Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 302/ШШ2026/00029

 

Б  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т**** овогт Б******** Н******. Х***: Б  аймаг, [****] сум, [**] дугаар багт оршин суух,

Хариуцагч: Б  аймаг дахь М********* боловсролын сургууль /захирал Х.Р/. Х***: Б  аймаг, [****] сум, [**] дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, 

Нэхэмжлэлийн шаардлага: Тус сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн эдийн засгийн онолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2,616,350 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Е.М,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Р,

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч А.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б  аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирал Х.Р холбогдуулан тус сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн эдийн засгийн онолын  багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2,616,350 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие 25 настай байхад анх 2001 оны 09 дүгээр сард Б  аймгийн М******* сургалтын үйлдвэрийн төвд хөдөлмөрийн гараагаа эхэлж ажилд орсон. Тухайн үед компьютер операторчийн дадлагын багшийн албан тушаалд ажилд орж байсан. Дараа нь 2005 онд тус сургуульд эдийн засгийн онолын багшийн цаг нэмэгдсэн. Т** үед би эдийн засгийн мэргэжилтэй байсан учраас тухай үед захирал хийж байсан н.Х***** болон н.Б**** менежерийн зүгээс шинээр нэмэгдсэн эдийн засгийн онолын багшийн цагийг өгч байсан.

1.2 Б*** нарын цаг нь элсэгч нарын тоотой холбоотой байдаг учраас 2007 онд хүүхдийн тоо өсөж, бид нарын цагт өөрчлөлт орсон. У*** нь 840 цагтай байсан ба 2007 онд 648 цаг болж өөрчлөгдсөнтэй холбоотой н.И****** гэдэг хүн эдийн засгийн онолын багшаар орж ирсэн. Х******* тоо жил бүр нэмэгдсэн учраас эдийн засгийн онолын багшаар 3 багш ажиллах болсон. Тухайн үед н.Г**** гэдэг багш эдийн засгийн онолын багшаар ажилладаг байсан. Д**** эрх эдэлж эдийн засгийн онолын бүр орон тоогоор ажиллаж байсан н.И****** багш, н.Г**** багш нараас 5 жилийн өмнө эдийн засгийн онолын багшаар ажиллаж байгаа надад цагийг олгохгүйгээр энэ жил миний цагийг тэд нарт өгсөн. Э**** засгийн онолын багшаар ажиллаж байсан гэдэг маань шүүхийн шийдвэрээр нотлогдож байна.

1.3 Миний хувьд 2024 оны 11 дүгээр сараас эхлэн эдийн засгийн онолын цагийн багшаар ажиллаж эхэлсэн. Т** үед хүүхдийн тоо цөөрч, зах хичээлийн цаг нь цөөрсөн учраас та цагийн багшаар ажиллаж байгаа гэж тайлбарлаж байсан. З****** Х.Р нь 2024-2025 оны хичээлийн жилд таны цагийг гүйцээж өгнө гэж байсан учраас би хүлээцтэй хандаж байсан. Би тухайн үед 126 цаг дутуу цагийн багшаар ажиллаж байсан. Тухайн үед би захиралд миний тэтгэвэрт гарах болзол маань хангагдаж байна. Би 1 жил ажиллаад тэтгэвэрт гаран гэхэд намар таныг бүр орон тоогоор ажиллуулж, цагийг чинь гүйцээж өгнө гэсэн.

1.4 Гэтэл тухайн үед манай сургуулийн багш нар өөрийн мэргэжлээр 20-30 хувь цаггүй ажиллаж байсан. Гэтэл тухайн багш нарыг өөр, өөр хичээлийн цагийг нь гүйцээж өгсөн байдаг. Ж******** надтай адилхан дипломтой, багшлах эрхтэй, эдийн засгийн онолын багш н.Г***** компьютерын мэргэжлээр ажиллуулж, цагийг нь гүйцээж өгч байсан. Х***** хичээлийн багшид амьдрах ухааны цаг, биеийн тамирын багшид эрүүл мэндийн цаг гэж багш нарын дутуу байсан цагуудыг гүйцээж өгч байсан. С********* багш нарын цаг 30 хувиар дутуу байхад өөр мэргэжлээр цагийг нь гүйцээсэн боловч ганцхан миний цагийг гүйцээж өгөөгүй намайг цагийн багшаар ажиллуулсан. Энэ байдал нь надад их хэмжээний хохирол учруулсан. Учир нь тэтгэвэрт гарах хүртэл 1 жилийн хугацаа үлдсэн. Гэтэл намайг ажиллах жил, цалин хөлсөөр намайг хохирсон. Үүнийг мэдсээр байж зориуд хийсэн эсэх нь ойлгомжгүй байна.

1.5 Н*********** дурдсанчлан миний бие 2000 оноос эхлэн Б  аймгийн М********* сургалтын төвд ажиллаж эхэлсэн ба мэргэжлээрээ 24 дэх жилдээ ажиллаж байгаа ба 2024 оны 06 дугаар сараас эхлэн цагийн багшаар ажилласан юм. Х******* нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар Д***** цалин, хөлс тодорхойлох журам’-ыг баталсан бөгөөд миний бие ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө дараах байдлаар тодорхойлж байна.

1.6 Дээрх журмын 2 1 1-т “нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тооцно” хэмээн зохицуулсан байх ба хавсралтад заасан байдлаар буюу Б.Н миний бие анх 2001 онд багшаар томилогдон ажиллах үеэс эхлэн чөлөөлөгдөх хүртэлх хугацааны дунджаар тооцоолсон болно. Д*** дурдаж буй байдлаар тооцоолоход миний нэг сарын дундаж цалин 523,350 төгрөг болсон ба 2025 оны 07 дугаар сараас 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд нийт 5 сарын ажилгүй байсан цалин хөлсөө дараах байдлаар тодорхойллоо. Үүнд: 523,350 төгрөг х 5 сар= 2,616,750 төгрөг болж байна.

1.7 Миний хувьд урьд эрхэлж байсан албан тушаалд 1 жил ажиллаж, 25 жил ажилласан жилд тооцуулж, тэтгэвэрт гарч тэтгэмжээ авах хүсэлттэй байна. Т*** учраас тус сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн эдийн засгийн онолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2,616,350 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

2.Хариуцагч Б  аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирал Х.Р хариу тайлбар, татгалзал:

2.1 Нэхэмжлэгч Б.Н  багш  манай сургуульд залуу наснаас эхэлж ажилд орж, олон жил багшаар ажилласан нь үнэн. А** 2001 онд компьютерын багшаар ажилд орсон. Би ажиллаж байхад компьютерын дадлагын багшаар ажиллаж байсан. 2003 онд манай сургуульд эдийн засгийн онолын хичээлийн цаг нэмж баталж өгсөн. Э**** засгийн онолын хичээлийн цаг нэмж батлах үед Б.Н багш компьютерын багш байсан. Тухайн үед н.И******* гэдэг багш анх эдийн засгийн онолын багшаар ажилд орсон. С*********** тооноос хамаарч багш нарын орон тоо өөрчлөгдөж байдаг. 2005 онд манай сургуульд элсэлтийн тоо нэмэгдэж, эдийн засгийн онолын 2 багшийн орон тоо нэмэгдсэн. А** н.И****** багшаар ажилд орж, дараа нь н.Г**** болон Б.Н багш нар эдийн засгийн онолын хичээлийн цагийг өгч ажиллуулж байсан.

2.2 Нэхэмжлэгч Б.Н багшийн хувьд маш олон орон тоонд ажиллаж байсан. 2005 оноос эхлэн тасралтгүй эдийн засгийн онолын багшаар ажиллаагүй. Д***** байрны багш гэх мэт орон тоонд ажиллаж байсан. Харин үндсэн багшаар 2003 оноос эхлээд ажиллаж байсан хүн н.И****** болон н.Г**** багш нар байгаа юм. Б.Н багш 2023 онд би сургалтын менежер байх үед эдийн засгийн онолын цагийн багшид шилжсэн. Ц***** багшаар шилжих үед би тэтгэвэрт гарна, надад ямар ч хамааралгүй цаг байвал өгөөч гэсэн учраас тухайн үед захирлаар ажиллаж байсан н.Н***** нь жирэмсний амралтад байсан математикийн багш болох н.Н******* багшийн цагийг өгсөн. 2023 онд Б.Н багш н.Н*********** цагийг авч ажиллаж байсан. Б.Н анхны тушаал нь цагийн багш учраас 2023 оны 06 дугаар сард цагийн багш нарыг хичээлийн жил дуусах үед ажлаас чөлөөлөх ёстой байсан. Гэтэл н.Н***** захирал тус сургуулийн математикийн багш К.Н оронд түр ажиллаж байсан Б.Н 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн математикийн багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тушаал гаргасан.

2.3 Харин намар хичээлийн жил эхлэх үед Б.Н багш ирсэн бөгөөд олон жил багшаар ажилласан гэдэг утгаар миний бие хүндэтгэж, эдийн засгийн онолын хичээлийн байгаа цагийг нь өгсөн. Б.Н багшийн зүгээс олон багш нарт давуу байдал олгосон гэж тайлбарлаж байна. Гэтэл тус багш нар нь манай сургуулийн үндсэн ажилтнууд байгаа. Б.Н багшийн хувьд цагийн багшаар түр ажиллаж байсан. Я*** нэгэн цаг гарвал хамгийн түрүүнд үндсэн багш нарыг хангах ёстой. Тухайн багш нараас  олон жил ажилласан, гэр бүлийн янз бүрийн шалтгаантай хүмүүс байсан учраас үндсэн багш нарыг цагаар хангасан. Т*** би ямарваа нэгэн цаг гарвал өгнө гэж хэлсэн нь үнэн. Б***** зүгээс 2025 оны 10 дугаар сарын 25-ны хүртэл элсэлтээ хүлээсэн. Э***** нэмэгдээгүй байсан учраас та цагийн багшаар ажиллаж байсан. 2024 онд цагийн багшаар ажиллаж байсан багш нарыг 2025 оны 06 дугаар сард чөлөөлөх ёстой учраас цагийн багш гэдэг утгаар таныг ажлаас чөлөөлсөн. О******* таныг эдийн засгийн онолын багшаар авах ямар ч боломжгүй, цаг ч байхгүй. Э***** цөөрсөн учраас таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

2.4 Хэрвээ ямар нэгэн бүтэц орон тоо шинэчлэгдэж таны мэргэжил дээр таарсан орон тоо гарвал гаднаас хүн авахгүй таныг ажилд авна гэдгийг би танд хэлж байсан. М**** үндсэн багшаар ажиллаж байсан багш нар цаг авсан учраас танд эдийн засгийн  онолын хичээлийн цагийг нэмж өгөх боломж байхгүй байна.

2.5 Б********, шинжлэх ухаан сайдын 2023 оны 185 дугаар тушаалын хавсралтад иргэний ёс зүйн цагийг нийгмийн багш заана гэж тодорхой заасан. Т*** учраас сайдын тушаалын дагуу иргэний ёс зүйн боловсролын цагийг нийгмийн ухааны багшид мэргэжлийн дагуу өгсөн. Т*** анх н.М***** сургуулийн менежер байхад хууль зөрчиж өгч байсан. Уг хичээлийг танаар залгаж байсан. Гэтэл таны гомдлоор тус аймгийн боловсролын байцаагч  нь ирж шалгалт хийхэд та сайдын тушаалыг яагаад баримтлаагүй вэ? Я***** мэргэжил бус хүнд цагийг өгч байсан бэ гэдэг нь хурлын тэмдэглэлд дурдагдсан байгаа. Надад шаардлага тавьсан учраас сайдын тушаалын биелэлтийг хэрэгжүүлж таны зааж байсан Иргэний боловсролын цагийг мэргэжлийн дагуу нийгмийн ухааны цагийн багш авч, ажиллуулж байна.

2.6 Нэхэмжлэгч Б.Н 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ 20 гаруй хуудас нотлох баримт хавсаргасан байх ба Б  аймгийн [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаартай хуралдааны тэмдэглэлд: "... гомдлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлэв" гэжээ.

2.7 Хэрэгт авагдсан, хариуцагчийн Ө*********** 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 264 дугаартай хүсэлтийн дагуу Х******** олгосон баримтаас үзвэл гомдол гаргагч Б.Н дээрх 36 дугаартай Х****** хуралдааны тэмдэглэлийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гардан авч, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Б  аймгийн тойргийн нотариатчаар гэрчлүүлсэн байна.

2.8 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар Х****** тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байхад нэхэмжлэгч Б.Н нь гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч Б.Н 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд хандсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар тооцоход Б Н****** Х****** 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаартай хуралдааны тэмдэглэлийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гардан авч, нотариатчаар гэрчлүүлсэн он, сар өдрөөр /2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр/ тооцоход хуанлийн 20 хоног, ажлын 14 өдрийн дараа буюу ажлын 4 өдрийн хугацаагаар хэтрүүлэн шүүхэд гомдлоо гаргасан болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрүүлсэн байна.

 

2.9 Иймд Б.Н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Н************ Б  аймаг дахь М********* сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2001 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “багш нарыг томилон ажиллуулах тухай” 42 дугаар тушаал, тус сургуулийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/14 дүгээр, Б  аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Б.Н үндсэн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, цагийн багшийн албан тушаалд томилон ажиллуулах тухай” Б/142 дугаар тушаал, сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Б.Н цагийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/53 дугаар тушаал, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 104 дүгээр Хөдөлмөрийн гэрээ, Б  аймгийн Х*******, халамжийн үйлчилгээний газрын дарга, улсын ахлах байцаагч А.Г 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/736 дугаар албан бичиг, Б  аймгийн [****] сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №36 дугаар хуралдааны тэмдэглэл зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  МСҮТ-ийн эдийн засгийн багш, багшийн ажлын байрны тодорхойлолт, 2025.11.13-ны өдөр өмгөөлөгч Е.М сонгож авсан тухай хүсэлт, нэхэмжлэгчийн 2025.11.27-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, дундаж цалин хөлс бодсон тооцоолол, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулж олгосон Б.Н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2000 оны 01 дүгээр сараас 2025 оны 10 дугаар сар хүртэлх лавлагаа, тус шүүхийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж олгосон Б  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “иргэний хэрэг үүсгэх тухай” 302/ШЗ2025/03204 дугаар шүүгчийн захирамж, нэхэмжлэгч Б.Н ”заах арга багш” мэргэжлийн зэргийн 32 дугаар үнэмлэх, [ХОТ]-эрдэм-О**” дээд сургуулиас “нягтлан бодогч мэргэжлээр суралцсан магистрын E20101752 дугаар диплом, түүний хавсралт, Монгол банкны дээд ерөнхийлөгчөөс Б.Н олгосон “С********* боловсрол олгох сургагч багш”-ийн батламж, Б********** ерөнхий газрын дарга, Х******* ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч нараас 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон “С****** багш” бэлтгэх гэрчилгээ, Б********, соёл, шинжлэх ухааны сайдаас 2006 оны10 дугаар сарын 31-ний өдөр Б****** эрхийн хорооны 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийг үндэслэн олгосон багшлах эрхийн №[*******] дугаар багшлах эрхийн үнэмлэх, Б***** К********* Х**** аж ахуйн их сургуулиас олгосон “Э**** засаг ба удирдлага” мэргэжлийн ЖБ-2 №[*******] дугаар диплом орос казах хэлээр бичсэнийг монгол хэл дээр орчуулсан орчуулга зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч асуулгах тухай хүсэлт, нэхэмжлэгч Б.Н амбулаториор эмчлүүлэгсдийн картыг эх хувиар, Б  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 302/ШШ2025/01113 дугаар шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн байна.

4.Хариуцагч Б  аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирлын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн [**] тоот албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, Б********, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ”тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/398 дугаар тушаал, уг тушаалын хавсралт, мөн сайдын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “сургалтын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” А/350 дугаар тушаал, уг тушаалын 1,2,3 дугаар хавсралт, Б.Н багшийн сүүлийн 5 жилд хичээлд орсон товьё, Б  аймаг дахь МСҮТөвийн захирлын 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “ажилд түр томилох тухай” 147 дугаар, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “шилжүүлэн ажиллуулах тухай” 77 дугаар, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” 100 дугаар, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “ажилд түр томилох тухай” 21 дүгээр, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “К.Н хүүхэд асрах чөлөө олгох тухай” Б/39 дугаар тушаалууд, Б  аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Б.Н үндсэн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, цагийн багшийн албан тушаалд томилон ажиллуулах тухай” Б/142 дугаар, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Б.Н ажилд түр томилох тухай” Б/34 дүгээр, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “К.Н ажилд томилох тухай” Б/85 дугаар, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Б.Н хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” Б/65 дугаар тушаалууд, мөн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “дадлагын газар, лаборатори, анги кабинет хариуцуулах тухай” А/29 дүгээр тушаал, түүний хавсралт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2025.01.02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээний дотоод товьёг 3 хуудас, 2025.01.02-ны өдрийн №86 дугаар хөдөлмөрийн гэрээ, хариуцагч байгууллагын 2025.10.30-ны өдрийн 384 дүгээр албан бичгээр өмгөөлөгчөөр А.С сонгож авсан тухай хүсэлт, хариуцагч байгууллагын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “нотлох баримт хүргүүлэх тухай” 409 дүгээр албан бичгээр Б  аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өрийн “анги удирдах, дадлагын газар, анги кабинет хариуцах багш нарын нэрсийг шинэчлэн батлах тухай” А/46 дугаар тушаал, уг тушаалын 1,2 дугаар хавсралт, Б  аймаг дахь М********* сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “ажилд томилох тухай” 107 дугаар, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “ажилд түр томилох тухай” 137 дүгээр, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “шилжүүлэн ажиллуулах тухай” Б/101 дүгээр, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “ажилд эгүүлэн томилох тухай” Б/18 дугаар, сургуулийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “ажилд томилох тухай” 17 дугаар, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “ажилд томилох тухай” 95 дугаар, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “ажилд томилох тухай” Б/15 дугаар, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” Б/10 дугаар тушаалуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Б  аймаг дахь М********* сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “ажилд томилох тухай” 51 дүгээр, 2004 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “үндсэн багшаар   томилох тухай” №06 дугаар тушаал, 2003 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “түр хугацаагаар туслах нярвыг томилох тухай” 13 дугаар тушаал зэргийн хуулбар, тус сургуулийн сургалтын менежерээс гаргасан 2025-2026 оны хичээлийн жилийн “Х*** хүний санхүү, бизнес аж ахуй эрхлэн болон Э************** суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх багшийн цагийн хуваарилалт, мөн 2025-2026 оны эдийн засгийн хичээлийн цагууд, Б  аймгийн Х*******, халамжийн үйлчилгээний газраас хуулбарлаж олгосон бүртгэлийн журналын холбогдох хэсгийн хуулбар, өмгөөлөгч А.С 2025.11.14-ний өдөр Б  аймгийн [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд “нотлох баримт хуулбарлаж авах тухай” 264 дүгээр албан бичиг, хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагыг эс зөвшөөрч 2025.12.03-ны өдрийн 433 дугаар албан бичгээр гаргасан хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг хэргийн оролцогчоос шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

5.Шүүхээс зохигч нарын хүсэлтийг хангасан тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 302/ШЗ2025/03798 дугаартай шүүгчийн захирамжаар Б  аймгийн Х*******, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан М.Г 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, тус аймгийн Н****** эмнэлэгт поликлиник эрхэлсэн орлогч дарга ажилтан А.Д 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус тус авсан гэрчийн мэдүүлэг, Б  аймгийн Х*******, халамжийн үйлчилгээний газрын хуулбар үнэн тэмдэг дарж тус Х*******, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр харилцаа, Х******* аюулгүй байдлын ажилтан М.Г ирүүлсэн Б  аймгийн [****] сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаар тэмдэглэл, нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангасан тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302/ШЗ2026/00066 дугаар шүүгчийн захирамжийн дагуу 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ш.М, У.Н нарыг тус тус гэрчээр асуусан гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч Б.Н дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний бие анх 2001 оны 09 дүгээр сард Б  аймгийн М******* сургалтын үйлдвэрийн төвд хөдөлмөрийн гарааг эхэлж компьютер операторчийн дадлагын багшийн ажилд орж байсан. Дараа нь 2005 онд тус сургуульд эдийн засгийн онолын багшийн цаг нэмэгдсэн учраас тухай үед захирал хийж байсан н.Х***** болон н.Б**** менежерийн зүгээс шинээр нэмэгдсэн эдийн засгийн онолын багшийн цагийг надад өгч байсан. Б*** нарын цаг нь элсэгч нарын тоотой холбоотой байдаг учраас 2007 онд хүүхдийн тоо өсөж, бид нарын цагт өөрчлөлт орсон. У*** нь бүтэн нэг жил нь 840 цагтай байсан ба 2007 онд 648 цаг болж өөрчлөгдсөнтэй холбоотой н.И****** гэдэг хүн эдийн засгийн онолын багшаар ажилд орсон. Ж** бүр хүүхдийн тоо нэмэгдсэн учраас эдийн засгийн онолын багшаар 3 багш ажиллах болсон. Тухайн үед н.Г**** гэдэг багш эдийн засгийн онолын багшаар ажилладаг байсан. Д**** эрх эдэлж эдийн засгийн онолын бүр орон тоогоор ажиллаж байсан н.И****** багш, н.Г**** багш нараас 5 жилийн өмнө  эдийн засгийн онолын багшаар ажиллаж байгаа надад цагийг олгохгүйгээр энэ жил миний цагийг тэд нарт өгсөн. Миний хувьд 2024 оны 11 дүгээр сараас эхлэн эдийн засгийн онолын цагийн багшаар ажиллаж эхэлсэн. Т** үед хүүхдийн тоо цөөрч, зах хичээлийн цаг нь цөөрсөн учраас та цагийн багшаар ажиллаж байгаа гэж тайлбарлаж байсан. З****** Х.Р нь 2024-2025 оны хичээлийн жилд таны цагийг гүйцээж өгнө гэж байсан учраас би хүлээцтэй хандаж байсан.  Би тухайн  үед 126 цаг дутуу цагийн багшаар ажиллаж байсан. Би 1 жил ажиллаад тэтгэвэрт гарна гэхэд захирал намар таныг бүр орон тоогоор ажиллуулж, цагийг чинь гүйцээж өгнө гэсэн. Тухайн үед манай сургуулийн багш нар өөрийн мэргэжлээр 20-30 хувь цаггүй ажиллаж байсан. Гэтэл тухайн багш нарыг өөр, өөр хичээлийн цагийг нь гүйцээж өгсөн байдаг. Н***** адилхан дипломтой, багшлах эрхтэй, эдийн засгийн онолын багш н.Г***** компьютерын мэргэжлээр ажиллуулж, цагийг нь гүйцээж өгч байсан. Х***** хичээлийн багшид амьдрах ухааны цаг, биеийн тамирын багшид эрүүл мэндийн цаг гэж багш нарын дутуу байсан цагуудыг гүйцээж өгч байсан. С********* багш нарын цаг 30 хувиар дутуу байхад өөр мэргэжлээр цагийг нь гүйцээсэн боловч ганцхан миний цагийг гүйцээж өгөөгүй намайг цагийн багшаар ажиллуулсан. Энэ байдал нь надад их хэмжээний хохирол учруулсан. Учир нь тэтгэвэрт гарах хүртэл 1 жилийн хугацаа үлдсэн. Гэтэл намайг ажиллах жил, цалин хөлсөөр  хохирсон. Миний хувьд урьд эрхэлж байсан албан тушаалд 1 жил ажиллаж, 25 жил ажилласан жилд тооцуулж, тэтгэвэрт гарч тэтгэмжээ авах хүсэлттэй байгаа тул шүүхэд хандсан гэж тодорхойлжээ.

8.Хариуцагч Б  аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирал  Х.Р нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч Б.Н  багш  манай сургуульд олон жил багшаар ажилласан нь үнэн. А** 2001 онд  компьютерын багшаар ажилд орсон. 2003 онд манай сургуульд эдийн засгийн онолын хичээлийн цаг нэмж батлах үед Б.Н багш компьютерын багш байсан. Тухайн үед н.И****** гэдэг багш анх эдийн засгийн онолын багшаар ажилд орсон.2005 онд манай сургуульд элсэлтийн тоо нэмэгдэж, эдийн засгийн онолын 2 багшийн орон тоо нэмэгдэж дараа нь н.Г**** болон Б.Н багш нар эдийн засгийн онолын хичээлийн цагийг өгч ажиллуулж байсан. Б.Н багшийн хувьд 2005 оноос эхлэн тасралтгүй эдийн засгийн онолын багшаар ажиллаагүй. Я** бүрийн орон тоонд ажиллаж ажиллаж байсан. Харин эдийн засгийн онолын үндсэн багшаар 2003 оноос эхлээд ажиллаж байсан хүн н.И****** болон н.Г**** багш нар байгаа юм.  Б.Н багш 2023 онд би сургалтын менежер байх үед эдийн засгийн онолын цагийн багшид шилжсэн. Ц***** багшаар шилжих үед би тэтгэвэрт гарна, надад ямар ч хамааралгүй цаг байвал өгөөч гэсэн учраас тухайн үед захирлаар ажиллаж байсан н.Н***** нь жирэмсний амралтад байсан математикийн багш болох н.Н******* багшийн цагийг өгсөн. 2023 онд Б.Н багш н.Н*********** цагийг авч ажиллаж байсан. Харин намар хичээлийн жил эхлэх үед Б.Н багш ирсэн учраас олон жил багшаар ажилласан гэдэг утгаар миний бие хүндэтгэж эдийн засгийн онолын хичээлийн байгаа цагийг  өгч дээр нь Иргэний боловсролын цагийг нэмж өгч заалгаж байсан. Б***** зүгээс 2025 оны 10 дугаар сарын 25-ний хүртэл элсэлтээ хүлээсэн. Э***** нэмэгдээгүй байсан учраас та цагийн багшаар ажиллаж байсан багш нарыг 2025 оны 06 дугаар сард чөлөөлөх ёстой учраас цагийн багш гэдэг утгаар таныг ажлаас чөлөөлсөн. О******* таныг эдийн засгийн онолын багшаар авах ямар ч боломжгүй, цаг ч байхгүй. Э***** цөөрсөн учраас  таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Б********, шинжлэх ухаан сайдын 2023 оны 185 дугаар тушаалын хавсралтад иргэний ёс зүйн цагийг нийгмийн багш заана гэж  тодорхой заасан. Т*** учраас сайдын тушаалын дагуу иргэний ёс зүйн боловсролын цагийг нийгмийн ухааны багшид мэргэжлийн дагуу өгсөн. Уг хичээлийг танаар залгаж байсан. Гэтэл таны гомдлоор тус аймгийн боловсролын байцаагч  нь ирж шалгалт хийхэд та сайдын тушаалыг яагаад баримтлаагүй вэ? Я***** мэргэжил бус хүнд цагийг өгч байсан бэ гэдэг нь хурлын тэмдэглэлд дурдагдсан байгаа. Надад шаардлага тавьсан учраас сайдын тушаалын биелэлтийг хэрэгжүүлж таны зааж байсан Иргэний боловсролын цагийг мэргэжлийн дагуу нийгмийн ухааны цагийн багш авч, ажиллуулж байна. Мөн  нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн байна. Иймд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

9.Нэхэмжлэгч Б.Н хариуцагч буюу ажил олгогчоос цагийн багшийн ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж авсны дараа тус аймгийн [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргаж түүний шийдвэрлэснийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсны дараа шүүхэд гомдлоо хугацаандаа гаргасан гэж, хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д  зааснаар Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор  нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй боловч тухайн хугацаандаа гомдол гаргаагүй шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөсөн гэж маргажээ.

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо энэ хуулийн 154.6-д заасны дагуу гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргааныг хянаж, шийдвэр гаргана” гэж мөн зүйлийн 154.8-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.

11.Нэхэмжлэгч Б.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д зааснаар тус аймгийн [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба тус хорооноос 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хурлаар хэлэлцэж шүүхээр шийдвэрлүүлэхээр болж №36 дугаар хуралдааны тэмдэглэл  гаргасан ба уг тэмдэглэлийг гомдол гаргагч Б.Н 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан, 08 дугаар сарын 08-ны өдөр гардуулсан гэж талууд маргажээ.

12.Гэтэл тус аймгийн [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны нарийн бичгийн дарга М.Г 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан гэх боловч гардуулсан бүртгэлийн өдөр нь засвартай, өөрөө гардуулаагүй, гардуулсан гэх хүнээс хэдний өдөр гардуулсан тухай тодорхой гэрчлээгүй тул тухайн тэмдэглэлийн үлдэх хувийн эхний нүүрний доод булан хэсэгт 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан гэж М.Г бичсэнээр тухайн өдөр гардуулсан гэж үзэх боломжгүй болно.

13.Харин нэхэмжлэгчээс гардуулсан өдөр шүүхэд гомдол гаргахаар бүх нотлох баримтаа нотариатаар гэрчлүүлсэн гэх тайлбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан нотлох баримт, тус аймгийн [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №36 дугаар тэмдэглэл зэргийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн байх тул тухайн өдөр тэмдэглэлийг гардаж авсан байна гэж шүүх дүгнэлээ.

14.Нэхэмжлэгч Б.Н тухайн хугацаандаа бие өвдөж даралт ихсэж шинжилгээ өгч, хувийн эмнэлэгт үзүүлж, эмчээс хэвтрийн дэглэм сахих зөвлөгөө өгсний дагуу шүүхэд гомдлоо гаргаж чадаагүй гэж амбулаториор эмчлүүлэгсдийн картыг эхээр нь үүнтэй холбогдуулан И**** эмнэлгийн их эмч У.Н гэрчээр асуулгаж хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж маргажээ.

15.Нэхэмжлэгчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, И**** эмнэлгийн их эмч У.Н гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч Б.Н нь 2025 оны  07 дугаар сарын 18-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Т***** мэд эмнэлгийн Г*** төвд шинжилгээ өгч, даралт ихсэж, даралтын эм ууж байсан үйл баримт тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтэрснээ сэргээлгэх тухай бичгээр ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

16.Иймээс нэхэмжлэгч Б.Н нь тус аймгийн [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №36 дугаар тэмдэглэлийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор буюу 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дотор шүүхэд гомдол гаргах ёстой байсан боловч шүүхэд нэхэмжлэлээ 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гаргаж гомдол гаргах хугацааг 2 хоногоор хэтрүүлсэн байна.

17.Нэхэмжлэгч Б.Н нь Б***** К********* Х**** аж ахуйн их сургуулиас 1993-1997 оны хооронд суралцаж “Э**** засаг ба удирдлага” мэргэжлийн дипломоор төгссөн болох нь тус сургуулиас олгосон ЖБ-2 №[*******] дугаар мэргэжлийн дипломоор, мөн 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “[ХОТ]-Э****-О**” дээд сургуулиас “Б*****, удирдлагын магистр”-ын E20101752 дугаар дипломтой, Б********, соёл, шинжлэх ухааны сайдаас 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр багшлах эрхийн хорооны 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийг үндэслэн олгосон “Б****** эрхийн” үнэмлэхтэй, Х*******, Нийгмийн хамгааллын яам МБСБХЗГ-ын даргаас 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон “З*** аргач багш” мэргэжлийн зэргийн үнэмлэхтэй, Монгол банкны дэд ерөнхийлөгчөөс “санхүүгийн боловсрол олгох сургагч багш” бэлтгэх сургалтад хамрагдсан батламжтай, Б********** ерөнхий газрын дарга, Х******* ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч нараас 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон “С****** багш” бэлтгэх гэрчилгээтэй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.  

18.Харин хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад ажилтан Б.Н хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогч Б  аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирлын санаачилгаар цуцалсан үндэслэлүүд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтуудаар тогтоогдов. Үүнд:

18.1 А****** Б.Н ажил олгогч Б  аймаг дахь М********* сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын

-2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 147 дугаар тушаалаар эдийн засгийн багш С.Г 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн жирэмсний амралт олгож, түүний оронд цагийн багш Б.Н 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн С.Г ажилдаа эргэж орох хүртэл томилсон,

-2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаар тушаалаар жирэмсний амралтын хугацаа дуусаж ажилд  С.Г  нь эргэж орсон тул түүний орон Э**** засаг, компьютерын багшаар түр ажиллаж байсан багш Б.Н 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн чөлөөлсөн,

-2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 77 дугаар тушаалаар тус төвийн Н**** санч бөгөөд эрдэм шинжилгээний ажилтан К.А нь өөрийн хүсэлтээр 2014 оны 09-р сарын 1-ний өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 01-ний хүртэл цалингүй чөлөө авсан тул оронд нь ажлын байр нь хорогдож байгаа эдийн засгийн багш Б.Н туслах номын санчаар түр томилсон,

-2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 100 дугаар тушаалаар нийгмийн түншлэл хариуцсан мэргэжилтэн бөгөөд хуулийн зөвлөх Х.Е 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн жирэмсний амралт олгож, оронд Б.Н 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс Х.Е эргэж орох хүртэл томилсон,

-2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 21 дүгээр тушаалаар харилцааны ур чадварын багш Б.И 2015 оны 03-р сарын 11-нд жирэмсний амралт олгож, түүний оронд Б.Н 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Б.И эргэж ажилдаа орох хүртэл томилсон,

18.2 Мөн Б  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 302/ШШ2025/01113 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б******** Н********** Б  аймгийн М******* сургалтын үйлдвэрлэлийн төвд 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эдийн засгийн багшаар, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал компьютер онол дадлагын багшаар, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл эдийн засгийн онолын багшаар, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл туслах номын санчаар, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 18-ны хүртэл А*** олгогч нийгмийн түншлэлийг хариуцсан мэргэжилтнээр, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл харилцааны ур чадварын багшаар, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл дотуур байрны ахлах багшаар, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эдийн засгийн онолын багшаар тус тус ажилласан байдлыг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

18.3 Хариуцагч буюу ажил олгогч Б  аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирал болон ажилтан Б.Н 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 104 дүгээр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний 1.1 дэх заалтаар түүний эрхлэх албан тушаал нь Э**** засгийн онолын багш, 1.2 дахь заалтад гүйцэтгэх ажил нь онолын багш, 1.5 дахь заалтад ажлын нэг өдрийн цаг 8 цаг, долоо хоногийн ажлын цаг 40 цаг, 1.6 дахь заалтад ажилтны нэг сарын үндсэн цалин ТМБ-4-ээр 849,353 төгрөг, 1.8 дахь заалтаар Хөдөлмөрийн гэрээний хугацаа хугацаагүй байгуулсан байна.

18.4 У***** ажил олгогчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоо гүйцээгүй учир элсэгчдийн тоо багасаж, эдийн засгийн хичээлийн цаг хорогдсон тул Б******** Н******* 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн үндсэн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс цагийн багшийн албан тушаалд томилсон байна.

18.5 Тус сургуулийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар тус сургуулийн математикийн багш К.Н нь хүүхэд асрах чөлөө авсан учир түүний оронд Б.Н математикийн багшаар мөн өдрөөс эхлэн 2024 оны 06 дугаар сарын 01-ний хүртэл түр томилж, мөн захирлын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар тус сургуулийн математикийн багш К.Н оронд түр ажиллаж байсан Б.Н 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн математикийн багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон байна.

18.6 Хариуцагч Б  аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар эдийн засгийн цагийн багш Б.Н 2024-2025 оны хичээлийн жилд заах хичээлийн цаг дуусгавар болсон тул түүнийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн цагийн багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.

18.7 Мөн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан нэхэмжлэгч Б.Н олгосон лавлагаа тодорхойлолтоор 2002 оны 01 дүгээр сараас 2025 оны 10 дугаар сар хүртэл Б  аймаг дахь М********* боловсролын сургуульд тасралтгүй ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байна.

19.Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.Н нь Б  аймаг дахь М********* боловсролын сургуульд 2002 оны 01 дүгээр сараас ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд жирэмсний амралт авсан, цалингүй чөлөө авсан багш нарын оронд, мөн эдийн засгийн онолын багшаар бүр болон цагийн багшаар тус тус томилогдон, тасралтгүй ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдсон.

20.Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Б  аймгийн Х*******, халамжийн үйлчилгээний газрын дарга, улсын ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/736 дугаар албан шаардлагад ажил олгогч ажилтан Б.Н 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр  байгуулсан 104 дугаартай  Хөдөлмөрийн гэрээгээ өөрчилж, дахин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул өмнөх хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй гэж маргажээ.

21.Хариуцагч буюу ажил олгогч Б  аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирал нь ажилтан Б.Н 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 104 дугаар  Хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний 1.1 дэх заалтаар түүний эрхлэх албан тушаал нь Э**** засгийн онолын багш, 1.2 дахь заалтад гүйцэтгэх ажил нь онолын багш, 1.5 дахь заалтад ажлын нэг өдрийн цаг 8 цаг, долоо хоногийн ажлын цаг 40 цаг, 1.6 дахь заалтад ажилтны нэг сарын үндсэн цалин ТМБ-4-ээр 849,353 төгрөг, 1.8 дахь заалтаар Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж ажиллуулж байсан байна.

22.Гэвч ажил олгогчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоо гүйцээгүй учир элсэгчдийн тоо багасаж, эдийн засгийн хичээлийн цаг хорогдсон гэсэн үндэслэлээр Б******** Н******* 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн үндсэн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс цагийн багшийн албан тушаалд томилсон ба түүнд нэхэмжлэгчээс маргаагүй байна.

23.Тухайн цаг хугацаанаас хойш буюу 2023-2024, 2024-2025, 2025-2026 оны хичээлийн жилүүдэд Иргэний боловсрол, Х*** хүний санхүү бизнес аж ахуйн эрхлэлт, Э************** суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх, Нийгмийн суудал зэрэг хичээлүүдийн 18 кредитт, 648 цагийн хичээлийг ажил олгогч Б  аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирал нь ажилтан Б.Н заалгаж ажиллуулж ирсэн болох нь тус сургуулийн сургалтын менежерээс гаргасан судалгаагаар, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон.

24.Мөн хариуцагч буюу ажил олгогчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/34 дүгээр 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/65 дугаар тушаалуудаар тус сургуулийн математикийн багш К.Н нь хүүхэд асрах чөлөө авсан түний оронд түр ажиллуулж, чөлөөлсөн байна.

25.У***** хариуцагч буюу ажил олгогч Б  аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар эдийн засгийн цагийн багш Б.Н 2024-2025 оны хичээлийн жилд заах хичээлийн цаг дуусгавар болсон тул түүнийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн цагийн багшийн үүрэг ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасан заалтад нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

26.Нэхэмжлэгч Б.Н надтай адилхан дипломтой, багшлах эрхтэй, эдийн засгийн онолын багш С.Г компьютерын мэргэжлээр ажиллуулж, дутуу цаг дээр  мэргэжлийн бус тогоочийн мөн нийгэм судлалын цагийг гүйцээж өгч ажиллуулсан, тухайн хичээлийн цагийг энэ жил ч гэсэн надад өгөх боломжтой байсан. Гэтэл ажил олгогчоос гаднаас цагийн багш авч ажиллуулсан. Т** цагийг надад өгөх боломжтой байсан гэж маргажээ.

27.Гэтэл хэрэгт авагдсан хариуцагч Б  аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирлын тушаалуудаар С.Г нь тус сургуульд компьютер-операторч данс хөтлөлт мэргэжлийн үйлдвэр сургалтын үндсэн багшаар, эдийн засгийн онолын үндсэн багшаар тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд 2025-2026 оны хичээлийн жилд 1а2 ангийн багшаар ажиллаж, 107 дугаар кабинетыг хариуцаж, Х*** хүний санхүү, бизнес аж ахуй эрхлэх хичээлийн 216 цаг, 6 кредитийн хичээлийг, харин Ш.И багш нь Х*** хүний санхүү, бизнес аж ахуй эрхлэх болон Э************** суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх зэрэг хичээлийн 648 цаг, 18 кредитийг зааж тус сургуульд эдийн засгийн онолын цаг байхгүй болох нь тогтоогдсон.

28.Харин нэхэмжлэгч Б.Н 2023-2024, 2024-2025, 2025-2026 оны хичээлийн жилүүдэд зааж байсан Иргэний  боловсролын хичээлийг Б********, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/398 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сургалтын төлөвлөгөөний 5-рт, мөн сайдын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалын хавсралтаар баталсан бага ангийн сургалтын төлөвлөгөөний 3-рт тус тус  “Иргэний ёс зүйн боловсрол” хичээлийг нийгмийн ухааны багш заана гэж заасан байх ба хариуцагч Б  аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирлаас сайдын тушаалаар бусад мэргэжлийн хүн заахыг хориглосон тул тухайн цагийг мэргэжлийн бус нэхэмжлэгчид өгч заалгах боломжгүй байна гэх татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй байна.

29.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалт, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалт, Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н хариуцагч Б  аймаг дахь М********* Б********** сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн эдийн засгийн онолын  багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2,616,350 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ажил олгогчид даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ЖАРХЫНГҮЛ