Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 169

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацралт,

Шүүгдэгч: Ж.Ж ,

Иргэний нэхэмжлэгч: “БЭР” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э ,

Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Ж д холбогдох эрүүгийн 1828001370138 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

          Шүүгдэгч Жовогтой Ж.Ж  нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумаас ******* сумын нутаг дэвсгэрт байрлах ТЭ  гэх уурхай руу явах чиглэлд 37-10 ӨМӨ улсын дугаартай Уаз фургон маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ч.Б ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Г.Г , С.С , Г.Н , Б.Б  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Ж д холбогдох гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

                   Шүүгдэгч Ж.Ж  нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумаас ******* сумын нутаг дэвсгэрт байрлах ТЭ  гэх уурхай руу явах чиглэлд 37-10 ӨМӨ улсын дугаартай Уаз фургон маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн  хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гаргасан зорчигч Т.Б ийн биед хүндэвтэр хохирол, Т.Г , С.С , Г.Н , Б.Б  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэснээр шүүгдэгч Ж.Ж ын үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Ж.Ж  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 08 сарын 11-ний өдөр сум руу “ӨЗ” ХХК-ийн  ажилчид 6 фургон явсан. Би 10 хүн суулгаж явсан. Тэгээд ******* сумын нутагт Террагийн зам дээр осол гаргасан. Тэгээд сайжруулсан зам руу ороод удаагүй түр тар хийгээд л машин унасан. Миний гаргасан ослоос болж ӨЗ ХХК-ийн ажилчдад бие эрүүл мэндийн хохирол учруулсан 4 хүн хөнгөн гэмтсэн, 1 хүн хүндэвтэр гэмтсэн” гэв.

Иргэний нэхэмжлэгч “БЭР” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”Тухайн машинд 10 хүн сууж явсан. Тухайн 10 хүнд яаралтай тусламж үзүүлэх, яаралтай эмчилгээний зардал гаргах нь манай компани ажилчид тул гарсан зардлыг манай компани гаргасан. Нийт 10 хүнд ямар гэмтэл учирсан болон ямар зардал гарсан баримтыг авч ирсэн.*******ид 571 427 төгрөг,*******д 573 000 төгрөг,*******д 668 000 төрөг,*******т  573 000 төгрөг,*******д 573 000 төгрөг, *******т 528 000 төгрөг,ад 573 000 төгрөг, 589 000 төгрөг, 593 000 төгрөг, 553 000 мөн шатахууны 160.000 төгрөг. Нийт 5 954 927 төгрөг болсон” гэв.

Эрүүгийн 1828001370138 дугаартай хэргээс:

Хэргийн газрын үзлэгээр: ... “Осол гаргасан гэх тээврийн хэрэгслийн зөв талын дугуйн тэнхлэг нь хойд талын замын хөвөөнөөс 3.5м зайнд, жолооч талын урд дугуй хойд талын замын хөвөөнөөс 4.6м , буруу талын хойд дугуйн тэнхлэг урд талын замын хөвөөнөөс 4.10м зайд зайнд зөв талын хойд дугуй урд замын хөвөөнөөс 3м зайтай байв. Тухайн тээврийн хэрэгслийн 4 дугуй бүрэн бүтэн бөгөөд тэнхлэгээрээ дээш харсан, бүх талын хаалга онгойсон харагдах ба доторх эд зүйл эмх замбараагүй байдалтай болжээ. Тээврийн хэрэгслийн баруун зүүн талын кабин гулзайсан, гэрэл дохио бүрэн бүтэн, кузов баруун талруугаа нийтдээ гулзайж шороогоор хучигдсан байдалтай байв.” /хх-5-6 дугаар хуудас/

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Б ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсанаар гэмт хэргийн шинжийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар хэрэгт хуульзүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. Үүнд:

Иргэний нэхэмжлэгч, хохирогч Ч.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт... “2018 оны 08-р сарын 11-ний өглөө 06 цагт Улаанбаатар хотоос "ӨЗ” ХХК-ий ажилчид 2 автобусаар явж Өмнөговь аймагт 14 цагийн үед ирээд Хот айл гэдэг цайны газарт ирж хоол цайгаа уучихаад тэндээсээ бид нар 6 ширхэг Фургон автомашинуудад хуваагдаж суусан. Би тухайн үед нэг саарал өнгийн Фургон автомашинд 10 уулаа суугаад Өмнөговь аймгийн сумын нутагт байдаг “ӨЗ” ХХК-ий уурхай руу явцгаасан. Тэгээд шороон замаар явж байгаад ******* сумын сайжруулсан шороон замаар ороод удаагүй явж байхад миний сууж явсан Фургон автомашин гэнэт л түс гээд чимээ гараад машин онхолдсон \яаж онхолдсоныг мэдэхгүй тэгээд машины арын хаалга нь онгойгоод би арагшаа газар савж унаад ар нуруугаараа унасан. Тэгэхэд миний хажууд сууж явсан хоёр миний араас унаад над дээр унасан би түрүүлээд газар унасан. Тэгээд миний дотор муухайраад газар хэвтэж байхад Фургон автомашины 4 дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай хамаг юм нь ундуй сундуй болчихсон машин онхолдсон байсан. Тэгээд удаагүй ******* сумын эмнэлэг, цагдаагийн хүмүүс ирээд намайг сумын эмнэлэг рүү эмч нар нь авч явсан. Ойролцоогоор 50-60 км цагийн хурдтай явж байсан байх. Тухайн үед бороотой зам их ус, шавартай байсан сайжруулсан шороон зам нь гайгүй байсан. Шөнө 00 цагийн үед онхолдсон байх. Миний биеийн баруун зүүн талын олон хавирга хугарсан \8 ш\, баруун талын дал хугарсан. Одоо биеийн байдал сайн байгаа. Миний зүгээс ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Миний эмчилгээний зардлыг манай компани бүрэн хариуцсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Т.Г  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 392 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Миний зүгээс Ж.Ж аас нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Н  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би “БЭР” ХХК-нд оператор ажилтай ба ростерийн амралтаа аваад буцаж ажил руугаа явах гээд Өмнөговь аймагт ирсэн ба компаниас ажил руу явах УАЗ Фургон маркийн тээврийн хэрэгслээр ажилчдаа зөөхөөр болсон байсан. Тэгээд би тус осолд орсон гэх тээврийн хэрэгсэлд 10 хүн суугаад 2018 оны 08 сарын 11-ний өдөр 16-17 цагийн үед хөдөлсөн. Гэтэл замд тус тээврийн хэрэгслийн наклад нь зуураад байна гээд 2-3 удаа зогсож янзалж хий авч байсан. Мөн сүүлд тоормозны аппарат задлаад нэг боолтыг нь чангалсан ба тэрнээс хойш тээврийн хэрэгсэл саадгүй явсан. Орой 22 цаг 30 минутын үед ******* сумын нутаг ТЭ  ХХК уурхайн хажууд зогсоод түр амраад хамт явсан тээврийн хэрэгслүүдийг хүлээж ойролцоогоор 10-20 гаруй минут зогсож байгаад бөөндөө хөдөлсөн. Тухайн үед тус осол гаргасан тээврийн хэрэгсэл нь хамгийн сүүлд хөдөлсөн ба тус уурхайн сайжруулсан шороон зам дээр явж байгаад эхний тээврийн хэрэгслийг гүйцээд цааш явж байгаад дахин нэг тээврийн хэрэгсэл гүйцээд урд нь ортол зам усанд боогдож нарийсаад миний сууж явсан талаар ус дайрах үед цаад талд нь овоолсон хөмсөг шороо гарч ирээд мөн миний талаар тус шороог дайртал тээврийн хэрэгсэл онхолдсон. Тэр жолооч ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Би уг хөнгөн зэргийн гэмтлийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх хуралд суухгүй. Одоогоор надад нэхэмжлэх зүйл байхгүй боловч дахин нарийн шинжилгээ хийлгэнэ.” /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч С.С  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би “БЭР” ХХК-нд оператор ажилтай ба нийтдээ 2 жил ажиллаж байна. Гэвч сүүлд ростерийн амралтаа аваад буцаж ажил руугаа явах гээд Өмнөговь аймагт ирсэн ба манай байгууллагаас ажил хүртэл УАЗ Фургон маркийн тээврийн хэрэгслээр ажилчидаа зөөхөөр болсон байсан. Улмаар би тус саарал өнгийн 37-10 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 10-лаа суугаад 2018 оны 08 сарын 11-ний өдөр 16-17 цагийн үед сум руу хөдөлсөн. Гэтэл замд тус тээврийн хэрэгслийн тоормоз нь зуураад байна гээд 2-3 удаа зогсож янзалж байсан. Үүний дараа тус тээврийн хэрэгсэл нь ******* сумын нутаг “ТЭ ” ХХК уурхайн хойно зогсоод хамт явсан тээврийн хэрэгслүүдийг хүлээж ойролцоогоор 10 гаруй минут зогсож байгаад бөөндөө хөдөлсөн. Тухайн үед тус осол гаргасан тээврийн хэрэгсэл нь хамгийн сүүлд хөдөлсөн ба намайг хэсэг хугацаанд зүүрмэглэх үед гэнэт машин онхолдож зам тээврийн осол гаргасан. Тэр жолооч ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Миний зүүн гарын алганы ар хэсэг хавдсан, хүзүү хөшиж хөндүүрлэдэг хөл болон нуруу шалбарсан байсан. Би уг хөнгөн зэргийн гэмтлийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх хуралд суухгүй. Одоогоор надад нэхэмжлэх зүйл байхгүй боловч дахин нарийн шинжилгээ хийлгэнэ. /хх-34-35 дугаар хуудас/

Гэрч Б.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 08 сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумаас Гурван тэс сумын уурхай руу явах гээд 37-10 ӨМӨ улсын дугаартай уаз фургон маркийн тээврийн хэрэгсэлтэй нийт жолоочийн хамтаар 11 үүлээ хамт явсан. Гэтэл тэр шөөндөө ******* сумын нутаг “ТЭ ” ХХК-ны ойролцоо зогсож хамт явсан 6 фургон цуглаад дахин тус уурхайн сайжруулан шороон замаар явсан. Гэтэл миний сууж явсан фургон хамгийн сүүлд хөдлөөд тус сайжруулсан замаар явж байгаад урд талын фургоныг зүүн талаар нь гүйцэж түрүүлээд явж байгаад дараагийн урд явж байсан фургоныг гүйцэж түрүүлээд явтал машин доор хэсэгт нэг чимээ дугараад юман дээгүүр харайлгаж байгаа мэт болоод бөгс нь 2 удаа дээж доошоо сэвээд тээврийн хэрэгсэл онхолдсон. Улмаар би тээврийн хэрэгслээс гараад хартал машин доошоо харсан эд анги нь эвдэрсэн хүмүүс машинаас гарч харагдсан. Ингээд сумын цагдаа эмнэлэгт мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх- 39 дүгээр хуудас/

Гэрч Б.Э   мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би “БЭР” ХХК-нд оператор ажилтай бөгөөд ээлжийн амралтаа эдэлж дуусгаад 2018 оны 08 сарын 11-ний өдөр ажилдаа явах гээд Өмнөговь аймгийн ******* сумаас суманд байрлах өөрийн компанидаа очихоор 37-10 ӨМӨ улсын дугаартай саарал өнгийн фургон маркийн тээврийн хэрэгсэлд жолоочтой нийлээд 11 үүлээ явсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь өөр 5 фургоны хамт бөөнөөрөө 14 цагийн үед ******* сумаас хөдөлсөн. Гэтэл тус тээвриии харэгсэл нь ******* сумын нутаг “ТЭ ” гэх уурхайн орчимд зогсоод удаагүй хөдлөөд сайжруулсан шороон замаар явж байтал манай фургон урд явж байсан тээврийн хэрэгслийг зүүн гар талаар нь гүйцэж түрүүлээд гартал гэнэт машин нэг юман дээр харайх шиг болоод газарт унасан. Энэ хугацаанд би юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд сэрээд хартал машин доошоо харсан хүмүүс намайг гаргаж байсан бөгөөд хамт явсан хүмүүс “ТЭ ” уурхайн эмч болон ******* сумын эмнэлэг цагдаад мэдэгдсэн. Явж байх хугацаанд тус тээврийн хэрэгспийн урд хоёр дугуйны тоормоз зуурсан гээд жолооч 2-3 удаа хий авч байсан. Мөн хамт янж бяйсан фургоныг чирэх гэтэл ухрах араандаа орохгүй байсан. Одоогоор миний толгой өвдөж байгаа ба жижиг шарх үүссэн. Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-41 дүгээр хуудас/

Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би “БЭР” ХХК-ны ээлж солих унаа буюу саарал өнгийн фургон маркийн тээврийн хэрэгслийн хойшоо харсан суудлын хаалга талд нь суугаад 2018 оны 08 сарын 11-ний өдрийн 14 цагийн үед ******* сумаас хөдөлсөн. Тухайн үед тус тээврийн хэрэгсэлд жолоочтойгоо нийлээд 11 хүн явсан хамт 5 фургон явсан. Гэтэл миний сууж явсан тээврийн хэрэгсэл ******* сумын нутаг “ТЭ ” гэх уурхайн сайжруулсан шороон зам дээр явж байсан ба намайг унтаж байх үед гэнэт тээврийн хэрэгсэл доор түр тар гэх чимээ сонсогдох шиг болоод шууд тээврийн хэрэгсэл хажуулдаж онхолдсон. Тэгээд би машинаас гартал машин доошоо харсан хүмүүс цуварч гарч ирж байсан. Улмаар энэ талаар сумын эмнэлэг болон Цагдаагийнн байгууллагад мэдэгдсэн. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ба осол болох үед анхаарал сарниулах зүйл болоогүй. Явж байх хугацаанд тус тээврийн хэрэгслийн урд хоёр дугуйны тоормоз зуурсан гээд жолооч 2 удаа хий авч байсан. Мөн хамт явж байсон фургоныг чирэх гэтэл ухрах араандаа орохгүй байсан. Одоогоор миний толгой болон нуруугаар хөндүүрлэж өвдөж байгаа. Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-42 дугаар хуудас/

Гэрч З.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 08 сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах “Б.Э ” ХХК руу явах гээд хүний нөөц /нэрийг мэдэхгүй залуу/ УАЗ-Фургон маркийн тээврийн хэрэгсэлд суулгасан. Тус тээврийн хэрэгсэл нь жолоочийн хамтаар 11 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Хамт 5 фургон явсан. Гэтэл миний сууж явсан тээврийн хэрэгсэл ******* сумын нутагт байрлах сайжруулсан шороон зам дээр явж байсан ба би тухайн үед зүүрмэглээд явж байтал гэнэт нэг юман дээгүүр харайх шиг болоод машин өнхөрсөн. Тэгээд би машинаас гараад хартал машин дээшээ харсан хүмүүс гадаа гарсан зогсож байсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ба жочоочид анхаарал сарниулах зүйл хийгээгүй. Тус тээврийн хэрэгслийн хоёр дугуйны тоормоз чангараад байна гээд жолооч 2 удаа хий авч байсан. Миний зүүн далны ойр орчимд хөндүүрлэж хөдөлгөхөд зовиур үүссэн ба зөөлөн гэмтэл учирсан. Надад ямар нэгэн гомдол санал одоогоор байхгүй.” гэх мэдүүлэг /хх-43 дугараа хуудас/

Гэрч М.Г  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”Би Гурван тэс суманд байрлах ажилдаа явах гээд иртэл манай байгууллага автобус явуулах боломжгүй, гээд 2018 оны 08 сарын 11-ний өдөр 6 ширхэг фургон машин гаргаад түүндээ ажилчдаа хувааж суулгасан. Улмаар би саарал өнгийн 37-10 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд жолоочийн хамтаар 11 сууж явсан. Тэгээд бид хэд 14 цагийн үед ******* сумаас хөдлөөд явсан ба орой 00 цагийн үед ******* сумын нутаг сайжруулсан шороон зам дээр явж байтал гэнэт машин доор нэг юм цохих шиг чимээ гартал машин хажуу талын шороог мөргөөд онхолдсон. Тэгээд машинаас гараад хартал машин доошоо харсан хүмүүс нь гадаа гараад цагдаа болон эмнэлэг дуудсан. Тус тээврийн хэрэгсэл ойролцоогоор 50-60 км цагийн хурдтай явж байсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ба жочоочид анхаарал сарниулах зүйл хийгээгүй. Тоормоз чангарсан гээд шингэн авснаас өөр зүйл болоогүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-44 дүгээр хуудас/

Гэрч Б.О  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 08 сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумаас Гурван тэс сумын уурхай руу явах гээд 37-10 ӨМӨ улсын дугаартай уаз фургон маркийн тээврийн хэрэгсэлтэй нийт жолоочийн хамтаар 11 үүлээ хамт явсан. Гэтэл тэр шөнөдөө ******* сумын нутаг “ТЭ ” ХХК-ны ойролцоо зогсож хамт явсан 6 фургон цуглачихаад дахин тус уурхайн сайжруулан шороон замаар явсан. Улмаар энэ үед би унтаж байтал гэнэт машин онхолдсон ба машинаас гараад хартал тээврийн хэрэгсэл дээшээ харсан байталтай хүмүүс гараад тойроод зогсож байсан. Ингээд сумын цагдаа эмнэлэг дуудсан. Тэр жолооч архи уугаагүй ба жолоочид хэн нэгэн хөндлөнгөөс нөлөөлөөгүй. Миний шилэн хүзүү хөшиж, толгой дүүрч өвдөж байгаа.” Гэх мэдүүлэг /хх-45 дугаар хуудас/

Гэрч Б.Х  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”2018 оны 08 сарын 11-ний өдөр намайг ******* суманд байх үед “ӨЗ” ХХК-ний хүний нөөц ажилтан /нэрииг нь мэдэхгүй/ хүн залгаад “манай компаний ажилчидыг зөөх 6 Фургон хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн таньдаг хүмүүсдээ хэлээд тус компаний ажилчдыг 15 цагт тээвэрлэхээр болсон. Улмаар би тус уурхайн ажилчид гэх 30-35 орчим хүнээс өөрийн саарал өнгийн 88-90 ӨМҮ улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгсэлд 7 хүн суулгаад хамт явах 5 фургонд үлдсэн хүмүүс нь хувааж суугаад бөөндөө зэрэг ******* сумаас суманд байрлах “ӨЗ” ХХК-иий чиглэлд хөдөлсөн. Гэтэл ******* сумын сайжруулсан шороон зам дээр явж байтал мииий урд явж байсан БатЖ.Ж  ах гэнэт зогсоод буцах хэрэгтэй байна гэхээр нь эргээд замаараа явтал зам тээврийн осол гаргасан гэх Жаргап ахын унаж явсан 37-10 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл доошоо харсан хүмүүс нь гадаа гарсан зогсож байхаар нь ******* сумын Цагдаагийн байгууллага болон эмнэлэгийн байгууллагад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх-46 дугаар хуудас/

Гэрч С.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 08-р сард байх \өдрийг нь мартсан байна\ би Өмнөговь аймгийн төвөөс өөрийн эзэмшлийн 49-53 УНТ улсын дугаартай Фургон автомашинаараа сум руу үдээс хойш гарсан тухайн үед бид нартай хамт Ж.Ж  ах өөрийн эзэмшлийн 37-10 ӨМӨ улсын дугаартай Фургон автомашинаар цугтаа сум руу явцгаасан юм. Тэгээд бид нар явсаар байгаад ******* сумын сайжруулсан замын хажууд очоод зогсож хүмүүсээ буулгаж, машин тэргээ үзэж хараад бид нар сайжруулсан шороон замаар явцгаасан. Тэгээд намайг сайжруулсан шороон замаар явж байхад Ж.Ж  ах намайг гүйцэж түрүүлээд миний өмнө явж байсан машинаа бас гүйцэж түрүүлээд явсан. Тэгээд би тоосноос нь тасрах гээд хурдаа хасч яваад жаахан хонхор гүвээн дээр гараад иртэл миний өмнө явж байсан машин аваарын гэрлээ татаад зогсож байхаар нь хүрээд очиход Ж.Ж  ах автомашинтайгаа уначихсан байдалтай машин нь дээшээ харчихсан байсан. Би тэгээд машинаасаа буугаад онхолдсон машин дээр очоод хүмүүс нь машинаасаа бүгд гарчихсан байсан. Тэгээд удаагүй ******* сумын цагдаа, эмнэлгийн хүмүүс ирж осолд орсон хүмүүсийг ******* сум руу аваад явсан. Ж.Ж ын Фургон автомашины үндсэн кроп, туслах кроп хоёр нь дундуураа салаад түүнээс болж кордан гол нь өлгөөд машиныг унагасан байх гэж бодож байна.”гэх мэдүүлэг /хх-48 дугаар хуудас/

Гэрч С.Б Ж.Ж  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  “2018 оны 08 сарын 10-ны өдөр би Өмнөговь аймгийн төв дээр Улаанбаатар хотос ирчихээд найз болох Ж.Ж  ах руу утсаар залгаад хаана байна гэхэд Ж.Ж  ах Өмнөговь аймаг дээр ирчихсэн байна гэхээр би маргааш өдөр Улаанбаатар хотоос “ӨЗ” ХХК-ний ажилчид ирнэ хэдэн Фургон автомашин хэрэгтэй байна та явах уу гэхэд Ж.Ж  “ах нь аймаг дээр жаахан ажилтай байна гэхэд би Ж.Ж  ахыг машин дутаад байна, та яваад өгөөч гэж хэлэхэд Ж.Ж  ах зөвшөөрсөн юм. Тэгээд 2018 оны 08 сарын 11-ний үдээс хойш Ж.Ж  ах, бид нар \6 фургоны жолооч\ Улаанбаатар хотоос ирсэн “ӨЗ" ХХК-ний ажилчдыг нь 6 Фургондоо суулгаж аваад сум руу зэрэг хөдөлцгөөсөн. Тэгээд замд их шавар шавхайтай дандаа мост хүндрүүлэгчтэй явж байсан. Тэгээд бид нар явсаар байгаад ******* сумын сайжруулсан замын хажууд очоод зогсож хүмүүсээ буулгаж, түр амарч байгаад би түрүүлээд явсан тэгээд сайжруулсан шороон замаар явж байхад хамт явсан Фургоны жолооч над руу утсаар залгаад нэг Фургон автомашин чинь уначихлаа гэхэд би үгүй байлгүй дээ сая бүгдээрээ миний араас хөдөлсөн гэхэд тэр жолооч танай сумын жолооч Ж.Ж  гэдэг хүн машинтайгаа онхолдчихлоо гэж хэлэхээр би буцаж эргээд очиход сайжруулсан замын гол хэсэгт нь Ж.Ж  ахын Фургон автомашин дээшээ харчихсан онхолдчихсон байдалтай байсан. Тэгээд удаагүй ******* сумын цагдаа, эмнэлгийн хүмүүс ирж осолд орсон хүмүүсийг ******* сум руу авч явахаар нь бид нар цаашаа явцгаасан. Нэг Фургон машин надаас түрүүлээд явчихсан байсан. Ж.Ж ын барьж явсан Фургон автомашины үндсэн кроп, туслах кроп хоёр нь дундуураа салаад түүнээс болж кардан гол нь өлгөөд машиныг унагасан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-50 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: ... “Осолд орсон гэх тээврийн хэрэгсэл нь  саарал өнгийн УАЗ Фургон маркийн 37-10 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх бөгөөд уг тээврийн хэрэгслийн бүх дугуй бүрэн, гэрэл дохио бүрэн бүтэн харагдах ба урд шил хагарч байхгүй болсон. Урд талын хоёр хаалга гулзайж хэлбэр дүрсээ алдсан, арам кузов баруун талруугаа хазайж гулзайсан, зүүн болон баруун талын тэнхлэг зурагдсан байх бөгөөд цонхнууд бүрэн бүтэн байв.” /хх-13 дугаар хуудас/

Тээврийн хэрэгслийн гэрэл зураг /хх-14-15 дугаар хуудас/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-12 дугаар хуудас/

          Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын сум дахь Цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч Цагдаагийн ахмад С.Б -Очирын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: 1. Уаз фургон маркийн 37-10 ӨМӨ улсын дугаартай автомашины жолооч Ж.Ж  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байна. 2. Уаз фургон маркын 37-10 ӨМӨ улсын дугаартай автомашины жолооч Ж.Ж  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул,саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж,зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн буруутай байна. 3. Уаз фургон маркын 37-10 ӨМӨ улсын дугаартай автомашины жолооч Ж.Ж ын “В.С.Д”ангилалын №158935 дугаартай жолоочийн үнэмлэх хүчинтэй төлөвд байгаа болно.” /хх-53 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Авто Тээврийн Үндэсний Төвийн 2018 оны 10 сарын 08-нийөдрийн №10/01 шинжээчийн дүгнэлтэд: а. 37-10 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2018-5-31 өдөр Өмнөговь аймгийн Автотээврийн төвд Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн. б. Тухайн өдрийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцох нь жолоочийн үүрэг. Одоогоор тээврий хэрэгсэлд кузов их гэмтэлтэй, урд 2 дугуй байхгүй, урд салхины шил байхгүй, хурдны хайрцанаас урд хойд гол руу дажуулга өгдөг кардан гол нь салсан, туслах кроп салсан зэрэг эвдрэл гэмтэлүүд байна. 3. Б-д дурьдагдсан гэмтлүүдээс аль нь ослын өмнө үүссэн болохыг тогтоох боломжгүй тул осолд нөлөөлсөн гэж үзэхэд хүндрэлтэй байна.” /хх-55 дугаар хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 сарны 22-ны №10311 дугаар шинжээчийн дүгнэлтэд: 1. Г.Н ын бид тархи доргилт, толгойн оройд шарх, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, шилбэнд цус хуралт, зүүн бугалга, дал, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /хх-69 дүгээр хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 сарны 27-ны №10312 дугаар шинжээчийн дүгнэлтэд: 1. Ч.Б ийн биед баруун талын 1, 2, 3, 4, 5, 6-р хавирга, зүүн талын 2, 3, 4, 6-р хавиргануудын далд хугарал, баруун дал ясны далд хугарал, баруун зулайн дээд хэсэг, баруун мөрний дээд хэсэг, баруун өвдөгний дээд хэсгүүдэд зулгаралт, зүүн гуяны дотор доод хэсэг, зүүн шилбэний ар хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. /хх-71 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 сарын 14-ний өдрийн №388 дугаар шинжээчийн дүгнэлтэд: 1. С.Саранхүүгийн биед хүзүү баруун мөр, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тоггоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнзлгийн гэмтпийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-73 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 сарын 14-ний өдрийн №339 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: 1. Б.Б ийн биед зүүн чамархай, баруун шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүн гуянд цус хуралт гэмтэл тоггоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнзлгийн гэмтпийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-77 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 сарын 15-ны өдрийн №392 дугаар шинжээчийн дүгнэлтэд: ”1. Т.Г ийн биед зүүн 9 дүгээр хавирганы хугарал, зүүн далны доод хэсгийн зулгаралт гэмтэл тоггоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-81 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 сарын 15-ны өдрийн №396 дугаар шинжээчийн дүгнэлтэд: ”1. З.Б гийн биед баруун ядам хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тоггоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагтанд нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-84 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 сарын 15-ны өдрийн №394 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: ”1. М.*******ийн биед зүүн шилбэний зулгаралт гэмтэл тоггоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагтанд нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-88 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 сарын 15-ны өдрийн №393 дугаар шинжээчийн дүгнэлтэд: ”1. Г.Г ийн биед духны баруун хэсгийн зулгаралт гэмтэл тоггоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагтанд нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-92 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 сарын 14-ний өдрийн №390 дугаар шинжээчийн дүгнэлтэд: ”1. Б.О ын биед баруун шуунд цус хуралт гэмтэл тоггоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-96 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 сарын 15-ны өдрийн №395 дугаар шинжээчийн дүгнэлтэд: ”1. Б.Э  ын биед зүүн шилбэний зулгаралт гэмтэл тоггоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагтанд нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-100 дугаар хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ий үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-58-64 дүгээр хуудас/

 “БЭР” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-126 дугаар хуудас/

Ажилчдын хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-127-138 дугаар хуудас/

“БЭР” ХХК-ийн захирлын тушаал, ажилчдын ерөнхий мэдээлэл /хх-139-142 дугаар хуудас/

Осолд орсон ажилчдын зардлын тооцоо, төлбөрийн баримтууд /хх-143-157 дугаар хуудас/

“БЭР” ХХК-ийн захирлын тушаал, осолд орсон ажилчдын тэтгэмжийн тооцоо /хх-158-159 дүгээр хуудас/

“БЭР” ХХК-ийн тээвэрлэлт хийх гэрээ /хх-162-166 дугаар хуудас/

“Элгэн” ХХК-ийн захирлын тушаал /хх-167 дугаар хуудас/

Ажилчдын хөдөлмөрийн гэрээ /хх-168-178 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн 1828001370138 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Шүүгдэгч  Ж.Ж ын иргэний үнэмлэхийн хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 124 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 123 дугаар хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-121 дүгээр хуудас/

Арилжааны банкуудын тодорхойлолт /хх-111-119 дүгээр хуудас/

сумын сургуулийн лавлагаа /хх-184 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардлагатай шинжээчийн гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ж.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж.Ж ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  мөн хуулийн 6.6 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Ж.Ж д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч “БЭР”ХХК-ий нэхэмжилсэн 5 954 427 төгрөг нэхэмжлэсэнийг хангаж, шүүгдэгч Ж.Ж  иргэний нэхэмжлэлээс 454 427 төгрөг төлснийг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.Ж аас 5 500 000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч  “БЭР” ХХК-д 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Ж.Ж  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шар лам овгийн Ж.Ж ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Ж  хохирол төлбөрт иргэний нэхэмжлэгч “БЭР” ХХК-д 454 427 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.Ж аас 5 500 000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч  “БЭР” ХХК-д 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

7. Шүүгдэгч Ж.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ