Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 730

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 1 дүгээр орцонд иргэн Э.Атай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Э.Аыг хутгалж хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М шүүхийн хэлэлцүүлэгт: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хохиролд 800.000 төгрөг төлсөн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.А мөрдөн байцаалтанд: 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өглөө 8 цагийн үед Тэрэлжийн амралтаас Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 13 тоотод хуурай эгч Эрдэнэчимэгийн гэрт ирээд том өрөөнд нь буйдан дээр унтаж байтал өдөр 11 цагийн үед эмэгтэй хүмүүс хоорондоо хэрэлдээд байгаа чимээнээр сэрсэн. Тэгтэл Эрдэнэчимэг эгч танихгүй залуутай түлхүүр дураараа хувилж авсан өг гээд маргалдаад байхаар нь түлхүүрийг  нь өгөөч гэтэл гараад явсан. 10 минутын дараа дахиж хаалга тогшоод нөгөө танихгүй эрэгтэй орж ирэхдээ 0,5 литрийн нэг шил архи авч орж ирээд ганцаараа уугаад суухаар нь ах ганцаараа уугаад яахав 2 лаа танилцаад хуваагаад уучья гээд хувааж уусан. Танилцахдаа нэрээ Ц гэж надад хэлсэн. Архиа хувааж уугаад дуустал намайг дахиад нэг шил архи аваад ир гээд гаргасан. Би байрных нь доод давхарын дэлгүүрээс 0,33 литрийн нэг шил архи аваад орж иртэл Эрдэнчимэг эгч одоо дахиж энд архи уухгүй та 2 гарч уу гэтэл Ц ах тамхилъя гэхээр нь би түрүүлээд гартал араас гарч ирээд орцон дотор юу ч хэлэхгүй хутга гаргаж ирээд надруу дайрахаар нь би гарыг нь бариад автал зүүн гараараа миний цамцнаас зуураад заамдаад толгой руу 3-4 удааа мөргөсөн. Тэгтэл Эрдэнэчимэг эгч гарч ирээд Ц ахын гарыг бариад авахаад надруу хутгаараа чичиж байгаад зүүн гарын шууны дотор хэсэгт хатгачихсан. Би цааш нь түлхэж  холдуулаад Эрдэнэчимэг эгчийн гэр рүү гүйж ороод хаалгыг нь дотроос нь түгжээд цагдаа дуудсан. ...Ц ах надаас уучлалт гуйж миний эмчилгээний зардалд 1000000 төгрөгийг өгч хохиролгүй болгон бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул надад гомдол санал байхгүй. /хх-ийн 32/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр С.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтад: Удалгүй Ц Амгаланбаяр хоёр гадаа гарч байхдаа барилцаж зодолдож эхэлсэн. Тэгээд Отгоо бид хоёр хутгыг нь булааж авах гээд чадаагүй. Ц Амгаланбаярыг нэг гараараа боож хөлөөрөө өшиглөж толгойн хэсгээрээ хамар руу нь мөргөж байсан. Амгаланбаярыг нэг гараараа боож хөлөөрөө өшиглж толгойн хэсгээрээ хамрын хэсэг рүү мөргөж байсан. Амгаланбаярыг хутгалж байх үеийг би анзаарч харж чадаагүй. Гарнаас нь хутгыг нь авъя гэж бодсон. /хх-ийн 33/

 

Сэжигтнээр М мөрдөн байцаалтад: Эрдэнэчимэг 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хуриманд явна гээд сураг чимээгүй болохоор нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 10 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 29/2 байрны 13 тоот гэрт нь очиход Эрдэнчимэгийн найз Отгоо нь охинтойгоо Эрдэнэчимэгийн  хүү болон нэг танихгүй залуутай байсан. Танихгүй залуу нь том өрөөний буйдан дээр унтаж байсан Эрдэнэчимэгээс энэ хэн бэ гээд асуутал Отгоогийн жолооч гэсэн. Эрдэнэчимэгтэй хамт амьдарч байхдаа би Эрдээнчимэгт хэлээд гэрийнх нь түлхүүрийг хувилж авч байсан юм. Тэгтэл Эрдэнэчимэг намайг хүнд хэлэхгүйгээр гэрийн түхүүр хувилж авсан байна түлхүүр өг гээд байж байхад нөгөө унтаж байсан залуу босч ирээд түлхүүрийг нь өгөөд яваач гээд намайг хөөгөөд байхаар нь би Эрдэнэчимэгт түлхүүрийг нь өгчихөөд гэрээс нь гараад дэлгүүр орж 0,5 литрийн нэг шил архи аваад буцаж орж ирээд  танихгүй залуутай танилцаад хувааж уусан. Архи дуусчихаар нь би Амгаланбаярт 15000 төгрөг өгч гарган дахиад 0,33 литрийн нэг шил архи авч орж ирээд уугаагүй байхад манай найз нар гадаа ирчихсэн байна 2лаа хамт гаръя гэхээр нь ах нь гарахгүй чи ганцаараа гарчих найз нартайгаа наад ганц шил архиа хуваагаад уучих гэтэл хамт гаръя гээд шалж байгаад түрүүлээд гарсан. Би гадаа найзууд нь ирчихсэн юм чинь намайг яаж ч магадгүй гэж бодоод ширээн дээр байсан жижиг хар иштэй хутгыг өөрийгөө хамгааалах зорилгоор аваад араас нь гарсан Амгаланбаяр коридорт ганцаараа зогсож байхаар нь би Эрдэнэчимэгтэй хардаад мөн найзууд нь байгаа гэж бодож байсан учир уурандаа зүүн гараараа цамцнаас нь заамдаж бариад толгой руу нь мөргөөд айлгах санаатай баруун гартаа барьсан хутгаараа гэдэснийх нь урдуур хий эргүүлж байтал Отгоо гарч ирээд миний баруун гарны бугуйнаас бариад авахаар нь гараараа дээшээ чичиж байхдаа
Амгаланбаяры зүүн гарын шуу хэсэгт хутгаараа хатгачихсан. /хх-ийн 41/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10010 дугаартай дүгнэлтэд: Э.Аын биед шуунд хатгагдсан шарх, хүзүүнд зулгаралт, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэлүүд нь тухайн хэрэг болсон гах цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

Шүүгдэгч Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 46/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 1 дүгээр орцонд иргэн Э.Атай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Э.Аыг хутгалж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Аын: ... Ц ахын гарыг бариад авахаад надруу хутгаараа чичиж байгаад зүүн гарын шууны дотор хэсэгт хатгачихсан. /хх-ийн 32/ гэх мэдүүлэг,

Гэрчээр С.Эрдэнэчимэгийн: ... Ц Амгаланбаярыг нэг гараараа боож хөлөөрөө өшиглөж толгойн хэсгээрээ хамар руу нь мөргөж байсан. Амгаланбаярыг нэг гараараа боож хөлөөрөө өшиглөж толгойн хэсгээрээ хамрын хэсэг рүү мөргөж байсан. /хх-ийн 33/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10010 дугаартай дүгнэлт

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд сэжигтнээр Мын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн” айлгах санаатай баруун гартаа барьсан хутгаараа гэдэснийх нь урдуур хий эргүүлж байтал Отгоо гарч ирээд миний баруун гарны бугуйнаас бариад авахаар нь гараараа дээшээ чичиж байхдаа
Амгаланбаярын зүүн гарын шуу хэсэгт хутгаараа хатгачихсан. /хх-ийн 41/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “ хохиролын төлбөрт 1000.000 төгрөг авсан, бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  торгох саналыг Мад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар 1 ширхэг хутга хураагдаж ирсэн, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.