| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2018/0152/Э |
| Дугаар | 162 |
| Огноо | 2018-09-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 162
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: И.Б амцэцэг,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: З.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Удган овгийн З.Б ид холбогдох 1828000000132 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч З.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын төвд иргэн Т.Б тай харилцан зодолдсоны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч З.Б ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 09 сарын 01-ний өдөр Г Ч хоёртой гэртээ юм хийж байсан чинь Ч алга болсон. Тэгээд удалгүй гадаа хүн дуудаж байна гээд А бид хоёр гарсан чинь машинд Аз , Ч , У нар хамт байсан тэгээд надад архи аягалж өгсөн би уухгүй гэсэн. Тэгээд шахаад байхаар нь нэг удаа уусан. Тэгээд ууж байсан нэг архи нь дуусаад дахиад нэг архи авсныг нь би аягалж өгсөн. Тэгээд Ба би чамайг зодож байсан гэхээр нь би тиймээ чи хоёулаа ирээд намайг зодсон гэсэн чинь би чамайг ганцаараа зодож байсан, ганцаараа барна гэж хэлээд гэнэт намайг цохьсон. Тэгээд машинаас заамдалцаад буусан. Гадаа гараад зодолдоод тэгээд тэд нар салгасан. Тэгээд дараагийн өдөр нь би Б ай утсаар ярихад би зүгээрээ гэсэн. Тэгээд 09 сарын 07-ны өдөр ажлаа хийж байхад эрүүгийн төлөөлөгч дуудсан. Гэрчээр мэдүүлэг өгөөд тэгээд болсон хэргийн талаар ярьсан. Тухай үед би гэмтэл авсан гэхдээ би эмнэлгээр бол яваагүй, миний баруун хацар, нүд хөхрөлттэй байсан. .... Нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлнө.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ”2018 оны 09 сарын 01-ний өдөр би ******* сумын төвд байж байгаад Ч тай утсаар яриад нүдний шилийг чинь авч ирсэн машинаа үзүүлье Б ийн гэрт байна хүрээд ир гэсэн. Би өөрийн фургон машинтайгаа Б ийн гэрийн гадна очоод Ч ыг дуудаж уулзсан. Ч д захьсан нүдний шилийг нь өгсөн. Миний машиныг маргааш нь үзээд өгье гэж хэлсэн. Бид 2 миний машинд сууж байгаад би Ч д пиво уух уу гэсэн тэгье гэхээр нь дэлгүүр ороод 2.5 литр багтаамжтай 2 пиво авчихаад явж байхад А хүнтэй уулзаад зогсож байхад У гэх манай 10 жилийн ангийн залуу нэг танихгүй залуутай ирсэн. Тэгээд машинд суугаад хамт явж ууя гэж яриад явахад Ч Б ийн гэрт нь очъё гээд гэрт нь очсон. Б ийн гэрийн гадна байхад У Б , Ан хоёрыг дуудчих гээд Г ийг оруулсан. Тэгээд бид нар юм ярьж байхад Б , Ан 2 орж ирсэн. Тэгээд У архи задалсан. Авсан 2 пиво болон нэг шил архи ууж дуусгаад юм ярьж сууж байгаад архиа дуусгаад явах болоход тэнд байсан хүмүүс дахиад ууя гэсэн. Тэгэхэд нь Б надад хандаж чи манай дэлгүүрээс 2 архи авчих. Би маргааш мөнгийг нь чамд өгнө гэхээр нь би дэлгүүрээс 2 шил ерөөл архи аваад далангийн хажууд очиж зогсоод архи задалж уугаад юм яриад нилээд удаан суусан. Б нь юм ярьж байгаад чи намайг өмнө нь найзтайгаа ирж найзаараа зодуулсан гээд байсан. Тэгэхээр нь би үгүй чамайг тэр залуу зодоогүйшдээ гэж хэлэхэд машинаас намайг заамдаж гараад нэг мэдэхэд намайг боочихсон Б миний нүүрлүү цохиж байсан. Тэгээд би сэргээд А ыг дуудахад над дээр ирээгүй. Тэгэхэд чи найзыгаа дуудаад яадын гээд миний нүүрлүү хэд хэдэн удаа цохиж намайг унагахаар нь би толгойгоо дараад газар хэвтсэн. Тэгээд намайг Б нь толгойруу нилээн хэд хэдэн удаа цохьсон. Хамт байсан хүмүүсээс 2 хүн намайг машинруу оруулаад гэрийн гадна хүргэж өгсөн. Намайг гэртээ ороход 23 цаг өнгөрч байсан. ...Би эмчилгээний зардал болон нөхөн төлбөр авмаар байна. Ямар нэгэн хэрэлдэж маргалдсан шалтгаан байхгүйгээр намайг З.Б зодсон. Сүүлд нь А тай уулзахад Ч нь А ыг надруу явуулаагүй байсан болохоор санаатай намайг зодуулсан гэж бодож байна” /хх-ийн 6-7-р хуудас/,
Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:” 2018 оны 09 сарын 01-ний өдөр би хамт ажилладаг Б ийн гэрт ажил хийж байхад Ба машинтай ирсэн. Тэгээд надаар машинаа үзүүлье гэсэн тэгээд машинтай нь хамт явж байхад намайг пиво уухуу гэхээр нь би Б тэгье гэж хэлээд дэлгүүрээс пиво аваад Ба, У , Аз нартай уусан. Тэгээд пиво ууж дуусаад Б ийн гэрлүү оръё гэхэд У Б байгаа юмуу дуудчаач хамт сууя гэж хэлсэн. Тэгээд бид нар Б ийг дуудаад машинтай талруу гарч яваад машинд архи уугаад суусан. Тэгэхэд Ба нь Б той юм ярьж сууж байгаад гэнэт Б ийг цохиж авсан тэгэх Б машинаас Б ай заамдалцаад буусан тэгээд гадаа гараад нэгнийгээ цохиод хоорондоо зодолдоод байхаар нь бид нар машинаас бууж салгасан. Тэгээд нэг нэгрүүгээ дайраад хоорондоо хэрэлдээд байсан Б чулуугаар цохилоо гээд байсан байх. Тэр 2 хоорондоо заамдалцаад газар унаад дээр дороо орж байсан. Тэгээд дахиж очоод тэр 2-г салгахад хэрэлдээд байхаар нь би машинруу ороод сууж байхад тэр 2 удалгүй хэрэлдэж маргалдахаа болиод хүрээд ирсэн. Б гэртээ харилаа гээд гэрлүүгээ хүргүүлсэн. Ба У тай хамт явсан. Би тухайн үед эрүүл байсан, архи бараг уугаагүй пиво уусан байсан. Б нь зүгээр, ямар нэгэн гэмтэж бэртсэн зүйл байхгүй Б ай заамдалцаад фудволк нь урагдсан байсан. Баы нүд нь хөхрөөд дух нь шалбарсан шархтай байсан” /хх-ийн 10-р хуудас/,
Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 09 сарын 01-ний орой Ч ы хамтаар Б ийн гэрт ажил хийж байсан. Тэгэхэд машинтай хүмүүс ирсэн. Б Ч нартай хамт машинтай явсан. Тухайн машинд 3 танихгүй хүн байсан. Б ийг таньж байсан. Сумын жоохон зайтай тал дээр гараад архи задлаад уусан. Тэгэхэд Б нэг залуутай муудалцсан. Тэгэхэд нөгөө залуу нь Б ийн нүүрлүү нь цохьсон. Тэр 2 заамдалцаад машинаас буугаад ноцолдож эхэлсэн. Машинд байсан хүмүүс бууж тэр 2-г салгасан би машинд сууж үлдсэн. Гадна юу болсон талаар мэдээгүй сууж байхад удалгүй тэд нар машинд орж ирсэн. Б гэрлүүгээ харьлаа гээд гэрлүүгээ хүргүүлсэн. Би байрандаа хүргүүлээд үлдсэн. Өмнө нь тэр 2 хэрүүл маргаан зодоон хийсэн гээд байсан байх, тиймэрхүү л юм яриад хэрэлдэж байсан” /хх-ийн 12-р хуудас/,
Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:” ...Тэр өдөр найз Б ийн байшинд нь обой наагаад байж байхад хамт юм хийж байсан залуу гадаа ногоон фургонтой хүмүүс ирчихээд Б та 2-г дуудаж байна гэсэн. Тэгээд би 2-3 обой наачихаад гараад очиход Ба, У Ч өөр 2 залуу хамт байсан. Тэгээд машинд орж ирээд сууцгаа гэсэн. Архи тойруулж байсан. Тэгээд тэрнээс нь бид нар уусан. Тэгээд архиа уучихаад нэмж архи авахаар болоод дэлгүүр орсон. Ба 1 шил архи авсан байсан. Ба өөрийнхөө машиныг унаад сумын төвөөс нилээд зайтай хойшоо гарсан байсан. Тэндээ архи ууж байгаад Ба нь Б ид хандаж чамайг 10 жилд байхдаа нэг удаа зодож байсан гэж ярьсан. Би Б ийн хажууд суучихсан нөгөө хүмүүсийн өөдөөс хараад сууж байсан. Ба нь чи намайг хүнтэй нийлж зодсон гэж хэлэхэд нь Ба үгүй би чамайг ганцаараа зодож байсан гээд Б ийг нэг удаа цохьсон тэгээд тэр 2 машинаас заамдалцаад буусан. Машинаас гараад заамдалцаад зогсож байхаар нь бид нар бууж салгасан. Тэгээд байж байхад Ба нь гартаа чулуу барьчихсан Б ийг цохих гээд дайрсан. Тэгэхэд Б нь чулуу барьчихсан байна цохилоо үүнийгээ ав гэхээр нь Ч ы хамтаар салгасан. Ба нь Б руу 2-3 удаа цохих гээд дайрсан. Тэгэхээр нь би Б той хамт эндээс явъя гээд гэрийнх нь гадаа бууж үлдсэн бусад нь машинтай явсан. Б ийн биед гэмтэл шарх учраагүй байсан. Баыг тухайн үед би сайн анзаарч хараагүй болохоор сайн мэдэхгүй байна” /хх-ийн 13-р хуудас/,
Шүүгдэгч З.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 09 сарын 01-ний өдөр 20 цагийн үед ******* сумын төвд гэртээ хашаагаа янзлаад байж байхад Б члуун нь машинтай ирж намайг дуудсан. Тэгээд очиж уулзахад надтай ажил хийж байсан Ч , Г , А нар сумын У , Ба, Аз нар машинд байсан. Манай хашааны гадна машинд 1 шил архи хувааж уусан. Намайг машинд ороход тэд нар пиво уугаад дуусч байсан. Архиа ууж дууссаны дараа бүгдээрээ нэмж архи авч ууя гэхээр нь би Баыг өөрийнхөө дэлгүүрээс 2 шил архи авахуулсан. Тэр архиа аваад сумын төвийн дээд талд далангийн хажууд очсон. Машиндаа сууж байгаад бид нар авсан 2 шил архиа хувааж ууж дууссан. Ба халчихсан надад хандаж би чамайг ганцаараа зодож чадна гээд намайг шууд цохиж авахаар нь би заамдаж машинаас гаргахад машинаас буунгуутаа намайг дахиад цохих гэхээр нь би зөрүүлээд нэг удаа цохьсон. Тэгэхэд Ч , А нар машинаас бууж ирээд бид 2-г салгасан. Салчихаад байж байхад Ба нь гартаа чулуу барьж ирээд намайг цохиход нь арагш бултахад миний баруун хацар хэсгийг өнгөц шүргээд гарсан. Би тухайн үед Баы гартаа барьсан чулууг хаяулах гэхэд чулуугаа хаяхгүй дахиад намайг цохих гээд байхаар нь би нүүрлүү нь нэг удаа цохиод чулууг хаяулсан. Тэгэхэд Ч , А нар ирээд боль битгий зодолдож ноцолдоод бай гэж хэлэхэд нь салсан. Тэгээд машины хажууд зогсож байхад надруу дайраад заамдаж авсан. Тэгэхэд нь би гарнаас нь барьж байгаад газар унагаасан. Тэгэхэд Ба Аз гээд А ыг дуудахад нь хэн ч ирээгүй. Тэгээд би босгохгүй гээд газар дараад байж байсан. Гартаа чулуу барьчихсан байсан ба тавихаар намайг чулуугаар цохих гээд байсан. Тэгээд би дээр нь дарж байгаад босоод явсан чинь Ба чамайг алнаа гээд хэвтчихсэн орилоод байсан. Тэгэхээр нь би Ч ы хамт Баы 2 талаас түшиж босоод машинд суулгаад сумын төврүү яваад би гэртээ хүргүүлж буусан. ...Надаас одоогоор эмчилгээний зардал нэхэмжилж байгаа. Би Б ай харилцан тохирч эвлэрч хохирлыг нь бүрэн барагдуулна” /хх-ийн 23-р хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018.09.07-ны өдрийн №426 тоот шинжээчийн дүгнэлтэд: Т.Б ы биед зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус хуралт зүүн дээд 2 шүдний хугарал, хүзүүний урд баруун хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 1 шүдний хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар алдагдуулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 15-р хуудас/,
Гэрч З.Б ийн мэдүүлэг /ХХ-ийн 11-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,
Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 37-41-р хуудас/, хохирогчийн ар гэрээс шүүхэд ирүүлсэн хохирол төлбөрийн талаарх баримтуудыг /хх-ийн 60-62-р хуудас/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Б , гэрч Б.Ч , М.Г , Д.А нарын мэдүүлэг болон шүүгдэгч З.Б ийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 426 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой нотлох баримтуудаар шүүгдэгч З.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2300 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын төвд иргэн Т.Б тай харилцан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 426 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба 9-р сарын 13-ны өдөр тэрээр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэгтээ /ХХ-ийн 6-7-р хуудас/ ...эмчилгээний зардал болон нөхөн төлбөр авмаар байна...гэх мэдүүлэг өгчээ.
Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжилж байгаа боловч баримтаар гаргаж өгсөн зүйлгүй гэж тэмдэглэгдсэн ба шүүхийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт заасан хохирогчийн эрхийг хангах зорилгоор хохирогчийн *******дугаарын утсаар холбогдож, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох, хохирол төлбөрөө нотлох баримтаар нэхэмжлэх эрхийг нь мэдэгдсэний дагуу түүний ар гэрийн зүгээс шүүх хуралдаан эхлэхээс 15 минутын өмнө хохирол төлбөр нэхэмжилсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд шүүх хохирогчийн зүгээс ирүүлсэн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Хохирогч Т.Б нь шүүгдэгчээс 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа, БНХАУлсруу хилээр гарах гэж байгаа учраас шүүх хуралд очихгүй гэх тайлбарыг тус тус гаргасан болох нь шүүх хурлын товын тэмдэглэлд тусгагдсан байх тул шүүх оролцогчдын хүсэлтийн дагуу хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Хохирогчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хохирогчийн нэхэмжлэлээс 282.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 718.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Үүнд:
Хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбараар хохирогч Т.Б нь 2018 оны 9-р сарын 6-ны өглөө 8 цагт ДаланзадгадаасУлаанбаатар чиглэлд, 2018 оны 9-р сарын 7-ны өглөө 8 цагаас УБ Баянзүрхээс Өм Даланзадгад чиглэлд тус тус зорчиж 57000 төгрөг төлж, улмаар Улаанбаатар хотод нэг хоносон болох нь тогтоогдож байна. 9-р сарын 7-ны өдөр буюу очсон даруйдаа оройн 19 цаг 10 минутад MED TRAUMA эмнэлэгт толгой тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий, хамрын зураг авахуулж, 120.000 төгрөгний төлбөр төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.
Түүнчлэн 2018 оны 9-р сарын 11-ний өдөр “Хэрмийн цахиур” шүдний эмнэлэгт 105.000 төгрөгийн төлбөр төлж, 22-р шүдний цөгцийг сэргээж ломбо хийх эмчилгээ хийлгэсэн нь тус тус баримтаар тогтоогдож байх ба дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан нотлох баримтаар тооцож, мөн зүйлийн 8 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дээрх зардал, төлбөрийн нийлбэр 282.000 /хоёр зуун наян хоёр мянга/ төгрөгийг шүүгдэгч З.Б оос гаргуулж, хохирогч Т.Б д олгохоор шийдвэрлэв.
Хохирогчийн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс баримтаар гаргаж өгсөн 2018 оны 9-р сарын 4-ний өдрөөс 9-р сарын 11-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод зочид буудалд байрласан гэх 350.000 төгрөг нэхэмжилсэн баримт нь, хохирогч Т.Б 9-р сарын 7-ны өдөр Улаанбаатар хотоос Даланзадгадад ирсэн болохыг нотолсон түүний шүүхэд гаргаж өгсөн зорчигч тээврийн тасалбараар үгүйсгэгдэж байх тул шүүх энэхүү нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй төдийгүй 9-р сарын 11-ний өдөр Даланзадгад суманд байрлах “Хэрмийн цахиур” шүдний эмнэлгээр үйлчлүүлсэн баримт нь түүний 350.000 төгрөгийн нэхэмжлэлийг няцаах бас нэгэн баримт нотолгоо болж байна.
Түүнчлэн хохирогчийн зүгээс 9-р сарын 6-ны өглөө 09 цаг 28 минутанд 30.000 төгрөгний үнэ бүхий шатахуун худалдан авсан талаарх баримтыг ирүүлж нэхэмжилж байх боловч энэ цаг хугацаанд хохирогч Т.Б нь Даланзадгадаас-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврээр зорчиж байсан болох нь дээр дурдсан тасалбараар тогтоогдож байна. Иймд нэг хүн, нэг цаг хугацаанд хоёр өөр тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй гэж үзэж үзлээ.
Хохирогч эмийн сангаас эм болон шүүс авсан талаарх баримтыг шүүхэд ирүүлж нэхэмжилсэн байх боловч энэхүү баримт нь 2018 оны 8-р сарын 17-ны өдөр худалдан авалт хийсэн баримт байх бөгөөд гэмт хэрэг гарахаас 13 хоногийн өмнөх баримт байна.
Иймд хохирогчийн дээрх баримтыг үндэслэн нэхэмжилсэн 382.300 төгрөг, баримт гаргаж өгөөгүй боловч илүү нэхэмжилсэн 335.700 төгрөг, нийт 718.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэрэг хохирогч Т.Б ы зүй бус үйлдлийн улмаас үүдэлтэй ба хохирогч Т.Б нь шүүгдэгч З.Б ийн эрүүл мэндэд халдаж, нүүрлүү нь эхэлж цохисны улмаас энэ гэмт хэрэг эхэлсэн болох нь:
Гэрч Б.Ч ы: ....”Тэгээд бид нар Б ийг дуудаад машинтай талруу гарч яваад машинд архи уугаад суусан. Тэгэхэд Ба нь Б той юм ярьж сууж байгаад гэнэт Б ийг цохиж авсан” /хх-ийн 10-р хуудас/,
Гэрч М.Г ийн: ”...2018 оны 09 сарын 01-ний орой Ч ы хамтаар Б ийн гэрт ажил хийж байсан. Тэгэхэд машинтай хүмүүс ирсэн. Б Ч нартай хамт машинтай явсан. Тухайн машинд 3 танихгүй хүн байсан. Б ийг таньж байсан. Сумын жоохон зайтай тал дээр гараад архи задлаад уусан. Тэгэхэд Б нэг залуутай муудалцсан. Тэгэхэд нөгөө залуу нь Б ийн нүүрлүү нь цохьсон... /хх-ийн 12-р хуудас/,
Гэрч Д.А ийн: ” ...Тэр өдөр найз Б ийн байшинд нь обой наагаад байж байхад хамт юм хийж байсан залуу гадаа ногоон фургонтой хүмүүс ирчихээд Б та 2-г дуудаж байна гэсэн. Тэгээд би 2-3 обой наачихаад гараад очиход Ба, У Ч өөр 2 залуу хамт байсан. Тэгээд машинд орж ирээд сууцгаа гэсэн. Архи тойруулж байсан. Тэгээд тэрнээс нь бид нар уусан. Тэгээд архиа уучихаад нэмж архи авахаар болоод дэлгүүр орсон. Ба 1 шил архи авсан байсан. Ба өөрийнхөө машиныг унаад сумын төвөөс нилээд зайтай хойшоо гарсан байсан. Тэндээ архи ууж байгаад Ба нь Б ид хандаж чамайг 10 жилд байхдаа нэг удаа зодож байсан гэж ярьсан. Би Б ийн хажууд суучихсан нөгөө хүмүүсийн өөдөөс хараад сууж байсан. Ба нь чи намайг хүнтэй нийлж зодсон гэж хэлэхэд нь Ба үгүй би чамайг ганцаараа зодож байсан гээд Б ийг нэг удаа цохьсон тэгээд тэр 2 машинаас заамдалцаад буусан... /хх-ийн 13-р хуудас/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэв.
Түүнчлэн шүүгдэгч З.Б гэрчээр өгсөн мэдүүлэгтээ /ХХ-ийн 11-р хуудас/ ...Ба намайг баруун талын хацар хэсэгрүү хальт цохьсон тэр нь тухайн үедээ жоохон хавдсан байсан...гэх мэдүүлэг өгсөн төдийгүй хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэгт Т.Б , З.Б нар харилцан зодолдсон, эхлээд Ба Б ийг цохьсон гэх мэдээлэл авагдсаар байхад тухайн нөхцөлд шүүгдэгч З.Б ийн эрүүл мэндэд гэмтэл учирсан эсэх, гэмтэл учирсан бол гэмтлийн ямар зэрэгт хамаарахыг тогтоох ажиллагаа хийгээгүй орхигдуулж, мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьсан байгааг дурдах нь зүйтэй.
Гэсэн хэдий ч цаг хугацааны хувьд энэхүү ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүгдэгч нь хацар хавдсан талаараа нотлох ажиллагааг хийлгэх хүсэлт гаргаагүй, хэргийг дахин шалгасан ч энэхүү гэмтэл нь тогтоогдох боломжгүй болсон байх тул шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч З.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийж, хэргийг шийдвэрлэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргаж байх боловч, шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналаас доогуур хэмжээгээр тогтоож, шүүгдэгчид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн зүгээс шүүхэд ирүүлсэн тархи толгойны зураг бүхий CD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА