| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/04431/И |
| Дугаар | 191/ШШ2025/08065 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/08065
2025 09 29 191/ШШ2025/08065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: В.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХЗҮХ-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан 29 сар 16 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний 36,767,493 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, ******* ******* ******* *******гийн ******* ******* сургалт, мэдээлэл сурталчилгааны төвийн дарга буюу түүнтэй адилтгах ажил, албан тушаалд эгүүлэн томилох үүрэгтэй болохыг тогтоож, даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ******* *******д холбогдуулан ажилгүй байсан 16,5 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 20,407,645 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулах; нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, ******* ******* ******* *******гийн ******* ******* сургалт, мэдээлэл сурталчилгааны төвийн дарга буюу түүнтэй адилтгах ажил, албан тушаалд эгүүлэн томилох үүрэгтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/01110 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2023/01387 дугаартай магадлалаар:
1/ нэхэмжлэгч *******ыг ХЗҮХ-ийн ******* ******* сургалт мэдээлэл, сурталчилгааны төвийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож;
2/ ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 17,948,112 төгрөг гаргуулан В. Энхтамирт олгох;
3/ цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг ХЗҮХ-нд даалгаж шийдвэрлэсэн. Эдгээр шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон. Хариуцагчийн зүгээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандаж 2024 оны 01 сарын 22-ны өдрийн 182/ГХ2024/00098 дугаар гүйцэтгэх хуудас үйлдэгдэж, одоогоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.
Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон шийдвэрийг одоо хүртэл гаргаагүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаас сангаас зохих үйлчилгээ авах эрх үргэлжлэн зөрчигдсөөр байна. Иймд 2023 оны 04 сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/01110 дугаар шийдвэрийн 22 дахь талд "*******ын сарын дундаж цалинг 1,236,827 төгрөг" гэж тодорхойлсон байх тул 2023 оны 04 сарын 06-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 08 сарын 21-ний өдрийг хүртэл буюу нийт ажилгүй байсан 16.5 сарын хугацаанд хамаарах нийт 20,407,645 төгрөг /16.5*1,236,827=20,407,645 /-ийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүхэд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд *******ын нэхэмжлэлтэй ******* ******* ******* *******д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж байгаа болно. Шүүгчийн 2025 оны 06 сарын 02-ний өдрийн 191/ШЗ2025/24168 дугаартай захирамжийг хүлээн авч, хэрэгтэй танилцсаны үндсэн дээр Нэхэмжлэлээ дараах байдлаар өөрчилж байна.
Үүнд: Анх шүүхэд гаргасан "Ажилгүй байсан 16.5 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 20.407.645 төгрөгийн олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх" нэхэмжлэлийн шаардлага хэвээр харин дараах нэхэмжлэлийн шаардлагыг шинээр гаргаж байна.
"Хариуцагч ******* ******* ******* ******* нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг ******* ******* ******* *******гийн ******* ******* сургалт, мэдээлэл сурталчилгааны төвийн дарга буюу түүнтэй адилтгах ажил, албан тушаалд эгүүлэн томилох үүрэгтэй болохыг тогтоож, даалгах"
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл: Хариуцагч ******* ******* ******* ******* нь ******* ******* дотоод хэргийн сайдын 2023 оны ******* дугаар тушаалаар ******* ******* ******* *******гийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж "******* ******* сургалт, мэдээлэл, сурталчилгааны төв"-ийг өөрчлөн зохион байгуулах замаар "Цахим мэдээлэл, олон нийттэй харилцах төв"-ийг байгуулсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах хүсэлт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ агуулгаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон гэж шүүхэд мөн хариу тайлбар гаргажээ. Иймд хариуцагч ******* ******* ******* ******* нь хуулийн маш тодорхой зохицуулалтыг буруу ойлгож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа үйлдлээ үргэлжлүүлэн зөвтгөсөөр байх тул шүүхийн шийдвэрт заагдсан ажил, албан тушаал буюу түүнтэй адилтгах ажил албан тушаалд томилох үүрэгтэй болохыг шүүхээр тогтоолгож, адилтгах ажил, албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байгаа болно.
Миний нэг өдрийн цалингийн хэмжээ өмнөх шийдвэрт байгаа тул өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан 29 сар 16 хоногт тооцож, 36,767,493 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ******* ******* *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар А/158 дугаар тушаалаар баталсан "******* ******* ******* *******гийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дагуу ажиллаж байсан.
Тус тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан ******* ******* ******* *******гийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дагуу ажиллаж байсан бөгөөд ******* ******* ******* *******гийн дүрмийн 3.4-т "Хүрээлэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглэсэн "******* ******* судалгааны төв, ******* ******* сургалт, мэдээлэл, сурталчилгааны төв, Захиргааны хэлтэс /хэвлэх үйлдвэр/-тэй байна" гэж., мөн тус дүрмийн 8 дугаар зүйлд "******* ******* сургалт, мэдээлэл, сурталчилгааны төв"-ийг тусгаж өгсөн бөгөөд тус зүйлийн 8.1.1. ******* тогтоомжийн системчлэх ажлыг хариуцан зохион байгуулах; Энэхүү чиг үүрэг нь ******* тогтоомжийн тухай хуулиар хасагдсан.
8.1.2. ******* тогтоомжийн тухай улсын нэгдсэн бүртгэлт, бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний актыг хуульд заасан хугацаанд хэвлэн нийтлэх; 8.1.3. ******* тогтоомжийг сурталчлах, хэрэглээнд хялбар дөхөм болгон хэвлэх, эрх ******* мэдээллийн нэгдсэн сүлжээ, түүний системчлэлийг боловсронгуй болгох, иргэдийн эрх ******* боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах; 8.1.4.Эрх зүйч, хуульч, хуулийн байгууллагын ажилтны мэдлэг, ёс зүй, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтыг зохион байгуулах; Энэхүү чиг үүрэг ******* зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалаар ******* ******* сургалт, судалгааны төв шилжсэн. 8.1.5. Иргэдийн эрх ******* боловсролыг дээшлүүлэхэд албан бус сургалтыг зохион байгуулах энэхүү чиг үүрэг нь ******* зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалаар ******* ******* сургалт, судалгааны төвд шилжсэн. Гэвч ******* тогтоомжийн тухай хуульд 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд тус хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5-д "Хүрээлэнгийн үйл ажиллагааны дүрмийг хууль ******* асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж заасан.
Энэхүү өөрчлөлтийн дагуу ******* зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар тушаалаар ******* ******* ******* *******гийн үйл ажиллагааны дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Тухайн шинэчилсэн бүтцээр "******* ******* сургалт, мэдээлэл, сурталчилгааны төв"-ийг татан буулгасан. Ийнхүү татан буулгасан дээд байгууллагын шийдвэрээс үүдэн хууль ******* ******* *******гийн зарим нэгжийн үйл ажиллагаа өөрчлөгдсөн төдийгүй татан буугдсантай холбоотойгоор зарим албан тушаалд ажиллаж байсан албан хаагчдын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу цуцалсан.
Өөрөөр хэлбэл, ******* ******* ******* *******гийн дүрмийг баталсан ******* зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар тушаалаар ******* ******* сургалт, мэдээлэл, сурталчилгааны төв" гэх зохион байгуулалтын нэгж ******* ******* ******* *******гийн бүтцэд байхгүй. Энэхүү манай байгууллагаас үл хамаарах үндэслэлээр буюу бүтцийн нэгж татан буугдсан учир *******ыг албан тушаалд эргүүлэн томилох боломжгүй нөхцөл үүсээд байна. Энэхүү үндэслэлд тулгуурлан *******ын гаргасан 2024.08.21-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хэрэв цалин хөлс гаргуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд анх шүүхэд хандсан хугацаагаар тасалбар болгож шийдвэрлүүлмээр байна. Учир нь нэхэмжлэгч 6 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч шүүхээс хүлээж аваагүй, гэтэл өнөөдөр нэмэгдүүлж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
3. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан, 2024.01.24-ний өдрийн 182/ГХ2024/00098 дугаартай Гүйцэтгэх хуудас /хх-ийн 3-4х/, 2023.04.06-ны өдрийн 182/ШШ2023/01110 дугаартай Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-ийн 5-27х/, 2023.07.17-ны өдрийн 210/МА2023/01387 дугаартай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-ийн 28-36х/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.01.22-ны өдрийн 182/ШЗ2024/01590 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж /хх-ийн 37,38х/, 2024.10.25-ны өдөр *******аас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 126-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч ******* хүргүүлсэн тайлбар /хх-ийн 51-52х/, 2025 оны 02-р сарын 21-ний өдрийн Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай /хх-ийн 69-70х/ зэрэг баримтууд,
Хариуцагч талаас 2024.09.04-ний өдрийн 01/332 дугаартай итгэмжлэл /хх-ийн 44х/, 2024.12.05-ны өдрийн 01/478 дугаартай итгэмжлэл /хх-ийн 61х/, 2025.05.20-ны өдрийн 01/232 дугаартай итгэмжлэл /хх-ийн 79х/, дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 88,89х/, хариу тайлбар /хх-ийн 102-103/, ******* ******* ******* *******гийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн 2024 оны 01/368 дугаартай албан бичиг /хх-ийн 104/ зэрэг баримтууд
Шүүхийн журмаар 2024.09.30-ны өдрийн 01/368 дугаартай албан бичиг /хх-ийн 104х/, 2020.09.10-ны өдрийн А/158 дугаартай ******* зүй, дотоод хэргийн Сайдын тушаал /хх-ийн 105х/, ******* ******* ******* *******гийн дүрэм, хавсралтууд /хх-ийн 106-114х/, 2023.12.25-ны өдрийн ******* дугаартай ******* зүй, дотоод хэргийн Сайдын тушаал, хавсралтууд /хх-ийн 115-128х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.
Шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/24168 дугаартай захирамжаар хариуцагч байгууллагаас дээрх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хэдийгээр шүүхийн журмаар баримтыг гаргуулж байгаа боловч гуравдагч байгууллага бус, хэргийн оролцогчдоос гарган өгч байгаа баримт болохын хувьд нотлох баримтын шаардлагыг хуульд зааснаар эх хувь эсвэл нотариатаар баталгаажуулсан хувийг шүүхэд гарган өгөх шаардлагыг хангаж ирүүлэх учиртай. Гэтэл эдгээр баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй баримтууд байсан тул шүүх үнэлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг шүүхээс тогтоосон шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болж, үүний хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа боловч хариуцагч нь *******, зүй дотоод хэргийн сайдын тушаалаар байгууллагын бүтэц орон тоо хасагдсан гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь хууль зөрчиж, намайг хохироож байна. Миний ажиллаж байсан орон тоо байхгүй болсон ч үүнтэй ижил чанарын ажил, албан тушаалд томилох үүргийг хариуцагч хэрэгжүүлэх шаардлагатай. Тиймээс өнөөдрийг хүртэлх миний ажилгүй байсан 29 сар 16 хоногийн хугацааны нөхөн олговорт 36,767,493 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, ******* ******* ******* *******гийн ******* ******* сургалт, мэдээлэл сурталчилгааны төвийн дарга буюу түүнтэй адилтгах ажил, албан тушаалд эгүүлэн томилох үүрэгтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ******* зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалаар ******* ******* ******* *******гийн үйл ажиллагааны дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Тухайн шинэчилсэн бүтцээр "******* ******* сургалт, мэдээлэл, сурталчилгааны төв"-ийг татан буулгасан. Үүнээс үүдэж, хууль ******* ******* *******гийн зарим нэгжийн үйл ажиллагаа өөрчлөгдсөн төдийгүй татан буугдсантай холбоотойгоор зарим албан тушаалд ажиллаж байсан албан хаагчдын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу цуцалсан тул нэхэмжлэгч *******ыг ажилд эгүүлэн томилох боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх өмнө хүлээж аваагүй бөгөөд өнөөдрийн хуралд нэмэгдүүлж шаардаж байгаа нь үндэслэлгүй тул анх шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэр тасалбар болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Талууд нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан ажил албан тушаалд болон өөр адил чанарын ажил, албан тушаалд томилох эсэхэд мөн нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацааны олговрыг шүүхэд хандсан хугацаагаар тасалбар болгож шаардах боломжтой, нэмэгдүүлж шаардах эрхгүй гэж маргаж байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/01110 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч *******ыг ******* ******* ******* *******гийн ******* ******* сургалт мэдээлэл, сурталчилгааны төвийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 17,948,112 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* ******* ******* *******д даалгаж шийдвэрлэжээ.
- Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/01387 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
- Улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШЗ2024/01590 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, мөн өдрийн 182/ГХ2024/00098 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
- Хэдийгээр нэхэмжлэгч *******ыг ажилд эгүүлэн тогтоож, олговор олгохоор шүүхээс шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас бичигдсэн боловч хариуцагч ******* ******* ******* ******* нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй талаар талууд маргаагүй.
- Хариуцагч талаас нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилох үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа шалтгаанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан ******* ******* ******* *******гийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/368 дугаартай албан бичиг болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
- Шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/24168 дугаартай захирамжаар хариуцагч байгууллагаас хавтас хэргийн 105-128 дугаарт авагдсан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хэдийгээр шүүхийн журмаар баримтыг гаргуулж байгаа боловч гуравдагч байгууллага бус, хэргийн оролцогчдоос гарган өгч байгаа баримт болохын хувьд нотлох баримтын шаардлагыг хуульд зааснаар эх хувь эсвэл нотариатаар баталгаажуулсан хувийг шүүхэд гарган өгөх шаардлагыг хангаж ирүүлэх учиртай. Гэтэл эдгээр баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй баримтууд байсан тул шүүх үнэлээгүй болно.
6. Нэхэмжлэгч *******ыг ******* ******* ******* *******гийн ******* ******* сургалт мэдээлэл, сурталчилгааны төвийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 17,948,112 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* ******* ******* *******д даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал гарснаас хойш нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилох, бичилт хийх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч ******* ******* ******* ******* нь нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй, харин нэхэмжлэгч нь хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардах эрхтэй байна.
7. Иймээс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/01110 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг 1,236,827 төгрөгөөр тооцсон байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар дахин дундаж цалинг тогтоох шаардлагагүй байна.
8. Шийдвэр гарсан 2023 оны 04 сарын 06-ны өдрөөс 2025 оны 09 сарын 29 хүртэл 2 жил 5 сар 13 хоногт тооцож ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох үндэслэлтэй. Нийт 29 сар 13 хоног. Нэг өдрийн дундаж цалинг гаргахад 1,236,827/21,5 гээд 57,526 төгрөг болно. Үүгээр 13 өдрийн цалингийн хэмжээг гаргахад 57,526*13 гээд 747,848 төгрөг. Үүн дээр 29 сарыг *сарын дундаж цалин 1,236,827 төгрөг 35,867,983 төгрөгийг нэмж тооцоход нийт ажилгүй байсан хугацааны олговорт 36,615,831 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэв.
9. Хариуцагч талаас шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээж аваагүй учир нэмэгдүүлж шаардах эрхгүй гэж тайлбарладаг боловч тухайн захирамжид цалин хөлстэй холбоотой шаардлагаа тодруулж гаргах шаардлагатай болохыг дурдсан байна. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад тухайн шаардлагыг тодруулан, аль хугацаанд хамаарах хэдэн төгрөгийг шаардаж буйгаа тодруулж гаргасан гэж шүүх үзэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх ******* харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан. Нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлага болох хариуцагчийг хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг хууль ******* ******* *******гийн хууль ******* сургалт, мэдээлэл сурталчилгааны төвийн дарга буюу түүнтэй адилтгах ажил, албан тушаалд эгүүлэн томилох үүрэгтэй болохыг тогтоож, даалгах нэхэмжлэл нь өмнө шүүхээр шийдвэрлэгдэж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн маргаан байх тул энэ талаар шүүх дахин шийдвэр гаргах үндэслэлгүй буюу хүчин төгөлдөр шийдвэртэй маргаан гэж үзнэ.
11. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэгчийг ******* ******* ******* *******гийн ******* ******* сургалт, мэдээлэл сурталчилгааны төвийн дарга буюу түүнтэй адилтгах ажил, албан тушаалд эгүүлэн томилох үүрэгтэй болохыг тогтоож, даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч ******* ******* ******* *******гээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 36,615,831 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгуулж, нэхэмжлэлээс үлдэх 151,662 төгрөгийг хэрэгсэхгүй олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан 2023 оны 04 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 09 дугаар сарын 29-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ******* ******* ******* *******д даалгасугай.
3. Хариуцагч ******* ******* ******* ******* нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг хууль ******* ******* *******гийн хууль ******* сургалт, мэдээлэл сурталчилгааны төвийн дарга буюу түүнтэй адилтгах ажил, албан тушаалд эгүүлэн томилох үүрэгтэй болохыг тогтоож, даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 341,029 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ