Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2026/ДШМ/502

 

А.Т, С.Т, М.Н,

О.Б, А.Е, Б.У, М.Э,

Х.А, А.М, Ц.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Удвал, А.Лхагваа,

шүүгдэгч А.Т-ын өмгөөлөгч Ц.Батбаяр,

шүүгдэгч С.Т-ийн өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч А.Е-ий өмгөөлөгч Ч.Загдсүрэн, Г.Анхбаяр,

шүүгдэгч Б.У-гийн өмгөөлөгч У.Батцэцэг,

шүүгдэгч М.Э-гийн өмгөөлөгч Г.Алтанчимэг,

шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Т.Мөнхцэцэг, Т.Мөнхсүлд,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарын хамтран, шүүгдэгч С.Т, шүүгдэгч А.Т, шүүгдэгч М.Н, шүүгдэгч О.Б, шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг, шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар А.Т, С.Т, М.Н, О.Б, А.Е, Б.У, М.Э, Х.А, А.М, Ц.Г нарт холбогдох 2311000001244 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1.1 дэх хэсэгт:

-“шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт,

-шүүгдэгч С.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.” гэсэн заалт нэмж оруулж,

-шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарын хамтран, шүүгдэгч С.Т, шүүгдэгч А.Т, шүүгдэгч М.Н, шүүгдэгч О.Б, шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг, шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, С.Т, М.Н, О.Б, М.Э, А.М нарын цагдан хоригдсон 119 (нэг зуун арван ес) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Н.БААСАНБАТ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН