| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2018/00069/Э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.Сэржoмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Б.О
Улсын яллагч: Г.Х
Хохирогч: Н.Б
Улсын өмгөөлөгч Г.Л
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 1822000980057 тоот хэргийг 2018 оны 6 сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1986.10.31-нд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Аривжихын 6-7 тоотод оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ЗЮ86103175/ Тулгат овогт Банзрагчийн Б.Б нь орон байранд нэвтэрч хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, эд хөрөнгө устгах, гэмтээх буюу Эрүүгийн хуулийн 17.8 дүгээр зүйлийн 1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокурорын 2018 оны 6 сарын 27-ны өдрийн 64 дугаартай яллах дүгнэлтэд “Яллагдагч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сард Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, “Тэвшийн говь” ХХК-ний 2 дугаар уурын зуухны зүүн талын хашаанд оршин суух Н.Бгийн байшингаас 60 кг адууны мах, 26 кг хонины мах хулгайлж, 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгний, мөн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бугуйн цаг, мөнгөн бөгж зэрэг эд зүйлс хулгайлж, 60.000 /жаран мянга/ төгрөгний буюу нийт 340.000 төгрөгний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр, 2018 оны 4 дүгээр сарын 10-аас 2018 оны 4 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.Цын эзэмшлийн 41-56 ДУЗ улсын дугаартай “Даюун” маркийн мотоциклийг шатааж, 350000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /хх-140-142/
Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Н.Бгийн шүүх хуралдаанд гаргасан: Б.Б нь 2017 оны 9 сараас эхэлж манайх руу орсон гэж би үзэж байна. 9 сарын 20-доор баруун талаасаа уурын зуухны талаас хашаа давж, согтуу орж ирээд гэрийн хаалга эвдэж ороод, манай гэрт юм ууж, идээ тавагны чихэр, ааруул зэргийг асгаж, цутгалан байж авч гараад явсан байсан. Мэдүүлэг дээр гарч байна. Б.Б нь ямар биетэй билээ. Энэ хүн нэг удаагийн явалтаар 80 кг махыг өргөөд шуудайнд хийж авч явж чадахгүй. 2018 оны 1 сард нэг удаагийн авалтаар адууны мах, бага малын махнаас аваад явсан. Дараагийн удаа дахиад авахдаа мах унаж үлдсэн байсан. Намайг бүр идэх юмгүй орхисонгүй гэж бэлэгшээгээд хоол ундандаа хэрэглэж байсан. 2018 оны 3 сарын 16-ны өдөр явахдаа “манай гэр лүү хулгай орсон байгаа. Тийм болохоор чи манай гэрийг харж хандаж байгаарай” гэж найздаа захиж орхисон. Шөнийн цагаар манайх руу ороод байдаг байсан. Тэгсэн өдрийн цагаар манай найз гэрийг маань эргээд ирсэн чинь Б.Бтай үүдэнд таарсан гэсэн. Зөрөөд дотогшоо ороход гэрийн хаалга эвдчихсэн байхаар нь гарч ирээд Б.Бгийн араас хөөцөлдөөд гүйцээгүй гэж над руу хэлсэн. Би тэр үед хотод байж байсан. Тэр өдрөө аймагт ирээд үзэхэд миний бугуйн цаг, мөнгөн бөгж байхгүй байсан. Б.Б 4 удаа манайх руу орж хаалга үүд, амбаар сав эвдэж бусниулснаар 5 цоож, 3 цүү эвдсэн. Эд нарыг нэхэмжлээгүй. Сүүлийн манайд орж бугуйн цаг, мөнгөн бөгж авсан байсныг үнэлж байсан боловч сүүлд нь байцаагч надад эргүүлж өгсөн. Тэд нарыгаа би хэрэглэхгүй байгаа. Хулгайд алдсан махны төлбөрийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг;
- Гэрч Х.Энхтөрийн “2018 оны 3-р сард би Дундговь аймгийн төвд Дашваанжил ХХК-д харуулын ажил хийдэг байсан юм. Тухайн үед манай найз Н.Б манай гэрийг эргэж байгаарай гээд түлхүүрээ үлдээгээд явсан юм. Тэгээд би найз Н.Б Сайнцагаан сумын 7-р баг Тэвшийн говийн 2-р уурын зуухны зүүн талд байх блокон хашаанд байх гэрийг нь эргэхээр 2018 оны 03 сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна ганцаараа очсон юм. Тэгээд хашаагаар нь ортол Б.Б буюу Батунаа гэж дууддаг залуу хашаанаас гараад гүйгээд явчихсан юм. Тэгэхээр нь би хулгай хийчихлээ гэж бодоод араас нь хөөе зогсож бай гээд хашгирахад тэр чигтээ гүйгээд явчихсан. Тэгээд би буцаад гэрт нь иртэл гэрийнх нь хаалганы цоожийг эвдлээд гэрт орсон байдалтай байсан. Юу авсаныг нь мэдээгүй. Мөн гадаа амбаарынх нь хаалганы цоожийг эвдлээд онгойлогчихсон байсан. Б.Б нь ганцаараа явж байсан. Тухайн үед орой 17 цаг өнгөрч байсан” гэх мэдүүлэг /хх-68/
- Гэрч Б.Отгончулууны /Б.Бгийн төрсөн эгч/ “2018 оны 03 сарын сүүлээр ганцаараа Гурвансайхан суманд оршин хөдөө гэрт ирсэн юм. Ирэхдээ шаргал өнгийн бугуйн цаг, мөнгөн бөгж зэрэг эд зүйлстэй ирсэн. Юун эд зүйлс юм гэж асуухад надад хүн өгсөн юм гэж байсан. Тэгээд 2018 оны 4 сарын эхээр аймаг руу явсан. Тэгэхдээ авчирсан зүйлсээ орхиж явсан. Тэр нь одоо байгаа” гэх мэдүүлэг /хх-63/
- Шинжээчийн 2018.03.28-ны өдрийн 31 тоот дүгнэлтэд “ Бугуйн цаг – 40000 төгрөг, адууны тал мах 60 кг – 228000 төгрөг, хонины бүтэн мах – 52000 төгрөг, нийт – 320000 төгрөг” гэжээ /хх-70-71/
- Шинжээчийн 2018.04.25-ны өдрийн дүгнэлтэд “Бөгж – 20000 төгрөг” гэжээ
- Хохирогч Э.Цын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2018.04.10-ны өдөр Ган-илч ХХК-ны 1- р уурын зууханд галчаар гарсан юм. Өглөө ажилдаа ирэхдээ өөрийнхөө Даюун маркийн 41-56 ДУЗ улсын дугаартай мотоциклоо хашааны үүдэнд нь орхисон байсан юм. Тэгсэн шөнийн 00 цагийн үед миний мотоцикль гэнэт шатсан гаднаас нэг танихгүй хүн орж ирсэнээ мотоцикль чинь шатаж байна гэж хэлсэн. Тэгээд Онцгой байдлын газарт дуудлага өгч унтраалгасан юм. 41-56 ДУЗ дугаартай мотоциклийн бичиг баримт мотоцикль шатах үед суудлын бүрээсэн доор байсан болохоор шатсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-13-14, 40/;
- Гэрч О.Гунгаабуугийн “2018.04.10-ны орой шөнө санагдаж байна. Аймгийн төв захаар ганцаараа гэрлүүгээ алхаж байтал захын баруун талд байх уурын зуухны үүдэнд нэг мотоцикль шатаж байсан. Тэгэхээр нь цагдаа, онцгой байдлын газарт мэдэгдсэн. Ойр орчимд нь ямар нэгэн хүн харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-20/
- Шинжээчийн 2018.04.17-ны өдрийн 49 тоот дүгнэлтэд “Даюун маркийн хуучин мотоцикль – 350000 төгрөг” гэжээ /хх-22-23/
- Баримтат мэдээллийг хуулбарлан авсан тухай тэмдэглэлд “Тус аймгийн Сайнцагаан сумын 7-р баг Ган-илчийн 1-р уурын зуухны үүдэнд байсан иргэн Э.Цын эзэмшлийн Даюун маркийн мотоцикль 2018.04.10- 2018.04.11-нд шилжих шөнө шатсан гэх гэмт хэрэгт тус аймгийн Сайнцагаан сумын 7-р баг “Цоглог плаза” дэлгүүрийн хойд талд байх 12-р байрны баруун урд талын өнцөгт суурилсан ертөнцийн зүгээр зүүн тийшээгээ харсан хяналтын камерын 2018.04.11-ны 00 цаг 02 минут, 58 секундээс 00 цаг 03 минут, 59 секунд ; хүртэл 1 минут 1 секундын бичлэг, мөн 7-р баг нутаг аймгийн төвд байх “Мөнгөлөг” барилгын материалын дэлгүүрийн гадна талын зүүн хойшоогоо харж байрласан хяналтын камерны 2018.04.11-ны 00 цаг 05 минут, 48 секундээс 32 секунд үргэлжлэх бичлэгийг “СД”-нд буулган хуулбарлан авч, тэмдэглэл үйлдэв” гэжээ /хх-9/
- Нийт 8.40 мb-ын багтаамж бүхий 2 минут 3 секундын бичлэг бүхий диск;
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд “ Сайнцагаан сумын 7-р баг Ган Илчийн 1-р уурын зуухны урд байсан Даюун маркийн 41-56 ДУА улсын дугаартай мотоцикль шатсан гэх хэргийн газарт үзлэг хийв. Хэргийн газарт очиход галыг унтрааж мотоциклийг хашаанд оруулж тавьсан байдалтай мотоцикль шаргал өнгийн банктай, дээд талд нь Даюун гэсэн бичигтэй хар өнгийн суудалтай тээврийн хэрэгсэл байна. Мотоциклийн хянах хэсэг болон суудлын урд хэсэг моторын дээд хэсэг цээж утас зэрэг нь шатаж хайлсан 2 дугуй бүтэн суудлын хойд хэсэг хойд гэрэл зэрэг эд зүйл шатаагүй байв. Үзлэгийн явцыг гэрэл зургын аргаар бэхжүүлэв” гэжээ. /хх-3-5/
- Шинжээчийн 2018.04.26-ны өдрийн 180390019 тоот дүгнэлтэд “ Эрүүгийн 182200121 дугаартай хэрэгт хэргийн газраас илэрсэн гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөрний уртыг томъёонд оруулан бодоход 41-42 размерийн өмсгөлтэй байж болохооор байна. Дээрх гутлын улны мөр нь гутлын улны нийт урт, уланд үүссэн шинж тэмдэгээс үзэхэд эрэгтэй хүний гутал байна. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын улны мөр иргэн Б.Бгаас хурааж авсан хар өнгийн түрийтэй гутлын мөртэй тохирно. Гутлын улны мөрүүд нь өөр хоорондоо дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт дурьдсан ерөнхий шинж тэмдэгээр тохирч байна” гэжээ /хх-25-28/
- Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмгэг сэтгэц судлалын шинжилгээний шинжээчийн 2018.04.19-ний өдрийн 7 тоот дүгнэлтэд “Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, мэдээлэлийн хомсдолтой. Б.Б нь үнэн зөв мэдүүлэг өгч чадна. Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай” гэжээ /хх-30-32/
Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 1 сараас 3 сар хүртэлх хугацаанд , мөн 2018 оны 3 сарын 16-ны өдөр Дундговь аймгийн 7-р багийн нутаг дэвсгэр Говийн гал ХХК-ийн 2-р уурын зуухны зүүн талд байрлах хохирогч Н.Бгийн гэр, амбаарт цоожийг эвдлэн орж , адууны мах 60 кг, хонины мах 26 кг, бугуйн цаг, мөнгөн бөгж зэрэг эд зүйлийг хулгайлан авч нийт 340000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг /хх59-62/, эд зүйл хураан авч үзлэг хийсэн, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх55-57,79/, гэрч Х.Энхтөр, Б.Отгончулуун нарын мэдүүлэг /хх63, 68/, шинжээчийн дүгнэлт /хх70-74/ зэрэг баримтаар; 2018 оны 4 сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэр Ган-Илч ХХК-ийн уурны зуухны хашааны гадна байсан Э.Цын эзэмшлийн Даюун маркийн 41-56 ДуЗ улсын дугаартай мотоциклийн бензиний саванд гал тавьж шатаасан болох нь гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-2-5/, камерийн бичлэг, хохирогчийн мэдүүлэг /хх13-14/, гэрч О.Гунгаабуугийн мэдүүлэг/хх-20/, шинжээчийн дүгнэлт /хх22-23/, Онцгой байдлын газрын шуурхай дуудлагын хуудас, илтгэх хуудас /хх128-129/ зэрэг баримтаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар хүн байнга амьдрах орон байр, агуулахад, хууль бусаар нэвтрэн орж бусдын эд зүйлийг хулгайлсан, мөн санаатайгаар бусдын эд хөрөнгийг галдан шатаасан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хууулийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул хулгайлах болон эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан хэд хэдэн санаатай гэмт хэргийг хоёроос дээш удаа үйлдсэн, нийтэд аюултай аргаар буюу галдан шатаах аргаар гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно. Б.Бгийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Б өмнө нь шүүхээр 4 удаа шийтгүүлж байсан нь ял шалгах хуудас, шийтгэх тогтоол, магадлалын хуулбар баримтаар /хх94-115/ тогтоогдож байна. Тухайлбал:
Шүүгдэгч Б.Б нь 2004, 2011, 2013 онуудад шүүхээр ял шийтгүүлж, аль хүнд ялтай хэрэгтээ буюу Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан ялгүй болох хугацаа тоологдож байгаад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болж, өршөөлд хамрагдсан байна.
2017 оны 6 сарын 16-нд шийтгүүлсэн хэргийн тухайд 2017.07.01-нээс дагаж мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд “ялтай байдал” гэсэн ойлголт хуульчлагдаагүй тул Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 2-т “…гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” зарчмыг үндэслэн Б.Бг ялгүй болсонд тооцлоо.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Цт нь 350000 төгрөгийн хохирол, хохирогч Н.Бд 340000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн 2018.03.28-ны өдрийн 31 тоот дүгнэлт, 2018.04.17-ны өдрийн 49 тоот дүгнэлтээр /хх 22-23, 70-74/ тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Бгаас бугуйн цаг, бөгжийг хураан авч хохирогч Н.Бд олгосон, үлдэх хохирлыг нөхөн төлөөгүй байх тул Б.Бгаас нийт 630000 төгрөгийг гаруулан хохирогч нарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь ялгүй болсон, Эрүүгийн хуулийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёроос дээш удаа үйлдсэн, нийтэд аюултай аргаар буюу галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн, мөн улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялд торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногт шилжүүлэн тооцож, нэмж нэгтгэх байдлаар биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гутлыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт гал түймэр гарсан нөхцөл шалтгааныг тогтоолгохоор шинжээчээр томилсон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018.04.19-ний өдрийн 25/04 дугаартай дүгнэлт /хх-34/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, “шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн ээзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн” гэж үзэх боломжгүй тул шүүх тухайн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэнгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар
зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С.С