| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0303/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/327 |
| Огноо | 2018-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/327
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,
Улсын яллагч Г.Яндаг,
Шүүгдэгч Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д- т холбогдох эрүүгийн 1818005600346 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д- //, 1, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “********” СӨХ-нд үйлчлэгч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... 00 тоотод түр оршин суух, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2-т зааснаар 8 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 240.3-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдөр суллагдсан.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д- нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 1в байрны гадна иргэн Х.М-г хүчтэй түлхснээр эрүүл мэндэд нь тархи доргилт, цусны даралт ихэдсэн байдал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан
- ...Д- нь эхнэрээ асуугаад манайд ирэхээр нь би гэрийн хаалгаа онгойлгоод өгье гээд урд нь явж байтал Д- намайг “хурдан яваач” гээд хүчтэй түлхсэн. Тэгтэл миний нүд харанхуйлаад, дотор муухайрсан гэх хохирогч Х.М-ийн мэдүүлэг /хх-ийн 12-13/,
- Д- нь Х.М-г модоор цохих гээд далайж байхаар нь ********бид 2 очиж салгасан. Х.М-г дагуулаад гэртээ ороход Х.М нь “толгой эргээд өвдөөд байна” гэж хэлсэн гэх гэрч ******** мэдүүлэг /хх-ийн 14-15/,
- ...Би Х.М-г “хурдан яваач” гээд хүчтэй түлхсэн. Х.М хэсэг тонгойж зогсож байснаа газраас тал тоосго аваад над руу шидээд оноогүй. Тэгээд би хажууд байсан шалны хүрээ модыг аваад Х.М руу далайгаад айлгаж байхад ******** нар ирж салгасан гэх шүүгдэгч Д- ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25/,
- Х.М-ийн биед тархи доргилт, цусны даралт ихэдсэн байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Х.М-ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 729 дугаартай дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д- ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.М-ийн биед тархи доргилт, цусны даралт ихэдсэн байдал бүхий хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 200.000 төгрөг төлж, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Х.М-ийн бичсэн “эмчилгээний зардалд бэлэн 200.000 төгрөг авсан ба Д- бид 2 сайн дураар эвлэрсэн” гэх хүсэлт /хх-ийн 43/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Д- нь 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2-т зааснаар 8 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 240.3-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдөр суллагдсан, “********” СӨХ-нд үйлчлэгчээр ажилладаг, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, “********” СӨХ-ны гүйцэтгэх захирал ******** тодорхойлолт, багийн Дархан сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д- т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д- ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргаж таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д- ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д- ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д- т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д- т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР