| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00770/И |
| Дугаар | 302/ШШ2026/00128 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 302/ШШ2026/00128
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М**** овогт Ж********* С***. Х***: Б аймаг, [****] сум, [**] дугаар багт оршин суух,
Хариуцагч: Б аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэг /эрхлэгч Е.А/. Х***: Б аймаг, [****] сум, 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг,
Нэхэмжлэлийн шаардлага: Тус хүүхдийн цэцэрлэгийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.С,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Е.А,
Хариуцагч байгууллагын болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Н,
Б** даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Б,
Гэрч А.Ж, Х.М, Н.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч Б аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Е.А холбогдуулан тус сургуулийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Миний бие эцэг, эхийн хамт амьдардаг. Д***** хотын “Д***** дээд” сургуулийн хөгжмийн багшийн ангийг энэ жил төгсөх юм. [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгт “хөгжмийн багшийн бүр орон тоонд нэг багш авч ажиллуулан” гэсэн фейсбукт тавьсан зарын дагуу тус цэцэрлэгийн эрхлэгч Е.А гэдэг хүнд очиход сонгон шалгаруулалтаар авна. М****** ирж шалгалт өгөөрэй гэж хэлээд явуулсан. Би тухайн үед суралцаж байгаа гэдгээ мэдэгдсэн.
1.2 Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тус цэцэрлэгийн эрхлэгч Е.А нь миний тэмдэглүүлсэн утсанд залгаж "С***** шалгаруулалтын шалгалтад ир" гэж дуудсан. А****** боловсролын газрын дуу хөгжмийн асуудал хариуцан гэх хөгжмийн багшийн дарга А******* нар 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хөгжим тоглуулж, нот үсэглүүлж, дуулуулж, мөн бусад хэлбэрээр дуу хөгжмийн багшаар ажиллуулах сонгон шалгаруулалт авсан юм. Т****** эрхлэгч надад "тэнцлээ" гэж хэлж холбогдох бичиг баримтуудыг авч ирж 09 дүгээр сарын 10-ны өдөр ажилд шууд орж ажиллаарай гэсэн.
1.3 Миний бие тус цэцэрлэгт 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр анх ажилд орж нийтдээ 8 сар 9 хоногийн хугацаанд ажилласан. Н***** анх ажилд ороход эрхлэгч Е.А нь “таныг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тус цэцэрлэгт хөгжмийн багшаар бүр орон тоонд түр хугацаагаар туршилт”-аар авч ажиллуулна. Ц********** зуны 3 сард буюу зуны улиралд бүрэн амардаг болохоор бид нэг жилээр хөдөлмөрийн гэрээ хийдэг бөгөөд туршилтын хугацаагаа дуусах үед хөдөлмөрийн гэрээг сунгаж байх болно. Та үр бүтээлтэй зөрчил, дутагдалгүй, хөдөлмөрийн гэрээнд заасныг биелүүлж байх үүрэг хүлээнэ гэж хэлсэн. Н***** Е.А эрхлэгч 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/52 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.2 болон 50.1.5 дахь заалтуудыг үндэслэж тус цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажилд авсан юм. Хөдөлмөрийн гэрээ хийнэ гэж хэлсэн боловч хийгээгүй юм. Гэтэл хариуцагчийн байгууллагын зүгээс “хөдөлмөрийн гэрээ байгуулсан” гэж хуурамч баримтыг шүүхэд гарган өгсөн байна. Би уг хөдөлмөрийн гэрээнд огт гарын үсэг зурж байгаагүй болно.
1.4 Би эрхлэгчээс энэ орон тоо бүр орон тоо мөн үү, энэ орон тоонд урьд өмнө хэн гэдэг, ямар хүн ажиллаж байсан вэ?. Энэ орон тоонд дараа нь өөр хүн миний хадгалуулсан ажлын байр гэж булаацалдах уу? гэж лавласан. Т****** эрхлэгч надад энэ орон тоо нь тус цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн цалин, төсөвтэй орон тоо юм. Ч***** энэ орон тоонд эхлээд хууль журамд дотоод дүрэмд нийцүүлэн туршилтын хугацаагаар түр авлаа. Чи ямар нэгэн зөрчил дутагдалгүй, багшлах үүргээ сайн биелүүлж байх юм бол 4 сарын дараа туршилтын хугацаа дуусахад автомат сунгагдаж чи бүр орон тооны ажилтан болох болно" гэсэн хариу өгсөн.
1.5 Би тус цэцэрлэгт 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл буюу цэцэрлэгийн ажилчид зуны амралтад явах хүртэл ажиллаад амарсан. Энэхүү хугацаанд ажлаас чөлөөлөгдөх хэмжээний ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй ба эрхлэгчийн тушаалаар болон бусад эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр шийтгэгдэж арга хэмжээ авхуулж байгаагүй. Мөн эрхлэгч Е.А нь надад "урьд өмнө энэ цэцэглэгт хөгжмийн багшаар Л.Б гэдэг хүн ажиллаж байсан юм. Т** хүн Н********* сумын Ц********* тосгоны хүн байсан бөгөөд тийшээ бүр мөсөн суурьшин амьдрахаар тус тосгоны Соёлын төвд дуу хөгжмийн багшийн орон тоонд ажилд орлоо тийшээ шилжинэ" гэж надад өргөдлөө өгч ажлаас бүр мөсөн гарсан болохоор энэ орон тоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.4 д заасан ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны орон тоо биш сул орон тоо юм. Энэ заалтыг тушаалд бичээгүй. Б** санаа зов. Харин чи хавар чөлөө авч хэд хоног явж Д***** дахь сургуульдаа шалгалтаа өгөөд ир" гэж хэлсэн. Би ч гэсэн эрхлэгчийн намайг ажилд авсан Б/52 дугаартай тушаалыг нягталж үзэхэд эрхлэгчийн тайлбартай нийцэж байсан юм. Мөн дараа нь Ц********* тосгоны соёлын төвд очиж лавлахад 19 дүгээр цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр гарсан Л.Б гэдэг хүн тус соёлын төвд дуучин хөгжимчнөөр ажиллаж байсан юм.
1.6 Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 д заасан “ажлын байр нь хадгалагдаж байсан ажилтны оронд намайг эрхлэгч авч ажиллуулаагүй нь Б/52 дугаар тушаалд заасан хуулийн заалтуудыг үндэслээд харахад ч тодорхой байгаа юм. Үүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар Л.Б нь тус хүүхдийн 19 дүгээр цэцэрлэг дэх дуу хөгжмийн багшийн ажил үүргээ хэвээр хадгалуулж явах үндэслэлгүй болох нь тодорхой байна. Л.Б нь ажлаасаа гараад өөр ажилд орсон байсан бөгөөд нэг хүн хоёр газар зэрэг ажиллах эрхгүй ба өөр газарт ажиллаад ажлын газраа хадгалуулах ч эрхгүй юм. Би цэцэрлэгийн ажилтан, ажилтнуудын хамтаар 6 дугаар сарын эхэнд зуны ээлжийн амралтад явсан. Энэ үед эрхлэгч Е.А нь надад огт юм хэлээгүй бөгөөд ажлаас халсан, чөлөөлсөн тухай мэдэгдээгүйгээс гадна бидэнд 9 дүгээр сард эсэн мэнд ирэхийг ерөөсөн юм. Мөн надад 6, 7, 8 дугаар саруудын амралтын цалин болох 3,250,000 төгрөгийг миний **** банк дахь [**] тоот дансанд хийсэн байсан болохоор би үндсэн ажилтан гэж жинхэлсэн гэж итгэсэн.
1.7 Харин би 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орохоор болж очтол манай цэцэрлэгийн нэгэн ажилтан 2025 оны 06 дугаар сарын сүүлчээр "чамайг эрхлэгч ажлаас халчихсан байгаа. Ч**** орон тоонд өмнө ажиллаж байсан Л.Б ажилд авч цалинжуулж байгаа" гэж мэдэгдсэн. Би тэр даруй эрхлэгч Е.А гар утсанд нь холбогдож уулзахад надад олон хоног тодорхой хариу өгөөгүй байснаа намайг ажлаас халсан 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5/28 дугаартай тушаалаа өгсөн. Уг тушаалд “Хөдөлмөрийн тухай хулийн 78 дугаар зүйлийн 78.1.5 дахь заалтыг үндэслэж намайг ажлаас чөлөөлсөн байна. Т** өдрөөр тасалбар болгон С.Б гэдэг хүнийг хөгжмийн багшийн ажилд томилжээ.
1.8 Гэтэл тус цэцэрлэгээс надад 2025 оны 5, 6, 7, 8 дугаар саруудын ажлын болон амралтын цалинг бодоод өгч нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн мөөртлөө 5 дугаар сард ажлаас чөлөөлсөн байна. Мөн С.Б ч гэсэн 2025 оны 5, 6, 7, 8 дугаар саруудын ажлын болон амралтын цалинг төлсөн байгааг нь тэр эрх бүхий албан тушаалтан нь нотолж байгаа ба банкны гүйлгээний тооцоо, нийгмийн даатгалын газрын лавлагаа нотолно. Харин би эрхлэгч Е.А Б/52 болон 5/28 дугаар тушаалуудад бичсэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудын зөрчигдөж байгааг нэхэмжлэлийн эхэнд тодорхой тайлбарлаж бичсэн тул давхардуулж бичээгүйг эрхэм шүүгч анхаарч хянаж өгнө үү?
1.9 Би урьдчилан шийдвэрлүүлэхээр 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5/28 дугаартай тушаалыг авангуутаа [****] сум дахь “Хөдөлмөрийн маргааныг зохицуулах 3 талт хороонд” өгч шийдвэрлүүлж хариуг 07 дугаар сарын 09-ний өдөр Г**** гэдэг эмэгтэйгээс аваад одоо нэхэмжлэлээ гаргаж байна.
1.10 Н***** анх ажилд орох үед хариуцагч байгууллагын төлөөлөгч надад “бүр орон тооны багшаар ажиллуулна” гэж амласан. Гэвч намайг ажлаас халахдаа эсрэгээрээ “бүр орон тооноос чөлөөлж байна” гэж үндэслэсэн байна. Тухайн үед өмнө нь ажиллаж байсан Л.Б гэдэг хүн жилийн чөлөө авч явсан байсан гэж намайг ажлаас чөлөөлсөн.Т*** учраас [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
2.Хариуцагч Б аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Е.А хариу тайлбар, татгалзал:
2.1 М**** цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Л.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хувийн чөлөө авсан. Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаар түр орон тоонд сонгон шалгаруулж ажилтан авна гэсэн зар тавьсан юм. З**** нэг удаа байршуулсны дараа дахин нэг удаа хуваалцаж нийтэлж байсан. З**** дагуу Ж.С дуу хөгжмийн багш Л.Б оронд түүнийг эргэж ирэх хүртэл хугацаанд түр хугацаагаар томилон ажиллуулсан. Ж.С туршилтын хугацаагаар авч ажиллуулаагүй.
2.2 А**** томилсон тушаал шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.2, 50.1.5 гэж бичихдээ "50.1.2” гэснийг алдаатай бичсэн байна. Ж.С Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.5 дахь хэсэгт заасан түр ажлын байранд буюу ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд түр ажиллуулсан болно. Ж.С нь мөн мэргэжлийн дипломгүй хүн байсан бөгөөд дуу хөгжмийн багшаар ажиллах өөр мэргэжлийн хүн олдоогүй тул Л.Б ажилдаа эргэж ирэх хүртэл түр ажиллуулсан юм.
2.3 Т***** нэхэмжлэлд дурдсанчлан хөгжим дээр тоглож чаддаг, дуу дуулах чадвартай зэргийг харгалзан үзэж энэхүү түр орон тоонд авч ажиллуулсан. Гэхдээ энэ орон тоо нь хэвээрээ хадгалагдаж байгаа ажилтын орон тоо байсан тул Ж.С хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй байсан. Л.Б чөлөөний хугацаа дуусаж эргэн ажилдаа орсон тул Ж.С чөлөөлж, ажил үүргээ Л.Б бүрэн хүлээлгэж өгсөн болно. М**** цэцэрлэгт ганцхан дуу хөгжмийн багшийн орон тоо байдаг. Миний гаргасан тушаалын алдааг барьж аваад туршилтын хугацаагаар томилогдсон гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй. Л.Б эрх ашиг үүнээс болж зөрчигдөх ёсгүй.
2.4 Нэг л орон тоонд 2 хүнийг авч ажиллуулах боломжгүй. Л.Б гэх багшийн хувьд 2022 оноос эхлэн манай цэцэрлэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хүн. Хөдөлмөрийн тухай хуулийн 60.1.12.-т "хувийн чөлөөтэй байх хугацаанд ажлын байрыг нь хэвээр хадгална" гэж заасны дагуу Л.Б ажлын байрыг хэвээр хадгалах үүргээ би хүлээж байгаа тул түүнийг ажилд нь эгүүлэн аваагүй нөхцөлд түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө би өөрийн кармагаасаа төлөх байсан.
2.5 Миний бие нэхэмжлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажилд томилж, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөр ажлын хугацааг дуусгахаар тооцсон байсан. Тухайн үед Б********** газарт очиж шалгуулахад дуу хөгжмийн багшаар бүртгэлтэй багш нарын нэрсийн жагсаалтад нэхэмжлэгч бүртгэгдээгүй байсан. Хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгч Ж.С нь хүний орон тоонд ажиллана гэж тусгагдсан байсан тул уг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Б********* боловсролтой иргэн тухайн чиглэлээрээ хөрвөх боломжтой учраас нэхэмжлэгчийг дээд боловсролтой гэж ойлгож, энэ ойлголтдоо үндэслэн ажилд авсан.
2.6 Гэтэл нэхэмжлэгч Ж.С нь ажилд орох үедээ өөрийгөө дунд боловсролтой гэдгээ мэдэгдээгүй. Тухайн үед сонгон шалгаруулалт явуулах үед Ж.С өөр хүн ирээгүй. Нэхэмжлэгч Ж.С хөгжим тоглох ур чадварыг шалгаж үзээд ажилд томилсон. С***** шалгаруулалтын үеэр Ж.С өрсөлдөх өөр хүн байгаагүй, зөвхөн нэг хүн буюу Ж.С байсан тул түүнийг түр хугацаагаар ажлын байр нь хадгалагдаж байсан ажилтны орон тоонд ажиллуулсан. А**** төлөвлөгөөгөөр нэхэмжлэгчийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөх байсан. Гэвч нэхэмжлэгч Ж.С өөрийн хүсэлтээр хугацаанаас өмнө өргөдөл гаргаж, 05 дугаар сарын 19-ний өдөр чөлөө хүссэн тул уг өдөр нь ажлаас чөлөөлсөн. 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бөгөөд өмнө нь уг орон тоонд ажиллаж байсан ажилтан өөрийн хүсэлтээр эргэн ирж ажилдаа орсон байсан.
2.7 Иймд нэхэмжлэгч Ж.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Б** даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Б хариу тайлбар, татгалзал:
3.1 Миний бие 2022 оноос эхлэн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгт дуу хөгжмийн багшийн ажлыг хашиж байсан. 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цалингүй чөлөө авч явсан. Ч******* хугацаа дууссаны дараа ажилдаа эргэн орох гэсэн боловч ажил дээр ийм зөрчил үүссэн байсан талаар мэдсэн.
3.2 Би урьд нь тус цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан. Миний хувьд цалингийн зээлтэй, эхнэр маань ажилгүй учраас миний эрх ашиг зөрчигдөнө.
3.3 Ар гэрийн нөхцөл байдлын улмаас тухайн үед цалингүй чөлөө авах шаардлагатай болсон. Х***** хэрэгцээнээс шалтгаалан эхнэр маань Ц********* тосгонд ажил, амьдралаа түр зохицуулахаар болсон тул би чөлөө авсан. Э**** маань тухайн үед ажилгүй байсан бөгөөд Ц********* тосгоны Соёлын төвийн нийтэлсэн сонгон шалгаруулалтын зарын дагуу шалгалт өгч, улмаар тус ажлын байранд тэнцэж ажилд орсон. Д** хөгжмийн багшийн орон тоонд түр ажиллаж байсан гэв.
4.Н************ Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “ажилд томилох тухай” Б/52 дугаар тушаал, [**] тоот дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулганы хуулбар, Б аймгийн [****] сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №33 дугаар хуралдааны тэмдэглэл, мөн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Х******* эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” Б/28 дугаар тушаал, 2025.08.18-ны өдрийн шүүгчээс татгалзан гаргах тухай хүсэлт, нэхэмжлэгчийн 2025.09.09-ний өдөр өмгөөлөгч С.А байгуулсан өмгөөллийн гэрээ, 2025.10.31-ний өдөр нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, 2025.11.10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд шинжээч томилох тухай хүсэлт, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн байна.
5.Хариуцагч Б аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Е.А 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 23 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, Б аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Б****, орон тоо батлах тухай” А/649 дугаар захирамж,түүний хавсралт, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 37 дугаар Хөдөлмөрийн гэрээ, Б аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “ажилд томилох тухай” Б/31 дүгээр тушаал, мөн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “ажилд томилох тухай” Б/08 дугаар, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “ажилд томилох тухай” Б/19 дүгээр, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “цалингүй чөлөө олгох тухай” Б/47 дугаар, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох тухай” Б/28 дугаар тушаалууд зэргийн нотариатаар батлуулсан хуулбар, Л.Б тус цэцэрлэгийн эрхлэгчид 2024.09.03-ны өдөр гарсан өргөдөл, [****] сумын Х******* 19 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн түр орон тоонд сонгон шалгаруулалтын зар, тус цэцэрлэгийн эрхлэгчид 2025.05.16-ны өдөр Ж.С гаргасан өргөдөл, мөн эрхлэгчид 2025.01.27-ны өдөр Ж.С гаргасан өргөдөл, ажил хүлээж авсан тэмдэглэл, хариуцагч байгууллагын өмгөөлөгч С.Н 2025.08.15-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, З****** газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Б********** сургалтын байгууллагын үйл ажиллагааны болон багшийн ажлын гүйцэтгэгч, чанар, үнэлгээний үр дүнд үндэслэн олгох нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журам, Б********, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/430 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Х******* цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр Л.Б олгосон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, С********* өмнөх боловсролын сургалтын байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг Б аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэг дээр зохион байгуулсан ажлын 2025.05.03-ны өдрийн тайлан гаргасан [****] сумын 12 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Ж, С******** байгууллага болон багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системээс гаргасан материал, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл хэлэлцүүлгийн хөтөлбөр, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дүгээр албан бичгээр шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, Б аймгийн Прокурорын газрын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2513003650040 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол зэрэг бичгийн нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн байна.
6.Б** даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн 2025.11.03-ны өдрийн хүсэлт, Л.Б Ховд их сургууль Б аймаг дахь салбар сургуулиас 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр D201621865 дугаартай Б***, дуу хөгжмийн мэргэжлийн бакалавр диплом, түүний хавсралт, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн өмгөөлөгч сонгож авах боломж олгож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, өмгөөлөгч С.Н 2026.01.21-ний өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
7.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 302/ШЗ2025/03195 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Б аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 733 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 284 дүгээр архивын лавлагаа, Л.Б нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.К 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрчээр асуусан тэмдэглэл, нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 302/ШЗ2025/03306 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу томилсон шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт, Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн даргын 2025.11.28-ны өдрийн 23/308 дугаар албан бичиг, шинжээчээр дүгнэлт гаргуулахын тулд тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1284 дугаар албан бичгээр хүргүүлсэн Ж.С бичүүлж авсан туршилтын бичмэл 3 хуудас, Ж.С өөрийнхөө нэрийг бүтнээр нь бичсэн болон татаж зурсан байдлыг бичүүлсэн загвар 2 хуудас, мөн Ж.С чөлөөт бичлэг болох [****] сумын 19-р цэцэрлэгийн эрхлэгч Е.А баталсан хүүхдүүдэд YAMAHA Х****** зэмсгээр явуулах дугуйлангийн цагийн хуваарь 1ш, удирдамж 1ш, Б****: бэлтгэл б, үйл ажиллагаа: хөгжим, 2025 оны 01 сарын 30 өдөр гэх баримт 1ш, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ж.С бичсэн төрийн албан хаагчийн анкет А хэсэг, Б хэсэг 9 хуудас, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 37 дугаартай Хөдөлмөрийн гэрээний эх хувь 12 хуудас зэрэгт нэмж Ж.С 2023-2024 оны дэлгүүрт ажиллаж байхдаа бичсэн гэх сурагчийн дэвтрийн эх хувь 38 хуудас, хариуцагч талын хүсэлтийг хангасан тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 302/ШЗ2025/03306 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн фейсбук пэйж хуудсанд, [****] сумын хүүхдийн 19-р цэцэрлэгийн цахим системийн үнэлгээ программд тус тус үзлэг хийсэн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
8.Шүүх талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
9.Нэхэмжлэгч Ж.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: миний бие Д***** хотын “Д***** дээд” сургуулийн хөгжмийн багшийн ангийг энэ жил төгсөх юм. [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгт “хөгжмийн багшийн бүр орон тоонд нэг багш авч ажиллуулна” гэсэн фейсбукт тавьсан зарын дагуу очиж, сонгон шалгаруулалтад орж тэнцэж, эрхлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/52 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.2 болон 50.1.5 дахь заалтуудыг үндэслэж тус цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажилд авсан. Хөдөлмөрийн гэрээ хийнэ гэж хэлсэн боловч хийгээгүй юм. Тус цэцэрлэгийн эрхлэгч надад энэ орон тоо нь тус цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн цалин, төсөвтэй орон тоо. Ч***** энэ орон тоонд эхлээд хууль журамд дотоод дүрэмд нийцүүлэн туршилтын хугацаагаар түр авлаа, туршилтын хугацаа дуусахад автомат сунгагдаж чи бүр орон тооны ажилтан болох болно гэсэн. Мөн эрхлэгч Е.А нь надад "урьд өмнө энэ цэцэглэгт хөгжмийн багшаар Л.Б гэдэг хүн ажиллаж байсан юм. Т** хүн Н********* сумын Ц********* тосгоны хүн байсан бөгөөд тийшээ бүр мөсөн суурьшин амьдрахаар тус тосгоны Соёлын төвд дуу хөгжмийн багшийн орон тоонд ажилд орлоо тийшээ шилжинэ" гэж надад өргөдлөө өгч ажлаас бүр мөсөн гарсан болохоор энэ орон тоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.4 д заасан ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны орон тоо биш сул орон тоо. Энэ заалтыг тушаалд бичээгүй. Б** санаа зов гэсэн. Би ч гэсэн эрхлэгчийн намайг ажилд авсан Б/52 дугаартай тушаалыг нягталж үзэхэд эрхлэгчийн тайлбартай нийцэж байсан юм. Би цэцэрлэгийн ажилтан, ажилтнуудын хамтаар 6 дугаар сарын эхэнд зуны ээлжийн амралтад явсан. Надад 6, 7, 8 дугаар саруудын амралтын цалин болох 3,250,000 төгрөгийг миний **** банк дахь [**] тоот дансанд хийсэн байсан болохоор би үндсэн ажилтан гэж жинхэлсэн гэж итгэсэн. Гэтэл би 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орохоор болж очтол нэг ажилтнаас 2025 оны 06 дугаар сарын сүүлчээр чамайг эрхлэгч ажлаас халчихсан байгаа. Ч**** орон тоонд өмнө ажиллаж байсан Л.Б ажилд авч цалинжуулж байгаа гэж хэлсэн. Би тэр даруй эрхлэгч Е.А гар утсанд нь холбогдож уулзахад надад олон хоног тодорхой хариу өгөөгүй байснаа намайг ажлаас халсан. 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5/28 дугаартай тушаалаа өгсөн. Тухайн үед өмнө нь ажиллаж байсан Л.Б гэдэг хүн жилийн чөлөө авч явсан байсан гэж намайг ажлаас чөлөөлсөн. Т*** учраас [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж тодорхойлжээ.
10.Хариуцагч Б аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Е.А нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: тус цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Л.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хувийн чөлөө авсан. Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаар түр орон тоонд сонгон шалгаруулалтаар ажилтан авна гэсэн зар тавьсан юм. З**** нэг удаа байршуулсны дараа дахин нэг удаа хуваалцаж нийтэлж байсан. З**** дагуу Ж.С дуу хөгжмийн багш Л.Б оронд түүнийг эргэж ирэх хүртэл хугацаанд түр хугацаагаар томилон ажиллуулсан. Ж.С туршилтын хугацаагаар авч ажиллуулаагүй. А**** томилсон тушаал шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.2, 50.1.5 гэж бичихдээ "50.1.2”-гэснийг алдаатай бичсэн байна. Ж.С Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.5 дахь хэсэгт заасан түр ажлын байранд буюу ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд түр ажиллуулсан болно. Ж.С нь мэргэжлийн дипломгүй хүн байсан бөгөөд дуу хөгжмийн багшаар ажиллах өөр мэргэжлийн хүн олдоогүй тул Л.Б ажилдаа эргэж ирэх хүртэл түр ажиллуулсан юм. О*** тоо нь хэвээрээ хадгалагдаж байгаа ажилтын орон тоо байсан тул Ж.С хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй байсан. Л.Б чөлөөний хугацаа дуусаж эргэн ажилдаа орсон тул Ж.С чөлөөлж, ажил үүргээ Л.Б бүрэн хүлээлгэж өгсөн болно. М**** цэцэрлэгт ганцхан дуу хөгжмийн багшийн орон тоо байдаг. Нэг л орон тоонд 2 хүнийг авч ажиллуулах боломжгүй. Миний гаргасан тушаалын алдааг барьж аваад туршилтын хугацаагаар томилогдсон гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй. А**** төлөвлөгөөгөөр нэхэмжлэгчийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөх байсан. Гэвч нэхэмжлэгч Ж.С өөрийн хүсэлтээр хугацаанаас өмнө өргөдөл гаргаж, 05 дугаар сарын 19-ний өдөр чөлөө хүссэн тул уг өдөр нь ажлаас чөлөөлсөн. 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бөгөөд өмнө нь уг орон тоонд ажиллаж байсан ажилтан өөрийн хүсэлтээр эргэн ирж ажилдаа орсон байсан тул нэхэмжлэгч Ж.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
11.Нэхэмжлэгч Ж.С тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “хариуцагч буюу ажил олгогч тус аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох тухай” Б/28 дугаартай тушаалыг гардаж авсны дараа тус аймгийн [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргаж, улмаар тус хорооны шийдвэрлэсэн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаар тэмдэглэл”-ийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.
12.Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо энэ хуулийн 154.6-д заасны дагуу гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргааныг хянаж, шийдвэр гаргана” гэж мөн зүйлийн 154.8-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй боловч нэхэмжлэгчээс тус шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргаж, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг 8 хоногоор хэтрүүлсэн байна гэж шүүх үзлээ.
Учир нь, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тус аймгийн [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаар тэмдэглэлийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан гэсэн ба наадмын амралт нь 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 17-ны хүртэл байх бөгөөд 07 дугаар сарын 17-ны өдрөөс ажлын 10 хоногийг тоолоход 07 дугаар сарын 30-ны өдрөөр дуусаж байгаа боловч нэхэмжлэгчээс гомдлоо 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гаргаж гомдол гаргах хугацааг 8 хоногоор хэтрүүлсэн байна.
13.Х***** хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад ажилтан Ж.С хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогч Б аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн санаачилгаар дуусгавар болсон үндэслэл нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтуудаар тогтоогдов. Үүнд:
13.1 Б аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/649 дүгээр захирамжийн хавсралтаар хариуцагч Б аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн бүтэц орон тоог баталсан ба хавсралтын 7-рт Д** хөгжмийн багш 1 орон тоотой гэсэн байна.
13.2 Уг орон тоонд хариуцагч буюу ажил олгогч Б аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар Л****** Б********** туршилтын хугацаагаар томилж, дараа нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар дуу хөгжмийн үндсэн ажилтнаар томилсон байна.
13.3 Гэтэл тус цэцэрлэгийн хөгжмийн багш буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Б 2024.09.03-ны өдөр ар гэрийн асуудлаар 2024 оны 09 дүгээр сарын 03-аас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд цалингүй чөлөө олгох тухай ажил олгогч тус аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид өргөдөл гаргаснаар 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар тухайн хугацаагаар цалингүй чөлөө олгосон ба энэхүү хугацаанд Л.Б нь тус аймгийн Н********* сумын Ц********* тосгоны Соёлын төвийн дуу хөгжмийн багшаар 2025 оны 06 дугаар сар хүртэл ажилласан болох нь хэрэгт авагдсан тус Соёлын төвийн захирлын гэрчийн мэдүүлэг, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, талуудын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.
13.4 У***** хариуцагч буюу ажил олгогч байгууллагын эрхлэгч Е.А нь өөрийн Aliya Agii Agii гэх нэртэй фейсбук пэйж хуудсанд 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “[****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн түр орон тоонд сонгон шалгаруулалтын зар. Т******* шаардлага: Б***** ажиллах чадвартай, харилцааны зөв хандлагатай, Х****** хайртай, олон хүүхэдтэй ажиллах чадвартай, компьютерын өргөн хэрэглээний бүх программд дээр ажилладаг байх, өмнө нь ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. С***** шалгаруулалт явагдах хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10:00 цагт цэцэрлэг дээр. Б******** материал Иргэний үнэмлэхийн хуулбар, Б********* үнэмлэх, төрийн албан хаагчийн анкет /шинэчилсэн/, ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/, С***** шалгаруулалтад орох материал 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 09:00 цаг хүртэл цэцэрлэг дээр хүлээн авна. Л***** утас: [********] гэж бичиж зар тавьсны дагуу нэхэмжлэгч Ж.С бүртгүүлж, сонгон шалгаруулалтад орсон үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд түүнд талууд маргаагүй байна.
14.Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагч Б аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн бүтэц орон тоонд дуу хөгжмийн багшийн орон тоо нэг байх ба тус орон тоонд ажиллаж байсан Л.Б нь 2024.09.03-аас 2025.05.30-ны хүртэл цалингийн чөлөө авсны дагуу ажил олгогчоос тухайн орон тоонд түр хүн авахаар өөрийнхөө фейсбук пэйж хуудсанд тус цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн түр орон тоонд сонгон шалгаруулалт зарласан үйл баримт тогтоогдсон.
15.Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д хэсэгт ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгалах 13 /арван гурван/ бүхий үндэслэл заасны 60.1.12 дахь хэсэгт хувийн чөлөөтэй байх хугацаандаа ажлын байр хэвээрээ хадгалахаар заасан ба ажил олгогчоос ажилтан буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Б өргөдлийн дагуу түүнд 2024.09.03-аас 2025.05.30-ны хүртэл хувийн чөлөө олгож тушаал гаргасан байх тул түүний ажлын байр болох тус цэцэрлэгийн хөгжмийн багшийн орон тоо нь хуулийн дээрх заалтаар хэвээрээ хадгалах ажлын байр мөн гэж шүүх дүгнэлээ.
16.Харин хариуцагчийн тавьсан “[****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн түр орон тоонд сонгон шалгаруулалтын зар”-ын дагуу сонгон шалгаруулалтад дуу хөгжмийн багшийн бакалаврын дипломгүй, мэргэжилгүй нэхэмжлэгч Ж.С орж улмаар ажил олгогчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 50 дугаар зүйлийн 50.1.2, 50.1.5 дахь заалтуудыг үндэслэн тус цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар Ж****** овогтой С***** 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түр томилсон байна.
17.Дараа нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох тухай” Б/28 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.5 дахь заалтыг үндэслэн тус цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар түр ажиллаж байгаа Ж.С 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байжээ.
18.Хариуцагч буюу ажил олгогчийн нэхэмжлэгч Ж.С намайг ажилд томилсон тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь заалтыг баримталж намайг дуу хөгжмийн багшийн бүр орон тоонд түр хугацаагаар туршилтаар авч ажиллуулсан гэж нэхэмжлэгчээс маргажээ.
19.Х******** ажил олгогчоос нэхэмжлэгч Ж.С ажилд томилсон тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх хэсэгт заасан “ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах” заалтыг бус 50.1.2 дахь заалт буюу туршилтын хугацаагаар ажиллуулах тухай заалтыг баримталсан байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагчаас маргаан бүхий орон тоонд түр хугацаагаар ажилтан авах сонгон шалгаруулалт зарлаж зар тавьж, уг зарын дагуу дуу хөгжмийн багшийн бакалаврын дипломгүй, мэргэжилгүй Ж.С Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5 дахь хэсэгт зааснаар түр ажлын байранд түр томилж, ажиллуулсан үйл баримт тогтоогдсон.
20.Мөн нэхэмжлэгч Ж.С нь “би 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орохоор болж очтол манай цэцэрлэгийн нэгэн ажилтан 2025 оны 06 дугаар сарын сүүлчээр чамайг эрхлэгч ажлаас халчихсан байгаа. Ч**** орон тоонд өмнө ажиллаж байсан Л.Б ажилд авч цалинжуулж байгаа" гэж мэдэгдсэн. Би тэр даруй эрхлэгч Е.А гар утсанд нь холбогдож уулзахад надад олон хоног тодорхой хариу өгөөгүй байснаа намайг ажлаас халсан 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5/28 дугаартай тушаалыг өгсөн” гэж нэхэмжлэлдээ бичсэн байх боловч 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн баримтад нэхэмжлэгчээс гарын үсэг зурсан байдал болон нэхэмжлэлдээ тушаалаа авч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэж тэмдэглэлээ 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр авч, тус шүүхэд хандсан гэж бичсэн зэрэг бичгийн нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.
21.Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зургаан үндэслэлээс бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан ба хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж ажилтан Ж.С хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 37 дугаартай Хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч гэрээний ажилтан гэх хэсэгт зурсан гарын үсэг нэхэмжлэгчийн гарын үсэг биш болох нь шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдсон.
22.Гэвч хөдөлмөрийн гэрээнд зурсан гарын үсэг нэхэмжлэгчийн гарын үсэг биш болох нь тогтоогдсон байх боловч хариуцагч буюу ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2-т тус тус заасан үүргийн дагуу шинээр томилогдсон ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах үед нэхэмжлэгч Ж.С байсан байх бөгөөд тэрээр хөдөлмөрийн гэрээндээ гарын үсгээ өөрөө бус тус цэцэрлэгийн ажилтан Н.Б гарын үсэг зуруулсан болох нь шүүх хуралдаанд оролцсон гэрч Н.Б, А.Ж, Х.М нарын гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.
23.Нэхэмжлэгч Ж.С нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Б цалингүй чөлөө авсан 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллах ёстой байсан боловч тэрээр 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 2025.05.19-ний өдрөөс 2025.05.30-ны өдрийг хүртэл ажлын 10 хоногийн чөлөө хүссэн боловч хариуцагчаас 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.5 дахь заалтыг баримталж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, Ж.С-д ноогдох амралт болон холбогдох бусад тооцоог хийж дуусгахыг ня-бо Х.Б дуулгаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
24.А*** олгогчоос ажилтан Ж.С 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болгож ажлаас нь чөлөөлсөн хэдий боловч 2025 оны 05 дугаар сарын цалин бүрэн олгож, ажиллах хугацаанд ноогдох ээлжийн амралтын мөнгийг тус тус олгосон болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа, түүний дансны хуулгаар нотлогдож байгаа болохыг дурдав.
25.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.С Б аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
26.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
27.Тус шүүхэд нэхэмжлэгч Ж.С хариуцагч буюу ажил олгогч Б аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгаварт болгох тухай” Б/28 дугаар тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүхээс уг тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн Б аймгийн Прокурорын газрын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2513003650040 дугаартай прокурорын тогтоол нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийг 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.С Б аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.С энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ