| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/13501/И |
| Дугаар | 191/ШШ2026/03954 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2026/03954
26 03 06 191/ШШ26/03954
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар *******/, ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан оны сарын -ны өдөр охин ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар /-ыг төрсөн эцэг ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар *******/-ын асрамжид үлдээсүгэй.
3. Зохигч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн дугаартай, тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, уг хаягт байршилтай эрхийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, 401 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хүү , охин Н.******* нарын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү 25 оны 12 сарын -ны өдөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 1000600941 дугаартай дансанд төлсөн нийт нийт 349,900 төгрөг /174,950 төгрөг + 174,950 төгрөг/-ийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Я.*******ад олгож, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.*******ад олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР