| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 315/2026/0039/Э/ |
| Дугаар | 2026/ДШМ/14 |
| Огноо | 2026-04-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2026/ДШМ/14
*******т холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр,
прокурор Б.Цэгмэд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайханы давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, ******* онд ******* аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ******* аймгийн ******* сумын******* баг “*******”-ны ******* тоотод оршин суудаг, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, овогт .
2.Шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан, Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас 3x6 харьцаатай угсардаг сэндвичин сууцыг хулгайлж, хохирогч т 4,275,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэд нь шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн.
4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******ээс 4,275,000 төгрөгийг гаргуулж, хохирогч т олгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн маркийн автомашины үнэ 3,000,000 төгрөгийг улсын орлогод оруулж, хохирогч сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалтын шатанд анхнаас нь үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээн гэмшиж ирсэн. Хохирогч т учруулсан угсардаг сэндвичин сууцыг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр буцаан өгсөн. Хохирогчийн нэхэж байгаа 4,275,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийн гэм бурууг дүгнэхдээ үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлээгүй, хохирлоо нөхөн төлөөгүй гэж дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан. Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба хохирогчтой уулзаж уучлалт гуйсан, хохирлоо төлж барагдуулсан болно. Шүүгдэгч ******* нь ******* аймгийн суманд насанд хүрээгүй 8-15 насны 3 хүүхэдтэйгээ цуг амьдардаг өрх толгойлсон эцэг юм. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.3-д зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, өгнө үү гэв.
6.Прокурор Б.Цэгмэд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэг өгөхдөө “Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөхгүй байна, хохирол төлөгдөөгүй байна гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн. Хохирогчийг яагаад гомдолтой байна гэж үзсэн гэхээр анхан шатын шүүх хуралдаан дээр хохирол төлсөн талаарх баримт авагдаагүй, төлөгдөөгүй байсан. Хэдийгээр тухайн сууцыг хүлээн авсан ч гэсэн ашиглах боломжгүй эвдэрсэн гэдэг үндэслэлээр хохирогч гомдолтой байна гэж мэдүүлдэг. Миний хохирол барагдаагүй гэдэг байдлаар хохирогч Сүхбаатар мэдүүлэг өгсөн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 бол 2-8 жилийн хорих ялтай гэмт хэрэг. Шүүхийн зүгээс тухайн шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн ялын хамгийн доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайханы давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
8.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
9.Шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас 3x6 харьцаатай угсардаг сэндвичин сууцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч т 4,275,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдал нийцжээ. Үүнд:
9.1.Яллагдагч *******ийн “Тухайн өдөр миний танил залгаад "Ах нь ""-ийн уурхайн баруун талд 10 орчим километрт өөрийнхөө машиныг унагаачихлаа. Чи ирээд босгоод өгчих" гэсэн. Би ийн боомтоос өөрийн машинтай очиж, уг машиныг босгож өгсөн. Буцах замдаа сэндвичин байшингийн эвдэрхий хэсгүүдийг өөрийн машинд ачиж, ийн гэрийнх нь гадаа буулгасан...” гэх (Хэргийн 70, 73-74, 163-164 дүгээр хуудас),
9.2.Хохирогч ын “Би сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт зам ангийн кемп ажиллуулж байсан хүмүүсээс 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6х3 харьцаатай сэндвичин эвхдэг байшин нэгийг 5,500,000 төгрөгөөр худалдаж авсан. 2025 оны******* сарын 24-ны өдөр очиж авах гэсэн боловч миний байшин байхгүй байсан... ” гэх (Хэргийн 14-23 дугаар хуудас),
9.3.Гэрч Х.Даваажавын “Би ыг танина. Найз, нөхдийн холбоотой байдаг. Би 2025 оны 04 сарын эхээр кемпээ буулгаад нүүхдээ нэг цагаан өнгийн сэндвичин зөөврийн сууцыг т 5.000.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед байшингаа эндээ түр орхиё. Удахгүй том машинаа асааж ирээд авна гэж ярьж байсан. Тухайн байшин нь ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй...” гэх (Хэргийн 37-38 дугаар хуудас),
9.4.Гэрч С.ийн “Манайх “” боомтын “ ХХК”-ийн ар талд хашаагүй, задгай гэр байгаа. Тухайн үед сэндвичин байшинг манай гадаа, шөнө буулгаад явсан байна лээ. Би гэртээ унтаж байсан. Гадаа чимээ гарах шиг болсон. Өглөө харахад цагаан хавтгай сендвич газар хэвтүүлээд тавьсан байсан... ” гэх (Хэргийн 126-127 дугаар хуудас),
9.5.Гэрч Г.ын “Миний онхолдож унасан машиныг ******* машинтай ирж татаж босгосны дараа яваад өгсөн...” гэх (Хэргийн 129-130 дугаар хуудас),
9.6.Гэрч ын “Манай нөхөр ******* суманд нүүрсний том машины тээврийн жолоочоор ажилладаг. ******* тухайн өдөр гадуур гараад шөнө 01 цагийн орчим орж ирсэн. Хаагуур явсныг мэдэхгүй. Цагаан өнгийн машиныг ******* худалдаж авсан гэсэн...” гэх (Хэргийн 29-30 дугаар хуудас) мэдүүлгүүд,
9.7.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (Хэргийн 6-7, 117-120 дугаар хуудас),
9.8.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (Хэргийн 121-123 дугаар хуудас),
9.9.Хөрөнгийн үнэлгээний “Болор-Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний “2025 оны 4 сарын байдлаар 3x6 хэмжээтэй угсардаг сууцны зах зээлийн үнэ 4,275,000 төгрөг байна...” гэх дүгнэлт (Хэргийн 52-57 дугаар хуудас),
9.10.Хөрөнгийн үнэлгээний “Болор-Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний “ улсын дугаартай тээврийн хэрэгслийн төлөв байдлын тохируулга хийж, 3,000,000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (Хэргийн 43-47, 136-142 дугаар хуудас) зэргээр хэргийн үйл баримт эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
10.Хэрэгт авагдсан гэрч , , нарын мэдүүлэг, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, *******ийн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, газар өмчлөх эрхийн гэрчилгээ, багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. (Хэргийн 59, 75-76, 145-147, 191-200 дугаар хуудас)
11.Шүүгдэгч *******ийн дээр дурдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар “машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэх хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хулгайлах гэмт хэргийн шинж нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууц, далд аргаар, үнэ төлбөргүй авч, тухайн эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авсан шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр бусдын эд зүйл болох угсардаг сэндвичин сууцыг хууль бусаар авч, өөрийн унаж явсан тээврийн хэрэгсэлд ачиж, зөөвөрлөн өөрийн эзэмшилд шилжүүлснээр хулгайлах гэмт хэргийг үйлдэж, төгсгөжээ.
Шүүгдэгч ******* нь “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайн эд зүйлийг зөөвөрлөн авч явах үйлдлээ хөнгөвчлөх, учрах саадыг арилгах зорилгоор ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байх тул “машин механизм ашигласан” гэж үзэж, хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй юм.
12.Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалтын шатанд анхнаас нь үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээн гэмшиж ирсэн. Хохирогч т учруулсан угсардаг сэндвичин сууцыг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр буцаан өгсөн. Хохирогчийн нэхэж байгаа 4,275,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч нь ******* аймгийн суманд насанд хүрээгүй 8-15 насны 3 хүүхэдтэйгээ цуг амьдардаг өрх толгойлсон эцэг юм. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, өгнө үү” гэх давж заалдах гомдлыг гаргасан.
13.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:” гэж,
энэ зүйлийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болно.” тус тус заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээ бус, харин шүүгч эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм.
Хууль тогтоогчоос тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд хэрэглэх эрх олгосон зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэглээгүй нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй болно.
Эрүүгийн хуульд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” гэх ойлголтыг тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаас хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаврыг ухамсарлан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж тайлбарладаг.
Яллагдагч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Би яллагдагчаар татсан тогтоолын зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэж хэлээд мэдүүлэг өгөхөөс татгалзсан байна. (Хэргийн 70 дугаар хуудас)
Түүнээс гадна тэрээр 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр болон 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Би ямар хэрэгт яллагдагчаар татагдаад байгаагаа ойлгосон. Гэхдээ яллагдагчаар татсан тогтоолын зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гээд үйл явдлын талаар тодорхой, дэлгэрэнгүй мэдүүлжээ. (Хэргийн 73-74, 163-164 дүгээр хуудас)
Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* “Тэр өдөр танил найзынхаа машиныг янзлаад буцаад явж байх үедээ тухайн байшинг ачиж явсан нь үнэн. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний буруу. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа...” гэж хэлсэн байна. (Хэргийн 235-237 дугаар хуудас)
Дээр дурдсан шүүгдэгч *******ийн 4 удаагийн мэдүүлгээс дүгнэлт хийхэд шүүгдэгч үйл явдлын талаар мэдүүлж, үйлдлээ хүлээн зөвшөөрдөг боловч зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байх тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлгүй болно.
Хэрэгт авагдсан шүүгдэгч *******, нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, ын “Би *******тэй 2022 онд танилцаж, нэг гэрт ороод хамтран амьдарч байна. Бид гэр бүлийн батлах байхгүй. Манай нөхөр ******* нүүрсний том машины тээврийн жолоочоор ажилладаг...” гэх мэдүүлэг, ******* аймгийн ******* сумын “” багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч *******ийг гурван хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг гэж дүгнэх боломжгүй байна. (Хэргийн 29-30, 83, 232 дугаар хуудас)
Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч т 4,275,000 төлсөн баримт зэргээр нотлогдож байна. (Хэргийн 231, 261 дүгээр хуудас)
14.Иймд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд харшлаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайханы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон нийт 65 (жаран тав) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3.Шүүгдэгч ******* шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хохирогч т 4,275,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
С.ГАНЧИМЭГ