Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу,

Хохирогч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ,

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Л.Золжаргал,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн,

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар*******, *******,******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201705000144 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ******* овогт*******

2.Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ******* овогт*******

3.Монгол Улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ******* овогт *******

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч*******, *******,******* нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр багийн нутагт иргэн *******той хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :

...******* нилээн согтчихсон зүгээр юм ярьж байгаад гуйлгачингуудаа хотондоо орж ирсэн малыг битгий хойш нь гаргаад байгаарай гэхээр нь******* бид 2 чи юу яриад байгаа гэсэн чинь ******* угаасаа нутаггүй банди нар хулгайч байдаг гэхэд нь манай нөхөр Г,Э бид 2 чамд хулгайч шиг харагдаад байна уу гэхэд ******* Алтансүхийн боолуудаа, *******гийн боолуудаа гээд орилоод босоод ирсэн. Тэгээд******* ,******* хоёр барилцаад авсан. Тэгээд гадаа гараад ******* манай нөхрийн дээр нь суучихсан зодоод манай нөхрийн хамраас цус гарсан байхаар нь би болиоч гэхэд ******* чам шиг муу гичийг гурав нугалаад төлчих чадалтай хүн шүү гээд миний толгой руу гараараа хэд хэд цохиод авсан. Тэгэхээр нь *******ын гэрийн хаяанд хэвтэж байсан унины хугархай модыг аваад *******ийн нүүрлүү, бас гарлуу нь цохьсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 108-109/

Шүүгдэгч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...*******ынх цай уу гээд урихаар нь эхнэр хүүхдийнхээ хамт очсон... орой 18 цагийн орчим ******* ус авах гэж байгаа гээд халамцуухан мотоцикльтой ирсэн. Айл архи гаргасан ба түүнийг ууж байхад ******* над руу чи мал хойшоо дамжуулсан гээд хэрүүл нэхээд байснаа намайг цохих гэж байгаа хий цохиод газар унасан босч ирээд намайг бариад авсан. Гэтэл ******* намайг гэрээс гаргахад араас ******* гүйж гарч ирээд шууд намайг цохиод авсан. Би доор нь орчихсон байсан ба манай эхнэр мод аваад хэд цохисон. Нүүр хэсэг рүү нь мөн бие рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Т.Гг гэр бүлийн хамт цай уухаар ирсэн. Тэгээд байж байтал ******* ус авах гэж байгаа гээд мотоцикльтой ирсэн. Манайд нэг шилний тал архийг*******, ******* бид 3 хувааж уусан... ******* нь******* руу манайхаас битгий хулгай хийгээд хойш нь гаргаад байгаарай гэж хэлээд хэрүүл нэхээд байсан.******* намайг хулгайч гээд байна уу гэхэд ******* босч ирээд заамдаад авсан. Би салгаж аваад*******г гадагш аваад гарсан чинь ******* гүйж гарч ирээд******* боогоод дарсан ба******* бид хоёр салгасан,Б.Б газраас мод аваад *******ийн нүүр хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 180-182/

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Т.Гд танай нэг ямаа манай хонинд байна гэж хэлэхэд******* харж байгаарай, урагшаа дамжигдаад алга бодоодох вий гэхээр нь би манайхаас танай малд мал байвал харж байгаарай хойшоо дамжигдаад алга бодоодох вий гэсэн чинь******* уурлаад чи юу гээд байгаа гээд заамдаад авсан. Би ч зөрүүлээд бариад авсан. Тэгсэн ******* дундуур орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд **************г гэрээс дагуулаад гарсан, би буцаад суудал дээрээ сууж байхад ******* гаднаас орж ирээд намайг заамдаад гэрийнхээ баруун талын ор луу шахаад миний зүүн нүдрүү гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь*******н эхнэр*******, *******ын эхнэр******* хоёр биднийг салгаад намайг гэртээ харь яв гээд гэрээсээ түлхээд гаргасан. Тэгсэн чинь гадаа******* байж байснаа миний хэвлийн тус газар өшиглөсөн. Тэгэхээр нь би*******г бариад авсан чинь*******,*******г салгаж аваад цааш явахаар нь миний уур хүрээд*******г араас нь бариад авсан чинь******* эргэж хараад газар байсан мод аваад миний баруун хөмсөгийг хага цохихсон. Тэгэхээр нь би*******ийг боол хүн зодож болно гэж бодоо юу гэж хэлэхэд ******* хажуугаас гүйж ирээд намайг дарж байгаад 2-3 удаа нүүр лүү гараараа цохисон. Тэгсэн чинь******* миний баруун хавирга хэсэгт би Э ахыгаа хаана ч өмөөрнө гэж хэлээд өшиглөсөн... тэгээд би босч чадахгүй дөрвөн хөллөөд хэвтэж байсан чинь гадаа манай эхнэр ирээд энэ боолууд дөрвүүлээ нийлээд намайг зодчихлоо гэсэн чинь ******* араас ирээд дахиад өшиглөөд, гэрийн хажууд байсан мотоциклийн обуд аваад шидсэн боловч намайг оноогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-37/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... утсаар залгаад эд нар хоорондоо зодолдоод байна, нөхрөө ирж ав гэсэн. Тэгээд унаа байхгүй саахалт айлд очоод мотоциклийг нь гуйсан чинь хүүхэд ирээгүй байна, ирэхээр нь явуулъя гэсэн. Тэгээд гэртээ хүлээж байтал бараг шөнийн 00 цагийн үед Памбиг ахынд мал малладаг нэрийг нь сайн мэдэхгүй нэг банди мотоцикльтой ирээд тэрний араар сундлаад *******ынд очтол ******* гэрийн гадаа согтуу хаалгаа дараад суучихсан, гэр дотор нь манай нөхрийн дуу гараад байсан... Тэгээд гэрт нь ортол манай нөхөр нүүр ам нь нил цус болчихсон, хавдчихсан байж байсан. Би *******ийг дагуулаад гэрээс гарах гэтэл ******* “боолууд дөрвүүлээ нийлээд намайг зодчихлоо” гэж хэлээд гэрээс гарсан чинь ******* нуруу руу нь өшиглөөд унагачихсан хориглоод салгатал******* гүйж очоод дээрээс нь өшиглөөд зодсон. Тэр үед надтай хамт очсон хүн*******г салгасан. ******* мотоциклийн обуд, савтай ус авч шидээд байсан... *******ийг сундлаад гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..э ******* ус авч явна гээд манайд мотоцикльтой ирсэн...*******, *******, ******* 3 архи хувааж ууж байгаад ******* та нар хотондоо орж ирсэн малыг битгий хойш нь гаргаад байгаарай нутаггүй банди нар хулгайч байдаг юм, гуйлгачингууд гэсэн чинь******* босч ирээд тэр хоёр манай гэрт барилцаад авсан... *******,******* 2 гадаа орилдоод дээр доороо ороод зодоон хийсэн.******* болиоч гээд *******ийг татсан чинь*******ийг чам шиг муу гичийг 3 нугалаад төлчих чадалтай хүн шүү гэж хэлээд цохиод авах шиг болсон. Тэгсэн чинь******* уурлаад хаанаас ч олсон юм мэдэхгүй нэг жижиг модоор *******ийн толгой руу цохьчихсон. Хэдэн удаа цохисныг нь би анзаараагүй. Тэгээд *******, В. Цийг салгаад цааш дагуулаад явсан. Нүүр нь цус болсон байсан. Тэгээд хоорондоо ойлголцоод байж байтал Цийн эхнэр нь ирээд дандаа хүн зовоож байх юм гээд манайхаас чирээд гарсан... Маргааш нь ******* ирж мотоцикль, дээл хувцасаа авах гээд ирсэн ба 2 нүд нь хөхөрчихсөн, хөмсөг нь язарчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн № 170 дугаартай шинжээчийн

1.*******ийн биед 2 нүдний зовхи, зүүн чихний ард цус хуралт, баруун тохой, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 81-82/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн № 213 дугаартай шинжээчийн

1.*******ийн биед 2 нүдний зовхи, зүүн чихний ард цус хуралт, баруун тохой, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 96-97/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 сарын 20-ны өдрийн № 187 дугаартай шинжээчийн

1.Т.Ггийн биед зүүн доод 1-р шүдний сулрал гэмт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 86-87/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн № 186 дугаартай шинжээчийн

Б. Бийн биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт / хх-ийн 91-92/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 198-200/, эд зүйл хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 27-28/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, /хх-ийн 29-31/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 79-80/, шүүгдэгч*******ийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 110/, Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017.05.04-ны өдрийн 43 тоот тодорхойлолт /хх-ийн 111/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 184/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2017.06.27-ны өдрийн 446 тоот тодорхойлолт /хх-ийн 186/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 188/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 183 Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017.05.04-ны өдрийн 43 тоот тодорхойлолт /хх-ийн 111/, хөрөнгө орлогын тухай тодорхойлолт /хх-ийн 112/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 187/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэг бүртгэлтийн шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч*******, *******,******* нар нь бүлэглэж 2017 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр багийн нутагт иргэн *******той хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

шүүгдэгч*******ийн... Т ******* нь миний толгой руу гараараа хэд хэд цохиод авахаар нь гэрийн гадаа хэвтэж байсан унины хугархай модыг аваад *******ийн нүүрлүү, бас гарлуу нь цохисон...” гэх мэдүүлэг/хх-ийн 108-109/

хохирогч *******ийн...

******* нь гэрийнхээ баруун талын ор луу шахаад миний зүүн нүдрүү гараараа нэг удаа цохисон, …Т.Г миний хэвлийн тус газар өшиглөсөн.******* нь газар байсан мод аваад миний баруун хөмсөгийг хага цохисон,… дахиад ******* хажуугаас гүйж ирээд намайг дарж байгаад 2-3 удаа нүүр лүү гараараа цохисон.,нь******* миний баруун хавирга хэсэгт би Э ахыгаа хаана ч өмөөрнө гэж хэлээд өшиглөсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-37/,

гэрч ын ...гэрт нь ортол манай нөхөр нүүр ам нь нил цус болчихсон, хавдчихсан байж байсан,...******* нуруу руу нь өшиглөөд унагачихсан,******* дээрээс нь өшиглөөд зодсон,... ******* чамайг ална гээд мотоциклийн обуд, савтай ус авч шидээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/

гэрч ын ...*******,******* 2 гадаа орилдоод дээр доороо ороод зодоон хийсэн.******* нэг жижиг модоор *******ийн толгой руу цохьчихсон. Хэдэн удаа цохисныг нь би анзаараагүй,... нүүр нь цус болсон байсан,... маргааш нь ******* ирж мотоцикль, дээл хувцасаа авах гээд ирсэн ба 2 нүд нь хөхөрчихсөн, хөмсөг нь язарчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн № 213 дугаартай шинжээчийн нэмэлтээр“...*******ийн биед 2 нүдний зовхи, зүүн чихний ард цус хуралт, баруун тохой, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 96-97/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******,*******,******* нарт холбогдох үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******,*******,******* нарыг бүлэглэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч *******,*******,******* нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 187-188/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д ... оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.... , мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-д... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно... гэсэн заалтуудыг үндэслэл болгон шүүгдэгч *******,*******,******* нар нь хохирогч *******ийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн ” заасны дагуу шүүгдэгч *******,*******,******* нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн шатахуун түгээх станцаас авсан бензины зардал 111600 төгрөг дээр нэмж шүүх хуралдаанаар нэхэмжилсэн Улаанбаатар хотоос Баянхонгор аймагт ирж очсоны зардал 82500 төгрөг, шатахуун түгээх станцаас авсан бензины зардал 231000 төгрөг эмийн сангаас авсан эмийн эмчилгээний үнэ 165000 төгрөг, буудлын үнэ 300000 төгрөг, Люк мед эмнэлэгт үзүүлсний төлбөр 280000 төгрөг, Баянхонгор аймгаас Баацагаан суманд нийтийн унаагаар ирж очсоны зардал 180000 төгрөг нийт 1120200 төгрөгнөөс шүүгдэгч тус бүрээс тэнцүү хувааж 450000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Цид олгож шийдвэрлэлээ.

 Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.1-т зааснаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хууль зүйн туслалцаа авахдаа иргэний хуулинд заасан талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчим, сайн дурын үндсэн дээр хэлцлийг хийсэн бөгөөд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр болох 200000 төгрөг, буудлын үнэ 150000 төгрөг, буудлын үнэ 40000 бусад зардалд 121500 төгрөг буюу нэхэмжлэлийн шаардлагаас нийт 511500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******,*******,******* нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоногггүй, шүүгдэгч *******,******* нараас битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******ийн толгойн томаграфын зураг 2 ширхэг, зурагны тайлбар, нурууны Имра зураг 2 ширхэг , зурагны тайлбар, СД 1 ширхэг , өвчний карт зэргийг хохирогч *******ид буцаан олгож, шүүгдэгч*******ийн эзэмшлийн ”... 20 толгой ямаа...”-г битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч *******,*******,******* нарыг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1-т зааснаар шүүгдэгч *******,*******,******* нарыг 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч **************,******* нараас тус бүр 450150 төгрөг гаргуулж, хохирогч *******ид олгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хохирогч *******ийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн 1861600 төгрөгөөс 511500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С:Э,*******,******* нарт хэрэглэсэн хувин баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч *******,*******,******* нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******,******* нараас битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******ийн толгойн томаграфын зураг 2 ширхэг, зурагны тайлбар, нурууны Имра зураг 2 ширхэг , зурагны тайлбар, СД 1 ширхэг , өвчний карт зэргийг хохирогч *******ид буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч*******ийн эзэмшлийн ”... 20 толгой ямаа...”-г битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

11 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******,*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА