Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2026/06473

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од оршин суух,******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух хаягтай, //холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 1,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс, нэхэмжлэгч нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: “ гэх хүний эхнэртэй дэлгүүрийн нэг гэрээ байгуулж ажилласан юм. 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллаж, 5 хоног ажиллаж байгаад больчихсон. Тэгээд би эгч нь болилоо, хоногоо тооцож аваад үлдэгдэл мөнгийг минь өгөөч гэж хэлсэн. Хариуцагчаас мөнгийг минь гаргуулж өгнө үү.” гэж тодорхойлжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “ гэгч нь манай эхнэр той 1 сарын түрээсийн гэрээ хийсэн бөгөөд нь гэрээний хугацааг бүрэн дуусгаад гарсан болно. Гарахдаа тогны төлбөрөө төлөөгүй тул тус мөнгийг барьцаанаас хасах саналтай байна. Мөн засвар хийсэн байранд орсон бөгөөд хийсэн засвар үйлчилгээг сүйдэлж, завааруулан муухай болгосон бөгөөд бид сая засвар үйлчилгээг шинээр хийж санхүү болон цаг заваар маш их хохирсон. Иймд нэхэмжилсэн мөнгийг өгөхөөс татгалзаж, 500,000 төгрөг өгөх саналтай байна” гэв.

3. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: мөнгө шилжүүлсэн баримт болон дансны хуулга, түрээсийн гэрээ, зарлагын баримт, зураг зэрэг нотлох баримтууд,

4. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд мөн хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт “Түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.” гэж заасны дагуу гэрээний хугацааны төлбөр 800,000 төгрөгийг нэхэмжлэгч нь бүтэн төлөх үүрэгтэй байна.

Харин ийн “...Гарахдаа тогны төлбөрөө төлөөгүй тул тус мөнгийг барьцаанаас хасах саналтай байна. Мөн засвар хийсэн байранд орсон бөгөөд хийсэн засвар үйлчилгээг сүйдэлж, завааруулан муухай болгосон бөгөөд бид сая засвар үйлчилгээг шинээр хийж санхүү болон цаг заваар маш их хохирсон. Иймд нэхэмжилсэн мөнгийг өгөхөөс татгалзаж, 500,000 төгрөг өгөх саналтай байна...” гэх тайлбар нь нотлох баримтын шааардлага хангасан баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлжлийн шаардлага болох 1,300,000 төгрөгнөөс түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

5. гийн гаргасан хариуцагч ид холбогдох 1,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн зарим шаардлага болох 800,000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ. 

6. Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч //-аас 800,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* /РД:/олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       А.БАТМАНДАХ