Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 302/ШШ2026/00200

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Х***** гаргагч: Б******* овогт М******* И****. Х***: Б аймаг, Б**** сум, 4 дүгээр багт оршин суух,

Х***** гаргагч: М***** овогт Х****** Г*******. Х***: Б аймаг, Б**** сум, 4 дүгээр багт оршин суух

Х***** гаргагч: М******* А******. Х***: Б*** найрам дахь К******** улс.Т********** муж, К**** дүүрэг, Ж******** тосгон, К*********** гудамж, [**] тоотод оршин суух,

Х***** гаргагч: Б*****  К*******. Х***: Б*** найрам дахь К******** улсын А***** хотын,Ж***** аймгийн К**** сум,  Е********** гудамж, [**] тоотод оршин суух,

Х******** шаардлага: Б аймгийн Б**** сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаартай захирамжаар А******* А******** М.И, Х.Г нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцуулж, эцэг, эхийн асрамжид буцаан шилжүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Х***** гаргагч М.И, Х.Г, хүсэлт гаргагч нарын өмгөөлөгч Я.С,

Х***** гаргагч М.А, Б.К /БНКУ-аас цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Х***** гаргагч нараас Б аймгийн Б****  сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаартай захирамжаар А******* А******** М.И, Х.Г нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцуулж, эцэг,эхийн асрамжид буцаан шилжүүлэхийг  хүссэн хүсэлтийн шаардлага гаргаж, хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Х***** гаргагч М.И, Х.Г бид хоёр 1987 онд гэр бүл болсон. М**** төрсөн дүү М.А, бэр Б.К нарын дундаас 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин А******** 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус аймгийн Б**** сумын Засаг даргын захирамжаар хууль ёсоор үрчилж авсан. У***** манай дүү К******** улс руу нүүх үед ой хүрээгүй учраас охиноо өөрсдөө авч явсан. О******* охин А***** нь эсэн мэнд, К******** улсад 10 дугаар ангид сурч, тус улсын Ж***** мужийн К**** дүүрэгт төрүүлсэн эцэг, эхтэй хамт амьдарч байгаа болно. Бид хоёр 1989 онд охин И.А, 1990 онд хүү И.Т, 1991 онд хүү И.Б, 2003 онд хүү И.Б гэсэн 4 хүүхэдтэй. Иймд цаашид хүүхдийн эрх ашиг, ирээдүйг бодож үрчлэлтийг хүчингүйд тооцож, төрсөн эцэг, эхэд нь буцаан шилжүүлэх хүсэлттэй байна гэв.

1.2 Х***** гаргагч М.А, Б.К бид хоёр 1998 онд гэр бүл болсон. Бид хоёр 7 хүүхэдтэй бөгөөд одоо К********* улсад амьдарч байгаа. Б***** 5 дахь хүүхэд болох 2010 онд төрсөн А******** 2011 онд ах М.И, бэр эгч Х.Г нарт үрчлүүлсэн. Ах М.И, бэр эгч Х.Г нар нь ганц охинтой байсан учраас охинтой хань болгуулах үүднээс А******** үрчилж авсан байдаг. Гэвч бид амьдралын эрхээр 2011 онд К******** улсад нүүх болсон. Тухайн үед ой хүрээгүй хөхүүлтэй байсан хүүхдийг үлдээж чадаагүй учраас өөрсдөө авч явж, өсгөн хүмүүжүүлсэн. Тухайн үед амьдралын эрхээр нүүх болсон учраас хөхүүлтэй хүүхдийг авч явахаас өөр аргаагүй болсон. 2011-2026 он хүртэл хугацаанд А******** өсгөн хүмүүжүүлэхэд Монгол У**** үрчилж авсан эцэг, эх болох М.И, Х.Г нар ямар нэгэн зүйлээс гачигдалгүйгээр мөнгө төгрөгөө явуулж, өнөөдөр хүртэл хугацаанд асран хамгаалж ирсэн. А***** нь бидний гарт өсөн хүмүүжиж байгаа учраас хүүхдээ өөрийнхөө нэр дээр шилжүүлж авахыг хүсэж байна. Тухайн үед хуулийн зохицуулалтыг мэдээгүй. О*** охин А***** нь 16 нас хүрэх гэж байгаа учраас иргэний үнэмлэх авах ёстой. К******** улсад амьдарч байгаа учраас К******** улсын иргэний үнэмлэх авах шаардлагатай байгаа учраас үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна. Т*** учраас хүсэлт гаргагч М.И, Х.Г нарын хүсэлтийн шаардлагыг дэмжиж байна гэв

2.Х***** гаргагч нараас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус аймгийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архиваас хуулбар үнэн дэмдэг дарж хуулбарлаж олгосон  Б аймгийн Б****  сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “хүүхэд үрчлүүлэх тухай” 48 дугаартай захирамж, И.А №17/09 дугаар гэрчилгээ, Б аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 40 дугаар тогтоол, 2025.12.10 ба 12.09-ний өдрүүдэд хүсэлт гаргагч нараас өмгөөлөгч Я.С олгосон итгэмжлэл, хүсэлт гаргагч нарын 2026.02.12-ны өдөр өмгөөлөгч Я.С байгуулсан иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай 25 дугаар гэрээ, М.А, Б.К нараас казах хэл дээр К******** улсаас олгосон тодорхойлолт, М.А, Б.К нарын К******** улсын паспорт, А.А казах хэлээр бичсэн тодорхойлолт, А.А  БНКУ Ж***** мужийн Б********** газрын К**** дүүрэг дэх Б********** хэлтэс Төрийн байгууллагын харьяа М********* нэрэмжит Ерөнхий боловсролын сургууль захирлаас 2026.02.02-ны өдрийн 7 дугаар албан бичгээр казах хэл дээр олгосон тодорхойлолт А.А талаарх Эрүүл мэндийн тодорхойлолт, 2026.02.03-ны өдрийн №35 дугаар Ө***** бүртгэлийн дэвтрийн зэргийн казах хэл дээр орчуулсан орчуулгын хамт, М.А, Б.К нарын гэрлэлтийн IIА№003 дугаартай гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ казах хэл дээр орчуулсан орчуулгыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Б**** сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/141 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ний өрийн 28, 29, 30 дугаар, 2026 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 86 дугаар албан бичгүүдийн дагуу Б аймгийн Х*******, Х******** үйлчилгээний газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0/16 дугаар албан бичиг, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10/24 дугаартай албан бичгээр ирүүлсэн М.И, Х.Г нарын дундаас төрсөн хүүхдүүдийн ХААТР-11 маягт, А.А ХААТР-12 маягт болон үрчлэлтийн бүртгэл хийхэд хандан гаргасан өргөдөл, бүрдүүлбэрийн хуулбар, Б аймгийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 9 дугаар албан бичиг, Г******* иргэн, харьяатын газрын Б аймаг дахь хэлтсийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн  17/21 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг тэдний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-д хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулна гэж зааснаар шүүхээс хүүхэд үрчлүүлсэн буюу төрүүлсэн эцэг М.А, төрүүлсэн эх Б.К нарыг шүүх хуралдаанд хэргийн оролцогчоор буюу хүсэлт гаргагчаар тус тус оролцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

6.Х***** гаргагч нараас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...  төрсөн дүү М.А, бэр Б.К нарын дундаас 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр  төрсөн охин А******** 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус аймгийн Б**** сумын Засаг даргын захирамжаар хууль ёсоор үрчилж авсан. У***** манай дүү К******** улс руу нүүх үед ой хүрээгүй учраас охиноо  өөрсдөө авч явсан. О*******  охин А***** нь эсэн мэнд, К******** улсад 10 дугаар ангид сурч, тус улсын Ж***** мужийн К**** дүүрэгт төрүүлсэн эцэг, эхтэй хамт амьдарч байгаа тул цаашид хүүхдийн эрх ашиг, ирээдүйг бодож үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлттэй байна  гэж, М.А, Б.К бид хоёр 7 хүүхэдтэй бөгөөд одоо К********* улсад амьдарч байгаа. Б***** 5 дахь хүүхэд болох 2010 онд төрсөн А******** 2011 онд ах М.И, бэр эгч Х.Г нарт үрчлүүлсэн. Ах М.И, бэр эгч Х.Г нар нь ганц охинтой байсан учраас охинтой хань болгуулах үүднээс А******** үрчилж авсан байдаг. Гэвч бид амьдралын эрхээр 2011 онд К******** улсад нүүх болсон учир ой хүрээгүй хөхүүлтэй хүүхдийг авч явахаас өөр аргаагүй болсон. 2011-2026 он хүртэл хугацаанд А******** өсгөн хүмүүжүүлэхэд  Монгол У**** үрчилж авсан эцэг, эх болох М.И, Х.Г нар ямар нэгэн зүйлээс гачигдалгүйгээр мөнгө төгрөгөө явуулж,өнөөдөр хүртэл хугацаанд асран хамгаалж ирсэн. О*** охин А***** нь  16 нас хүрэх гэж байгаа учраас иргэний үнэмлэх авах ёстой. К******** улсад амьдарч байгаа учраас К******** улсын иргэний үнэмлэх авах шаардлагатай байгаа учраас үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна. Т*** учраас хүсэлт гаргагч М.И, Х.Г нарын хүсэлтийн шаардлагыг дэмжиж байна гэж  тус тус тодорхойлжээ.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулснаар хүсэлт гаргагч нараас харьяаллын дагуу шүүхэд хүсэлтээ гаргасан байна.

8.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

8.1 Б аймгийн Б**** сумын Засаг даргын Т***** газрын иргэний бүртгэлийн ажилтнаас 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн 22-рт бүртгэж олгосон №[*******] дугаар гэрлэлтийн гэрчилгээгээр хүсэлт гаргагч М.И, Х.Г нар, мөн сумын орно нутгийн хотын гүйцэтгэх захиргаанаас 2000 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэж олгосон IIА№003 дугаар гэрлэлтийн гэрчилгээгээр хүсэлт гаргагч М.А, Б.К нар тус тус хууль ёсны эхнэр, нөхөр болох нь нотлогдож байна.

8.2 Х***** гаргагч М.А, Б.К нарын дундаас 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин А******** 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б аймгийн Б**** сумын Засаг даргын ”Х***** үрчлэх тухай” 48 дугаартай захирамжаар төрсөн ах М.И, бэр эгч нь Х.Г нарт үрчлүүлж, улмаар 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б аймгийн Б**** сумын үрчлэлтийн бүртгэлийн 9-рт бүртгэсэн болох нь тус аймгийн Засаг даргын Т***** газрын архивын тасгийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 9 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Б****  сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Х***** үрчлүүлэх тухай” 48 дугаар захирамж, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10/24 дугаартай албан бичгээр ирүүлсэн И.А төрсний бүртгэх анкет, хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас, хүүхэд үрчлэн авагч эцэг, эх, хүүхэд үрчлүүлэгч эцэг, эх нарын тухайн үед гаргаж байсан өргөдөл, бүрдүүлбэрийн хуулбар, хүсэлт гаргагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

8.3 Тус аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” 40 дугаар тогтоолоор “....тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэвэл Б аймгийн Б**** сумын 4 дүгээр /шар тохойт/ багийн иргэн М.И нь түүний төрсөн дүү болох М.А төрсөн охин И.А үрчлэн авсан нь тус аймгийн Б**** сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаартай захирамжаар тогтоогдох боловч И.А нь төрсөн эцэг М.А, төрсөн эх Б.К нарын хамт Б*** Н***** дахь К******** улсад амьдарч байгаа, Монгол Улсын хилээс гарсан цагаас хойш Монгол улсад ирээгүй үрчлэн авсан эцэг, эх болох М.И, Х.Г нартай хамт амьдардаггүй нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар халамж, үйлчилгээ авах гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн 231300223 дугаартай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байжээ.

8.4 Х***** үрчлүүлсэн эцэг М.А нь Монгол улсын Е************* 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаар зарлигаар, хүүхэд үрчлүүлсэн эх Б.К нь Монгол Улсын Е************* 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаар зарлигаар тус тус Монгол улсын харьяатаас гарсан. Харин үрчлэгдсэн хүүхэд И.А нь Монгол Улсын Е************* зарлигаар харьяатаас гарсан иргэдийн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Г******* иргэн, харьяатын газрын Б аймаг дахь хэлтсийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17/21 дугаар албан бичгээр тогтоогдсон.

8.5 Х******** үрчлэгдсэн хүүхэд И.А нь Монгол Улсын Е************* зарлигаар Монгол улсын харьяатаас гаргаагүй байгаа боловч  И.А нь одоо төрүүлсэн эцэг М.А, төрүүлсэн эх Б.К нарын хамт Б*** найрам дахь К******** улс, Т********** муж, К**** дүүрэг, Ж******** тосгон, К*********** гудамж, [**] тоотод оршин сууж, тус К**** дүүргиййн М********* нэрэмжит Ерөнхий боловсролын сургуульд 10а ангид сурч, эрүүл эсэн бойжиж  байгаа болох нь хэрэгт авагдсан  А.А  казах хэлээр бичсэн тодорхойлолт, БНКУ Ж***** мужийн Б********** газрын К**** дүүрэг дэх Б********** хэлтэс Төрийн байгууллагын харьяа М********* нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн захирлаас 2026.02.02-ны өдрийн 7 дугаар албан бичгээр казах хэл дээр бичигдэж олгосон тодорхойлолт, А.А талаарх Эрүүл мэндийн тодорхойлолт, 2026.02.03-ны өдрийн №35 дугаар Ө***** бүртгэлийн дэвтэр, хүсэлт гаргагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

8.6  Гэтэл Г** бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Ү****** нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно” гэж, мөн хуулийн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж зааснаас үзэхэд Б аймгийн Б**** сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Х***** үрчлүүлэх тухай” 48 дугаартай захирамжаар А******* А******** М.И, Х.Г нарт үрчлүүлсэн үрчлэлт нь Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хууль, Г** бүлийн тухай хуульд заасан журмын дагуу явагдсан болох нь хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Г** бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

8.7 Харин хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлага, түүний агуулга, М.И, Х.Г, М.А, Б.К нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зорилго зэргээс үзэхэд хүсэлтийн шаардлагын үндэслэл нь Г** бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан үндэслэлд хамаарч байна.

8.8 Н*********** хүүхэд үрчлэн авсан эцэг, эх буюу хүсэлт гаргагч М.И, Х.Г нар нь охин А******** Б аймгийн Б**** сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Х***** үрчлүүлэх тухай” 48 дугаартай захирамжаар үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгох хүсэлтийн шаардлагыг төрүүлсэн эцэг, эх нь зөвшөөрсөн бөгөөд үрчлэгдэгч хүү И.А нь үрчлэлт хийгдсэн цаг хугацаанаас хойш өөрийн төрүүлсэн эцэг, эх болох М.А, Б.К нартай хамт амьдардаг. Х***** эцэг, эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжид байх эрхтэй. Энэ нь хүүхэд эцэг эхээ мэдэх, эцэг, эхтэйгээ нэг гэр бүлд амьдрах, тэдний хайр халамжид байхыг ойлгоно. Иймд хүүхдийн эрх ашгийн үүднээс Г** бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д зааснаар хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар Б аймгийн Б**** сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Х***** үрчлүүлэх тухай” 48 дугаартай захирамжаар А****** А******** төрсөн ах М.И, бэр эгч нь Х.Г нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэлээ.

9.Харин үрчлэгдсэн хүүхэд болох А***** нь үрчлэлт хийгдсэн цаг хугацаанаас хойш төрүүлсэн эцэг, эхийн хамт К******** улс, Т********** муж, К**** дүүрэг, Ж******** тосгон, К*********** гудамж, [**] тоотод оршин сууж амьдарч байгаа болох нь тогтоогдсон тул түүнийг эцэг, эхэд буцаан шилжүүлэх шаардлагагүй бөгөөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д Ү********* хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээнэ гэж заасны дагуу иргэний бүртгэлийн байгууллагад хандаж төрсний бүртгэлийг сэргээлгэж авахыг хүсэлт гаргагч нарт тайлбарлах нь зүйтэй байна.

10.Иймд дээрх үндэслэлээр хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Г** бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус баримтлан Б аймгийн Б**** сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Х***** үрчлүүлэх тухай” 48 дугаар захирамжаар А******* А******** М.И, Х.Г нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.ЖАРХЫНГҮЛ