| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0145/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/173 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Д.Цогжавхлан
Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1814002170125 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/24 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан,******* овогт *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 3-27 тоот хашааны үүдэнд байсан улсын дугааргүй маркийн мотоциклийн хойд талд нь ачсан байсан 50 кг-ын ногоон өнгийн шуудайнд хийж баглаж тавьсан ямаа, үхрийн нийлсэн 15 кг-ын борц махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 550000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн
... хөх толгойн дэлгүүрүүдийн орчимд явж байхад мотоцикль дээр ногоон өнгийн шуудайтай зүйл байхаар нь тайлж аваад дунд зах руу ороод шуудайтай борцыг 100000 төгрөгөөр зарсан. Би тухайн үед хулгайн борц болохыг хэлээгүй. Тэгээд архи уусан. Зарим мөнгөө архи ууж яваад хаясан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өөрийнхөө Мустанг-5 маркийн мотоцикльтой аймгийн төвд байгаа ах, дүү хамаатан садангууддаа борц мах хүргэж өгөхөөр гурван жижиг уутанд үхэр, ямааны борц махыг хувааж ногоон өнгийн том уутанд хийгээд мотоциклийн хойд талын хэсэгт боож баглаад ирээд 7-3-27 тоот хашааны гадаа мотоциклио данхраадаж тавиад удаагүй гараад ирэхэд мотоциклийн хойно багласан шуудайтай борц мах алга болсон байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
... Тухайн алдагдсан борц мах нь манай ах *******ынх байсан. манай ах хөдөө явах гэж байгаа гээд надад ямааны борцыг 1 кг нь 40000 төгрөг, Сарлагийн борцыг 1 кг нь 35.000 төгрөгөөр тус тус үнэлчихээрэй гэж хэлснээр үнэлүүлсэн юм. Борцыг алдагдахаар нь зах дээр аваачиж зарсан байх гэж бодоод хүмүүсээс асуухад ******* гэх хүнд 100000 төгрөгөөр зарсан байсан. … гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 /
Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн
... өндөр нуруутай бор царайтай, 50 гаран настай эрэгтэй хүн гадаа тааралдаад намайг борц авах уу говиос ирсэн 10000 төгрөгөөр өгнө гэхээр нь борцыг үзэхэд ямааны борц байсан. Үлдсэнийг нь харалгүй бүгд ижил нэг айлын борц байгаа юм гэж хэлсэн. Борцыг жигнэж үзэхэд 15кг борц байхаар нь 100000 төгрөгөөр авсан…гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “ ... эд зүйлсийг 550000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 33-34/
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 07-10/, хувийн байдлын талаар шүүгдэгч *******аттулгын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа/ хх-ийн 42-43/, шүүгдэгч *******аттулгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцаахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 3-27 тоот хашааны үүдэнд байсан улсын дугааргүй маркийн мотоциклийн хойд талд нь ачсан 50 кг-ын ногоон өнгийн шуудайнд хийж баглаж тавсан ямаа, үхрийн нийлсэн 15 кг борц махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 550000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
шүүгдэгч *******... мотоцикль дээр ногоон өнгийн шуудайтай зүйл байхаар нь тайлж аваад дунд зах руу ороод шуудайтай борцыг 100000 төгрөгөөр зарсан....гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
хохирогч *******ын ... 7-3-27 тоот хашааны гадаа мотоциклио данхраадаж тавиад гараад ирэхэд мотоциклийн хойно багласан шуудайтай борц мах алга болсон байсан.…гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/
гэрч *******гийн ... ямааны борцыг 1 кг нь 40000 төгрөг, Сарлагийн борцыг 1 кг нь 35000 төгрөгөөр үнэлүүлсэн , ******* гэх хүнд 100000 төгрөгөөр зарсан байсан. … гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 /
гэрч Б.*******гийн ...борцыг жигнэж үзэхэд 15кг байхаар нь 100000 төгрөгөөр авсан…гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “ ... эд зүйлсийг 550000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 33-34/ хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 3-27 тоот хашааны үүдэнд байсан мотоциклийн хойд талд нь ачсан 50 кг-ын ногоон өнгийн шуудайнд хийж багласан ямаа, үхрийн нийлсэн 15 кг борц махыг авч, улмаар 100000 төгрөгөөр худалдан борлуулж, мөнгийг нь өөрийн хэрэглээнд захиран зарцуулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэргийн хохирогч *******ын 550000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******д 15 кг борц махыг нь биет байдлаар буцаан өгч, харин иргэний нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн байх тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Шүүгдэгч *******д Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл түүний үйлдэлд нь тохирсон байх тул шүүхээс *******аттулгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5500000 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******д үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
шүүгдэгч ******* нь хөнгөх гэмт хэрэг үйлдсэн боловч эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй, өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, мөн хууль ёсны гэх аливаа эрхүүд бүртгэгдээгүй, оршин суух тодорхой хаяггүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт *******аттулгыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийг учир цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА