| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2026/00371/И |
| Дугаар | 301/ШШ2026/00383 |
| Огноо | 2026-04-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 301/ШШ2026/00383
301/ШШ2026/00383
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би
Хүсэлт гаргагч: А аймгийн Э сумын ..... дугаар баг, .....-ийн байр, ..... тоотод оршин суух Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Одоо Улаанбаатар хотод оршин суудаг гэх боловч хаяг нь тодорхойгүй байгаа тул Д.О эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н миний бие тус шүүхэд Орхонсайханыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх ажиллагааны явцад Орхонсайханы хаяг тодорхой болсон тул би У хот, С дүүрэг, .... .. хороо, .... гудамж ...... тоотод оршин суух хаягаар нэхэмжлэлээ гаргах болсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа учир нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, хүсэлт гаргагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч Ц.Бт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч Ц.Батцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН