2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2026/03643

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 11

191/ШШ2026/03643

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭР*******ЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн *******ргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б тоот хаягт байрлах, ******* ******* ******* ******* ******* ******* БСБ /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ******* ******* ******* ******* БСБ-ийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх, 546,704,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Газар албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Сан ******* ББСБ ХХК нь ******* ******* ******* ******* ******* ******* БСБ-д холбогдуулан хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлж, 546,704,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ******* ******* ББСБ ХХК нь санхүүгийн зохицуулах хорооны 2010 оны 02 сарын 26-ны өдрийн 52 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч зээл, гадаад валют арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Манай компани нь ХХК-тай 2014 оны 03 сарын 31-ний өдөр 01, 02 тоот Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 2.000.000 ам.долларын зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар өгсөн.

Зээлдэгч зээлийн барьцаанд ХХК-ийн өмчлөлийн гэрчилгээтэй Б тоот хаягт байршилтай 731.6 м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн тоот гэрчилгээгээр баталгаажсан, сургуулийн зориулалттай барилгыг тавьсан.

Зээлдэгч нь зээлсэн мөнгөө төлөхгүй байсан тул тус компанийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж Хан-Уул дүүргийн *******ргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02012 дугаар шийдвэрээр ХХК-иас 6,441,711,360 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн *******ргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 1942 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд дээд шүүхийн 2021 оны 04 сарын 15-ны өдрийн 001/XT2021/00392 дугаар тогтоолоор 6,537,065,640 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг хангуулахаар эцэслэн шийдвэрлэсэн.

ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч ХХК-д холбогдуулан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.

Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд ХХК-ийн өмчлөлд байсан, барьцаа хөрөнгө болох Б тоотод байрлах сургуулийн зориулалттай 713.6 м.кв талбай бүхий эрхийн ******* бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 09 сарын 24-ний өдөр төлбөр авагч ******* ******* ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн.

Манай байгууллага нь өөрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах, өөрийн эзэмшилд авах болоход уг объектыг ашиглаж байсан ******* ******* ******* олон ******* ******* ХХК нь худалдаж авах санал гаргасан бөгөөд манай байгууллага уг объектыг бусдад худалдах сонирхолгүй, өөрсдөө ашиглах сонирхолтой байгаа болно.

******* ******* ******* олон ******* ******* д уг объектыг ашиглах түрээсийн гэрээ байгаа эсэхийг өөрсдөөс нь тодруулахад өмнөх өмчлөгчтэй бичгээр гэрээ байгуулаагүй, гэрээгүйгээр ашигладаг гэсэн хариу өгч, ямар нэг гэрээ үзүүлээгүй.

*******нгээд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан уг үл хөдлөх эд хөрөнгийг сайн дураар чөлөөлөх тухай мэдэгдлийг ******* ******* ******* ******* ******* д 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 4-221/14319 тоот, 2024 он 06 сарын 11-ний өдрийн 4-221/14636, мөн манай байгууллагын зүгээс 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 01 тоот үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай албан бичгийг тус тус хүргүүлсэн боловч хариуцагч байгууллага нь өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхгүй, үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь бидний эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн хууль бус үйлдэл болж байна.

*******ргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй 106 дугаар зүйлийн 106.2-д Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.4-т Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заасан.

*******ргэний хуулийн 101.1, 106.1-д заасны дагуу ******* ******* ББСБ ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

*******ймд ******* ******* ББСБ ХХК-ийн өмчлөлийн Б тоотод байрлах сургуулийн зориулалттай 713.6 м.кв талбай бүхий эрхийн ******* бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг ******* ******* ******* олон ******* ******* сургуулийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

1.2. Нэхэмжлэгчийн 2024.10.08-ны өдрийн №01 тоот мэдэгдэлд үл хөдлөх эд хөрөнгийг 2024.10.15-ны дотор чөлөөлж өгөх, 2024.12.29-ний өдрийн №01 тоот мэдэгдэлд 2025.01.24-ний өдөр чөлөөлж өгөхийг тус сургуулиас шаардаж байсан боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл дээрх үл хөдлөх эд хөрөнгийг сайн дураараа чөлөөлж өгөөгүй байгаа болно.

Тиймээс нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 15-наас 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үр шимийг нь хүртэж чадахгүй, ашиглаж чадахгүй байгаа тул үнэлгээний компанийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг үндэслэн 713,6 м.кв-ийг 1м.кв-ийг 51,000 төгрөгөөр үнэлж нэг сард 36,390,3600 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгө ашигласан хугацаагаар 15 сараар тооцож 546,704,000 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн зах зээлийн үнэлгээ, үнэлгээ компаниар хийлгэхдээ 800,000 төгрөгийн зардал гарсан.

*******ргэний хуулийн 95.1, 492.1, 493.3 дугаар зүйлд заасны дагуу 546,704,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Б тоот хаягт байрлах 731,6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаа хөрөнгө болгож шийдсэн байдаг.

Анх ******* ******* ББСБ ХХК болоод ХХК хоорондоо зээл болон барьцааны гэрээ байгуулахдаа ******* ******* ББСБ ХХК-ийн зүгээс энэ барьцаалбарт газар ороогүй гэдгийг мэдэж байсан. Газрыг барьцаалах нь Газрын тухай хуулиар зохицуулагддаг асуудал байдаг. Уг барилгаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар байгуулсан гэдэг нь анхан шатны шүүхийн шийдвэр болоод ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн давж заалдах шүүхийн магадлал, Дээд шүүхийн тогтоол харагдана.

ХХК болон ******* ******* ******* нарын хооронд байрлаж байгаа газрыг д шилжүүлэх харилцан гэрээ байсан. Гэрээгээ биелүүлэхийг сургуулийн зүгээс шаардаж байсан. Тухайн компанийн зүгээс банкны барьцаанд тавьсан асуудал байдаг. Банкны барьцаанаас чөлөөлсний дараа сургуулийн зүгээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад 2025 оны 05 сарын 22-ны өдрийн 4397 дугаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох захирамжаар газрын эзэмшигч нь ******* ******* ******* ******* ******* ******* БСБ болсон.

Өөрөөр хэлбэл ******* ******* ББСБ ХХК-ийн зүгээс тухайн барьцааны зүйл газар байгаагүйг мэдэж байсан, хэрэгт авагдсан баримтаар газрын эзэмшигч нь ******* ******* ******* ******* ******* ******* БСБ. Харин тухайн газар дээр байгаа хөрөнгийн өмчлөгч нь ******* ******* ББСБ ХХК. Энэ утгаараа ******* ******* ******* ******* ******* ******* БСБ хүүхдийн хоолны газрын үйл ажиллагаа явуулдаг. Бид нарын зүгээс тухайн газрын эзэмшил ******* ******* ******* ******* ******* ******* БСБ-д байгаа учраас нэхэмжлэгч талын шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл бид газрын үндсэн эзэмшигч газар үл хөдлөх хоорондоо салшгүй холбоотой. Мэдээж сургуулийн зориулалттай газар гэж байгаа, ******* ******* ББСБ ХХК бол ББСБ гэдэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ******* ******* ******* ******* ******* ******* боловсрол сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Тэгэхээр энэ газрын үйл ажиллагаа эсхүл сургуулийн зориулалтаас өөр үйл ажиллагаа явуулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.2. гээд компаниар нэхэмжлэгч байгууллага хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулаад тухайн барилга байгууламжийг бусдад түрээслэхэд хэдэн төгрөгийн ашиг олох ёстой байсан юм бэ гэдэг асуудал. Түрээсэлнэ гэдэг тухайн барилга байгууламжийн өмчлөгч, газрын эзэмшигч байхыг шаардана. Гэтэл ******* ******* ББСБ ХХК газрын өмчлөгч биш учраас бусдад түрээслэх боломжгүй. Хоёрдугаарт шинжээчийн дүгнэлтээс тухайн хөрөнгийн үнэлгээг гэдэг хүн гаргасан, дараа нь гэдэг компани гаргасан гэж харсан. *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд нотлох баримтын шаардлага ямар нөхцөлд хангагдах ёстой вэ гэдгийг хууль тогтоогчоос тайлбарлаж зохицуулсан. Нэг бол албан ёсны нотариатын баталгаагаар, шүүх яаж хэрэглэдэг вэ гэхээр захирамжаар шинжээч томилуулах, эсхүл 38.6, 38.9 дүгээр зүйлээр нотлох баримт шаардсан тохиолдолд байгууллага хуулбар үнэн даруулаад шүүхэд ирүүлснийг магадгүй нотлох баримтын шаардлага хангасан гэдэг. Гэтэл хэргийн материалаас харахад байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан. Энэ шүүхээс шаардсан баримт биш зохигч буюу нэхэмжлэгч тал өөрөө гаргаж өгсөн баримт байгаа юм. хийсэн этгээдүүд хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй эсэх мөн шинжээч гэж байгаа гэдэг хүн үнэлгээ эргэлзээтэй учраас нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байна гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* ******* ******* ******* ХХК болон ХХК нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Тус гэрээний гол зохицуулалт нь ХХК нь манай талд үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлж хөрөнгө оруулалт хийх харилцаа байсан. Өөрөөр хэлбэл тус компани өөрийн эзэмшил, өмчлөлийн буюу Б м.кв газар эзэмших эрх болон түүний дээр байрлаж байгаа доорх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч байгууллагад шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон.

Үүнд: Б тоот хаягт байрлах, ******* бүртгэлийн дугаартай, 8192 м.кв талбайтай дугаар гэрчилгээтэй сургуулийн зориулалт бүхий барилга,

Б тоот хаягт байрлах, 713.6 м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаартай, дугаар гэрчилгээтэй сургуулийн зориулалттай барилга,

Б хаягт байрлах, 405 м.кв талбайтай гражийн зориулалт бүхий ******* бүртгэлийн дугаартай дугаар гэрчилгээтэй барилга,

Б хаягт орших 54 м.кв талбайтай цахилгаан дамжуулах дэд станц зориулалттай, ******* бүртгэлийн дугаартай, дугаар гэрчилгээтэй барилга,

Баянзүрх дүүрэг, тоот нэгж талбарын дугаартай 28.975 м.кв талбайтай газар эзэмших эрх зэрэг болно.

Бидний зүгээс ХХК-д холбогдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн *******ргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж тус шүүхийн шүүгчийн 2025.05.22-ны өдрийн 192/ШШ2025/04397 дугаартай захирамж гарч дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газруудыг ******* ******* ******* ******* ******* ******* БСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

*******нгээд 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нэгж талбарын дугаар бүхий 28.952 м.кв талбай бүхий газрыг Боловсролын байгууллага зориулалтааp 8 жилийн хугацаагаар эзэмшүүлж эрхийн ******* бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон. Олгогдсон дээрх газарт хариуцагч ******* ******* ББСБ ХХК-ийн өмчлөлийн Ү- дугаарт бүртгэгдсэн хөрөнгө оршиж манай байгууллагыг тус үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх шаардлагаас үүдэж манай байгууллагын хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа бөгөөд *******ргэний хуульд заасан иргэний эрх зүйн хамгаалалтын аргын хүрээнд сөрөг нэхэмжлэл гаргахад хүрсэн.

Газрын эрхийг барьцаалсан нэг үг үсэг байхгүй байхад энэ газар автоматаар ******* ******* ББСБ ХХК руу шилжинэ гэсэн зохицуулалт бол байхгүй. Манай компани ХХК-ийн газрыг шилжүүлж авсан болохоос биш газрын харилцааг дуусгавар болгоогүй газар тухайн үед ХХК-д байсан. Манайх үүргийн дагуу шилжүүлж авсан.

*******ймд *******ргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-д зааснаар шаардах эрхтэй байх тул ******* ******* ******* ******* ******* ******* БСБ-ийн эзэмшлийн газарт оршиж байгаа ******* ******* ББСБ ХХК-ийн өмчлөлийн 713 м.кв талбай бүхий сургуулийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгаж газрыг чөлөөлж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

ХХК болон ******* ******* ББСБ ХХК нарын хооронд 2014 оны 03 сарын 31-ний өдөр Зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан ба ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул ******* ******* ББСБ ХХК нь зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан билээ. Шүүхээс уг маргааныг шийдвэрлэж, дээд шүүхийн 2021 оны 04 сарын 15-ны өдрийн 001/ХТ2021/00392 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгө болох ******* бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Б тоот хаягт байршилтай 731.6 м.кв талбайтай, сургуулийн зориулалттай барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эцэслэн шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь ******* ******* ББСБ ХХК болсон. ******* ******* ББСБ ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох үед ******* ******* ******* олон ******* ******* БСБ нь уг үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаад олон жил болсон байсан.

*******нгээд ******* ******* ******* олон ******* ******* БСБ-тай сургуулийн барилгыг худалдаж авах санал гаргасан боловч худалдах, худалдан авах гэрээ байгуулах асуудлаар тохиролцоонд хүрээгүй, ******* ******* ББСБ ХХК нь худалдах авах сонирхолгүй бол буцааж өгөхийг удаа дараа шаардсан.

Тэгтэл ХХК болон ******* ******* ******* олон ******* ******* БСБ нарын хооронд 2015 оны 09 сарын 30-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулагдсан үндэслэлээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн байрлаж байгаа газрыг ******* ******* ******* олон ******* ******* БСБ нь 2025 оны 09 сарын 09-ны өдөр шилжүүлэн авсан байна. Газрын эзэмшигч болсныхоо дараа өөрийн эзэмшлийн газраас ******* ******* ББСБ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгаж, газрыг чөлөөлөх нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

******* ******* ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжиж ирсэн 713.6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ХХК нь ******* ******* ******* олон ******* ******* БСБ-ийн сургуулийн барилгын өргөтгөл болгон анх барьж, ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон цагаас хойш ******* ******* ******* олон ******* ******* БСБ нь уг үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж байна. ******* ******* ББСБ ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль ёсоор, шударгаар олж авсан боловч одоо болтол өөрийн эзэмшилд авч чадаагүй, ашиглах боломжгүй байна. Өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө өөрийн эзэмшил, ашиглалтад авч чадаагүй өмчлөгчөөс өөрийн өмчлөлийн хөрөнгөө албадан нурааж, газар чөлөөлөхийг шаардаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй шаардлага байна.

Баянзүрх дүүргийн Газрын алба болон ******* ******* ******* олон ******* ******* нарын 2025 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн дугаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 6.1-д газар эзэмшигчийн эзэмшилд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл газар эзэмших эрх мөн адил шилжих болно оо гэж шийдвэрлэнэ гэж заасан буюу тухайн үл хөдлөх хөрөнгө оршин байгаа газар ******* ******* ББСБ ХХК-д шилжих бүрэн боломжтой байна.

Газрын тухай хуулийн 48.2-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл ******* ******* ******* ******* ******* ******* нь ******* ******* ББСБ ХХК-ийн өмчлөлийн 713,6 м.кв талбай бүхий сургуулийн зорилтот үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгах бус хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй байхаар зохицуулсан.

Газрын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.5-д газрыг чөлөөлөх гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг заасан бөгөөд газрын тухай хуульд заасны дагуу газрыг чөлөөлөхийг шаардах эрх ******* ******* ******* олон ******* ******* д БСБ-д бий болоогүй байна. ******* ******* ******* олон ******* ******* БСБ нь тухайн газрын өмчлөгч биш бөгөөд төрийн өмчийн газрыг түр хугацаагаар эзэмших эрхийг саяхан олж байна.

ХХК нь сургуулийн барилгын өргөтгөлийг өөрийн эзэмших эрх бүхий газар дээр барьж, өмчлөгч болсны дараа ******* ******* ББСБ ХХК нь уг барилгын өмчлөх эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр шилжүүлэн авсан тул уг газар дээр хууль ёсоор баригдсан барилгын өмнөх өмчлөгч ХХК-ийн уг барилгын доорх газрыг ашиглаж байсан газар ашиглах эрхийг мөн адил шилжүүлэн авсанд тооцогдоно.

*******ргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль болон гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, 101.5-д Эд хөрөнгө өмчлөх эрх тухайн эд хөрөнгийн бүрдэл хэсэгт нэгэн адил хамаарна гэж, мөн 85 дугаар зүйлийн 85.2-т газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж тус тус заасан тул үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөтэй эзэмшиж, ашиглахад шаардлагатай нөхцөл болох барилгын доорх газрыг ашиглах эрх багтана.

*******ймд хууль ёсоор баригдсан барилгын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан ******* ******* ББСБ ХХК-ийн өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нь өөртөө үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг ашиглах эрхийг багтаана.

******* ******* ББСБ ХХК нь Монгол Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол иргэн нь үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрхтэй гэж заасны нэгэн адил үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авсан тул өмчлөх эрхээ хууль бусаар хязгаарлуулах ёсгүй. Монгол Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэж, 3 дахь хэсэгт Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэж тус тус заасан.

Өмчлөгчийн эрхийг хязгаарлах үндэслэлүүдийг *******ргэний хуулийн 135, 151, 152 дугаар зүйлүүдэд заасан бөгөөд ******* ******* ******* олон ******* ******* БСБ-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлд хуульд заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

*******ймд ******* ******* ******* олон ******* ******* БСБ-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:

5.1. тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3, 42, 133/

5.2. *******тгэмжлэл /хх 5, 207/

5.3. Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 5-6/

5.4. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх 7/,

5.5. Хуулийн этгээдийн ******* бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 8/

5.6. Компанийн дүрэм /хх 9-11/,

5.7. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.25-ны өдрийн 183/ШШ2019/02012 дугаар шийдвэр /хх 12-15/,

5.8. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.18-ны өдрийн 1942 дугаар магадлал /хх 16-19/,

5.9. Монгол Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.04.15-ны өдрийн 001/ХТ2021/00392 дугаар тогтоол /хх 20-22/

5.10. үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 43-61/.

 

6. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:

6.1. *******тгэмжлэл /хх 26, 38/,

6.2. Хуулийн этгээдийн ******* бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 27, 39/,

6.3. тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 110/,

6.4. Газрын эрхийн мэдээлэл /хх 111-112/

6.5. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн *******ргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.05.22-ны өдрийн 192/ШШ2025/04397 дугаар захирамж /хх 113-115/

6.6. Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ /хх 116-121/.

 

7. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын дугаар бүхий газрыг ******* ******* ******* олон ******* ******* БСБ болон ХХК-д эзэмшүүлэх гэрээ,

Б тоот хаягт байршилтай 8192 м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Б тоот хаягт байршилтай 405 м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн ******* бүртгэлийн лавлагааг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн. /хх 156-167, 178-179/

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд Манай байгууллагын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, токиогийн гудамж, 89/1 тоот хаягт байршилтай, 713,6 м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаартай, Сургуулийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь хууль бусаар эзэмшиж байх тул албадан чөлөөлүүлэх эрхтэй, хариуцагчийн хууль бус эзэмшлийн хугацаанд өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн үр шимийг хүртэж чадаагүй тул үнэлгээ ХХК-ийн гаргасан түрээсийн үнэлгээгээр тооцож олох байсан үр шим 545,904,600 төгрөгийг үнэлгээний зардал 800,000 төгрөгийн хамт гаргуулахаар шаардах эрхтэй.

Харин ******* ******* ББСБ ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль ёсоор, шударгаар олж авсан боловч өөрийн эзэмшил, ашиглалтад авч чадаагүй өмчлөгчөөс өөрийн өмчлөлийн хөрөнгөө албадан нурааж, газар чөлөөлөхийг шаардаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 6.1-д газар эзэмшигчийн эзэмшилд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл газар эзэмших эрх мөн адил шилжих болно оо гэж шийдвэрлэнэ гэж заасан буюу тухайн үл хөдлөх хөрөнгө оршин байгаа газар ******* ******* ББСБ ХХК-д шилжих бүрэн боломжтой тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэнэ.

3. Хариуцагч ******* ******* ******* олон ******* ******* БСБ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь манай эзэмших эрхтэй газар дээр байрлаж байгаа учир үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, бусдад түрээслүүлж ашиг олох боломжгүй, үнэлгээ ХХК-ийн үнэлгээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй учир үнэлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж,

харин манай эзэмшлийн газарт оршиж байгаа учир ******* ******* ББСБ ХХК-ийн өмчлөлийн 713 м.кв талбай бүхий сургуулийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгаж газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.25-ны өдрийн 183/ШШ2019/02012 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.18-ны өдрийн 1942 дугаар магадлал, Монгол Дээд шүүхийн хяналтын шатны *******ргэний хэргийн шүүх хуралдааны 2021.04.15-ны өдрийн 001/ХТ2021/00392 дугаар тогтоолоор *******ргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 6,537,065,640 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,129,370,070 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

*******ргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар хариуцагч ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл тоот ******* эрхийн бүртгэлийн дугаартай Б тоот сургуулийн зориулалттай, 713.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. /хх 12-22/

 

4.2. Нэхэмжлэгч нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны үр дүнд маргаан бүхий эрхийн бүртгэлийн дугаартай, Б тоот хаягт байршилтай сургуулийн зориулалттай, 713.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж 2024.09.24-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн ******* бүртгэлийн 001273978 дугаар гэрчилгээ олгогдсон гэх үйл баримтыг тайлбарласныг хариуцагч нь няцаан үгүйсгээгүй тул *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ. /хх 8/

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь ХХК-тай 2014.03.31-ний өдөр зээл болон барьцааны гэрээг байгуулах үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ******* ******* ******* олон ******* ******* БСБ нь эзэмшиж ашиглаж байсан байх ба түүнээс хойш одоог хүртэл тасралтгүй эзэмшиж ашиглаж байгаа талаар талууд тайлбарласан.

 

4.3. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн *******ргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.05.22-ны өдрийн 192/ШШ2025/4397 дугаар захирамжаар *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ******* олон ******* ******* Боловсролын сургалтын байгууллагын нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох Б м.кв газар эзэмших эрх, Б тоот хаягт байрлах, ******* бүртгэлийн дугаартай, 8,192.67 м.кв талбайтай дугаар гэрчилгээтэй сургуулийн зориулалт бүхий барилга, Б хаягт байрлах, 405 м.кв талбайтай гаражийн зориулалт бүхий ******* бүртгэлийн дугаартай дугаар гэрчилгээтэй барилга, Б хаягт орших 54 м.кв талбайтай цахилгаан дамжуулах дэд станц зориулалттай, ******* бүртгэлийн дугаартай, дугаар гэрчилгээтэй барилгыг тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* олон ******* ******* Боловсролын сургалтын байгууллагад шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх 114-115/

 

Дээрх шийдвэрийг үндэслэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2025.09.08-ны өдрийн А/109 тоот шийдвэрээр ******* ******* ******* олон ******* ******* БСБ-д Улаанбаатар хот, Б хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 28952 м.кв газрыг боловсролын байгууллага зориулалтаар 8 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн ******* бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгож,

2025.09.09-ний өдөр №01110-2025/05203 дугаар иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байна. /хх 116-121/

 

Мөн Б тоот хаягт байршилтай 8192 м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Б тоот хаягт байршилтай 405 м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг ******* ******* ******* олон ******* ******* БСБ нь өмчилж байгаа болох нь эрхийн ******* бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх 178-179/

 

4.4. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгүүд болон маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь залгаа барилгууд байх бөгөөд ******* ******* ******* олон ******* ******* сургуулийн эзэмших эрх бүхий газарт байршиж байна.

 

5. *******ргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно,

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ,

27.2-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно, 34 дүгээр зүйлийн 34.1-т Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, ******* бүртгэлд бүртгэнэ,

*******ргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг ******* бүртгэлд бүртгүүлж, хариуцагч ******* ******* ******* олон ******* ******* БСБ нь нийслэлийн газрын албатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ авсан байх бөгөөд Эд хөрөнгийн эрхийн ******* бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дах хэсэгт зааснаар ******* ББСБ ХХК-д үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх, ******* ******* ******* олон ******* ******* БСБ-д газар эзэмших эрх тус тус үүссэн байна.

 

6. Хариуцагч ******* ******* ******* олон ******* ******* БСБ-д Улаанбаатар хот, Б хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 28952 м.кв газрыг эзэмших эрхийг олгохоос өмнө 2011 оноос ХХК тус газрыг сургуулийн зориулалтаар эзэмшиж эхэлсэн болох нь Нийслэлийн газрын алба ХХК нарын байгуулсан 2011.09.24, 2017.05.17-ны өдрүүдийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр нотлогдсон.

 

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл эзэмших эрх бүхий газарт барилга байгууламж барих тохиолдолд газар эзэмшүүлэгчээс зөвшөөрөл авахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь цаг хугацааны хувьд ХХК-ийн газар эзэмших эрхтэй үед сургуулийн зориулалтаар баригдсан байх бөгөөд газар эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр баригдсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй.

 

Газар эзэмшигч өөрчлөгдсөн нь зохих зөвшөөрлийн дагуу баригдсан барилгыг нураах, газрыг чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагч ******* ******* ******* олон ******* ******* БСБ-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7. *******ргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэл болгож шаардах эрхээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардана.

Хэрэгт авагдсан үл баримтаар нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдсон тул хуулийн дээрх зохицуулалтаар шаардлага гаргах эрхтэй байна.

*******ргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэхээр зохицуулсан. Энэхүү эзэмшил нь хууль болон гэрээний дагуу үүссэн нөхцөлд хууль ёсны гэж үзэх үндэслэл болох юм.

Хариуцагч ******* ******* ******* олон ******* ******* БСБ нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг сургуулийн хоолны заал зориулалтаар эзэмшиж ашиглаж байгаагаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хариуцагчийн эзэмшлийг хууль болон гэрээний дагуу үүссэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

*******ймд нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч эзэмших эрхгүй болох нь тогтоогдсон тул *******ргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Б тоот хаягт байршилтай сургуулийн зориулалттай, 713.6 м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлөх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангах нь зүйтэй байна.

8. *******ргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг сайн дураараа чөлөөлөх тухай мэдэгдлийг хариуцагчид 2024.10.08-ны өдөр, 2024.12.29-ний өдөр тус тус хүргүүлсэн боловч заасан хугацаанд хариуцагч сайн дураараа чөлөөлж өгөөгүй байх тул нэхэмжлэгч нь олох ёстой байсан үр шимээ шаардах эрхтэй байна. /хх 5-6/

 

Нэхэмжлэгчээс ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн олох ёстой байсан үр шимийг үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсний орлогоор тодорхойлон шаардсан бөгөөд тус тайлан хэрэгт эх хувиар авагдсан, тайланд ХХК болон үнэлгээчин Ч. нарын тамга дарагдсан байх тул үнэлгээний тайлан нотлох баримтын шаардлага хангаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. /хх 43-61/

Хариуцагчаас тус үнэлгээний тайланг няцаасан баримтыг гаргаагүй бөгөөд үнэлгээгээр нэг сарын түрээсийн төлбөрийг 36,393,600 төгрөгөөр тооцсоныг эсэргүүцэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Харин нэхэмжлэгчийн 2024.10.08-ны өдрийн мэдэгдэлд чөлөөлөх хугацааг заагаагүй байх бөгөөд 2024.12.29-ний өдрийн өдрийн мэдэгдэлд үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх хугацааг 2025.01.24-ний өдрөөр тогтоосон байх тул үүнээс хойш хугацаанд буюу 2025.01.24-ний өдрөөс 2025.12.16-ны өдрийг хүртэл 11 сарын хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлсэн бол 400,329,600 төгрөгийг нэхэмжлэгч олох байсан байсан гэж дүгнэн нэхэмжлэлийн үр шимд 545,904,000 төгрөг гаргуулах шаардлагаас 400,329,600 төгрөгийг хангаж, үлдэх 145,574,400 төгрөгт холбогдох хэсэг болон үнэлгээний зардал 800,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгчээс үнэлгээний зардалд ХХК-д 800,000 төгрөг төлсөн гэж шаардсан боловч энэхүү шаардлагаа баримтаар нотлоогүй болно.

 

9. тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн ******* тэмдэгтийн хураамжид төлсөн 3,119,620 төгрөгийг, хариуцагчийн ******* тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус ******* орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас ******* тэмдэгтийн хураамжид 2,229,798 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

*******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******ргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн өмчлөлийн Б тоот хаягт байршилтай сургуулийн зориулалттай, 713.6 м.кв талбайтай, ******* бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* БСБ-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* БСБ-аас 400,329,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 146,374,400 төгрөгийг болон хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* БСБ-ын нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан газар албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн ******* тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,119,620 төгрөгийг, хариуцагчийн ******* тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус ******* орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* олон ******* ******* БСБ-с ******* тэмдэгтийн хураамжид 2,229,798 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн *******ргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА