| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/00798/И |
| Дугаар | 191/ШШ2025/07606 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/07606
2025 09 15 191/ШШ2025/07606
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О ******* ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХХБ холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 504,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* банк ХК-д холбогдуулан 504,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* ******* ХХК нь ******* ******* банкинд ******* гэсэн IBAN дугаартай төгрөгийн харилцах данстай.
Энэхүү данс нь хуучнаар Улаанбаатар хотын банкинд анх нээгдэж байсан бөгөөд тус банк ******* ******* банктай нэгдсэнээр шилжсэн байдаг.
Дансаар компаний үйл ажиллагаатай холбоотой мөнгөн хөрөнгийн гүйлгээнүүд хийгдэж, компани дансаа хэвийн ашиглаж байсан. Гэвч 2018 оноос хойш дансны зарлагын хөдөлгөөнд хаалт хийгдээд байна.
Компанийн зүгээс олон удаа ******* ******* банкинд хандаж байсан, хамгийн сүүлд 2023 онд хэд хэдэн салбарт бичечлэн очиж дансан дахь мөнгөө авахыг хүссэн боловч гаргаж өгөөгүй. Яг ямар учир шалтгаанаар гаргаж өгөхгүй байгаа талаар тодруулахад тодорхой тайлбар хэлдэггүй, данснаас зарлага гаргаж болохгүй гэж дээрээс тэмдэглэгээ хийгдсэн байна, том захирал гаргахыг хориглосон гэх мэт учир битүүлэг хариу өгч байсан.
Улмаар компаний зүгээс 2023 оны 11 сарын 20-нд Монгол банкинд энэ талаар гомдол гарагсан. Монгол банкны зүгээс ******* ******* банкийг хариуцсан хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг ажилтан байгаа, шалгаж өгнө гэж байсан ч уг асуудалд маш хойрго хандаж байсан бөгөөд 12 сарын 27-нд хариу өгсөн.
Тус хариунд ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна, мөн Цагдаагийн байгууллага тус маргааныг шалгаж байгаа тул тус компаний дансанд хаалт хийсэн гээд ******* ******* банк-ны өмнөөс хариу өгсөн. Угтаа бол ******* ******* банкны хууль бус ажиллагааг таслан зогсоож, зохих арга хэмжээг авч өгөхийг хүсэж Монгол банкинд хандсан боловч харин ч эсрэгээр ******* ******* банкны өмнөөс гэж хэлж болохуйц хариу бичиг гаргасан нь хяналт шалгалт хийх онцгой үүрэгтэй төв банк энэхүү асуудалд ашиг сонирхлын зөрчилтэй хандаж байгааг илэрхийлж байгаа юм.
Үнэн хэрэгтээ шүүх, цагдаагийн байгууллагад компаний 1 хувьцаа эзэмшигч хандсан нь тус дансан дахь мөнгөний гүйлгээ, шилжилттэй ямар ч хамааралгүй, нөгөө талаасаа 2018 оноос хойш үндэслэлгүй данс хааж, мөнгө түгжсэн хэрнээ 2023 оны 08-р сард гаргасан нэхэмжлэлийн улмаас хаалт тавьсан гэж байгаа нь бодит байдалтай илтэд зөрчилдөж байна.
Хууль тогтоомжид банк нь бусдын мөнгийг саатуулах, захиран зарцуулах эрхэнд нь саад хийхгүй байх үүргийг тодорхой заасан. Тухайлбал,
Банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Банк Монгол улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид иргэн гэх/, хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн хүсэлтийн дагуу гэрээний үндсэн дээр хадгалж, түүнд хүү төлж болно. 11 дүгээр зүйлийн 11.-т Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх...
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчтай байгуулсан гэрээ, түүний даалгавар, зөвшөөрлийг үндэслэн шилжүүлгийг хийнэ., 17.2-т Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчийн шилжүүлгийг төлбөрийн даалгаврыг шалгасны үндсэн дээр харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүнд багтаан хийнэ.
Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1-д Төлбөр тооцооны гэрээгээр банк, эрх бүхий бусад хуулийн этгээд /цаашид төлбөр тооцоо гүйцэтгэгч гэх/ нь иргэн болон хуулийн этгээд /цаашид харилцагч гэх-ийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээнэ., 445.4-д Төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ., 445.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч хязгаарлах, хянах эрхгүй., 446 дугаар зүйлийн 446.1.6-д харилцагчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх; гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, ******* ******* банк нь эдгээр хуулиуд, хуулийн зүйл хэсгүүдийг шууд зөрчиж байгаа буюу ******* ******* ХХК-ийн харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг үндэслэлгүйгээр, хууль бусаар олон жил хязгаарлаж, харилцагчийн өгсөн үүргийн дагуу зохих гүйлгээг хийхгүй байгаа юм.
Хариуцагч талаас энэ мөнгөн хөрөнгийг ******* ******* ХХК-ийн хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч эрх бүхий байгууллагын ямар нэг шийдвэргүйгээр компанийн хөрөнгийг өгөхгүй байгаа нь үндэслэлгүй байна. Анх банканд хүсэлт тавьсан гэж байгаа гэх хүн энэ компанид ямар ч хувьцаа эзэмшдэггүй байсан байтал хариуцагч хувьцаа эзэмшигчийн хүсэлтээр дансыг битүүмжилсэн гэж тайлбарлаад байгаа нь үнэн байдалд нийцэхгүй байна.
Мөн хариуцагчийн ыг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх шүүхэд нэхэмжлэлийг ******* ******* ХХК гаргасан, тэр үед гүйцэтгэх захирлыг томилсон тогтоол хүчингүй болоогүй байсан, шүүхээс хүчингүй болсны дараагаар энэ маргааныг таслах зорилгоор дахин Батболдыг гүйцэтгэх захирлаар томилж, ингэж томилохдоо оролцож, байлцах шаардлагатай бүх этгээдийг байлцуулсан. Тиймээс төлөөлөх эрхтэй эсэх дээр маргаан байхгүй гэж үзэж байна.
Иймд, ******* ******* банкны хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, тус банкин дахь ******* ******* ХХК-ийн 504,000,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ******* банканд холбогдох 504,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянагдаж байгаа билээ.
******* ******* ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын банкинд данс нээлгэх тухай хүсэлт гаргаж 2600072929 тоот дансыг нээлгэж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ /цаашид Гэрээ гэх/ байгуулсан бөгөөд ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хүсэлтээр, зарим хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргаантай холбоотойгоор тус компанийн дансны зарлагын гүйлгээг зогсоосон байна.
Хуулийн этгээдийн өмчлөл, удирдлагатай холбоотой маргааны хувьд хуулийн этгээдийн данс дахь хөрөнгө нь маргааны гол зүйл болдог бөгөөд аль нэг талын шаардлагаар мөнгөөр захиран зарцуулах боломжийг олговол хожим банк болон компанид эрсдэл үүсдэг. Тиймээс энэ эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс компанийн данс дахь хөрөнгийг маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хөдөлгөөнгүй хадгалах нь банк болон маргагч талуудын аль алийг эрсдлээс хамгаалсан хувилбар болдог.
******* ******* ХХК-ийн 27.5 хувийн хувьцааг эзэмшигч Монголиан нэшнл коал корпорэйшн ХХК нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ******* ХХК, *******, *******, , нарт холбогдуулан Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж тус шүүхийн 2024.09.27-ны өдрийн 3968 дугаартай шийдвэрээр, 2024.12.23-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1 дугаартай магадлалаар, 2025.03.25-ны өдрийн Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолуудаар ******* ******* ХХК-ийн 2023.06.28-ны өдрийн Хувьцаа худалдах, түүнд хамаарах эрх шилжүүлэх тухай 23/01 тоот, мөн өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 23/03 тоот тогтоол, мөн өдрийн Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд даргыг сонгох тухай 23/04 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
2023.06.28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 23/03 тоот тогтоолын 5 дахь хэсэгт гүйцэтгэх захирлаар ыг томилсон байх ба дээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхий шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т заасан эрх хэмжээг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь биш гэж үзэх үндэслэлтэй байна.
Үүнээс үзвэл ******* ******* ХХК нь манай банкинд холбогдуулан нэхэмжлэл гаргах үед хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг томилсон хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол нь хүчингүй байсан бөгөөд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдийн гаргасан нэхэмжлэл биш байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр тус хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Манай банкны зүгээс дараа гарч болох аливаа эрсдэлийг хааж, өөртөө туслах зорилгоор, гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлж мөнгөн хөрөнгийг бимтүүмжилснээс бус хууль бусаар, үндэслэлгүйгээр битүүмжлээгүй. Анх банканд хүсэлт гаргасан гэх хүн нь ******* ******* ХХК-ийн 27,5 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. Компанийн хувьцаа эзэмшигч нар хоорондоо маргаантай, энэ асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байснаас гадна одоо ч энэ маргаан бүрэн дуусгавар болоогүй байна. Гүйцэтгэх захирлыг томилсон гэж байгаа бол улсын бүртгэл дээр бүртгэлээ албан ёсоор хийлгэж, гэрчилгээгээ гаргуулаад, мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах шаардлагатай. Бидний зүгээс олгой ******* ХХК маргаанаа шийдвэрлэчихээд, хууль ёсны эрх бүхий төлөөлөгч нь мөнгөн хөрөнгөө аваач ээ л гэдэг шаардлага тавиад байгаа гэжээ.
3. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4х/, дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5х/, харилцах дансны хуулга /хх-ийн 6-7х/, Монгол банкны 2023.12.27-ны өдрийн б-18/941 дугаартай Данс хаасан тухай албан бичиг /хх-ийн 8х/, 2023.11.13-ны өдрийн 23/52 дугаартай Дансны хөдөлгөөнийг нээлгэх тухай ******* ******* ХХК-ийн албан бичгийн хүсэлт /хх 9х/, *******т 2024.09.26-ны өдрийн 24/41 дугаартай олгосон ******* ******* ХХК-ийн итгэмжлэл /хх-ийн 46х/, ******* ******* ХХК-ийн 2025.08.13-ны өдрийн №25/04, 25/05, 25/06 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол /хх-ийн 139-141х/, итгэмжлэл /хх-ийн х147/, тайлбар гаргах тухай ******* ******* ХХК-ийн албан бичиг /Хх148/, зэрэг баримтууд,
Хариуцагч талаас 2024.02.28-ны өдрийн 5/2409 дугаартай итгэмжлэл /хх-ийн 12-13х/, дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 14х/, 2025.05.12-ны өдрийн 5/6907 дугаартай ******* ******* банкаас *******д олгосон итгэмжлэл /хх-ийн 104х/, 2023.10.27-ны өдрийн 92600003213 дугаартай Храилцагчид үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ /хх-ийн 105-106х/, хариу тайлбар /Хх149/, 2023.12.12-ны өдрийн №23/31 дугаартай Монголиан нэшнл коал корпорэйшн ХХК-ийн ******* ******* банкинд хүргүүлсэн албан бичиг /хх-ийн 150-151х/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.27-ны өдрийн 182/ШШ2024/03968 дугаартай шийдвэр /хх-ийн 152-173х/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.12.23-ны өдрийн 210/МА2025/00001 дугаартай Магадлал /хх-ийн 174-181х/, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2025.03.25-ны өдрийн 001/ХТ2025/00057 дугаартай тогтоол /хх-ийн 182-186х/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.08.04-ний өдрийн 128/ШШ2025/0536 дугаартай шийдвэр /хх-ийн 187-198х/, Б.ийн гараар бичсэн хүсэлт /хх-ийн 199х/, түүний иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 200х/ зэрэг баримтууд,
Шүүхийн журмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.27-ны өдрийн 128/ШЗ2023/8763 дугаартай Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж /хх-ийн 26-27х/, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2024.04.26-ны өдрийн -2996 тооталбан бичиг /хх-ийн 28-34х/, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024.04.22-ны өдрийн 554 дугаартай албан бичиг /хх-ийн 37х/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.01.22-ны өдрийн 182/ШЗ2024/01626 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж /хх-ийн 40-42х/, 2023.06.28-ны өдрийн №23/03, 23/04 дугаартай ******* ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоол /хх-ийн 124-125х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.
1. Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч банк нь аливаа эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр хувьцаа эзэмшигчээс шүүхэд маргаан үүсгэсэн шалтгаанаар ******* ******* ХХК-ийн мөнгөн хөрөнгийг түүнээс өгсөн даалгавар, зөвшөөрлийн үндсэн дээр олгохгүй байж, дансанд хаалт хийсэн нь үндэслэлгүй, хууль зөрчсөн үйлдэл болох бөгөөд компанийн хувьцааны маргаан дуусгавар болж, гүйцэтгэх захирлаа томилж, аливаа маргаангүй болсон тул компанийн хөрөнгө болох 504,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тус компанийн хувьцаа эзэмшигчээс манай банканд хандаж, компани шүүхийн маргаантай байгаа талаар хүсэлт гаргасан тул банк өөртөө тусалж, ирээдүйд гарч болох эрсдлээс хамгаалж, дансанд хаалт хийж, мөнгөн хөрөнгийг олгохоос татгалзсан бөгөөд бид гэрээнд заасан үүргээ биелүүлж, банкнаас авч хэрэгжүүлэх ажиллагааг гүйцэтгэсэн. Банкны зүгээс нэхэмжлэгчийг аливаа маргаанаа дуусгаж, эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгөө авах боломжтой талаар тайлбарладаг боловч одоог хүртэл албан ёсоор гүйцэтгэх захирлаа томилж, гэрчилгээнд бүртгэл хийлгээгүй байхаас гадна ыг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр хүчингүй болсон тул ыг гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед шүүхэд гаргасан нэхэмжлэл нь төлөөлөх эрхгүй этгээд гаргасан нэхэмжлэл байхаар байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Талууд маргааны зүйл болох 504,000,000 төгрөгийг олгой ******* ХХК-ийн хөрөнгө гэдэгт маргахгүй байгаа боловч дансанд хаалт хийсэн нь банк үүргээ гүйцэтгэж, өөртөө туслах арга хэмжээ авсан гэж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ыг хөрөнгийг өөртөө шилжүүлж авахаар шаардлага гаргах эрх бүхий этгээдийг томилоогүй, мөн ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ыг томилсон шийдвэр хүчингүй болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэхээр маргаж байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хүнсний ногоо тариалах, гүний өрөмдлөг хийх, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй, гүйцэтгэх захирлаар Ооёо овогтой Батболдыг томилж бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
- Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* банканд дугаартай харилцах дансыг эзэмшдэг бөгөөд эцсийн үлдэгдэл 504,897,435 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хариуцагч ******* ******* банкны дансны хуулгаар тогтоогдож байна. Мөн талууд харилцагчид үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 445-450 дугаар зүйл, Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 3-р бүлэгт заасныг үндэслэн гэрээ байгуулжээ.
- Монгол банкнаас ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал од 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5-18/941 дугаартай албан бичгээр ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн маргааны улмаас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны хэрэг үүсгэсэн, мөн цагдаагийн байгууллага шалгаж байгаа нөхцөл байдалтай байгаа тул худалдаа ******* банкны Харилцагчийн дансанд хаалт тавих, хасалт хийх, хаалт цуцлах заавар-ын дагуу компанийн дансанд хаалт хийсэн байна гэсэн хариу ирүүлсэн байна.
- Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ2023/8763 дугаартай Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамжаар Монголиан нэшнл коал корпорэйшн ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газар Прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШЗ2024/01626 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар үүссэн хэрэг, маргаан нь энэ хэргийг хянан шийдвэрлэх явцад шийдвэрлэгдэж дуусгавар болсон болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/03968 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00001 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2025/00057 дугаартай тогтоол зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд талууд хуралдаанд эдгээр хувьцааны маргаан дууссан гэдэгт маргаагүй, харин нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал ыг албан ёсоор томилоогүй, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэж маргасан тул дээрх шийдвэр, маргаанд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
- Улаанбаатар хотын банканд дансны гүйлгээ хийх эрхийг хаалгахаар Б.ээс хүсэлт гаргасан болох нь баримтаар хэрэгт авагдсан боловч Б. нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-д ямар хамааралтай болох талаар аливаа баримтгүй байх тул хариуцагчийн компанийн хувьцаа эзэмшигчийн хүсэлтээр мөнгөн хөрөнгийг эрсдлээс хамгаалж, дансанд хаалт хийсэн гэж тайлбарласан тайлбар үндэслэлгүй байна.
- Гүйцэтгэх захирал ыг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гүйцэтгэх захирлаар томилж, бүртгэсэн байх ба харин Иргэний хэргийн 3 шатны шүүхээс ******* ******* ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 23/03 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон болох нь, тус тогтоолоор ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирал ыг томилсон болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд гүйцэтгэх захирлыг томилсон тогтоолыг хүчингүй болгох шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсон тул шүүхэд нэхэмжлэлийг гаргасан нь төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гэж, мөн өнөөдрийг хүртэл ыг томилсон шийдвэрийн дагуу улсын бүртгэлд бүртгэл хийлгэж, албажуулаагүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах тайлбарыг хариуцагч талаас 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хүсэлт, хариу тайлбар гаргах тухай гэсэн бичгээр гарган, шүүх хуралдааны явцад энэ тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон.
- Хэдийгээр шүүхэд нэхэмжлэл гаргах үед ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ыг томилсон тогтоолыг шүүхээс хүчингүй болгосон байх боловч 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 25/06 дугаартай ******* ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолоор дахин Гүйцэтгэх захирлаар ыг томилсон байх ба энэ талаар компани аливаа маргаангүй, өөрийн хөрөнгөө гаргуулах хүсэл зоригоо дэмжсэн хэвээр байхаас гадна гүйцэтгэх захирлаар томилогдсон байх үедээ компанийн эрх ашгийн үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авах үед хүлээн авахаас татгалзах үндэслэл бодитоор үүссэн байх үед нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульд зохицуулсан. Гэтэл нэхэмжлэл гаргах үед нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл үүсээгүй байсан буюу гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр ирсэн, тодорхой хугацаа өнгөрсөн тул төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл бүрдээгүй байна. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй этгээд гаргасан гэх тайлбар үндэслэлгүй байна.
6. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлд төлбөр тооцооны үйлчилгээг зохицуулсан бөгөөд 11.2-т Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлд мөнгөн хөрөнгийн шилжүүлэг хийх талаар зохицуулж, 17.1-т Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчтай байгуулсан гэрээ, түүний даалгавар, зөвшөөрлийг үндэслэн шилжүүлгийг хийнэ гэж, 17.2-т Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчийн шилжүүлгийг төлбөрийн даалгаврыг шалгасны үндсэн дээр харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүнд багтаан хийнэ гэж тус тус хуульд зааснаар хариуцагч ******* ******* банк нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн мөнгөн хөрөнгө болох 504,000,000 төгрөгийг шилжүүлж өгөх үүрэгтэй байна.
7. Хариуцагчийн ******* ******* ХХК өөрийн мөнгөн хөрөнгөө гаргуулахаар шүүхэд шаардлага гаргахдаа төлөөлөх эрхгүй этгээд гаргасан, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгох болон гүйцэтгэх захирлыг албан ёсоор томилоогүй зэрэг тайлбарууд нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч компанийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөхгүй байх өөр үндэслэл тогтоогдохгүй байх тул 504,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17.1-т зааснаар хариуцагч ******* ******* банк ХК-иас 504,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,678,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 2,678,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ