Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1057

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г ” ХХК 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, “ ” ХХК-ийн байр, *******1 тоот, 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, б талбай 3, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 0-ний 325 дугаар шийдвэрийн “Г ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г ” ХХК-ийн төлөөлөгч С.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани нь 2011 оны 0 дүгээр сарын 18-ны өдөр “Цөмийн энергийн газар”-т цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Д аймгийн Хөвсгөл, М сумдын нутагт орших “ ” нэртэй 9667,6 гектар талбайд өргөдөл гарган бүртгүүлсэн. 

Уг өргөдлийг Ашигт малтмалын газар Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 0-ний өдрийн 325 дугаар шийдвэрээр цацраг идэвхт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан. 

Энэхүү татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газрын дарга Д.Ү*******д гомдол гаргасан боловч Ашигт малтмалын газрын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/******* дугаар албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдсэн. Энэ хариуг эс зөвшөөрч тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. 

Манай компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан гол үндэслэл: Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан эрх бүхий байгууллагаас “дэмжихгүй” санал ирсэн, гэх үндэслэлээр татгалзсан байдаг. 

Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан бусад санал өгөх байгууллага “дэмжсэн” санал өгсөн байтал зөвхөн Тануулын ерөнхий газрын саналыг үндэслэн татгалзсан нь хууль бус, мөн манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. 

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 325 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компаниас гаргасан Д аймгийн Хөвсгөл, М сумын нутагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг сэргээхийг даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Нэг. Г ХХК-аас Д аймгийн Хөвсгөл, М сумын нутагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2011 оны 0 дүгээр сарын 18-ны өдөр Цөмийн энергийн газарт өргөдөл гаргасан байна.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох эрхийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу ашигт малтмалын газарт олгосон. Засгийн газрын 201 оны 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгаж, чиг үүргийг төрийн холбогдох байгууллагуудад шилжүүлсэн. 

Дээрх хууль, тогтоолын дагуу цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эрх Ашигт малтмалын газарт шилжиж ирсэн бөгөөд Цөмийн энергийн газарт бүртгэлтэй байсан өргөдөл, тусгай зөвшөөрлийг тус газарт ирүүлсэн. 

Хоёр. Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9-д цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллага 1-3 сарын дотор шийдвэрлэхээр заасан. Гэтэл Г ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2011 оны 0 дүгээр сарын 18-ны өдөр Цөмийн энергийн газарт гаргасан өргөдлийг Цөмийн энергийн газраас хуульд заасны дагуу шийдвэрлэлгүй жилийн хугацаа өнгөрсөн байна. 

Г ХХК-ийн өргөдлийг Цөмийн энергийн комиссоос шилжүүлсэнтэй холбоотойгоор тус компаниас дахин 2015 оны 08 дугаар сарын 2-ний өдөр Ашигт малтмалын газарт хандан, өргөдлийг шийдвэрлэж өгөхийг хүссэн. 

Гурав. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн 77 дугаар зарлигт заасны дагуу Ашигт малтмалын газар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Г ХХК-ийн өргөдлийг Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн. Уг хуралдаанаар тус компанийн өргөдлийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газарт даалгасан. 

Дөрөв. Цөмийн энергийн тухай хууль болон Засгийн газрын 2015 оны 6 дугаар хуралдааны тэмдэглэлд заасны дагуу Ашигт малтмалын газар тус компанийн өргөдлийг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага хангаж байгаа эсэхийг дор дурдсанаар хянаж үзсэн. 

Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь хэсгүүдэд цацраг идэвхт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах шаардлагыг тодорхойлсон байдаг. 

Г ХХК-ийн Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь хэсэгт заасан “үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр мэргэжлийн, боловсон хүчний нөөцтэй байх”, 17.1.6 дахь хэсэгт заасан “ажиллагсдын сургалт, дадлагын асуудлыг шийдэж ирсэн туршлагатай байх”, мөн хуулийн 17.2.3 дахь хэсэгт заасан “хариуцлагатай уул уурхайг хөтлөн явуулдаг, энэ талаар зохих туршлага хуримтлуулсан байх” гэсэн шаардлагуудыг хангахгүй байна. 

.1. Үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр мэргэжлийн боловсон хүчний нөөцтэй байх шаардлагыг хангаагүй талаар,

Тус компанийн өргөдлийн материалд цөмийн физикийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн ажилтан Ц.Э******* гэдэг хүний материал хавсаргасан байсан бөгөөд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын чиглэлээр өөр мэргэжлийн боловсон хүчний материал ирүүлээгүй байна. 

.2. Ажиллагсдын сургалт, дадлагын асуудлыг шийдэж ирсэн туршлагатай байх шаардлага хангаагүй талаар:

Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын чиглэлээр ажилтны сургалт, дадлагын асуудлыг шийдвэрлэж ирсэн талаар өргөдөлд ямар ч материал хавсаргаагүй байсан. Өөрөөр хэлбэл, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаатай холбоотой дадлага, сургалт явуулж байсан туршлага Г ХХК-д байгаагүй. 

.3. Хариуцлагатай уул уурхайг хөтлөн явуулдаг, энэ талаар зохих туршлага хуримтлуулсан байх шаардлагыг хангаагүй талаар:

Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь уул уурхайн нийгмийн хариуцлага, байгаль орчны менежмент, ил тод байдлыг хангах чиглэлээр бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс илүү туршлага хангаж байж тусгай зөвшөөрөл авах шаардлага хангахыг Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасан. 

Г ХХК-ийн өргөдөлд ирүүлсэн материалд дээр дурдсан чиглэлээр туршлагатай байдлыг тодорхойлсон материал байгаагүй. 

Тав. Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д зааснаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд олгоход Цөмийн энергийн комисс, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санал авсан байхыг шаарддаг бөгөөд энэ дагуу Ашигт малтмалын газраас уг 3 байгууллагад хандаж, Г ХХК-ийн өргөдлийг шийдвэрлэх талаар саналыг албан ёсоор авсан. 

Тагнуулын ерөнхий газраас тус компанийн идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлтэй холбогдлуулан 2016 оны 0 дүгээр сарын 11-ны өдрийн 01/735 дугаартай албан бичгээр санал өгсөн. Уг албан бичигт “Г ХХК-ийн ...өргөдлийн материал нь цаг хугацааны хувьд оройтсон, мөн Цөмийн энергийн тухай хуулийн 17.1.5, 17.1.6, 17.2.1, 17.2.2, 17.2.3, 18.1-д заасан шаардлагыг бүрэн хангахгүй байх тул татгалзах саналтай байна.” гэсэн санал ирүүлсэн. 

Зургаа. Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага буюу ашигт малтмалын газар нь тус компанийн өргөдлийг судлаад, хуульд заасан дээрх шаардлагуудыг хангахгүй байсан тул тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлстийн даргын 2016 оны 05 дугаар сарын 0-ний өдрийн 325 дугаар шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй, өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан захиргааны акт болно. 

Түүнчлэн Г ХХК нэхэмжлэлдээ “...зөвхөн Тагнуулын ерөнхий газрын саналыг үндэслэн татгалзсан хууль бус, манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна ...” гэсэн байна. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 0-ний 325 дугаар шийдвэр нь зөвхөн Тагнуулын ерөнхий газрын саналыг үндэслэн гарсан шийдвэр биш бөгөөд Цөмийн энергийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн гарсан болно. 

Иймд нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Нэхэмжлэгч “Г ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Тус шүүхэд хандаж гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 0-ний 325 дугаар шийдвэрийг хүчингүй болгох гэсэн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 0-ний 325 дугаар шийдвэрийн “Г ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох гэж тодруулж байна.” гэжээ.  

 

                                                ҮНДЭСЛЭХ нь: 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “*******” ХХК-иар захиалгаар бариулсан Сонгинхайрхан дүүргийн ******* дүгээр хороо ******* дүгээр хороолол ******* байрны 17 тоот 68,30 м.кв орон сууцны өмчлөгчөөр шүүхийн шийдвэрийн дагуу бүртгүүлэхээр гаргасан ******* дугаар мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.У*******г бүртгэж, гэрчилгээ олгохыг Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай. 

2. 3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТБААТАР