Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 1836001230146 дугаартай, 178/2018/0151/Э/ индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр  сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/     

Шүүгдэгч С.******* нь 2018 оны 06 сарын 20-ын үед Ховд аймгийн ******* сумын *******-Эрэг багийн нутаг дэвсгэрээс малжуулах сангийн төслөөс өгсөн 42 тооны малыг хариуцуулж өгсөнийг зарж борлуулж 2520000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.д 2520000 төгрөгний хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд  заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 86-87 дугаар хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д. нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны намар Орон нутгийн хөгжпийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа малжуулах төслөөр хүмүүст мал өгч байсан бөгөөд тухайн гэрээн дээр 2 жилийн хугацаагаар тухайн авсан малаа өсгөөд, авсан тоо ёсоор нь буцаан Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгөх журамтай байсан. С.Алтнай нь энэ төслөөр 10 тооны эм хонь, 37 тооны эм ямаа авсан гэх мэдүүлэг, /хх-ийн 7 дугаар хуудас/,

Гэрч С.Алтнай нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  Манайх 2017 оны 10 дугаар сард малжуулах төслөөр 37 тооны ямаа, 10 тооны хонь авч байсан. тэгээд малаа маллаж байгаад хавар хөрш айл байсан Батчулуун гэх айлын хотонд үлдээгээд би Казакстан улс руу яаралтай ажлаар явсан. Энэ үед хүү болох С.*******ийг Батчулуунаас малаа аваад Пүрэвдоржийн маланд хийгээд хамт хариулж бай гээд хэлээд үлдээсэн. 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймагт ирэх үед манай хүү С.******* нь төслийн малнаас үлдсэн 42 тооны малыг Батчулууныхаас очиж машинтай аваад Дэлүүн сумын иргэн Аяболот гэх хүнд 2 сая төгрөгөөр зарсан байсан. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэж өгөх ёстой байсан гэх мэдүүлэг, / хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Гэрч А.Хуатбек нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: С.******* нь надад бог мал зарах, мөн худалдаж авах хүн байна уу гэж асуугаад өгөөч гэхээр нь... Нагашбай гэдэг хүнээс асуусан чинь мал худалдаж авах хүн байна гэж хэлсэн.  Маяти маркын машинаар явахаар болоод С.*******ий мал байсан айлаас 38 тооны мал ачаад Ховд аймагт авч ирээд Нагашбай гэх айлын хашаанд очоод бог мал худалдаж авч байгаа гэх Дэлүүн сумын иргэнд зарсан гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Малжуулах сангаас олгох 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай зээлийн гэрээ /хх-ийн 28 дугаар хуудас/,

 Шүүгдэгч С.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Манай ээж Казакстан улс руу нагац эмээгийн бие нь муудаад явахдаа надад малаа Батчулууныхаас аваад маллаад байж байгаарай гэж байсан. Тэгэхээр нь би Батчулуун гэх айлаас өөрийн 42 тооны ямаагаа очиж авчихаад 1,600,000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг, /хх- ийн 42 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.ид 2520000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн 17.4  дүгээр зүйлийн 1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь зааснаар бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч С.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т  зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулах нь зохистой гэж үзлээ.

Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн хувьд ногдох хар цоохор өнгийн нарны толь битүүмжилсэн 2018 оны 09 сарын 20-ны өдрийн 5/113 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.*******ийг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчийн хувьд ногдох хар цоохор өнгийн нарны толь битүүмжилсэн 2018 оны 09 сарын 20-ны өдрийн 5/113 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч С.******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах учиртайг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ГАНТӨГС