Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 201/МА2022/00022

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай  

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 138/ШШ2022/00271 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

Хэрлэн сумын 6-р баг ******* ******* байрны 6 тоотод хууль бусаар амьдарч байгаа *******ийг орон байрнаас чөлөөлж албадан нүүлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ийн 2006 оны 5 сарын 16-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ******* нь надтай уулзаад эхнэрийг чинь ажилд оруулж өгсөн. Зээл авахад туслах ёстой гэсэн. Надад СМУ-гийн байр байгаа түүн дээр нэмээд хашаа, байшингаа барьцаалчих би өөрөө хугацаанд нь төлчихнө гэж хэлж байсан. Бид тухайн үед нь ярилцаж байгаад Хас банкнаас зээл авахад нь хашаа, байшингаа зээлийн барьцаанд тавиулсан. ******* авсан зээлээ төлөөгүй учир банкны зүгээс манай хашаа байшинг зараад зээлээ төлүүлээд хамт барьцаалсан СМУ-гийн байрыг надад өгсөн. Түүнээс хойш энэ байрны гэрчилгээ надад байгаа. Би *******ээс мөнгөө нэхэхээр эхлээд өгнө гэдэг байснаа сүүлдээ чамд байрны гэрчилгээ байгаа шүү дээ гэдэг болсон. Манай хашаа, байшинг хураахад нь *******тэй 2-3 удаа очиж уулзаад нэмэргүй учир ах, дүү нарынхаа малыг харахаар хөдөө гарсан. ******* нь өмнө авсан зээлээ төлсөн юм билээ. Би хариуцагч *******тэй 2-3 удаа очиж уулзсан. Би өгөхгүй миний байр гэсэн. ******* нас барсан байсан учир нөхөр *******тай уулзаад мөнгөө нэхэхэд надад өгөх юм байхгүй СМУ-гийн байрыг өөрийн чинь нэр дээр болгож өгье гэж хэлэхээр нь зөвшөөрч өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. ******* нь надаар малчны зээл авахуулаад бас төлөхгүй байсан учир би малаа зарж банкны зээлийг нь төлөхөд надад 34 дүгээр байрны 56 тоот байраа өгч байсан. Би ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй. *******ийг байрнаасаа гаргуулж байраа авмаар байна. гэжээ.

 

Хариуцагч *******, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь манайд 2 удаа ирж уулзсан. Тухайн үед би надтай ярьж байхаар ******* эгчтэй ярьж асуудлаа шийд гэж хэлж байсан. ******* нь манай хадам аавын хамаатан байсан. ...Тухайн үед манай нөхөр ******* эгч хүнээс зээл авсан юм байна. Манай байрыг барьцаанд тавиад буцаагаад авч өгнө гэнээ гэж хэлж байсан. Манай байрыг зээлийн барьцаанд тавина гэхэд нь эхлээд би зөвшөөрөөгүй, зээлийн барьцаанд байгааг хэлэхэд зээлийг хаагаад авъя гэж хэлсэн. Тэгээд бид зөвшөөрч нөхөр, охины хамт 5-6 байрны нотариат дээр очиж бэлэглэлийн гэрээгээр байрныхаа ордерийг ******* эгчийн нэр лүү шилжүүлсэн. Түүнээс хойш байрны гэрчилгээг өгөхгүй удаад байхаар нь очиж уулзахад удахгүй гэрчилгээг авч өгнө гээд яваад байсан. Нэг өдөр ******* манайд ирээд эгч нь өр зээлнээсээ гарсан. Танай байрыг буцаагаад авч өгнө. Эгч нь Мянгатад 2 өрөө байранд амьдардаг байсан. Тэр байраа *******од хашаа, байшингийнх нь өрөнд өгсөн. Хэдэн хүмүүст хэдэн төгрөгийн өртэй байгаа гэж хэлж байсан. ******* нь манай байрыг зээлийн барьцаанд тавих үед манай байр Хас банкны зээлийн барьцаанд байсан үлдэгдэл 189 000 төгрөгийн зээлийг төлөөд өөрийн нэр дээр байрыг шилжүүлж авсан. ******* эгчийг хүний эд хөрөнгөөр залилан хийж байсныг мэдээгүй. гэжээ.

 

Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлдээ: 2006 онд байгуулсан Орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. ******* эгчид өөрийн байраа худалдаагүй, бэлэглэлийн гэрээ байгуулаад зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч шилжүүлсэн. Гэтэл худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж байгааг зөвшөөрөхгүй. Энэ гэрээг хүчингүйд тооцож өгнө үү. Би нөхөртэйгөө хүүхэдтэйгээ гурвуулаа нотариат дээр очиж бэлэглэлийн гэрээ байгуулснаа санаж байна. Би одоо хүүхдүүдийн хамт энэ байрандаа амьдарч байна. ******* нь намайг залилсан байна. Үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэл нь шууд хамааралтай. ******* гэдэг хүний нэр дээр хууль ёсоор шилжсэн бичиг баримтууд нь эхнээсээ хууль бус гэрээний үндсэн дээр шилжсэн. Эхний гэрээ хүчин төгөлдөр бус болбол бусад гэрээнүүд хүчин төгөлдөр бус болдог хуулийн заалттай. Одоогийн гэрээгээр ******* хууль ёсны өмчлөгч байгаа. ******* нь 2005 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолтоор байрны ордерийг түр хугацаагаар авсан гэж тодорхойлолтод бичсэн. ... ******* нь г яагаад байрны гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх болсон талаараа мөн тодорхойлолтдоо бичсэн байдаг. Энэ байдлаас орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан....*******ийн хувьд *******, ******* нартай удаа дараа уулзаж байсан. нь шүүхээр явахгүй байхын тулд байрыг нөхрийнхөө нэр дээр шилжүүлсэн гэж тайлбарласан. Хууль ёсны өв залгамжлал, хууль ёсны өвлөгчид талийгаачийн хууль ёсны баталгаатай гэр бүл, хүүхдүүд байдаг. ******* болон хоёр хүүхэд байдаг. Нотариатын гэрчилгээнд өвлөгчид хүсэлт гаргаагүй учир *******д өвлөгдсөн гэж байсан. ...******* нь 2017 онд нас барсан.Энэ хугацаанд байрыг шилжүүлж өгөөгүй, өрийг төлнө гэсэн болохоос өрөндөө байрыг өгнө гэж хэлээгүй байна. Мөн ******* нь энэ байрны асуудлыг мэдэж байсан байж мэдэхгүй гэж тайлбарласан.

Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ: Би сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй. ******* нь *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас тэс өөр, хэрэгт ач холбогдолгүй шаардлага гаргасан байна. 2006 оны 5 дугаар сарын 16-нд байгуулсан Орон сууц худалдах худалдан авах гэрээ нь энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзэж байна. 14 жилийн өмнөх үйл баримт энэ хэрэгт ач холбогдолгүй. Хэрлэн сумын 6-р баг ******* хорооллын 8 дугаар байрны 6 тоот, нэг өрөө байрнаас албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иргэний хэрэг үүсгээд нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх явцад хэргийн материалтай танилцсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад , ******* хоёр хүний нэр дээр байсан энэхүү байрны ордерийг ******* хууль ёсоор шилжүүлж авсан болох нь харагдаж байна. Хариуцагчийн зүгээс худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулж гаргасан гэж байсан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн үйл явдал, бодит байдал, гэрчүүдийн мэдүүлгээс харахад сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй болох нь харагдаж байна. ...Сөрөг нэхэмжлэлтэй яагаад хамааралгүй байна вэ гэхээр энэхүү үйл баримт нь 2006 оны 5 сараас эхэлсэн. Анх болон ******* нар нь бие биеэ таньдаг байсан. ******* нь гийн хашаа, байшинг Хас банкны зээлийн барьцаанд тавихыг гуйсан. ******* нь *******ийн зээлийн үлдэгдлийг төлөөд байрыг худалдах худалдан авах гэрээ байгуулснаар *******, ******* нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн болох нь харагдаж байна. ******* нь уг байрыг 800 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Энэхүү гэрээг үгүйсгэж чадахгүй. Худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй юм бол хуульд заасны дагуу гэрээг байгуулах үед төөрөгдсөн, хүч хэрэглэсэн, хууль бус гэрээ байгуулсан гэх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ёстой. ...Өмчлөх эрхээ хуульд заасан журмын дагуу шилжүүлсэн байна. Мөн ******* д өртэй байсан уу, *******т өртэй байсан уу гэх асуудал яригдаагүй. Нөгөө талаар өв залгамжлалын асуудал яригдсан. Өв залгамжлалын асуудал нь өмчлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой, нотариат дээр хуульд заасны дагуу өвлөх эрхийг шилжүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг хэнд шилжүүлэх нь түүний асуудал. Иймд үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг авагдсан. ******* нь хууль ёсны дагуу шилжүүлсэн байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир үндсэн нэхэмжлэлээ дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

- Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 75 дугаар зүйлийн 75.2.2-д тус тус зааснаар хариуцагч *******ийг Хэрлэн сумын 6-р баг СМУ-гийн ******* байрны 6 тоот орон сууцнаас нүүлгэн гаргаж, хариуцагч *******ийн гаргасан 2006 оны 5 сарын 16-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч *******ээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй маш их гомдолтой байна. Яагаад улаан цайм луйварчин хүмүүст манай гал голомтыг шилжүүлснийг шүүх зөвшөөрөөд байгааг ойлгохгүй байна. Хуулийн байгууллагад тэр мөртлөө олон жил энэ шүүхийн ажилтан байсан Т.*******ийг шүүхийнхэн бүгд л мэдэх байх. Ийм хүнийг биднийг залилж, луйвардаж явна гэж яаж мэдэх билээ.

Манай талийгаач нөхрийн хамаатан гээд л манайхаар ирж байрны ордерийг гуйж зээл авчихсан. Зээл хаагаад барьцаанаас чөлөөлж өгнө гэж гуйж байсан. Тэр үед яах аргагүй бэлэглэхээр шилжүүлж болно гээд авч байсан. Сүүлдээ бэлэглэлийн гэрээгээр банк зээл өгөхгүй юм гэж худалдах, худалдан авах гэрээ болгож, удаахгүй найдвартай чөлөөлөөд өгнө гэж байсан.

Тэр үед би дургүйцэж зээлийн барьцаанд байгаа гэхэд тэр хэдэн төгрөгийг эгч чөлөөлнө. Тэгээд зээлийн барьцаанд тавина гэж байсан. Тэр үед ганцхан танд өглөө шүү өөр хүнд дамжуулахгүй шүү гэж хэлж байсан. Тиймээс бүр ганц хүнийх гэж бичиж өгсөн байдаг.

Тэгээд цааш яасан талаар мэдэхгүй. Өгөхгүй удаад байхаар нь очиж уулзахад эгч нь удахгүй зээлээ төлөөд гэрчилгээг нь аваад өгнө гэдэг байсан. Бас нэг очиход зээлээ төлчихсөн, д өртэй, өрөө төлж байж ав гээд өгөхгүй байна, эгч нь тооцоог нь хийж дуусгаад авч өгнө санаа зоволтгүй гэсэн. Тэгээд байнга уулзаад байсан болохоор байрыг чинь алдана гэж байхгүй гээд баталгаа бичиж өгч байсан. Бие муу байна гэж байсан. Ингэж биднийг уулзах бүрт нөхөр ******* ах байсан. Мэдэхийн дээдээр мэднэ. Одоо бусдын өр шахалтаас гарахын тулд 10 сая төгрөгийн өрийг цайруулна гэхэд нь ******* гэдэг нь мэдсээр байж намайг эгчийг нас барснаас хойш очиж уулзахад байрны ордерын учрыг мэдэж байсан байж мэдэхгүй царайлаад зориуд *******од шилжүүлж өгсөн байна. ******* ах мэдэхгүй байсан юм бол яагаад өмчийн эзэн болж бүртгүүлсэн юм. Зориуд л хийсэн байна. өмгөөлөгч ч дунд нь оролцсон бичиг баримт үйлдэж байсан түүнийгээ шүүхээс нуугаад хэлээгүй өнгөрсөн. Шүүх худалдсан учир гэрээ нь хуулийн дагуу хүчинтэй гэжээ. Үнэхээр худалдсан уу, худалдсан гэрээгээр банкийг залилж зээл авах зорилгоор хуурамч гэрээ хийсэн. Бодит байдалд бид байраа худалдаагүй анх орсон цагаасаа одоог хүртэл амьдарч байгаа. Хуурамч гэрээ хийж зээл авсныг нь мэдэж байгаа. ******* эгчийг нас барахаар ******* ахаас мөнгөө авч чадахгүй болохоороо бичиг баримт ашиглан далимдуулчихлаа. Энэ нь тодорхой байхад шүүх илт гийн талд шийдчихлээ. Амьд байхад нь яагаад шийдэхгүй байсан юм. Чадахгүй болоод л нас барахаар нь зориуд ийм юм хийсэн байгаа нь ямар ч тэнэг хүнд тодорхой байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан сэргээх ажиллагаа хийгээгүй гэсэн байна. Хөөн хэлэлцэх хугацаа гэдгийг мэдэхгүй ч тухайн үед нь нэхээд хөөцөлдөөд явснаа бид баталсан.

2016 онд ******* эгчийн хийж өгсөн бичиг нь байгаа тэрнээс хойш нас барсных нь дараа ******* ахад байрныхаа гэрчилгээг авья гэхэд мэдэж л байсан. Уулзаж нэхэж шаардаж явсныг тэр хүн гэрчилсэн байгаа. Шүүхэд тэд хандсан. Тэгэхэд өмнө нь өмгөөлөгчид би уулзаж бичиг хийж өгсөн. Шүүх хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэсэн атал 6 жил болоогүй байхад хөөн хэлэлцэх хугацаа сэргээх хүсэлт гаргаагүй гээд байгааг ойлгохгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж шүүгч Байгалмаа бичжээ. Бүх баримт нь харин ч анх байраа худалдаагүй хуурамч гэрээ хийсэн гэдгийг нотолсон баримт өгсөн. Яагаад ингэж луйвардаж нэг муу өнчин өрөөсөн хүүхдүүдээ чадан ядан өсгөж байгаа ядарсан эмэгтэй миний СМУ-ийн байрыг бусдад өгч хохироож байгаа юм бол. Тэр шүүгч бодит үнэнийг мэдэхгүй олж харахгүй байна гэж байхгүй. Ядуу хүнд нь тааруулсан юм байх даа. Намайг өрөвдөхгүй байна уу? Байшин савтай, тал дүүрэн малтай ******* хохирсон уу? Би илүү хохирсон уу гэдгийг дэнслээд үзээч гэмээр байна. *******ыг хууль ёсны өмчлөгч гэжээ цаасан дээр тэгж харагдаж байж болно. Ядаж өмчлөгч болсон шалтгаан, шат дараалал, уг үндсийг шүүх тогтоож чадна гэж найдсан юм. Гэтэл ингэж шийдсэнд туйлын гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байрыг минь буцаан олгох боломж олгоно уу. гэжээ.

 

Хариуцагч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Би маш их гомдолтой байна. СМУ-ийн нэг өрөө байранд 3 өнчин хүүхдийн хамт амьдардаг. Нөхрийнхөө босгосон амьдралыг энэ хүмүүст алдмааргүй байна. Энэ бүхнийг тунгааж үзээд миний байрыг надад үлдээж өгнө үү. Би энэ хүмүүсийг ийм зан гаргана гэж бодоогүй. Надад өөр өмч хөрөнгө гэх юм байхгүй. Өвгөн маань нас барахдаа энэ байрыг ямар нэгэн аргаар хөөцөлдөж байгаад аваарай гэж хэлсэн. Ингэж луйвар хийнэ гэж бодоогүй. ... Би энэ хүнд ямар ч өргүй. Би байраа л авмаар байна. ... гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: Үнэхээр үнэн зөвөөр, үндэслэлтэйгээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. *******ийг нас барах үед нөхөр нь маш их өртэй үлдсэн. ...*******ийн нэр дээр байр байсаар байтал *******од ордерыг нь өгсөн байгаа юм. Ийм зүйл байж болохгүй. *******гийн хувьд бүр өв залгамжлагч болсон. мөн энэ байрны хамтран өмчлөгчөөр орсон байдаг. Хариуцагчийн хувьд дээр ирж байраа нэхэж байсан нь үнэн. ...Анх авсан цагаас хойш *******ийн өөрийнх нь гаргаж өгсөн баталгаанууд байна. 2016 онд энэ гарын үсэг байгаагүй бол нэхэмжилж байсан нь нотлогдохгүй байна гэж хэлж болох байсан. Гэтэл 2016 онд хийж өгсөн бичиг сэлт нь бэлэн байна. Тэр болтол байрыг чинь гаргаж өгнө гэж хэлээд явж байсан хүн. 2021 онд энэ байрыг суллуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж хэлэх үндэслэлгүй юм. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хангалттай нотолж өгсөн. Энэ байрыг өмчилж авсан цагаас хойш өнөөдрийг хүртэл энэ хүмүүс амьдарч байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 

Хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ******* Хэрлэн сумын 6-р баг ******* ******* байрны 6 тоотод хууль бусаар амьдарч байгаа *******ийг орон байрнаас чөлөөлж албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ******* нь надтай уулзаад эхнэрийг чинь ажилд оруулж өгсөн. Зээл авахад туслах ёстой гэсэн. Надад СМУ-гийн байр байгаа түүн дээр нэмээд хашаа, байшингаа барьцаалчих би өөрөө хугацаанд нь төлчихнө гэж хэлж байсан. Бид тухайн үед нь ярилцаж байгаад Хас банкнаас зээл авахад нь хашаа, байшингаа зээлийн барьцаанд тавиулсан. ******* авсан зээлээ төлөөгүй учир банкны зүгээс манай хашаа байшинг зараад зээлээ төлүүлээд хамт барьцаалсан СМУ-гийн байрыг надад өгсөн. ... ******* нас барсан байсан учир нөхөр *******тай уулзаад мөнгөө нэхэхэд надад өгөх юм байхгүй СМУ-гийн байрыг өөрийн чинь нэр дээр болгож өгье гэж хэлэхээр нь зөвшөөрч өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний /хх 3/ хуулбарыг гаргаж өгсөн байна.

 

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Тухайн үед манай нөхөр ******* эгч хүнээс зээл авсан юм байна. Манай байрыг барьцаанд тавиад буцаагаад авч өгнө гэнээ гэж хэлж байсан. Манай байрыг зээлийн барьцаанд тавина гэхэд нь эхлээд би зөвшөөрөөгүй, зээлийн барьцаанд байгааг хэлэхэд зээлийг хаагаад авъя гэж хэлсэн. Тэгээд бид зөвшөөрч нөхөр, охины хамт 5, 6 байрны нотариат дээр очиж бэлэглэлийн гэрээгээр байрныхаа ордерыг ******* эгчийн нэр лүү шилжүүлсэн. ... Түүнээс хойш байрны гэрчилгээг өгөхгүй удаад байхаар нь очиж уулзахад удахгүй гэрчилгээг авч өгнө гээд яваад байсан. ... ******* эгчийг хүний эд хөрөнгөөр залилан хийж байсныг мэдээгүй.  гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд нотлох баримтаар Т.*******ийн бичсэн тодорхойлолт /хх 14/, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулж авсан- ийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх 24/, байр худалдсан тухай гэрээ /хх 25/, ийн бичсэн өргөдөл /хх 26/, ийн бичсэн өргөдөл /хх 27/, ийн Дорнод аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл /хх 28/, Т.*******ийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх 29-30, 34/, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, байрны гэрчилгээ, холбогдох баримтууд /хх 31-33/, 000180721 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 35/, М.*******гийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг, холбогдох баримт /хх 36-39/, 000180639 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 40/, 000716878 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 41/, *******ын эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх 42/, үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ /хх 43-44/, 000716878 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 45/, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 46/-үүд, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн ажлын албаны тодорхойлолт /хх 51/, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний тодорхойлолт /хх 52/ зэргийг гаргаж өгсөн байна.

 

3.Хариуцагч ******* нь 2006 оны 5 сарын 16-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцох тухай гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...******* эгчид өөрийн байраа худалдаагүй, бэлэглэлийн гэрээ байгуулаад зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч шилжүүлсэн. Гэтэл худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж байгааг зөвшөөрөхгүй. Энэ гэрээг хүчингүйд тооцож өгнө үү. ... ******* нь намайг залилсан байна. Үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэл нь шууд хамааралтай. ******* гэдэг хүний нэр дээр хууль ёсоор шилжсэн бичиг баримтууд нь эхнээсээ хууль бус гэрээний үндсэн дээр шилжсэн. Эхний гэрээ хүчин төгөлдөр бус болбол бусад гэрээнүүд хүчин төгөлдөр бус болдог хуулийн заалттай. Одоогийн гэрээгээр ******* хууль ёсны өмчлөгч байгаа. ... ******* нь 2005 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолтоор байрны ордерыг түр хугацаагаар авсан гэж тодорхойлолтод бичсэн. ... ******* нь г яагаад байрны гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх болсон талаараа мөн тодорхойлолтдоо бичсэн байдаг. Энэ байдлаас орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан. ... гэжээ.

Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж М.*******, Т., нарыг гэрчээр асуулгасан байна.

 

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ: Би сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй. 2006 оны 5 дугаар сарын 16-нд байгуулсан Орон сууцны худалдах худалдан авах гэрээ нь энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзэж байна. 14 жилийн өмнөх үйл баримт нь энэ хэрэгт ач холбогдолгүй. Би Хэрлэн сумын 6-р баг ******* хорооллын 8 дугаар байрны 6 тоот, нэг өрөө байрнаас албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг гаргасан. ...Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир үндсэн нэхэмжлэлээ дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж тайлбараас өөр нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

4. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Хариуцагч ******* нь манай нөхөр өөрийн хамаатан Т.*******ийн гуйснаар ******* хорооллын 8 дугаар байрны 6 тоотын байрыг бэлэглэлийн гэрээ байгуулж түр хугацаагаар бэлэглэсэн гэж маргадаг боловч Хэрлэн сумын 6-р баг, ******* хорооллын 8 дугаар байрны 6 тоотын нэг өрөө байрыг 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Т.*******тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдсан, уг гэрээнд *******, нар нь гарын үсэг зурж улмаар нотариатаар гэрчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ.

Хариуцагч нь Т.******* 2005 болон 2010 онд /нотартиатаар 2016 онд гэрчлүүлсэн/ манай байрны ордерыг түр хугацаагаар сольж, зээл авахдаа барьцаалсан, мөн түүнтэй удаа дараа уулзаж байрны гэрчилгээгээ авахыг шаардаж байсан гэж тайлбарладаг ч өнгөрсөн хугацаанд байраа бэлэглэсэн гэх гэрээг хүчингүй болгуулах талаар хуулийн байгууллагад хандаж байсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Харин энэ хугацаанд Т.******* нь 2017 оны 1 сарын 26-ны өдөр нас барснаар хууль ёсны өв залгамжлагчаар түүний нөхөр ийн ******* тогтоогдож өвлөх эрхийн гэрчилгээ авч, 2020 оны 8 сарын 04-ны өдөр  орон сууцны хамтран өмчлөгчөөр Т.г өөрчлөн бүртгүүлж 000716878 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр; орон сууцны өмчлөгч Т., өв залгамжлагч М.******* нар нь 2020 оны 10 сарын 30-ны өдөр үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ хийж *******од Хэрлэн сумын 6-р баг, ******* хорооллын 8 дугаар байрны 6 тоотын нэг өрөө байрыг шилжүүлсэн болох нь бэлэглэлийн гэрээний хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх ...Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн Хэрлэн сумын 6-р баг СМУ ******* байрны 6 тоот орон сууцыг шаардах эрхтэй байна. гэж дүгнэн хариуцагч *******ийг Хэрлэн сумын 6-р баг СМУ-гийн ******* байрны 6 тоот орон сууцнаас нүүлгэн гаргахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдөр , Т.******* нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил; байна гэсэн хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэх юм.

Дээрх хуулийн заалтыг үндэслэн хариуцагч *******ийн 2006 оны 5 сарын 16-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцох тухай гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

 

5.Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо ...Шүүх худалдсан учир гэрээ нь хуулийн дагуу хүчинтэй гэжээ. Үнэхээр худалдсан уу, худалдсан гэрээгээр банкийг залилж зээл авах зорилгоор хуурамч гэрээ хийсэн. Бодит байдалд бид байраа худалдаагүй, анх орсон цагаасаа одоог хүртэл амьдарч байгаа. ... Шүүх хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэсэн атал 6 жил болоогүй байхад хөөн хэлэлцэх хугацаа сэргээх хүсэлт гаргаагүй гээд байгааг ойлгохгүй байна. ... *******ыг хууль ёсны өмчлөгч гэжээ. Цаасан дээр тэгж харагдаж байж болно. Ядаж өмчлөгч болсон шалтгаан, шат дараалал, уг үндсийг шүүх тогтоож чадна гэж найдсан юм. Гэтэл ингэж шийдсэнд туйлын гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байрыг минь буцаан олгох боломж олгоно уу. гэсэн гомдол гаргасан байна.

Хариуцагч ******* нь 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдөр , Т.******* нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэдгийг тухайн үед мэдэж байсан, түүнээс хойш Т.*******тэй удаа дараа уулзаж байснаас гадна 2005 болон 2010 онд Т.*******ээр ...Хэрлэн сумын 6-р баг, СМУ ******* байрны 6 тоот орон сууцны эзэн нь . ...мөн болох тухай тодорхойлолт бичүүлж авч байсан боловч зөвхөн энэ тодорхойлолтоор дээрх байрыг *******ийн өмчлөлд хэвээр байна гэж үзэх боломжгүйгээс гадна өнгөрсөн хугацаанд 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хооронд хийсэн худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар шүүхэд хандаж байгаагүй байна.

 

Мөн хариуцагч нь шүүх сөрөг нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй тухайлбал 2016 онд нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт байхад сэргээх талаар хүсэлт гаргаагүй гэж тайлбарласан талаар гомдолд дурдсан байх боловч эдгээр тодорхойлолт нь 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдөр , Т.******* нарын хооронд хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй юм.

 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд маргаж буй байрны талаар иргэний эрх зүйн ямар нэгэн харилцаа үүсээгүй, тухайлбал хуульд заасан гэрээ, хэлцэл хийгдээгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын гаргасан Хэрлэн сумын 6-р баг, ******* ******* байрны 6 тоотод хууль бусаар амьдарч байгаа *******ийг орон байрнаас чөлөөлж албадан нүүлгэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******ийн 2006 оны 5 сарын 16-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж тус шүүх дүгнэв.

 

Иймд хариуцагч Д.Наранцэцэгийн давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй байх тул түүний гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Хариуцагч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хариуцагч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 138/ШШ/2022/00271 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 138/ШЗ2022/01287 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

 

Ж.ДОЛГОРМАА