| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/04679/И |
| Дугаар | 191/ШШ2025/08077 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/08077
2025 09 29 191/ШШ2025/08077
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэх*******жлэгч: Д.Ш нэх*******жлэлтэй,
Хариуцагч: ЭЭП ХХК холбогдох,
Нэх*******жлэлийн шаардлага: Гэрээний алданги болон хохиролд 70,300,686 төгрөг гаргуулж, ЭЭП ХХК-иас гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нэх*******жлэгч *******,
Нэх*******жлэгчийн өмгөөлөгч *******,
Хариуцагчийн итг*******жлэгдсэн төлөөлөгч *******, *******,
Гэрч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэх*******жлэгч ******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 70,300,686 төгрөг гаргуулах тухай нэх*******жлэл гаргасан бөгөөд нэх*******жлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн ******* нь ******* ******* ******* ХХК-тай Ногоон хаус төслийн хүрээнд Эрчим хүчний х*******нэлттэй амины орон сууц захиалан бариулах гэрээ-г 2023.04.07-ны өдөр байгуулсан. Тус гэрээний дагуу амины орон сууцыг төлбөр төлснөөс хойш 60 хоногийн дотор хийж гүйцэтгэх, гэрээний төлбөр нийт 280,000,000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохирсон.
Гүйцэтгэгч нь гэрээний 1.1, 2.1 болон Хавсралтад заасны дагуу Захиалагчийн эз*******шлийн газарт түүний гаргаж өгсөн зураг төсөл, архитектурын зургийн дагуу 97 м.кв талбай бүхий Твин хаус 2 ширхэгийг /дотор засал, гадна тохижилт ороогүй/ барьж өгөхөөр болсон.
Захиалагч ******* би гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ цаг тухайд нь биелүүлж ирсэн, гэрээний урьдчилгаа төлбөрт өөрийн өмчлөлийн маркийн автомашиныг 90,000,000 төгрөгт тооцуулан нэрийг нь шилжүүлж, 2023 ошны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээлгэж өгсөн. Гэрээний 2.3 дахь хэсэгт заасны дагуу барилгын ажлын явцын төлбөрт 2023 оны 06 сарын 21-ний өдөр 50,000,000 төгрөг, 2023 оны 06 сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөг, 2023 оны 07 сарын 05-ны өдөр 25,000,000 төгрөг, 2023 оны 07 сарын 08-ны өдөр 25,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн, урьдчилгаа төлбөрийг оролцуулан нийтдээ 240,000,000 төгрөг шилжүүлсэн байна.
Гэрээгээр тохирсон ажлыг хүлээлгэж өгөх хугацаа хэтэрсэн хэдий ч барилгын ажлын ид үе, баяр наадмын амралт зэргийг бодолцож аль болох хүлээцтэй хандаж, н*******элт хугацаа олгож байсан. Гэтэл барилгын ажил хэт удаашралтай, барилга хариуцсан инженер талбай дээр байхгүй, холбогдох ажилтнууд болох *******, Шинэбаяр нартай холбогдох гэхээр утсаа огт авдаггүй, хариу өгдөггүй, тодорхойгүй байдалтай байсан.
Ингээд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар халаалт угсрах, агааржуулалтын ажил, дотор хана өрөх, гадна фасад хийх, цахилгааны утас таталт, ус зайлуулах хаяавч, дээврийн усны хаялга, газардуулга байршуулах ажлууд хийгдээгүй, хэзээ хийгдэх нь тодорхойгүй байгааг сануулж, гэрээт ажлаа хурдан дуусгаж актаар хүлээлгэн өгөхийг шаардсан албан тоот явуулсан.
Шинэбаяр би гэрээнд заасан төлбөрөөс гадна хаалганы 2,800,000 төгрөг, дотор хананы өрлөгийн блок 4,663,200 төгрөгийг өөрөөсөө гаргаж, энэ зардлыг гэрээний төлбөрийн үлдэгдэл 40,000,000 төгрөгнөөс суутгаж хасаж тооцохоор тохиролцсон. Гэвч ******* ******* ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, н*******ж огт ажил хийгээгүй бөгөөд тус компанид 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр албан мэдэгдэл хүргүүлж, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор гэрээнд заасан ажлыг актаар хүлээлгэж өгөхийг шаардсан боловч хариу өгөөгүй, ажлаа хаяж явсан.
******* ******* ******* ХХК-ийн захирал, удирдлагатай уулзахаар удаа дараа гэрээнд заасан хаяг болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн, тоот хаягт очиход хүн байхгүй, хаалга нь түгжээтэй байдаг, 2024 оны 1 сард ажлын байрнаасаа нүүсэн байсан. Удаан хугацаанд хайсны эцэст одоо үйл ажиллагаа явуулж байгаа хаягийг нь олж тус хаягаар нь иргэний шүүхэд нэх*******жлэл гаргаж байна.
Гүйцэтгэгч талд барилгын зураг төслийг гэрээ байгуулахаас өмнө гаргаж өгсөн байхад уг зураг төслийн дагуу ажлыг хийж гүйцэтгээгүй, гэрээнд заасан ажлуудыг дутуу хагас хийгээд, хүлээлгэж өгөөгүй явснаас болж одоогийн байдлаар барилгын дээврээс ус орж тунарсан, хана дагаж норсон, өөрөөр хэлбэл гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн дээврийн ажил доголдолтой байгаагаас болж уг ажлыг шинээр хийж гүйцэтгэж байна. Мөн 2 барилгын голд байрлах гүйцэтгэгчийн хийсэн 10-12 хүний цэвэрлэх байгууламж буюу бохирын септик танк ажиллах эсэх нь тодорхойгүй, шалгаж, туршин хүлээлгэж өгөөгүй байна. Гэрээний хавсралтад заасан техникийн өрөөнд нөөцийн сав насос, халаалтын тогоо угсрах ажлуудыг гүйцэтгэгч хийгээгүй орхиж явсан.
Иймд ******* ******* ******* ХХК-иас гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэж өгөхийг даалгах, ажил гүйцэтгэх гэрээний 6.7-д заасныг баримтлан алданги тооцож эхлэн хугацааг 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөр тогтоож нэх*******жлэл гаргах өдрийг хүртэл нийт 418 хоног, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 40,000,000 төгрөг дээр нэх*******жлэгчээс гарсан хаалга, блокны зардал 7,463,200 төгрөгийг н*******ж нийт гүйцэтгээгүй үүргийн дүн 47,463,200 төгрөгөөс хоногийн 0,1 хувийн алданги тооцож нийт 19,839,617.6 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэх*******жлэлийн н*******эгдүүлсэн шаардлага болон шүүхэд гаргасан тайлбартаа:
******* би тус шүүхэд ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлаа актаар хүлээлгэж өгөхийг даалгах, гэрээний үүргээ гүйцэтгээгүй алданги 19,839,617.6 төгрөг гаргуулах тухай нэх*******жлэлийн шаардлага гаргасан.
******* ******* ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлээгүй, гэрээнд заасан ажлыг цаг хугацаанд нь хүлээлгэж өгөлгүй, хагас дутуу хаяад явснаас болж ******* би Хаан банкны зээлийн хүү үр ашиггүй төлж хохирсоор байна. Учир нь Хаан банктай Орон сууцны зээлийн гэрээ 2023.04.21-ний өдөр байгуулж, 200,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй Амины орон сууц барих зориулалттай зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу Барьцааны гэрээ мөн өдрөө байгуулж үл хөдлөх эд хөрөнгө, газраа барьцаалсан.
Зээлийн гэрээний Хавсралт1-т заасан Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр төлж ирсэн боловч зээлийн хүү хуримтлагдсаар байна. Энэ зээл бол хариуцагч ******* ******* ******* ХХК-иар бариулахаар тохирсон 2 ширхэг амины орон сууцанд зориулж авсан зээл бөгөөд уг зээлийг аваад 150,000,000 төгрөгийг тус ******* ******* ******* ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт урьдчилан шилжүүлж, ажил гүйцэтгэх гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлсэн.
Гэвч ******* ******* ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүйгээс амины орон сууц цаг хугацаандаа ашиглалтанд ороогүй, хэрвээ амины орон сууц гэрээгээр тохирсон хугацаанд ашиглалтанд орсон бол актаар хүлээж аваад үлдэгдэл төлбөрөө төлөхөд бэлэн байсан, зээлийн хүү ч хэвийн төлөгдөөд явах байсан. Энэ талаар би хариуцагч ******* ******* ******* ХХК-д удаа дараа хэлж, банкны хүү төлж хохирч байгаа, энэ хохирлуудаа нэх*******жлэхээ бичгээр мэдэгдэж байсан.
******* ******* ******* ХХК нь ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй, ил далд ажлын акт гаргаж өгөөгүй, бохирын септик танк, холболтууд нь бүрэн ажиллагаатай эсэхийг мэдэхгүй, шалгаж, туршиж хүлээлгэж өгөөгүйгээс өөр бусад этгээдээр барилгын ажлыг дуусгуулах боломжгүй, хожим доголдол, г*******тэл гарвал хариуцах эзэн тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Түүнчлэн ******* ******* ******* ХХК-ийн хийсэн ажлууд доголдолтой, тухайлбал дээврийн усны хаялга хийгээгүй, ус чийгний тусгаарлагч хийгээгүйгээс 2024 оны 08 дугаар сарын байдлаар дээврээс борооны ус орж, таазны шилэн хөвөн рүү нэвчиж, ОСП хавтан норж доош унжсан, нурж унах аюултай болсон байсан. Энэ үйл баримтыг бичлэг хийж баталгаажуулж авсан, доголдлыг хариуцаж байсан хүмүүс нь утсаа авахгүй алга болсон байсан. Ингээд байшингийн бусад хэсэг рүү ус орох, дулаалгын шилэн хөвөнг солиулж, ус чийгний хамгаалалт хийлгэж, дээврийн усны хаялгыг засварлуулах ажлыг Батдизайн ХХК-иар хийлгэсэн.
******* ******* ******* ХХК гэрээний агуу ажлаа хийгээд хүлээлгэж өгсөн бол надад ийм хохирлууд учрахгүй байсан тул ажил хүлээлгэж өгөх байсан н*******элт хугацаанаас хойш буюу 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацааны Хаан банкинд төлсөн хүү 29,898,302.87 төгрөг, хуримтлагдсан хүү 12,510,665.79 төгрөг, амины орон сууцны доголдлыг засварлуулсан зардалд 8,052,100 төгрөг, нийт 50,461,068.66 төгрөгөөр нэх*******жлэлийн шаардлагаа н*******эгдүүлж байна.
Нэх*******жлэгч нь хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх үүрэгтэй холбоотойгоор шаардлага гаргаж байгаа бөгөөд хариуцагч хийсэн ажлаа актаар хүлээлгэж өгөх үүрэгтэй. Нэх*******жлэгчийн зүгээс хариуцагчаас гүйцэтгээгүй үлдсэн ажлын үлдэгдэл дүн 40,000,000 төгрөг дээр нэх*******жлэгчээс гарсан зардал болох хаалга болон блокны 7,463,200 төгрөгийг н*******ж, 47,463,200 төгрөгийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж тооцож, энэ дүнгээс 0,1 хувиар алданги тооцож 19,839,617 төгрөг, банкны хүү хохиролд 29,898,302 төгрөг, хуримтлагдсан хүү 12,510,665 төгрөг, орон сууцны дээврийн зардалд 8,052,100 төгрөг гээд нийт 70,300,686 төгрөгийг нэх*******жилж байна гэжээ.
Манай ******* ******* ******* ХХК нь иргэн *******тай 2023.04.07-ны өдөр Эрчим хүчний х*******нэлттэй амины орон сууц бариулах тоот гэрээгээр 97 м.кв Твин хаусыг 280,000,000 төгрөгөөр захиалан бариулахаар гэрээ байгуулсан.
Захиалагч нь өөрийн захиалсан Амины орон сууцны урьдчилгаа төлбөрт маркийн дугаартай машиныг 90,0 сая төгрөгт тооцон өгч, 150,0 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн, үлдэгдэл 40,0 сая төгрөгийг төлөөгүй.
Барилгын ажил хийгдэж байх явцад буюу 2023 оны зун бороо, үер ихтэй бөгөөд захиалагчийн бариулж буй барилгын байршил нь бороо орсон үед машин техник гарахааргүй өндөрлөг газар байснаас шалтгаалан ажил бага зэрэг удааширсан.
Нэх*******жлэгч ******* нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж ажил хойшилж байгааг мэдсээр байж байнга хэл ам хийж, барилга дээр ажиллаж буй хүмүүсийг очиж загнах зэргээр ажил хийхэд хүндрэл учруулсаар байсан тул манай компанийн зүгээс 2023.10.18-ны өдөр №LM23/31 тоот албан бичгээр үлдэгдэл 40,0 сая төгрөгийг дутуу үлдээсэн ажилд тооцон авахгүйгээр барилгыг хүлээлгэж өгөх санал тавьсан. Энэ саналыг ******* хүлээн зөвшөөрсөн боловч харин н*******элт зардал гаргасан гэх 2,800,000 төгрөг, 4,663,200 төгрөгийг буцаан биднээс шаардсаныг хүлээн зөвшөөрөөгүй.
Гэтэл ******* нь амины орон сууцаа хүлээж авсан бөгөөд үлдэгдэл 40,000,000 төгрөг төлөхгүйгээр гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрсөн мөртлөө 7,463,200 төгрөгийг н*******ж, нийт 47,463,200 төгрөгөөс хүү, алданги тооцож нэх*******жилж байгаа нь хуулийн ямар ч үндэслэлгүй.
Манай компанийн зүгээс хийгдээгүй ажлуудаа төлөгдөөгүй байгаа 40,000,000 төгрөгийн төлбөртөө тооцож, гэрээг цуцлах талаар албан бичиг явуулсан бөгөөд үүнийг нэх*******жлэгч хүлээн зөвшөөрч, харин ажлыг актаар хүлээлгэж өгнө үү гэсэн хариу ирүүлсэн. Үүний дагуу манай даамал хийж байсан Давааням гэх хүн бүх цэвэрлэгээ цэгцэлгээг хийж, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр орон сууцыг түлхүүртэй нь хүлээлгэн өгсөн. Барилгын дотор шалны болон гадна хаяавч цутгах ажил, техникийн өрөөнд нөөцийн сав, насос, халаалтын тогоо угсрах ажлуудыг хийлгүйгээр 40,000,000 төгрөгт тооцож үлдээсэн.
Нэх*******жлэгч н*******эгдүүлсэн шаардлагаар банктай байгуулсан зээлийн гэрээний хүү, хуримтлагдсан хүү нэх*******жилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд захиалгын гэрээнд банкны зээлтэй холбоотой ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээх ямар нэгэн заалт байхгүй тул нэх*******жлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нотлох баримтын тухайд:
Нэх*******жлэгч нь нэх*******жлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын т*******дэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4,5х/, иргэний үн*******лэхний лавлагаа /хх-ийн 6х/, 2023.04.07-ны өдрийн №GH8 Эрчим хүчний х*******нэлттэй амины орон сууц захиалан бариулах гэрээ, гэрээний хавсралт /хх-ийн 7-15х/, хаан банкны шилжүүлгийн баримтууд /хх-ийн 16-21х/, 2023.09.06-ны өдрийн *******т явуулсан албан бичиг /хх-ийн 22х/, 2023.09.07-ны өдрийн *******аас ******* ******* ******* ХХ-д хүргүүлсэн хариу /хх-ийн 23х/, 2023.10.18-ны өдрийн Д.Шинбаярт явуулсан албан бичиг /хх-ийн 24х/, 2023.10.19-ний өдрийн *******аас хүргүүлсэн хариу /хх-ийн 25х/, байшингийн зураг /хх-ийн 26-30х/, хууль зүйн туслалцааны гэрээ /хх-ийн 53х/, нэх*******жлэлийн н*******эгдүүлсэн шаардлагад төлсөн улсын т*******дэгтийн хураамж /хх-ийн 71х/, 2023.04.21-ний өдрийн ЗГ/202350815067 дуаартай Орон сууцны зээлийн гэрээ /хх-ийн 73-76х/, 2023.04.21-ний өдрийн дугаартай Барьцааны гэрээ /хх-ийн 77-79х/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 80-83х/, 2024.08.16-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 84-86х/, Батдизайн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 87х/, 2024.08.27-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ дүгнэх акт /хх-ийн 88х/, дансны хуулга /хх-ийн 89-95х/, төлбөрийн баримт /хх-ийн 106/, дансны хуулга /хх-ийн 108,109х/ зэрэг баримтууд,
Хариуцагч талаас 2024.10.04-ний өдрийн итг*******жлэл /хх-ийн 35х/, дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 36, 115х/, 2025.02.20-ны өдрийн итг*******жлэл /хх-ийн 49х/ зэрэг баримтууд,
Шүүхийн журмаар 2025.08.12-ны өдөр үзлэг хийсэн т*******дэглэл /хх-ийн 139-148х/, 2025.09.29-ний өдөр шүүх хуралдаан дээр гэрч асуусан зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.
1. Шүүх нэх*******жлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэх*******жлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч компани нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу тохирсон хугацаанд ажлыг гүйцэтгээгүй, хийсэн ажил нь доголдолтой байснаас гадна ажлаа гүйцээлгүй орхисноос үүдэж нэх*******жлэгчээс н*******элт зардал гарч, мөн хохирол учирсан. Иймээс хариуцагчаас гүйцэтгээгүй үлдсэн ажлын үлдэгдэл дүн 40,000,000 төгрөг дээр нэх*******жлэгчээс гарсан зардал болох хаалга болон блокны 7,463,200 төгрөгийг н*******ж, 47,463,200 төгрөгийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж тооцож, энэ дүнгээс 0,1 хувиар алданги тооцож 19,839,617 төгрөг, банкны хүү хохиролд 29,898,302 төгрөг, хуримтлагдсан хүү 12,510,665 төгрөг, орон сууцны дээврийн зардалд 8,052,100 төгрөг гээд нийт 70,300,686 төгрөгийг гаргуулж, хийсэн ажлыг актаар хүлээлгэж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэх*******жлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Манай компаниас нэх*******жлэгчтэй байгуулсан гэрээний дагуу хийгдээгүй тодорхой ажлуудыг төлөгдөөгүй төлбөр болох 40,000,000 төгрөгт тооцож гэрээг цуцлах талаар саналаа хүргүүлэхэд нэх*******жлэгч нь саналыг хүлээн авч, харин хийсэн ажлуудыг актаар хүлээлгэж өгөх шаардлагатай талаар хариуг бичгээр бидэнд ирүүлсэн. Үүний хүрээнд бид цэвэрлэгээ хийж, орон сууцыг түлхүүрийн хамтаар хүлээлгэн өгсөн. Гэтэл нэх*******жлэгч төлөөгүй төлбөрөөсөө алданги тооцож, мөн талуудын харилцаанд хамааралгүй зээл, зээлийн хүүгийн асуудлаар нэх*******жлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, харин барилгын дээврийн ажлыг бусдаар гүйцэтгүүлсэнтэй холбоотой гарсан зардалд хариуцагч талаас маргахгүй. Иймээс бусад нэх*******жлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Талууд доголдолтой ажлыг бусдаар гүйцэтгүүлсний зардал болох 8,052,100 төгрөгт маргадаггүй боловч нэх*******жлэгч талаас гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас алданги болон хариуцагч талын буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол гаргуулахаар шаардаж, хариуцагч талаас эдгээр төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Талууд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр GH8 дугаартай Эрчим хүчний х*******нэлттэй амины орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, нэг талаас Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Өвөр гүнт хаягт байрлах захиалагчийн эз*******шлийн 700 мкв газарт 97 мкв-ийн твин хаус 2 ширхэгийг А22 тоот зургаар барьж ашиглалтанд оруулах, нөгөө талаас орон сууцны төлбөрт 280,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж, гэрээг баталгаажуулсан байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, гэрээ хуулийн хүчин төгөлдөр байна.
- Талууд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бартерт тооцон авсан эд хөрөнгийн хүлээлцэх актыг үйлдэж, нэх*******жлэгчийн Toyoto rav4 XA50 маркын автомашиныг 90,000,000 төгрөгт тооцож, нэхн*******жлэгч *******аас авто машиныг хүлээлгэн өгсөн нь баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч ******* ******* ******* ХХК нь 90,000,000 төгрөгийн өртөг бүхий автомашиныг төлбөрт тооцон авсантай аливаа маргаангүй байна.
- Мөн нэх*******жлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны дансруу 50,000,000 төгрөг, Хаан банкны дансруу 50,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгөөр 2 удаа, 5,000,000 төгрөгөөр 2 удаа тус тус гүйлгээ хийсэн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд дансаар 150,000,000 төгрөг, автомашин оролцуулан 90,000,000 нийт төлбөрт 240,000,000 төгрөгийг хариуцагч компанид төлсөн болох нь тогтоогдож байна. Хариуцагч талаас нэх*******жлэгчийн 240,000,000 төгрөг төлсөнтэй маргаагүй.
- Нэх*******жлэгч 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Батдизайн ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, маргаан бүхий орон сууцны ус гоожиж эвдэрсэн таазыг засварлуулж, ажлыг актаар дүгнэж, хүлээж авсан мөн төлбөрийг төлсөн болох нь хэрэгт баримтаар авагдсан байна. Энэ ажлын төлбөрт нэх*******жлэгч 8,052,000 төгрөг нэх*******жилсэн бөгөөд хариуцагч энэ төлбөрт маргаагүй.
- Нэх*******жлэгч нь хаан банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, маргаан бүхий амины орон сууцыг бариулахаар 200,000,000 төгрөгийн зээл авч, мөн барьцааны гэрээ байгуулсан байна.
- Шүүхээс 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийж, үзлэгээр талуудын хооронд явуулсан албан бичиг болон харилцсан зурвасуудыг баталгаажуулсан. Талуудын харьцсан зурваст нэх*******жлэгч ажлаа гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан байна.
- Хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр LM23/31 дугаартай албан бичгийг нэх*******жлэгч *******т хүргүүлсэн байх ба тус бичигт ... Тус 97 мкв 2 ширхэг барилгын ажлын дотор шалны болон байшингийн гадна хаяавчны ажил дутуу хийгдсэн бөгөөд захиалагчаас авах үлдэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөгийг гүйцэтгэгч компани авалгүйгээр хүлээлгэн өгөх саналтай байна гэж дурдсан байх ба энэ бичигт хариу болгож нэх*******жлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр албан бичгээр Б.Шинэбаяр миний бие танай компанитай Ногоон хаус төслийн хүрээнд эрчим хүчний х*******нэлттэй амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулснаас хойш 240,000,000 төгрөг дээр хаалганы 2,800,000 төгрөг, дотор хананы өрлөгийн блок 4,663,200 төгрөгийг н*******ж төлсөн байна. Угтаа бол миний төлсөн 240,000,000 төгрөгт дээрх хаалга болон дотор өрлөгийн блокны төлбөр багтсан байх ёстой байтал танай компаниас дээрх зардлыг захиалагчаас өөрөөс нь гаргуулаад, барилгын үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцохоор тохирсон байсан. Би дээрх н*******элт зардлыг гаргаснаар барилгын ажил илүү хурдан явагдаж, барилгыг бүрэн гүйцэт барьж, гэрээнд заасны дагуу хүлээлгэж өгнө гэж найдсан тул зөвшөөрч дээрх зардлуудыг өөрөөсөө н*******ж гаргасан. Гэтэл танайхаас ирүүлсэн албан тоотоор гэрээ цуцалж, дуусгавар болгох санал гаргасан байна. Бидний хоорондын гэрээгээр барилгын ажлыг 60 хоногт хийж гүйцэтгэнэ гэсэн байх боловч энэ хугацаа хэтрээд бүтэн 4 сар болж байна. Өнөөдрийн байдлаар танай албан тоотод дурьдсанчлан барилгын дотор шалны болон гадна хаяавч цутгах ажлаас гадна техникийн өрөөнд нөөцийн сав, насос, халаалтын тогтоо угсрах ажлууд хийж гүйцэтгэгдээгүй байна. Иймд танай компанийн тавьсан гэрээ цуцлах саналыг хүлээж авлаа. Гэхдээ гэрээ болон хуульд заасны дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг актаар 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөрийн дотор хүлээлгэж өгөх, гэрээний 3.3-т зааснаар өөрсдийн гүйцэтгэсэн ажилд 2 жилийн чанарын баталгаа өгөх, мөн н*******элтээр гаргасан хаалганы 2,800,000 төгрөг, дотор ханын өрлөгийн блокны 4,663,200 төгрөгийг буцааж хаан банкны ... дансанд шилжүүлэхийг шаардаж байна гэж хариу ирүүлжээ.
6. Дээрх талуудын харилцсан албан бичгийн агуулгыг үгийн шууд утгыг тайлбарлах замаар тайлбарлаж, ойлгоход хариуцагч талаас гэрээнийн үлдэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөгийг нэх*******жлэгчээс авахгүйгээр, тодорхой ажлуудыг гүйцэтгэлгүйгээр орон сууцыг хүлээлгэн өгч, гэрээг цуцлах санал гаргасан, харин саналыг нэх*******жлэгч талаас хүлээн зөвшөөрч, харин өөрөөс гаргасан н*******элт зардлыг эргүүлж шаардсан гэж үзэхээр байх ба нэх*******жлэгч талаас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр гэрээ цуцлах саналыг хүлээн авч, талууд ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан гэж шүүхээс дүгнэв.
7. Иргэний хуулийн 355 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээг цуцлах талаар зохицуулж, 355.4-т Захиалагчийн захиалгыг өөр байдлаар хангах боломжтой нөхцөлд ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.2-т зааснаар гэрээг цуцлах эрхтэй гэж, 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж тус тус заасан тул эдгээр зохицуулалтын хүрээнд захиалагч, гүйцэтгэгч буюу нэх*******жлэгч, хариуцагч талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг цуцалсан байна. Ингэж талууд төлбөрийн үлдэгдэл 40,000,000 төгрөгтөө гүйцэтгээгүй, тодорхой ажлуудыг тооцох байдлаар харилцан тохиролцож, тэдгээрийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тул 40,000,000 төгрөгт хийгдэх ажлыг гүйцэтгээгүй үүрэг гэж үзэх боломжгүй юм.
8. Мөн түүнчлэн, Иргэний хуулийн 346 дугаар зүйлд хөлс төлөх хугацааг заасан. Хуулийн 346.2-т Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж заасан ба талууд тэдгээрийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.3-т төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, дээврийн ажил хийгдэж дуусахад 20,000,000 төгрөг, барилга баригдаж дуусахад 20 сая төгрөгийг төлөхөөр тохирсон байгаа тул үлдэгдэл 40,000,000 төгрөгийг төлөх хугацаа болоогүй байсан гэж үзэх үндэслэлтэй зэргээс нэх*******жлэгч нь 40,000,000 төгрөгөөс алданги тооцож, хариуцагчаас нэх*******жлэх эрхгүй байна.
9. Дээрх байдлаар талууд ажил гүйцэтгэх гэрээг цуцлах нь гүйцэтгэгчийг захиалагчид учирсан бодит хохирол болон доголдолтой холбоотой бусдаар ажлыг гүйцэтгүүлсэн зардлыг хариуцах үүргээс чөлөөлөхгүй юм. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга х*******жээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх гэж заасан. Амины орон сууцны дээврийн ажлыг хариуцагч талаас хийж гүйцэтгэсэн боловч чанарын доголдол гарч, энэ ажлыг нэх*******жлэгч бусдаар гүйцэтгүүлж, 8,052,100 төгрөгийн зардлыг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч талаас энэ дүнд маргаагүй тул дээврийн зардал болох 8,052,100 төгрөгийн нэх*******жлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
10. Хэдийгээр нэх*******жлэгч нь Хаан банкнаас тухайн амины орон сууцыг бариулах зориулалтаар 200,000,000 төгрөгийн зээл авч, барьцааны гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон боловч нэх*******жлэгч нь тухайн орон сууцыг бариулж, үүний хариуд төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлэхийн тулд банкнаас зээл авсан бөгөөд шүүхээс бусдад бодитоор учирсан хохирлыг арилгаж, бусдын зөрчигдсөн эрхийг сэргээж шийдвэр гаргах тул хариуцагч компанийн буруутай үйл ажиллагааны улмаас нэх*******жлэгчид хохирол үссэн болох нь тогтоогдоогүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй. Өөрт бий болж буй хөрөнгийн хариу төлбөр төлөх зорилгоор авсан зээлийн хүү нь нэх*******жлэгчид учирсан хохирол гэх агуулгад хамаарахгүй байх тул нэх*******жлэгч хариуцагчаас банкны хүү болон хуримтлагдсан хүүг хохиролд шаардах эрхгүй байна. Иймээс нэх*******жлэгчийн нэх*******жлэлийн шаардлагаас банкны хүүний хохиролд 29,898,302 төгрөг, хуримтлагдсан хүү 12,510,665 төгрөг нэх*******жилсэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Талуудын гэрээг цуцлах агуулгаар харилцан бичсэн албан бичигт төлбөрийн үлдэгдэл 40,000,000 төгрөгт тооцож, гүйцэтгээгүй үлдээсэн ажлуудад зөвхөн дотор шал болон гадна хаяавчны ажил дутуу хийгдсэн гэж хариуцагч талаас бичиг ирүүлсэн байх ба нэх*******жлэгчийн төлөөгүй үлдсэн 40,000,000 төгрөгийн төсөвт хаалга болон блокны үнэ ороогүй байх тул нэх*******жлэгч ******* нь өөрөөс гаргасан илүү зардал болох хаалга, блокны үнийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна. Барилгын төсөвт хаалга нэг бүрийг 700,000 төгрөг байхаар тооцож тусгаж байсан болохыг талууд хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тул нийт 4 хаалганы 2,800,000 төгрөг болон блокны 4,663,200 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
12. Иймд нэх*******жлэлийн шаардлагаас нийт 15,515,300 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 54,785,386 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан бөгөөд талууд гэрээг цуцлах талаарх албан бичигт нэх*******жлэгч талаас барилгын ажлын гүйцэтгэлийг актаар хүлээж авах талаар дурдсан, мөн хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барилгын ажлыг актаар хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй талаар тайлбарлаж байсан зэрэг үндэслэлээр нэх*******жлэгчийн барилгын ажлыг актаар хүлээлгэж өгөхийг даалгах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэв.
14. Улсын т*******дэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 15,515,300 төгрөгийг гаргуулж, нэх*******жлэгч *******т олгож, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэж өгөхийг хариуцагч ******* ******* ******* ХХК-д даалгаж, нэх*******жлэлээс үлдэх 54,785,386 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын т*******дэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэх*******жлэгчийн улсын т*******дэгтийн хураамжид төлсөн 737,605 /257,149+70,200+410,256/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 235,526 төгрөгийг гаргуулж нэх*******жлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ