Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Д.Аянагүл, хохирогч, Б., түүний өмгөөлөгч Д.чимэг, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат, хохирогч, шүүгдэгч Б.-, түүний өмгөөлөгч Л.цэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.*******, хохирогч, шүүгдэгч Б.- нарт холбогдох эрүүгийн 1836000000121 дугаартай, 178/2018/0144 /Э/ индекстэй хэргийг 2018 оны 08 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн ******* сумын - багт оршин суух хаягтай, малчин, ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,

Монгол Улсын иргэн, ******* оны 6 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн ******* сумын - багт оршин суух хаягтай, хувиараа мал малладаг, ПВ92060*******7 регистрийн дугаартай, овогт гийн -,  

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Дуут сумын нутаг дэвсгэрт Б.-тэй маргалдаж улмаар түүний толгой тус газарт нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Ховд аймгийн ******* сумын - багийн нутаг дэвсгэр, Ишгэн толгой гэх газарт Д.******* Б.- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр бүлэглэн иргэн Б.ыг зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.*******ын гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Б.-тэй бүлэглэж Б.ыг зодож хохирол учруулсандаа харамсаж байна хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.  

Хохирогч Б. нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр *******, - хоёр нь намайг бүлэглэн эхлээд - цохиод дараагаар нь ******* нь бас цохисон. Би үүнээс болж эрүүл мэндээрээ хохирсон одоо би эмчилгээний зардал 2 сая төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хохирогч, шүүгдэгч Б.- нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Надад хохирсон зүйл байхгүй би *******аас нэхэмжлэх зүйл байхгүй гэв.  

Гэрч Т.Одхүү нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ******* нь -тэй маргалдаад -Эрдэнийн толгой хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн тэр үед манай зуух унаад халуун сав хагарсан. Удалгүй цогт ах *******ыг аваад машин руу суусан. ******* нь -Эрдэнийг сууж байх үед хөл рүү нь өшиглөсөн гэх мэдүүлэг /47-48 дугаар хуудас/,

Гэрч А.Бадмаанямбуу нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ******* нь -Эрдэнийг газар сууж байх үед очоод толгой хэсэг рүү нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед би ******* ахыг холдуулсан гэх  мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/

Гэрч Б.цогт нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Дуут сумын Шивэрийн хөтөлд Гантулга гэдэг айлд орсон тэр айлд 20 орчим насны залуу мөн 12-13 настай хоёр хүүхэд байсан. Тэр айлд *******, - хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд ******* нь  -Эрдэнийн цээжин хэсэг рүү нь өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

                   Шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн *******0 дугаартай Б.-Эрдэний биед тархи доргилт, духны хэсэгт 2,5х2см зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Б.-Эрдэнийн биед учирсан гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.- Эрдэний биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/,

Хохирогч, шүүгдэгч Б.-, шүүгдэгч Д.******* нарын гэм буруугийн талаар

Хохирогч Б. нь мөрдөн шалгах болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ  Зодоон болох үед - эхлээд цээжин хэсэг рүү гараараа цохиод дараад унасан хойно - миний толгой болон хүзүү хэсэг рүү өшиглөсөн хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна. Д.******* нь цээж рүү өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

Гэрч Б.Лутсайхан нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би гэрээс гараад хартал - нь ыг гараараа цохиж байсан би очоод салгаад бүгдийг нь явуулсан. - Чука гэх хоёр залуу ыг цохиод байсан. Нөгөө хамт явж байсан гурван залуу манай эхнэр бид хоёртой хамт зодооныг болиулсан. ыг газар унасан байх үед - толгой хэсэг рүү нь гурван удаа өшиглөсөн. Чука гэдэг залуу цээж хэсэг рүү нь өшиглөсөн гэх мэдүүлэг /хх- 21 дүгээр хуудас/,

                   Шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 422 дугаартай Б.ын биед гэмтэл тогтоогдлоо. Б.Аптангадасын биед тархи доргилт, зулай хэсэгт 3,8х4 см, дагзан хэсэгт 4,5х0,8 см, 1х0,7см, зүүн шамархайн урд хэсэгт 4х06 см зулгаралт, зүүн мөрний хэсэгт 5х4 см цус хуралт, зүүн дайлны хэсэгт 6х4,5 см болон олон тооны жижиг зулгаралтууд нурууны зүүн хэсэгт 4х3 см болон олон жижиг зулгаралтууд 2 гарын тохой хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд хэвлийн зүүн хэсэгт 3х0,8 см зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Б.ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох мөргөлдөх унахад үүссэн байх боломжтой. Б.ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Дуут сумын нутаг дэвсгэрт Б.-тэй маргалдаж улмаар түүний толгой тус газарт нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Ховд аймгийн ******* сумын - багийн нутаг дэвсгэр, Ишгэн толгой гэх газарт Д.******* Б.- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр бүлэглэн иргэн Б.ыг зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул  шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Ховд аймгийн Прокурорын газраас хохирогч, шүүгдэгч Б.-, шүүгдэгч Д.*******  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллагдагчаар татаж, шүүхээр хянан хэлэлцүүлэхээр ирүүлсэн байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба хохирогч, шүүгдэгч Б.-, шүүгдэгч Д.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.

Хохирогч, шүүгдэгч Б.-, шүүгдэгч Д.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч Б., Б.- нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн эмчийн 422, *******0 дугаартай дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтыг үндэслэл болгов.

Хохирогч, шүүгдэгч Б.-, шүүгдэгч Д.******* нар нь анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар нотлогдож байна.

            Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харьцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Шүүх шүүгдэгч Б.-, Д.******* нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу  шүүгдэгч Б.-, шүүгдэгч Д.******* нарт ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Хохирогч Б.- нь ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй, санал хүсэлтгүй гэсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хохирогч Б. түүний өмгөөлөгч Д.чимэг нараас гаргаж өгсөн баримтаас нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг үнэлж нийт 954.500 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулж хохирогч Б.т олгуулж бусад эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хохирогч, шүүгдэгч Б.-, шүүгдэгч Д.******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч, шүүгдэгч Б.-, шүүгдэгч Д.******* нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт  зааснаар хохирогч, шүүгдэгч Б.-, шүүгдэгч Д.******* нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тус тус мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч нараас 954.500 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж хохирогч Б.т олгосугай. 

5.Хохирогч, шүүгдэгч Б.-, шүүгдэгч Д.******* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6.Хохирогч, шүүгдэгч Б.-, шүүгдэгч Д.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б. нь цаашид эмчилгээтэй холбогдон гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэйг дурдаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба хохирогч, шүүгдэгч Б.-, шүүгдэгч Д.******* нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ГАНТӨГС