Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/45

 

 

 

 

 

202          04             23                                                          2026/ДШМ/45

 

Л.Нт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Мөнхтайван /томилолтоор/,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЗ/348 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор О.Алтансүхийн бичсэн 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Л.Нт холбогдох эрүүгийн 2534001870538 дугаартай хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ......... тоотод оршин суудаг,  Б овогт Л.Н, регистрийн дугаар: ..........., урьд

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 622 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 965 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 488 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.

2.Яллагдагч Л.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт согтуугаар “Ниссан эд” загварын ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3.Төв аймгийн прокурорын газраас Л.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх: “...Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 965 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар /хх-111-134/ тус тус шийтгүүлж уг тогтоолоор яллагдагч Л.Нын цагдан хоригдсон 14 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 112 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож биечлэн эдлэх ялыг 488 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон байна.

Дээрх байдлаас дүгнэхэд яллагдагч Л.Н нь 5 удаа ял шийтгүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж байсан ба сүүлд шийтгэгдсэн тогтоолуудад заагдсан эрүүгийн хариуцлагын ял биелэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа нь шүүхээс яллагдагч Л.Ныг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэхэд боломжгүй нөхцөл байдал үүсэх бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангах,

Түүнчлэн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол болон 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 491 тоот яллах дүгнэлтэд Г.Н нь 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байна" гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн гэмт хэргийн шинжийг хангасан гэсэн нь ойлгомжгүй.

Өөрөөр хэлбэл яллагдагч Л.Ныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын  нутаг дэвсгэрт согтуугаар... тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосон нь үйл баримтын хувьд зөрүүтэй Г.Н гэгч этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан мэт үзэхээр байна.

Мөн энэ гэмт хэргийн улмаас Ниссан Эд маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч гэх Ч.Мийн эд хөрөнгөнд хохирол учирсан гэж 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шинжээч томилох тогтоол үйлдэж шинжээчийн дүгнэлт гаргуулахаар болж оролцогч Ч.Мт танилцуулсан атлаа 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр мөрдөгч тогтоолдоо Б овогтой Быг иргэний нэхэмжлэгч гэж тогтоож эрх үүргийг тайлбарласан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн буюу иргэний нэхэмжлэгч гэх Ч.Мийн эрхийг хязгаарласан, яллагдагч Л.Нт шинжээч томилох тогтоолыг ч танилцуулаагүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ч.Мг нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг гаргахдаа буруутай этгээдээс тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг гаргуулах хүсэлтэй" талаараа дурдсан байдаг.

Гэтэл улсын яллагчаас яллах дүгнэлтдээ иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох ёстой оролцогчийн талаар тусгаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч хохирлыг төлсөн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирол хор уршгийн асуудлыг нэг мөр болгон шалган шийдвэрлээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д "оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх, хавтаст хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн эсэх" гэж, 1.4-т "энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх" гэж зааснаар мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлыг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Л.Нт холбогдох эрүүгийн 2534001870538 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж... хэргийг прокурорт очтол яллагдагч Л.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн 2534001870538 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5.Прокурор О.Алтансүх 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бичсэн 07 дугаар эсэргүүцэлдээ болон шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Мөнхтайван гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Л.Н нь сүүлд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 965 дугаартай шийтгэх тогтоолын ялын биелэлтийн талаар:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02/23017 дугаартай албан бичигт "...Л.Нт холбогдох 488 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын мэдээлэл 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар Нийслэлийн 6 дүүргийн цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна ... гэсэн албан бичиг,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ДШМ/764 дугаартай магадлалаар Баянгол, Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн өдрийн 2025/ШЦТ/965 тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу ял нэмж нэгтгэх асуудал байхгүй байна.

2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 491 дугаартай яллах дүгнэлтэд Г.Н гэж бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа гарсан тул шүүхийн шатанд залруулах боломжтой. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад яллагдагч Л.Н гэж бичигдсэн, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар яллагдагч Л.Н гэж бичигдсэн бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаж байна гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т зааснаар яллах дүгнэлтийг үг, үсгийн алдааг засуулах хүсэлт гаргаж, зарлуулж шийдвэрлэх боломжтойг хуульчилсан тул хэргийг прокурорт буцааж байгаа шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэв.

Ниссан Эд маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон хэрэгт Балдорж овогтой Батбаярыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож эрх үүрэг танилцуулсан зүйл хавтаст хэрэгт байхгүй.

Хэрэгт гэрч Г.Он "...Энэ оны 02 дугаар сарын 01-ний өдөр Л.Н нь машин унаад найз Б, Л.Нын найз Д, Б бид тав Хэнтий аймгийн Баянмөнх сум руу явж байсан гэтэл Л.Н машин барьж яваад гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байтал урдаас машин гарч ирээд замын хажуу руу унасан тухайн машин ээж Мийн нэр дээр байдаг гомдол санал нэхэмжлэх зүйлгүй..." гэсэн мэдүүлэг авагдсан. Түүнчлэн иргэний нэхэмжлэгч Ч.Мийг шүүх хуралдаанд оролцуулан хохирол нэхэмжлэх эсэх асуудлыг шийдвэрлэх хууль зүйн боломжтой.

Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор О.Алтансүхийн бичсэн 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бичсэн 07 дугаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хянан үзлээ.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоосноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэх, эсхүл цагаатгах үндэслэл болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

2.Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, яллагдагч Л.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт согтуугаар “Ниссан эд” загварын ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,14 хувийн согтолттой байхдаа жолоодон яваад замын хажуу руу онхолдож замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх ба Төв аймгийн прокурорын газраас Л.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдөр өөрийн санаачилгаар хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид “...2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол болон 2025 оны 11 дүгээр сарын 17-ны 491 тоот яллах дүгнэлтэд Г.Н нь 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байна" гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн гэмт хэргийн шинжийг хангасан гэсэн нь ойлгомжгүй.

Өөрөөр хэлбэл яллагдагч Л.Ныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын  нутаг дэвсгэрт согтуугаар... тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосон нь үйл баримтын хувьд зөрүүтэй Г.Н гэгч этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан мэт үзэхээр байна.

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 965 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар /хх-111-134/ тус тус шийтгүүлж уг тогтоолоор яллагдагч Л.Нын цагдан хоригдсон 14 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 112 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож биечлэн эдлэх ялыг 488 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон байна.

Дээрх байдлаас дүгнэхэд яллагдагч Л.Н нь 5 удаа ял шийтгүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж байсан ба сүүлд шийтгэгдсэн тогтоолуудад заагдсан эрүүгийн хариуцлагын ял биелэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа нь шүүхээс яллагдагч Л.Ныг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэхэд боломжгүй нөхцөл байдал үүсэх бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангах..." гэж заасан ажиллагаа нь нотолбол зохих байдалд хамаарч байгаа тул давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

4.Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.

Гэтэл Л.Нт холбогдох хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

5.Прокуророос үйлдсэн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 491 дугаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч Л.Нын урьд холбогдсон зөрчлийн хэргийн талаар бичихдээ нэрийг нь Н гэж бичсэн байх ч яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгын талаар болон тогтоох нь хэсэгт “...Яллагдагч Л.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт согтуугаар “Ниссан эд” загварын ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай...” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдвэрлэхдээ яллагдагч Л.Нын урьд холбогдсон зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/1224 дугаартай шийтгэврийг үнэлэх замаар яллах дүгнэлтэд буруу бичигдсэн нэрийг зөвтгөн дүгнэх боломжтой.

 

 Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчийг тогтооно хэмээн заасан тул мөрдөн шалгах ажиллагааны явцад эд хөрөнгөд хохирол учирсан этгээд хэмээн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, буруу болсон бол иргэний нэхэмжлэгчийг зөвтгөн тогтоох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэх юм.

Энэ ажиллагаа нь шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсгэхгүй бөгөөд шүүхийн шатанд хийж болох ажиллагаа болно.

 

Гэтэл анхан шатны шүүх “...энэ гэмт хэргийн улмаас Ниссан Эд маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч гэх Ч.Мийн эд хөрөнгөнд хохирол учирсан гэж 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шинжээч томилох тогтоол үйлдэж шинжээчийн дүгнэлт гаргуулахаар болж оролцогч Ч.т танилцуулсан атлаа 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр мөрдөгч тогтоолдоо Б овогтой Бн иргэний нэхэмжлэгч тогтоож эрх үүргийг тайлбарласан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн буюу иргэний нэхэмжлэгч гэх Ч.Мийн эрхийг хязгаарласан...” гэх дүгнэлт хийснийг хуульд нийцээгүй гэж үзэв.

 

Давж заалдах шатны шүүх энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл нь үндэслэлтэй боловч хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна.

 

7.Яллагдагч Л.Н нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 139 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 622 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 965 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 488 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1224 дугаар шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгэгдсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 764 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 965 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан мөрдөн шалгагдаж байхдаа гэмт хэрэг үйлдсээр байсан нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогджээ. 

 

7.1.Иймд яллагдагч Л.Нын сүүлд шийтгэгдсэн тогтоолуудад заагдсан эрүүгийн хариуцлагын ял биелэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа нь шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэхэд боломжгүй нөхцөл байдал үүсэх бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

8.Шүүх дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжид заасан ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, яллагдагч Л.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЗ/348 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор О.Алтансүхийн бичсэн 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар эсэргүүцлийг хангахаас татгалзсугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Л.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧИД                                     Д.МӨНХБҮРЭН

 

 

                                                                                          З.ТҮВШИНТӨГС