| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0146/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/174 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Д.Цогжавхлан
Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 1814002030124 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ******* овогт *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний шөнө Баянхонгор аймгийн Жинст сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх айлын гаднаас иргэн *******ы эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... Би 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Жинст сум ороод гагнуур буюу мал усалдаг усны онгоц хийлгэж байгаад тэр өдөр суманд хоноод, маргааш өдөр нь өнжөөд шөнө 03 -04 цагийн үед Долгор гэдэг айлд яваад ортол тэднийд ******* унтаж байсан, тэгээд би түүний хажуугаар нь орж хэвтээд үүр цайх үед сэрээд ******* гэдэг хүнд чиний мотоциклийг цагдаа журамлаад аваад явсан гэж хэлчихээд түүний мотоциклийг асааж унаад аваад явсан. Би тэр мотоциклийн цахилгааны утсыг салгаад магнитаар нь асааж унаад аймагт Тулга гэдэг айлын хашаанд аваачиж тавьсан, хүнд өгөөгүй, гэрт хүн байхгүй байсан…гэх мэдүүлэг... /хх-ийн 21-23, 35-36 /
Хохирогч *******ы мөрдөн байцаалтад өгсөн
... Би 2018 оны 03 дугаар сарын 31-ний шөнө 03 цагийн уед Жинст сумын 2 дугаар багийн нутаг руу явах гэтэл мотоциклийн гэрэл нь шатсан тул сумын төвд Долгор гэдэг айлд хоносон. Шөнө унтаж байтал Очироо гэдэг хүн орж ирээд чиний мотоциклийг Цагдаа журамлаад аваад явчихлаа гэхээр нь маргааш цагдаагаас асуухад журамлаагүй байсан. Би мотоциклио 2017 оны 10 дугаар сард ХААН банкнаас 1700000 төгрөгөөр худалдаж авсан. Мотоциклио 1400000 төгрөгөөр үнэлж байгаа, алдсан мотоциклио олж авч хохирлоо барагдуулмаар байна…гэх мэдүүлэг..../хх-ийн 15-17/
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... ******* манайд ганцаараа шөнө орж ирэхдээ манайх цоожтой, эхнэр ажилтай байгаа танайд хоночихоод явъя гээд манайд хоносон. ******* манайд орж ирээд хэвтээд удаагүй байхад гаднаас ******* ах орж ирээд Азаа цагдаа чиний мотоциклийг аваад явчихлаа гэж хэлсэн, ******* ах манайд жаахан сууж байгаад гараад явчихсан, тэгээд өглөө босоход *******ы мотоцикль алга байсан, дараа нь ******* ахыг мотоциклийг авч явсныг сонссон... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “ ... эд зүйлсийг 1200000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 29-30/
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-3/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа/ хх-ийн 43-44/, Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018.04.24-ний өдрийн 59 тоот тодорхойлолт /хх-ийн 39/ шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 4/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцаахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний шөнө Баянхонгор аймгийн Жинст сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх айлын гаднаас иргэн *******ы эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
шүүгдэгч *******ын ... *******д чиний мотоциклийг цагдаа журамлаад аваад явсан гэж хэлчихээд түүний мотоциклийг асааж унаад явсан. би тэр мотоциклийн цахилгааны утсыг салгаад магнитаар нь асаасан…гэх мэдүүлэг... /хх-ийн 21-23, 35-36 /
хохирогч *******ы ... М орж ирээд чиний мотоциклийг Цагдаа журамлаад аваад явчихлаа гэхээр нь маргааш нь цагдаагаас асуухад журамлаагүй байсан …гэх мэдүүлэг/хх-ийн 15-17/
гэрч *******ын ...өглөө нь *******ы мотоцикль алга байсан, дараа нь ******* ахыг мотоциклийг авч явсныг сонссон... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “ ... эд зүйлсийг 1200000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 29-30/ хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний шөнө Баянхонгор аймгийн Жинст сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх айлын гаднаас иргэн *******ы эзэмшлийн Даюун маркийн мотоцикль буюу бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг өөрийн эзэшилдээ авсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэргийн хохирогч *******ы мотоциклийг 1200000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ы мотоциклийг нь биет байдлаар буцаан өгсөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Шүүгдэгч *******т Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл түүний үйлдэлд нь тохирсон байх тул шүүхээс *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 12000000 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар нөхөн төлж, гэм хорыг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.
Шүүгдэгч *******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******т үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлсэн мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлэлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийг учир иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА