| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1354/э |
| Дугаар | 1441 |
| Огноо | 2018-10-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 1441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: О.Багшбаяр
хохирогч: М.Б
шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Хишигбаяр
шүүгдэгч: Х.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Х У холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806066071591 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Х У, 19 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, дугаар курст суралцдаг, ам бүл 4, эх, эцэг, ах, нарын хамт дүүргийн дүгээр хорооны тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо дугаар хорооны дугаар байрны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:
Холбогдсон хэргийн талаар:
Х.У нь 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зохиомж дээд сургуулийн орчимд М.Б зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр М Сансарын Шөлөндөөгийн урд түнээлийн тэнд “Зохиомж дээд сургуулийн” тэнд 11 цаг өнгөрч байхад. Би тэнд ангийн хүүхэд Б, А хоёртой хамт явж байсан. бид хоёрт гэр рүүгээ орлоо гэж хэлчээд өөр тийшээ явсан байсан. Б бид 2 тэгээд байрных нь тэнд явж байсан чинь А өөр М гэдэг бандитай хамт явж байсан. Өмнө Б А 2 үерхдэг байсан. Тэгээд Б бид хоёр очоод Б М нэг алгадсан. М 2 найзыгаа утсаар дуудахаар нь би М чи найзуудыгаа дуудаж яах гэж байгаан гээд маргалдсан. Эхлээд 5 минутын дотор 2 найз нь ирсэн. Тэгээд 10 минутын дараа байрны ардаас дахиад 2 найз нь гараад ирсэн. Нийт дөрвөн хүн ирсэн. Тэгээд нэг нь миний урд ирээд зогсож байсан чинь цаана байсан нэг нь наадахыгаа шаагаад аваач гэсэн чинь У эргэж хараад миний зүүн шанаа, эрүү хэсэгт гараараа цохиод, өшиглөсөн. У бид 2 маргалдаагүй. Нэг нь больцгооё гэж хэлж байсан. Би эрүүгээ дараад доошоо суусан чинь 2 нь ирээд намайг хэд хэд цохьсон. Тэгээд миний малгайтай цамцнаас зуураад найз дээрээ аваачаад байрны ард очиж Мэ, Б хоёрыг зодолдуулна гэсэн. А яах гээд байгаа юм бэ гэсэн чинь нэг нь гоё байдаг юм гэж хэлсэн. Тэгээд байрны ард очоод Б гарнаас нь бариад 1 цохиод бүгд явцгаасан. Найзыгаа аваад гэмтэл орсон. Очоод үзүүлсэн чинь эрүү 2 газар хугарсан байсан. Тэгээд намайг томографикийн зураг авахуул гэж хэлсэн. Эрүү судлалын хагалгааны эмчид үзүүлээд хагалгаанд орно гэсэн. Гэмтлийн эмнэлэг хүн ихтэй гээд Госпиталд хагалгаанд орсон. Эрүү хадуулсан 3 пласик төмөр, 12 ширхэг шүрүүп тавиулсан. Эмнэлгээс 10 хоноод гарсан. Хагалгааны төлбөрөө хасаад 500.000-аад төлбөр гарсан. Үүнд зүрхний бичлэг, томографикийн зураг, эм, тарианы төлбөр, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө, Хагалгаанд 1.500.000 төгрөг болсон. Хадаасаа 6-7 сарын дараа авна гэсэн. Удах тусмаа сайн гэсэн. Одоо хүйтэн агаар амьсгалаахаар хайраад байдаг. Гүйцэд ангааж болохгүй гэсэн. Хоол идэхэд одоо бол гайгүй болсон. Хатуу юм идэж болохгүй. Дараа нь хагалгаанд орно, шүд хийлгэнэ гээд эмчилгээ хийлгэх зардлаа нэхэж байна. Одоо баримттай юмаа нэхэж байна. Ажлын газрын тодорхойлолт авчирсан. Зураг авахуулсан баримт авчирсан байна. Надад 1.600.000 төгрөг өгсөн. Одоо гомдолтой байна гэв.
Шүүгдэгч Х.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 8 дугаар сарын 9-ны орой 23,42 цагийн орчимд дүүргийн Хурд хороололд өөрийн гэртээ байж байтал манай найз М 921011 дугаараас залгаад би энд намайг хоёр залуу зодох гэж дайраад байна дуудах хүн байвал дууд сансарт нохой шиг зодно гээд байна гэхээр нь гэрээсээ гараад такси бариад яваад очсон. Намайг очиход Х ах, Т хоёр ирчихсэн байсан. Арай өндөрдүү залуу нь манай найз М рүү дайраад байхаар нь би тэр залуугийн зүүн талын шанаа руу нь баруун гараараа цохиод хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл М дундуур орж ирээд бид хоёрыг салгасан. Гэтэл тэнд байсан манай ах нар наад хоёр залуутайгаа учраа ол гээд байхаар нь бид нар бөөнөөрөө байрны ар талд очихоор явсан. Манай найзыг хэл амаар доромжлоод янз бүрээр дайраад байхаар нь л би нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон гэжээ. /хх-ийн 20/
Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өөрийн найз Б хамт түүний өмнө үерхэдэг байсан охин 2018 оны 8 дугаар сарын 9-ны орой 22,00 цагийн орчимд сансарын Шөлөндөө хоолны газрын замын эсрэг талд уулзсан. Б машинд сууж юм ярьж байгаад А гэртээ орлоо гээд 22,50 цагийн орчимд буусан. А машинаас буугаад гэртээ орохгүй цаашаа явахаар нь бид хоёр хэсэг хүлээж байгаад машинаас буугаад байрыг нь тойроод очтол өөр нэг залуутай явж байхтай нь таарсан. Б нөгөө залууг нь чи хэн юм бэ гэж асуухад найз залуу нь байна гэж хэлээд тэр хоёр хэрэлдээд эхэлсэн. Б нөгөө залуугийн нүүрэн хэсэгт нь нэг удаа алгадсан. Тэгтэл нөгөө залуу найзуудаа дуудсан ба удалгүй хоёр махлаг залуу ирсэн. Би А найз залууд хандаад найзыгаа дуудаж яах юм бэ гэж хэлтэл дахиад хоёр залуу хоёр талаас гараад ирсэн. Сүүлд гарч ирсэн хоёр залуугийн нэг нь 175 см –тэй их өндөр залуу байсан. Би А найз залуутай ярилцаад зогсож байтал нэг махлаг залуу нь шаагаад ав гэж хэлтэл нөгөө өндөр залуу нь эргэж хараад миний зүүн шанааруу гараа зангидаж байгаад нэг удаа цохиод баруун хөлний өвдөгний ар хэсэгт нэг удаа өшиглөсөн. Би нүүрээ дараад хойш алхтал жижигхэн биетэй хар хувцастай хоёр залуу хүрч ирээд миний цээжин хэсэгт гараараа цохиод миний цамцны малгайнаас бариад манай найз Б хажууд авч ирсэн. Намайг эхлээд цохисон залуу нь хэдэн ч хүн аваад ирсэн үзий гээд байсан. Мөн манай найз Б А найз залуу гэх залуутай хооронд нь зодолдуулна гээд байсан. А яах гээд байгаа юм бэ гэхэд яадгийн зүгээр гээд байсан. Би тэдгээр хүмүүсийг ерөөсөө танихгүй. Намайг цохисон залуу нь тэр дундаа хамгийн өндөр нь байсан. Тэр хүмүүс архи уугаагүй байсан. Би зодуулсандаа гомдолтой байна гэжээ. /хх-н 8-14/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 15-16/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 9793 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.М.Б биед эрүү ясны их биед зөрүүтэй зүүн салаанд эрүүний өнцгөөс дээш агт араа руу үргэлжилсэн зөрөөгүй ташуу хугарал, баруун зүүн дээд доод шүднүүдийн гажилт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3,Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4,Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 17/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 18-19/
М.Б өвчний түүхийн хуулбар /хх-н 53-63/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 8 дугаар сарын -ны өдрийн 22.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зохиомж Дээд сургуулийн орчимд өмнө нь үерхэж байсан А гэдэг охинтой уулзсан. Бид гурав миний машинд 23,00 цаг хүртэл сууж юм ярьсан. А гэртээ орлоо гээд машинаас буугаад явсан. Нилээн удаж байгаад би машинаас буугаад бие засчихаад А утас руу гэртээ орсон уу гэж асуутал ороогүй гэж хэлсэн. Гэтэл А байрныхаа үүдэн дээр нэг залуутай уулзаад байж байсан. Би А чи хэнтэй явж байгаа юм гэхэд найз залуутайгаа гэсэн, Тэгэхээр нь миний уур хүрээд нөгөө залуутай нь жоохон маргалдсан. Би тэр залуугийн нүүрэн хэсэгт нь нэг удаа цохитол нөгөө залуу миний гэдэс рүү өшиглөсөн. Б бид нарыг хараад зогсож байсан. Гэтэл нөгөө залуу цаашаа явж байснаа та нар байж байгаарай би найз нараа дуудна гэж хэлсэн. Би тэр залууд дууд дууд сансарт нохой шиг зодуулахыг чинь харна гэж айлгах санаатай хэлсэн юм. Тэр залуу буцаж ирээд байж байтал хоёр хүн ирсэн. Тэгж байтал дахиад хоёр залуу ирсэн. Тэд нар өөрсдөө учраа олохгүй юу гээд байж байтал сүүлд ирсэн хоёр залуугийн өндөр нь над руу дайрахаар нь би ухартал буцаад Батдэлгэр дээр очоод түүний нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон.Батдэлгэр хойшоо болоод нүүрээ дараад суутал сүүлд ирсэн залуугийн нэг нь дээрээс нь цохиж байсан. Б цохидог өндөр залуу буцаж над дээр ирээд чи одоо надтай үз би чам шиг хэдэн ч залууг зодчихоод явна гээд байсан. А найз залуу нь надтай учраа олий чи сайхан амьдраарай гэж хэлээд миний нүүрэн тус газар нэг удаа цохисон гэжээ. /хх-н 23-24/
Гэрч Л.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 8 дугаар сарын 9-ны орой 23,00 цагийн орчимд найз охин болох А уулзаад байж байтал А хуучин найз залуу нь нэг залуутай хамт ирсэн. Тэгээд Батаа гэх залуу надаас чи юу юм бэ гэхээр нь би А найз нь байна гэж хэлсэн. Би харин чи хэн юм бэ гэхэд намайг цохих гээд байсан. Амина нөгөө залууг чи яах гэж ирсэн юм бэ гээд уурласан. Би ойр хавьд хүн амьтан яваад байна гээд байрны буланд очоод юм яриад байж байтал Б гэх залуу миний нүүрэн хэсэгт гараараа цохиод авсан. дундуур орж ирэх үед нь би уг залууг нэг удаа хальт өшиглөсөн. Б надад чи дуудах хүн байвал дууд чамайг Сансарт нохой шиг болтол чинь зодно гэхээр нь би У луу залгасан. Би тэр хоёр залуугаас холдоод байж байтал Х Т гэх хоёр ахтай таарсан. Би тэр хоёр ахын хамт уг залуу дээр буцаж очоод байж байтал У хүрээд ирсэн. Б гэх залуутай хамт явж байсан залуу нь надтай хэрэлдээд байж байтал У ирээд нөгөө залуугийн нүүрэн хэсэгт нь нэг удаа цохиод хөл рүү нь нэг удаа өшиглөсөн гэжээ. /хх-н 25-26/
Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 8 дугаар сарын 9-ны орой 22.00 цагийн орчимд Б, Б хоёртой уулзаж байгаад дараа нь М уулзсан. М бид хоёрыг уулзаад байж байтал Б миний утас руу залгаад чи миний нүдний дусаагуурыг аваад явсан юм шиг байна гэхээр нь би үгүй гэж хэлээд утсаа салгасан. Дахиад хоёр удаа залгахаар нь би утсаа аваагүй. Хэсэг хугацааны дараа Б миний утас руу залгатал М миний утсыг аваад Б ярьсан. Тэгээд чи хэн юм бэ гэхээр нь М би найз залуу нь байна гэж хэлсэн. М намайг байрны үүдэнд хүргэж өгөөд байж байтал Б, Б хоёр ирсэн. Тэгээд хоёр ярилцахаар явсан. Намайг харахад Б нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би голоор нь ороод салгасан. Тэгсэн чинь хоёр дуудах хүн байвал дууд гээд байсан. Мөнх-Эрдэнэ найз руугаа залгасан. Тэр хооронд Т гэдэг залуу найзыхаа хамт ирсэн. Тэр хоёр ирээд та нар учраа олоо гээд байж байтал У хүрээд ирсэн. Батдэлгэр М рүү гай болохоор яваач гэж хэлээд байж байтал У хажуу талаас нь ирээд шууд цохиод авсан. Б М хоёр надаас болоод л маргалдсан юм гэжээ. /хх-н 27-28/
Гэрч Н.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өөрийн найз Т хамт 2018 оны 8 дугаар сарын 9-ны 22.00 цагийн орчимд 13 дугаар хорооллын дэлгүүрээс юм аваад харих гээд Сансарын автобусны буудлын орчимд туслах замаар явж байгаад У найз М гэх залуутай таарсан. Юу хийж явж байгаа юм бэ гэхэд хоёр залуу дээрэлхээд байна гэхээр нь бид гурав нөгөө залуу дээр нь очсон. Тэнд очиход М үеийн хоёр залуу байж байсан. Манай найз Т очоод та нар учраа олоо гэж хэлсэн. Тэр гурваас холдоод тамхи татаад сууж байтал У нэг залуутай ирсэн. У иртэл Б н найз залуу нь та нар яах гэж хүн дуудаад байгаа юм гэж хэлээд байсан. Гэтэл У эргэж хараад нөгөө залуугийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэр цохиулсан залуу нүүрээ дараад цаашаагаа яваад өгсөн гэжээ. /хх-н 30/
Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би өөрийн найз Х хамт 2018 оны 8 дугаар сарын 9-ны 22.00 цагийн орчимд Баянцээл хавийн ТҮЦ-нээс тамхи авчихаад явж байгаа М таарсан. Чи энд юу хийж явж байгаа юм гэхэд энд хоёр залуу дээрэлхээд байна гэсэн. Явж байх замдаа юу болсон талаар асуухад найз охинтойгоо уулзаад байж байхад нь хоёр залуу дээрэлхээд болдоггүй гэж л хэлж байсан. М дагаад очтол нэг охин хоёр залуу байж байсан. Би тэд нар дээр очтол хоёр жаахан залуучууд байхаар нь учраа олцгоо гэж хэлээд Х хамт сааданд тамхи татаад суусан. Тэгээд байж байхад нэг залуу нь хүн дуудлаа гээд хэл ам хийгээд байсан. Удалгүй У нэг залуугийн хамт ирсэн. Нэг залуу нь М рүү дайраад байтал У тэр залуугийн нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон. Тэр хоёрыг А, М хоёр салгасан. Нүүрэндээ цохиулчихаад эрүү хавиа дараад суугаад байсан гэжээ. /хх-н 31-32/
Х.У иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 34/
Х.У хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 69-70/
Х.У Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 64/, прокурорын тогтоол /хх-н 65-66/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 68/ зэрэг болно.
Х.У нь 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зохиомж дээд сургуулийн орчимд М.Бг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 9793 дугаартай шинжээчийн дүгнэлт:
М.Б биед эрүү ясны их биед зөрүүтэй зүүн салаанд эрүүний өнцгөөс дээш агт араа руу үргэлжилсэн зөрөөгүй ташуу хугарал, баруун зүүн дээд доод шүднүүдийн гажилт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 9793 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 17/
Хохирогч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Тэгээд нэг нь миний урд ирээд зогсож байсан чинь цаана байсан нэг нь наадахыгаа шаагаад аваач гэсэн чинь У эргэж хараад миний зүүн шанаа, эрүү хэсэгт гараараа цохиод, өшиглөсөн. У бид 2 маргалдаагүй. Нэг нь больцгооё гэж хэлж байсан. Би эрүүгээ дараад доошоо суусан чинь 2 нь ирээд намайг хэд хэд цохьсон. ...Очоод үзүүлсэн чинь эрүү 2 газар хугарсан байсан. Тэгээд намайг томографикийн зураг авахуул гэж хэлсэн. Эрүү судлалын хагалгааны эмчид үзүүлээд хагалгаанд орно гэсэн. Гэмтлийн эмнэлэг хүн ихтэй гээд Госпиталд хагалгаанд орсон. Эрүү хадуулсан 3 пласик төмөр, 12 ширхэг шүрүүп тавиулсан. Эмнэлгээс 10 хоноод гарсан. Хагалгааны төлбөрөө хасаад 500.000-аад төлбөр гарсан. Үүнд зүрхний бичлэг, томографикийн зураг, эм, тарианы төлбөр, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө, Хагалгаанд 1.500.000 төгрөг болсон. Хадаасаа 6-7 сарын дараа авна гэсэн. Удах тусмаа сайн гэсэн. Одоо хүйтэн агаар амьсгалахаар хайраад байдаг. Гүйцэд ангайж болохгүй гэсэн. Хоол идэхэд одоо бол гайгүй болсон. Хатуу юм идэж болохгүй. Дараа нь хагалгаанд орно, шүд хийлгэнэ гээд эмчилгээ хийлгэх зардлаа нэхэж байна. Надад 1.600.000 төгрөг надад өгсөн. Одоо гомдолтой байна гэсэн мэдүүлэг
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... А найз залуу нь надтай учраа олий чи сайхан амьдраарай гэж хэлээд миний нүүрэн тус газар нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг . /хх-н 23-24/
Гэрч Л.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... У ирээд нөгөө залуугийн нүүрэн хэсэгт нь нэг удаа цохиод хөл рүү нь нэг удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг . /хх-н 25-26/
Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Б М рүү гай болохоор яваач гэж хэлээд байж байтал У хажуу талаас нь ирээд шууд цохиод авсан. Б хоёр надаас болоод л маргалдсан юм гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/
Гэрч Н.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Гэтэл У эргэж хараад нөгөө залуугийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэр цохиулсан залуу нүүрээ дараад цаашаагаа яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх-н 30/
Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... У тэр залуугийн нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон. Тэр хоёрыг А, М хоёр салгасан. Нүүрэндээ цохиулчихаад эрүү хавиа дараад суугаад байсан гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/
Шүүгдэгч Х.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Арай өндөрдүү залуу нь манай найз М рүү дайраад байхаар нь би тэр залуугийн зүүн талын шанаа руу нь баруун гараараа цохиод хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл М дундуур орж ирээд бид хоёрыг салгасан. Манай найзыг хэл амаар доромжлоод янз бүрээр дайраад байхаар нь л би нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг . /хх-ийн 20/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Х.У холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч М.Б эмчилгээний зардалд одоогоор нэмж нэхэмжлэл гаргаагүй бөгөөд сэтгэл санааны хохиролд 5.0 сая төгрөг нэхэмжлэнэ гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн шүүх гэмт хэргийн улмаас учирсан шууд бодит хохирлыг шийдвэрлэдэг тул сэтгэл санааны хохирол нэхэмжилсэнийг хангах боломжгүй болно.
Харин эмичлгээний зардалд гарсан 1.873.876 төгрөгнөөс шүүгдэгч 1.600.000 төгрөгийг төлсөн ба төлөгдөөгүй үлдсэн 273.876 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв. Хохирогч цаашид эрүү хадуулсан хадаасыг мэс засал хийлгэж авахуулах шаардлагатай гэж байгаа тул энэ мэс засалд гарах зардал, мөн үүнтэй холбоотой эмчилгээний зардлыг тухайн үед нь нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.
Х.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Х У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.У 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.У нь торгох ялыг зургаан сарын дотор нэг сард 166.667 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.У нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Х.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Хан-уул дүүргийн 16 дугаар хорооны 25 дугаар байрны 99 тоотод оршин суудаг /РД: / Х.У 273.876 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 33-27 тоотод оршин суух У регистрийн дугаартай Мн Бт олгох, М.Б цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН