Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/157

 

 

                                 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Д.Дуламжав, хохирогч Г.*******, шүүгдэгч И.*******баяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И.*******баярт холбогдох эрүүгийн 1836000000115 дугаартай, 178/*******18/0124/Э/ индекстэй хэргийг *******18 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод  оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн *******10 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн  11 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******баяр

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч И.*******баяр нь *******18 оны 07 дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Г.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын  нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч И.*******баяр шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг 7 хоногийн дотор төлж барагдуулна гэж мэдүүлэв.

Хохирогч Г.*******гийн // мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...*******18 оны 07 дугаар сарын *******-ны өдөр бид гурав М.г хайгаад явж байтал Рояал зочид буудлын ар талын шатан дээр И.*******баяртай зогсож байсан.Би М.д хандаж “ чи хүний архи аваад хаашаа алга болчихдог юм” гэхэд юу ч хэлээгүй. Тэгэхээр нь би гартаа барьж явсан нивигээрээ далайхад И.*******баяр намайг шат руу түлхээд унагачихсан.Би зээ дүү ийг дуудаад эмнэлэгт хүргүүлсэн.Эмчилгээний зардал 4*******.000 төгрөгийг гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг /хх-11-12-р хуудас/

Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Г.******* ирээд “та хоёр миний архийг ууж байна уу” гэж хэлээд гартаа барьж явсан нивигээрээ И.*******баяр бид хоёр луу далайхаар нь И.*******баяр түлхчихсэн чинь шат руу уначихсан. Тэгээд Г.******* босож ирээд миний хавирга гэмтчих шиг боллоо манай дүү ийг дуудаад өгөөч гээд өөрөө утсаараа дуудсан ... гэх мэдүүлэг / хх-13-14-р хуудас/

Гэрч О.Минжүүрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Г.******* бид хоёр Рояал зочид буудлын ар талаар гарахад арын шатан дээр М. И.*******баяр гэх залуутай хамт сууж байсан.Тэгтэл Г.******* М. руу  “ чи миний архи аваад бултлаа” гээд гартаа барьж явсан нивигээрээ далайхад И.*******баяр Г.*******г шат руу түлхээд унагаасан. Г.******* босож ирээд миний хавирга хугарчихлаа гээд утсаараа дүүгээ дуудаад, удалгүй дүү нь машинтай ирээд эмнэлэг рүү аваад явсан.Г.*******г өөр цохиж зодсон хүн байхгүй ... гэх мэдүүлэг / хх15-16-р хуудас/

Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... *******18 оны 07 дугаар сарын *******-ны өглөө 10 цагийн үед Г.******* ах над руу залгаад “ ах нь хүнд зодуулчихлаа, бие эвгүй байна, ирээд аваадахаач “ гэсэн. Намайг очиход баруун талын хавиргаа дараад тонгойгоод сууж байсан.Хажууд нь М. өөр 2 танихгүй хүн байсан. Хэн ийм болгочихов гэхэд  М.тай хамт явсан залуу ингэчихлээ гэсэн. Би М.г “ чи яаж байгаа юм бэ”гэхэд зодсон залуу нь тэр явж байна гээд ХААН банкны тийшээ заасан. Би Г.******* ахыг аваад эмнэлэг явсан ... гэх мэдүүлэг / хх17-18-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны *******18 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 400 дугаартай шинжээчийн ...1.Г.*******гийн биед цээжний баруун талын плеврийн хөндийд хий, шингэн хуралдалт, баруун талд VIII хавирга зөрөөгүй,хөндлөн хугарал, баруун уушгинд гуурс, гуурс тавьсан шарх, гуурсаар гарсан 1 литр цусархаг агууламж, баруун гарын тохойд 1х0.5см өнгөц зулгаралт гэмтлүүд  тогтоогдлоо.

-Г.*******гийн биед учирсан гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх,унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

-Г.*******гийн биед учирсан дээрхи гэмтэл нь гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-24-25-р хуудас/

Г.*******гийн өвчний түүхийн хуулбар / хх-28-38-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч И.*******баярын мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн өгсөн:...М.тай хамт Рояал зочид буудлын арын шатан дээр юм яриад сууж байтал Г.*******, О.Минжүүр нар ирээд Г.******* И.*******баярыг “ архи авч явлаа” гээд дайраад гартаа барьж явсан нивигээ далайхаар нь би цээж рүү нь түлхчихсэн чинь шат руу уначихсан.Надад Г.*******г шатнаас түлхэж унагаая гэсэн бодол байгаагүй, нивигээ далайхаар нь цохичихож магадгүй гэж бодоод түлхсэн... гэх мэдүүлэг /хх 41-42-р хуудас/

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч И.*******баяр  нь *******18 оны 07 дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.*******г Рояал зочид буудлын шат руу түлхэж унагаснаас  түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй  учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдлоо.

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүгдэгч И.*******баярын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Г.*******, тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан гэрч М., О.Минжүүр нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх ба шүүгдэгч И.*******баяр  нь болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Г.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. 

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч И.*******баярыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй чруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч И.*******баярын болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Г.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч 4*******.000 төгрөгний хохирол нэхэмжилснийг шүүгдэгч төлөхөө  илэрхийлжээ.

Шүүгдэгч И.*******баярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч И.*******баяр  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлын 4*******.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бичиг баримтгүйг дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  ******* овогт *******ын *******баярыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******баярыг хорих ял оногдуулахгүйгээр  06 / зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8,6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж болохыг тайлбарласугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч И.*******баяраас 4*******000 / дөрвөн зуун хорин мянган/ төгрөг гаргуулж хохирогч Г.*******д олгуулж, хохирогч бусад эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар  нэхэмжлэх эрхтэйг дурдсгай.

5.Шүүгдэгч И.*******баяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.*******баярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ГАНТӨГС

Top of Form