөөний дүрмийн 2.2-ын "а" хэсэгт заасаи замын хөдөлгөөний тухай олон улсын конвенэд нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх гэсэн тус заалтуудыг зөрчсөн байна. Осол гарах болсон шалтгаан нь Т.А нь зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол болох гол шалтгаан болно” /хх-ийн 68 дугаа хуудас/,
- Шүүгдэгч Т.Аын өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэгээд Толбо сум руу гарах засмал замаар явж байхад “Жана-Өлке” захын баруун талд засмал замын хажууд Микро тээврийн хэрэгсэл зогсож байсан. Миний бие уг машиныг 500 метрийн зайнаас харсан. Уг машиныг явж байгаад зогсоож хүн буулгаж байсан. Би Микро машины хажуугаар өнгөрч байхад уг машинаас хүмүүс бууж байсан ба яг тэр үед Микро машины урдаас гартаа зайрмаг барьсан хоёр хүүхэд гүйгээд засмал зам дээр гараад ирсэн. Яг тэр үед би тоормоз гишгэж амжилгүй, шууд машинаа зүүн тийш нь мушгиж, замын зүүн талд гараад тоормос дараад зогссон байсан...”, “...Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Болгоомжгүй байдлаасаа болоод ийм асуудалд холбогдлоо. Энэ асуудалд гэмшиж байна. Би хохирогч хүүхдэд анхнаасаа эхлээд сэтгэл санааны болон эдийн засгийн тусламж үзүүлж байсан. Тухайлбал, хохирогч хүүхдийг Улаанбаатар хот руу явж ирэхэд нь эдийн засгийн талаас тусламж үзүүлсэн. Хохирогчийн ар гэрийнхэнтэй байнга холбогдож очиж байгаа. Тэд нар гомдолгүй гэж ярьж байгаа. Цаашид ч гэсэн туслаж байх болно. ...Би учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Хохиропч Ж.Эгийн ар гэрийнхэнтэй сайн дураараа эвлэрсэн. Бид нар хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 дугаар хуудас/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Т.Аын хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:
- Шүүгдэгч Т.Аын харилцах банканд дахь дансны хуулгууд /хх-ийн 80-88 дугаар хуудас/
- Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Т овогтой Аын /БЙ83030514/ нэр дээр 0857 УНЭ улсын дугаартай, Toyomg Corolla маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна” гэх тодорхойлолт /хх-ийн 90 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Т овогтой Аын /БЙ83030514/ нь Y-0213000328 тоот улсын бүртгэлийн дугаартай, 36 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Y-0213000104 тоот улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Y-2204083192 тоот улсын бүртгэлийн дугаартай 41.49 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн байна” гэх албан бичиг /хх-ийн 94 дүгээр хуудас/,
-2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр олгосон “РД: БЙ83030514, овог: Н.б, эцэг/эх/-ийн нэр:Т, нэр:А, яс үндэс:казах, хүйс:эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Толбо, төрсөн огноо:1983/03/05, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 8-р баг, Ах хус тау, 9 гудамж, 20 тоот, хүчинтэй хугацаа:2028/03/05, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95 дугаар хуудас/,
- БЙ83030514 регистрийн дугаартай, Н.б овогтой Ты А нь “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 13-р хорооллын 102 б байрны 47 тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон” иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягт /хх-ийн 96 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Т.А нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/
- Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын “БЙ83030514 регистрийн дугаартай, Н.б овогтой Ты А нь ам бүл 5, 102 б байр, 47 тоотод оршин суудаг” гэх тодорхойлолт /хх-ийн 98 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ Замын хөдөлгөөний тухай хууль дүрмийг буюу ангилал таарахгүй жолоочийн атлаа, жолоодох эрхгүй тээврийн хэрэгслийг барьж замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлдээ санаатайгаар, харин тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүй, хүүхдийг дайрч осол гаргахдаа болгоомжгүй хэлбэрээр хандсан нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй байдал, Замын хөдөлгөөний тухай хууль дүрмийг үл биелүүлсэн шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа, уг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд автомашинаа шилжүүлсэн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг шалгах, уг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Арван найман насанд хүрээгүй хохирогч Ж.Эгийн мэдүүлэг, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/, өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 35-38 дугаар хуудас/, арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жын мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт, гавлын ясны хугарлын зураг зэргийг үндэслэн Ж.Эгийн биед үүссэн тархины битүү гэмтэл, гавлын ёсны баруун талд шулуун хугарал, зүүн чамархай ясны ар хэсэг рүү үргэлжилсэн хугарал, баруун дагзны хэсгээр үүссэн жижиг хийн бөмбөлгүүд, тархины зөөлөн эдэд үүссэн хаван, зулайд үүссэн хавдар зэрэг гэмтлүүд нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2-т зааснаар “амь насанд аюултай, амь тэнссэн, гэмтлийн улмаас үлдэц, уршигтай, хөдөлмөрийн чадвар алдалтад удаан нөлөөлөх”, 3.1.2-т зааснаар “амь насанд аюултай гэмтэлд гавлын ясны хугарал, чамархайн ясны хугарал” зэргээр хүнд зэргийн гэмтлийн шалгуур шинжүүдэд хамаарч байх тул түүний биед хүнд гэмтэл учирсан, энэхүү гэмтлийн улмаас хойшид хохирогч Ж.Эгийн тархинд өөрчлөлт орж, сэтгэхгүйд нь нөлөөлөх боломжтой гэж дүгнэн түүний биед хүнд хор уршиг учирсан гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Уг гэмт хэргийн улмаас арван найман насанд хүрээгүй хохирогч Ж.Эгийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан ба хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэргийн улмаас 2300000 төгрөгийн бодит хор уршиг учирсан, хойшид мөн үлдэц хор уршигтай байна. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2300000 төлж барагдуулсан /хх-102 дугаар хуудас/ байна. Иймд шүүгдэгч Т.Аыг өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
Бага насны хүүхдийн тархинд учирсан гэмтлийн улмаас түүний тархи, сэтгэхгүйд өөрчлөлт орох зэргээр үлдэц, хор уршиг хойшид илэрч болзошгүй ба түүнд нь зориулж эмчилгээ хийлгэх шаардлагатай болбол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн эрүүл мэндийг эмчлүүлэхэд гарах шаардлагатай хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Аоос жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Аын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Т.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “эцэг эх 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” тухай үүргийг биелүүлээгүй эцэг эхийн буруутай үйл ажиллагааг шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн учруулсан аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгаа, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан, хойшид хор уршгийг барагдуулах үүрэгтэй зэргийг болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат 3 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасан нөхцөлийг хангасан тохиолдолд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор зохицуулсан боловч нэмэгдэл ялаас чөлөөлөх зохицуулалт хуульчлагдаагүй тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тухайн зүйл, ангид заасан хамгийн доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хувьд энэ хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаанд хүчингүй болгож, холбогдох байгууллага, албан тушаалтан нь ялын биелэлтэнд хяналт тавих ёстой.
Шүүгдэгч Т.Аын 230587 дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч Т.Аоос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД дискийг хохирогчийн эмчилгээнд хэрэглэгдэж болзошгүй гэж үзэн арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жт буцаан өгч, шүүгдэгч Т.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Аын иргэний үнэмлэх, гадаад паспорт зэргийг эрүүгийн хариуцлагын биелэлтийг хангах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Н.б овогт Ты Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Т.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Ат тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, энэхүү тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн жолоочийн үнэмлэх шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид хохирогчийн эрүүл мэндийг эмчлүүлэхэд гарах шаардлагатай хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД дискийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жт буцаан олгосугай.
9. Шүүгдэгч Т.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Аын иргэний үнэмлэх, гадаад паспорт зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
11.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл