Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Б.О

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 1822002010083 тоот  хэргийг  2018 оны 8 сарын 3-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 1 сарын 24-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 1-р багийн нутаг “Өвөр-Угтаал” гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй гэх Х овогт Б-н Э /РД:ЗЛ83012417/

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын сүүлээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг Далайн 2-6 тоотод байх иргэн Ю.Э-н гэрээс Самсунг Жи-7 маркийн гар утасыг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

         - Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тэр өдөр Б  айлд архи ууж байсан. Би Г гэдэг найзындаа очсон чинь хүргээд өг гэсэн. Гэрт нь хүргэж өгчихөөд явах гэсэн чинь гэрт орж цай уучихаад яв гэсэн. Тэгээд цай уучихаад явахдаа үүднийх нь гишгүүр дээр байсан утсыг нь авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэв.

- Шүүгдэгч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2017 оны 10 дугаар сард яг хэзээг нь санахгүй байна, Эрдэнэдалай сумын төвд Г гэх найзындаа очиход тэднийд хүмүүс архи ууж байсан, тэдэнтэй архи ууж байсан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харъяат Б гэх залуу намайг гэрт хүргээд өгөөч гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би мотоцикльтойгоо Эрдэнэдалай сумын Далай гэр хороололд Э гэрт хүргэж өгсөн юм. Гэрийнх нь гаднаас шууд хөдлөх гэтэл Б намайг орж цай уучихаад яв гэж хэлэхээр нь хамт гэрлүү нь орж цай уучихаад гарах гэтэл тэдний байшингийн үүдний таамбарт байх гутлын тавиур дээр мэдрэгчтэй, том дэлгэцтэй, саарал утас байхаар нь тэрийг хулгайлж аваад гарч Эрдэнэдалай сумын төв дээр байх гэртээ очоод унтраагаад цааш нь хийсэн юм. Тэр өдрийн маргааш нь надруу Бямбадорж утасдаад манай гэрээс гар утас алга болсон байна чи авсан уу? гэхээр нь би аваагүй гэж хэлсэн. Тэрнээс хойш надруу хэн нэгэн утасны талаар яриагүй, би тэр утсыг өөрөө барих гэж хулгайлсан боловч цоожийг нь гаргаж чадахгүй байсан болохоор барихгүй байсан юм” гэх мэдүүлэг  /хх-29/

- Хохирогч Ю.Эийн “ ...Би 2017.10.28-ны өдөр үед суман дээрхи гэрээсээ J-7 маркийн гар утсаа хулгайд алдсан. Тухайн үед гаднаас Б, М гэдэг хүнээр гэрт хүргүүлж ирсэн. Тэгээд М гэдэг хүн гэрээс гарч явсанаас хойш утас байхгүй болсон. Би М гэдэг хүнийг сэжиглэж байгаа. Би 900000 төгрөг нэхэмжилж байна. Утсаа эсхүл хохирол барагдуулвал надад гомдол санал байхгүй” гэх  мэдүүлэг  /хх-ийн 11-12/

- Гэрч Б.Б-н “ ... Би Эрдэнэмөнх гэж  хүнээр Ю.Э-ийнх рүү хүргүүлсэн. Хашааны гадаа буулгаад хөдлөх гэхээр нь айлд ирсэн хүн байна цай амсчихаад яв гэж хэлсэн чинь намайг дагаж гэрт ороод идээ амсчихаад би гэрээс гарсан. Миний араас Э  гарч ирээд мотоциклио унаад явсан. Гэрт ороод байж байтал Э-ийн том охин Х үүдний өрөөнд тавиур дээр байсан миний утсыг хэн авсан бэ гээд утсаа хайгаад, утас руу залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Би гэрт Б.Э-ийг дагуулж очоод утас алдчихлаа гэж бодож байна. Өөр хүн орж ирээгүй” гэх  мэдүүлэг /хх-ийн 14-рт/

- Насанд хүрээгүй гэрч Э.Х-н “2017.10.28-ны өдөр байх, өдрөө сайн мэдэхгүй байна. Хичээл тараад гэрт ирээд утсаа үүдний өрөөнд дамнуурган дээр тавиад том өрөөнд ороод хувцсаа солиод эргэж нойлд орж ирчихээд орон дээр хэвтэж байсан чинь гаднаас Б ах танихгүй нэг хүнтэй хамт гэрт орж ирээд гал тогооны өрөөнд юм яриад сууж байсан. Тэгээд удалгүй нөгөө хүн Б ах 2 гараад явсан. Тэгээд би утасаа үүдний өрөөнд оруулснаа санаад утсаа авах гээд очтол миний утас тавьсан газарт байгаагүй. Миний барьж байсан утас мөнгөлөг J-7 маркийн утас байсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 15-16-рт/

- Гэрч Б.О-н “ Энэ утасыг 2017 оны 10 сарын сүүлээр байх хугацааг нь сайн санахгүй байна. Өвөл сумын төв дээр гэрт байж байхад орой гаднаас орж ирээд би энэ утсыг Чухалын дэлгүүрийн араас олсон гэж хэлсэн. Тэгээд сүүлд нь цагдаа Э-г дуудаж уулзсан чинь нөгөө утас нь хулгайн утас болж таарсан” гэх мэдүүлэг /хх-17/

- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын үнэлгээний комиссын дүгнэлтэд “Самсунг жи-7 маркийн мөнгөлөг саарал өнгийн гар утас – 700000 төгрөг” гэжээ /хх-21/

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн болон бусад байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

Иймд шүүгдэгч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын сүүлээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг Далайн 2-6 тоотод байх иргэн Ю.Э-ийн гэрээс Самсунг Жи-7 маркийн гар утасыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Ю.Э, гэрч Б.Б, Э.Х, Б.О нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Э нь бусдын хөрөнгийг нууцаар авч, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э нь Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2000.11.30-ны өдрийн 179 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан”, Сум дундын 15 дугаар шүүхийн 2014.01.21-ний өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж хянан харгалзаж” байсан нь шийтгэх тогтоол, ял шалгах хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-40, 42-43, 45-51/

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 7 сарын 1-нээс хойш үйлдсэн үйлдэлдээ анх удаа шийтгүүлж байгаа, мөн 2015 оны Эрүүгийн хуульд “ялтай байдал, ялгүйд тооцох” тухай ойлголт байхгүй болсон байна. Иймд Б.Э-ийн удаа дараа шийтгүүлсэн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөхгүй.

Хохирогч Ю.Э нь “ миний бие хохиролд 700000 төгрөг хүлээж авсан” /хх-61/ хохирлын тал дээр ямар нэгэн гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Э-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,  4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Х овогт Б-н Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Х овогт Б-Н Э-г 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийг тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Эөд тайлбарласугай.

5.Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогч Ю.Эт 700.000 төгрөг төлсөн ба бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Samsung J7 гэх нэртэй гар утсыг улсын орлого болгосугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Г.М