Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2015/0857/З/Т |
Дугаар | 1060 |
Огноо | 2016-12-16 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 1060
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б дүүрэг, дугаар хороо, 13 дугаар хороолол, - дугаар байр тоотод оршин суугч Даваадоржийн Э,
Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Гуравдагч этгээд: Б дүүргийн дугаар хороо, 13 дугаар хороолол, дугаар байр тоотод оршин суугч Дын А,
Гуравдагч этгээд: Б дүүргийн дугаар хороо, 4 дүгээр хороолол, Аийн өргөн чөлөө гудамж 42 байр 9 тоотод оршин суух Мын А*******,
Гуравдагч этгээд: , , Б дүүргийн Энхтайваны өргөн чөлөө, 54б
Гуравдагч этгээд: ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Б дүүргийн дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 30 дугаар байрны тоот орон сууцанд олгогдсон улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгож Д.Эгийн нэр дээр бүртгэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О*******, гуравдагч этгээд Д.Аы өмгөөлөгч Д.Очь, гуравдагч этгээд М.А*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...
Б дүүрэг, дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар байрны тоот орон сууцыг иргэн Д.Э, Ө.С*******, Э.Эрхэм нар нэр дээрээ бүртгүүлж, өмчилснөөр хэн нэгний эрх ашиг, зөрчигдөхгүй, мөн хөндөгдөхгүй.
Иргэн Д.Э, эхнэр Ө.С******* бид хоёр Ухааны Академийн харъяа (цаашид гэх) -д ажиллаж байхдаа тус орон сууцны барилгын , тоот орон сууцыг худалдах, худалдан авах тухай гэрээг 2003 онд тэй байгуулж, төлбөрөө гэрээнд тусгаснаас их хэмжээгээр төлж, 2005 оны хавар бариулж дуусгуулсан. Гэвч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул Б дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2009 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 451 тоот шийдвэр, 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4 тоот гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 3709 тоот шүүгчийн захирамжийг тус тус гаргуулсан.
Тус барилга угсралтын ажлын гүйцэтгэгч ХХК нь тус орон сууц өмчлөгчдийн жагсаалтыг бүртгэлийн байгууллагад гаргаж өгөх эрх бүхий субьект биш, харин нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний нэг тал учраас тус бүртгэлийн байгууллагад өмчлөгч этгээдийн жагсаалтыг гаргаж өгөх үүрэгтэй гэж бодож байна. Мөн орон сууцны төлбөрийн тооцоогүй тухай тодорхойлолтыг ч тус байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй гэж бодож байна.
Тус барилгын ажил 2005 оны хавар дууссанаас хойш газрынх нь гэрчилгээг ХХК өөрийн нэр дээр шилжүүлж авсан нь орон сууц өмчлөгчид тус компанид газрын төлбөрийн нэрийн дор нэг зуун мянга гаруй төгрөгийг 2015 онд гэрчилгээгээ гаргуулах үүднээс төлөх үндэслэл болохгүй. Мөн тус орон сууцыг тухайн компаниас 2015 онд худалдан авч байгаа тухай хуурамч гэрээг байгуулах зайлшгүй шаардлага гарах үндэслэл болохгүй. Бас тус орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэх тодорхойлолт бүртгэлийн байгууллагад тус компани тодорхойлолт хийж өгөх үндэслэл болохгүй гэж бодож байна.
Иргэн Д.Э ба иргэн Д.Ад тус орон сууцаа шилжүүлж буй тухай ямар нэгэн бичиг бүртгэлийн байгууллагад хандан хийж өгөөгүй.
Тус орон сууцны барилгын нийт айлын орон сууцны эзэд нь бүгд 2001, 2003 онуудад тэй орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, түүнд бүх төлбөрөө төлж, орон сууцаа захиалан бариулсан. Харин ХХК нь тэй барилга угсралтын ажлын гэрээ байгуулж тус барилгыг гүйцээж барьсан ба орон сууц өмчлөгчид нь ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгээгүй. Гэтэл тус компани айлуудаар 2015 онд газрын төлбөр гэх нэг зуун мянга гаруй төгрөгийг төлүүлснээр тухайн орон сууцыг нь тэдэнд худалдсан болж, хуурамч гэрээ байгуулж, улмаар төлбөр тооцоогүй гэсэн хуурамч тодорхойлолт бүртгэлийн байгууллагад хийж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж буй нь хууль бус үйлдэл болсон тул тухайн гэрчилгээ нь мөн хууль бус гэж үзэж байна.
Бүртгэлийн байгууллага тус барилгын тухай зохих судалгааг хийж, анхнаасаа өмчлөгчдийн жагсаалтыг гээс гаргуулж, тус тэй байгуулсан гэрээ, гийн төлбөр тооцоогүй гэсэн албан бичгийг үндэслэн гэрчилгээг нь олгосон бол ийм асуудал гарахгүй байсан.
Нийслэлийн Баязүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийнхний хууль бус шаардлагыг биелүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлж, тухайн хэлтсийн дарга болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан боловч тусыг эс оллоо. Иймд тус хэлтсийнхний хууль бус шаардлага болон үйлдлийг таслан зогсоож, орон сууцаа өмчлөх эрхийг маань эдлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучнаар/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...
Б дүүргийн дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар байр хаягтай, орон сууцны зориулалттай барилгыг Эх ХХК нь шинээр баригдсан орон сууц анх удаа бүртгэж баталгаажуулах тухай жагсаалтыг гаргасан байна.
ХХК-ийн гаргасан жагсаалтыг хянан үзэхэд:
а/ Б дүүргийн дугаар хороонд байршилтай, Ухааны Академи /ШУА/-ийн харьяа Технологийн Хүрээлэн //-ийн захиалгаар баригдсан айлын орон сууцны зориулалттай барилгыг бүртгүүлэхийг хүссэн ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/29 тоот албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн танилцуулга, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 07-208/1327 тоот барилгын төлөв байдлын тухай албан бичиг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 7/148 тоот албан бичиг, Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч захиалагчийн хооронд байгуулсан 2003 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ, ХХК-ийн барилга барих тусгай зөвшөөрөл, Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх 2001 оны №2, 2003 оны 11/2003 дугаартай тус тус зөвшөөрөл, барилгын техникийн нөхцөлүүд, батлагдсан ажлын план болон фото зураг, Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын мэдээлэл, хэлтсийн 2011 оны 3/938 тоот албан бичгийн хуулбар гэх мэт холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд жагсаалтаар бүртгэсэн болно.
б/ Ухааны Академи /ШУА/-ийн харьяа Технологийн Хүрээлэн //-ийн захиалгаар баригдсан айлын орон сууцны зориулалттай барилга нь байр захиалагчдын өөрсдийн мөнгөөр барьж гүйцэтгэсэн бөгөөд төсвөөс ямар нэгэн санхүүжилт хийгдээгүй талаар, уг байрыг барьж гүйцэтгэсэн ХХК нь захиалагчдын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хариуцан гаргуулахад татгалзах зүйлгүй тухай, Технологийн Хүрээлэн //-ийн 2015 оны 2/02, 2/05 тоот албан бичгүүдийг тус бүртгэлийн хэлтэст ирүүлснийг дурдах нь зүйтэй.
в/ ХХК-ийн гаргасан жагсаалт нь холбогдох эрхийг бүртгэх талаар шийдвэр гаргахад шаардлагатай бүх мэдээллийг багтаасан нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө хэмээн заасан байдаг.
г/ Иргэн Д.Эгийн нэхэмжлэлд дурдагдсан Б дүүргийн дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар байр тоот орон сууцыг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, анд ХХК-ийн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 13 тоот албан бичиг, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тоот албан бичиг, 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 13 тоот албан бичиг, 2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ, 2003 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн орон сууц захиалан бариулах, худалдан авах гэрээ зэрэг бусад нотлох баримтуудыг үндэслэн иргэн Д.Аы өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн байна.
Тус бүртгэлийн хэлтэс нь захиалгаар баригдсан орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 13 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн бүртгэдэг.
Иймд иргэн Д.Эгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ухааны Академи /ШУА/-ийн харъяа Технологийн Хүрээлэн //, ХХК-ийг тус тус гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ухааны харъяа гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа:
Иргэн Д.Э Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд Б дүүргийн дугаар хорооны 13 дугаар хороололд орших айлын орон сууцанд өөрийн өмчлөлийн талаар нэхэмжлэл гаргажээ. ШУА-ийн , Технологийн Хүрээлэнгийн захиалгаар баригдсан энэхүү байр нь 2005 онд ашиглалтанд орсон боловч оршин суугчид 2015 оныг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадаагүй байсан юм.
Уг барилга нь байр захиалагчдын өөрсдийн мөнгөөр баригдсан бөгөөд манай байгууллагаас буюу төсвөөс ямар нэгэн санхүүжилт хийгдээгүй. Иймд барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн ХХК, захиалагчид харилцан тохиролцож үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах болсон талаар манайд мэдэгдэн, бид татгалзах зүйлгүй гэсэн хариуг өгсөн болно.
Одоо (2015 оны 10 сарын байдлаар) манай гийн ажилтнуудаас тус байранд 3 хүн амьдардаг бөгөөд эдгээр ажилтнууд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулсан байртай холбоотой өөр ямар нэгэн санал гомдол байхгүй тул манай байгууллагын хувьд энэ асуудал хаагдсан болно. Иймд иргэн Д.Эгийн нэхэмжлэлтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй гэж үзэж байна. Шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хийхийг хүсье гэжээ.
Гуравдагч этгээд ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:
Манай компани нь 2003 оны 5 дугаар сарын 10-нд Ухааны харъяа тэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тус гийн ажилчдын орон сууцны барилгыг барьж, 2005 оны 5 дугаар сард уг барилгыг ашиглалтанд өгсөн юм.
Технологийн тэй барилгын санхүүжилтийн асуудлаар маргаан үүссэн учир Б дүүргийн шүүхэд хандан уг барилгад оруулсан санхүүжилт гүйцэтгэсэн ажлын зардлаа авахаар болсон юм. Энэ хугацаанд орон сууцны захиалагч иргэд байр өмчлөх үл хөдлөх эрхийн гэрчилгээгээ аваагүй 10 жил болсон. Ингээд захиалагч иргэд болон гийн хүсэлтийн дагуу гүйцэтгэгч компанийн хувиар манай компани үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авах материалыг бүрдүүлэн Б дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хандан захиалагч айлуудад Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн.
Ингэхдээ гийн захиалагчтайгаа хийсэн эх гэрээг хавсарган захиалагч иргэдтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээ хийж 2 гэрээг хавсарган өгсөн болно. Байр ашиглалтанд орсон 2005 оноос хойших газрын төлбөр болон зураг хувилуулах гэх мэт гэрчилгээ авахдаа холбогдон гарсан зардлуудыг захиалагч иргэдтэй зөвшилцсөний үндсэн дээр айл тус бүрт 108400 төг оногдсоныг хураан авч төлсөн болно.
Барилгын санхүүжилт хүрээгүйн улмаас дуусаагүй барилга дээрээ гийн зөвшөөрлөөр Ү-*******, 0******* тоот бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан барилгад санхүүжилт хийх зорилгоор гэрчилгээг гаргасан боловч барилгын ажил дуусч захиалагч иргэд байрандаа орсон учраас уг гэрчилгээг манай компанийн хүсэлтээр хүчингүй болгосон болно. Иймд уг гэрчилгээг сэргээж Д.Энхгүвшингийн нэр дээр шилжүүлэх үндэслэл байхгүй болно.
Д.Эгийн нэр дээр уг орон сууцанд захиалсан байр байхгүй, Д.Э нь уг байрны тоот 3 өрөө 95 м2 байрыг анх захиалсан боловч энэ байраа иргэн Д.Ад худалдсан гэдэг. Д.А нь барилгын ерөнхий захиалагч тэй гэрээ байгуулсан байсан учир эх гэрээг үндэслэн Д.Ад Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байна.
Нэхэмжлэгч Д.Эгийн өөрийн байр гэгдэх тоот байр нь Өлзийбат овогтой С*******гийн нэрээр тэй гэрээ байгуулсан байна. Захиалагч С*******г Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авах эрхийг хэн ч хориглоогүй болно. Манай зүгээс Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахтай холбогдон гарсан зардал болох 108400 төгрөгийг төлөн гэрчилгээгээ авахыг удаа дараа хэлсэн. Одоогоор Д.Эгийн нэр дээр орон сууцны захиалгын гэрээ байхгүй болно гэжээ.
Гуравдагч этгээд Д.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Иргэн Д.Эгийн Б дүүргийн дугаар хорооны 30 дугаар байрны айлын өмчлөх эрх ноцтой зөрчигдөхөөр ойлгомжгүй өргөдөл гаргасныг эс зөвшөөрч байна.
Энэ байр 2005 онд ашиглалтанд ороход манайх давхрын тоотыг д захиалан гэрээ байгуулан худалдан авч орсныг 21 айл сайн мэдэж байгаа тул айлуудыг гэрчээр буюу гуравдагч этгээдээр оруулж өгнө үү. Би Д.Эд өргүй бөгөөд 10 жил нэг байранд амьдрахдаа надаас ямар нэгэн өр нэхэмжилж байгаагүй. Гэнэт манай байрыг өөрийн нэр дээр гэрээ хийсэн гэрчилгээг нь хүчингүй болгож надад өг гэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Д.Э энэ байрны гэрчилгээг гаргуулах гэж 2009 он хүртэл шүүхээр яваад тусыг эс олсныг уг барилгын гүйцэтгэгч компанийн захирал бүх бичиг баримтаа Д.Эгээс авч хөөцөлдөөд даруй бүтээсэн. Айлууд бүгд гэрчилгээгээ авчихлаа чи тоотынхоо гэрчилгээг ав газрын түрээсийн төлбөр болон бусад зардал 108400 төгрөг төл гэхэд төлөхгүй гэж уурлаж бухимдахдаа ийм өргөдөл гаргасан байна.
Энэ айлын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн асуудал нь 2009 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 451 дүгээр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн явдал тул энэ нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
Иргэн Д.Э би хариуцагчаар Улсын бүртгэлийн ерөнхий газрыг татаж, 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2015 оны дугаар сарын 8-ны өдөр шүүгч Э.Лхагвасүрэн захиргааны хэрэг үүсгэсэн захирамж гаргаж, 2015 оны 10 дугаар сарын 07, 2 болон 11 дүгээр сарын 9-ний өдрийн шүүх хурлууд тус тус болж, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дахин хуралдах тов гарсан.
Нэхэмжлэлийн нэмэлт шаардлага:
1. Б дүүрэг, дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, /13371/, 30 дугаар байрны тоот орон сууцны өмчлөгч нь 2015 оны 8 дугаар сард өөрчлөгдөж, иргэн М.А*******гийн нэр дээр бүртгэгдсэнийг хүчингүй болгох.
2. Б дүүрэг, дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, /13371/, 30 дугаар байрны тоот орон сууц нь 2014 оны 12 дугаар сарын зээлийн барьцаанд бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгох.
Эхний нэмэлт шаардлагын үндэслэл:
Тус орон сууцны өмчлөгч этгээд 2015 оны 8 дугаар сард өөрчлөгдсөнийг 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хурал дээр мэдсэн. Энэхүү өөрчлөлтийг хийсэн үйлдэл нь захиргааны хэрэг үүсгэсэн 2015 оны дугаар сарын 8-ны өдрийн шүүгч Э.Лхагвасүрэнгийн гаргасан захирамжийн эрх зүйн чадамжийг үгүйсгэсэн үйлдэл болсон.
Дээр дурдсан захирамж нь захиргааны маргаан үүсгээд буй , тоот орон сууцны бүхий л бүртгэлийг маргаан эцэслэтэл түдгэлзүүлэх үндэслэл болох эрх зүйн чадамжтай баримт бичиг болохыг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мэдүүлэгт өгсөн хариуцагч талын албан ёсны хариу баримт бичиг нотолж байгаа. /Баталгаат хуулбарыг хавсаргав./
Хоёр дахь нэмэлт шаардлагын үндэслэл:
Тус орон сууц зээлийн барьцаанд байгааг 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн буюу 3 дахь удаагийн шүүх хурлын үеэр мэдлээ. Хариуцагч тал шүүхийн шийдвэрт бусармаг аргаар нөлөөлөх арга сүвэгчлэн нэмэлт материалуудыг зохиомлоор бүрдүүлж байна гэж үзэж байна.
Тус орон сууц нь улсын бүртгэлд анх удаагаа 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэгдсэн. Харин зээлийн гэрээ нь түүнээс өмнө буюу 2014 оных байсан. Гэтэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй үл хөдлөх эд хөрөнгө зээлийн барьцаанд тавигдах боломжгүй. Иймд тус барьцааны асуудал зохиомол гэж үзэж байна.
Тус орон сууцны өмчлөгчийг тодорхойлох асуудалд 2015 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр Б дүүргийн Бүртгэлийн хэлтэст бичгээр гаргасан хүсэлт, түүнээс өмнө болон хойно холбогдох албан тушаалтнуудад хандаж байсан уулзалт зэргээр маргааныг маш эртнээс эхлүүлсэн тул тус орон сууцны бүх бүртгэлийг түдгэлзүүлэх боломж тус хэлтэст байсан. Тухайлбал, үйлчлүүлэгчдэдээ тэдний эрх ашигт тустай зөвлөгөөг өгч, зохих арга хэмжээг авах нь тэдний ажлын үүрэгт багтсан байх учиртай. Учир нь төр иргэддээ үйлчлээд зогсохгүй, тэдний эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээдэг учраас л тэднээс татвар, хураамж зэргийг байнга авч оршин тогтдог гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн тайлбартаа:
Иргэн Д.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
а/ Иргэн Д.Эгийн нэхэмжлэлд дурдагдсан Б дүүргийн дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар байр тоот орон сууцыг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, ХХК-ийн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 13 тоот албан бичиг, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тоот албан бичиг, 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 13 тоот албан бичиг, 2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ, 2003 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн орон сууц захиалан бариулах, худалдан авах гэрээ зэрэг бусад нотлох баримтуудыг үндэслэн иргэн Д.Аы өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн байна.
б/ Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн орон сууцны арилжааны гэрээгээр иргэн М.А*******гийн өмчлөлд шилжсэн бөгөөд Ард кредит ББСБ-тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 30 тоот барьцаанд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-04037495 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг сольж бүртгүүлэх тухай Ард кредит ББСБ-аас ирүүлсэн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 5 тоот албан бичиг хувийн хэрэгт авагдсан байна.
в/ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай шийдвэр гараагүй бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай тусгай тэмдэглэл хийгдээгүй байна. Иймд иргэн Д.Эгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд М.А*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Эгийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан Б дүүргийн дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, 30 дугаар байрны тоот орон сууцанд олгогдсон улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, иргэн Д.Эгийн нэр дээр болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцлаа.
Нэхэмжлэл хуулийн үндэслэлгүй, хүний өмчийг биелэгдээгүй хоосон гэрээгээр далимдуулан булааж авах гэсэн увайгүй санаа агуулсан байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийг хэрэгт байгаа нотлох баримтыг үндэслэл болгон эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.
Нэг. Д.Эгийн гийн эрх бүхий этгээдтэй 2003 онд байгуулсан Орон сууц захиалан бариулах, худалдан авах тухай гэрээний 3 дахь хэсгийн 3.3-д Захиалагч зээлээ бүрэн төлсөн тохиолдолд орон сууц захиалагчийн өмчлөлд бүрэн шилжиж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах эрх нээгдэнэ, 4 дэх хэсгийн 4.2-т Энэ гэрээнд оролцогч талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох ба зээлээ бүрэн төлж, орон сууцаа өөрийн өмчлөлд авсан цагт дуусгавар болно гэж тус тус заасан байна.
Д.Э нь энэ байрыг авахгүй гээд зээлийн гэрээг Д.Ад шилжүүлсэн, банкнаас хамтран зээл авсан тухай өмнөх хэрэг шийдвэрлэсэн шүүх хурал дээр ярьсан байдаг болно.
Хоёр. Б дүүргийн дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 30 дугаар байр нь 2005 онд ашиглалтанд орж, гэрээ байгуулсан айлууд нь хэвийн амьдарч эхэлсэн. Анх бариулж эхэлсэн боловч 2003 онд хөрөнгө мөнгө, хүчин чадал хүрэхгүй тул ХХК-д бүх эрхээ шилжүүлсэн, төсвөөс ямар нэгэн санхүүжилт хийгдээгүй тухай баримтууд, анд ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар тухайн байрыг барьж дуусгасан, худалдан авах гэрээний дагуу байрны мөнгөө бүрэн төлсөн иргэдэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгуулах тухай хуульд заасан бүх баримтуудыг бүрдүүлсэн болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 7/148 дугаартай албан бичгээр энэ тухай мэдэгдэж байсан зэрэг баримтаар миний одоо өмчилж, эзэмшиж байгаа байрны гэрчилгээ олгогдсон байгаа.
Гурав. Д.Э нь өмчлөх эрхээ нотолсоны дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Б дүүргийн дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 30 дугаар байрны тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн бүртгэл, иргэн М.А*******гийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, иргэн Д.Эгийн нэр дээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 708 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Эгийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Б дүүргийн дугаар хороо 30 дугаар байрны тоот орон сууцны өмчлөгчөөр Д.Э, Ө.С*******, Э.Эрхэм нарын нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Ухааны харъяа , Технологийн , ХХК-иудын хооронд 2003 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч захиалагчийн хооронд байгуулсан гэрээ-г байгуулсны дагуу гийн ажилчдын айлын орон сууцны барилгыг ХХК нь 2005 онд барьж дуусгасан болно.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2011 оны 07-208/1327 тоот уг барилгыг орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлтийн дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 7/148 тоот албан бичгээр тус байрны оршин суугчдад ...манай байгууллагаас комисс ажиллах шаардлагагүй, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хандан гэрчилгээгээ гаргуулах талаар зөвлөмж хүргүүлжээ.
Б дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 451 дүгээр шийдвэрээр Б дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан гийн ажилчдын айлын орон сууцны барилгыг Барилга хяналтын газрын улсын комисс болон өмчлөгч нарт хүлээлгэн өгөхийг хариуцагч Ухааны Академийн харъяа Техникийн Хүрээлэнд даалган шийдвэрлэж, 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас-аар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэсэн байна.
Үүний зэрэгцээ , нь өөрийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2/02 дугаар ... айлын орон сууцны барилгыг байр захиалагчдын өөрсдийн мөнгөөр барьж гүйцэтгэсэн тул байрны оршин суугчдын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахад татгалзах зүйлгүй гэх, мөн 2015 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн 2/05 дугаар ...уг байрыг барьж гүйцэтгэсэн ХХК нь захиалагчдын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хариуцан гаргуулахад татгалзах зүйлгүй болно гэх хүсэлтүүдийг Б дүүргийн Бүртгэлийн хэлтэст гаргасны дагуу Б дүүргийн дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө хаягт байрлах шинээр баригдсан айлын орон сууцны зориулалттай 30 дугаар байрыг анх ХХК нь улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулах тухай хүсэлтээ, холбогдох баримтуудын хамт Б дүүргийн Бүртгэлийн хэлтэст гаргаж, улмаар төлбөр тооцоо дууссан оршин суугч иргэд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх хүсэлтээ холбогдох баримтын хамт хүргүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээтэй болжээ.
Нэхэмжлэгч Д.Э нь Фикик гийн захирал Ц.Б*******ын баталсан Орон сууц захиалан бариулах, худалдан авах тухай гэрээг 2003 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тус г төлөөлөн ахлах нягтлан бодогч Н.О*******той харилцан тохиролцож гэрээг байгуулсан.
Гэрээний зорилго хэсэгт: барилгыг барилгын компаниар бариулж өгөх, Азийн хөгжлийн банкны Орон сууцны төслийн хүрээнд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, хувь хүмүүс, банкны хоорондын харилцааг зохицуулахад оршино гэж тусгажээ.
Мөн хэрэгт гуравдагч этгээд Д.А тэй 2003 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц захиалан бариулах, худалдан авах тухай тоот гэрээг байгуулсан нь хэрэгт авагдсан байна.
Иргэн Д.Э болон Д.А нар нь тэй Орон сууц захиалан бариулах, худалдан авах тухай гэрээг хоёул байгуулж, улмаар гэрээний төлбөрийг болон Азийн хөгжлийн банкнаас орон сууц санхүүжүүлэх төслийн хүрээнд Монгол шуудан банкаар дамжуулан 15 сая төгрөгийн зээлийг төлсөн баримтууд хэрэгт авагдсан бөгөөд уг гэрээгээр нь орон сууцны гэрчилгээг гаргаж өгнө гэх үүргийг хүлээгээгүй, мөн ХХК-тай Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч захиалагчийн хооронд байгуулсан гэрээ-д ч орон сууцны гэрчилгээг гаргуулах талаар харилцан тохироогүй байна.
Харин нэгэнт уг барилгыг гүйцэтгэж барьсан ХХК нь захиалагчдын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хариуцан гаргуулахад татгалзах зүйлгүй болно гэх гийн хүсэлтийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлэн бүртгэлийн байгууллагад хүргүүлж, орон сууц эзэмшигч оршин суугчдад үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн өмчлөлийн гэрчилгээ гаргуулсныг буруутгах үндэслэлгүй болно.
Ингэхдээ ХХК нь орон сууц захиалагч иргэдтэй Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ давхар хийжээ.
Маргаан бүхий Б дүүрэг дугаар хороо, 13 дугаар хорооллын 30 дугаар байрын тоот орон сууцны хувьд ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 13 тоот албан бичгээр Д.Э нь Д.Аы нэр дээр шилжүүлж гэрээгээ шинэчилсэн тул 30 дугаар байрны жагсаалтанд өөрчлөлт оруулж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.Аы нэр дээр гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг төлбөрийн тооцоо дууссан гэх тодорхойлолт, бусад холбогдох бичиг баримтыг хавсарган Д.А 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, хүсэлтийг Б дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт гаргаснаар Д.Аы нэр дээр уг орон сууц Ү- дугаарт бүртгэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээ гарчээ.
Нэхэмжлэгч Д.Э нь тухайн үед тоот орон сууцыг аман хэлцлийн үндсэн дээр Д.Ад шилжүүлснээ өөрөө хүлээн зөвшөөрдөг, энэ нь гэрч Г.О*******гийн Э нь Аыг дагуулж ирээд байраа зарж байгаагаа хэлсэн. Хүрээлэнгийн захирал н.Б*******тай орон сууц захиалах гэрээ хийсэн. Эгийн орон сууц захиалах гэрээг Монгол шуудан банкнаас зээл авсан байсан учир хүчингүй болгох боломжгүй байсан гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын шүүх хуралдаанд төлбөр тооцоотой гэж удаа дараа мэдүүлсэн зэргээр нотлогдож байна.
Гуравдагч этгээд Д.А нь 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Орон сууцны арилжааны гэрээ-г М.А*******тай байгуулж, уг байрны өмчлөл М.А*******д шилжиж, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ шинэчлэгдсэн байна.
Нэхэмжлэгч Д.Э нь Б дүүргийн дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө хаягт байрлах шинээр баригдсан 30 дугаар байрны тоот орон сууцны төлбөрт /2001 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1.415.000, 2001 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 30.000, 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1.900.000 төгрөг, 2002 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 04.00 төгрөг, 2002 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөг, 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 957.000 төгрөг, 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 231.800 төгрөг, 2003 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 500.000 төгрөг, 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 50.000 төгрөг, 2004 оны дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөг, 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 33.70 төгрөг, 2004 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 292.700 төгрөг, 2004 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 500.000, 2004 оны 12 дугаар сарын -ны өдөр 27.319 төгрөг, 1 сая төгрөг, 2004 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 300.000 төгрөг, 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 400.000 төгрөг, 2005 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 300.000, нийт 10.82.179 төгрөгийг,
Байрны зээлийн төлбөрт: 2003 оны 0 дугаар сарын 08-ны өдөр 100.000 төгрөг, 2003 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 150.000 төгрөг, 2003 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 150.000 төгрөг, 2003 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 150.000 төгрөг, 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 150.000 төгрөг, 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 150.000 төгрөг, 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 150.000 төгрөг, 2004 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 150.000 төгрөг, 2004 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 150.000 төгрөг, 2004 оны 05 дугаар сарын 0-ны өдөр 300.000 төгрөг, 2004 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 00.000 төгрөг, 2004 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 450.000 төгрөг, 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 150.000 төгрөг, 200 оны 05 дугаар сарын 0-ны өдөр 2.400.000 төгрөг, 200 оны 0 дугаар сарын -ны өдөр 300.000 төгрөг, 200 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 900.000 төгрөг, 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 2.020.000 төгрөг, нийт 8.420.000 төгрөг төлсөн баримтуудыг ирүүлсэн,
Мөн гуравдагч этгээд Д.А нь уг байранд 10 гаран жил амьдарсан, орон сууц захиалгын гэрээний төлбөрт 2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр орон сууцны төлбөрт 8.800.000 төгрөг, 2005 оны 5 дугаар сарын 11-ний өдөр .000.000 төгрөгийг төлсөн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нь тоот 3 өрөө орон сууцны төлбөрийг төлснийг нотолж байгаа боловч дээрх баримтуудаар тодорхойлогдож буй маргаан бүхий байрны төлбөрт өгсөн мөнгөн дүнг гуравдагч этгээд Д.А нь нэхэмжлэгч Д.Эд буцаан төлсөн, эсхүл уг мөнгийг өөрөө өгөөд Д.Эгээр төлүүлсэн эсэхээ хангалттай нотолж чадахгүй, худалдах, худалдан авах аман хэлцлийн үндсэн дээр уг байрыг өөрийн эзэмшилд бүрэн шилжүүлсэн гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, байрны төлбөрт нэхэмжлэгч Д.Э, гуравдагч этгээд Д.А нар хэд хэдэн төгрөг өгсөн болохыг , ХХК-иуд одоо тодорхойлох боломжгүй нөхцөл байдлууд үүссэн болно.
Мөн нэхэмжлэгч Д.Эгийн Монгол шуудан банкнаас авсан 15 сая төгрөгийн зээлийг гуравдагч этгээд Д.Ад шилжүүлсэн, Д.Аы эхнэр н.Г******* хамтран зээлдэгчээр бүртгэгдсэн гэж талууд мэдүүлдэг боловч Монгол банк, Монгол шуудан банк болон Хадгаламж банкны эрх хүлээн авагч, Үндэсний төв архиваас ирүүлсэн албан бичиг, лавлагаануудаас дээрх тайлбар үгүйсгэгдсэн бөгөөд харин нэхэмжлэгч Д.Эгийн нэр дээрх зээл төлөлт, хугацаа хэтэрсэн зээлийн түүх, зээлийн барьцааны хөрөнгийг шилжүүлсэн эсэх нь тодорхойлогдох боломжгүй байна.
Нэхэмжлэгч Д.Э нь байр захиалах үед Д.Ад уг байрыг шилжүүлэхээр аман гэрээ хийж, тухайн байранд оруулсан боловч хэдэн төгрөгөөр зарахаа тохироогүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй учраас Д.Ааас үлдэгдэл мөнгийг нэхэх боломж үүсээгүй, харин өмчлөлийн гэрчилгээ гарсан тохиолдолд өөрийн өмчлөлөөс үлдэх тооцоог хийж дуусгаад шилжүүлэх байсан гэсэн тайлбарыг үгүйсгэх боломжгүй ба нэгэнт нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд төлбөр тооцооны асуудал бүрэн дуусаагүй байсан нь нэхэмжлэгчийн Б дүүргийн Бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгсөн гомдлуудыг 2015 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр гаргасан байхад Д.Аы эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн мэдүүлгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээж аваад шийдвэрлэх явцдаа уг орон сууцны талаар байгаа эсэхийг шалгах боломжтой байсан, мөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн бүртгэл үнэн зөв, бодитой байна, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үнэн зөв бодитойгоор баталгаажих зарчмууд алдагдсан гэж үзэх үндэслэлтэй.
харъяа гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ...нэхэмжлэгч Д.Э нь өөрийн захиалсан тоот орон сууцыг танил ах Д.Ад шилжүүлсэн, түүний зөвшөөрлөөр Д.Атай орон сууц захиалах гэрээ хийсэн гэх тайлбарыг өгч байгаа хэдий ч Д.Этэй хийсэн гэрээгээ хураан аваагүй гэх, мөн орон сууц захиалсан иргэдийн нэрсийн жагсаалтад тоот байрны захиалагчаар Д.Э гэсэн нэрийг хүргүүлсэн, мөн гуравдагч этгээд ХХК нь захиалагчийн хүсэлтээр оршин суугчдад үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулах явцдаа тоот байрны захиалга болон эрх шилжүүлсэн эсэхийг анхны байр захиалагч Д.Эгээс асууж тодруулалгүйгээр амьдарч байгаа гэх утгаар Д.Ад төлбөр тооцоогүй гэсэн бичгийг хийж өгсөн зэрэг Улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д тус тус заасан Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлүүд нөлөөлсөн байна.
Иймд нэхэмжлэгч Д.Э, гуравдагч этгээд Д.А нар уг байрыг худалдах, худалдан авах аман хэлцлийн дагуу төлбөр тооцооны асуудлаа иргэний шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр эрх бүхий төрийн захиргааны байгууллагад хандан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг дахин хийлгүүлэх шаардлагын үүднээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.11-д зааснаар Б дүүрэг дугаар хороо, 13 дугаар хорооллын 30 дугаар байрын тоот орон сууцны Ү- дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэл болон гуравдагч этгээд М.А*******гийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг сарын хугацаагаар түдгэлзүүлж, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэд хоорондын өмчлөлийн маргааныг эцэслэн шийдвэрлэсний дараа уг маргаан бүхий орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг дахин хийх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б дүүрэг, дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 30 дугаар байрны тоот орон сууц нь 2014 оны 12 дугаар сарын зээлийн барьцаанд бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээгүй бөгөөд талууд маргаан бүхий орон сууцны өмчлөл, барьцааны талаар иргэний шүүхээр шийдүүлэх хүсэлтэй болохоо удаа дараа илэрхийлсэн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийдвэр гаргасан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1,10.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.9, 13.10-д тус тус заасныг баримтлан Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэд хоорондын өмчлөлийн маргааныг эцэслэн шийдвэрлэсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг дахин бүртгэхийг даалгаж, Б дүүрэг дугаар хороо, 13 дугаар хорооллын 30 дугаар байрын тоот орон сууцны Ү- дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэл болон гуравдагч этгээд М.А*******гийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.-д заасныг баримтлан шүүх энэ хуулийн 10.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд тогтоосон хугацаанд захиргааны байгууллага бүртгэлийг шинэчлэн хийгээгүй бол уг бүртгэл хүчингүй болохыг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУМАА