Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар   2026/ДШМ/15 

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр, 

прокурор Б.Цэгмэд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг, Х.Ургаа,

           шүүгдэгч *******,

               шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 0 сарын 19-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаагийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Монгол Улсын иргэн, ******* онд ******* аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн “*******” гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн сумын баг хотхоны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар,

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 400 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэснийг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 34 дугаартай магадлалаар хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, урьд оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 сар 13 хоногийн хугацаагаар тогтоосон регистрийн дугаартай, овогт ы .

2.Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад зааснаар жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 18 цаг 50 минутын орчим Сүхбаатар аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “” караокены урд талын засмал замаар маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,19 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэд нь шүүгдэгч *******н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 1 сарын 14-ний өдрийн 2025/ДШМ/34 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 сар 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 13 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 10 сар 13 хоногоор тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил  5 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч ******* Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнийг болгоомжгүй гэмт хэрэгт тооцно. Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн талаар шалгуулахгүй, би гэмт хэрэг үйлдээгүй гэдэг байдал гаргаагүй, тухайн гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй болно. Тухайн гэмт хэргийг үйлдсэнээ анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тухайн хэрэгт бусдад төлөх төлбөр байхгүй нөхцөл байдал байгааг давж заалдах шатны шүүх анхаарахыг хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт орсон бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно. Мөн заалтын 1.2-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохыг хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилсан. Тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнд олон төрлийн ялаас сонгон оногдуулж болох бөгөөд албадан ажил хийлгэх ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял байх боломжтой юм.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйл буюу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах зохицуулалтыг баримтлан давж заалдах шатны шүүхээс магадлалаар оногдуулсан 4 сар 13 хоногийн хугацааны зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал болно. Тиймээс 4 сар 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг өөр ялаар солих боломжгүй юм. Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-ийг барьсан. Энэ заалтад хэд хэдэн тогтоолоор ял оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нь тогтооно гэж заасан. Гэтэл шийтгэх тогтоолын 3 дугаар заалтад: аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 3******* магадлалын заалтыг авч заасан байгаа. Энэ магадлалын 8 дугаар хуудсанд “Дорнод аймгийн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 16-ны өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 13 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дууссан. Ийм учраас эдлэх ялаас хасаж тооцвол зохино.” гэдэг дүгнэлт хийсэн байгаа. Гэхдээ магадлал тогтоох хэсэгт болохоор энийгээ нэгтгээд 4 сар 13 хоног гэж заасан. Сум дундын шүүх магадлалын энэ заалтыг авсан хэр нь энэ алдааг нь засахгүйгээр 4 сар 13 хоног гээд уг нь хуулиараа бол эдэлж дуусаагүй ялыг нэгтгэх ёстой байтал эдэлж дууссан ялыг нэгтгэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Энэ бол Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй. Тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байгаа. Х.Ургаа өмгөөлөгч шүүх заавал хорих ял оногдуулахгүйгээр, бусад төрлийн ял оногдуулах боломжтой талаар давж заалдах гомдолдоо дурдсан. Эрүүгийн хуульд нэмж нэгтгэх асуудлыг тогтоосон. Эдлэх ялыг тус тусад нь оногдуулж болно. Мөн нэмж нэгтгэж болно гэж заасан боловч заавал хорих ялаар гэдэг ч юм уу, ялыг сольж нэгтгэнэ гэсэн зохицуулалт байхгүй байгаа. Түүнчлэн н хувьд ам бүл 5, бага насны 2 хүүхэдтэй. Хамгийн бага охин нь 2 настай. Энэ хүүхэд аавыгаа хоригдсон хугацаанаас хойш үгүйлдэг, санадаг. Шөнөдөө аавыгаа зүүдлээд бархираад сэрдэг, орондоо шээдэг, зүүдлээд босож явдаг. Хүүхдийн сэтгэхүйн байдалд нөлөөлж байгаа. Хуулиар д хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломж байхад хорих ял оногдуулсан. Давхар бага насны хүүхдүүдийн эрх ашгийг зөрчиж, хүүхдүүдийг нь давхар шийтгэж байна гэж үзэж байгаа учраас ял шийтгэлийг өөрчилж өгөхийг хүсэж байна гэв.

7.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх үг байхгүй гэв.

          8.Прокурор Б.Цэгмэд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч *******н хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, анхан шатны шүүхээс 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 1 жил 5 сарын хугацаагаар жолоодох эрхийг хассан. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн хувьд хорих ялын хэмжээ хамгийн бага нь 6 сараас 3 жилийн хугацаагаар ял оногдуулахаар байгаа. Мөн шүүгдэгч *******н хувьд өмнө нь 4 удаа санаатай гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн. Анхан шатны шүүхийн эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа үндэслэлийн хувьд шүүгдэгч өмнө нь 4 удаа ял шийтгүүлэхдээ 2 удаа торгох ялаар, 2 удаа зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэнд байдаг. 5 дахь удаагаа дахин гэмт хэрэг үйлдэж байгаа энэ үйлдэл нь шүүгдэгч өөрийн хувийн байдал, хорихоос өөр төрлийн ял шийтгэл эдэлж байгаа үйлдэлдээ дүгнэлт хийхгүй байна гэдэг асуудал нь хорих ялаар ял шийтгэх үндэслэл болж байна гэж дүгнэсэн. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргаж байгаа гомдлын агуулгад дурдагдсан давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан баримтын хувьд өмнө нь давж заалдах шатны 2025 оны 1 сарын 14-ний өдрийн магадлалаар 04 сар 13 хоногийн хугацаагаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож анхан шатны шүүх хуралдаанд 2026 оны 1 сард шүүхээр хянан хэлэлцсэн. Тухайн үед тухайн магадлал хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдсэн. Тэгэхдээ шүүгдэгчийн хувьд ял шийтгэлээ эдэлж эхлээгүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд ялтан өмнөх шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялыг эдэлж эхлээгүй байгаа тохиолдолд дахин гэмт хэрэг санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нэмж нэгтгэх шүүхийн эрх хэмжээг тусгаж өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          9.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаагийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

10.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

11.Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад зааснаар жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 18 цаг 50 минутын орчим Сүхбаатар аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “” караокены урд талын засмал замаар маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,19 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдал нийцжээ. Үүнд:

11.1.Яллагдагч *******н “Би 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн үед аймгийн зүүн урд талд найз ийг машиндаа өвс ачиж байна гэхээр нь яваад очсон. тэй хоёр, хоёр лааз пиво уусан. 18 цаг өнгөрөөгөөд машинаа унаад гэр лүүгээ харьж яваад “” караокены урд талын зам дээр цагдаагийн алба хаагчтай таарсан. Драйгер үлээхэд 1.19 хувийн согтолттой гарч, миний тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэх мэдүүлэг (Хэргийн 26-28, 39-4 хуудас)

11.2.Гэрч ын “2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 7051102 тоот утаснаас дуудлага ирсний дагуу “” караокены урд талын засмал замд хөдөлгөөнд оролцож байсан мөнгөлөг өнгийн маркийн тээврийн хэрэгслийг зогсооход ******* гэх хүн жолоо барьж байсан. Тухайн жолооч 2025 оны 05 сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогдон 1 жилийн хугацаатай эрхээ хасуулсан байсан... ” гэх мэдүүлэг (Хэргийн 22-23 дугаар хуудас),

11.3.Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (Хэргийн хуудас),

11.4.Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (Хэргийн 6-8 дугаар хуудас),

11.5.Драйгер багажийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл (Хэргийн 10-16 дугаар хуудас),

11.6. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (Хэргийн 17-18 дугаар хуудас),

11.7.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 0 сарын 15-ны өдрийн 2025/ЗШ/511 дугаартай шийтгэврийн хуулбар,

11.8.Жолоочийн лавлагаа, мэдээлэл (Хэргийн 4 хуудас) зэрэг баримтуудаар хэргийн үйл баримт эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

          12.Хэрэгт авагдсан шүүгдэгч *******н тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 53, 270 дугаартай  шийтгэх тогтоолууд, тус шүүхийн 2025 оны 511 дугаартай шийтгэвэр, ШШГЕГ-ын Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 02/1377 дугаартай албан бичиг, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 278 дугаартай, 2024 оны 400 дугаартай шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 3******* магадлал зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. (Хэргийн 9, 46-10 хуудас)

          13.Шүүгдэгч *******н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

          Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан хийгээд түүний амьсгал дахь спиртийн агууламж 1,19 хувийн промилли байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр, тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 511 дугаартай шийтгэврийн хуулбараар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

          14.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа нь анхан шатны шүүхээс шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг гаргасан байна.

15.Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаагийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтүүдийг оруулахаар шийдвэрлэв. Учир нь:

Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд анх мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлсэн, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаагүй,   түүний үйлдсэн гэмт хэрэг хөнгөн, согтуурлын зэрэг бага, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 3-5 насны 2, 17 настай 1, нийт 3 хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилсөн болно.

16.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэснийг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 34 дугаартай магадлалаар анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, урьд оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 сар 13 хоногийн хугацаагаар тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 13 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 10 сар 13 хоногоор тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаагийн давж заалдах гомдлыг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 0 сарын 19-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулсугай:

          1.1.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

          1.2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 (дөрөв) сар 13 (арван гурав) хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 10 (арав) сар 13 (арван гурав) хоногоор тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

          1.3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 10 (арав) сар 13 (арван гурав) хоногийн хугацаагаар Сүхбаатар аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчилсүгэй.

          1.4.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгосугай.  

          1.5.Шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч *******н цагдан хоригдсон нийт 88 хоногийг  ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          4. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ                                      С.ОЮУНТУНГАЛАГ

           ШҮҮГЧИД                                      Г.УРТНАСАН

                                                                                       С.ГАНЧИМЭГ