Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч А.*******, А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******, овогт ийн нарт холбогдох эрүүгийн 18*******6000920142 дугаартай, 18/2018/0152/Э/ индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр  сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 0******* дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс захчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух хаягтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг, урьд нь Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 200******* оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 51 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, РД.ПЮ80*******100 тоот регистрийн дугаартай, ******* овгийн *******ын *******

Монгол Улсын иргэн, 195 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 4******* настай, эрэгтэй, яс үндэс захчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суух хаягтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******9 дүгээр зүйлийн *******-т зааснаар ******* жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ******* дүгээр зүйлийг журамлан оногдуулсан ******* жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, РД.ПЮ502048 тоот регистрийн дугаартай, овгийн ийн

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/     

Шүүгдэгч Б.*******, А. нар нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ургамал” зах дотор байсан -******* ХОҮ улсын дугаартай автомашинаас 2018 оны 06 сарын 04-ний өдөр иргэн Ч.ийн эзэмшлийн гар цүнх, Самсунг жи-******* маркын гар утас бэлэн 85000 төгрөг хулгайлж нийт 45000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.*******, А. нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.т 45000 төгрөгний хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд  заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч. нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Ургамал зах дээр -******* ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроо бор өнгийн гар цүнхээ үлдээчихээд цүнхнээсээ гар утсаа авах гээд машин луугаа очсон чинь машин дотор үлдээсэн миний цүнх алга болчихсон байсан. Би тэгэхээр нь өөрийнхөө гар утас руу залгаад утсаа авмаар байна гэж ярьсан чинь нэг согтуу эрэгтэй хүн миний утсыг аваад 200.000 төгрөг өгөөд утсаа ав гэж ярьж байгаад утсыг салгачихсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Цүнхэн дотор 2018 оны дугаар сард авсан Самсунг жи-******* загварын гар утас, түрийвч, түрийвчин дотор бэлэн 85000 төгрөг, миний иргэний үнэмлэх, охин гийн Төрийн банкны хадгаламжийн дэвтэр, охин гийн төрсний гэрчилгээ, миний эрүүл мэндийн дэвтэр зэрэг эд зүйлс байсан. Би Самсунг жи-******* маркийн гар утсаа авсан. Миний цүнхийг хулгайлж авсан хүн намайг зах дотор байхад би таны цүнхийг хулгайлж авсан хүн байна би гар утасыг чинь мөрдөгчид өгсөн та авсан уу гэсэн би авсан гэж хэлсэн. Тэгтэл надаас уучлалт гуйгаад 85.000 төгрөг бэлнээр авч ирж өгсөн. Тэгээд уучлалт гуйгаад явсан. Тэр хүнийг ******* гэсэн. Дараа нь би өөрийн алдсан гар цүнх, бусад алдсан эд зүйлээ авсан” гэх мэдүүлэг /ХХ-15-1 хуудас/

Гэрч Т.Ганзориг нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Манай эхнэр Ч.ийн гар цүнхэнд 85.000 төгрөг, иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэр мөн Самсунг Жи-******* маркийн гар утас байсан. Би тэр хүмүүсийг танихгүй харин манай эхнэр сайн харсан байна лээ гэх мэдүүлэг /ХХ-18 хуудас/

Гэрч Д.Цоож нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  Би төв зах хавиар архи уугаад яваад байдаг хоёр залуу орж ирээд нэг намхан залуу нь кармаанаасаа 20.000 төгрөг гаргаж ирээд надаас 0.50 граммийн Ерөөл архи, Сайра нэртэй загасны мах аваад гараад явсан юм. Тэр өдөр манай дэлгүүрт зах дээр архи ууж явдаг тэр хоёроос өөр хүн орж ирээгүй  гэх мэдүүлэг /ХХ-19-20 хуудас/

Эд зүйлийн үнэлгээчний 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Самсунг Жи-******* маркийн гар утсыг *******0.000 төгрөгөөр үнэлсэн тухай үнэлгээчний тайлан /XX- *******6 хуудас/

Хохирогч Ч.ийн гар цүнхэнд үнэлгээ тогтоосон мөрдөгчийн магадлагаа /ХХ-*******8 хуудас/,

 Шүүгдэгч А. нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Ургамал зах дотор би *******той уулзсан. Тэгээд бид хоёр ганц шил архи ууя гээд хүнсний зах дотор орсон чинь ******* энгэр дотороосоо цүнх гаргаж ирсэн. Цүнхэн дотор юу байгааг ******* бид хоёр үзсэн. Дотор нь түрүүвч мөн бэлэн 80,000 төгрөг байсан, 4 ширхэг 20000 төгрөг, бичиг баримт, гар утас байсан. Би *******гоос  хаанаас авсан юм гэж асуусан чинь надад хүнсний зах дотор нэг машинаас хулгайлчихлаа гэсэн. Тэгээд цүнхнээс гар утас, бэлэн мөнгийг авсан. ******* цүнх бичиг баримтыг хая гэсэн тэгээд тэр цүнхийг хүнсний зах дотор хогийн савны тэнд хаясан. Тэгээд бид хоёр дэлгүүр ороод хоёр шил 0,50 граммын  Ерөөл нэртэй архи авсан гэв.

Шүүгдэгч Б.******* нь мөрдөн шалгах болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр зах дээр тэй таарсан. Тэгээд Ургамал захын хашаан дотор явж байтал Портер машины цонх нь онгорхой дотор нь эмэгтэй хүний жижиг бор цүнх байсан түүнийг аваад би цамцныхаа зүүн талын ханцуй дотор хийчихээд явж байсан чинь захын хаалганы хажууд байсан. захын цаад талд дэлгүүрээс 2 архи аваад гараад ирсэн. Бид хоёр таксинд суугаад дээшээ Талын хашаанд найз Гантөмөрийнд очиж нэг шил архи ууж сууж байтал утас дуугарсан тэгээд би утасыг аваад ярьсан нэг эмэгтэй хүн утас авчирч өг мөнгийг нь авахгүй гэж хэлхээр нь би утсыг салгасан гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.*******, А. нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.т 45000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн 1.1  дүгээр зүйлийн 1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.*******, А. нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн 6. дугаар зүйлийн 1.*******-д заасныг журамлан тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-т  зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулах нь зохистой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.*******, А. нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******6.2, *******6.6, *******6., *******6.8, *******6.10, *******6.1******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******, овогт ийн нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******, овогт ийн нарыг хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

*******.Шүүгдэгч Б.*******, А. нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нарын хувьд битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүгдэгч Б.*******, А. нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах учиртайг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Б.*******, А. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ГАНТӨГС