Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 24

 

 

   2022          08           08                                    206/МА2022/00024

 

 

 

******* ХХК-ний нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, *******-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2022/00291 дугаар шийдвэртэй, Ховд аймаг, сум, баг, н тоотод байрлах, ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг, сум, дүгээр баг, тоотод байрлах ******* ******* ХХК /РД:*******/,

Хамтран хариуцагч: Ховд аймаг, сум, дүгээр баг, ад байрлах ******* ******* ХХК /РД:*******/-т тус тус холбогдох,

Хариуцагч ******* ******* ХХК-иас 7,000,000 төгрөг, ******* ******* ХХК-иас 2,204,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Хариуцагч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэгч ******* ХХК-иас Цементийн үнэ 3,251,900 төгрөг, түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг, нийт 6,251,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Г.Хандмаа, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарантуяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

 

1.1. Миний бие нь Улаанбаатар хотоос Газо блокны тоног төхөөрөмж авч ирээд үйлдвэрийн байр буюу хамтарч ажиллах хүн хайж байгаад ******* гэдэг хүнтэй танилцаж хамтарч ажиллахаар болсон. Уг үйлдвэрийн байраа 3.Баасанхүүгийн хашаанд барихаар бид хоёр тохиролцож байраа барьсан. Уг үйлдвэрийн байраа барихад би xyндaамaнд нь 30 уут цемент, бусад зардлыг би гаргаснаар байр маань ашиглалтад орж байсан. Эхний ээлжид хийсэн блокууд маань сайн болж өгөхгүй туршилт маягаар хийдэг байсан. Технологийг нь яг тааруулж хугацаа болон эд материалын зарлага их гарч үр дүнгүй байсан. Ингээд 1-2 жил ашиггүй ажиллаад 2017 оноос эхлэн технологийн горимыг олж ажил маань сайжирч эхэлсэн. 2017 оны 07 дугаар сараас 1-р цэцэрлэгийн барилга блок авахаар сонирхож манайх блок нийлүүлэхээр болсон. Энэ үед би өөрөө блокныхоо горим орц найрлагыг тааруулж, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторит өгөөд тэнцсэн.

1.2 Баасанхүү бид хоёр ярилцаж тохиролцсоны үндсэн дээр би блокныхоо үйлдвэрээ хариуцаж ажиллаж, ашигаа би 60%, 3.Баасанхүү 40% байхаар тохирч ажлаа эхэлсэн. Үүнээс хойш 2018 оны хавар 3.Баасанхүү, ******* нар нь нэхэмжлэгч ******* надаас үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 25,000,000 төгрөгөөр худалдаж авах санал тавьсныг би зөвшөөрч гэрээ байгуулсан. Уг гэрээг анх байгуулахдаа 10,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгөхөөр тохиролцож гэрээг байгуулж 3.Баасанхүү нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг тамга тэмдгээ дарж өгнө гэж авчихаад 2018 оны  дүгээр сарын 03-ны өдөр уулзахад гэрээнд гарын үсгээ зураагүй, гэрээг үгүйсгэсэн. Иймд 2018 оны зун миний тоног төхөөрөмж ашиглаж хийж гүйцэтгэсэн ажлуудаас олсон ашиг орлогоос 50 хувийн ашгийг би авах ёстой гэж үзэж байна. 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаас:

1. 2018 оны 07 дугаар сард хийж гүйцэтгэсэн Татварын барилгад "Буянтын боргио" ХХК-д нийлүүлсэн газо блок 60 саяын гэрээ хийсэн байсан.

2. 2018 онд Тамир захын Мөнхбатад 1200 ширхэг газо блок,

3. Хатан түнгэл ХХК-ийн захирал Баярсайханд 1200 ширхэг газо блок нийлүүлсэн.

Иймд ашиг нь 17,700,000 төгрөг болсон бөгөөд үүний 50 хувь буюу 8,850,0000 төгрөгийг авах ёстой үүнээс хариуцагч *******д цементний мөнгөнд 3,000,000 өгөөд 5,850,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч *******гээс миний блокны тоног төхөөрөмж ашиглаж олсон орлогоос 50 хувийг буюу 5,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлал:

 

2.1 "******* ХХК-ийн захирал ******* нь үйлдвэрийн төхөөрөмж оруулж ирсэн боловч байрлуулах газар, талбай үгүй явахад нь ******* ах тусалж ************** ХХК-ийн хашаанд үйлдвэрийн байранд төхөөрөмжийг нь байрлуулах зөвшөөрөл өгч, үйлдвэрээ эхлүүлэх түүхий эдгүй учир 604 уут цемент өгч ажлаа эхлэхэд тусалсан нь 2015 он бөгөөд цементийн өртгийг тухайн үеийн ханшаар цувуулж өгч байсан боловч 3,251,900 төгрөгийг явцын дунд өгөхөөр болсон бичиг баримт нь манайд бий. ******* нь үйлдвэрийн төхөөрөмжийг 25,000,000-д зарна гэхэд ах бид хоёр ярилцаад *******тай уулзаж 40 ширхэг хэвтэй байсан түүний 20 ширхэг хэвийг буцааж *******т өгөөд 20,000,000 төгрөгөөр авахаар тохиролцоод 2018 онд 10,000,000төгрөг, 2019 онд 10,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. ....Бидний ажил дуусаж байна удахгуй *******т өгөх 10,000,000 төгрөгөөс анх авсан цементний үнийн үлдэгдэл 3,251,900 төгрөгийг хасаад үлдэгдэл мөнгийг өгье. Тохирсон ёсоор 2019 онд 10,000,000 төгрөг өгье гэж хэлэхэд эгч Бямбаа нь гарч явснаа эргэж орж ирээд юун 20,000,000 төгрөг вэ? 25,000,000 төгрөгт өгнө гэж хэлээд уурлаад явсан. Гэвч ах бид хоёр 2-3 удаа уулзаад 22 саяд авья гэхэд үнэ тохироогүй өөрсдөө тоног төхөөрөмжөө талыг нь ачаад явсан, үлдэгдэл төхөөрөмж нь хашаанд бий. Танай байгууллагад хандаж биднээс мөнгө нэхэж байгаа нь хууль бус байна.

2.2 ******* нь ажил эхлэхэд хүн хүч, технологийн зааваргүй байхад нь би хамтарч хүн хүч, технологийн заавар авах 300000 төгрөгийг нь гаргаж шийдсэний дараа үйлдвэр жигд ажиллах боломжтой болсон.

2.3 ******* ХХК-ийн захирал *******т даалгаад 604 уут цементийг өгч ажлыг нь эхлүүлсэн. Үүнээс хойш ******* ХХК-ийн захирал ******* нь 1 дүгээр цэцэрлэгийн хөнгөн блок, Акума Сүхээгийн 2 давхар барилгын блокуудыг тус тус хийж нийлүүлсэн. ******* нь надаас авсан цемент болон бусад бараа материалын үнээ цувуулж төлж байсан ба одоо үлдэгдэл 3,251,000 төгрөг байгаа. Бид нар тоног төхөөрөмжөө өгч, авахаар болоод өнгөрсөн зун ажилласан боловч яг авах дээрээ *******тай үнийн санал зөрөлдөж ******* ХХК-ийн захирал ******* нь тоног төхөөрөмжөө буцааж авсан. Тоног төхөөрөмж үнэлсэн үнэлгээ нь тодорхой бус байсан учир би гарын үсэг зурж өгөөгүй. ...Би *******ын хийсэн ажил болох 1 дүгээр цэцэрлэг, Акума төвийн барилгад тус тус нийлүүлсэн хөнгөн блокны ашгаас нэг ч төгрөг аваагүй гэжээ.

 

3.1 Хариуцагч, нэхэмжлэгч ************** ХХК-ийн захирал ******* нь шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа ....******* ХХК-ийн захирал ******* нь Ховд аймагт үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирсэн ба ******* ХХК нь дангаараа дээрх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг байрлуулах газаргүй тул хамтарч ажиллах санал манай компанид тавьсан. ******* ******* ХХК нь өөрийнхөө эзэмшлийн газарт компанийн өөрийн хөрөнгөөр үйлдвэрийн барилга барьсан. Улмаар Соёмбо хүрэн ХХК-ийн захирал ******* нь 2016 он, 2017 онуудад Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораториос сорилт, туршилтын тусгай зөвшөөрөл авч хөнгөн блок, үйлдвэрлэж ашгаа дангаараа авсан. Улмаар Соёмбо хүрэн ХХК-ийн захирал ******* нь нэгдүгээр цэцэрлэгийн хөнгөн блок, Акума төвийн Сүхээгийн 2 давхар барилгын блокуудыг тус тус хийж нийлүүлсэн бөгөөд манай компанид ашиг өгөөгүй.

3.2Соёмбо хүрэн ХХК-ийн захирал ******* нь үндэслэлгүйгээр шүүхэд 50 хувийн ашиг нэхэмжилж ******* ******* ХХК-иас зээлсэн 604 уут цементийн үнийн үлдэгдэл 3,251,900 төгрөгийг төлөхгүй байна.

Иймд Соёмбо хүрэн ХХК-ийн захирал *******аас цементийн үнэ 3,251,900 төгрөгийг гаргуулж өгнө үү...

3.3 2016 он, 2017 оны Соёмбо хүрэн ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан Ховд аймгийн сумын Ажлын байрны зориулалттай 300 м.кв байрны түрээсийн төлбөрийг 1 сарын 500,000 төгрөгөөр тооцож 3,000,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Соёмбо хүрэн ХХК-ийн захирал *******ийн ******* ******* ХХК-иас зээлсэн 604 уут цементийн үнийн үлдэгдэл 3,251,900 төгрөг болон үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөр нийт 6,251,900 төгрөг гаргуулж өгнө үү.... гэжээ.

4.1 Нэхэмжлэгч Соёмбо хүрэн ХХК-ийн захирал ******* нь сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа ...2017, 2018 оны үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөр 6 сараар бодож, 1 сарын 500,000 төгрөг нэмэгдүүлж, нийт 6,251,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

4.2 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар гэрээг бичгээр байгуулаагүй, үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй бол түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үр дагаврыг хуулиар шууд зохицуулсан.

4.3 Гэтэл нэхэмжлэгч хариуцагчтай 2016, 2018 онуудад байгуулсан түрээсийн гэрээ байгуулах дээрх журмыг зөрчсөн, түрээсийн төлбөр шаардах үндэслэл болсон үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ талуудад байхгүй, ийм гэрээг улсын бүртгэлд талууд бүртгүүлээгүй, тухайн үед түрээслэх талаар талууд тохиролцоо хийгээгүй, хожим ч хийгээгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөр шаардаж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй бөгөөд ямар хуулийн, ямар зүйл заалтын дагуу түрээсийн гэрээний төлбөр шаардаж байгаа нь ойлгомжгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2022/00291 дугаар шийдвэрээр:

 

5.1 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 3,487,170 төгрөг, хариуцагч ******* ******* ХХК-иас 1,056,165 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Соёмбо хүрэн ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 4,660,665 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэгч Соёмбо хүрэн ХХК-д холбогдуулан гаргасан 6,251,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3,251,900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Соёмбо хүрэн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,220 төгрөгийг, хариуцагч ******* ******* ХХК /сөрөг нэхэмжлэгч/-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,932 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 70,744 төгрөг, хариуцагч ******* ******* ХХК-иас 29,897 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Соёмбо хүрэн ХХК-иас 62,950 төгрөгийг гаргуулан хариуцагч ******* ******* ХХК /сөрөг нэхэмжлэгч/-д олгож,

5.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас шинжээчийн зардал 20,000 төгрөгийг гаргуулан Хөрөнгө үнэлгээний төв ХХК-д олгож,

 5.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

 

6.1 Шинжээчийн дүгнэлтэд хавсаргагдах тодруулга тайлан хэрэгт ирээгүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.3.8-д заасныг хангасан буюу хөрөнгө үнэлгээний тайланд зах зээлийн ямар баримт, мэдээлэлд үндэслэж хөрөнгийн үнэлгээ хийсэн эсэх нь тодорхойгүй, хаанаас ямар арга замаар олж авсан эсэх нь нотлогдоогүй байхад дутуу, нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.2 Үнэлгээчин нь эд хөрөнгөнд үнэлгээ хийхдээ хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, тэдгээрийн нийцтэй байдал, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ болон хуульд заасан стандарт, аргачлалын дагуу хийсэн талаарх үнэлгээчний мэдэгдэл, хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байх ёстой.

6.3 Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.3.8-д заасныг хангасан буюу хөрөнгө үнэлгээний тайланд зах зээлийн ямар баримт, мэдээлэлд үндэслэж хөрөнгийн үнэлгээ хийсэн эсэх нь тодорхойгүй, хаанаас ямар арга замаар олж авсан эсэх нь нотлогдоогүй байна. Тодруулбал зах зээлийн мэдээлэл цуглуулан үнэлгээ хийсэн гэж тэмдэглэсэн байвч хаанаас ямар арга замаар үнэн бодит зах зээлийн мэдээлэл цуглуулсан эсэх нь тодорхойгүй, үүнийг заавал нотлох ёстой байсан ч нотлоогүй, энэ  талаарх нотлох баримтыг тус тайланд хавсаргаагүй нь мөн хуулийн 9.2.3-д заасныг зөрчсөн байна.

6.4 Зах зээлийн ямар мэдээлэлд үндэслэж акустик содыг 1 кг-32500 төгрөгөөр үнэлсэн нотлох баримтыг тайланд хавсаргаагүй байгаа нь зах зээлийн ханшийн үнэлгээгээр акустик содыг 1кг-ыг ямар зах зээлийн судалгааг үндэслэж үнэлсэн нь тодорхойгүй байна.

6.5 Нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээж аваагүй хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно. Мөн хуулийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.

Мөн хуулийн 37.1, 38.9-т зааснаар хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэснийг тус тус зөрчсөн.

6.6 Шүүх нотлох баримтыг хангаагүй хэргийг шийдвэрлсэнээрээ хуулийн шаардлага хангаагүй, буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2, 6.3, 40.3.40.2-т заасныг ноцтой зөрчсөн.

6.7 Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2022/00291 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

7 Хариуцагчийн өмгөөлөгч хариу тайлбартаа:

7.1 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2022/00291 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хавтаст хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтуудын шаардлага хангасан нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан.

7.2. Хариуцагч ******* ******* ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт гаргаж өгөх, мөн хуулийн 38.1-т зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаарлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн.

7.3. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэсэн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, мөн хуулийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн.

7.4 Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2022/00291 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            8. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгч “Соёмбо хүрэн” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “******* *******” ХХК-нд холбогдуулан 5,850,000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* *******” ХХК-иас 7,000,000 төгрөг гаргуулах, "******* *******" ХХК-иас 2,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

9.1 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хариуцагч “******* *******” ХХК нь нэхэмжлэгч “Соёмбо хүрэн” ХХК-ийн эд хөрөнгө болох газо хөнгөн блок үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг ашиглан “Буянтын боргио” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулан тус компанид 4,638 ширхэг блокийг 36,872,100 төгрөгөөр нийлүүлж, 10,714,344 төгрөгийн ашиг, мөн Тамир зах буюу “Жавхлант тамир” ХХК-нд 1,050 ширхэг блокийг  8,610,000 төгрөгөөр нийлүүлж, 2,688,000 төгрөгийн ашиг тус тус олсон бөгөөд нийт 13,402,344 төгрөгийн 52,3 хувийн ашиг болох 7,000,000 төгрөгийг хариуцагч “******* *******” ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

 9.2  Мөн хариуцагч "******* *******" ХХК нь нэхэмжлэгч “Соёмбо хүрэн” ХХК-ийн эд хөрөнгө болох газо хөнгөн блок үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг ашиглан “Хатан түнгэл” ХХК-нд 1,221 ширхэг блокийг  10,378,500 төгрөгөөр нийлүүлж, 3,498,828 төгрөгийн ашиг олсон тул үүний 63 хувийн ашиг болох 2,204,000 төгрөгийг хариуцагч "******* *******" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

9.3 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “Соёмбо хүрэн” ХХК-ийн  улсын бүртгэлийн гэрчилгээ, хөнгөн блок үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үнэлсэн тухай тайлан, Ховд аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын “барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн сорилго, шинжилгээний дүн, “Хатан түнгэл” ХХК-ийн нягтлан бодогч Х.Жигдбаярын тодорхойлолт зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргасан өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх явцад зарим нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргасан байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн дээр дурдсан нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан байна.

10. Хариуцагч “******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “2018 онд “Буянтын боргио” ХХК-нд 4,638 ширхэг блок, Тамир зах буюу “Жавхлант тамир” ХХК-нд 1,050 ширхэг блок тус тус нийлүүлсэн нь үнэн боловч эд материалын зарлага, хорогдол, түүхий эдийг худалдан авсан үнэ, ажиллаж буй хүмүүсийг цалинжуулах гээд өртөг өндөртэй байсан тул манай компани ашиггүй ажилласан” гэж тайлбарлажээ.

. Хариуцагч "******* *******" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ” 2018 онд “Хатан түнгэл” ХХК-нд 1,221 ширхэг блок нийлүүлсэн нь үнэн боловч энэ нь “Соёмбо хүрэн” ХХК-ийн тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэсэн газо блок биш, өөрийн тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэсэн өөр төрлийн блок юм” гэж тайлбарлажээ.

 

12. Хариуцагч “******* *******” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгч “Соёмбо хүрэн” ХХК-ийн захирал *******т холбогдуулан, газо блокийн тоног төхөөрөмжөө “******* *******” ХХК-ийн эзэмшлийн газарт байршуулж 2016, 2017 онд үйл ажиллагаа явуулсан тул сумын ажлын байрны зориулалттай 300м2 талбайтай байрын түрээсийн төлбөрийг 1 сарын 500,000 төгрөгөөр тооцон 3,000,000 төгрөгийг, мөн нэхэмжлэгчийн  “******* *******” ХХК-иас зээлсэн 604 уут цементийн үлдэгдэл 3,251,000 төгрөгийг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

12.1 Нэхэмжлэгч талаас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “цементийн үнэ 3,000,000 төгрөг өгөх ёстойг хүлээн зөвшөөрч байна. Харин түрээсийн гэрээ бичгээр байгуулж үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй тул түрээсийн төлбөр төлөхгүй” гэж тайлбарлажээ.

13. “Нэхэмжлэгч “Соёмбо хүрэн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлага хангаагүй байна” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

14. Тухайлбал хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын маргаж буй “үйл баримт” тогтоогдоогүй, нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй байхад шүүх маргаантай үйл баримтын талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

14.1 Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас хэрэгт авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд каустик содны үнийг 1кг-ыг нь 32,500 төгрөгөөр тооцсон боловч Улаанбаатар хотод химийн бодис худалдаалдаг РЕАКТИВ ХХК-иас уг содыг авахаар 2022 оны 5 дугаар сард захиалга өгөхөд 1кг нь 7,200 төгрөгөөр худалдаалж байгаа талаар албан ёсны сайтад байршуулсан байна.

14.2 Мөн “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.3, 9.3.8 дахь хэсэгтэй нийцээгүй тул “Ашид билгүүн” ХХК-иас уг хөрөнгө үнэлгээний тодруулга тайланг гаргуулж хэрэгт хавсаргаж өгнө үү гэх хүсэлт гаргасан байхад шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

14.3 Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт зааснаар “...нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж үзнэ.

14.4 Мөн шүүх нэхэмжлэгч талын маргаж буй “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үнэлж, хэргийг шийдвэрлэхдээ тухайн нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухайгаа үндэслэх хэсэгтээ заахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт нийцээгүй байна.

14.5 Өөрөөр хэлбэл шүүх “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь “хууль зөрчөөгүй, бодит байдал нийцсэн” гэж үзсэн үндэслэлээ заагаагүй байна.

15. Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

            16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,521 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2022/00291 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 89,521 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж нэхэмжлэгчийн төлөөлөгч *******т буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

                                                                      

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР