Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 731

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч О.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

О.Ш нь 2018 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Алмаз” гэх цэнгээний газарт иргэн Х.А руу шилэн хундага шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Ш шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Х.А мөрдөн байцаалтанд: 2018 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-ны шөнө би найз Гантулгын хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо Алмаз нэртэй бааранд орсон тэгээд бид хоёр нэг шил 0,75 литрийн архи аваад Гантулгатай хуваагаад ууж байхад манай хуучин ажлын Мөнхтөр таарсан тэгээд хоёр эмэгтэйгийн хамт явж байсан тэгээд манай ширээн дээр ирээд суусан. Мөнхтөр, Гантулга бид гурав авсан байсан архиа хувааж уугаад хамт байсан хоёр эмэгтэй нь пиво уугаад бид нар бүжиглээд ширээн дээрээ ирж суугаад юм ярьж байгаад Гантулга бид хоёртой маргаад бид хоёрын эхнэрийг доромжлоод байсан тэгэхээр нь би ууж байсан цэвэр усаа цацсан тэгэхэд Ш над руу архины стакан аваад шидсэн тэгэхэд уг стакан нь миний толгойг онож хагалсан. /хх-ийн 12/

“...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ш миний хохиролыг барагдуулсан. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” /хх-ийн 11-13/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Т.Гантулга мөрдөн байцаалтанд: 2018 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо Алмаз бааранд найз Аын хамт ороход Мөнхтөр уг бааранд байсан...бид хоёр ширээн дээрээ очоод суухад нэг танихгүй эмэгтэй бид нарын эхнэрийг муулаад хэл амаар доромжлоод байсан тэгэхэд А уг эмэгтэй рүү ууж байсан уснаасаа цацахад уг эмэгтэй А руу нэг юм шидсэн тэгэхээр нь би Мөнхтөрийг наад эмэгтэй чинь яаж байгаа юм бэ наад эмэгтэйгээ аваач гээд Аыг харахад түүний толгойноос цус гарсан байсан. /хх-ийн 19/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Г.Мөнхтөр мөрдөн байцаалтанд: 2018 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө...босож бүжиглээд ширээн дээр суусан тэгээд би тухайн үед согтсон байсан нэг сэргэхэд А салфеткаар толгойгоо дарж цус гарсан подволка нь цус болсон байсан. /хх-ийн 20/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтэн О.Ш мөрдөн байцаалтанд: 2018 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө би найз Нармандах, Мөнхтөр нартай хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо Алмаз бааранд ороод бид гурав нэг, нэг шил пиво ууж байхад Мөнхтөрийн хамт ажиллаж байсан гэх хоёр залуутай таараад Мөнхтөр уг хоёр залуутай ширээн дээр нь очоод юм ярьж сууж байгаад ирээд Мөнхтөр Нармандах бид хоёрыг хамт сууя гэж байна хамт сууя гэсэн. Тэгэхээр нь бид гурав хамт уг танихгүй хоёр залуугийн  ширээнд очоод суухад Нармандах бид хоёр уг хоёр залуугийн нэг нь архи стаканд хийж өгсөн бид хоёр архи ууж чаддаггүй гээд уг архийг нь уугаагүй тэгээд Мөнхтөр уг хоёр залуутай нэг том архи авсан байсан тэрнийг нь хувааж уусан тэгээд бид нар бүжиглэж байсан. Тэгэхэд уг хоёр залуугийн нэг нь намайг хоргоогоод миний биед хүрээд намайг тэврэх гээд байсан тэгэхээр нь би зүгээр бай гараа ав гэхэд уг залуу за сүртэй юм хачин юм байж гэсэн тэгэхэд хажуунаас найз нь бас түрүүнээс хойш ингээд байгаа юм хөдөөний юм чинь гэсэн тэгэхээр нь би та хоёр эхнэртэйгээ ингэж харьцдаг юм уу та хоёр намайг яах гээд сонин харьцаад байгаа юм эхнэр чинь надаас хачин болохоор надаар оролдоод байгаа юм уу гэсэн чинь уг залуу над руу устай сав авч шидсэн. Тэгэхэд манай найз охин миний урдуур ороод болиоч гэсэн тэгэхээр нь би уурлаад хэрэлдэж байхад манай найз охин сандалдаа суусан тэгэхэд уг танихгүй залуу миний толгой хагарчихлаа хэн юм шидсэн бэ гээд манай найз охины  цаана сууж байсан тэгхэээр нь би мэдэхгүй би юм шидээгүй гэсэн тэгэхэд хажуунаас найз нь чи юм шидсэн чамайг шоронд хийнэ гээд байсан. Тэгэхээр нь уг залуу уг баарны зөөгчийг дуудаад цагдаа дууд гэхэд зөөгч нь та нар өөрөө цагдаа дуудаж учраа ол та наад эгч рүүгээ юм шидээд байсан биз дээ гэсэн тэгээд удалгүй цагдаа нар ирэхэд толгой нь хагарсан байсан залуугийн найз нь намайг толгойг нь хагалсан гэхэд цагдаа нар намайг авч явж эрүүлжүүлсэн. /хх-ийн 21/

....А намайг тэврэх гээд байсан тэгээд боль гэхэд намайг хэл амаар доромжилж устай сав над руу шидсэн тэгэхээр нь би А руу уурлаад стакан шидсэн. А бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн би Аыг гэмтээсэн буруугаа ухаарч эмчилгээний зардлыг нь төлсөн. /хх-ийн 27/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10248 дугаартай:

Х. Аын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч О.Шийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28/, хорооны тодорхойлолт /хх-ийн 29/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Ш нь 2018 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алмаз” гэх цэнгээний газарт иргэн Х.А руу шилэн хундага шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Аын”...би ууж байсан цэвэр усаа цацсан тэгэхэд Ш над руу архины стакан аваад шидсэн тэгэхэд уг стакан нь миний толгойг онож хагалсан...” /хх-ийн 12/, гэрч Т.Гантулгын”...би Мөнхтөрийг наад эмэгтэй чинь яаж байгаа юм бэ наад эмэгтэйгээ аваач гээд Аыг харахад түүний толгойноос цус гарсан байсан...” /хх-ийн 19/,  гэрч Г.Мөнхтөрийн”...нэг сэргэхэд А салфетикаар толгойгоо дарж цус гарсан подволка нь цус болсон байсан...” /хх-ийн 20/ зэрэг тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10248 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд сэжигтнээр О.Шийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн” А намайг тэврэх гээд байсан тэгээд боль гэхэд намайг хэл амаар доромжилж устай сав над руу шидсэн тэгэхээр нь би А руу уурлаад стакан шидсэн” /хх-ийн 27/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Шүүгдэгч О.Шийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Ш гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Ш гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “ хохиролын төлбөрт 400.000 төгрөг авсан, бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг О.Шт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.