| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0155/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/181 |
| Огноо | 2018-07-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ
Улсын яллагч: Д.Цогжавхлан
Насанд хүрээгүй хохирогч *******, хууль ёсны төлөөлөгч *******, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батбаяр
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *******д холбогдох эрүүгийн 1714000820062 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 33 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой мэргэжилгүй, ******* овогт *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутагт *******г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ажлаасаа ирэхэд охин ******* байхгүй байсан. Дүү ******* нь Мтэй гүйх гээд явсан гэж хэлэхээр нь гадуур хайж байгаад таарсан. Хохирогчийг түлхсэн нь үнэн. Хүүхдийн гар хугарсан байна гээд ээж нь ирсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн. Эмийн сангаас 100000 төгрөгийн эм тариа авч өгсөн гэв.
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...Би *******гийн нуруунд цохисон. Гэмтэл учруулахаар цохиогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/
Арван найманд насанд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн:
...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн оройн 18 цагийн үед дөрвүүлээ онгоц буудлын тэнд очоод гүйгээд голруу очиж тоглож байгаад 21 цаг өнгөрч буцаад ирж байхад Б эгч ирээд хамгийн түрүүнд өөрийнхөө охиноо нэг удаа гараараа нуруу луу нь цохиж , дараа *******гийн мөрлүү цохисноо, миний зүүн талын мөрлүү 1 удаа гараа зангидаж байгаад цохисон. Намайг цохисоны дараа миний гар өвдсөн. Би тухайн үед түүний охины куртик нь өмссөн байсан ба манай эгч куртикийн тайлж байхад миний гар өвдөж байсан. Намайг цохисоны дараагаар миний гар аймаар өвдөөд би уйлсан. Гэртээ ирээд дотуур цамцаа тайлах гэсэн боловч гар өвдөөд байсан миний мөрлүү Б эгч цохисон, одоо гар өвдөөд байна гэж хэлсэн. Маргааш рентгэн зураг авахуулахад зургыг нь уншуулахад гарын мөр хэсгээр хугаралттай байна гипсдүүлээд 23 хоног хоноодох, мөн эмийн сангаас 5 бент, 2 ширхэг хөвөн, сольт зэргийг авчруулаад миний гарыг гипсдүүлсэн. ******* эгч гараа зангидаж байгаад хүчтэй цохисон. Б эгч намайг цохихоос өмнө миний гар зүгээр байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/
Арван найман насанд хүрээгүй гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...тэгээд ээж нь эхлээд Оюунааг нурууны хэсэг рүү 1 удаа цохиж авсаны дараагаар манай эгчийг хүүхэд уруу татлаа гэж хэлээд түүний гарлуу нь 2 удаа гараараа цохисон, намайг бас гараараа цохисон. Тухайн үед миний гар бас өвдсөн боловч маргааш нь зүгээр болсон. Мөн *******гийн зүүн талын гар нь байсан байх гарны дээд хэсгээр нь 1 удаа цохиход тэр уйлсан, гараа зангидаж байгаад цохисон… гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/
Арван найман насанд хүрээгүй гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
..эхлээд өөрийнхөө хүүхдээ цохиж авсан , дараа нь миний мөрний хэсэгрүү гараа зангидаж байгаад цохисон. Мөн *******гийн мөрний хэсэгрүү 1 удаа цохиж авахад ёоёо гээд уйлаад байсан. *******г ******* эгч цохисоны дараагаар гар өвдлөө гэж байсан. Тэрнээс өмнө тэр зөв зүгээр байсан юм. Тэр газарт унаад эсхүл өөр нэгэн байдлаар түүний гар нь гэмтсэн юм байхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...Б эгч хаагуур тэнээд байгаа юм гэж хэлээд Оюунаагийн яг хаагуур нь цохисныг нь би мэдэхгүй гараараа цохисон. Дараа нь цуг явсан 2 хүүхдийн нэгийг нь чи хүүхэд уруу татлаа гэж хэлээд цохиж харагдсан. Тэр хоёр хүүхдийн эгчийг нь 1 удаа нурууны ойролцоо цохисон. ******* эгч *******гийн нурууны хэсэгт 1 удаа түлхсэн. *******г баруун гараараа зангидаад цохисон. Тэр хүүхэд наашаа хараад зогсож байхад гараараа өөрлүүгээ татсан байдалтай нуруунд цохисон… гэх мэдүүлэг /хх-ийн 36-37
Арван найман насанд хүрээгүй гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн
...гол дээр байж байхад ******* 2 удаа унасан . Тухайн үед хайрагтай газарт унасан . Унаж босож ирээд янз бүрийн юм хэлээгүй, …би түрүүлээд ээж рүүгээ гүйж ирэхэд ээж миний нурууны хэсэгт гарынхаа алгаар 2 удаа цохисон. Намайг цохиж байхад нөгөө гурав миний хойноос ирж байсан. Намайг цохисны дараагаар ээж *******г гараа дотогшоогоо татсан урьдаас нь түлхсэн, түүний дараагаар нь тэр цуг явж байсан хоёр хүүхдийг мөн нэг нэг удаа нурууны хэсэгт нь цохисон… гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 198 дугаар дүгнэлт:
1.*******-н биед зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ.
2.Хавтаст хэргийн материалд ирүүлсэн зүүн мөрний үений эгц рентген зургаар зүүн бугалга /атгаал/ ясанд гэмтэл тогтоогдсонгүй.
3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4.*******гийн биед учирсан зүүн мөрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь хүчтэй цохих, цохигдох, гараар тохойдож унах үед үүсэх боломжтой, түлхэх үед үүсэх боломжгүй.
5.Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №366 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна.
6.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт/хх-ийн 171-172/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 563 дугаар дүгнэлт:
1.Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017.08.09-ний өдрийн 366 дугаартай дүгнэлт үндэслэлгүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.02.06-ны өдрийн 198 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Учир нь ирүүлсэн 3 ширхэг рентген зургуудыг дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмчээр уншуулахад зүүн гарын атгаал ясны хугарал гэмтэл тогтоогдсонгүй.
2.*******гийн биед зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ.
3.*******гийн биед учирсан зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Тухайн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийг зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.*******гийн биед учирсан зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хатуу хайрга шингэн дээр гараараа тохойлдож унах үед үүсч болно ...гэх дүгнэлт /хх-ийн 222-224/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн /1, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл/ хх-ийн 208-212/, шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 57/, шүүгдэгч *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Насанд хүрээгүй хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутагт бага насны хүүхэд *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч *******гийн... *******гийн нуруунд цохисон, гэмтэл учруулахаар цохиогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/
арван найман насанд хүрээгүй хохирогч *******гийн.. миний зүүн талын мөрлүү 1 удаа гараа зангидаж байгаад цохисоны дараа миний гар өвдсөн,…гэртээ ирээд дотуур цамцаа тайлах гэсэн боловч гар өвдөөд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/
арван найман насанд хүрээгүй гэрч *******гийн... манай эгчийн хамгийн гарлуу нь 2 удаа гараараа цохисон, гараа зангидаж байгаад цохисон… гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/
арван найман насанд хүрээгүй гэрч *******ын ... *******гийн мөрний хэсэгрүү 1 удаа цохисоны дараагаар гар өвдлөө гэж байсан. Тэрнээс өмнө тэр зөв зүгээр байсан, тэр газарт унаад эсхүл өөр нэгэн байдлаар түүний гар нь гэмтсэн юм байхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
гэрч *******гийн... *******гийн нурууны хэсэгт 1 удаа түлхсэн, гараа зангидаад цохисон,... тэр хүүхэд наашаа хараад зогсож байхад гараараа өөрлүүгээ татсан байдалтай нуруунд цохисон… гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/
арван найман насанд хүрээгүй гэрч ийн... Намайг цохисоны дараагаар ээж *******г гараа дотогшоогоо татсан урьдаас нь түлхсэн. … гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 198 дугаар дүгнэлт: ...Мгийн биед зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, зүүн мөрний үений эгц рентген зургаар зүүн бугалга /атгаал/ ясанд гэмтэл тогтоогдсонгүй, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт/хх-ийн 171-172/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 563 дугаар дүгнэлт:
1.Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017.08.09-ний өдрийн 366 дугаартай дүгнэлт үндэслэлгүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.02.06-ны өдрийн 198 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна… гэх дүгнэлт /хх-ийн 222-224/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******д бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* сэтгэл санааны хохирол, эм тарианы болон бусад зардалд нийт 1796300 төгрөг нэхэмжилснээс , шүүгдэгч ******* нь нотлох баримтгүйгээр 105000 төгрөгийг төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаар авагдсан эмчилгээний зардал 170950 төгрөгийг гаргаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож, харин эм тариа авсан зарлагын баримт давхардсан 11300 төгрөг, нэхэмжилсэн 197000 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй , сэтгэл санааны хохирол, бусад зардал 1312050 нийт 1520350 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цаашид нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Түүнчлэн гэмт хэргийн улмаас учир хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч *******гийн эзэмшлийн “...нокиа маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* уг хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг рентгэн зургийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******г бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу сар бүр 225000 төгрөг төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 , мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... нокиа маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч *******гаас 170950 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1520350 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг рентгин зургийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
12 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА