Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 610

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч П.У, түүний өмгөөлөгчөөр улсын өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт:

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

П.У 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо “Эрхэс” пабын гадаа иргэн Н.Б эд хөрөнгийг  авах зорилгоор амь биед аюултайгаар  хүч хэрэглэж довтолсон дээрмийн гэмт хэргийг,

мөн 2017 оны 11 дүгээр  сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Тэргэл” зочид буудалд байрлаж байсан иргэн О.Бийн Самсунг эс -5 гар утас, Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар виза картанд байсан 960.000 төгрөгийг авч иргэн О.Бид  1.136.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо “Таац” зочид буудалд байрлаж байсан иргэн Ш.Дийн Самсунг жи-5 загварын гар утас, годон гутал, куртик, Хаан банкны виза карт зэрэг эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар  виза  картанд  байсан 200,000 төгрөгийг авч,  иргэн Ш.Дд 1.096.000 төгрөгийн хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.У шүүхийн хэлэлцүүлэгт: Би хохирогч Бат-Эрдэнийн 2 ширхэг гар утсыг дээрэмдэж аваагүй,  Даваадашийн годон гутлыг л авсан бусад эд зүйлийг нь бас аваагүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Н.Б мөрдөн байцаалтанд: 2015 оны 12 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед Есөн-Эрдэнэ над руу залгаад та өнөөдөр надтай уулзаж амжих уу гээд байхаар нь хороолол ороод ярьсан чинь Есөн-Эрдэнэ бичлийн Эрхэс нэртэй караокед байна гэсэн. Тэгээд би очоод бид хоёр караокед дуулангаа 1 шил 0,5 гр сархад архи хувааж уугаад би гадагш гарч АТМ орж данснаасаа 200.000 төгрөг аваад эргэж караокед ороод ахиж нэг  шил архи авч уусан тэр үед бид хоёр хоёулаа нэлээн согтсон байсан караокеноос гарахдаа би бүх тооцоог хийсэн юм байна лээ. Тэгээд би гадаа гараад салах гээд байж байхад Есөн-Эрдэнэ миний өмдний халааснаас түрийвч авах гээд дайраад байсан би эсэргүүцээд бид хоёр хэсэг зууралдсан...тэгээд ноцолдож ноцолдож Есөн-Эрдэнэ миний халааснаас түрийвч аваад намайг орхиод цаашаа яваад өгсөн. Энэ үед би эхнэр рүүгээ ярих гээд халаасаа ухсан чинь миний айфоне -5, айфоне 4 маркийн 2 ширхэг утас 2 уулаа байхгүй байсан би тэгээд шууд гэр рүүгээ такси барьж очоод эхнэртээ болсон явдлыг хэлээд шууд цагдаагийн байгууллага дээр ирж өргөдөл гаргасан юм...тэгэхэд намайг заамдаж боогоод миний халааснаас түрийвч аваад зугтаасан юм...Есөн-Эрдэнэ надтай зууралдаж байхдаа намайг газар унагаасан тэгэхэд миний өмсөж явсан куртик урагдсан би куртикээ 65.000 төгрөгөөр янзлуулсан. Миний түрийвч бор өнгийн арьсан түрийвч байгаа 80.000 төгргөөр худалдан авч байсан. Түрийвчин дотор охины иргэний үнэмлэх, өөрийн иргэний, жолооны үнэмлэх, Голомт банкны виза карт бэлнээр 48.000 төгрөг байсан. I Phone 5 маркийн цагаан өнгийн гар утсан дээр голд өнгөтэй шилэн наалт наалгасан утас байгаа 560.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн I Phone 4 хар өнгийн гар утсаа 250.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Мөн Есөн-Эрдэнэ надтай зууралдаж байхдаа намайг газар унагаасан тэгэхэд миний өмсөж явсан савхин куртик урагдсан тухайн куртикээ би 65000 төгрөгөөр эргэж янзлуулсан. /хх-ийн  26/ гэх мэдүүлэг, 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 114/

 

Хохирогч Ш.Д мөрдөн байцаалтанд: “ Би 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ажлаа тараад ажлынхаа залуутай  машинд нь нэг лаазтай пиво уусан.  Тэгээд би ажлынхаа залуугаар сансрын колонк хүргүүлээд цаашаа микронд суугаад хорооллын эцэст байрлах Макс нэртэй караоке орсон, ширээ байхгүй байсан бөгөөд нэг залуу ганцаараа сууж байсан, зөөгч нь намайг тэр залуутай хамт шахаад суулгасан.  Уг залуутай танилцаад тухайн залуу би дайлъя гээд байсан.  Тэгээд нэлээн согтсон учир болсон үйл явдлыг огт санахгүй байгаа. Макс караокеноос хэд гэж гарсан болон ямар буудал руу яаж явсан талаар санахгүй байгаа.  Би 2018 оны 1 сарын 26-ны өглөө 10 цагийн орчим сэрэхэд би буудалд байсан бөгөөд ресепшнээс асуухад “Таац” зочид буудал гэж хэлсэн. Би буцаад өрөө рүүгээ ороод хувцсаа өмсөх гэтэл миний цаа бугын годон гутал, куртик, гар утас, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлс алга болсон байсан учир би ресепшин рүү дахин очиж ямар хүмүүстэй орж ирсэн талаар асуугаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн өдөр буудал руу орж ирэхдээ нэг эрэгтэй, 2 эмэгтэй хүнтэй орж ирсэн тэр шөнөдөө чамтай хамт орж ирсэн хүмүүс чинь гараад явцгаасан гэж байсан. Тухайн үед Таац зочид буудал засварын ажил хийж байсан тул камер шүүж чадаагүй ээ.  Би цаа бугын годон гутлаа 2017 оны 7 дугаар сард 450.000 төгрөгөөр Бөмбөгөр худалдааны төвөөс куртикээ 270.000 төгрөгөөр Билэг их дэлгүүрээс Самсунг Галакси Жи-5 маркийн хар өнгийн гар утсаа 2017 оны 12 дугаар сард төв Тэдигээс 475.000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөн миний виза картанд байсан 225.000 төгрөг байхгүй болсон байсан.  Би Хаан банкнаас хуулгаа аваад үзтэл өглөөний 07:43 минутанд зарлага гарсан байсан ба би тухайн цаг хугацаанд буудалд байсан. /хх-ийн 128-129/ гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 159/

 

Сэжигтнээр П.У мөрдөн байцаалтад: 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр хорооллын эцсийн Макс нэртэй нийтийн караокед үйлчүүлж байхад нэг үл таних залуу орж ирээд миний хажууд суугаад бид хоёр танилцсан...тухайн залуу нэг шил 0,75гр-н архи аваад бид хоёр хувааж уугаад дуулцгааж байгаад гарч, караокены гадна бид хоёр охинтой танилцаад Таац зочид буудал руу очицгоосон. Буудал руу ороод ресепшинээс хоёр ширхэг 2.5 литрийн боргио гэсэн бичигтэй хоёр том пиво аваад өрөө рүүгээ орц ууцгаасан. Бид дөрөв авсан пивоо ууж дуусгаад хоёр орон дээр хоёр хоёроороо хэвтэж байтал нөгөө хоёр охины нэгнийх нь утас дуугараад явахаар болоод явцгаасан. Би араас нь өрөөндөө хэвтэж байгаад ойролцоогоор 5-10 минутын дараа гараад явсан. Намайг гарахад караокед танилцсан залуу нэлээн согтсон байдалтай сэрүүн 00 орлоо гээд үлдсэн. Би явлаа гэж хэлээд гараад явсан...би годон гутлыг нь өмсөөд явчихсан байна лээ. /хх-ийн 131/

Би годон гутлыг нь тайлж орхих гэснээ миний куртикэн дээр зохиод байхаар нь аваад явчихсан юм. /хх-ийн 151/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч О.Б мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 06 цагийн орчим зүс таних Есөн-Эрдэнэ болон түүний найз охины хамт бид гурав Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Тэргэл зочид буудалд хоносон. Тэгээд би  унтаж байгаад 14 цагийн орчим сэрэхэд надтай хамт орж ирсэн хоёр хүн байхгүй байсан. Тэгээд буудлаас гарахдаа өөрийн Самсунг эс-5  маркийн гар утас алга болсныг мэдсэн.  Буудлаас гараад Хаан банкны АТМ–д очиж виза картаа уншуулахад үлдэгдэл 8920 төгрөг байсан. Хамгийн сүүлд өчигдөр шөнө буюу 00 цагийн үед картаа шалгахад 1.200.000 төгрөг байсан юм.

Самсунг эс-5 гар утас 250.000  төгрөгийн үнэтэй, виза картнаасаа харин 1.200.000 төгрөг нийт 1450.000 төгрөгийн хохирол учирсан байна. / хх-ийн 192 / гэх мэдүүлэг,

 

П.У мөрдөн байцаалтанд:...О.Б бид хоёр тааралдаад тус Макс гэдэг караокедоо хамт архи, пиво хувааж уусан. Бид хоёр уг караокед 2 шил архи уугаад уг газраас гараад модны 2-т байдаг +25 гэдэг бааранд ороод тус бүр 2 шил пиво ууж байгаад нэг хүүхэнтэй танилцаад тэр хүүхэнтэйгээ гурвуулаа  нийлээд Баянзүрх дүүргийн нутагт байдаг Тэргэл зочид буудалд орсон...Батдорж намайг архинд яваад ирээч би энэ хүүхэнтэй хамт байж байя гэж хэлээд надад виза картаа өгөөд пин кодоо хэлсэн. Тэгэхээр нь би картыг нь аваад Сансарын тунел дээр байдаг хаан банкны АТМ-ээс мөнгө авах гэсэн чинь карт нь болохгүй байхаар нь такси бариад Тэргэл төвийн хажууд байдаг дэлгүүрээс очиж хиам, ундаа, 0,5 литрын архи аваад буцаад буудал руу орсон чинь тэр хоёр юм яриад сууж байсан...би түрүүлээд буудлаас гараад явсан. Түүнээс хойш 3 хоногийн дараа Батдорж над руу яриад миний картанд байсан мөнгийг бас гар утсыг аваад ир гэж хэлэхээр нь би Батдоржид би чиний утас мөнгийг аваагүй гэсэн. /хх-ийн 193/ гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 198/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 105-111/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор П.Уын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 213/

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 373 дугаартай шийтгэх  тогтоолын хуулбар /хх-ийн 219/ зан байдлын тодорхойлолт /хх-ийн 222/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч П.У  2015 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо “Эрхэс” пабын гадаа иргэн Н.Б эд хөрөнгийг  авах зорилгоор амь биед аюултайгаар  хүч хэрэглэж довтолсон дээрмийн гэмт хэргийг,

мөн 2017 оны 11 дүгээр  сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Тэргэл” зочид буудалд байрлаж байсан иргэн О.Бийн Самсунг эс-5 гар утас, Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар виза картанд байсан 960.000 төгрөгийг авч иргэн О.Бид  1.136.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо “Таац” зочид буудалд байрлаж байсан иргэн Ш.Дийн Самсунг жи-5 загварын гар утас, годон гутал, куртик, Хаан банкны виза карт зэрэг эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар виза картанд байсан 200.000 төгрөгийг авч,  иргэн Ш.Дид нийт 1.096.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Б”...Есөн-Эрдэнэ миний өмдний халааснаас түрийвч авах гээд дайраад байсан би эсэргүүцээд бид 2 хэсэг зууралдсан...тэгээд ноцолдож ноцолдож Есөн-Эрдэнэ миний халааснаас түрийвч аваад намайг орхиод цаашаа яваад өгсөн. Энэ үед би эхнэр рүүгээ ярих гээд халаасаа ухсан чинь миний айфоне -5, айфоне-4 маркийн 2 ширхэг утас 2-уулаа байхгүй байсан /хх-ийн 26/

хохирогч Ш.Дийн”...миний цаа бугын годон гутал, куртик, гар утас, Хаан банкны виза карт...мөн миний виза картанд байсан 225.000 төгрөг байхгүй болсон байсан.  Би хаан банкнаас хуулгаа аваад үзтэл өглөөний 07 цаг 43 минутанд зарлага гарсан байсан ба би тухайн цаг хугацаанд буудалд байсан. /хх-ийн 128-129/,

хохирогч О.Бийн”...буудлаас гарахдаа өөрийн Самсунг эс-5 маркийн гар утас алга болсныг мэдсэн.  Буудлаас гараад Хаан банкны АТМ–д очиж виза картаа уншуулахад үлдэгдэл нь 8920 төгрөг байсан. Хамгийн сүүлд өчигдөр шөнө буюу 00 цагийн үед картаа шалгахад 1.200.000 төгрөг байсан...” /хх-ийн 192/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 105-111/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 114, 159, 198/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Уын үйлдсэн 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо “Эрхэс” пабын гадаа иргэн Н.Б эд хөрөнгийг  авах зорилгоор амь биед аюултайгаар  хүч хэрэглэж довтолсон дээрмийн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгээр зүйлчлэн ирүүлсэн байна. 

 

П.Уын үйлдсэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн нь уг хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “...гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх ба түүний энэ үйлдэл нь

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг нь “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр”   хуульчлагдсан байна.

 

Энэ тохиолдолд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн дээрхи заалт нь П.Уын эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул Монгол Улсын Их хурлаас батлагдсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ -ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан хуулийн зохицуулалтын хүрээнд Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн нь П.Уын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Харин П.Уын үйлдсэн хулгайлах гэмт хэрэг цаг хугацааны хувьд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлсэн үед  үйлдэгдсэн байх бөгөөд түүний хулгайн гэмт хэргийн үйлдлүүдийг Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь зөв байна.

 

Нэгтгэн дүгнэвэл Баянгол дүүргийн прокурорын газраас П.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсгүүд тохирсон байх бөгөөд улсын яллагчаас шүүгдэгч П.Уыг “дээрэмдэх”, “хулгайлах” гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна.

 

Иймд Шүүх, шүүгдэгч П.Уыг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147  дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүгдэгч П.Уын дээрэмдэх болон хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар П.Уаас нийт 2.937.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Бд 705000 төгрөг, О.Бид 1.136.000 төгрөг, Ш.Дид 1.096.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс дээрхи гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч П.Ут  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147  дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял тус тус оногдуулах хуулийн үндэслэлтэй. 

 

П.Ут эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан П.Ут 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147  дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

      

Шүүгдэгч П.Ут оногдуулсан хорих ялын хөнгөнийг хүндэд нь нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг нийт 3 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тогтоов.

   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.