Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 164

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Э.Ш.О -Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг

Улсын яллагч: Ц.Ариунжаргал

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.М , Н.Г

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч: Ж.Энхтуяа

Шүүгдэгч Ш.О-ны өмгөөлөгч: Э.Ганбат

Шүүгдэгч О.Н -ийн өмгөөлөгч: Б.Цэрэнбат

Шүүгдэгч: О.Н  , Ш.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нөмгөн овгийн О.Н  , Гурвансайхан овгийн Ш.О  нарт холбогдох 1828000090063 дугаартай хоёр хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.О  нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед Н.У т эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хугацаа алдаж, өвчин хүндэрсний улмаас Н.У  нас барсан,Шүүгдэгч О.Н   нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цагийн үед Н.У т эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хугацаа алдаж, өвчин хүндэрсний улмаас Н.У  нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Н   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 сарын 19-ний өдөр 12 цагт тэр айлд дуудлагаар очсон. Дуудлагаар очиход эхнэр нь хаалга тавьж өгсөн. Тэр хүн зурагтаа үзээд, удирдлагаа бариад орон дээр хэвтэж байсан. Ямар зовиур байгааг тодруулаад үзлэгээ эхэлсэн. Эхнэр нь надад сандал дөхүүлж өгсөн. Ямар зовиур байгааг тодруулахад цээжээр өвдсөн, өглөө эрт бөөлжсөн гэсэн. Тэгээд амин үзүүлэлтийг нь шалгасан, артерийн даралт нь 150-90, зүрхний цохилт 76 удаа хүчилтөрөгчийн хангамж 98 хувьтай байсан. Өмнө нь ямар нэг ужиг хууч өвчин байгаа юу гэж асуухад хөнгөн хэлбэрийн харвалт өгч байсан гэсэн. Тэгээд би үзлэгээ дуусгаад явсан. Бодит үзлэгээр тухайн хүнд илрэх ямар нэг зүйл байгаагүй, даралт ихэсдэг үү гэж асуухад даралт ихэсдэг эм уудаг гэсэн.  Ямар эм уудаг вэ? гэхэд Диритон гэдэг эм уудаг гэсэн. Намайг ирэхээс 10 минутын өмнө диритон гэдэг эмээ уусан байсан учир би түргэн үйлчилгээтэй даралт буулгах эмийг өгсөн. Тэгээд валидол гэдэг эм өгөх гэсэн боловч дуусчихсан эмнэлэгт тасарсан байсан. Тэгээд бид нар өөрсдөө дуудлаганд гарахдаа авдаг байсан. Гэтэл тэр эм дууссан байсан тул гэр бүлийнх нь хүнд тэр эмийг жоргүй өгдөг юм нэгийг аваад хэлэн доор шимүүлээрэй гэж хэлсэн, эхнэр нь болно гэсэн учраас үзлэгээ дуусгаад, дахиад ямар нэг шинж тэмдэг илрэх юм бол яаралтай тусламжийн тасаг руу очоорой эсвэл түргэн тусламж дуудаарай гэдэг зөвлөгөөг өгөөд гарсан, эхнэр нь намайг гарахад баярлалаа гээд усан үзэм авч өгсөн. Өөр ямар нэг байдлаар би эхнэртэй нь юм яриагүй” гэв.

Шүүгдэгч Ш.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хүн нас барсанд харамсаж байна.  Би тэр хүнийг ирэхийг мэдэж байсан. Би өөрөө хүлээж сууж байгаад хүлээж авсан. Амин үзүүлэлт нь харьцангуй тогтвортой байсан. Тэгээд яаралтай зүрхний бичлэг хийгээд, бодит үзлэг, амин үзүүлэлт аваад, зүрхний эмчээс зөвлөгөө авах гэсэн боловч болоогүй, амин үзүүлэлт нь харьцангуй хэвийн байсан болохоор хэвтүүлье гэж санаад ахлах эмчдээ үзүүлсэн дотортоо хэвтүүл гэсэн тэгээд доторт хэвтүүлэх шийдвэр гарсан” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний ах 1961 онд төрсөн, надаас ганц ах 33  жил төрийн алба хаасан. Ажлаа хийж явж байгаад өөд болсон. Өвдөөд олон сар жил болоод хэвтээд бурхны орон руу яваагүй, ажлаа хийж явж байгаад өнгөрсөн. Саяын мэдүүлгүүдээс би нэг зүйлийг ойлголоо. Заавал ёолж дуу алдсан хүнд эмч нар үйлчилж, түргэн шуурхай авах ёстой арга хэмжээг үзүүлдэг юм уу? эсвэл шүдээ зуугаад тэсвэр тэвчээр гаргаад, ямар ч байсан эмнэлэгт ирсэн гээд тайвширсан хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх ёстой юм уу? утга учрыг нь ойлгохгүй байна. Тэхээр би ганц нотлох баримт дээр үндэслэнэ гэж үзэж байна. Мөрдөгч Б.Баярбатын CD бичлэгийн тэмдэглэл байна.  Энэ бичлэгийг бүрэн эхээр нь үзмээр байна, мөн энэ хоёр өмгөөлөгчид үзүүлмээр байна гэдэг хүсэлтийг өөрийн өмгөөлөгчдөө тавьсан. Энэ үйлдсэн тэмдэглэл дээр миний ахыг 7 дугаараар дугаарласан байгаа. 20 цаг 59 минут 25 секундэд 7 дугаартай хүн үүдэнд байх эмчийн ширээг түшиж сууж байгаад нэг удаа толгойгоо дохиод урагшаа унасан. Тэгээд өрөөнд байсан хүмүүс сандралдаад 1, 8 дугаартай хүмүүс 7 дугаартай хүнийг дээш харуулаад эрчимт эмчилгээ оруулж байгаа. Эрчимт эмчилгээний дараагийн бичлэг бол 21 цаг 05 минут 20 секундэд населкин дээр өргөөд оруулж ирж байгаа бичлэг байсан. Тэгэхээр унаад амьсгал хураасан нь тодорхой байна. Гэрчүүдийн мэдүүлэгт тодорхой байна. Сэхээн амьдруулах тасагт жижүүр эмчээр байсан. З  эмчийн мэдүүлэг байна. 20 цагт ухаан алдаж унаад 21 цаг 05 минутад зүрхний массаж хийгээд эргэж сэргээгүй гэсэн байна. Тэгэхээр унаад амьсгал хураасан нь тодорхой байна. 5 минутад сэхээн амьдруулах тасагт оруулаад баахан тариа хийсэн. 3 дугаартай хүн буюу З  эмч, тэмдэглэл дээр байсан. Эмнэлгийн цэнхэр хувцастай хүн 7 дугаартай хүний толгойн хэсэгт байх бөгөөд камерын бичлэгт ямар нэгэн зүйл хийж байгаа нь харагдаж байна гэсэн байсан. Амьсгал хураасан хойно нь баахан юм шахчихад энэ  Ш.О  эмч яаралтай тусламжийн хуудас, өвчтөний түүхэн дээр эмчилгээ хийсэн, хүндэрсэн хүн байсан тул ямар ч арга байгаагүй гэсэн байсан. Яагаад үнэнээ хэлж болохгүй байгаа юм бэ? Бид нар чинь нүүр нүүрээ хараад Н гийн өрөөнд уулзаж байсан. Тэр үед Ш.О  эмч аналгин, димдрол өгзгөнд нь тарьсан, аманд нь нитроглецирин гэдэг эм уусгасан, өөр зүйл байхгүй гэдгээ хэлж байсан. Одоо болохоор баахан эмчилгээ хийсэн. О.Н   эмч болохоор валидол гэж эм авч уугаарай гээд гарсан. 10 минутын өмнө даралтын эм уусан байсан болохоор даралтын эм өгөөгүй, тэгээд гарсан байгаа юм. Гараад ядаж өөр ахмад эмч рүү яриад 60 орчим настай хүн өглөөнөөс хойш 2 удаа бөөлжсөн байна гээд асуучих сэтгэл байсангүй юу? Зөвлөгөө авч болоогүй юм уу? гээд асуухад юу ч дугараагүй. Одоо хоёр эмч хоёулаа амин үзүүлэлт гээд яриад байна. Амин үзүүлэлт нь үнэхээр тэр хүнийг хэлдэг бол яагаад миний ах нас барсан юм бэ? 2 эмчийн амнаас хэд хэдэн удаа амин үзүүлэлт нь сайн байсан гэсэн үгийг сонслоо. Амин үзүүлэлт нь сайн байсан юм бол яагаад зүрхний шигдээс гэж өвчнөөр нас барж байгаа юм бэ? Зүгээр байгаа хүн түргэн дуудаад, бүр болохоо болиод өөрөө эмнэлэгт очих уу? Үнэхээр сэтгэл гаргасангүй, зохих ёсны удирдамжийн дагуу үйлчилгээ үзүүлээгүй, зөвлөгөө заавар аваагүй. Яагаад ахмад эмч рүү залгаад асууж болоогүй юм бэ? Миний ахыг танихгүй хүн байхгүй. Миний ах энэ аймагт их зүйл бүтээсэн ногоон байгууламжаас нь эхлээд. Аймгийн Засаг даргыг 8 жил  хийж байсан хүн. Миний эмч нар гээд та хоёрыг хараад л очоод шалан дээр чинь унаад амьсгал хураасан байна. Тэгэхэд баахан эмчилгээ хийсэн гээд, ерөөсөө л болохгүй хүн байсан байна, амин үзүүлэлт нь хэвийн байсан гээд байна. Энэ үнэнийг нь олж хариуцлагыг нь хүлээлгэж өгөөчээ гэж хүсэж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид нар аав, ээжээсээ тавуулаа 4 эмэгтэй нэг эрэгтэй. Миний ах 35 жил нутаг орныхоо төлөө ажилласан. Тэгээд ганц ахыгаа унагачхаад миний 80 настай ээж үнэхээр шар махтайгаа хатаж байна. Би энэ айлын хамгийн бага нь хүний их эмчээр 25 жил ажиллаж байна. 11 сарын 19-ны орой 21 цагт миний том хүү Х  гэнэт уйлаад утасдсан. Ээжээ ах бурхан болчихлоо гэсэн үнэхээр шокнд орсон. Тэр өдөр бүтэн сайн өдрийн орой байсан. Тэгээд би Улаанбаатараас энд ирсэн. Ирээд асуухад манай бэр эгч Ц.А  болсон асуудлын талаар бүгдийг нь ярьсан. Ах чинь цээжээр нь өвдөөд гээд эгэмнийхээ энд зааж байсан би өөрөө зүрх өвддөг, зүрхний эм уудаг өөрийнхөө уудаг зүрхний эмнээс өгсөн. Тэгээд бүүр болохгүй болохоор нь түргэн дуудсан. Түргэн тусламжийн их эмч гэж залуу ирээд цээж чагнаад валидол авч уулгаарай гэсэн, эмийн сангаас валидол авч ирж уулгасан. Тэгээд үдээс хойш нь намдахгүй, болохгүй болохоор нь дахин түргэн дуудсан чинь унаа байхгүй бололцоо байвал та нар өөрсдийнхөө машинаар ир гэсэн байсан. Тэгээд ах граж ороод машинаа унах тэнхэлгүй байна гэсэн тэгээд хажуу айлын охиныг гуйгаад эмнэлэг бараадуулаад өгөөч гэсэн. Эмнэлэг дээр ирэхэд Ш.О  эмч хүлээж авсан байдаг. Ш.О  эмч өөрийн үйлдлээ ойлгогдохоор ярилаа.  О.Н   ч бас өөрийн үйлдлээ ярьсан. Гэхдээ О.Н  ээ миний дүү энэ шүүхийн ариухан танхимд үнэн юм ярих ёстой шүү. Би 20-ны өглөө эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н тай уулзахаар очсон. Тэгээд Н  Говьсүмбэр аймаг яваад шөнө ирлээ юу болсон талаар жижүүрт гарсан эмч нарыг уулзуулъя, хамт сонсъё гэсэн. Н гийн өрөөнд О.Н  ийг дуудуулсан. Чанарын албаны дарга *******, Ш.О  эмч нар байсан. О.Н   эмчээс асуухад 12 цаг гээд очсон, очиход бөөлжсөн хүн байсан, цээж бачуурсан гэж байсан би валидол авч уу гэсэн, урьд нь 10 минутын өмнө даралтын эм уусан байсан. Тэгээд валидол гэж юуны эм юм бэ гэхэд чи доошоо тонгойгоод миний өмнөөс тэр эмийнхээ үйлдлийг мэдэхгүй гэсэн. Миний дүү мэдэхгүй байж болно, хүний амь аврах тангараг өргөсөн хүн. Ариун тангаргаасаа няцаж туршлагагүй байж болно чи сурна. Яагаад гадаа нь гараад хэн нэгэн эмч рүү ярьдаггүй юм бэ. Өнөөдөр болохоор ичихгүй худлаа яриад 17 цагт жижүүрээс буухаас өмнө И  эмчтэй тааралдаад ямар оношийг нь тодруулаад тогтворгүй хэлбэрийн бах гэсэн онош тавьсан гэж яриад байх юм. Бүтэн сайн өдөр дуудлагаар яваад буухаасаа өмнө И  эмчээс асуусан байна гэдэг чинь миний ахын бие нь эвгүй байсныг илтгээд байна. Одоо болохоор амин үзүүлэлт хэвийн эмнэлэг рүү хүргэх шаардлагагүй байсан гэж ярих юм. Жижүүрээс буухаасаа өмнө тийм хүний оношийг юу гэх вэ? гэж зааварчилгаа авсан гэдэг чинь миний ахын бие онцгүй байсан юм биш үү? Яагаад заавал задлангийн эмчээс асуусан юм бэ? Чи үнэнээ хэлэлдээ би дараа нь нөхөөд бичсэн юм аа гээд. И  эмч тогтворгүй хэлбэрийн бах гээд хэлсэн юм байна, тусалсан байна. Энэ удирдамжийн 10 дугаар хуудсанд титэм судасны цочмог хам шинж нь бүлэнгээр гэнэт бөглөрсний улмаас үүсэх хам шинж юм. Энэхүү хам шинжийн хүрээнд ST сегмент өргөгдсөн, ST сегмент өргөгдөөгүй, тогтворгүй цээжний бах гэсэн 3 эмгэг орно. Тэгэхээр чиний тавьсан тогтворгүй цээжний бах чинь титэм судасны хам шинжид орж байна. Үхэлд хүргэх өвчний шинжид ороод байна. Чи яагаад үхэлд хүргэх өвчний оноштай гээд тавьсан хэрнээ одоо яагаад амин үзүүлэлт хэвийн, зүгээр байсан, миний ах жүжиглээд түргэн дуудсан мэтээр яриад байна. Ингэж болохгүй миний дүү. 2 дугаарт туршлага дутуу байж болно. Би чиний сэтгэлгүйд үнэхээр харамсаж байна. Чи намайг боддоо ид хийж бүтээх насандаа ахыгаа аавыгаа алдсан байхад худлаа яриад зогсож байвал ямар байх вэ? Бидэнд харин асар их тэвчээр байна. Би чамаас сэтгэл нэхэж байна. Сэтгэлтэй байж хүн эмчилдэг юм, өвчтөндөө хайр түгээж, өвчтөнийхөө хойноос явсан хүн эмч болдог юм.  Чи мэдүүлэгтээ өгсөн байсан. У  гэж хүн нас барсан гэж мэдсэн үү? гэж асуухад чи харин тийм байна лээ тэр орой манай эмнэлэг дээр ирээд нас барсан байна лээ гээд хэнэггүй хариулсан байсан. Энэ хариулт чинь миний зүрхэнд шархлаатай хэвээрээ байгаа шүү. Ш.О  эмч болохоор амин үзүүлэлт гээд яриад байна. Амин үзүүлэлт үнэхээр зүрхний шигдээс бүр цочмог трансмурал инфакт буюу нэвчсэн шигдээс үүссэн бичлэг дээр юу бодож бүтэн цаг дотрын тасагт ор хайж явдаг хүн бэ? Шүүгч асууж байна. Та ор хайх субъект мөн үү гэхэд биш гэж байна. Шигдээс илэрсэн л бол минут секунд бүр нь бидний амь амьдралыг хэмжиж байгаа. Зүрх 1 минутад 60-80 удаа агшдаг, 1 агшихдаа 70-80 мл цус шахдаг, амин үзүүлэлт нь хамаагүй шигдээсний шинж гарсан л бол чи дээд хурдаараа сэхээнд аваачаад бүтэн цаг ноцолдсон бол би чамтай өнөөдөр ингэж ярихгүй. Бүтэн цаг умгар жижиг өрөөнд суулгаж байгаад тэгээд унасан, намайг ор хайж явж байгаад ирэхэд У  гуай өнхрөөд унасан байсан гэсэн. Чи ямар онош тавьсан юм бэ? Гэхэд хар куртикнийхээ халааснаа үнхэрдсэн сая нотлох баримтаар гаргаж өгсөн зүрхний бичлэг хийсэн юм аа гээд хээвнэг гаргаж өгч байсан. Би гайхсан яагаад нас барсан хүний зүрхний цахилгаан бичлэг 2 өдрийн дараа халаасанд нь явж байдаг юм бэ? гээд Ямар онош тавьсан бэ? Яаралтай тусламжийн хуудас үзье, цаг давчуу байсан ч гэсэн өвчний түүх нээсэн байх өвчний түүх үзье гэхэд нээгээгүй гэсэн хэрнээ өнөөдөр нээгээд 9 эмчилгээ хийсээр байтал засрал авалгүй зүрх судас зогсож 21 цагт нас барав гээд төгсгөлийн эксфрийз бичсэн байна. Одоо хэлж байна. МОНА эмчилгээ дутуу хийсэн, морпин хийгээгүй гэж байна. Өөрийн чинь бичсэн дээр морпин 3 удаа хийсэн гэж бичсэн байсан. О.Н   болохоор валидол гэдэг эмнийхээ үйлдлийг ч мэдэхгүй тэр өдөр жижүүрээс буухаас өмнө И  эмчээс юу гэдэг онош тавих вэ? гэж тусламж хүсэхэд тогтворгүй хэлбэрийн бах гэдэг онош тавь гээд чи стогелни варент гээд тавьсан байна. Чи эвгүй өвчтөн байсан учраас И аас асуусан, миний ах чамайг очиход эрүүл байгаагүй. Чи 12 цаг гэж очоод 12 цаг 30 минут гээд аваачсан байсан бол өнөөдөр амьд байгаа. Яагаад гэвэл зүрх тэгж амархан урагддаг эрхтэн биш, маш хүчтэй эрхтэн, хэдхэн минутад урагдаж, язардаг эрхтэн биш. Ганбат өмгөөлөгч хэлж байна. Анагаахын мэдлэггүй учраас ганц тариа шахаад амь аварчих боломжийн юм яриад байх шиг байна. Би анагаахын мэдлэгтэй 25 жил хүний их эмч хийж хүний төлөө явсан учраас би энэ асуудлыг сөхөж тавьсан юм. Өөр мэргэжлийн хүн байсан бол өө хөөрхий минь миний ах бурхан болчихлоо гэх байсан байх. Өнөөдөр би энэ асуудлыг сөхлөө гээд миний ах өндийхгүй. Яагаад би энэ асуудлыг сөхсөн гэхээр энэ Өмнөговь аймгийн 60, 70.000 ард иргэд, малчид хөдөлмөрчид байгаа. Битгий миний ах шиг сэтгэл дутаасай гэсэн дээ энэ асуудлыг тавьсан. Дахин миний ах шиг оноштой өвчтөн та нарын гар дээр битгий үхээсээ гэсэн дээ би энэ асуудлыг сөхсөн юм. Тийм учраас энэ хоёр хүнд хуулийн дагуу зохих хариуцлагыг нь хүлээлгэж өгөхийг хүсэж байна. Маш их гомдолтой байгаа” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 11 сарын 19-ны орой 20 цагийн орчимд манай ээж миний гар утасруу залгаад ахын чинь зүрхээр өвдөөд эмнэлэгт очлоо гэсэн хэд хоног хөдөө ажлаар яваад ирсэн юм. Одоо юу болохыг Х тай ярьж тодорхой хариу авч байгаарай гэж хэлсэн.Хэсэг хугацааны дараагаар манай төрсөн дүү Г  утсаар яриад Х тай сая ярьлаа өнгөрчихлөө гэж хэлсэн. Тэгээд ах Н.У ыг нас барсан талаар мэдсэн юм. Маргааш өглөө нь буюу 2017 оны 05 сарын 20-ны өглөө Өмнөговь аймагруу дүү Г  болон Г ын нөхрийн хамтаар гарсан юм. Өмнөговь аймагт ирээд ээжийн гэрт ирж хоноод маргааш өглөө нь дүү Г ын хамтаар Өмнөговь аймгийн БОЭТ-д ирж эмчилгээ эрхэлсэн дарга Н тай уулзсан юм. Н  эмчтэй уулзсан мөн бусад эмч нартай уулзсан, Аймгийн Засаг дарга Н.Н , МХГ-ын дарга Д.М , НБХ-ийн дарга Ү.Э  нартай уулзсан асуудлыг манай дүү Г  цагдаад мэдүүлэг өгөхдөө тодорхой өгсөн...ер нь ахад зүрхний асуудал байсан байна. Гэхдээ өмнө нь зүрх өвдлөө гэж Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан удаа байхгүй. Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэхдээ ходоодны шархаар л эмчлүүлээд явдаг байсан юм. Амь насаа алдсан асуудал бол ходоодтой холбоотой биш зүрхний шигдээс гэсэн оноштой нас барсан байна... Эд хөрөнгө мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Гагцхүү алдаа гаргасан хариуцлагагүй 2 эмчид хариуцлага тооцоод өгөөч гэж хүсч байна...” гэжээ. /хх-54-55/,

Гэрч Н.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би өөрөө Улаанбаатар хот амьдардаг 2017 оны 11-р сарын 19-нь орой 21 цаг 16 минутанд миний том хүү Б.Х  миний төрсөн эх У ыг нас барлаа гэсэн анхны мэдээллийг анх надад өгсөн, анх тухайн мэдээг дуулаад их цочирдсон. Тэгээд тэр шөнөө наашаа яваад яахав гэж бодоод маргааш өглөө нь буюу 2017 оны 11-р сарын 20-ны өглөө төрсөн эгч Н *******ын хамт Улаанбаатар хотоос гараад 18 цагийн үед Даланзадгад суманд ирсэн. Тэгээд ээжийнхээ гэрт очсон мөн талийгаач ахын амьдарч байсан гэрээр очсон. Манай ах дүү нар бүгд цугласан байсан. тэгээд тэр оройноо ээжийнхээ гэрт хоносон. Маргааш өглөө нь ажил эхэлмэгц Бүсийн оношлогоо эмчилгээний төв дээр эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ш.Н тай уулзах гээд 08 цаг 30 минутанд очиход Монос эм ханга- нийлүүлэх байгууллагын үзэсгэлэн худалдаа руу явсан нээлтэнд нь ороод ирнэ гэж нарийн бичиг нь хэлсэн. тэгээд хэдэн минут суугаад байж байхад нарийн бичиг охин нь та ямар ажилтай яваад байгаа юм бэ, гэж асуухаар талийгаач ахынхаа талаар асууж уулзахаар явна гэж хэлсэн, тэгсэн тэр охин цаашаагаа ярих шиг болсон тэгээд удалгүй Н  гэдэг дарга ирсэн. Н  намайг өмнө нь таньдаг байсан. Н тай уулзахад Н  надад хандаж багшийг өнгөрсөн гэж урьд шөнө мэдлээ би өөрөө Говьсүмбэр аймгаас шөнө ирлээ ирээд багшийг өнгөрсөн гэж мэдлээ, юу болсон талаар одоо эмч нараа цуглуулж тодруулъя гэж хэлээд чанарын менежер ******* гэдэг эмчийг дуудаж ирүүлээд Н  2017 оны 11-р сарын 19-ны өдөр ямар ямар эмч нар жижүүртэй байсан бэ гэж асууж тодруулахад яаралтай түргэн тусламжийн эмчээр О.Н  , яаралтай хүлээн авах жижүүрийн эмчээр Ш.О  эмч нар байсан тэдгээр эмч нарыг ахалж байсан З  гэдэг эмч байсан гэж хэлсэн. Тухайн үед нь би Н д хандаж жижүүр байсан эмч нарыгаа дуудаж өгөөчээ, дээр нь нэмээд миний ахад нээсэн өвчний түүхийг надад гаргаж үзүүлнэ үү, ямар онош тавьсан юм бэ, ямар эмнэлгийн туслалцаа үзүүлсэн бэ гэж лавлахад Н  эхлээд О.Н   гэдэг эмчийгээ дуудсан. О.Н   гэдэг эмч ирсэн. О.Н   гэдэг эмчээс би өөрөө болсон явдлыг үнэн зөвөөр ярина уу, манай ах ямар байдагтай байсан бэ, хэдэн цагт дуудлага ирээд чи хэдэн цагт очсон бэ, ямар анхны тусламж үзүулсэн бэ гэж асуухад өдрийн 12 цагт дуудлага өгөөд би 12 цаг өнгөрөөж очсон. Очиход 50-60 орчим насны эрэгтэй хүн байсан, хамаг бие манараад толгой хүчтэй өвдөж байна ямарч чадал алга, бүх бие сулраад бөөлжлөө гэсэн өгүүлэмжтэй байсан, намайг үзэхэд арьтерийн даралт нэг талдаа 150,90 нөгөө талдаа 160,90 байсан гэж хэлсэн тэгэхээр нь би амин үзүүлэлтийг нь үзсэн үү амьсгалын тоо, зүрхний цохилтын тоо хүчил төрөгчийн сетурацияа зэргийг нь үзэж шалгасан уу гэж асуухад хэсэг дуугүй доош тонгойж нийлээдгүй сууж байснаа би амьсгалын тоо үзээгүй, зүрхний цохилтын тоо 77, сетурац нь 98 байсан гэж хэлсэн. тэгэхээр нь би ах маань криз өгч байжээ, бөөлжөөд байна гэдэг чинь чамд маш том онош өвчтөн өөрөө өгөөд оношоо хэлээд байсан байна шдээ гэж хэлсэн, мөн чи ямар онош тавьсан бэ гэж асуухад ямарч онош би тавиагүй гэж хэлэхээр нь тэгүүл ямар анхны тусламж үзүүлсэн юм бэ гэж асуухад нипидпин гэдэг эм таллаж уулгаад павидол эм авч уугаарай гэж хэлээд орхисон. Тэр үед би анхны тусламж үзүүлхээр очиж яваа эмч хүн хамгийн чадалтай эмч байх ёстой бүх юмтай тулгарна, чи ядаж жорын цаасан дээр балаар ганц ширхэг цэг тавьсангүйдээ гэж хэлэхэд би жор бичээгүй нь үнэн валидол авч уу гэж амаар хэлээд өвчтөнд ямарч тусламж үзүүлээгүй орхисон нь үнэн гэж хэлэхээр нь би О.Н  ээ чи хүний их эмч мөн үү чи анагаахын их сургуулийн төгссөн хүн мөн үү, чи яаж ийм сэтгэлгүй, яаж ийм мэдлэггүй нутгийн ард иргэдийн төлөө ингэж явж байнаа, чи миний ахыг ингэж орхисондоо харамсаж байна уу, чамд энэ талаар хэлэх зүйл байна уу? гэхэд О.Н   эмч үнэхээр би харамсаж байна, миний түмэн буруу би ямар өвчин байсан гэдгийг ч мэдээгүй гэж хэлэхээр нь О.Н  эд хандаж чи үнэхээр хүний их эмч болох хүсэл тэмүүлэлтэй боловол анагаах ухааны их сургуульд дахин 6 жил сураарай гэж хэлсэн. Тэгээд Н д хандаж та нар яагаад ийм  мэдлэггүй ямарч өвчин байсан гэдгийг мэдэж онош тавиагүй ийм эмчийг энэ халуун цэг дээр яагаад явуулдаг юм бэ, цэвэр танай эмнэлгийн удирдлагуудын менежмент буруу байна шүү дээ гэж хэлээд О.Н  эд яаралтай тусламжийн эмчийн олгох сургалтанд хэдээс хэдэн онд хамрагдсан эмч юм бэ гэж Н гаас асуухад 2017 оны 09-р сарын 25-ы өдөр Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн дарга Энхээгийн тушаалаар яаралтай тусламжийн эмчээр томилогдсон гэж хэлсэн. яаралтай тусламжийн эмч болохын тулд 2 жил олгох курст сурч болдог байтал яагаад ийм хүнийг ийм халуун цэг дээр явуулваа гэтэл мэдэхгүй ээ 2017 оны 06-р сард ангаахын сургууль төгссөн энэ залууг томилсон, олгох курс хийгээгүй ээ, аймагт ажиллах эмч олдохгүй байна ш дээ гэж хэлсэн. тэгэхээр нь би ийм улаан нойл амьтанг үхэл амьдралын зааг дээр явуулж байдаг, чиний ч гэсэн буруу байна ш дээ гэж хэлсэн. чинь Н  харин тиймээ үнэхээр чиний бухимдаж байгаа чинь үнэн үнэн гэж хэлж байсан. Би О.Н  эд хандаж чи манай нуггийн хүүхэд мөн үү гэхэд мөн гэж хэлсэн хэний хүүхэд вэ гэж асуухад О  гэдэг хүний хүүхэд гэж хэлэхэд нь чи эмч болох хүсэл мөрөөдөлтэй бол 6 жил дахиж сур, нутгын ард иргэдээ ингэж алж болохгүй эрдэнэт хүний амиар тоглодог мэргэжил бол эмч хүн биш шүү, дахиж яв сур наад яаралтай тусламжийн хувцсаа тайлж ангаахын сургууль руугаа яв гэж хэлсэн. О.Н   бид хоёрын хувьд бол ийм л яриа болсон. тэгээд О.Н  ийг Н  нь явж ажлаа хий гэж хэлээд гаргасан. Тэгээд би Н гаас танай эмнэлэг дээр яаралтай тусламжийн дуудлага хүлээж авч байгаа бичлэг яаж туслалцаа үзүүлж байгаа зэрэг бичлэг байх ёстой тухайн бичлэгийг чинь үзье гэхэд надад яаралтай тусламжийн деспчерийн дуудлага хүлээж авч байгаа цаг дуудлага өгч байгаа хүн, диспетчир хоёрын хоорондын харилцан яриаг надад сонсгосон. Тэгэхэд өдрийн 12 цагийн дуудлагаас гадна 19 цагт дахиад манай талийгаач ахын эхнэр дуудлага өгч байгаа юм Өдөр түргэн дуудсан юм аа эмч ирж үзээд онц юм хэлээгүй юм аа тэр эмч байна уу, ерөөсөө зүрх зүрх зүрх л өвдөөд байна гэхэд диспетчир нь өмнө нь зүрх нь өвддөг байсан хүн үү гэж асуухад нь гайгүй л байсан юм даа даралт нь өндөрсдөг байсан, бид нар яахав эмнэлэг бараадмаар байна яахав вэ гэж асуухад нь манайх дуудлага олонтой машингүй, боломжтой бол өөрсдөө ир гэж диспетчер хэлэхэд за би машин барьж чаддаггүй юм аа манай хүн машин барих ч тэнхэл алга даа яахав тэгвэл түргэний машиныг хүлээх үү гэж асуухад нь өөрсдөө мэд дуудлага давхцаад явсан шүү гэж хэлээд харилцан ярианы бичлэг дууссан. Ингээд дарга нь яаралтай тусламж хүлээн авахын их эмч Ш.О ыг дуудсан. Ш.О ыг ирэхэд нь манай ах чам дээр хэдэн цагт орж ирсэн юм бэ, түргэний машин очиж авсан юм уу, өөрсдөө ирсэн юм уy гэж асуухад өөрсдөө 19 цаг 25 минутанд хүлээн авах дээр ирсэн гэж хэлсэн. тэгэхээр нь би манай ах ирэхдээ биеийн байдал нь ямар байсан бэ, амин үзүүлэлт иь ямар байсан бэ чи ямар онош тавьсан бэ, ямар туслалцаа үзүүлсэн бэ гэж асуухад шар ногоон зүйлээр бөөлжсөн, артерын даралт 160,90, зүрхний цохилт 134 байсан гэж хэлэхээр нь ямар эмчилгээ хийсэн бэ гэж асуусан чинь смес, нитеро гилицерин 1 ширхэг уулгасан гэж хэлсэн. тэр үед нь би семс гэж чи юу яриад байгаа юм бэ гэж асуухад Аналагин гимдоол өгзгөнд нь хийсэн гэж хэлэхэд нь зүрхний цохилт 134 болоод зүх чинь хагарлаа шдээ гэж хэлээд би өөрийнхөө хоёр гарыг маш хүчтэй хурдан хурдан атгаж шахаж бараг минут орчим тухайн үйлдлийг хийж үзүүлсэн, тэгэхэд Ш.О  aмaa гараараа дарчихаад харин тиймээ, харин тиймээ гэж л дуугарч байсан. тэгэхээр нь би чи ядаж гепарин гэдэг тариа хүйс тойруулаад хийчихгүй яав даа. танай эмнэлэгт байдаг yy гэхэд байдаг байдаг, гэхдээ би гепарин хийхийг мэдэхгүй байсан гэж хэлсэн, тэгэхээр би ядаж хүчил төрөгч өгдөггүй юм уу, ер нь чи манай ахад ямар онош тавьсан юм бэ гэсэн чинь Ш.О  инфаркт /зүрхний шигдээс/ гэсэн онош тавьсан гэж хэлэхээр нь юуг баримталж тавьсан юм бэ гэж асуухад Ш.О  тэр үед Ш.О  тухайн үед хар өнгийн урт пелниктэй/ өөрийнхөө авч явсан rap цүнхээ ухаад үнгэгдсэн зүрхний бичлэг гаргаж ирээд энийг үндэслэж тавьсан гэж хэлэхэд нь би маш их гайхаж яахаараа нас барсан хүний зүрхний бичлэг чиний өөрийн эд зүйл мэт чиний гар цүнхэнд ингээд гудамжинд явж байдаг байнаа гэж хэлэхэд би хувь хийсэн нэг нь эмнэлэгт нэг нь надад байгаа гэж хэлсэн. тухайн үед нь би Н  даргад хандаж за тэгвэл Ш.О ы хэлээд байгаа эмнэлэг дээр үлдсэн нэг хувь зүрхний бичлэгийг миний ахад үзүүлсэн ямар тусламж байдаг юм тэр тусламжийг бичсэн хуудас, нээсэн өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас зэргийг үзүүлнэ үү гэхэд Н  утсаар 2 тийш яриад яанаа нээсэн стор яаралтай тусламжийн хуудсыг манай задлангийн их эмч аваад хот явчихсан байна гэж хэлэхээр нь би маш их гайхаж Н  чи энэ эмнэлгийн орлогч дарга биздээ яахаараа Өмнөговь аймгийн Даланзадгад суманд бурхан болсон хүний эмнэлгийн туслалцаа үзүүлсэн хуудас, Ш.О ы хэлээд байгаа 1 хувь зүрхний бичлэг зэргүүд яахаараа 600 километрийн цаана явж байна вэ, бас өөрийнхөө эд зүйл мэт цүнхэндээ хийгээд явж болдог эд мөн үү гэж асуухад задлангийн эмч рүүгээ утсаар ярчихаад надад хэлэхдээ багшдаа шалгуулна гэж авч явсан байна гэж хэлэхэд нь та нар арай дэндэж байна шүү энэ чинь эмнэлгийн байгуулпага мөн юм уу биш юм уу нас барсан хүний үнэн баримт болох эмнэлгийн тусламжийн хуудсаа ийш тийш аваад явж байдаг ар гэрт нь үзүүлдэггүй, мэдэхгүй, гэж хэлдэг эмнэлгийн дарга гэж байх уу, Эрүүл мэндийн хуулиндаа эмнэлгийн хашаанаас гадагшлах нь битгий хэл 10 жил эмнэлгийн архивт хадгалагдах ёстой үнэн баримт, би та нарт үнэхээр гомдолтой байна, нэг нь очоод нохойноос дор хаяад явдаг, нөгөөх нь болохоор миний ахын зүрхний бичлэг болох цаасыг хумхиад цүнхнээсээ гаргаж ирдэг, дарга нар нь болохоор ямарч мэдээлэл байхгүй, тэр бүү хэл нас барсан хүний үнэт баримт болох эмлэнгийн яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх зэргийг хаа явж байгаа нь үл мэддэг хүмүүсийг би шат шатанд нь асуудал тавина гэж хэлсэн тухайн үед Н гийн хажууд хамт сууж байсан эмэгтэйгээс таны нэрийг хэн гэдэг юм бэ гэж асуухад ******* гэж хэлсэн. *******г чанарын менежер гэдгийг тухайн үед мэдээд та бүх үйл явцыг сонсож, нүдээрээ харлаа танд юу бодогдож байна вэ гэхэд бүх талдаа хариуцлага алджээ, үнэхээр тусламж үйлчилгээ үзүүлээгүй байна гэж толгойгоо нилээд хэд хэд сэгсэрсэн. Тэгээд би Ш.О аас үргэлжлүүлээд манай ах хэдэн цагт нас барсан бэ гэхэд 21 цаг өнгөрөөгөөд гэж хэлсэн. тэгэхэд нь би Ш.О аас чи бүтэн 1 цаг гаран хугацаа өнгөрөхөд ямар туслалцаа үзүүлсэн юм бэ гэхэд би дотрын тасагт ор хайж нилээд явсан явж явж байгаад буцаад ирэхэд ах чинь өөрөө өнхөрөөд унасан байсан, юун дээрээс гэж асуухад кушитекан дээрээс гэж хэлсэн. тэгэхээр нь би юун дотрын тасаг вэ юун дотрын тасагт ор хайж 1 цаг явах вэ, чи 20 цагт зүрхний бичлэгээрээ хурц шигдээс гэдэг онош гарсаар байтал яахаараа эрчимт эмчилгээнд шууд оруулаагүй юм бэ чи эрчимт эмчилгээнд оруулаад хөдөлгөөн хориод хүчил төрөгч яаралтай залгаад цус шингэлэх гепарин хийгээд аспирин өндөр тунгаар аманд нь зажлуулж цусыг нь шингэлээд өгсөн бол 15-30 минутанд эргэх хэлбэрийн өвчин шүү, одоо цаг үед зүрхний шигдээсээр нас бардаг хүн байхгүй болсон миний ах ямар нэгэн гэнэтийн аваар осолд өртөж ямар нэгэн юманд бяц дарагдсан бол би ингэхгүй өдөр 12 цагт түргэний эмч миний ахыг авч ирээд оношыг нь тодруулж тусламж яаралтай үзүүлсэн бол 9 удаа үхэж 9 удаа сэхэх цаг, хэрвээ Ш.О  чи эмчийн ур чадвараа гаргаж хариуцлагатай ажилласан бол 2 удаа үхзж 2 удаа сэргэх цаг алдсан байна би та нарт гомдолтой яасан их хүний амиар тоглодог улсууд вэ гэж хэлсэн.Тэгээд би Ш.О аас дахиад манай ахыг өнхөрөөд унасан байхад нь яасан юм гэж асуухад ахлах эмчийг дуудсан тэгээд ахлах эмч эрчимт рүү оруулсан, тэгээд л мэдэхгүй гэж хэлсэн, тэгэхэд чинь цаг хэд болж байсан юм бэ гэхэд 21 цаг өнгөрч байсан гэж хэлсэн. тэгээд би хамгийн сүүлд Н гаас чамд хэлэх үг байна уу миний аж амь аврагдах боломж байж уу гэхэд өдрийн 12 цагийн дуудлагын эмч хариуцлагатай ажиллаж эмнэлэг дээр авч ирсэн бол амь насыг аврах 100% боломжгой байжээ гэж хэлсэн. Харин Ш.О ы хувьд бол хариуцлага алдах нь алдсан байна гэхдээ шигдээс хэцүү шүүдээ гэхэд нь чи юу яриад байгаа юм юундаа Ш.О  эмчийг өмөөрөөд байгаа юм бэ, чи миний оронд өөрийнхөө ахыг буюу хайртай нэгнээ амь насаар нь тоглуулсан бол чи ингэж зүрхний шигдээс хэцүү шүүдээ гээд хэлээд сууж байх уу, амь нас цаг минутаар хэмжигддэг гарын хуруунд багтах л өвчин бий, Эрүүл мэндийн яамнаас эдгээр өвчнүүдийг эмчлэх эмчилгээний стандарт гэж гаргаж өгсөн, эмч нар чинь хэрвээ мэддэггүй юм бол хананд нь ч гэсэн томоор бичээд хадаад өгөөч, эмч нараа давтан сургах арга хэмжээ ав, жишээ нь энэ Ш.О  гэдэг эмч юуны эмч вэ гэхэд ахмадын эмч гэж Н  хэлсэн, тэгвэл ахмад настны эмч хамгийн өндөр зүрх судасны мэдлэгтэй байх ёстой шүү хэдийгээр миний ах өндийгөөд ирэхгүй ч гэсэн үлдэж байгаа нутгийн ард иргэдийн эрүүл мэндийн асуудлын төлөө энэ асуудпыг шат шатанд нь тавина гэж хэлээд би гарч явсан, бид нарын уулзалт ингэж л өндөрлөсөн. За ингээд 21 цаг өнгөрөөгөөд ахыг маань бурхан болсон байна гэж мэдээд миний нагац ах Б , миний хүү Х  нар эмнэлэг дээр очсон байдаг тэгэхэд ахлах эмч З  нь ямарч арга байсангүйдээ гэж тэр хоёрт хэлсэн байдаг ингээд миний хүү талийгаач ахын өмсөж явсан хар куртик, дотор нь өмсөж байсан бэлтгэлийн цамцыг тайлсан байдаг, баруун гарын шууны доод хэсэгт маарлаар боож бага зэрэг цус шүүрсэн байсныг би харсан гэж миний хүү надад хэлсэн. тэгээд би 2017 оны 11-р сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар орж аймгийн засаг дарга Н.Н , Мэргэжлийн хяналтын газрын дарга Менхтулга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал нартай уулзаж болсон явдлын талаар хэлж, ярьж эмнэлгийн байгууллага чинь дампуурсан байна шүү яаралтай арга хэмжээ аваарай, би ч гэсэн шат шатанд нь явна, нутгийн удирдлагууд болохоор та бүхнийг хүндэлж энэ асуудлыг сонордууллаа шүү гэж хэлээд явсан. тэгээд Улаанбаатар хотод очоод Улсын Мэргэжпийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яаманд хандаж өргөдөл гаргасан. Яаралтай тусламжийн хуудсыг гар дээрээ олж авснаас хойш би энэ бол гэмт хэрэг бүлэг гэмт хэрэг гэсэн дүгнэлтэнд хүрсэн, учир нь би хүний эмчээр 20 гаруй жил ажиллаж байгаа нэгэн. Яаралтай хуудсыг нас барсаныхан дараа баахан эмчилгээ хийсэн мэтээр бөглөж сторыг хаасан байна, Ш.О  эмч үнэхээр яаралтай тусламжийн хуудас дээр бичигдсэн 8 төрлийн эмчилгээ хийсэн бол надтай анх уулзахдаа яагаад хэлээгүй юм бэ яагаад ганцхан смес гэж хэлж амаа дараад сууж байсан хүн 9 хоногийн дараа 8 эмчилгээ хийсээр байтал засрал аваагүй нас барсан гэж бичих болов үүнийг шалгаж өгнө үү гэж хүсэх байна” гэжээ. /хх-56-58/

Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 11-р сарын 19-ны өдрийн 17 цагаас 2017 оны 11-р сарын 20-ны 09 цагийн хооронд Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгийн хүлээн авах тасагт ээлжийн сувилагчийн үүрэг гүйцэтгэсэн...Тухайн өдрийн жижүүр эмч Ш.О  У ын амин үзүүлэлтийг үзсэн... У ыг үзчихээд энэ хүнийг орон дээр хэвтүүлж хүчилтөрөгч өг гэж хэлсэн. Тэгээд би У  гуайг хэвтүүлж хүчилтөрөгчийн аппарат залгаад хамраар нь хүчилтөрөгч өгсөн. Түүний дараа Ш.О  эмч яаралтай эм тарианы шкафнаас эм тариа хийхийг зөвлөсөн.Тэгээд надад мөн эмч зүрхний бичлэг хий гэж хэлсэн. Түүний дагуу би аналгин 50 хувиас 2мл, димодрол 1 хувиас 1 мл, новокайн 0.25 хувьтайгаас 2 мл найруулж бөгсний булчинд тариад зүрхний бичлэгийг хийж эмчид үзүүлсэн. Ингээд би яаралтай тусламжийн хуудас бөглөсөн. Түүний дараа У  гуайн зүрхний бичлэгийг эмч үзээд эмнэлэгт хэвтүүлнэ гэсэн шийдвэр гаргаад 20 цаг 40 минутанд дотрын тасагт гэсэн стор, өвчний түүхийг би нээж өгсөн. тэгсэн чинь орон дээр хэвтэж байсан У  гуай өөрөө босч ирээд наана байх үзлэгийн орон дээр ирж суусан. Дотрын тасаг руу алхаад явчихна гээд байхаар нь эмч Ш.О  машин хаалган дээр тулгаж тавиад машинаар явчих гээд зөвлөөд байж байх хугацаанд би бие засах гээд гарсан. Тэгсэн чинь хойноос Ш.О  эмч намайг дуудаж хашгирсан. Тэгэхээр нь ороод очиход У  гуай шалан дээр унасан байсан. Тэгээд З  эмчийг дуудаад бүгдээрээ өргөөд сэхээний тасагт оруулахад эмч нар үзээд нас барсан байна гэсэн...Талийгаач зүрх өвдөнө. Хоёр удаа огиулсан гэх зовиур хэлж орж ирсэн...” гэжээ /хх-61-63/

            Гэрч С.Ш.О чулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “... Би тухайн үед буюу 2017 оны 11 -р сарын 19- ний өдрийн 17 цагаас 2017 оны 11-р сарын 20-ны 09 цагийн хооронд 103-ын түргэн тусламжийн жижүүр сувилагчаар ажилласан. Энэ хугацаанд буюу 2017 оны 11-р сарын 19-ны өдөр 19 цаг 20 минутын үед Ц.А  гэж хүнээс дуудлага өгсөн. Дуудлага нь У  гэж хүний зүрх өвдөөд байна. Би уг нь өдөр түргэн дуудаж үзүүлсэн. Тэгээд одоо бас өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өдөр манай дуудлага очсон юм уу гэж асуусан. Тэгсэн чинь ирсэн гэж байсан. Тэгэхээр нь би та өөрсдөө хүрээд ирэх боломж байна уу гэж асуусан. Тэгсэн чинь өөрсдөө очих боломжгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дуудлагыг нь хүлээн аваад өвчтөний биеийн байдлыг яаж өвдөж байна гэж асуусан. Өөр зовиур байгаа эсэхийг асуухад зүрх л өвдөөд байна гэж хариулсан. Тэр дуудлагыг ирэхээс өмнөхөн хүн ухаан алдчихлаа гэх дуудлага болон 1 ой 2 сартай хүүхэд гараа зүсчихсэн цус алдаад тогтохгүй байна гэх дуудлага ирсэн байсан. Тийм болоод цаг алдахгүй ирэх болов уу гэж бодоод дуудлага өгсөн Ц.А  гэж хүнд үнэнээ буюу манайх 2 давхар яаралтай дуудлагатай явж байгаа өөрсдөө ирэх боломж байхгүй байгаа бол манай дуудлага удаж магадгүй шүү гэдгийг нь хэлсэн. Тэгж дуудлагаа хүлээж аваад тухайн үед гарч байсан түргэн тусламжийнхаа эмч *******д утсаар мэдэгдсэн. Тэгээд байж байтал ******* эмч 19 цаг 38 минутын үед байх 103 дугаар луу залгаад нөгөө зүрх нь өвдөөд байгаа гэх айл чинь үүдээ тавихгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* эмчид дуудлага өгсөн хүний гар утасны дугаарыг нь өгсөн. Тэгтэл түүний дараахан нөгөө Ц.А  гэж хүн 103 дугаарлуу залгаад бид хоёр хүлээн авах дээр ирчихсэн байна. Дуудлага манайд очсон гэж эмч ярьж байна. Баярласан шүү бид хоёр ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд өөр зүйл хэлээгүй. Өөр мэдэх зүйл байхгүй байна.... Ухаан алдсан дуудлага нь 19 цагийн үед ирсэн. Түүний дараах хүүхэд гараа зүсчихээд цус алдаад байна гэх дуудлага нь 19 цаг 15 минут хавьд ирсэн байх их л ойрхон ойрхон ирсэн дуудлага байсан...Дуудлага ар араасаа дамжаад яваад байдаг болохоор яг хэдэн минутыг дунджаар зарцуулаад яваад байдаг талаар сайн хэлж мэдэхгүй байна. Эмч нар л өөрсдөө сайн мэдэх байх” гэжээ /хх-64-65/

Гэрч Ц.И ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Талийгаач Н  овогтой У  нь зүрхний хурц дутагдлаар нас барсан ба энэ нь зүрхний орой зүүн ховдлын өмнөд хана ховдол хоорондын таславчын өмнөд хэсэгт үүссэн зүрхний бүх ханыг хамарсан хурц шигдээсийн улмаас зүрхний урагдал, язрал үүсч үнхэлцэгт цус хуран зүрх агшилтгүй болж зүрхний хурц дутагдал үүсч нас барсан байсан. Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт ирсэн зүрхний хурц шигдээстэй өвчтөнийг яаралтай оношилж эрчимт эмчилгээний тасагт эрчимт эмчилгээг хийх стандарттай байдаг юм. Тэгэхэд талийгаачид хийгдсэн оношлогоо болон эмийн эрчимт эмчилгээ нь стандартад хүрэхгүй байгаа тул эмчилгээ үйлчилгээний дутагдалд тооцсон юм. Зүрхний цочмог шигдээс нь трансмураль /зүрхний бүх ханыг хамарсан/ шигдээс байсан ба зүрхний оройд хоёр хэсэгт урагдал, язрал үүсч үнхэлцгийн хөндийд цус хуран хүндэрч нас барсан тул эмчилгээ үйлчилгээг стандартын дагуу гүйцэд үзүүлсэн байсан ч амь аврагдах боломжгүй тохилдол болно. /хх-68/... Эрүүл мэндийн сайдын А55 тоот тушаалын дагуу эмгэг судлалын шинжилгээ орсоноос хойш дүгнэлт гаргах 21 хоногийн хугацаанд тухайн шинжилгээтэй холбоотой маягт өвчний түүх, амбульторын карт гэх мэт бичиг баримт нь эмгэг судлаач эмчид хадгалагдаж байдаг юм. Үүний дагуу тухайн тохиолдлын яаралтай тусламжийн хуудас болон зүрхний цахилгаан бичлэг, дотрын өвчний түүхийн эх хувь нь надад байсан юм. Миний бие 2017 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 01 -ны өдөр хүртэл Улаанбаатар хотын эмгэг судлалын үндэсний төвд эсийн эмгэг судлал мэрэгжлээр мэргэжил дээшлүүлэх сургалтанд сууж байгаа мөн эмгэг судлаач эмчийн орон тоо ганц тул БОЭТ-ийн эмгэг судлаач эмчийн ажлаа давхар гүйцэтгэж байгаа юм. Талийгаач Н.У ын эмгэг судлалын шинжилгээнд 2017 оны 11 дугаар сарын 20-ны өдөр БОЭТ-ийн захирлын цохолт хийсний дагуу шинжилгээнд ороод тус өдрийн орой Улаанбаатар хотруу сургалтанд явсан явахдаа дээд шатлалын эмнэлгээс зөвөлгөө авах шаардлагатай тохиолдлууд болон дүгнэлт гараагүй шинжилгээнүүдтэй холбоотой бичиг баримтуудыг авч явсан нь үнэн болно. Тухайн бичиг баримтыг эмнэлэг, эмнэлгийн хооронд эмч би өөрөө авч явсан юм. 2017 оны 11 дугаар сарын 20-ны өдөр эмгэг судлалын шинжилгээнд орохын өмнө эмнэлгийн бичиг баримттай танилцах эрхийн дагуу танилцаж эмчлэгч эмч Ш.О аас авсан юм. Эмгэг судлалын шинжилгээний дотор эрхтний хэмжээ болон эмгэг өөрчлөлтийг тусгасан хэмжээсүүд нь яаралтай тусламжийн хуудсан дээр бичигдсэн байгаа” гэжээ /хх-69/

Гэрч Ж.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Талийгаач Н.У  зүрхний шигдээсийн хүндрэлээр нас барсан байна. Тухайн үед талийгаачийг нас барах үед дотрын чиглэл хариуцсан эмч нь Ш.О  гэж эмч байсан би хойд талын эмнэлэгт Гэмтэл, мэдрэл, сэхээний тасаг, мэс засал хариуцсан жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Намайг 3 давхрын амрах өрөөнд байж байхад Ш.О  эмч зүрхний бичлэг бариад орж ирсэн цагийг нь санахгүй байна. Зүрхний бичлэг надад өгөөд яах уу гэж асуусан би зүрхний бичлэгийг үзээд яаралтай хэвтүүлэх шаардлагатай хүн байна гэж хэлсэн тэгэхэд Ш.О  эмч шууд гараад яваад өгсөн юм. Түүний дараагаар 2-3 минутын дараагаар хүлээн авахын сувилагч залгаад яаралтай буугаад ир гэж хэлсэн би буугаад очиход талийгаач Н.У  шалан дээр хэвтэж байсныг хүлээн авахын орон дээр гаргаад яаралтай тусламж үзүүлэх гэхэд багаж, тоног төхөөрөмж дутагдалтай байсан тул сэхээний өрөөнд оруулсан. Талийгаачийг хүлээн авахаас сэхээний өрөөнд оруулах явцдаа ******* эмчийг дуудсан юм. Би сэхээний өрөөнд ороод талийгаачид зүрхний массаж хийж байхдаа автомат Дефибриляторт холбоод асаасан боловч зүрх агшилтгүй байна гээд автоматаар ажиллахгүй байсан тэгээд би 15 минут орчим гар массаж хийж байх явцад ******* эмч ирсэн тэгээд ******* эмч бид хоёр ээлжлээд 15-20 минут массаж хийсэн боловч талийгаач сэхээгүй байсаар байгаад нас барсан юм. Би тухайн өдөр ахлах жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Ахлах жижүүр гэдэг нь тухайн үед илүү цагаар ажиллаж байгаа хүмүүст хяналт тавих. шаардлагатай хүмүүсийг дуудах ажиллаж байгаа байдалд нь хяналт тавих, бусад жижүүр эмч нарын хүсэлтээр хамтын шийдвэр гаргахад оролцдог юм. Талийгаачийг хүлээн авах дээр ирж үзүүлэхэд нь ямар эмчилгээ хийсэн талаар би мэдэхгүй байна. Намайг хүлээн авахаас дуудаад орж очсон цагаас хойш л мэднэ. Би тухайн өвчтөнд хийх ёстой байсан зүрхний массаж хийсэн адарнелин гэдэг тариаг олон удаа хийсэн. Мөн өвчин намдаах тариа, цус шингэрүүлэх тариа зэргийг хийсэн би яг одоо санахгүй байна. Даваасаамбуу эмч бид хоёр хийсэн эмчилгээ өвчний түүх дээр нь бичсэн байгаа” гэжээ /хх-70/

Гэрч Б.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 11 сарын 19-ны орой 19 цаг өнгөрч байхад Ц.А  эгч залгаад байна уу гэж хэлээд боллоо боллоо гээд утсаа салгасан юм. Тэгээд би тухайн үед нь би анзаараагүй өнгөрсөн юм тэгээд гэртээ байж байхад 20 цаг 50 минутын орчимд Ц.А  эгч дахин залгаад Эмнэлэг дээр байна хурдан ирээч гээд орилоод байсан тэгээд би яваад эмнэлэг дээр очиход манай ах Н.У ыг сэхээн амьдруулах өрөөнд оруулчихсан аманд нь хүчилтөрөгч залгаад гаранд нь хэд хэдэн тариа хийж байсан тэгээд мөн зүрхийг нь тогоор цохиулах гэсэн болов ч тэр нь болохгүй хариу үйлдэл өгөхгүй байх шиг байсан З гэдэг эмч зүрхэн дээр нь байнга гараараа дарж байсан талийгаачийн хувцсыг тайлаагүй байсан би очоод хувцсыг нь тайлалцсан юм. Тэгээд намайг очсон цагаас хойш 15 минут орчим амь аврах тусламж үзүүлж байх шиг байсан Тэгээд би ахыг нас барчихлаа гэдгийг ******* эмчээс сонсоод эмээгээ авч ирсэн юм. Тэгээд ирэхэд З эмч бид нарт талийгаачид тусламж үзүүлэх гэхэд оройтсон байсан гэдгийг тайлбарлаж өгсөн юм. З эмч цээжин дээр нь дараад байсан хажууд нь 1 сувилагч тариа хийж байсан нэг сувилагч хүчилтөрөгч залгаж байсан мөн Ш.О  эмч байсан юм. ******* эмч миний дараагаар ирсэн юм. Намайг очиход З эмч эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байсан хажууд 2 сувилагч ажиллаж байсан. Ш.О  эмч хажууд нь байгаад байсан. Талийгаачийн ходоод өвддөг байсан. Зүрх өвдлөө гэж хэлж байгаагүй. Даралт ихэсдэг байсан байх. Талийгаач ходоод өвдөөд гээд эмнэлэгт хэвтдэг байсан юм. Манай ах эмнэлгийн байгууллага дээр очоод тусламж авалгүй нас барсанд гомдолтой байна” гэжээ /хх-71/

Гэрч Д.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Он cap өдрийг нь бол би санахгүй байна. Тухайн талийгаач нас бардаг орой жижүүр эмч З залгаад та яаралтай хүрээд ирээч ээ сэхээнд яаралтай хүнд хүн ирсэн байна гэж хэлсэн тэгэхээр нь би 103 луу залгаад намайг ирээд аваач сэхээнд хүнд хүн ирсэн байна гэж хэлэхэд 103-ийн машин дуудлагатай байна гэхээр нь би өөрийн машинаар яваад сэхээнд ирэхэд сэхээний арын өвчтөний өрөөнд талийгаач У ыг оруулчихсан З эмч зүрхэнд массаж хийгээд сувилагчаар тариа хийлгээд байж байсан би орж очоод чагнахад амьсгал бүрэн зогссон хүүхэн хараа 2 талд бүрэн өргөссөн байсан. Би тухайн үед зүрхний массажийг үргэлжлүүлэн хийсэн боловч тухайн хүний амьсгал, зүрх сэргэхгүй зогссон байсан тул ар гэрт нь ойлгуулж хэлээд ажилбарыг зогсоосон ийм асуудал болсон юм. Тухайн өдөр амралтын өдөр байсан учраас гэртээ амраад байж байсан юм. Ямар нэгэн үүрэг гүйцэтгэсэн зүйл байхгүй. Талийгаач урьд нь 2 жилийн өмнө тархинд цус харваад манай эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд гарч байсан юм. Талийгаач зүрхний шигдээс өвчнөөр нас барсан байна лээ. Би эмнэлэг дээр очоод тухайн үед асууж байхад зүрхний шигдээсийн үеийн хүндрэлийн үеийн эмчилгээ үйлчилгээг хийсэн талаар хэлсэн” гэжээ /хх-72/

Гэрч Ш.Н гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Талийгаач У  нь зүрхний бүх ханыг хамарсан шигд зүрхний тампонад болж нас барсан байна. Би тухайн үед БОЭТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан юм. Эмнэлгийн хэмжээнд явагдаж байгаа эмчилгээ, оношилгоонд хяналт тавина. Эмч мэргэжилтэнгүүдэд мэргэжлийн арга зүйн зөвөлгөө өгнө. Xүнд өвчтөн болон онош тодорхой бус үйлчлүүлэгчдийн эмчилгээ, оношилгооны асуудалд оролцдог юм. Тухайн өдөр нь ажлын бус өдөр байсан учраас би амарч байсан манай жижүүр эмч Ш.О  дээр ирсэн байсан юм. Түргэний тусламжийн эмч О.Н   анх дуудлагаар очиж цусны даралт ихсэлттэй байсанд эм өгч зөвлөгөө өгөөд үлдээсэн байна. Тухайн зүрхний шигдээсийг чагнуураар чагнаад зүрхний шигдээс гэж оношлоход төвөгтэй. Талийгаачийг хүлээн авах дээр ирэхэд хүлээж аваад зүрхний бичлэг хийсэн зүрхний өвчний үед хийгддэг МОНА эмчилгээг эхэлж хийсэн байсан дараа дотрын тасагт хэвтүүлэхээр орны зохицуулалт хийж ирсэн байдаг юм. Яаралтай тусламжийн хуудсыг сувилагч Г.******* нээгээд Ш.О  эмч үзлэг эмчилгээг бичсэн байсан. Эмгэг судлаач их эмч Ц.И  Улаанбаатар хотод сургалтанд суралцаж байсан юм. Эмгэг судлаач эмчийн хүрэлцээ муу учраас шаардлагатай тохиолдолд эмгэг судлаач эмчийг дуудаж шинжилгээнд оруулж байсан юм. Ц.И  эмч энэ тохиололд Улаанбаатар хотоос ирж эмгэг судлалын шинжилгээ ороод шинжилгээний бүх материалыг эмгэг судлалын төврүү авч явсан юм. Ц.И  эмчээс талийгаач Н.У ын эмнэлгийн бичиг баримтыг яаралтай явуул гэсний дагуу удаагүй авсан юм. Яг хэд хоног гэдгийг нь санахгүй байна” гэжээ /хх-73/

Гэрч Т.*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Талийгаач Н.У  зүрхний шигдээсийн хүндрэлээр нас барсан байна лээ би тухайн үед ээлжийн амралттай байсан юм. Тухайн үед БОЭТ-ийн чанарын албаны даргаар ажиллаж байсан юм. Эмчилгээ үйлчилгээний стандартыг хангуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг мөрдүүлэх үүрэг гүйцэтгэдэг юм. Ер нь эмнэлгийн бүхий л үйл ажиллагаанд оролцдог юм. Тухайн үед би байгаагүй ээлжийн амралттай байсан учраас сайн мэдэхгүй байна” гэжээ /хх-74/

Гэрч Ц.Ц.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 11 сарын 19-ний өглөө 10 цагийн үед гэртээ босоод цайгаа ууж байхад талийгаач маань гэнэт бөөлжхөөр нь би бөөлжсөнийг нь үзэхэд өглөө уусан цайгаараа бөөлжсөн байхаар нь би сандраад шууд түргэн дуудсан, би өөрийн хэрэглэдэг зүрхний эм Глопиденк 1 ширхгийг өгсөн. Түргэний эмч 11:10 цагийн үед ирсэн санагдаж байна, эмч орж ирээд даралт үзэхэд манай талийгаач зүүн цээж хэсэг буюу зүрхэн талдаа өвдөж байна гэсэн, эмч үзэхэд талийгаачийн даралт 150 гарсан байсан санагдаж байна, эмч зүрхэнд ачаалал өгсөн байна, пульс хэвийн байна, надад та валидол аваад өгчихөөрэй гээд явсан, надад ямар нэгэн эм бичиж өгөөгүй, би тэгээд гараад байрны эмийн сан ороход хаалттай байхаар нь төв эмийн сан ороод валидол авсан, эмийн санч натрибурамит гэх шингэн эмийг тайвшруулдаг гэхээр нь бас авсан. Тэгээд гэртээ ирээд хоёр эмээ өгсөн, талийгаачид өөрт нь ямар нэгэн зовиур байгаагүй. Талийгаач өмнөх өдөр ажлаараа сумдаар явж байгаад ирсэн болохоор нь жин цохих гэдэг өвчин туссан байж магад гээд галан бумба 8 ширхгийг тавьсан, тэгээд бумбаа арьс нь их хүрэнтсэн байсан, тэгээд жин цохисон байна гээд дахиад 8 ширхэг бумба тавьсан. Тэгээд өдөр бид хоёр борцтой унд уугаад сайхан боллоо гээд унтсан. Тэгээд орой 19 цагийн үед ядарч байгаа байх гээд битүү шөл хийж уугаад бид хоёр зурагтаа үзээд сууж байхад талийгаач дахиад бөөлжсөн, би очоод бөөлжсийг нь үзэхэд цус байхгүй, идсэн зүйлээрээ бөөлжсөн байсан, би ходоодны шархтай болохоор нь ходоод нь байх гэж айж байсан, тэгээд шууд түргэн дуудахад надад ачаалал ихтэй байна, та нар өөрсдөө машин олоод ирж чадахгүй юу гэсэн. Манай талийгаач би өөрөө машинаа бариад явчихья гэхээр нь би дургүйцээд дүү Х руу утсаар залгахад утсаа аваагүй, тэгээд урд байшингийн найз *******гийн охиныг эмнэлэг хүргээд өг гэж гуйхад асуугадхъя гэсэн, тэгээд удалгүй охин нь орж ирэхээр нь бид хоёр хувцаслаж байхад дүү нь залгахад талийгаач хэрэггүй гээд тэр охиноор аймгийн төв эмнэлэгт хүргүүлсэн. Тэгээд ороод шууд хүлээн авахын эмч үзлэг хийхээр нь би юу болсон талаар хэлэхэд зүрхний бичлэг хийгээд, хариу нь муу гараад шууд эмч Ш.О  сувилагчдаа тайвшруулах тариа хийчих гээд тариа хийчихээд хэвтүүлнэ гэхэд талийгаач дургүйцэхээр нь би загинаад хүлээн авахын эмч Ш.О д хэлээд хүлээн авахын нэг орон дээр хэвтүүлээд хүчилтөрөгч залгасан, би тэнд нь хэвтүүлж болохуу гэхэд энд хэвтүүлж болохгүй гэсэн. Хүлээн авахын эмч гарч эмнэлэгт 2 давхарт нэг ор гарсан тэнд очино гэхээр нь машинаа үүдэнд авчраад талийгаачийг хувцаслаад тэнд өвчтөний түүхээ нээлгээд яриад сууж байхад талийгаач гэнэт доошоо тонгойхоор нь би бөөлжлөө гэж бодоход шууд доошоо шалан дээр унасан, эмч нар массаж хийсэн, тэгээд би сэхээн амьдруулах тасагруу авч орсон, би сандраад түүнээс хойш юу болсоныг сайн мэдэхгүй байна, би уйлж байсан болохоор сэхээн амьдруулах тасагруу намайг оруулаагүй. Талийгаач зүгээр суугаад байж байсан, хүн харахад эрүүл харагдаж байсан, би ходоод нь өвдөж, даралт нь ихссэн болов уу гэж бодсон, өмнө нь зүрх нь өвдөж байгаагүй. Даралт, пульс үзээд, чагнаж үзсэн, би тариа байгаа эсэхийг асуухад ямар ч тариа байхгүй, валидол та аваад өгчих гэсэн. Эмнэлгийн 103 дугаар руу 19 цагийн үед утсаар ярихад ачаалал ихтэй байна, өөрсдөө машин олоод ирж чадах уу гэхээр нь машин байна, би машин барьж чадахгүй гэхдээ болгохыг бодъё гээд салгасан. Талийгаач өөрөө би машинаа бариад явъя гэхээр нь би уурлаад дүү рүү нь залгаад хажуу айлын хүнээс гуйж явсан. Хүлээн авахын эмч даралт, пульс үзээд хэвийн байна гээд зүрхний бичлэг хийхэд муу гарсан, тэгээд талийгаачийг хэвтүүлье ор байхгүй гээд сувилагч хоёр тариа бөгс рүү нь хийсэн, би ямар тариа хийснийг мэдэхгүй байна, эмч нь өөрөө хэвтүүлэх ор хайгаад явсан. Өвчтөн хүлээж авдаг шигээ хүлээж авсан, хүлээж авсан эмч нь бид хоёрын шавь Ш.О  эмч байсан. Түргэн тусламжийн хуудсыг мэдэхгүй, хэвтүүлэн гээд өвчтөний түүхийг Ш.О  эмч өөрөө нээсэн. Надад гомдолтой зүйл нь манай нөхрийг өөд боллоо гэхэд хэн ч харамсал илэрхийлээгүй зугтаж дөлж байсан. Эхэлж 11 цагийн үед ирсэн түргэний эмч сайн үзээгүйд гомдолтой” гэжээ. /хх-77-79/

Шинжээч Ц.Бямбачулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Түргэн тусламжийн дуудлагын их эмч О.Н   үйлчлүүлэгчид үзлэгийг бүрэн хийгээгүй онош тодруулах арга хэмжээг авалгүй гэрт нь орхисон хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн жижүүрийн эмч Ш.О  нь өвчтөнд үзлэг оношилгоо хийсэн ч биеийн байдлыг зөв гүйцэд үнэлээгүй. Онош тодруулах шинжилгээ хийсэн ч түүндээ бүрэн дүгнэлт хийж чадаагүй. Стандарт эмчилгээ хийгээгүй. Сувилагч Г.******* нь өвчтөнд эрэмблэн ангилалыг зөв хийгээгүй.яаралтай тусламжийн хэсэгт үйлчлүүлэгчдэд хяналт, анхаарал тавиагүй анхан шатны бүртгэл зааврыг зааврын дагуу хөтлөөгүй зэрэг нь өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээг хангалтгүй түвшинд үзүүлсэн харагдаж байна. Бодит бус шалтгаантай алдаа гэдэг нь тухайн эмчийн өөрийнх нь онол практикийн мэдлэг дутмаг оношлох логик сэтгэхүй сул зэрэг нь эмчийн бодит бус шалтгаантай алдаа байна. Энэ нь эмч О.Н  , эмч Ш.О  нарт шууд хамааралтай алдаа юм. Сувилагч Г.*******д шууд хамааралтай бус байна” гэжээ /хх-80-81/

Шинжээч Ц.Ш.О -Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “3үрхний булчингийн цусан хангамж цочмогоор хомсдож үхжлийн голомт үүсэхийг зүрхний шигдээс гэнэ. Харин титэм судасны цусан хангамж архагаар алдагдахыг ХИБС буюу зүрхний цусан хангамжийн архаг цус хомсрох өвчин гэнэ.Талийгаачид зүрхний булчингийн шигдээс түүний хүндрэл зүрхний булчингийн хананы урагдал үнхэлцэгт цус хуралдаж нас барсан ба талийгаачид зүрхний цочмог шигдээснийн дагуу нэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн байсан. Ишеми гэдэг үг нь орсоор цус хомсрох гэсэн утгатай үг Инфакт гэдэг нь шигдээс үхжил гэсэн утгатай орос онош юм. Зүрхний шигдээсийг удирдамжийг дагуу цээжний өвдөлттэй өвчтөнд зүрхний цахилгаан бичлэгийг 10 минутын дотор хийх, зүрхний цахилгаан бичлэгт 2 холболт нь ST сегемнт өргөгдсөн эсэхийг үнэлэх яаралтай МОНА эмчилгээ үзүүлэх эмнэлэгт хүргэх эрсдлийг үнэлэх зэрэг шат дараалсан арга хэмжээ авах ёстой байсан. Зүрхний шигдээсийн үйл явц хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй ч шигдээсийн хүндрэл үүсгэхээс сэргийлэх арга хэмжээ авах ёстой байсан. Талийгаачийг үзэхэд артерын даралт 150-90 зовиур цээж бачуурна бөөлжүүлнэ өнөөдөр гэнэт эхэлсэн биеийн ерөнхий байдал дунд ухаан санаа саруул байрлал идэвхитэй захын хүчилтөрөгч 98 хувьтай зүрхний авиа тод пулсь 76 гэсэн бичлэгтэй байсан ба уг зовиурыг үндэслэж зүрхний цахилгаан бичлэг өвчин намдаах эмчилгээ мөн шаардлагатай үед дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх ёстой байсан. Тухайн эмч нь артерын даралт буулгах диритон 10 мг буюу 1 ширхгийг өгөөд зөвөлгөө өгөөд гарсан байх ба дээрх арга хэмжээг аваагүй байна. Тухайн зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн шинж тэмдэг болох цээж бачуурах өнөөдөр гэнэт эхэлсэн зэрэг шинж тэмдгүүдийг хэлж байсан байна. Талийгаачид яаралтай тусламжийн эмч зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамжийн дагуу цээжний өвдөлттэй өвчтөнд зүрхний цахилгаан бичпэгийг 10 минутын дотор хийх, ST сегмент өргөгдсөн эсэх үнэлэх яаралтай МОНА эмчилгээ Морфин, хүчилтөрөгч, нитроглицерин, асприн уулгах 2 цагийн дотор бүлэн хайлуулах, титем судсан доторх эмчилгээ хийх боломжтой эсэх үнэлэх зэргээр шат дараалсан арга хэмжээ авах ёстой байсан. Яаралтай түсламжийн хуудсанд бичигдсэнээр аналгин, димдериол, новкойкайн, лидокайн булчинд тарьсан тессирон 75 мг, нифидипин 10 мг уулгасан байгаа нь дээрх удирдамжинд заасан эмчилгээ хийгдээгүй байна. Түргэн тусламжийн эмч талийгаачийг үзээд буруу оношилсон ба зүрхний цус хомсрох өвчин тогтворгүй хэлбэр гэсэн онош гэж тавьсан байна. БОЭТ-ийн эмч нь эмнэлзүйн оношийг зөв тогтоосон боловч эмнэлзүйн удирдамжийн дагуу өвчтөнөө үнэлэх шат дараалсан арга хэмжээг аваагүй байна. 3үрхний цочмог шигдээсийн хүндрэл механик хүндрэл болох зүрхний булчингийн хана буюу зүрхний орой зүүн ховдлын өмнөд хана 1.2, 1.5 см тус тус язарсан урагдалтай үнхэлцгийн хөндийд 150 мл шингэн цустай үүний улмаас зүрх чихэлдэж нас барсан байна. Ийм тохиолдолд амь насыг аврах боломжгүй бөгөөд ямарч эмчилгээний арга байхгүй болно” гэжээ /хх-82-83/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 сарын 13-ны өдрийн 312 дугаартай дүгнэлтэд “Болсон хэргийн товч: 2017.11.19-ны өдөр Н  У  нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авалгүйгээр эмнэлгийн нөхцөлд нас барсан гэх.

1/ Урьд гаргасан эмгэг судлалын шинжилгээний протокол № 30. 2017 тоот дүгнэлтээс: Дотор эрхтний шинжилгээ: биеийн галбир зөв, нормостеник, арьс цайвар цонхигор, арьсан доорхи өөхөн эдийн хөгжил зөв, толгойн хэлбэр зөв,нүдээ аньсан, зовхийг нээхэд хүүхэн хараа булингартсан, Белоглазовын сорил эерэг илэрсэн, хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр хөхөлбий ягаан өнгөөр тод илэрсэн, хөшилт мөчдөд сул илэрсэн, гадна сүвүүдээс гарсан зүйлгүй, хугарал бэртэл үгүй, 60 орчим насны эрэгтэй хүний цогцос. Төв мэдрэлийн тогтолцоо  тархи гр жинтэй, хуйх болон гавал яс бүтэн, хатуу хальс цайвар цагаан, зөөлөн бүрхүүл судсууд өргөссөн, цус дүүрэлттэй, гялгар, их тархины 2 тал бөмбөлөгийн хэм тэгш, атираа нугалаа намссан, бор цагаан эдийн зааг бүдэг, улбагардуу тогтоцтой, бага тархи мөчирлөг бүтэцтэй, зөөлөн улбагардуу тогтоцтой, тархины суурийн судсуудын хөгжил зөв, салаалталт хэвийн. Амьсгалын эрхтэн дууны хөвч чөлөөтэй, төвөнх, таглаа мөгөөрс бүтэн, цагаан мөгөөрсөн хоолойн хөндийд бага хэмжээний салсархаг агууламжтай, салст бага зэрэг улайсан, хоёр талын уушги цээжний хөндийг дүүргэсэн, хөхөлбий хүрэн, чинэрсэн, зөөлөн хийрхэг, тогтоцтой, зүслэгийн талбайгаас цусархаг хүрэн шингэн урсан мөгөөрсөн хоолой болон гуурсан хоолой дагасан лимфийн булчирхайнууд томроогүй, бор саарал. Зүрх судасны систем жин 495.7гр, хэмжээ 25x10x6, үнхэлцэг хальс бүтэн, гялгар, хөндийдөө 150мл шингэн цус болон 92.2 гр улаан хүрэн өнгийн цусан бүлэнтэй, зүрхний орой болон зүүн ховдлын өмнөд хананд 2см, 1.5см тус тус язарсан урагдалтай, үечилэн зүслэгт зүрхний орой болон зүүн ховдлын өмнөд, ховдол хоорондын таславчийн өмнөд хэсэгт зүрхний бүх ханыг хамарсан улаан хүрэн улбагардуу голомттой, эндокарди нимгэн, гялгар, хөхлөг булчин хордын утаслагууд нарийн. Эндокарди нимгэн, титэм судасны салаажилт зөв, судас хатууралын өөрчлөлттэй, зүүн титмийн уруудах салаа бүлэнгээр бөглөрсөн, сүв битүү, баруун титэм судасны болон зүүн тойрох салаанд өөхөн зурвас өөрчлөлттэй. Зүрхний хавхлаасуудын байдал: уян хатан, ирмэг чөлөөтэй, хавхлаасуудын дэлгэсэн урт: 2 хавтаст хавхлаас Юсм, 3 хавтаст хавхлаас 12.5см, гол судас 8.5см, уушгины артер 9см, зүүн ховдлын зузаан 1.5см, баруун ховдлын зузаан 0.4см, бусад өөрчлөлтүүд: гол судасны интим сүрлэн шар өнгөнтэй, цээж болон хэвлийн хэсэг, цавьны артерийн салаанд судас хатуурлын фиброзон товруут өөрчлөлттэй, зарим товруу шархалсан, хөндий хоосон салаажилт хэвийн. Хоол боловсруулах эрхтэн: хэл нимгэн цайвар өнгөртэй, угийн хөхлөгүүд хэвийн, улаан хоолойн салст хөхөлбий, салстын нугалаас дагуу, салстын атираа нугалаа хадгалагдсан боловч бага махиа хэсгээр гөлийсөн, салст цайвар, цэгчилсэн улайлттай, нарийн бүдүүн гэдэсний серозон бүрхүүл цайвар хөндийд бага хэмжээний баасан агууламжтай, салст улаан ягаан атираа нугалаа бүдэг, мухар олгой 8см урттай, серозон бүрхүүл гялгар. Чацархайн тунгалагийн булчирхай тэмтрэгдэхгүй. Элэг: 28x21 х18х7см хэмжээтэй, бүрхүүл хальс нимгэн, хүрэн бор өнгөтэй, гадаргуу гөлгөр, улбагардуу тогтоцтой, ирмэг мохоо, зүслэгт жигд улаан хүрэн, цус багатай. Цөсний хүүдий: хана нимгэн, хөндийд хар ногоон өнгийн цөсний агууламжтай, цөсний ерөнхий цорго чөлөөтэй. Дэлүү: бүрхүүл хальс нимгэн, хөхөлбий ягаан өнгөтэй, улбагардуу тогтоцтой, эд хусамгүй. Нойр булчирхай: 21х4.5х2см хэмээтэй, цайвар шаргал өнгөтэй, хэлтэнлэг бүтэцтэй, зүслэгт биерхэг тогтоцтой, зүслэгийн талбайгаас цусархаг шингэн гарна, бүрхүүл хальс нимгэн. Бөөрний дээд дайвар баруун, зүүн навч хэлбэртэй, нимгэн, тархилаг давхаргад цус дүүрэлттэй. Бөөрний жин: баруун 9x4x2.5см, 240гр, зүүн 8х4.5х2.5см, 229 2гр жинтэй бөөрний бүрхүүл хальс нимгэн, төвөгтэй хуурна, гадаргуу бижирмэг 0.Зсм хүртлэх голчтой олон тооны үйл ажиллгааны уйланхайт зүслэгт эд жигд цайвар бор өнгөнтэй, биерхэг тогтоцтой, эдийн зааг бүдэг, аянганцар тэвшинцэр тэлэгдээгүй, тэвшинцэрт өөхөлсөн, хоёр талын шээлэйн салст цайвар саараг давсагны салст цайвар, атираа нугалаа гөлийсөн, бааг хэмжээний цайвар шар шээстэй. Эд эсийн шинжилгээний бичлэгт: тархи: зөөлөн бүрхүүл хавагнасан, судсууд өргөсөн, цус дүүрэлттэй, тархины эд хөвсгөр, эдэд гипоксийн нейрон болон сүнс нейронуудтай түүнийг тойрсон урвалж глиоз өөрчлөлттэй, зарим хэсэгт голомтлог хиалин дусал үүссэн, мэдрэлийн эс болш судас тойрсон өргөн, нарийн хоосон зай үүссэн, тархины эсүүд голомтоор үхжсэн, глий эс олширолтой,- тархины голомтлог хуучин шигдээс, гипоксийн хаван, уушги- бичил бүтэц хадгалагдсан, судсууд өргөссөн, жигд бус цус дүүрэлттэй цулцангийн хөндий жигд бус тэлэгдсэн, зарим цулцан хоорондын таславч тасарч бичид тэлэгдэл үүссэн, зарим цулцангийн хөндийд чөлөөт улаан эсүүд болон нэгэий төрлийн сиймгэр ягаан масстай, цулцан хоорондын таславч цус дүүрэлтийн улмаас зузаарсан, хэлтэн хоорондын артерийн судасны хана нимгэрч тэлэгдэл үүсч хуниастай мэт болсон, ихэнхи гуурсан хоолойн хучуур хөндийдөө бөөгнөрсөн, гуурсан хоолой тойрч цөөн лимфоцит эс болон нүүрсжилтийн нөсөөтэй гялтан хальс бага зэрэг зузаарсан- уушгины артерийн даралт ихсэлт 5-р зэрэг, голомтлог цус харвалт хаван, зүрх- эпикарди өөхөлсөн, эпикардийн судсууд өргөссөн, цус дүүрлттэй, холимог үрэвслийн эсийн нэвчдэстэй, булчин хоорондын бичил судас өргөссөн, жигд бус цус дүүрэлттэй, зарим судас тойрсон голомтлог чөлөөт улаан эстэй, өөхөн эдийн ургалттай, булчингийн ширхэгүүд салж долгионтсон, булчин хоорондын завсар эд хавагнаж их хэмжээний чөлөөт улаан эсүүд болон эозинофиль болон нейтрофил эс давамгай үрэвслийн нэвчдэст голомтуудтай, томрч тод будагдсан, тархмал уургийн хувиралт өөрчлөлттэй, эндокарди бага зэрэг зузаарсан үрэвсэлийн эсийн нэвчдэстэй, - зүрхний булчингийн 12-24 цагийн зураглалтай шинэ шигдээс булчин хоорондын үлэмж цус харвалт, булчингийн эмгэг томрол, тэжээл хувирал, элэг- элэгний хэлтэнцэрт болон эсийн баганан бүтэц хадгалагдсан, синусойд эрс өргөссөн, цус дүүрэлттэй, зарим төвийн венийн хөндийд цустай, үүдэн зам дагасан холбох эдийн нимгэн жижиг үрэвсэлийн идэвхижилийн голомтуудтай, ихэнхи элэгний эсийн сийвэнд том болон жижиг дусалт өөхөн хувиралт өөрчлөлттэй, голомтлог цөсний агууламжтай, том жижиг үхжлийн голомтуудтай, элэгний бүрхүүл хальс нимгэн, - элэгний архаг үрэвсэл, тархмал өөхөн хувирал, бөөр- судсууд өргөссөн, жигд бус цус дүүрэлттэй, ихэнхи түүдгэнцэрийн хялгасан судсууд цус дүүрэлттэй, зарим түүдгэнцэр сорвижл өөрчлөлттэй, уйланхайжилт үүссэн. Нуман артер болон хэлтэнт артерийн судасны хана зузаарсан, цус дүүрэлттэй, ихэнхи тахир болон хэлтэнт сувганцарын хучуурт гүнзгий уургийн хувиралт өөрчлөлттэй голомтлог үхжилттэй, зарим сувганцарын хөндий эрс тэлэгдсэн, хуурамч бамбайжилт голомттой, завсрын эд бага зэрэг хавагнасан, лимфоцит эсийн үрэвсэлийн нэвчдэст голомтуудтай, бөөрний түүдгэнцэрийн сорвижил, сувганцарын тэжээл хувирал. Эмнэлзүйн ба бүтэц дүгнэлт: Н  овогтой У -58 настай эрэгтэй, 2017.11.19-ны өдөр 19:50мин, БОЭТ-н хүлээн авах тасагт цээжээр өвдөнө, шар ногоон зүйлээр огиулж бөөлжинө гэсэн зовиуртай ирсэн, асуумжаар өглөөнөөс зүр өвдсөн, өдөр 12 цагийн үед 103 дуудаж үзүүлэхэд АД160/100мм.муб байсан тул нифидепин 1/2-р валидол 0, р давтан ууссан. Өдөр өөрсдөө тессирон 75 мг, ууссан, зовиур намдахгүй тул өөрсдөө ирсэн гэх. Үзлэгт: биеийн ерөнхий байдал хүнд, царай баргардуу, орчиндоо харьцаатай, асуултанд хариулна, глазго 15 оноо, зүрхний авиа бүдгэвтэр, хэм жигд пульс -78 удаа, АД 150/100 амьсгал 19 удаа, сатураци 97%тай, уушги 2 талдаа цулцангийн сул амьсгалтай, хэл чийглэг, хэвлйи зөөлөн, мэдрэлийн талаас голомтлог өөрчлөлтгүй, цээжээр өвдөх хам шинж яаралтай 20:00 ЭКГ-хийж ИБС нестабильный вариант метамитазол 50%-2мл, лидокайн Змл оулчинд тарьж, тессирон 75мг, уулгах зэрэг эмчилгээ зовиур харьцангуй намдсан туг дотрын өвчний түүх нээж, хэвтүүлэхээр шийдвэрлэсэн, дахин зовиурлаж гэнэт унасан тул өвчин намдаах бүлэн хайлуулах, зүрхний үйл ажиллагаа дэмжих эмийн эмчилгээ хийж, СААХ авсан боловч үр дүн өгөлгүй байсаар 21:00 цагт нас барсан гэсэн өвчний түүхийн бичлэгтэй. Эмгэг судлалын шинжилгээгээр гол судас нилэнхүйдээ судас хатуурлын өөрчлөлттэй, зарим хэсэгт товруу шархалсан, үнхэлцэг хальс бүтэн, гялгар, хөндийдөө 150мл шингэн цус болон 92.2 гр улаан хүрэн өнгийн цусан бүлэнтэй, зүрхний орой болон зүүн ховдлын өмнөд хананд 1.2см, 1.5см тус тус язарсан урагдалтай, үечилэн зүслэгт зүрхний орой болон зүүн ховдлын өмнөд, ховдол хоорондын таславчийн өмнөд хэсэгт зүрхний бүх ханыг хамарсан улаан хүрэн улбагардуу голомттой, эндокарди нимгэн, гялгар, хөхлөг булчин хордын утаслагууд нарийн. Эндокарди нимгэн, титэм судасны салаажилт зөв, судас хатууралын өөрчлөлттэй, зүүн титмийн уруудах салаа бүлэнгээр бөглөрсөн, сүв  баруун титэм судасны болон зүүн тойрох салаанд өөхөн зурвас өөрчлөлттэй, зүүн ховдлын зузаан 1.5см, болж зузаарсан, зүслэгт их хэмжээний усархаг шингэн урсан гарсан, бөөрний бүрүүл төвөгтэй хуурна, гадаргуу бижирмэг олон тооны 0.3см голчтой уйланхатай, эдийн зааг бүдэг, зэрэг гол өөрчлөлт илэрсэн. Эдийн шинжилгээгээр, зүрх- эпикарди өөхөлсөн, эпикардийн судсууд өргөссөн, цус дүүрлттэй, холимог үрэвсэлийн эсийн нэвчдэстэй, булчин хоорондын бичил судас өргөссөн, жигд бус цус дүүрэлттэй, зарим судас тойрсон голомтлог чөлөөт улаан эстэй, өөхөн эдийн ургалттай, булчингийн ширхэгүүд салж лолгионтсон, булчин хоорондын завсар эд хавагнаж их хэмжээний чөлөөт улаан эсүүд болон эозинофиль болон нейтрофил эс давамгай үрэвслийн нэвчдэст голомтуудтай, ба томорч тод будагдсан, тархмал уургийн хувиралт өөрчлөлттэй, эндокарди бага зэрэг зузаарсан үрэвсэлийн эсийн нэвчдэстэй, - зүрхний оулчингийн 12-24 цагийн зураглалтай шинэ шигдээс булчин хоорондын үлэмж цус харвалт, булчингийн эмгэг томрол, тэжээл хувирал зэрэг өөрчлөлтүүд батлагдсан. үхлийн шалтгаан зүрхний хурц дутагдал. Эмнэлзүй эмгэг судлалын онош үндсэн өвчнөөр тохирсон, эмгэг судлалын шинжилгээгээр зүрхний язрал урагдал,үнхэлцэгт цус хурах хүндрэл оношлогдсон тул хүндэрлийн зөрөө, ходоодны архаг шapx өвчин илэрсэн тул дагалдах өвчний зөрөөнд тооцов. Шалтгаан бодит, хугацаа богино. Цочмог шигдээсийн үеийн оношилгоо, яаралтай тусламж, эмчилгээ хангалтгүй тул ЭҮД дутагдалд тооцох саналтай, Эмгэг судлаач эмч Ц.И  2017.12.18-ны өдөр гэжээ.

2/ Давтан эд эсийн шинжилгээг харуулахад: Тархи: Аалзан хальс хавагнасан, судсууд жигд бус цус дүүрэлттэй, сийрэг үрэвслийн нэг бөөмт эстэй, судас тойрсон эд сийрэгжсэн цөөн гипоксийн биенцэртэй, эс болон судас тойрсон хоосон зай ихэссэн, нейрон жигд бус сиймгэр, бөөм нь ууссан, глий эс жигд бус тархсан, судсууд жигд бус цустай, зарим нь улаан эсийн тромботой, капилляр авчсан. Цус эргэлтийн алдагдал, судас тойрсон хаван, Уушги: Гялтан нимгэн, нэг зүслэгт цулцангийн таславч ихэнхи нь авчсан, өөр зүслэгт цулцангийн таславч жигд бус тэлж тасарсан, капиллярууд цус шүүрэлттэй, цулцангийн хөндийд сийрэг сидерофаг, голомтлог хавантай, гуурсан хоолойн хучуур хөндийдөө хуурсан, венийн судсууд тэлсэн, цус дүүрэлт, улаан эсийн туронботой, судас тойрсон лимфоцитийн бөөгнөрөлтэй,- Цус эргэлтийн алдагдал, элфтот хаван, завсрын голомтот үрэвсэл,- Зүрх: Эпикард зузаан өөхлөг, цус харвалтын голомттой, артерийн судасны интим зузаарч хөндий нарийссан, булчингийн ширхэгүүд долгионтсон, булчин завсар нейтрофилийн нэвчдэстэй, судсууд жигд бус дүүрэлттэй, эндокард доорх булчинд цус харвалттай, судас тойрсон жижиг сорвижлын голомттой.-Зүрхний булчингийн цочмог шигдээс, судас тойрсон сорвижил, артеросклероз-Элэг: Бүрхүүл нимгэн, элэгний эдийн баганан болон хэлтэнцэрт бүтэц хадгалагдсан, үүдэн гурвал зузаарсан, зарим үүдэн гурвалыг холбосон таславч үүссэн, холбох эдэд сийрэг үрэвслийн нэг бөөмт эстэй, судсууд жигд бус цустай, синусойд тэлсэн, заримд нь сийвэн тунасан, элэгний эсийн сийвэнд голомтлог холимог дусалт еөхөн, тархмал усан хувиралтай, бөөм жигд бус томорсон.-Архаг гепатит /үрэвслийн идэвхи бага 1/4, фиброз 2/4 /, элэг өөхжил /хөнгөн/-Нойр булчирхай: Эдийн бүтэц хадгалагдсан, хэлтэнцэрт ацинус үхжсэн, голомтуудтай, судсууд цус бага Голомтот үхжил-Бөөр: Бүрхүүл нимгэн, холтослогт сувганцрын хөндий тэлж уйланхайжсан, түүдгэнцрийн бүтэц хадгалагдсан, судсан багц жигд бус цус дүүрэлттэй, зарим түүдгэнцэр сорвижсон, сувганцрын хучуур хэсэгчилж үхжсэн, хучуур нь хавтгайрч ягаан мaccaap дүүрсэн, завсар эдэд сорвижлын голомт, лимфоцитийн бөөгнөрөлтэй, -архилагийн капилляр жигд бус цус дүүрэлттэй, жижиг, дунд артерийн судасны хана зузаарч сонгины хальс мэт болсон.-Цус эргэлтийн алдагдал, сувганцрын голомтот ухжил, архаг пиелонефрит, артериосклероз ШШҮХ-н ШЭШГ-н эд эсийн шинжээч эмч Б Наранбямба гэжээ.

3/ хх-н 47-р хуудас Яаралтай тусламжийн хуудас: 2017.11.19-ны өдөр 19 цаг 50мин, ЯТТ-н эмч үзсэн: 19:50мин, шийдвэрлэсэн: 20:40мин, ЯТТ нийт байсан хугацаа 50мин, эрэмбэлэн ангилалт: ногоон, сувилагч Г.*******, БОЭТ-н хүлээн авах тасагт цээжээр өвдөнө, шар ногоон зүйлээр огиулж бөөлжинө гэсэн зовиуртай ирсэн, асуумжаар зүрх өвдсөн, өдөр 12 цагийн үед 103 дуудаж үзүүлэхэд АД160/100мм.муб сайсан тул нифидепин 1/2А-р валидол 0.06мг р давтан ууссан. Өдөр өөрсдөө тессирон 75 мг, ууссан, зовиур намдахгүй тул өөрсдөө ирсэн гэх. Үзлэгт: биеийн ерөнхий байдал хүнд, царай баргардуу, орчиндоо харьцаатай, асуултанд хариулна, глазго 15 оноо, зүрхний авиа бүдгэвтэр, хэм жигд пульс -78 удаа, АД 150/100 амьсгал 19 удаа, сатураци 97%тай, уушги 2 талдаа цулцангийн сул амьсгалтай, хэл чийглэг, хэвлий зөөлөн, мэдрэлийн талаас голомтлог өөрчлөлтгүй, цээжээр өвдөх хам шинж яаралтай 20:00 ЭКГ-хийж ИБС нестабильный вариант метаметазол 50%-2мл, демедрол 1%-1мл, новойкайн, лидокайн Змл булчинд тарьж, тессирон 75мг, нифидипин Юмг уулгах, эрчимт эмчилгээ: морфин 1мл судсаар, адреналин 1%-1мл арьсан доор, гепарин 5000ед судсанд, амидрон Змл судсанд, өвчин намдсан тул дотрын өвчний түүх нээж, хэвтүүлэхээр шийдвэрлэсэн, дахин зовиурлаж гэнэт унасан тул өвчин намдаах бүлэн хайлуулах, зүрхний үйл ажиллагаа дэмжих эмийн эмчилгээ хийж, СААХ авсан боловч дүн өгөлгүй байсаар 21:00 цагт нас барсан гэжээ. ХХ-н 56-57-р хуудас: Түргэн тусламжийн дуудлагын хуудас: 2017.11.19-ны өдөр: дуудлага авсан: 12:00мин, дуудлаганд гарсан: 12:01мин, айлд очсон: 12:07мин, зовиур: цээж бачуурна, бөөлжүүлнэ, өнөөдөр гэнэт эхэлсэн, үзлэгт: биеийн ерөнхий байдал дунд, ухаан саруул, байрлал идэвхитэй, захын хүчилтөрөгч 98%тай, зүрхний авиа тод, нүүр царай ердийн, цээж, хэвлий эмгэг өөрчлөлтгүй, пульс 76 удаа, АД150/90мммуб, Онош: Зүрхний цус хомсрох өвчин, тогтворгүй хэлбэр, Диритон Юмг өгөв, цаашид ЭКГ- зүрхний цахилгаан бичлэг, хэвлий эход харуулах, өөр шинж тэмдэг илэрвэл хүлээн авах тасагт шууд ирэх, Эмч Чулуунсувд гэжээ.

Дүгнэлт

         1. Талийгаач зүрхний цочмог цус хомсрох өвчин, зүрхний булчинт давхаргын шигдээс түүний хүндрэл зүрхний булчингийн ханын урагдлын улмаас, үнхэлцэгт цус хуралдаж зүрх чихэлдэн нас баржээ.

2.Талийгаачийн оношийг Өмнөговь аймгийн БОЭТ-н яаралтай тусламжийн эмч зөв оношилсон боловч зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамжийн дагуу цээжний өвдөлттэй өвчтөнд Зүрхний цахилгаан бичлэгийг 10 мин дотор хийх, ST сегмент өргөгдсөн эсэх үнэлэх, яаралтай МОНА эмчилгээ Морфин, хүчилтөрөгч, нитроглицөрин, аспирин, уулгах 2 цагийн дотор бүлэн хайлуулах, титэм судсан доторх эмчилгээ хийх боломжтой эсэх үнэлэх зэргээр шат дараалсан арга хэмжээ авах ёстой байжээ.

3.Талийгаачид Өмнөговь аймгийн яаралтай тусламжийн эмч, БОЭТ-н эмч нар зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамжийн дагуу ажиллаагүй, хугацаа алдсан байна. Талийгаачид зүрхний булчинт давхаргын шигдээсийн механик хүндрэл зүрхний булчингийн ханын урагдал, үнхэлцэгт цус хуралдаж зүрх чихэлдэлт тогтоогдсон нь нас баралт өндөртэй, амь насыг аврах боломжгүй хүндрэл юм” гэжээ /хх-89-92/

Өмнөговь аймгийн мэрэгжлийн хяналтын газрын шинжээчийн 2018 оны 04 сарын 11-ний 16/03/027/03 дүгнэлтэд: “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой нас баралтын тухай- Шинжээчид тавигдсан асуултууд:

Асуулт: a/ Талийгаачийн оношийг БОЭТ-ийн эмч, мэргэжилтэн нар зөв тодорхойлж анхны тусламжийг үзүүлсэн эсэх?

Хариулт: БОЭТ-ийн эмч, мэргэжилтэнүүд оношлогоог бүрэн хийгээгүй, оношийг сэжиглэсэн ч тусламж үйлчилгээг үзүүлж чадаагүй.

Асуулт: б/ Талийгаачид эмнэлгийн эмч мэргэжилтэн нар эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн, биелүүлсэн эсэх, хэрэв биелүүлээгүй бол ямар албан тушаалтан, эмчилгээний ямар дүрэм, журам стандарт зөрчсөн байна вэ?

Хариулт: БОЭТ-ийн их эмч О.Н  , Ш.О , сувилагч Г.******* нар өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээг хангалтгүй түвшинд үзүүлсэн нь Эрүүл мэндийн сайдын 2005 оны 109 тоот тушаал “Зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамж”-ийн 1 дүгээр бүлэг 1.4 дэх хэсгийг болон бусад оношилгоо, эмчилгээ, сувилахуйн стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, эмчийн бодит бус шалтгаантай алдаа гаргасан байна.

Асуулт: в/ Талийгаач Н.У ын үхэлд эмнэлгийн эмч нарын буруутай үйлдэл байгаа эсэх, байгаа бол хэний ямар буруутай үйлдэл байна. Энэ нь талийгаачийн үхэлд нөлөөлсөн эсэх?

Хариулт: Түргэн тусламжийн дуудлагын их эмч О.Н   үйлчлүүлэгчид

үзлэгийг бүрэн хийгээгүй, онош тодруулах арга хэмжээг авалгүйгээр гэрт нь орхисон, хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн жижүүрийн эмч Ш.О  үйлчлүүлэгчид үзлэг оношилгоо хийсэн ч биеийн байдлыг зөв үнэлээгүй, шинжилгээ оношилгоог бүрэн гүйцэд дүгнэж чадаагүй, стандарт эмчилгээ хийгээгүй нь эмч нарын онолын мэдлэг, дадлага туршлага, мэргэжлийн ур чадвар дутсанаас шалтгаан нас баралтад хүргэсэн байна” гэжээ. /хх-94-95/

            Яллагдагч Ш.О ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “2017 оны 11 дугаар сарын 19-ны өдөр би Дотор, хүүхдийн тасгийг хариуцаж жижүүрт гарч байсан юм. тухайн өдөр 13 цагийн үед манай 10 жилийн ангийн багш Ц.А  утсаар яриад нөхөр У ын зүрх өвдөөд болохгүй байна. Түргэн дуудаад үзүүлэхэд даралт ихэссэн байна гээд эм өгөөд явлаа. Гэхээр нь би жижүүртэй байна. Очиж чадахгүй нь хүлээн авах дээр аваад хүрээд ир гэж хэлсэн тэгээд чимээгүй болж байж байгаад орой 19 цагийн үед дахиад Ц.А  багш утсаар яриад У ын зүрхээр өвдөөд сайн намдахгүй байна яах уу гэж асуусан тэгэхээр нь би хүлээн авах дээр аваад хүрээд ир гэж хэлсэн тэгээд би хүлээн авах дээр очоод байж байхад 20 цагийн үед Ц.А  багш нөхөр У ын хамтаар ирсэн. Ирсэн даруйд нь би стандартын дагуу бодит үзлэг хийхэд 8-10 минут зарцуулсан, зүрхний бичлэг хийхэд 6-10 минут болсон нэг холболтон дээр бичлэг гарахгүй байсан тул дахин зүрхний бичлэг хийсэн. Тэгээд зүрхний бичлэг, бодит үзлэг,амин үзүүлэлт, биеийн байдалтай харьцуулж үзээд зүрхний цусан хангамжийн дутагдал буюу Ишеми байна гэж үзээд хүчилтөрөгч хамрын гуурсаар өгч, амин үзүүлэлт хянах аппарат хуруунд нь хийж, аналгин, димедроил, лидокайны холимогийг булчинд нь тарьсан нийтроглицерин хэлэн дор уусгаж аспарин зажлуулж уулгалсан тэгэхэд У  гуай зовиур намдаж байна гэж хэлсэн. Тэгээд дотрын тасгийн сувилагч руу залгаад ор байгаа юу гэж асуухад дотрын тасагт ор байхгүй гэж хэлсэн учраас ор гаргаж Н.У  гуайг хэвтүүлэх гэж дотрын тасагруу 20 орчим минут яваад хавдрын тасгийн нэг орон дээр хэвтүүлхээр болоод эргэж ирээд биеийн байдал ямар байна гэхэд зовиур гайгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би У  гуайн зүрхний бичлэгийг аваад дээшээ гараад ахлах жижүүр эмч Зод үзүүлэхэд яаралтай дотрын тасагт хэвтүүл гэж хэлсэн тэгээд эргэж ирээд хүлээн авах дээр өвчтэй хүүхэд ирсэн байсан учир тэр хүүхдийг үзээд эмчилгээ зааж өгөөд явуулчихаад өвчтөн Н.У ыг дотрын тасагт хэвтүүлэх шийдвэр гаргаж өвтөний түүх нээж байх үед Н.У  гуай хэвтэж байсан орноос босч ирээд өвчтөний үзлэгийн орон дээр ирж суусан тэгээд орон дээр сууж байгаад өвчтөн У ын бие дахин муудаж ухаан алдаж орон дээрээс урагшаа унасан юм. Ухаан алдаж унахаар нь ахлах жижүүр Зийг яаралтай дуудаад эрчимт эмчилгээний тасагт оруулж сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч талийгаач нас барсан юм” гэжээ. /хх-103-104/,

Яллагдагч О.Н  ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “2017 оны 11 дугаар сарын 19-ны өдөр би яаралтай тусламжийн тасагт жижүүртэй байсан. 12 цаг 01 минутад дуудлага аваад гарсан 12 цаг 07 минутад 45-р байрны 5 тоотод дуудлагаар очиход гэр бүлийн хүн нь хаалга тайлж өгсөн гэрт ороход Н.У  гэдэг хүн буйдан дээрээ зурагт үзээд хэвтэж байсан. Би гэрт ороод У  гэдэг хүнээс ямар зовиур байгааг асууж үзлэгийг эхэлсэн тэгэхэд У  гуай өглөөгүүр нэг удаа бөөлжүүлсэн одоо цээж бачуурч байгаа гэж хэлсэн өөр зовиур байхгүй гэж хэлсэн тэгэхээр нь артерын даралт ихэсдэг эсэх талаар асуухад даралт ихэсдэг даралтны эм уудаг гэж хэлсэн тэгэхээр нь та даралтны эмээ уусан уу гэхэд ирэхээс чинь 10 минутын өмнө диритон 10 мл-р уусан гэж хэлсэн тэгээд артерын даралтыг үзэхэд 150-90 байсан зүрхний цохилт, хүчилтөрөгчийн хангамжыг багажаар үзэхэд зүрхний цохилт 76 удаа хүчилтөрөгчийн хангамж 98 хувьтай байсан. Тэгээд ужиг хууч өвчин байгаа эсэхийг тодруулж асуухад тархиндаа хөнгөн хэлбэрийн харвалт өгөөд өнгөрч байсан гэж хэлсэн тэгээд У  гуай даралтны эм уусан байсан учраас нэмэлтээр Нифедипин 10 мл-аар уулгасан валидол гэдэг эм өгөх гэхэд эмнэлгээс валидол гэдэг эм тасарсан байсан. Мөн миний нэмэлтээр хувиараа авч явдаг эм бас дууссан байсан гэр бүлийн хүнийг нь гуйгаад валидол гэдэг эм жоргүй олгогддог учраас 1 ширхгийг аваад хэлэн дор нь шимүүлээд өгөөрэй гэж гуйсан юм. Тэгэхэд гэр бүлийн хүн нь боломжтой наад эмийг чинь аваад өгнө гэж хэлсэн. Тэгээд би шинж тэмдэг арилахгүй мөн өөр шинж тэмдэг илэрвэл хүлээн авах дээр яаралтой очиж үзүүлээрэй гэж зөвлөсөн мөн цаашдаа зүрхний цахилгаан бичлэг, зүрхний эхо хийлгэхийг зөвлөсөн тэгээд гараад явсан юм” гэжээ /хх-109-110/,

Эмгэг судлалын шинжилгээний протокол №30.2017- Эмгэг судлалын онош

“1. Зүрхний архаг ишемит өвчний суурин дээрх зүрхний орой болон зүүн ховдлын өмнөд хана, ховдол хоорондын таславчийн өмнөд хэсэгт үүссэн цочмог нэвт трансмурал) шигдээс. ӨОУА-I21.0

2. Зүрхний ханын язрал урагдал, үнхэлцэгт цус хурах, зүрх чихэлдэх. I23.0 тархи, уушигны хаван. Дотор эрхтний цус эргэлтийн хямрал, тэжээл хувирал. Бөөрний сувганцрын голомтлог үхжил.

3. Тархины голомтлог хуучин шигдээс. Ерөнхий судас хатуурах өвчин. Артерийн даралт ихсэх өвчин: зүрхний хэлбэр (зүүн ховдлын ханын зузаан 1,5см). Уушгины артерийн даралт ихсэлт V зэрэг (Хит-Эдвардс). Элэгний архаг үрэвсэл, тархмал өөхөн хувирал.

Эмнэл ба бүтэц зүйн дүгнэлт:

            Н  овогтой У , 58 настай, эрэгтэй. 2017.11.19 19:50 БОЭТ-н хүлээн авах тасагт цээжээр өвдөнө, шар ногоон зүйлээр огиулж бөөлжинө гэсэн зовиуртай ирсэн. Асуумжаар өглөөнөөс зүрх өвдсөн. Өдөр 12 цагийн үед 103 дуудаж үзүүлэхэд АД 160/100 мм.муб байсан тул Nifedipini 1/2 Validoli0.06 мг-аар давтан уусан. Өдөр өөрсдөө тессирон 75 мг уусан, зовиур намдахгүй тул өөрсдөө ирсэн гэх. Үзлэгт биеийн ерөнхий байдал хүнд, царай баргардуу, орчиндоо харьцаатай, асуултанд хариулна, Глазго-15 оноо, зүрхний авиа бүдгэвтэр, хэм жигд, пульс-78 удаа, АД- 150/110, А-19 удаа, сатураци 97%, уушги 2 талд цулцангийн сул амьсгалтай, хэл нийтлэг, хэвлий зөөлөн, мэдрэлийн талаас гололмтот өөрчлөлтгүй, цээжээр өвдөх хам шинжтэй тул яаралтай 20:00 цагт ЭКГ хийж, “ИБС нестабильный вариант” гэж үнэлж О2, нитроглицерин 0,005 хэлэн дор уусгах 5 минутын зайтай давтах, метамизол натри 50%-2,0, лидокайн 3,0 мл булчинд тарихаар, тессирон 75 мг уулгах зэрэг эмчилгээ авч зовиур харьцангуй намдсан тул дотрын өвчний түүх нээж, хэвтүүлэхээр шийдвэрлэсэн. Дахин зовиурлаж гэнэт унасан тул өвдөлт намдаах, бүлэн хайлуулах, зүрхний үйл ажиллагаа дэмжих эмийн эмчилгээ хийж, СААХ авсан боловч үр дүнгүй байсаар 21:00-д нас барсан гэсэн өвчний түүхийн бичлэгтэй. Эмгэг судлалын шинжилгээгээр гол судас нэлэнхүйдээ судас хатуурлын өөрчлөлтэй зарим хэсэгт товруу шархалсан, үнхэлцгийн хөндийд 150 мл шингэн цус болон 92.2 гр улаан хүрэн цусан бүлэнтэй, зүрхний орой болон зүүн ховдлын өмнөд хананд 2 ширхэг 1.2, 1.5 см урттай язарсан урагдалтай, үечилсэн зүслэгт зүрхний орой болон зүүн ховдлын өмнөд хана, ховдол хоорондын таславчийн өмнөд хэсэгт зүрхний бүх ханыг хамарсан улаан хүрэн улбагардуу голомттой, зүүн титэм артерийн уруудах салаа бүлэнгээр бөглөрсөн, сүв битүү, баруун титэм болон зүүн титэм артерийн тойрох салаанд өөхөн зурваст өөрчлөлттэй, зүүн ховдлын хана 1.5 см болж зузаарсан, 2 уушги хийрхэг, зүслэгт их хэмжээний цусархаг шингэн урсан гарсан, бөөрний бүрхүүл төвөгтэй хуурна, гадаргуу бижирмэг, олон тооны 0.3 см голчтой уйланхайтай, эдийн зааг бүдэг зэрэг гол өөрчлөлт илэрсэн.

            Эдийн шинжилгээгээр: Тархины хуучин шигдээсийн голомт, гипоксийн хаван, уушгины артерийн даралт ихсэлт, голомтлог цус харвалт, хаван, зүрхний булчингийн 12-24 цагийн зураглалтай шинэ шигдээс, булчин хоорондын үлэмж цус хуралт, булчингийн эмгэг томрол, элэгний архаг үрэвсэл, тархмал өөхөн хувирал, бөөрний түүдгэнцрийн голомтлог сорвижил, уйланхай, сувганцрын голомтлог үхжил, дотор эрхтний тэжээл хувирал зэрэг өөрчлөлтүүд батлагдсан.

Үхлийн шалтгаан зүрхний хурц дутагдал болно.

Эмнэлзүй эмгэг судлалын онош үндсэн өвчнөөр тохирсон, эмгэг судлалын шинжилгээгээр зүрхний язрал урагдал, үнхэлцэгт цус хурах хүндрэл оношлогдсон тул хүндрэлийн өвчний зөрөө, ходоодны архаг шархлаа өвчин илрээгүй, ерөнхий судас хатуурах өвчин илэрсэн тул дагалдах өвчний зөрөөнд тооцов. Шалтгаан бодит, хугацаа богино.

Цочмог шигдээсийн үеийн оношлогоо, яаралтай тусламж, эмчилгээ хангалтгүй тул Эмч үйлчилгээний дутагдалд тооцох саналтай” гэжээ /хх-151/

Эмгэг судлалын шинжилгээний протокол №30.2017-

Эмнэл зүйн онош

  1. Зүрхний цочмог шигдээс тодорхойгүй.
  2. Зүрхний хурц дутагдал. Амьсгалын хурц дутагдал.
  3. Артерийн даралт ихдэх өвчин II зэрэг. Харвалтын дараах үлдэц. Ходоодны архаг шархлаа өвчин.

Эмгэг судлалын онош

1. Зүрхний архаг ишемит өвчний суурин дээрх орой болон зүүн ховдлын өмнөд хана, ховдол хоорондын таславчийн өмнөд хэсэгт үүссэн цочмог нэвт /трансмурал/ шигдээс. ӨОУА-I21.0

2. Зүрхний ханын язрал урагдал, үнхэлцэгт цус хурах, зүрх чихэлдэх. I23.0 тархи, уушгины хаван. Дотор эрхтний цус , эргэлтийн хямрал, тэжээл хувирал. Бөөрний сувганцрын голомтлог үхжил.

3. Тархины голомтлог хуучин шигдээс. Ерөнхий судас хатуурах өвчин. Артерийн даралт ихсэх өвчин: зүрхний хэлбэр  (зүүн ховдлын ханын зузаан 1,5см). Уушгины артерийн даралт ихсэлт V зэрэг (Хит- Эдвардс). Элэгний архаг үрэвсэл, тархмла өөхөн хувирал

Оношийн тохиргоо болон бусад тэмдэглэл: Үндсэн онош тохирсон хүндрэл дагалдах өвчнөөр зөрсөн. Эмчилгээ үйлчилгээний дутагдал

Хэвтэх үеийн зовиур: Цээжээр өвдөнө, шар ногоон зүйлээр огиулж бөөлжинө.

 

 

Өвчний түүх: өглөөнөөс зүрх өвдсөн. Өдөр 12 цагийн үед 103 дуудаж үзүүлэхэд АД 160/100 мм.муб байсан тул Nifedipini 1/2. Valldoli 0.06 мг-аар давтан уусан. Өдөр өөрсдөө тессирон 75 мг уусан, зовиур намдахгүй тул орой өөрсдөө хүлээн авах дээр ирсэн, асуумжийг эхнэр Ц.А гаас авсан гэнэ.

Үзлэг: Биеийн ерөнхий байдал хүнд, царай баргардуу, орчиндоо харьцаатай, асуултанд хариулна. Глазго-15 оноо, зүрхний авиа бүдгэвтэр, хэм жигд, пульс-78 удаа, АД-150/110, А-19 удаа, сатураци 97%, уушги 2 талд цулцангийн сул амьсгалтай, хэл чийглэг, хэвлий зөөлөн, мэдрэлийн тапаас гололмтот өөрчлөлтгүй, цээжээр өвдөх хам шинжтэй тул яаралтай 20:00 цагг ЭКГ хийж, “ИБС нестабильный вариант” гэж үнэлж 02, нитроглицерин 0,005 хэлэн дор уусгах 5 минутын зайтай давтах, метамизол натри 50%-2,0, лидокайн 3,0мл булчинд тарихаар, тессирон 75 мг уулгах зэрэг эмчилгээ авсан. Эмчилгээний дүнд зовиур шаналгаа харьцангуй намдсан тул дотрын өвчний түүх нээж, хэвтүүлэхээр шийдвэрлэсэн. Дахин зовиурлаж гэнэт унасан тул өвдөлт намдаах, бүлэн хайлуулах, зүхрний үйл ажиллагаа дэмжих эмийн эмчилгээ хийж, СААХ, болон лавшруулсан арга хэмжзэ авсан боловч үр дүнгүй байсаар 21:00-д нас барсан гэсэн өвчний туүхийн бичлэгтэй.

Шинжилгээнд: ЭКГ: ИБС нестабилвной вариант. /инфаркт миокард предный и боковой стенки/

Эмчилгээ: Өвдөлт намдаах, 02 өгөх, титэм судас өргесгөх, бүлэн хайлуулах, амьсгал зүрхний үйл ажиллагаа дэмжэх болон бусад шинж тэмдгийн эмчилгээ хийгдсэн.

Эмгэг судлалын шинжилгээгээр илэрсэн үндсэн эмгэг өөрчлөлтүүд:

  1. Гадна үзлэг. Биеийн жин кг, урт см. (Биеийн галбир, арьсны байдал, өөхөн эдийн хөгжил, биеийн гадаргуу дахь өөрчлөлт) гэх мэт Дотор эрхтний шинжилгээ:

Биеийн галбир зөв; нормостеник. Арьс цайвар цонхигор, арьсан доорхи өөхөн эдийн хөгжил сайн. Толгойн хэлбэр зөв, нүдээ аньсан, зовхийг нээхэд хүүхэн хараа булингартсан, Белоглазовын сорил эерэг илэрсэн, хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр хөхөлбий ягаан өнгөөр тод илэрсэн, хөшилт мөчдөд сул илэрсэн гадна сүвүүдээс гарсан зүйлгүй, мөчдөд хугарал бэртэл үгүй, 60 орчим насны эрэгтэй хүний цогцос.

Төв мэдрэлийн тогтолцоо: Тархи гр жинтэй. Хуйх болон гавал яс бүтэн, хатуу хальс цайвар цагаан, гялгар, зөөлөн; бүрхүүл судсууд өргөссөн, цус дүүрэлттэй, ялгар, их тархины 2 тал бөмбөлөгийн хэм тэгш, атираа нугалаа намссан, бор цагаан эдийн зааг бүдэг, улбагардуу тогтоцтой, бага тархи мөчирлөг бүтэцтэй, зөөлөн улбагардуу тогтоцтой, тархины суурийн судсуудын хөгжил зөв, салаалалт хэвийн.

Амьсгалын эрхтэн: Дууны хөвч чөлөөтэй, төвөнх, таглаа мөгөөрс бүтэн. Цагаан мөгөөрсөн хоолойн хөндийд бага хэмжээний салсархаг агууламжтай, салст бага зэрэг улайсан. Хоёр талын уушги цээжний хөндийг дүүргэсэн, хөхөлбий хүрэн, чинэрсэн, зөөлөн хийрхэг тогтоцтой, зүслэгийн талбайгаас цусархаг, улаан хүрэн шингэн урсан гарна. Гялтан хальс нимгэн, гялгар толигор. Цагаан мөгөөрсөн хоолой болон гуурсан хоолой дагасан лимфийн булчирхайнууд томроогүй, бор саарал.

Зүрх судасны систем. Жин 495,7 гр Хэмжээ: 25x10x6 см.

Үнхэлцэг хальс бүтэн, гялгар, хөндийдөө 150 мл шингэн цус болон 92.2 гр улаан хүрэн өнгийн цусан бүлэнтэй, зүрхний орой болон зүүн ховдлын өмнөд хананд 1.2, 1.5 см тус тус язарсан урагдалтай, үечилсэн зүслэгт зүрхний орой болон зүүн ховдлын өмнөд, ховдол хоорондын таславчийн өмнөд хэсэгт зүрхний бүх ханыг хамарсан улаан хүрэн улбагардуу голомттой. Эндокард нимгэн, гялгар, хөхлөг булчин хордын утаслагууд нарийн. Эпикарди нимгэн, гялгар. Титэм судасны салаажилт зөв, судас хатуурлын өөрчлөлттэй, зүүн титмийн уруудах салаа бүлэнгээр бөглөрсөн, сүв битүү, баруун титэм болон зүүн тойрох салаанд өөхөн зурваст өөрчлөлттэй.

Зүрхний хавхлаасуудын байдал: Уян хатан, ирмэг чөлөөтэй Хавхлаасуудын дэлгэсэн урт: 2 хавтаст хавхлаас 10 см, 3 хавтаст хавхлаас 12.5 см, гол судас 8.5 см. Уушгины артери 9 см зүүн ховдлын зузаан 1,5 см, баруун ховдлын зузаан 0.4 см, бусад өөрчлөлтүүд г.м. Гол судасны интим

сүрлэн шар өнгөтэй, цээж болон хэвлийн хэсэг, цавьны артерийн салаанд судас хатуурлын фиброзон товруут өөрчлөлттэй, зарим товруу шархалсан, хөндий хоосон, салаажилт хэвийн.

           Хоол боловсруулах эрхтэн: хэл нимгэн цайвар өнгөртэй, угийн хөхлөгүүд хэвийн. Улаан хоолойн салст хөхөлбий, салстын тнугалаас дагуу ДООДНЫ хөндийд багахэмжээний шингэн агууламжтай, салстын         атираа            нугалаа хадгалагдсан боловч бага махиа хэсгээр гөлийсөн, салст цайвар, цэгчилсэн улайлтуудтай. Нарийн бүдүүн гэдэсний серозон бүрхүүл цайвар, хөндийд бага хэмжээний баасан агууламжай, салст улаан ягаан атираа нугалаа бүдэг. Мухар олгой 8 см урттай, серозон бүрхүүл гялгар. Чацархайн тунгалгийн булчирхайнууд тэмтрэгдэхгүй

 

           Элэг: 28*21*18*7 см хэмжээтэй: Бүрхүүл хальс нимгэн, хүрэн бор өнгөтэй, гадаргуу          гөлгөр, улбагардуу тогтоцтой, ирмэг мохоо зүслэгт жигд улаан хүрэн цус багатай

           Цөсний хүүдий: Хана нимгэн, хөндийд хар ногоон өнгийн цөсний агууламжтай, цөсний ерөнхий цорго чөлөөтэй.

Дэлүү:     Бүрхүүл  хальс  нимгэн,   хөхөлбий  ягаан   өнгөтэй, улбагардуу тогтоцтой, эд

хусамгүй.

Нойр булчирхай: 21x4,5x2 см хэмжээтэй, цайвар шаргал өнгөтэй, хэлтэнлэг бүтэцтэй, зүслэгт биерхэг тогтоцтой. зүслэгийн талбайгаас цусархаг шингэн гарна, бүрхүүл хальс цайвар, нимгэн.

Шээс-бэлгийн замын эрхтэн.

Бөөрний дээд дайвар Баруун: гр Зүүн: гр. Навч хэлбэртэй, нимгэн, тархилаг давхаргад цус дүүрэлттэй.

Бөөрний жин:        баруун:   9x4x2.5 см, 240 гр зүүн: 8x4.5x2.5 см, 229.2 гр жинтэй.

Бөөрний бүрхүүл хальс нимгэн, төвөгтэй хуурна, гадаргуу бижирмэг, 0.3 см хүртлэх голчтой олон тооны үйл ажиллагааны уйланхайтайш зүслэгт эд жигд цайвар бор өнгөтэй, биерхэг тогтоцтой, эдийн зааг бүдэг, аяганцар тэвшинцэрт тэлэгдээгүй, тэвшинцэр өөхөлсөн, хоёр талын шээлэйн салст цайвар саарал. Давсагны салст цайвар, атираа нугалаа гөлийсөн, бага хэмжээний цайвар шар шээстэй.

Эд эсийн шинжилгээний бичлэг

Тархи: Зөөлөн бүрхүүл хавагнасан, судсууд өргөссөн, цус дүүрэлттэй. Эдийн судсууд өргөссөн, жигд бус цус дүүрэлттэй, тархины эд хөвсгөр, эдэд гипбксийн улаан нейрон

болон сүнс неиронуудтаи, түүнииг тоирсон урвалж глиоз өөрчлөлттэи, зарим хэсэгт голомтлог хиалин дусал үүссэн, мэдрэлийн эс болон судас тойрсон өргөн, нарийн хоосон зай үүссэн, тархины эсүүд голомтлогоор үхэжсэн, глий эсийн олшролтой.

Дүгнэлт: Тархины голомтлог хуучин шигдээс, гипоксийн хаван.

Уушги: Бичил бүтэц хадгалагдсан, судсууд өргөссөн, жигд бус цус дүүрэлттэй. Цулцангийн хөндий жигд бус тэлэгдсэн, зарим цулцан хоорондын таславч тасарч бичил тэлэгдэл үүссэн, зарим цулцангийн хөндийд чөлөөт улаан эсүүд болон нэгэн төрлийн сиймгэр ягаан масстай. Цулцан хоорондын таславч цус дүүрэлтийн улмаас зузаарсан. Хэлтэн хоорондын артерийн судасны хана нимгэрч, тэлэгдэл үүсч хуниастай мэт болсон. Ихэнх гуурсан хоолойн хучуур хуурч хөндийдөө бөөгнөрсөн, гуурсан хоолой тойрсон цөөн лимфоцит эс болон нүүрсжилтийн нөсөөтэй, гялтан хальс бага зэрэг зузаарсан.

Дүгнэлт: Уушгины артерийн даралт ихсэлт Ү зэрэг (Хит-Эдвардс), голомтлог цус харвалт, хаван.

Зүрх: Эпикард өөхөлсөн, эпикардийн судсууд өргөссөн. цус дүүрэлттэй, холимог үрэвслийн эсийн нэвчдэстэй. Булчин хоорондын бичил судас өргөссөн, жигд бус цус дүүрэлттэй, зарим судас тойрсон голомтлог чөлөөт улаан эсүүдтэй, өөхөн эдийн ургалттай. Булчингийн ширхэгүүд салж холдсон, долгионтсон, булчин хоорондын завсар эд хавагнасан, их хэмжээний чөлөөт улаан эсүүд болон эозинофил болон нейтрофил эс давамгайлсан үрэвслийн нэвчдэст голомтуудтай. Булчингийн эсийн бөөм харилцан адилгүй томорч тод будагдсан, булчингийн эсийн сийвэнд их хэмжээний бүлэгнэх үхжилтэй, жигд бус будагдсан, тархмал уургийн хувиралт өөрчлөлттэй. Эндокард бага зэрэг зузаарсан, голомтлог үрэвслийн эсийн нэвчдэстэй.

Дүгнэлт: Зүрхний булчингийн 12-24 цагийн зураглалтай шинэ шигдээс, булчин хоорондын үлэмж цус хуралт, булчингийн эмгэгтомрол, тэжээл хувирал.

Элэг: Элэгний хэлтэнцэрт болон эсийн баганан бүтэц хадгалагдсан. Синусойд эрс өргөссөн, цус дүүрэлттэй, зарим төвийн венийн хөндийд цустай. Үүдэн зам дагасан холбох эдийн нимгэн ургалттай, голомтлог лимфоцит эсийн үрэвслийн нэвчдэстэй. Хэлтэнцэрт цөөн үхжилт үрэвслийн идэвхжилийн голомтуудтай. Ихэнх элэгний эсийн сийвэнд том болон жижиг дусалт өөхөн хувиралт өөрчлөлттэй, голомтлог цөсний агууламжтай. Том жижиг үхжпийн голомтуудтай. Элэгний бүрхүүл хальс нимгэн.

 

Дүгнэлт: Элэгний архаг үрэвсэл, тархмал өөхөн хувирал.

Бөөр: Судсууд өргөссөн, жигд бус цус дүүрэлттэй, ихэнх түүдгэнцрийн хялгасан судсууд цус дүүрэлттэй, зарим түүдгэнцэр сорвижилт өөрчлөлттэй, уйланхайжил үүссэн. Нуман артер болон хэлтэн хоорондын артерийн судасны хана зузаарсан, цус дүүрэлттэй. Ихэнх тахир болон шулуун сувганцруудын хучуурт гүнзгий уургийн хувиралт өөрчлөлттэй, голомтлог үхжилтэй, зарим сувганцарын хөндий эрс тэлэгдсэн, хуурамч бамбайжлын голомттой, завсрын эд бага зэрэг хавагнасан, лимфоцит эсийн үрэвслийн нэвчдэст голомтуудтай.

 

 

Дүгнэлт: Бөөрний түүдгэнцрийн голомтлог сорвижин сувганцрын тэжээл хувирал.

Эмнэл ба бүтэц зүйн дүгнэлт:

Н  овогтой У . 58 настай, эрэгтэй 2017.11.19 19:50 БОЭТ- ийн хүлээн авах тасагт цээжээр өвдөнө, шар ногоон зүйлээр огиулж бөөлжинө гэсэн зовиуртай ирсэн. Асуумжаар өглөөнөөс зүрх өвдсөн. Өдөр 12 цагийн үед 103 дуудаж үзүүлэхэд АД 160/100 мм.муб байсан тул Nifedipini 1/2 Validoli O.06 мг-аар давтан уусан. Өдөр өөрсдөө тессирон 75 мг уусан, зовиур намдахгүй тул өөрсдөө ирсэн гэх. Үзлэгт биеийн ерөнхий байдал хүнд, царай баргардуу, орчиндоо харьцаатай, асуултанд хариулна, Глазго-15 оноо, зүрхний авиа бүдгэвтэр, хэм жигд, пульс-78 удаа, АД- 150/110, А-19 удаа, сатураци 97%, уушги 2 талд цулцангийн сул амьсгалтай, хэл чийглэг, хэвлий зөөлөн, мэдрэлийн талаас гололмтот өөрчлөлтгүй, цээжээр өвдөх хам шинжтэй тул яаралтай 20:00 цасг ЭКГ хийж. “ИБС нестабильный вариант” гэж үнэлж 02, нитроглицерин 0,005 хэлэн дор уусгах 5 минутын зайтай давтах, метамизол натри 50%-2Д лидокайн 3,0мл булчинд тарихаар. тессирон 75 мг уулгах зэрэг эмчилгээ авч зовиур харьцангуй намдсан тул дотрын өвчний түүх нээж, хэвтүүлэхээр шийдвэрлэсэн. Дахин зовиурлаж гэнэт унасан тул өвдөлт намдаах, бүлэн хайлуулах, зүрхний үйл ажиллагаа дэмжих эмийн эмчилгээ хийж, СААХ авсан боловч үр дүнгүй байсаар 21:00-д нас барсан гэсэн өвчний түүхийн бичлэгтэй.

            Эмгэг судлалын шинжилгээгээр гол судас нэлэнхүйдээ судас хатуурлын өөрчлөлттэй, зарим хэсэгт товруу шархалсан, үнхэлцгийн хөндийд 150 мл шингэн цус болон 92 2 гр улаан хүрэн цусан бүлэнтэй, зүрхний орой болон зүүн ховдлын өмнөд хананд 2 ширхэг 1.2, 1.5 см урттай язарсан урагдалтай, үечилсэн зүслэгт зүрхний орой болон зүүн ховдлын өмнөд хана, ховдол хоорондын таславчийн өмнөд хэсэгт зүрхний бүх ханыг хамарсан улаан хүрэн улбагардуу голомттой, зүүн титэм артерийн уруудах салаа бүлэнгээр бөглөрсөн, сүв битүү, баруун титэм болон зүүн титэм артерийн тойрох салаанд өөхөн зурваст өөрчлөлттэй зүүн ховдлын хана 1.5 см болж зузаарсан, 2 уушги хийрхэг. зүслэгт их хэмжээний цусархаг шингэн урсан гарсан, бөөрний бүрхүүл төвөгтэй хуурна, гадаргуу бижирмэг, олон тооны 0.3 см голчтой уйланхайтай, эдийн зааг бүдэг зэрэг гол өөрчлөлт илэрсэн.

Эдийн шинжилгээгээр: Тархины хуучин шигдээсийн голомт, гипоксийн хаван, уушгины артерийн даралт ихсэлт, голомтлог цус харвалт, хаван, зүрхний булчингийн 12-24 цагийн зураглалтай шинэ шигдээс, булчин хоорондын үлэмж цус хуралт, булчингийн эмгэг томрол, элэгний архаг үрэвсэл, тархмал өөхөн хувирал, бөөрний түүдгэнцрийн голомтлог сорвижил, уйланхай, сувганцрын голомтлог үхжил, дотор эрхтний тэжээл хувирал зэрэг өөрчлөлтүүд батлагдсан.

Үхлийн шалтгаан зүрхний хурц дутагдал болно.

Эмнэлзүй эмгэг судлалын онош үндсэн өвчнөөр тохирсон, эмгэг судлалын шинжилгээгээр зүрхний язрал урагдал, үнхэлцэгт цус хурах хүндрэл оношлогдсон тул хүндрэлийн өвчний зөрөө, ходоодны архаг шархлаа өвчин илрээгүй, ерөнхий судас хатуурах өвчин илэрсэн тул дагалдах өвчний зөрөөнд тооцов. Шалтгаан бодит, хугацаа богино.

Цочмог шигдээсийн үеийн оношлогоо, яаралтай тусламж, эмчилгээ хангалтгүй тул Эмчилгээ үйлчилгээний дутагдалд тооцох саналтай” гэжээ. /хх-154-160/

Эрүүл мэндийн яам мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээчийн дүгнэлтэд: Яаралтай тусламжийн практикт зүрхний шигдээсийг хэрхэн оношилдог вэ?

Хариулт: Цээжээр хүчтэй өвдөх шинж тэмдэг нь зүрхний шигдээс өвчнийг оношлох, урьдчилан тааварлах үндсэн сэжүүр болдог, энэ тохиолдолд дээрх шинж тэмдэг тод илэрч гараагүй байна, тиймээс өвчтөнийг гэрт нь үзсэн эмч О.Н   нь Яаралтай тусламжийн дуудлагын хуудас(3078)-ны зовиур гэсэн хэсэгт “цээж бачуурна” гэж бичсэн, бодит үзлэгийн хэсгийн “цээжний хэнхэрцэг эмзэглэлтэй” гэсэн асуумжийн сөрөг тэмдгийг дугуйлж зурсан байна. Дээрх бичлэгүүдээс дүгнэхэд өвчтөнд зүрхний шигдээсийн эмнэлзүйн үндсэн шинж болох цээжээр хүчтэй өвдөх шинж тод илрээгүй байжээ гэж үзэж болохоор байна.

 

Монгол Улсад мөрдөж буй одоогийн удирдамжид “Цээжний өвдөлт” гэсэн шинж тэмдгийг үндэслэн “титэм судасны цочмог хамшинж”-ийн (буюу хуучин нэршлээр цээжний бах) урьдчилсан онош тавина, цаашид Зүрхний Цахилгаан Бичлэг (ЗЦБ) хийж энд гарсан өөрчлөлтийг үндэслэн төгсгөлийн онош тогтооно гэсэн үйл ажиллагааны дэслэлийг зааж өгчээ (“Зүрхний цочмог шигдээс" Эмнэлзүйн удирдамж. 2013 он, Хуудас 11-Менежментийн алгоритм).

Цээжээр өвдөх шинж илэрсэн өвчтөнд ЗЦБ хийснээр зүрхний шигдээс өвчнийг нотолгоотой оношилж үндсэн онош тавих, цаашдын эмчилгээг сонгох боломжийг бүрдүүлнэ (Intensive Care Manual. 4th edition, T.E.Oh., xyydac 49).

Roben Dunn. Xyydac-424; Wikipedia-нэвтэрхий толь бичиг; www. mdcalc. comAimi-risk- score-ua-nstemi).

2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цагт О.Н   эмч дуудлагаар очоод  зүрхний шигдээсийг оношлох боломж хэдэн хувь байсан бэ?

Хариулт: 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12:00 цагт Яаралтай тусгамжийн (103) тухайн дуудлагыг хүлээн авсан, дуудлаганд гарсан 12:01 гэрт очсон 12:07 нь энэ дуудлагын дагуу яаралтай тусламжийн , Үйчилгээ саатаагүй, цаг хугацаа алдалгүй үйлчилснийг харуулж байна.

Зүрхний шигдээсээр өвдсөн зарим өвчтөнд эмнэлзүйн шинж (цээжээр өвдөх гэх мэт) тэмдгүүд бүдэг илрэх тохиолдол учирдаг, ийм өвчтөнийг оношлоход дадлага туршлагатай эмчид ч төвөгтэй байдаг. Цээжээр өвдөх зовиур нь тодорхой илрээгүй, эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг байсан энэ тохиолдолд зүрхний шигдээсийг оношлох боломж хэдэн хувь байсныг тооцоолон олох томъёо болон шалгуур байхгүй.

Түргэн тусламжийн үйлчилгээг яаралтай тусламжийн чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн, тухайн чиглэлээр сургагдсан эрүүл мэндийн бусад ажилтнаас бүрдсэн баг газар дээр болон эмнэлэг хүртэл үзүүлнэ (Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа Монгол Улсын Стандарт MNS 5095 2017-12.10.2) гэдэг заалтын дагуу эмнэлгээс гадна үзүүлэх тусламжийн үйлчилгээнд яаралтай тусламжийн мэргэжпээр мэргэжил эзэмших болон мэргэшүүлэх сургалтыг дүүргэсэн эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах ёстой байна. Яаралтай тусламжийн дуудлагаар очсон О.Н   эмч АШУҮИС төгсөөд удаагүй, яаралтай тусламжийн чиглэлээр мэргэжил эзэмших, дээшлүүлэх курс сургуульд сууж амжаагүй нэгэн тул эмнэлзүйн бүдэг илрэлтэй энэ тохиолдлын оношлох, эрсдэлийг үнэлэх дадлага туршлага дутагдсан байна.

Мөн энэ хүнд өвчний онош тогтооход нь чухал ач холбогдолтой ЗЦБ-ийн аппаратгүй байсан нь тухайн тохиолдолд оношийг үндэслэлтэй тогтоох боломжгүй байдалд хүргэжээ. Мөн манай улсад нөөц бололцоо хязгаарлагдмал (ЗЦБ-ийн аппарат байхгүй) хөдөө, орон нутгийн нөхцөлд зүрхний шигдээсийг оношлох, анхны тусламж үзүүлэх эмнэлзүйн удирдамж хийгээд хөтөчийг боловсруулан гаргаагүй байгаа нь энэ тохиолдолд оношийг зөв тогтоох боломжгүй байдалд хүргэж байна. Дээрх төрлийн эмнэлзүйн удирдамж, хөтөчийг боловсруулан гаргах нь үүнд холбогдох, энэ талаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын дутагдал гэж үзэж болохоор байна.

О.Н   эмч өвчтөн Н.У ыг үзэж “Тогтворгүй явцтай цээжний бах. Артерийн даралт ихсэх өвчний I зэрэг” (яаралтай тусламжийн хуудсанд орос хэлээр бичсэн оношийн хадмал орчуулга) гэсэн урьдчилсан онош тавьжээ. Өвчтөнд үзлэг хийхэд: амин үзүүлэлтүүдэд ноцтой өөрчлөлт илрээгүй (Зүрхний агшилтын тоо-76, АД 150/90ммМУБ, Амьсгалын тоо-16, Биеийн халуун-36°, Хүчилтөрөгчийн ханамж-98%), эмнэлэгт хэвтүүлэх заалтгүй байсан тул анхны тусламж үзүүлж, ЗЦБ хийх, Эхо-д харуулах, өөр зовиур, шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт ирэх хэмээн эмчийн зөвлөлгөө өгөөд явсан байна.

  1. Асуулт: Тухайн үед зүрхний шигдээсийг оношилсон ч гэсэн Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж талийгаач Н.У ын амь насыг аврах боломж байсан уу?

Хариулт: Эмнэлзүйн энэ тохиолдолд “Зүрхний цочмог цус хомсрох өвчин. зүрхний булчингийн шигдээс түүний хүндрэл болох зүрхний ханын урагдал, үнхэлцэгт цус хуралдаж, зүрх чихэлдэлт тогтоогдсон нь нас баралт өндөртэй, амь насыг аврах боломжгүй хүндрэл юм гэсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч нарын (2018 оны 3-р сарын 13-ны 312 дугаартай) дүгнэлттэй санал нэг байна.

Хүнд хэлбэрийн шигдээс өвчний улмаас зүрхний хана урагдаж цоорох нь дээрх өвчний улмаас нас барагсдын 10%-д тохиолдох ба тэдний 90%-д үнхэлцэгт цус хуралдаж, зүрх чихэлдэх хүндрэл үүсч үхэлд хүргэнэ гэж Яаралтай тусламжийн үндсэн сурах бичигт тэмдэглэжээ (Emergency Medicine. 5th edition, J.E.Tintinally.

  1. Талийгаач Н.У  нь дотоод шүүрлийн эмгэгүүд, тухайлбал чихрийн шижин өвчтэй байсан эсэх?

Хариулт: Шүүхээс ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтын хүрээнд энэ тухай тодорхойлж бичсэн зүйл олоогүй.

  1. Зүрхний шигдээсийг оношилсон тохиолдолд үйлчлүүлэгчийн амь насыг аврахын тулд ямар тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой байсан бэ?

Хариупт: Монголд Улсад одоогоор мөрдөж буй удирдамжид “Цээжээр өвдөх шинж илэрсэн өвчтөнд 10 минутын дотор Зүрхний Цахилгаан бичлэг (ЗЦБ) хийж ЗЦБ-ийн >2 холболтод ST сегмент өргөгдсөн бол Яаралтай тусламжийг МОНА** байна гэж заасан байна (“Зүрхний цочмог шигдээс" Эмнэлзүйн удирдамж. 2013 он, хуудас 12).

**МОНА-Морфин, хүчилтөрөгч, нитроглицин, аспирин

ЗЦБ-т шигдээсийн шинж илэрсэн тохиолдолд л аспирин уулгах зэрэг анхны тусламжийг авч хэрэгжүүлнэ гэж заасан байна (intensive Care Manual. 4th edition, T.E.Oh., Xyydac 49, 6.7-p дүрслэл).

Зүрхний шигдээс өвчний үндсэн эмчилгээний тухай манай оронд одоогоор мөрдөгдөж буй удирдамжид: “Бөглөрсөн титэм судасны цусан хангамжийг сэргээх эмчилгээ нь зүрхний шигдээсийн үндсэн эмчилгээ мөн. Титэм судсан дотуурх эмчилгээ (ТСДЭ) нь зүрхний булчингийн цусан хангамжийг түргэн сэргээх нь эмчилгээний хамгийн үр дүнтэй ара юм. ТСДЭ-г 2 цагийн дотор хийх боломжгүй тохиолдолд бүлэн уусгах эмчилгээ(БУЭ)-г аль болох эрт эхлэх хэрэгтэй” гэж заасан байна (“Зүрхний цочмог шигдээс” Эмнэлзүйн удирдамж. 2013 он, хуудас 19, 11).

  1. Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд бүлэн уусгах эмчилгээ болон титэм судас тэлэх эмчилгээг хийдэг эсэх? Уг эмчилгээг улсын хэмжээнд ямар эмнэлэгт хийдэг вэ?Хариулт: Өмнөговь аймгийн БОЭТ-д ТСДЭ, БУЭ зэрэг эмчилгээг хийдэггүй бөгөөд энэ эмчилгээг Шастиний нэрэмжит Улсын III Төв Эмнэлгийн практикт хийж гүйцэтгэдэг.

Зүрхний шигдээсийн үед эмнэлзүйн шинж тэмдгүүд илрэхгүй байх тохиолдол байдаг уу?

Хариулт: Зүрхний шигдээсийн үед эмнэлзүйн шинж тэмдгүүд хэвийн бус (atypical) бүдэг хэлбэрээр илрэх тохиолдол 20-60% (Intensive Care Manual. 4th edition, T.E.Oh. Хуудас-44),цээжээр өвдөх зовиур илрэхгүй байх 15-30% (The Emergency Medicine Manual. 5th edition, Robert Dunn. Хуудас-407),олон жилийн турш судалсан томоохон судалгааны дүнгээр нийт тохиолдох цочмог шигдээс өвчний 30% хүртлэх хувьд нь эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрдэггүй, эмнэлзүйн хэвийн бус хэлбэрээр илэрдэг эдгээр тохиолдлуудад өвчтөний тавилан шинж тэмдэг тод илэрсэн тохиолдлуудтай харьцуулахад илүү хүнд, муу байдаг. (Emergency Medicine. 5th edition, J.E.Tintinally. Хуудас-359)гэж Амь тэнссэн үеийн анагаах ухааны үндсэн сурах бичигт тэмдэглэжээ. Яаралтай тусламжийн эмч О.Н   нь өвчтөнийг үзээд анхны оношийн хэсэгт “Артерийн гипертензи 1 дүгээр үе” хэмээх оношийг тавьсан. Иймд Артерийн гипертензийн эмнэлзүйн удирдамж 1-ийн В.5.4.-Т заасны дагуу тухайн үеийн өвчтөний биеийн байдал нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх заалтад хамаарахгүй байсан, учир нь тухайн үед өвчний артерийн даралт диастол нь 90ммМУБ, систол нь 150ммМУБ байсан. Дээрх В.5.4.-Т зааснаар бол систол нь >200ммМУБ байгаа тохиолдолд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай заасан байна.

Хариулт: 2017 оны 11 дүгээр сарын 19ний өдрийн 12 цагт О.Н   эмч дуудлагаар очиж өвчтөн Н.У ыг үзээд “Тогтворгүй явцтай цээжний бах. Артерийн даралт ихсэх өвчний I зэрэг” гэсэн онош тавьжээ. Өвчтөнд үзлэг хийхэд: амин үзүүлэлтүүдэд ноцтой өөрчлөлт илрээгүй байсан тул “Насанд хүрэгсдийн Артерийн Гипертензи” эмнэлзүйн удирдамжид заасны дагуу артерийн гипертензи өвчний I зэргийн үед авах арга хэмжээнд заасны дагуу зөвлөгөө өгч, анхны тусламж үзүүлсэн байна (“Насанд хүрэгсдийн Артерийн Гипертензи” Эмнэлзүйн удирдамж, 2011 он. Хуудас 12, 11).”/ 2-р хавтас хх-69-72/ гэжээ.

ЭМЯ-ны Дотрын анагаахын салбар зөвлөлийн 2018 оны 8-р сарын 22 ны өдрийн хурлаас томилогдсон АШУҮИС-ийн зүрх судлалын тэнхимийн эрхлэгч, салбар зөвлөлийн гишүүн Өнөржаргал овогтой Цолмонгийн дүгнэлтэд:

  1. Өнөөгийн манай эмнэлгийн практикт Эрүүл мэндийн сайдын 2013 оны тушаалаар батлагдсан Зүрхний цочмог шигдээсийн эмнэл зүйн удирдамжийг мөрдөж ажиллаж байна. Энэхүү удирдамжийн дагуу зүрхний бичлэгийг эмнэлэгт ирснээс хойш 10 минутын дотор хийх заалттай. Яаралтай тусламжийн хуудаснаас (№2382) харахад

ЗЦБ хийсэн цаг хугацааны тэмдэглэл байхгүй тул үнэлэх боломжгүй байв.

  1. Эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ЗЦБ хийж, зүрхний шигдээсийг оношилсон байна. ЗЦБ-ийн хуулбарыг үзэхэд зүүн ховдлын урд ба хажуу ханын тархмал трансмурал шигдээсийн шинж тэмдэгүүд илэрсэн. Цээжний холболтуудад эмгэг Q шүд үүссэн байсан нь шигдээс эхлээд 4-с доошгүй цаг болсоныг илтгэж байна.
  2. Яаралтай тусламжийн тасагт MONA (морфин, хүчилтөрөгч, нитроглицерин, аспирин) эмчилгээ хийсэн, гэхдээ морфиныг ирсэн даруйд бус арай хожуу тарьсан байна.
  3. Эмнэлэгт байсан богино хугацаанд (1цаг) талийгаачийн амь насыг аврах ямар ч боломж байсангүй, учир нь шигдээсийн механик хүндрэл болох зүрхний булчингийн урагдал маш богино хугацаанд гэнэтийн үхэлд хүргэдэг. Гадаадын эрдэмтдийн судалгаагаар зүрхний булчингийн урагдлын 30-50 % нь шигдээсийн эхний 1 хоногт тохиолдсон ба нас баралт 87% байсан.
  4. Талийгаачийн зүрхний цочмог шигдээсийн шалтгаан нь титэм судасны бүлэнт бөглөрөл байсан нь задлан шинжилгээгээр нотлогдсон байна. Титэм судасны нарийслын зэргийг шүүх эмнэлгийн шинжээч тогтоох учиртай. Хэрэв зүрхний шигдээсийн хүндрэл илрээгүй бол эмийн эмчилгээ үр дүнтэй байж болох юм, харин механик хүндрэл илэрсэн тохиолдолд эмийн эмчилгээ үр дүнгүй гэжээ. / 2-р хавтас хх-100/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1-4/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-5/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-7/,

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт /хх-21-23/

Яаралтай тусламжийн хуудас /хх-39-41/

Өвчний түүх /хх-42-47/

Түргэн тусламжийн хуудас /хх-48-49/

Зүрхний бичлэг /хх-50/

Хувийн баталгаа /хх-100, 106/

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-113/

Ш.О ы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-114-119, 176-177, 180/,

О.Н  ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-120-127, 178-179, 181, 182/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-132-147/

Жижүүр эмч нарын хуваарь /хх-183/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-184-192/

Тодорхойлолт /хх-193-194/

Түргэн тусламжийн эмчийн жижүүрийн хуваарь /хх-195/

Тушаал /хх-196/

Ажлын байрны тодорхойлолт /хх-197-198/

СD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-200-202/

Монгол улсын эрүүл мэндийн сайдын тушаал /хх-204-213/

Монгол улсын стандарт /хх-214-215/

Хохирогчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-217-219/

Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-222/

Өмгөөлөгч М.Цэрэнбатын үнэмлэхний хуулбар /хх-224/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-225-229/

Өмгөөлөгчийн хүсэлт /хх-231-232, 244-250, 2-р хавтасны хх-24-28/

Өмгөөлөгч М.Цэрэнбатын үнэмлэхний хуулбар /хх-224/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-239/

Өмгөөлөгчийн хүсэлт /хх-240-241/

Багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хавтас хх-6-7/

Эрүүгийн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /2-р хавтас хх-8/

Ш.О ы хүсэлт /2-р хавтас хх-29/

Өмгөөлөгчийн хүсэлт /2-р хавтас хх-32/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2-р хавтас хх-33/

Н.М ын хүсэлт /2-р хавтас хх-34/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2-р хавтас хх-35/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шинжээч томилох тухай шүүгчийн захирамж /2-р хавтас хх-56-59/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх ба хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.О , О.Н   нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Харин шүүх хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16/03/27/205 дугаартай дүгнэлт, шинжээч Ц.Бямбачулууны мэдүүлэг, Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт, Эрүүл мэндийн яамны дотрын ангаахын салбар зөвлөлөөс томилогдсон шинжээч Ө.Цолмонгийн дүгнэлт зэргийг шинжлэн судлахад Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргаагүй дүгнэлтүүд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.  

Мөн Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Бямбачулууны гаргасан дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгож үнэлээгүй тул гаргасан дүгнэлттэйгээ холбогдуулан шинжээчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Иймд хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдож байна.

                 Шүүгдэгч О.Н   нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цагийн үед   хохирогч Н.У ын гэрт түргэн тусламжийн дуудлагын дагуу очиж үзлэгийг бүрэн хийлгүй, онош тодруулах арга хэмжээг авалгүйгээр гэрт нь орхин явж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас цаг хугацаа алдаж талийгаач Н.У  нь зүрхний цочмог цус хомсрох өвчин, зүрхний булчинт давхаргын шигдээс түүний хүндрэл зүрхний булчингийн ханын урагдлын улмаас үнхэлцэгт цус хуралдаж зүрх чихэлдэн нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М ын “...2017 оны 11 сарын 19-ны орой 20 цагийн орчимд манай ээж миний гар утасруу залгаад ахын чинь зүрхээр өвдөөд эмнэлэгт очлоо гэсэн...хэсэг хугацааны дараагаар манай төрсөн дүү Г  утсаар яриад Х тай сая ярьлаа өнгөрчихлөө гэж хэлсэн...Маргааш өглөө нь буюу 2017 оны 05 сарын 20-ны өглөө Өмнөговь аймаг руу дүү Г  болон Г ын нөхрийн хамтаар гарсан юм. Өмнөговь аймагт ирээд ээжийн гэрт ирж хоноод маргааш өглөө нь дүү Г ын хамтаар Өмнөговь аймгийн БОЭТ-д ирж эмчилгээ эрхэлсэн дарга Н тай мөн бусад эмч нартай уулзсан, Аймгийн Засаг дарга Н.Н , МХГ-ын дарга Д.М , НБХ-ийн дарга Ү.Э  нартай уулзсан асуудлыг манай дүү Г  цагдаад мэдүүлэг өгөхдөө тодорхой өгсөн... зүрх өвдлөө гэж Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан удаа байхгүй. Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэхдээ ходоодны шархаар л эмчлүүлээд явдаг байсан юм. Амь насаа алдсан асуудал бол ходоодтой холбоотой биш зүрхний шигдээс гэсэн оноштой нас барсан байна...Эд хөрөнгө мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Гагцхүү алдаа гаргасан хариуцлагагүй 2 эмчид хариуцлага тооцоод өгөөч гэж хүсч байна...” гэсэн мэдүүлэг /хх-54-55/, гэрч Н.Г ын “...О.Н   эмчээс би...манай ах ямар байдалтай байсан, хэдэн цагт дуудлага ирээд чи хэдэн цагт очсон бэ ямар анхны тусламж үзүүлсэн бэ гэхэд 12 цагт дуудлага аваад 12 цаг өнгөрөөгөөд очсон. 50-60 насны эрэгтэй хүн байсан.

Хамаг бие манараад толгой хүчтэй өвдөж байна, ямарч чадал алга, бүх бие сулраад бөөлжлөө гэсэн өгүүлэмжтэй байсан. Намайг үзэхэд арьтерийн даралт нэг талдаа 150, 90 нөгөө талдаа 160,90 байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би амин үзүүлэлтүүдийг нь үзсэн үү амьсгалын тоо, зүрхний цохилтын тоо, хүчил төрөгчийн сетурац зэргийг үзэж шалгасан уу гэж асуухад хэсэг дуугүй доош донгойж нийлээдгүй сууж байснаа би амьсгалын тоо үзээгүй, зүрхний цохилтын тоо 77, сетурац нь 98 байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах маань криз өгч байжээ. Бөөлжөөд байна гэдэг чинь чамд маш том онош өвчтөн өөрөө өгөөд оношоо өөрөө хэлээд байсан байна ш дээ. Чи ямар онош тавьсан бэ гэж асуухад ямар ч онош би тавиагүй гэж хэлэхээр нь тэгвэл ямар анхны тусламж үзүүлсэн бэ гэж асуухад нипидпин гэдэг эм таллаж уулгаад, валидол гэдэг эм авч уугаарай гэж хэлээд орхисон...гэж хэлсэн...Н гаас танай эмнэлэг дээр яаралтай тусламжийн дуудлага хүлээж авч байгаа цаг, дуудлага өгч байгаа хүн диспетчир хоёрын хоорондын харилцан яриаг надад сонсгосон. Тэгэхэд өдрийн 12 цагийн дуудлагаас гадна 19 цагт дахиад манай талийгаач ахын эхнэр дуудлага өгч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-56-58/, гэрч О.Н  ийн “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр намайг жижүүртэй байхад өдөр 12 цаг 05 минутад 1 удаа бөөлжсөн толгой дүүрч, цээж бачуурч байна гэх дуудлага ирлээ гэж утсаар хэлсэн...ямар зовиур байгаа талаар үйлчлүүлэгчээс асуухад толгой дүүрээд, цээж бачуураад, өглөө нэг бөөлжүүлсэн гэж хэлсэн. Би амин үзүүлэлтүүдийг нь үзэхэд артерийн даралт 150/90, зүрхний цохилт 75, хүчилтөрөгчийн хангамж 98 хувьтай байсан...би диритон гэх эмийг 10 мл уусан байсан учраас нипидпин 10 мл өгсөн. Тэгээд валидол өгөх гэсэн чинь байхгүй дуучихсан байсан учраас эхнэрт нь миний валидол дуусчихсан байна. Та жоргүй өгдөг эм аваад уулгачих гэж хэлсэн. Тэгээд би цаашдаа зүрхний цахилгаан бичлэг хийлгээрэй Эхо-д харуулаарай. Өөр шинж тэмдэг илэрвэл 103 дуудаарай, хүлээн авах очоорой гэж хэлсэн...тэр хүнд ямар нэг амь тэмцсэн байдал байгаагүй учраас артерийн даралт буулгах эм өгөөд, зөвлөгөө өгөөд гэрт нь үлдээсэн...” гэсэн мэдүүлэг  /хх-60/, гэрч С.Ш.О чулууны “...би тухай үед буюу 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 19 цаг 20 минутын үед Ц.А  гэж хүнээс дуудлага өгсөн. Дуудлага нь У  гэх хүний зүрх өвдөөд байна. Би уг нь өдөр түргэн дуудаж үзүүлсэн. Тэгээд одоо бас өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дуудлагыг хүлээн аваад...дуудлага удаж магадгүй шүү гэдгийг хэлсэн...” гэсэн мэдүүлэг  /хх-64-65/, гэрч Ш.О ы “...Ц.А  над руу 13 цагийн зед утсаар яриад нөхөр У ын зүрх нь өглөөнөөс хойш өвдөөд 12 цагийн үед түргэн дуудаж үзүүлсэн. Тэгсэн чинь даралт нь их байна гээд даралт буулгах нипидин гэх эм уулгаад явсан. Зовиур намдахгүй байна гэж ярьсан. Та хүлээн авах дээр аваад ир гэж хэлсэн. Тэгсэн чинь ирэхгүй байж байгаад 19 цагийн үед дахин над руу Ц.А  ярьсан зовиур нь намдахгүй байна дахин түргэн дуудаж болох уу гэж асуусан...дууд дууд дахин дуудаж болно болохгүй бол аваад ир гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-66-67/, гэрч Ц.И ын “...зүрхний хурц шигдээстэй өвчтөнийг яаралтай оношилж эрчимт эмчилгээний тасагт эмчилгээг хийх стандарттай байдаг. Тэгэхэд талийгаачид хийгдсэн оношилгоо болон эмийн эрчимт эмчилгээ нь стандартад хүрэгүй байгаа тул эмчилгээ үйлчилгээний дутагдалд тооцсон...” гэсэн мэдүүлэг  /хх-68/, гэрч Г.Н гийн “...түргэн тусламжийн эмч О.Н   нь анх дуудлагаар очиж үзээд цусны даралт ихсэлттэй байсанд эм өгч зөвөлгөө өгөөд үлдээсэн байна... чагнуураар чагнаад шигдээс гэдгийг оношлоход төвөгтэй...” гэсэн мэдүүлэг /хх-73/, гэрч Ц.А гийн “...2017 оны 11 сарын 19-ний өглөө 10 цагийн үед гэртээ босоод цайгаа ууж байхад талийгаач маань гэнэт бөөлжхөөр нь би бөөлжсөнийг нь үзэхэд өглөө уусан цайгаараа бөөлжсөн байхаар нь би сандраад шууд түргэн дуудсан, би өөрийн хэрэглэдэг зүрхний эм Глопиденк 1 ширхгийг өгсөн. Түргэний эмч 11:10 цагийн үед ирсэн санагдаж байна, эмч орж ирээд даралт үзэхэд манай талийгаач зүүн цээж хэсэг буюу зүрхэн талдаа өвдөж байна гэсэн, эмч үзэхэд талийгаачийн даралт 150 гарсан байсан санагдаж байна, эмч зүрхэнд ачаалал өгсөн байна, пульс хэвийн байна, надад та валидол аваад өгчихөөрэй гээд явсан, надад ямар нэгэн эм бичиж өгөөгүй, би тэгээд гараад байрны эмийн сан ороход хаалттай байхаар нь төв эмийн сан ороод валидол авсан, эмийн санч натрибурамит гэх шингэн эмийг тайвшруулдаг гэхээр нь бас авсан...Тэгээд орой 19 цагийн үед ядарч байгаа байх гээд битүү шөл хийж уугаад бид хоёр зурагтаа үзээд сууж байхад талийгаач дахиад бөөлжсөн, би очоод бөөлжсийг нь үзэхэд цус байхгүй, идсэн зүйлээрээ бөөлжсөн байсан, би ходоодны шархтай болохоор нь ходоод нь байх гэж айж байсан, тэгээд шууд түргэн дуудахад надад ачаалал ихтэй байна, та нар өөрсдөө машин олоод ирж чадахгүй юу гэсэн. Манай талийгаач би өөрөө машинаа бариад явчихья гэхээр нь би дургүйцээд дүү Х  руу утсаар залгахад утсаа аваагүй, тэгээд урд байшингийн найз *******гийн охиныг эмнэлэг хүргээд өг гэж гуйхад асуугадхъя гэсэн, тэгээд удалгүй охин нь орж ирэхээр нь бид хоёр хувцаслаж байхад дүү нь залгахад талийгаач хэрэггүй гээд тэр охиноор аймгийн төв эмнэлэгт хүргүүлсэн. Надад гомдолтой зүйл нь манай нөхрийг өөд боллоо гэхэд хэн ч харамсал илэрхийлээгүй зугтаж дөлж байсан. Эхэлж 11 цагийн үед ирсэн түргэний эмч сайн үзээгүйд гомдолтой...” гэсэн мэдүүлэг /хх-77-79/, шинжээч Ц.Ш.О -Эрдэнийн “...3үрхний булчингийн цусан хангамж цочмогоор хомсдож үхжлийн голомт үүсэхийг зүрхний шигдээс гэнэ. Харин титэм судасны цусан хангамж архагаар алдагдахыг ХИБС буюу зүрхний цусан хангамжийн архаг цус хомсрох өвчин гэнэ. Талийгаачид зүрхний булчингийн шигдээс түүний хүндрэл зүрхний булчингийн хананы урагдал үнхэлцэгт цус хуралдаж нас барсан ба талийгаачид зүрхний цочмог шигдээсний дагуу нэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн байсан. Ишеми гэдэг үг нь орсоор цус хомсрох гэсэн утгатай үг Инфакт гэдэг нь шигдээс үхжил гэсэн утгатай орос онош юм. Зүрхний шигдээсийг удирдамжийн дагуу цээжний өвдөлттэй өвчтөнд зүрхний цахилгаан бичлэгийг 10 минутын дотор хийх, зүрхний цахилгаан бичлэгт 2 холболт нь ST сегемнт өргөгдсөн эсэхийг үнэлэх яаралтай МОНА эмчилгээ үзүүлэх эмнэлэгт хүргэх эрсдлийг үнэлэх зэрэг шат дараалсан арга хэмжээ авах ёстой байсан... Түргэн тусламжийн эмч талийгаачийг үзээд буруу оношилсон ба зүрхний цус хомсрох өвчин тогтворгүй хэлбэр гэсэн онош гэж тавьсан байна...” гэсэн мэдүүлэг  /хх-82-83/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...түргэн тусламжийн дуудлагын 3078 дугаартай хуудас /хх-48/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 312 дугаартай “Талийгаач зүрхний цочмог цус хомсрох өвчин, зүрхний булчинт давхаргын шигдээс түүний хүндрэл зүрхний булчингийн ханын урагдлын улмаас, үнхэлцэгт цус хуралдаж зүрх чихэлдэн нас баржээ. Талийгаачийн оношийг Өмнөговь аймгийн БОЭТ-н яаралтай тусламжийн эмч зөв оношилсон боловч зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамжийн дагуу цээжний өвдөлттэй өвчтөнд Зүрхний цахилгаан бичлэгийг 10 мин дотор хийх, ST сегмент өргөгдсөн эсэх үнэлэх, яаралтай МОНА эмчилгээ Морфин, хүчилтөрөгч, нитроглицөрин, аспирин, уулгах 2 цагийн дотор бүлэн хайлуулах, титэм судсан доторх эмчилгээ хийх боломжтой эсэх үнэлэх зэргээр шат дараалсан арга хэмжээ авах ёстой байжээ. Талийгаачид Өмнөговь аймгийн яаралтай тусламжийн эмч, БОЭТ-н эмч нар зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамжийн дагуу ажиллаагүй, хугацаа алдсан байна. Талийгаачид зүрхний булчинт давхаргын шигдээсийн механик хүндрэл зүрхний булчингийн ханын урагдал, үнхэлцэгт цус хуралдаж зүрх чихэлдэлт тогтоогдсон нь нас баралт өндөртэй, амь насыг аврах боломжгүй хүндрэл юм” гэсэн дүгнэлт /хх-89-92/, Эмгэг судлалын шинжилгээний “...цочмог шигдээсийн үеийн оношлогоо, яаралтай тусламж, эмчилгээ хангалтгүй тул эмчилгээ үйлчилгээний дутагдалд тооцох саналтай...” гэсэн протокол /хх-151/, яллагдагчаар О.Н  ийн “...Нифедипин 10 мл-аар уулгасан мөн зөвөлгөө өгсөн юм. Тухайн үед өвчтөний биеийн байдал дунд зэрэг тогтвортой байсан учраас гэрт нь орхиод явсан юм...онош тавихдаа И  эмчтэй зөвлөлдөж оношийг гүйцээж бичсэн юм гэсэн мэдүүлэг /хх-109-110/, Түргэн тусламжийн дуудлагын 3078, 3081 хуудас /хх-167-168/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1-4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-184-192/, СD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-200-202/ зэрэг баримтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ш.О  нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед яаралтай түргэн тусламжийн жижүүр эмчээр ажиллаж байхдаа хохирогч Н.У т үзлэг оншилгоо хийсэн атлаа биеийн байдлыг зөв үнэлж, дүгнэн стандарт эмчилгээ хийж шат дараалсан арга хэмжээ авах эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч Н.У  нь зүрхний цочмог цус хомсрох өвчин, зүрхний булчинт давхаргын шигдээс түүний хүндрэл зүрхний булчингийн ханын урагдлын улмаас үнхэлцэгт цус хуралдаж зүрх чихэлдэн нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн зөрчлийн материалын тэмдэглэл /хх-10-20/, Яаралтай тусламжийн  2382 дугаартай хуудас /хх-39-46/, зүрхний цахилгаан бичлэг /хх-50/,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М ын “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 20 цагийн орчимд манай ээж миний гар утас руу залгаад ахын чинь бие өвдөөд эмнэлэгт очлоо гэж хэлсэн...хэсэг хугацааны дараа миний дүү Г  залгаад...ах өнгөрчихлөө гэж хэлсэн. Ер нь манай ахад зүрхний асуудал байсан байна. Гэхдээ өмнө нь зүрх өвдлөө гэж Улаанбаатар хотод ирж эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Ходоодны шархаар л эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд явдаг байсан юм. Манай ах өөрийн зовиурыг эмчид бүрэн илэрхийлсэн байсан. Тэгэхэд дуудлагаар очсон эмч зовиур дээр нь дүгнэлт хийж шаардлагатай арга хэмжээ аваагүй. Манай ах өөрийн унаагаараа хоёр хөлөөрөө бүрэн ухаан санаатай өвчин зовиураа бүрэн илтгэх чадвартай эмнэлгийн байгууллага дээр очсон байхад яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхгүй цагаан халаадтай эмч нарыг горьдож харсаар байгаад амьсгал хураасан...” гэсэн мэдүүлэг /хх-54-55/, гэрч Н.Г ын “...Ш.О  эмчээс би манай ах хэдэн цагт ирсэн бэ гэж асуухад 19 цаг 25 минутад хүлээн авах дээр ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай ах биеийн байдал ямар байсан бэ гэж асуухад шар ногоон өнгийн зүйлээр бөөлжсөн, артерийн даралт 160,90, зүрхний цохилт 134 байсан гэж хэлэхээр нь ямар эмчилгээ хийсэн бэ гэж асуусан чинь смес, нитрео глицрин 1 ширхэг уулгасан гэж хэлсэн. Смес гэж юу хэлээд байгаа юм бэ гэж асуухад анальгин димодрол өгзгөнд нь хийсэн гэж хэлэхэд зүрхний цохилт 134 болоод зүрх чинь хагарлаа ш дээ гэж хэлээд би өөрийнхөө хоёр гарын маш хурдан хурдан атгаж үзүүлсэн... тэгэхэд Ш.О  эмч амаа гараараа дараад харин тиймээ харин тиймээ гэж хэлж байсан...чи манай ахад ямар онош тавьсан юм бэ гэхэд Ш.О  эмч инфакт /зүрхний шигдээс/ гэсэн онош тавьсан гэж хэлэхээр нь юуг баримталж тавьсан юм бэ гэхэд өөрийнхөө барьж явсан гар цүнхээ ухаад нилээд үнгэгдсэн зүрхний бичлэг гаргаж ирээд үүнийг үндэслэж тавьсан гэж хэлсэн...өвчний түүх, зүрхний бичлэг, яаралтай тусламжийн хуудсыг үзье гэхэд манай задлангийн их эмч хот аваад явсан байна гэж хэлэхээр нь би маш их гайхсан...би Ш.О аас чи бүтэн 1 цаг гаран  хугацаа өнгөрөхөд ямар туслалцаа үзүүлсэн бэ гэхэд би дотрын тасагт ор хайж нилээд явсан. Явж явж байгаад буцаад ирэхэд ах чинь өөрөө өнхрөөд унасан байсан. Тэгэхээр нь би чи 20 цагт зүрхний бичлэгээр хурц шигдээс гэдэг онош гарсаар байтал яахаараа эрчимт эмчилгээнд шууд оруулаагүй юм бэ чи эрчимт эмчилгээд оруулаад яаралтай арга хэмжээ авах ёстой ш дээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-58/, гэрч Г.*******ын “...Би 2017 оны 11-р сарын 19-ны өдрийн 17 цагаас 2017 оны 11-р сарын 20-ны 09 цагийн хооронд Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгийн хүлээн авах тасагт ээлжийн сувилагчийн үүрэг гүйцэтгэсэн...Тухайн өдрийн жижүүр эмч Ш.О  У ын амин үзүүлэлтийг үзсэн... У ыг үзчихээд энэ хүнийг орон дээр хэвтүүлж хүчилтөрөгч өг гэж хэлсэн. Тэгээд би У  гуайг хэвтүүлж хүчилтөрөгчийн аппарат залгаад хамраар нь хүчилтөрөгч өгсөн. Түүний дараа Ш.О  эмч яаралтай эм тарианы шкафнаас эм тариа хийхийг зөвлөсөн.Тэгээд надад мөн эмч зүрхний бичлэг хий гэж хэлсэн. Түүний дагуу би аналгин 50 хувиас 2мл, димодрол 1 хувиас 1 мл, новокайн 0.25 хувьтайгаас 2 мл найруулж бөгсний булчинд тариад зүрхний бичлэгийг хийж эмчид үзүүлсэн. Ингээд би яаралтай тусламжийн хуудас бөглөсөн. Түүний дараа У  гуайн зүрхний бичлэгийг эмч үзээд эмнэлэгт хэвтүүлнэ гэсэн шийдвэр гаргаад 20 цаг 40 минутанд дотрын тасагт гэсэн стор, өвчний түүхийг би нээж өгсөн. тэгсэн чинь орон дээр хэвтэж байсан У  гуай өөрөө босч ирээд наана байх үзлэгийн орон дээр ирж суусан. Дотрын тасаг руу алхаад явчихна гээд байхаар нь эмч Ш.О  машин хаалган дээр тулгаж тавиад машинаар явчих гээд зөвлөөд байж байх хугацаанд би бие засах гээд гарсан. Тэгсэн чинь хойноос Ш.О  эмч намайг дуудаж хашгирсан. Тэгэхээр нь ороод очиход У  гуай шалан дээр унасан байсан. Тэгээд З  эмчийг дуудаад бүгдээрээ өргөөд сэхээний тасагт оруулахад эмч нар үзээд нас барсан байна гэсэн...Талийгаач зүрх өвдөнө. Хоёр удаа огиулсан гэх зовиур хэлж орж ирсэн...” гэсэн мэдүүлэг  /хх-61-63/, Гэрч Ц.И ын “...Талийгаач Н  овогтой У  нь зүрхний хурц дутагдааар нас барсан ба энэ нь зүрхний орой зүүн ховдлын өмнөд хана ховдол хоорондын таславчын өмнөд хэсэгт үүссэн зүрхний бүх ханыг хамарсан хурц шигдээсийн улмаас зүрхний урагдал, язрал үүсч үнхэлцэгт цус хуран зүрх агшилтгүй болж зүрхний хурц дутагдал үүсч нас барсан байсан. Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт ирсэн зүрхний хурц шигдээстэй өвчтөнийг яаралтай оношилж эрчимт эмчилгээний тасагт эрчимт эмчилгээг хийх стандарттай байдаг юм. Тэгэхэд талийгаачид хийгдсэн оношлогоо болон эмийн эрчимт эмчилгээ нь стандартад хүрэхгүй байгаа тул эмчилгээ үйлчилгээний дутагдалд тооцсон юм...” гэсэн мэдүүлэг  /хх-68/, Гэрч Ж.Зын “...Талийгаач Н.У  зүрхний шигдээсийн хүндрэлээр нас барсан байна. Тухайн үед талийгаачийг нас барах үед дотрын чиглэл хариуцсан эмч нь Ш.О  гэж эмч байсан би хойд талын эмнэлэгт Гэмтэл, мэдрэл, сэхээний тасаг, мэс засал хариуцсан жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Намайг 3 давхрын амрах өрөөнд байж байхад Ш.О  эмч зүрхний бичлэг бариад орж ирсэн цагийг нь санахгүй байна. Зүрхний бичлэг надад өгөөд яах уу гэж асуусан би зүрхний бичлэгийг үзээд яаралтай хэвтүүлэх шаардлагатай хүн байна гэж хэлсэн тэгэхэд Ш.О  эмч шууд гараад яваад өгсөн юм. Түүний дараагаар 2-3 минутын дараагаар хүлээн авахын сувилагч залгаад яаралтай буугаад ир гэж хэлсэн би буугаад очиход талийгаач Н.У  шалан дээр хэвтэж байсныг хүлээн авахын орон дээр гаргаад яаралтай тусламж үзүүлэх гэхэд багаж, тоног төхөөрөмж дутагдалтай байсан тул сэхээний өрөөнд оруулсан. Талийгаачийг хүлээн авахаас сэхээний өрөөнд оруулах явцдаа ******* эмчийг дуудсан юм. Би сэхээний өрөөнд ороод талийгаачид зүрхний массаж хийж байхдаа автомат Дефибриляторт холбоод асаасан боловч зүрх агшилтгүй байна гээд автоматаар ажиллахгүй байсан тэгээд би 15 минут орчим гар массаж хийж байх явцад ******* эмч ирсэн тэгээд ******* эмч бид хоёр ээлжлээд 15-20 минут массаж хийсэн боловч талийгаач сэхээгүй байсаар байгаад нас барсан юм. Би тухайн өдөр ахлах жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-70/, Гэрч Б.Х ын “2017 оны 11 сарын 19-ны орой 19 цаг өнгөрч байхад Ц.А  эгч залгаад байна уу гэж хэлээд боллоо боллоо гээд утсаа салгасан юм. Тэгээд би тухайн үед нь би анзаараагүй өнгөрсөн юм тэгээд гэртээ байж байхад 20 цаг 50 минутын орчимд Ц.А  эгч дахин залгаад Эмнэлэг дээр байна хурдан ирээч гээд орилоод байсан тэгээд би яваад эмнэлэг дээр очиход манай ах Н.У ыг сэхээн амьдруулах өрөөнд оруулчихсан аманд нь хүчилтөрөгч залгаад гаранд нь хэд хэдэн тариа хийж байсан тэгээд мөн зүрхийг нь тогоор цохиулах гэсэн боловч тэр нь болохгүй хариу үйлдэл өгөхгүй байх шиг байсан З гэдэг эмч зүрхэн дээр нь байнга гараараа дарж байсан талийгаачийн хувцсыг тайлаагүй байсан би очоод хувцсыг нь тайлалцсан юм...Талийгаачийн ходоод өвддөг байсан. Зүрх өвдлөө гэж хэлж байгаагүй. Даралт ихэсдэг байсан байх. Талийгаач ходоод өвдөөд гээд эмнэлэгт хэвтдэг байсан юм. Манай ах эмнэлгийн байгууллага дээр очоод тусламж авалгүй нас барсанд гомдолтой байна” гэсэн мэдүүлэг  /хх-71/, Гэрч Д.Д гийн “...талийгаач нас бардаг орой жижүүр эмч З залгаад та яаралтай хүрээд ирээч ээ сэхээнд яаралтай хүнд хүн ирсэн байна гэж хэлсэн тэгэхээр нь би 103 луу залгаад намайг ирээд аваач сэхээнд хүнд хүн ирсэн байна гэж хэлэхэд 103-ийн машин дуудлагатай байна гэхээр нь би өөрийн машинаар яваад сэхээнд ирэхэд сэхээний арын өвчтөний өрөөнд талийгаач У ыг оруулчихсан З эмч зүрхэнд массаж хийгээд сувилагчаар тариа хийлгээд байж байсан би орж очоод чагнахад амьсгал бүрэн зогссон хүүхэн хараа 2 талд бүрэн өргөссөн байсан. Би тухайн үед зүрхний массажийг үргэлжлүүлэн хийсэн боловч тухайн хүний амьсгал, зүрх сэргэхгүй зогссон байсан тул ар гэрт нь ойлгуулж хэлээд ажилбарыг зогсоосон ийм асуудал болсон юм...” гэсэн мэдүүлэг  /хх-72/, Гэрч Ш.Н гийн “...Би тухайн үед БОЭТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан юм. Эмнэлгийн хэмжээнд явагдаж байгаа эмчилгээ, оношилгоонд хяналт тавина. Тухайн өдөр нь ажлын бус өдөр байсан учраас би амарч байсан манай жижүүр эмч Ш.О  дээр ирсэн байсан юм. Түргэний тусламжийн эмч О.Н   анх дуудлагаар очиж цусны даралт ихсэлттэй байсанд эм өгч зөвлөгөө өгөөд үлдээсэн байна. Тухайн зүрхний шигдээсийг чагнуураар чагнаад зүрхний шигдээс гэж оношлоход төвөгтэй. Талийгаачийг хүлээн авах дээр ирэхэд хүлээж аваад зүрхний бичлэг хийсэн зүрхний өвчний үед хийгддэг МОНА эмчилгээг эхэлж хийсэн байсан дараа дотрын тасагт хэвтүүлэхээр орны зохицуулалт хийж ирсэн байдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-73/, Гэрч Ц.Ц.А гийн “...Эмнэлгийн 103 дугаар руу 19 цагийн үед утсаар ярихад ачаалал ихтэй байна, өөрсдөө машин олоод ирж чадах уу гэхээр нь машин байна, би машин барьж чадахгүй гэхдээ болгохыг бодъё гээд салгасан. Талийгаач өөрөө би машинаа бариад явъя гэхээр нь би уурлаад дүү рүү нь залгаад хажуу айлын хүнээс гуйж явсан. Хүлээн авахын эмч даралт, пульс үзээд хэвийн байна гээд зүрхний бичлэг хийхэд муу гарсан, тэгээд талийгаачийг хэвтүүлье ор байхгүй гээд сувилагч хоёр тариа бөгс рүү нь хийсэн, би ямар тариа хийснийг мэдэхгүй байна, эмч нь өөрөө хэвтүүлэх ор хайгаад явсан. Өвчтөн хүлээж авдаг шигээ хүлээж авсан, хүлээж авсан эмч нь бид хоёрын шавь Ш.О  эмч байсан. Түргэн тусламжийн хуудсыг мэдэхгүй, хэвтүүлэн гээд өвчтөний түүхийг Ш.О  эмч өөрөө нээсэн. Надад гомдолтой зүйл нь манай нөхрийг өөд боллоо гэхэд хэн ч харамсал илэрхийлээгүй зугтаж дөлж байсан. Эхэлж 11 цагийн үед ирсэн түргэний эмч сайн үзээгүйд гомдолтой...” гэсэн мэдүүлэг /хх-77-79/, Шинжээч Ц.Ш.О -Эрдэнийн “...Зүрхний шигдээсийг удирдамжийг дагуу цээжний өвдөлттэй өвчтөнд зүрхний цахилгаан бичлэгийг 10 минутын дотор хийх, зүрхний цахилгаан бичлэгт 2 холболт нь ST сегемнт өргөгдсөн эсэхийг үнэлэх яаралтай МОНА эмчилгээ үзүүлэх эмнэлэгт хүргэх эрсдлийг үнэлэх зэрэг шат дараалсан арга хэмжээ авах ёстой байсан. Зүрхний шигдээсийн үйл явц хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй ч шигдээсийн хүндрэл үүсгэхээс сэргийлэх арга хэмжээ авах ёстой байсан. Талийгаачийг үзэхэд артерын даралт 150-90 зовиур цээж бачуурна бөөлжүүлнэ өнөөдөр гэнэт эхэлсэн биеийн ерөнхий байдал дунд ухаан санаа саруул байрлал идэвхитэй захын хүчилтөрөгч 98 хувьтай зүрхний авиа тод пульс 76 гэсэн бичлэгтэй байсан ба уг зовиурыг үндэслэж зүрхний цахилгаан бичлэг өвчин намдаах эмчилгээ мөн шаардлагатай үед дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх ёстой байсан. Тухайн эмч нь артерын даралт буулгах диритон 10 мг буюу 1 ширхгийг өгөөд зөвөлгөө өгөөд гарсан байх ба дээрх арга хэмжээг аваагүй байна. Тухайн зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн шинж тэмдэг болох цээж бачуурах өнөөдөр гэнэт эхэлсэн зэрэг шинж тэмдгүүдийг хэлж байсан байна. Талийгаачид яаралтай тусламжийн эмч зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамжийн дагуу цээжний өвдөлттэй өвчтөнд зүрхний цахилгаан бичлэгийг 10 минутын дотор хийх, ST сегмент өргөгдсөн эсэх үнэлэх яаралтай МОНА эмчилгээ Морфин, хүчилтөрөгч, нитроглицерин, асприн уулгах 2 цагийн дотор бүлэн хайлуулах, титем судсан доторх эмчилгээ хийх боломжтой эсэх үнэлэх зэргээр шат дараалсан арга хэмжээ авах ёстой байсан. Яаралтай түсламжийн хуудсанд бичигдсэнээр аналгин, димдериол, новкойкайн, лидокайн булчинд тарьсан тессирон 75 мг, нифидипин 10 мг уулгасан байгаа нь дээрх удирдамжинд заасан эмчилгээ хийгдээгүй байна. Түргэн тусламжийн эмч талийгаачийг үзээд буруу оношилсон ба зүрхний цус хомсрох өвчин тогтворгүй хэлбэр гэсэн онош гэж тавьсан байна. БОЭТ-ийн эмч нь эмнэлзүйн оношийг зөв тогтоосон боловч эмнэлзүйн удирдамжийн дагуу өвчтөнөө үнэлэх шат дараалсан арга хэмжээг аваагүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-82-83/,  Эмгэг судлалын шинжилгээний протокол №30.2017 “ Цочмог шигдээсийн үеийн оношлогоо, яаралтай тусламж, эмчилгээ хангалтгүй тул Эмчилгээ үйлчилгээний дутагдалд тооцох саналтай...” гэжээ /хх-151/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 сарын 13-ны өдрийн 312 дугаартай “...Талийгаач зүрхний цочмог цус хомсрох өвчин, зүрхний булчинт давхаргын шигдээс түүний хүндрэл зүрхний булчингийн ханын урагдлын улмаас, үнхэлцэгт цус хуралдаж зүрх чихэлдэн нас баржээ. Талийгаачийн оношийг Өмнөговь аймгийн БОЭТ-н яаралтай тусламжийн эмч зөв оношилсон боловч зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамжийн дагуу цээжний өвдөлттэй өвчтөнд Зүрхний цахилгаан бичлэгийг 10 мин дотор хийх, ST сегмент өргөгдсөн эсэх үнэлэх, яаралтай МОНА эмчилгээ Морфин, хүчилтөрөгч, нитроглицөрин, аспирин, уулгах 2 цагийн дотор бүлэн хайлуулах, титэм судсан доторх эмчилгээ хийх боломжтой эсэх үнэлэх зэргээр шат дараалсан арга хэмжээ авах ёстой байжээ. Талийгаачид Өмнөговь аймгийн яаралтай тусламжийн эмч, БОЭТ-н эмч нар зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамжийн дагуу ажиллаагүй, хугацаа алдсан байна. Талийгаачид зүрхний булчинт давхаргын шигдээсийн механик хүндрэл зүрхний булчингийн ханын урагдал, үнхэлцэгт цус хуралдаж зүрх чихэлдэлт тогтоогдсон нь нас баралт өндөртэй, амь насыг аврах боломжгүй хүндрэл юм...” гэсэн дүгнэлт /хх-89-92/, өвчний түүх /хх-42-45/, Яаралтай тусламжийн хуудас /хх-163/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-184-192/, СD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-200-202/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Н   нь хохирогч Н.У ын гэрт түргэн тусламжийн дуудлагын дагуу очсон атлаа үзлэгийг бүрэн гүйцэт хийж оношийг тодруулах арга хэмжээ авалгүйгээр яаралтай тусламж шаардлагатай үйлчлүүлэгчийг гэрт нь орхин явж  цаг хугацаа алдсаны улмаас хохирогч нь яаралтай түргэн тусламжийн тасагт 19 цаг 50 миунтын үед өөрийн унаагаар ирэхэд жижүүр эмчээр ажиллаж байсан шүүгдэгч Ш.О  нь эмнэлгийн тусламж үйлчилгээг эмнэлзүйн удирдамжийн дагуу эмчилгээ, үйлчилгээг хийж, шат дараалсан арга хэмжээг авалгүй цаг хугацаа алдсаны улмаас хохирогч Н.У  нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

        Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 312 дугаартай дүгнэлтэд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нар эмнэлзүйн удирдамжийн дагуу эмчилгээ хийн шат дараалсан арга хэмжээг авах ёстой байсан талаар дүгнэлт гаргасан байх ба уг эмчилгээг цаг хугацаанд нь хийж шат дараалсан арга хэмжээг шүүгдэгч нар авч ажиллаагүйн улмаас хохирогчийн амь нас хохирсон.

        Талийгаач зүрхний булчинт давхаргын шигдээсийн механик хүндрэл зүрхний булчингийн ханын урагдал, үнхэлцэгт цус хуралдаж зүрх чихэлдсэн нь нас баралт өндөртэй амь насыг аврах боломжгүй хүндрэл юм гэж шинжээчийн дүгнэлтэд тусгасан хэдий ч талийгаачид уг зүрхний булчинт давхаргын шигдээсийн хүндрэлээс өмнө зохих эмчилгээг эмнэлзүйн удирдамжийн дагуу хугацаа алдалгүй хийж, шат дараалсан арга хэмжээг аваагүйн улмаас амь насыг аврах боломжгүй байдал үүссэн гэж үзэхээр байна.

 

        Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тугсай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч О.Н  , Ш.О  нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүхээс шүүгдэгч нарыг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

       

        Шүүгдэгч Ш.О , О.Н   нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-119/, /хх-111/ тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

        Харин шүүгдэгч Ш.О , О.Н   нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасан байна.

 

        Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгөөгүй нь шүүгдэгч нарыг буруутгах үндэслэл болохгүй ч гэсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл болон эс үйлдэхүйн улмаас хохирогч нас барсан болох нь тогтоогдож байна.

 

        Иймд шүүгдэгч Ш.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.Н  эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

        Шүүх шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан үзэж тус тус оногдуулсан торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан ба уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг гарсан хэдий ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар оршуулгын зардал болон хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Ш.О , О.Н   нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хассантай холбогдуулан хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч О.Н  ийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 0006769 дугаартай гэрчилгээг, шүүгдэгч Ш.О ы мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 0015874 дугаартай гэрчилгээг зохих байгууллагад тус тус шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,   

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн DVD /CD/-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэг хавсаргахаар тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Нөмгөн овгийн О ын О.Н  , Гурвансайхан овгийн Ш Ш.О  нарыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ  үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О ыг мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Шүүгдэгч О.Н  ийг мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О , шүүгдэгч О.Н   нар нь тус тус оногдуулсан 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгний торгуулын ялыг 2 /хоёр/  жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О , шүүгдэгч О.Н   нар нь тус тус оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О , шүүгдэгч Б.О.Н   нарт оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс тус тус эхлэн тоолсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн 1 ширхэг DVD /CD/-г тус хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

           7. Хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч О.Н  ийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 0006769 дугаартай гэрчилгээг, Шүүгдэгч Ш.О ы мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 0015874 дугаартай гэрчилгээг тус тус зохих байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.6, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.Ш.О -ЭРДЭНЭ