Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/326

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Хохирогч ********,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

Шүүгдэгч Д -  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ********холбогдох эрүүгийн 1818005300330 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,   Д -   Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******** мэргэжилтэй, “********” ХХК-нд нярав ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн********тоотод оршин суух, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзсан.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Д - ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д -  нь “********” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хооронд харилцагч байгууллагууд болох “********”, “Зулжавхлан”, ********” хүнсний дэлгүүрүүдээс нийлүүлсэн барааны төлбөр болох 1.003.590 төгрөгийг бэлнээр гаргуулан авч өөрийн хувийн хэрэгцээнд хэрэглэсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д - ын өгсөн: Би 2018 оны 6 дугаар 26-ны өдөр амарч байхдаа тооцоотой дэлгүүрүүдээс барааны төлбөрөө аваад байгууллагадаа тушаачихъя гэж бодоод дэлгүүрүүд рүү явсан. Тэгээд барааны төлбөрөө аваад явж байгаад ******** нартай архи уугаад ийм зүйл болсон. Би хохирол төлбөрөө бүгдийг төлсөн. Одоо “********” ХХК-нд нярваар ажиллаж байгаа гэх мэдүүлэг,

Хохирогч ********ийн өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр намайг Улаанбаатарт байхад цагдаагаас Д - ыг эрэн сурвалжилж байна гэж хэлсэн. Тэгтэл********утсаар********ыг 3 дэлгүүрээс тооцоо аваад алга болсон талаар хэлсэн. Мөрдөн байцаалтын үед 3 дэлгүүрийн орлогын хохирол байсан. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Шүүгдэгчийн ээж манай байгууллагад ирээд гуйсан болохоор түүнийг данс тооцооноос өөр ажилд томилон ажиллуулж байгаа. Манай байгууллагад худалдааны төлөөлөгч нь захиалга аваад, захиалгын дагуу нярваас бараа хүлээн аваад тараах үүрэгтэй. Барааны төлбөр тооцоог зохион байгуулагч********хийдэг гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч ********өгсөн: Манай “********” дэлгүүр нь “********” ХХК-тай хамтарч ажиллаад 5 жил болж байна. 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ байхад “********” ХХК-ний худалдааны төлөөлөгч Д -  ирээд өмнөх 7 хоногт авсан барааны мөнгө болох 94.850 төгрөг бэлнээр авсан. Тэгтэл 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тус байгууллагын ажилтан ******** гэх хүн ирээд орлого болох 94.850 төгрөг авъя гээд манай ажил дээр ирсэн. Тэгэхээр нь би “2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр танай худалдааны төлөөлөгч Д - т өгсөн” гэж хэлсэн. Тэгэхэд ******** нь Д - ыг “байгууллагатай тооцоо хийхгүй, дэлгүүрээс авсан мөнгөөрөө архи уугаад гадуур яваад байна” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

Гэрч ******** өгсөн: Манай “********” хүнсний дэлгүүр нь сүүлийн 3 жил “********” ХХК-аас гоо сайханы бараа, хүнсний бүтээгдэхүүн авч хамтарч ажиллаж байгаа юм. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагийн үед ажил дээрээ байхад “********” ХХК-ний худалдааны төлөөлөгч болох туранхай биетэй, шар царайтай Д -  ганцаараа ирээд “Сарын сүүл  болж байна. Танайд нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 238.400 төгрөг байна” гэж нэхээд бэлнээр авч явсан. Тэгтэл 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “********” ХХК-ийн захирал ******** ******** дугаарын утаснаас залгаад “манай байгууллагын худалдааны төлөөлөгч танай дэлгүүрээс авсан 238.400 төгрөгийг хувьдаа завшсан байна” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

Гэрч ******** өгсөн: Манай “********” дэлгүүр нь “********” ХХК-тай хамтарч ажилладаг юм. Намайг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээ байхад “********” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Д -  ганцаараа ирээд өмнөх бараа захиалгын үлдэгдэл тооцоо болох 670.340 төгрөгийг бэлнээр тоолж аваад явсан. Орой нь “********т” ХХК-ийн менежер гэх сахалтай, өндөр ах орж ирээд “танай дэлгүүр тооцоогоо өгөөрэй” гээд дэвтрээ гаргаж үзүүлсэн. Тэгэхээр нь би “танай худалдааны төлөөлөгч Д -  ирээд 670.340 төгрөгийн тооцоо байна гээд аваад явсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Гэрч Б.********ын өгсөн: Д -  2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ажлаа тараад явснаас хойш ажилдаа ирээгүй бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр би ажлын орлогын тооллого хийхэд Д -  нь 7 хоногийн орлого болох 1.003.590 төгрөгийг аж ахуйн нэгжүүдээр явж авсан мөртлөө байгууллагад огт тушаагаагүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Гэрч ******** өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 26-нд********тай таарсан.******** дэлгүүрээс 1 шил архи аваад бид хоёр гудамжинд хувааж уусан. Орой гэртээ бөайж байтал******** залгаад буудалд байна хүрээд ир гэсэн. Намайг очиход Шинэ хорооллын 4-р байрны арын буудалд ганцаараа өрөө авсан нэлээн согтуу байсан... гэх мэдүүлэг /хх-18/,  

Гэрч ******** өгсөн: Миний хүү Д -  2017 онд “********” ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр манай бэр ******** над руу утсаар яриад “Д -  өнөөдөр ******** дэлгүүрээс барааны мөнгө аваад явсан байна” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

Гэрч ******** өгсөн: Д -  нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 23:30 цагт манай зочид буудлаар үйлчлүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Д -  нь “********т” ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажилладаг гэх 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 38-39/,

“********” ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ********” хүнсний дэлгүүрт 94.850 төгрөгийн бараа, “********” хүнсний дэлгүүрт 238.400 төгрөгийн бараа тус тус нийлүүлсэн гэх зарлагын баримт /хх-ийн 8/, 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “********” хүнсний дэлгүүрт 655.340 төгрөгийн бараа нийлүүлсэн гэх зарлагын баримт /хх-ийн 9/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д - ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Д - ыг нь албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завшсан гэж үзэх үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Гэвч Д -  нь “********” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажилладаг байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдсон, энэ байдлаа ашиглан нэр бүхий 3 дэлгүүрээс компанийн орлого болох 1.003.590 төгрөгийг авч зочид буудалд архи ууж хувийн хэрэгцээнд зарцуулсан болох нь Д - т барааны мөнгө хүлээлгэн өгсөн “********”, “********”, ********” дэлгүүрийн ажилтнууд болох гэрч ********, ********нарын мэдүүлэг, “********” ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ********” хүнсний дэлгүүрт 94.850 төгрөгийн бараа, “********” хүнсний дэлгүүрт 238.400 төгрөгийн бараа тус тус нийлүүлсэн болохыг нотолсон зарлагын баримтууд, Д -  нь уг мөнгийг компанийн дансанд тушаагаагүй болохыг нотолсон “********т” ХХК-ний менежер гэрч Б.********, хохирогч “********т” ХХК-ний захирал ******** нарын мэдүүлэг, Д -  нь уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан болохыг нотолсон түүнтэй хамт архи уусан гэрч ******** мэдүүлэг, Д - ын үйлчлүүлсэн зочид буудлын ажилтан гэрч ********мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д - ын “********” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хооронд харилцагч байгууллагууд болох “********”, “********”, ********” хүнсний дэлгүүрүүдээс нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр болох 1.003.590 төгрөгийг бэлнээр гаргуулан авч байгууллагадаа тушаалгүй өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ********т 1.003.590 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрөө нөхөн төлсөн, хохирогч ******** нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан “********” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/О-102 дугаартай албан бичиг /хх-ийн 75/ болон “нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д -  нь бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д -  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нь “********” ХХК-нд нярваар ажилладаг, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар й эхнэр******** нь 13-14 долоо хоногтой жирэмсэн зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, түүниурьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, Д - ,******** нарын ******** дугаартай гэрлэлтийн гэрчилгээ /хх-ийн 40/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргаж өгсөн 420 дугаартай эмнэлгийн тодорхойлолт, “********” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/О-102 дугаартай албан бичиг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн “Шүүгдэгчийн ээж манай байгууллагад ирээд гуйсан болохоор түүнийг данс тооцооноос өөр ажилд томилон ажиллуулж байгаа” гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Д -  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Д - т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д -  нь “********” ХХК-нд одоог хүртэл ажиллаж байгаа ба түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргаж таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д-  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д - ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д - т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д - т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР