| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/13598/И |
| Дугаар | 191/ШШ2026/03144 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2026/03144
| 2026 03 03 | 191/ШШ2026/03144 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С байрлах, ******* ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,659,157,817.92 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь ******* ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,659,157,817.92 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ******* ******* ******* ХК нь ******* ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2023/01-87-301 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 3,300,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 1.9 хувь, жилийн 22.8 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн болно. Улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2023/01-87-502 дугаартай Барьцааны гэрээ байгуулсан ба доорх эд хөрөнгүүдийг барьцаалсан.
Үүнд: Нийслэлийн Ч тоот хаягт байршилтай 33.44 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
Нийслэлийн Ч тоот хаягт байршилтай 33.44 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
Нийслэлийн Ч тоот хаягт байршилтай 48.41 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
Нийслэлийн Ч тоот хаягт байршилтай 39.14 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
Нийслэлийн Ч тоот хаягт байршилтай 74.16 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
Нийслэлийн Ч давхар 1364 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө.
Зээлдэгч ******* ХХК нь зээл авснаас хойш зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй. Банкны зүгээс удаа дараа зээл төлөхийг шаардсаны үндсэн дээр 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 100,000,000 төгрөгийг төлсөн. Үндсэн хүүд 165,038,559 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,122,393 төгрөг төлсөн.
2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,200,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,295,947,466.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163,210,351.82 төгрөг, нийт 4,659,157,817.92 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн хүү зэрэг мөнгөн хэлбэр дээр маргахгүй байна гэж ойлгож байна. Гагцхүү зээлийн гэрээнд заасан зээлийн гэрээний зориулалтын талаар яриад байна. ХХК-тай холбоотойгоор ******* ХХК ямар нэгэн тохиролцоо байсан юм байна. Энэ тохиролцоотой холбоотойгоор өөрсдөө сайн дурын үндсэн дээр тухайн ХХК-ийн зээлийг хаасан гэдгээ хүлээн зөвшөөрчихлөө гэж ойлгож байна. Бидний зүгээс ******* ХХК нь зээлийн хүсэлтийн 2023 оны 11 сарын 23-нд нотлох баримтад гаргаж өгсөн зээлдэгчийн өөрийнх нь хүсэлт, хувьцаа эзэмшигчийн шийдвэр байдаг. Дээрх хувьцаа эзэмшигчийн шийдвэр болон зээлдэгчийн хүсэлт Тасган тауртай холбоотойгоор каркасны ажилтай холбоотой, урсгал зардалтай холбоотойгоор зээл хүссэн. Зээлийн хүсэлтийн зориулалтын дагуу олгосон. Зээлдэгч зориулалтаа яаж захиран зарцуулах нь өөрсдийнх нь эрх эрхийн асуудал.
Зээлтэй холбоотойгоор 2 жилийн хугацаанд шаардлага тавиагүй гэж яриад байна. Удаа дараа захирал болон захиралтай утсаар ярьж холбогдсон. Дээрх захирлуудын хувьд удирдлагуудтай ирж уулзаж ярьдаг, барилгын ажил улсын комисст 2025 оны сүүлээр хүлээгдэж буй нөхцөл байдал үүсээд байна, манайхыг ингээд хойшлуулаад өгөөч гэдгээ аман байдлаар уулзалт явагдсан. Сүүлийн хэдэн сар энийгээ баталгаажуулж манайд хүсэлтээ өгсөн. Дээрх хүсэлтийг бид яагаад хүлээж аваагүй вэ гэхээр дээрх барилгын ажилтай холбоотой ажил нь дууссан мөртөө түрээслэгч нарт буюу дээрх метр квадратуудыг зараад эхэлчихсэн байсан. Жишээ татвал Х ордон сүүлд Тасган тауэр барилгын 15 давхрыг бүхлээр нь худалдаж аваад мөнгийг бэлэн өгсөн гэж ярьдаг. Энэ мөнгөний үүргээрээ зээлийн гэрээнийхээ үүргийг гүйцэтгээд явах бүрэн боломжтой хэдий ч энийгээ төлөхгүй байгаад байдаг.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч ******* ХХК-с 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/01-87-301 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 4,659,157,817.92 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах зэргийг шүүхийн шийдвэрт тусгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авсан. 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2023/01-87-301 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдсан. Гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар 3 тэрбум 300 сая төгрөгийг ******* ******* шилжүүлсэн. Гэрээнд зааснаар зориулалт нь барилгын хөрөнгө оруулалтын хэлбэрээр зээл авсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг яагаад зөвшөөрөхгүй байгаа гэхээр тухайн Тасган тауэр төсөлтэй холбогдуулаад 2021 онд ХХК одоо ХХК-тай хамтдаа энэ төслийг хэрэгжүүлээд явж байсан. Тухайн үедээ ХХК нь 861 мянган ам долларын зээлийг ******* ******* *******наас авсан байсан. Тухайн зээлийг долларын хэлбэртэй явж байхад нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 2 тэрбум 590 сая 954 төгрөг болгож долларыг төгрөг рүү хөрвүүлж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан байдаг. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дахиж ******* ******* *******наас 390 сая төгрөгийн зээл авсан. ХХК-ийн төлөх зээлийн хэмжээ 3,3 тэрбум төгрөгт хүрчихсэн байсан.
2023 оны 11 сарын 24-ний өдрийн гэрээ байгуулагдсан. Өгсөн баримтад дурдагдсан байгаа 2023 оны 12 сарын 22-ны өдөр ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн дансанд ******* ХХК эхний ээлжид 1 тэрбум төгрөг, 12 сарын 25-ны өдөр 2 тэрбум 286 сая төгрөг төлснөөр ХХК ******* ******* *******ан дахь төлбөр нь 100% төлөгдөж зээлийн гэрээ нь дуусгавар болсон. Энэ мөнгө нь ******* ХХК-ийн ******* ******* *******наас авсан зээлээр нь хаагдаж байгаа. Тэгэхээр хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 451-д зааснаар зээлийг зээлдэгчид дансанд нь олгоод байгаа мэт боловч агуулгаараа энэ зээлийг ******* ХХК өөртөө бүрэн авч тухайн зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж чадаагүй.
Үүнийг ******* ******* ******* сайн мэдэж байгаа. Ийм ч учраас зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 сараас хойш нэг жилийн хугацаанд буюу 2024 оны 11 сарын 24-ний өдөр хүртэл огт төлбөр төлөгдөөгүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл 2025 онд анх 100 сая төгрөг төлөгдөж байгаа.
Дээрх хугацаанд сар болгон төлөх үндсэн зээл, зээлийн хүү болон бусад нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдээд явж байхад ******* ******* гэрээний төлбөр төлөх чадвартай холбоотой буюу эрсдэл үүссэнтэй холбоотой мэдэгдэл, бусад зүйлийг өгөөд явах ёстой байсан. Харамсалтай нь ******* ******* барилга нь ашиглалтад орж байж зээл төлөх нөхцөл бололцоо бүрдэнэ гэдэг агуулгаар зээлийн төлбөрөө төл гэдэг бичиг албан тоот өгч албан байдлаар зээл төл гэсэн шаардлага гаргаж яваагүй.
2025 оны 10 сарын 25-ны өдөр тухайн барилга байгууламж бүхэлдээ улсын комисст хүлээлгэж өгснөөр 100%-ийн гүйцэтгэлтэй болсон. 100%-ийн гүйцэтгэлтэй болсноор барилга байгууламж буюу барьцаанд байгаа зүйлсийг зарах боломжтой болж байгаа юм. Гэхдээ манай талаас нэхэмжлэгч талтай уулзаж санал тавьсан. Тэгэхдээ мөнгөн хөрөнгөөр барагдуулахтай холбоотой зөвхөн эд хөрөнгийг өгнө гэдэг санал тавиагүй, 1 тэрбум төгрөгийг юугаар төлөх боломжтой вэ, боломжгүй гэвэл бид нар барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг зарах боломж олгооч ээ, яагаад гэхээр худалдан авагч нар хүрээд ирэхээр *******анд барьцаатай байгаа учраас боломжгүй *******наас зээл олгоод эхлэхээр барьцааны зүйлийг худалдан борлуулах эрхтэй гээд хэсэгчилсэн байдлаар худалдан борлуулаад тухайн барьцааны төлбөрийг төлж барагдуулна гэдэг санал тавьсан. Үүнтэй холбоотой ямар нэгэн тайлбар хариу өгөөгүй, цааш шүүхийн маргаан үүсээд ирэхэд нөгөө хүсэлт хэвээрээ байгаа, танайх авахгүй гэвэл худалдан борлуулаад зарагдсан үнээр мөнгө төлөөд явна гээд хэлээд санал тавиад байгаа. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой буюу барьцааны зүйлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудал нь өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр дээр үнэлгээг багаар авах санаа ******* *******анд байгаа юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр шүүх үүн дээр үнэлэлт дүгнэлт өгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь анхнаасаа хууль ёсны дагуу талуудын байгуулсан эрх тэгш байдлын үндсэн дээр шүүхийг үнэлэлт дүгнэлт өгөөсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гэрээний 2.1.9 дүгээр зүйлд заасан шимтгэл нь *******наас зээлийн гэрээтэй холбогдуулан авах боломжгүй хууль бус байгаа учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дүгээр зүйлд зааснаар хууль зөрчсөн гэж үзэж хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4-5/,
3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 6/
3.3. Итгэмжлэл /хх 7/,
3.4. Зээлийн дансны хуулга /хх 8-28/
3.5. 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/01-87-301 дугаар Зээлийн гэрээний хуулбар /хх 29-32/,
3.6. 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/01-87-Б02 дугаар Барьцааны гэрээний хуулбар /хх 33-35/,
3.7. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, барьцаалбар /хх 48-59/.
4. Хариуцагч нараас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. Итгэмжлэл /хх 67/,
4.2. ******* ******* ХХК-ийн ******* ******* *******анд хүргүүлсэн албан бичгүүд /хх 79-82/,
4.3. Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол /хх 89-90/
4.4. 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2021/62-01 дугаар зээлийн гэрээ, 2021/62-02 дугаар барьцааны гэрээ /хх 91-97/
4.5. Дансны хуулга /хх 98-99/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* ******* ******* ХК нь хариуцагч ******* ******* ХХК-тай 2023.11.24-ний өдөр 2023/01-87-301 дугаар Зээлийн гэрээ байгуулж, 3,300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зориулалттай зээлийг сарын 1.9 хувийн, жилийн 22.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн ба хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймд 2025.12.02-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлэн хүү болон үндсэн үүргийг шаардаж байна. Мөн барьцааны гэрээний дагуу хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлүүлнэ гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Банк зээлийг зээлдэгчид дансанд нь олгоод байгаа мэт боловч энэ зээлийг ******* ХХК өөртөө бүрэн авч тухайн зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж чадаагүй, тухайн зээлээр ХХК-ийн ******* ******* *******ан дахь зээлийг төлсөн. Банк зээлийг бодитоор олгоогүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК, хариуцагч ******* ХХК нарын хооронд 2023.11.24-ний өдөр 2023/01-87-301 дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь 3,300,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зааж, 12 сарын хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг хэрхэн төлөх талаар зээлийн эргэн төлөлтийн хуваариар харилцан тохиролцсон байна. /хх 29-32/
4.2. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн,
1. Нийслэлийн Ч тоот хаягт байршилтай, 33.44 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө,
2. Нийслэлийн Ч тоот хаягт байршилтай, 33.44 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө,
3. Нийслэлийн Ч тоот хаягт байршилтай, 48.41 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө,
4. Нийслэлийн Ч тоот хаягт байршилтай, 39.14 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө,
5. Нийслэлийн Ч тоот хаягт байршилтай, 74.16 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө,
6. Нийслэлийн Ч давхарт байршилтай, 1364 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар тохиролцож ******* ******* ******* ХК болон ******* ******* ХХК нар 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2023/01-87-Б02 дугаар Барьцааны гэрээг бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж барьцаалбар үйлдсэн байна. /хх 33-35, 48-59/
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байх ба хуульд заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
Талууд зээлийн гэрээний 2.1.9-д Банк анх зээл олгохдоо олгосон зээлийн дүнгийн 0.5 хувь буюу 1,500,000 төгрөгөөс хэтрэхгүй дүнгээр шимтгэл тооцож авна гэж заасныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэлгүй, талууд гэрээний чөлөөт байдлын хүрээнд харилцан тохиролцож энэхүү нөхцөлөөр гэрээгээ байгуулсан байна.
5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
******* ******* ******* ХК нь 2023.12.22-ны өдөр 3,300,000,000 төгрөгийн зээлийг хариуцагч ******* ******* ХХК-ийн тоот зээлийн дансанд шилжүүлэн олгосон болох нь зээлийн дансны хуулгаар нотлогдож байна. /хх 8/
Түүнчлэн хариуцагч ******* ******* ХХК-ийн 2025.10.27-ны өдөр, 2025.11.20-ны өдөр, 2025.12.05-ны өдөр ******* ******* ******* ХК-д хүргүүлсэн албан бичигт 3,300,000,000 төгрөгийн зээлийг авсан болохыг хүлээн зөвшөөрч, хэрхэн төлж барагдуулах саналаа хүргүүлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийг бодитоор олгоогүй гэх тайлбар үндэслэлгүй, ******* зээл олгох үүргээ биелүүлсэн байна. /хх 79-82/
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.2.1-т зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралт 1-ээр тохиролцсон хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байх ба ийнхүү зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хэлцэл гэж үзнэ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан.
Энэхүү заалтын дагуу талууд үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлийн гэрээний 2.1.7-д тохиролцсон байх тул хариуцагч нь нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.
Зээлийн гэрээний хавсралт 1-ээр зээлдэгч нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд, сар тутмын 25-ны өдөр зээлийн хүү төлөх, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр үндсэн зээл, зээлийн хүүг тохиролцсон дүнгээр хуваан төлөх байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан байна. /хх 32/
Зээлдэгч нь үндсэн зээлд 100,000,000 төгрөг, зээлийн хүүд 165,938,976.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,122,157.72 төгрөг, нийт 271,061,134.42 төгрөгийг төлсөн болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх 8-28/
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн зээлийг эргэн төлөх үүргийг эхний хуваариасаа зөрчиж, зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбар, зээлийн дансны хуулгаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр дуусгавар болсон байна. /хх 20-27/
Иймд зээлдэгч нь гэрээгээр тогтоосон хугацаа, хуваарийн дагуу, тогтоосон хэмжээгээр зээлийг төлөөгүй нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн байна дүгнэв.
Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалт нь зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй бол зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны зээлийн хүүг төлнө, энэхүү хүү нь гэрээгээр тохирсон үндсэн зээлийн хүүнээс хэтрэхгүй байхаар талууд тохиролцож болно гэсэн агуулгатай байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлдэгчээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Зээлдэгч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
Ийнхүү тооцоолбол өдрийн 2,061,369.86 төгрөгийн хүүг 2023.12.22-2025.10.03-ны өдрийг хүртэл 651 хоногоор үржүүлэн нийт 1,341,951,778.86 төгрөг,
өдрийн 1,998,904.10 төгрөгийн хүүг 2025.10.03-2025.12.02-ны өдрийг хүртэл 60 хоногоор үржүүлэн нийт 119,934,246 төгрөг, нийлбэр 1,461,886,024.9 төгрөгийн хүү төлөхөөр байна.
Үүнээс төлсөн 165,938,976.7 төгрөгийг хасаж, үлдэх 1,295,947,048.16 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү 163,210,531.82 болон үндсэн зээлийн үлдэгдэл 3,200,000,000 төлөх үүрэгтэй байна.
Иймд шүүхээс дээр дурдсаныг үндэслэн хариуцагч ******* ******* ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 3,200,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,295,947,048.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 163,210,531.82 төгрөг, нийт 4,659,157,817.92 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгож шийдвэрлэлээ.
6. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,523,939 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,523,939 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 4,659,157,817.92 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох ******* ******* ХХК-ийн өмчлөлийн
1. Нийслэлийн Ч тоот хаягт байршилтай, 33.44 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
2. Нийслэлийн Ч тоот хаягт байршилтай, 33.44 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
3. Нийслэлийн Ч тоот хаягт байршилтай, 48.41 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
4. Нийслэлийн Ч тоот хаягт байршилтай, 39.14 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
5. Нийслэлийн Ч тоот хаягт байршилтай, 74.16 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
6. Нийслэлийн Ч давхарт байршилтай, 1364 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,523,939 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 23,523,939 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА