Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 555

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

иргэдийн төлөөлөгч Н.Үзмээ

улсын яллагч Т.Оюунжаргал

хохирогч Б.Ч

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

гэрч Н.Хатантуул, Б.Нямхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн шүүгдэгч:

 

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Б  2018 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны 17 тоотод хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглаж Б.Чын зүүн суган тус газар нэг удаа хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                

 

 

 

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

 

        Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хохирогч Б.Ч найз нартайгаа манай гэрт ирсэн. Надад Б.Ч хэлэхдээ “алтан гинжээ өгөөд ломбарданд тавиулчих, би аваад өгнө” гэж хэлсэн. Би айгаад гэрээсээ гарч зугатаагаад цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд Б.Чыг баривчлаагүй тавьж явуулсан байсан. Би үүнийг сүүлд мэдсэн. Би гэртээ буцаж ороход миний улаан цүнхэндээ хадгалж байсан алтан гинж алга болсон байсан. Энэ хэрэгт би хохирогчоор орох байсан. 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хатантуул, Хулан, Батгэрэл нарын хамт гэртээ байж байсан. Гэтэл хохирогч Б.Ч манай гэрт ирээд “01 дүгээр сарын 01-ний өдөр яах гэж цагдаа дуудаж өгсөн юм” гэж хэлээд надтай маргалдсан. Тэр үед би дахин цагдаа дуудсан. Намайг цагдаа дуудсан гэдгийг мэдээд Б.Ч намайг зодоод, хутга авч дайраад байхаар нь би булааж авах гэж байгаад исгэсэн юм. Шатнаас би унаж гэмтэл авсан гэдэг нь үнэн. Гэхдээ намайг гэмтэл авсан байхад нэмж зодож болно гэсэн хууль байхгүй биз дээ. Эрдэнэ-Чулуун байцаагч энэ хэргийг хаачихсан байсан. Мөн Б.Чыг исгэсэн хутга нь энэ хэрэгт байхгүй байна. Миний мэдэхгүй хутга хавтаст хэрэгт авагдсан байсан. Үүнийг асуумаар байна. Бид дөрөв бүгд согтуу байхад ганцхан намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Нөгөө гурван гэрчийг тавьж явуулсны улмаас манай гэрийн хаалгыг “алх, бахь” гэх мэтийн багаж ашиглаж эвдэж ороод хар тамхины ул мөрөө устгаж манай гэрийг цэвэрлэсэн байсан. Ийм этгээдүүдийг гэрчээр оролцуулж байгааг гайхаж байна. Мөн миний 400.000 төгрөгийг хулгайлсан байсан. Энэ хэрэг ямар шалтгааны улмаас үүссэн бэ гэхээр  Б.Чыг хар тамхи татаад байхаар нь би цагдаа дуудсанаас болсон. Хохирогч Б.Чын ээж манай ээж рүү залгаад “40.000.000 төгрөг өг тэгвэл хүүхдээрээ үнэн зөв мэдүүлэг өгүүлнэ” тэгэхгүй бол битгий гомдоорой гэж хэлсэн байсан. 3 дугаар сарын 01-ний өдөр Батгэрэл гэрч манай хаалгыг эвдсэн гэдгээ өөрөө хүлээсэн байсан. Намайг байхгүй хойгуур гэрч Батгэрэл, Хулан, Хатантуул нар манай гэрт амьдарсан байсан. Манай гэрт байхдаа гэрч Батгэрэл, Хулан нар манай гэрээс 100.000 төгрөг хулгайлсан байсан. Би үүнийг мэдээгүй, найзууд л гэж бодож байсан. Цагдаагийн байгууллага, болон гэрч нар манай гэрийн үүдийг эвдэж орсон гэдгээ надад мэдэгдээгүйн улмаас хоёр удаа манай гэрээс мөнгө хулгайлсан. Би өнөөдөр хохирогч байх ёстой хүн байхад яагаад намайг ингэж гадуурхаад байгаа юм бэ. Гэрч нар гэрт орж ул мөрөө устгаснаас болж хар тамхины хэрэг алга болсон. Хохирогч Б.Ч манай гэрээс миний алтан гинжийг дээрэмдэж авсан. Би байцаагчаас манай гэрийн хаалгыг хэн эвдсэн юм бэ, шалгаад өгөөч гэж хэлж байсан. Энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. Намайг гэрч Хулан, Хатантуул, Батгэрэл нарыг фээсбүүк чатаар дарамталсан гэж хэлдэг. Энэ нь гэрч Хулан, Хатантуул, Батгэрэл нар манай гэрийн хаалгыг эвдэж орохдоо миний хаягаараа ороод орхичихсон байсан фээсбүүк хаягаар орж миний фээсбүүкийн нууц кодыг мэдэж авсан байсан. Тэд өөрсдөө чат бичсэн байх гэж  гэж бодож байгаа. Миний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна. Хуулийн байгууллага хэнд нь  үйлчлээд байгаа байгаа юм бэ. Би өөрийгөө Монгол Улсын хуулинд захирагдаж байгаа Монгол Улсын иргэн гэж боддог. Хэний зохиосон хэргээр яллагдах гээд зогсож байгаагаа ойлгохгүй байна. Цагдаагийн хошууч Эрдэнэ-Чулуун намайг удаа дараа дарамталсан. Би Баянгол дүүргийн цагдаагийн даргад нь миний байцаагч намайг дарамталаад байна. Байцаагчаа солих хүсэлт гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэв.

          

       Хохирогч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б.Бд хутгалуулсан. Тухайн өдөр би Төгөлдөр гэх найзтайгаа гадуур халтууранд буюу таксинд явж байсан. Миний фээсбүүк хаяг руу Б.Б “...байна уу хаана, юу хийж байна уулзах уу, надад өнөөдөр хэцүү байна, хэд хоног архи уучихлаа, би үхмээр санагдаж байна, амьдрах сонирхол алга, би найзгүй болчихсон юм байна л даа тэ, би одоо эрүүлжүүлэхэд хонох гэж байна, маргааш ирээд авчихаарай...” гэх утга агуулга бүхий чат бичсэн. Дараа нь бас над руу “хүрээд ирээч” гэж залгасан. Тэгээд миний санаа зовоод хаалгыг нь тогшоод гэрт нь орсон. Б.Б өөрөө хаалгаа тайлж өгсөн. Намайг орох үед Б.Бгийн нүүр нь халцарчихсан байдалтай харагдаж байсан. Мөн намайг тэвэрч аваад “юу байна даа андаа” гэж хэлж байсан. Өрөөний булангийн хэсэгт байрлах орон дээр Хатантуул гэх эмэгтэй унтаж байсан. Би сүүлд танилцсан. Ширээн дээр нь хоосон архины шилнүүд байсан. Өөрөө “хоёр гурав хоног архи уулаа, гэрийнхэнтэйгээ муудалцсан, надад хэцүү байна” гэж хэлж байсан. Б.Б “Батгэрэл манайд ирнэ” гэж хэлж байсан. Тухайн үед Батгэрэлийг орж ирэхээр нь би “Б.Бг яагаад архи уугаад байгаа юм бэ” гэхэд Батгэрэл “харин тийн, наадах чинь гэрийнхэнтэйгээ муудалцчихсан байгаа” гэж хэлж байсан. Батгэрэл надад “найзуудаараа баймаар байна, чи одоо гэртээ харьчих” гэж хэлж байсан. Би Батгэрэлд “архи уухаа боль, Б.Бг архи битгий архи уулгаад бай” гэж хэлсэн. Намайг гарах гэхэд Б.Б тэрийг сонссон аятай над руу хутгаа бариад дайрсан. Анх намайг гэрт нь орох үед Б.Б ширээн дээр гараараа дарчихсан над руу муухай харж байхдаа хар иштэй хутга барьчихсан байсан. Би тэр хутгыг нь аваад “архи уухаараа хутга авдагаа боль” гэж хэлээд хутгыг нь аваад нуух маягтай цааш нь тавьсан. Б.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ хутга барьдаг гэж сонсож байсан. Үүний дараагаар Б.Б хутгаа бариад шууд над руу дайрсан. Тухайн үед бид хоёрын дунд ямар ч маргаан болоогүй байсан. Би дайрах үед нь хоёр, гурав хойшоогоо алхсан. Би “хүн хутгалчихваа” гээд гараа дээш өргөсөн. Б.Б намайг хутгалчихаад гэрээсээ гараад гүйсэн. Би Б.Бгийнд хар буруу санаж очоогүй, тэр өдөр ганцаардаад байгаа юм болов уу гэж бодож очсондоо харамсаж байна. Б.Бгийн яриад байгаа зүйлийг хүлээн зөвшөөөрөхгүй байна. Би маш их гомдолтой байна. Ийм зүйл болсоны дараа надаас нэг ч уучлалт гуйгаагүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхүй байгаа нь харамсалтай санагдаж байна.  Би ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй боловч маш их гомдолтой байгаа гэв.

 

         Гэрч Н.Хатантуул шүүхийн хэлэлцүүлэгт: Би тэр өдөр согтолттой байсан тул унтаж байгаад сэрсэн. Намайг 00 орчихоод гарч ирэх үед Б.Ч хутгалуулсан гэх газартаа дарчихсан байдалтай сууж байсан. Тэгээд цагдаа ирсэн. Тухайн үед Б.Ч хэлэхдээ Б.Б намайг хутгалчихлаа гэж хэлж байсан гэв.

  Гэрч Б.Нямхүү шүүхийн хэлэлцүүлэгт: Дуудлага аваад орц руу нь орох үед Б.Б нэг давхарт надтай тааралдсан. Гурван давхарт найз нь гэх нэг залуу хутга барьчихсан зогсож байсан. Би тэгээд хутгыг нь аваад гэрт нь дагуулж орсон. Би Б.Бг дагуулаад дээшээ гарч гэрт нь ороход 00-ын өрөөнд хохирогч Б.Ч доошоо тонгойсон байдалтай байсан. Гэрч Хулан, Хатантуул хоёр Б.Б Б.Чыг хутгалсан гэж хэлж байсан. Тухайн үед гэрийнх нь хаалга эвдэлсэн зүйл байгаагүй,  хар тамхины асуудал яригдаагүй. Хүн хутгалсан гэх үндэслэлээр Б.Бг эрүүлжүүлсэн. Энэ хутга тухайн үед байсан хутга мөн байна гэв.

 

        Хавтаст хэргээс: 

Хохирогч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 01 дүгээр сарын 06-ны  22 цагийн орчим би Төгөлдөр гэх найзынхаа хамт халтуур хийгээд явж байсан чинь...Б би яг үхмээр байна гэрийнхэнтэйгээ маргалдсан найзгүй болчихсон юм уу чи хаана юу хийж байгаа юм бэ, би хэд хоног түлхүүрээ хаячихаад гадуур баахан явлаа гэх мэтээр чат бичээд намайг дуудаад байсан. Тэгэхээр нь хаана байгаа талаар нь асуухад...намайг Батгэрэлийн төмөр замд байрлах гэрт хүрээд ир гэхээр нь би төмөр замд ирсэн чинь Б Хатантуулын 9125 -аар эхэлсэн дугаараас арын 4 дугаарыг санахгүй байна залгаад найз нь гар утсаа эвдсэн би гэрт байна хүрээд ир гэхээр нь би ойрхон явж байна орлоо гэж хэлсэн. Тэгээд би найз Төгөлдөрөөс Бгийн гэрт орох уу гэж асуусан боловч би найз охинтойгоо утсаар ярьж байна орохгүй гадаа хүлээж байя гээд машин дотроо үлдсэн. Тухайн үед цаг 23-24 цаг болж байсан шиг санаж байна. Би Бгийн гэрийн хаалгыг тогшсон чинь хаалгыг Б онгойлгоод намайг юу байна андаа гэж хэлэн тэвэрсэн. Б нилээн согтуу байсан. Бгийн нүүр хэсэг нь дух уруул хацар хэсгээр зулгарсан тав болон хатсан байхаар нь би чи наад нүүр амаа яасан бэ? гэж асуухад би хэд хонгийн өмнө шатнаас унасан гэж хэлсэн. Энэ яриаг болж байхад орон дээр нэг эмэгтэй сэрүүн хэвтэж байсан бөгөөд эрүүл согтууг нь мэдэхгүй сүүлд танилцахад Хатантуул гэж нэрээ хэлсэн. Би гэрт нь орохоосоо өмнө 2 лааз пиво авч орсон байсан. Би сандал дээр суунгуутаа пиво задлан уусан. Харин Б босоод ийш тийшээ яваад байсан. Би Бгээс гар утсаа яасан талаар асуухад шкафаа нээгээд намайг дуудан анд нь гэрийнхэнтэйгээ маргалдсаны улмаас гар утсаа савчихсан хэд хоног уугаад солиорсон байна лээ гэж хэлсэн.  Би Бг арчаагүй юм бэ архи уухаа болиоч гэж хэлсэн. Энэ үед  Б ширээ 2 гараараа тохойлдон зогсоход нурууныхаа ар хэсэгт хар иштэй том хутга хийсэн байсныг хараад би ар хэсгээс нь шууд аван чи энэ хутгаар яах гээд байгаа юм бэ согтохоороо хутга барьдгаа боль гэж хэлэн аваад гал тогооны хэсэгт байрлуулсан байсан ширээний доор будаа агшаагчийн дотор хийсэн боловч хутга багтахгүй болохоор нь тэр чигт нь орхисон...Удалгүй гаднаас Батгэрэл найз охин Хулантайгаа орж ирээд надтай мэндлэхээр нь би Батгэрэлээс чамайг тосно гээд Б гарсан хаачсан бэ гэж асууж байтал гаднаас Б орж ирсэн...Батгэрэл өчигдөр бид 2 хамт архи уусан өглөө найз Б солиороод байхаар нь гараад явсан чамайг ирсэн гэхээр чинь би одоо ирлээ ш дээ гэж хэлсэн...Батгэрэл чи одоо яв бид 4 хононо гэхээр нь би шууд 00-ын өрөөнөөс гараад Б хөөе наад архи дарсаа зогсоо гэж хэлсэн. Энэ үед Б орон дээр сууж байсан бөгөөд Хатантуул компьютер дээрээ харин надтай зөрөөд Хулан 00-ын өрөө рүү орсон. Тэгтэл Б чи муу гэж хэлээд орноосоо босон гал тогооны хэсэгт байрлах ширээн доор нуусан байсан хар иштэй хутгыг авсан. Энэ үед би 00-ын өрөөнөөс гараад  өрөөний зочны хэсэг рүү алхсан чинь Б шууд хутга барин над руу далайгаад дайрахаар би гэрийнх цонхтой тагт хэсэг рүү 2-3 удаа хойш алхсан үйлдэл хийсэн. Энэ үед Б хутга барин дайрахаар нь хөөе хөөе гэж хэлэн 2 гараа хамгаалах маягтай дээш өргөсөн чинь миний зүүн суган доогуур хавирга хэсэг рүү хутгаараа 2-3 удаа дохих үйлдэл хийж байснаа шууд хутгалаад хутгаа сугалж аван шууд хутгаа барьсан чигээрээ гэрээс гаран зугатсан. Энэ хооронд би сонин болчихлоо гэж хэлэн орон дээр нь очин суусан. Тэгтэл Хатантуул юу болчихвоо гээд тасралтгүй уйлаад байсан. Би тухайн үед өмсөж явсан улаан өнгийн ноосон цамцаа сөхөн гараа явуулсан цус болсон. Тэгтэл Батгэрэл, Хулан нар гүйгээд гарч ирэн надаас юу болсон тухай асуухад миний ухаан балартсан...Энэ үед араас Батгэрэл орж ирээд юун цус бэ наад цусаа нуугаач гадаа цагдаа ирсэн байна ш дээ гэж хэлэн 00-ын өрөөнд байсан цусыг арчаад яваад байсан. Батгэрэл 00-ын өрөөнөөс битгий гараарай цагдаа явсны дараа эмнэлэгт үзүүлье гэж хэлсэн. Би 00-ын өрөөнд Хатантуултай сууж байсан. Тэгтэл шууд цагдаа орж ирээд юу болсон талаар асуусан чинь хажуу талаас Б нь энэ манай гэрт дайран орж ирсэн хулгайч аваад яв гэж хэлсэн би энэ үед арай хийн өндийн наад хүн чинь намайг хутгалсан гэж хэлтэл цагдааг намайг өндийлгөн хараад нойлын өрөөнөөс гарган орон дээр хэвтүүлэн 103 дуудан анхны тусламж үзүүлсэн...Б намайг ямар нэгэн шалтгаангүй хутгалсан. Би 00-ын өрөөнөөс Батгэрэлд яв гэхээр нь мөн Б их архи уухаа боль гэж хэлсний төлөө намайг хутгалсан...Хэрэг гарах үед би Бтэй маргалдаагүй, зодолдоогүй гэнэт л намайг хутгалсан...Б намайг хэрэг гарснаас хойш уучлалт гуйх нь байтугай эсрэгээрээ намайг хаалга эвдэж манай гэрт орж ирсэн намайг дарамталдаг гэх мэтээр худлаа ярьсан. Мөн өөрийнхөө цээжээр мэдэхгүй байна 9997 эхэлсэн дугаараас чиний ээж үхэх болно  гэсэн үгийг англиар бичин ирүүлсэн, миний фэйсбүк хаяганд танихгүй хаягнаас удахгүй чи ээжтэйгээ хамт авсанд хэвтэх болно гэх мэтээр дарамталж бичиж байсан.  Мөн миний фэйсбүүк хаягийг устгасан энийг би Бтэй шууд холбоотой гэж бодож байна надад бүх ирүүлсэн зүйлийг скри шот буюу хуулж авч байсан. Мөн Батгэрэл нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 52 минутанд Porool renpochi гэсэн фэйс хаягаас миний Батсүх, Ч гэсэн шинэ хаяг руу “мань чинь хэргийг үнэн зөвөөр ярина маргааш цагдаа дээр очно, үүнээс хойш 2 цагийн дараа буюу 18 цаг 08 минутанд мань бүгдийг ярина худал мэдүүлэг өгүүлсэн гэдгийг нь ч хэлнэ” гэж бодож байна гэж хариу явуулсан юм үүнээс харахад Б нь намайг дарамтлаад байна . /хх-ийн 34-38/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Батгэрэл мөрдөн байцаалтанд: 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “...Учир нь би 2 удаагийнхаа мэдүүлгийг бүгдийг нь худлаа ярьсан. Учир нь Б намайг худлаа мэдүүлэг өгөхийг тулган шаардсан. Хэрэв худал мэдүүлэг өгөхгүй бол чи найзынхаа холбоог алдаж байгаа мөн сүүлд нь яахыг мэдэж байгаа гэж сүрдүүлсэн. Энэ сүрдүүлгийг Хулан Хатантуул 2 мэдэж байгаа. Яг үнэндээ хэрэг гардаг өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хулан, Хатантуул , Б бид Бгийн гэрт байсан...шөнийн 23 цаг өнгөрч байхад Хулан бид хоёр Бгийн гэрт буцан ирэхэд Ч, Хатантуул нар гэрт нь дуу сонсоод компьютер дээр сууж байсан...Б наад Чыг явуулъя гэхээр нь би чи өөрөө дуудсан байж яаж явуулах юм бэ гэж хэлсэн чинь чи нэг хэлээд үзээч гэж надаас гуйсан. Тухайн үед Б нилээн согтуу байсан...хэсэг сууж байгаад би Чт хандан чи одоо явчих бид 4 хамт байх гэсэн юм гэж хэлсэн чинь Ч чи намайг хөөж байгаа юм уу гэж хэлснээс болон бид 2-ын яриа маргах маягтай болсон чинь Ч 00-ын өрөөнд орсон би араас нь ойлголцохын тулд даган орсон. Тэнд 20 орчим минут юм ярьсан юу ярьсан болохыг би сайн санахгүй байна. Тэгтэл Хулан 00-ын хаалга татан орж ирсэн чинь зөрөөд Ч гаран явсан . Хулан бид 2 миний хуучин үерхдэг Энэрэлээс болон хоорондоо маргалдан зогссон. Энэ үед цаг 00 цаг өнгөрч байсан шиг санаж байна. Тэгтэл гэнэт Хатантуул аа.яаааа гэж хашхирахаар нь би 00-ын өрөөнөөс гарсан чинь Ч орны хажууд зүүн талын хавирга хэсгээ даран хагас бөхийсөн байдалтай байсан. Тэгтэл Хатантуул,  Б, Чыг хутгалчхаад хутгатайгаа гараад явчихлаа гэхээр нь би шууд Бгийн араас гарсан чинь Б шатны уруу хутгаа баруун гартаа барьчихсан гүйж байхаар нь би араас нь хөөн хутгыг нь гараас нь булаан авч яаж байгаа юм бэ гэж хэлтэл Ч гайгүй байна уу ямар байна гэж асуухаар нь би чи хутгалсан юм уу гэж асуусан чинь мэдэхгүй гэж хэлтэл дээшээ цагдаа нар өгсөн ирж байсан. Цагдаа нар Бгээс юм асууж байх хооронд би дээш гүйн Бгийн гэрт ороход Ч 00-ын өрөөнд зүүн талын цээж хэсгээс цус гарчихсан Хатантуул, Хулан нар хажууд нь сууж байсан. Гаднаас Б цагдаа нарын хамт орж ирсэн. Цагдаа нар Чаас юу болсон талаар асуухад Б намайг хутгалсан гэж хэлсэн чинь Б энэ хулгайч хүн байгаа юм аваад гар гэж хэлсэн. Цагдаа нар Чыг аван орон дээр хэвтүүлэн 103 дуудсан. Харин хар машинтай цагдаа нар Хулан, Б бид 3-ыг хэлтэс дээр авчирсан...Б ер нь архи уухаараа маш агсам түүнээс л болсон байх...хэрэг болохоос өмнө Бгийн нүүр нил шарх байсан учир нь энэ шархийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр Хулан бид 3 хамт гадуур архи ууж байгаад бичил хороололд байдаг Үндэсний кино компанийн байрны нэг давхрын өргөтгөл хэсгийн шатаар харуулдан нүүрээрээ унаж шарх үүссэн байсан. Үүнийг Хулан бид 2 мэднэ. Мөн Хатантуул мэднэ. Манай ажил гадна камергүй Б гадна талд унасан...Би худал мэдүүлэг өгсөн. Гэхдээ би үүнийгээ ухамсарлан үнэн зөв мэдүүлэг өгөхөөр өнөөдөр ирсэн. Чыг фэйсбүүкээр чаталж байгаад Б гэртээ авчирсан. Энэ тухайгаа Б өөрөө надад хэлсэн. Хэрэг үйлдэгдсэний дараа Б, Чын фэйсбүүк хаягийг устгасан болохоо надад хэлсэн учир тэр чат дээр өөрөө Чыг гэртээ дуудсан нотлох баримт байсан. Хэрэг гардаг өдөр Чыг Бгийн гэрт ирэх үед би байхгүй байсан. Гэхдээ хаалга зүгээр байсныг би Чын дараа Бгийн гэрт орохдоо мэднэ. Харин бид нар хэрэг гарсны дараа цагдаа дээр ирчихээд буцан Бгийн гэрт орох гэсэн чинь түлхүүр нь Бд байсан. Бг цагдаа нар эрүүлжүүлэх гээд аваад явсан байсан. Тийм болохоор би Хулан,Хатантуул нарын хамт хаалгыг нь эвдэж орсон. Учир нь Б эрүүлжүүлэх байранд орохдоо та нар манай гэрийг цэвэрлэчихээрэй гэрт ээж ирж магадгүй гэхээр нь би гэрээсээ бахь авчирч байгаад хаалганы бариулыг нь хугалан гол төмрийг нь бахиар эргүүлэн хаалгыг онгойлгон цэвэрлэчхээд шөнө гараад явсан. Тэгээд би Хатантуул, Хулан нарыг гэрт нь хүргэн өгч өөрөө гэртээ харьсан. Хаалгыг нь хаагаад орхисон. Ч хаалгыг эвдээгүй. Би эвдсэн. ...Би худлаа ярьсандаа маш их гэмшиж байна. Намайг болон гэрчүүд Хулан, Хатантуул нарыг Б дарамтлан худлаа мэдүүлэг өгүүлсэн. Би Чын шинэ фэйсбүүк хаягийг хайж байгаад худал мэдүүлэг өгсөндөө уучлалт гуйн үнэн зөвөөр мэдүүлэг өгөхөө шийдсэн тухайгаа бичсэн. Маш их гэмшиж байна. Б Чыг хутгалсан...”/хх-ийн 75-78/ гэх мэдүүлэг,

 

      Гэрч У.Хулан мөрдөн байцаалтанд:“...Би нэлээн согтуу байсан юм...2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эгч Хатантуул бид 2 төмөр замд байрлах гэртээ харьчихаад оройн 19-20 цагийн орчим дэлгүүрээс банш, сүү, 2 шил архи, тамхи, ундаа аваад Бгийн гэрт нь очиход Батгэрэл, Б нар байсан бөгөөд би банштай цай хийгээд нөгөө 3 архиа ууж эхэлсэн. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Бүгдээрээ согтоцгоосон...Хатантуул согтуу байсан болохоор юу ч хэлээгүй бид 2 хэрэлдэж байсан. Тэгтэл гэрт түн тан хийх чимээ гарсан Тэгтэл Батгэрэл 00-ын хаалга онгойлгон юу болоод байна аа гэж хэлээд гарсан. Хойноос нь Хатантуул гарсан. Би хойноос нь гарах гэж байсан чинь Хатантуул яанаа гээд уйлаад унасан. Намайг гарсан чинь манай найз залуу зөрөөд гадагш гарсан. Би шууд эгч рүүгээ очсон Ч зүүн талынхаа цээж хэсгийг баруун гараараа дарсан гар нь цус болсон байдалтай байсан. Би найз залуу болох Батгэрэлийн араас гарсан чинь цагдаа нар 2 билүү 3 давхар байсан. Учир нь Бгийнх 4 давхарт байдаг юм. Тухайн үед Бэлгүүдэ, Батгэрэл нар харагдаагүй. Би цагдаа нар байхаар нь шууд Бэлгүүдэгийн гэрт орсон чинь эгч Хатантуул 00-ын өрөөнд Чын хамт сууж байсан. Газраар цустай 00-ын цаас байсан. Би юу болсон тухай асуухад зүгээрээ гээд байсан. 00-ын өрөөнд  ванны хажууд эгч Хатантуул уйлаад харин Ч почкин дээр сууж байсан. Миний араас цагдаа,Батгэрэл, Б нар орж ирсэн санагдаж байна. Цагдаа Чаас юу болсон талаар асуугаад гараад ир гэж хэлсэн. Тэгтэл Ч Б рүү гараараа заагаад энэ намайг хутгалсан гэж хэлсэн. Тэгтэл Б чи өөрийгөө хутгалаа биз дээ гэж хэлсэн. Ч буйдан дээр хэвтсэн. Удалгүй, эмч нар, цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн...Б, Ч нар хар тамхи татдаг эсэхийг мэдэхгүй. Ч ягаан өнгийн лаазтай пиво барьж орж ирснийг санаж байна. Өөр лаазтай өвс мөс барьж орж ирснийг мэдэхгүй байна. Надтай хамт байхдаа хар тамхи татаагүй...” /хх-ийн 62-64/ гэх мэдүүлэг,

 

Гэрч У.Хулан дахин байцаалтаар“...Миний урд өгсөн мэдүүлэг худлаа. Учир нь Б нь Батгэрэл, Хатантуул бид 3-ыг өмгөөлөгч Б.Цолмонгийнхоо хамт худал мэдүүлэг өгөхийг шаардсан. Тухайн өдрийг санахгүй байна ямар ч байсан цагдаагийн байгууллагад 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр 2 дахь удаагаа мэдүүлэг өгөхөөс өмнө энэ асуудал болсон...Бүх болсон асуудлын талаар хэлэхэд Хатантуул гэж хэн бэ гэж өмгөөлөгч асуухаар нь Батгэрэл Хулангийн төрсөн эгч гэж хэлтэл өмгөөлөгч гэх хүн  нь чи тэгвэл эгчийгээ  дуудаад Б Чыг хутгалаагүй гэж хэлүүл гэж хэлчихээд гэрээс нь гарах гэж байхдаа Б 2-лаа хамт гаръя гэж хэлэн дагуулан гарсан би хойноос нь очин хаалганы цаанаас яриаг сонсоход “өмгөөлөгч нь Бд “чи Хатантуулыг”дуудаад хэлэх үгийг зааж өгөөрэй наадуулдаа мөнгө зарцуул” гэж хэлсэн. ...Тэгтэл Б Хатантуул,Батгэрэл бид гуравт Ч гаднаас манай хаалгыг эвдэж, хар тамхитай орж ирсэн мөн Бг хутгалах гэж байгаад хутгыг нь булаацалдах явцад өөрийгөө хутгалсан гэж мэдүүлээрэй тийм биз дээ гэж бүүр дүрслэн үзүүлж байсан. Хэрэв миний хэлснээр мэдүүлэг өгөхгүй бол та нар манай гэрт хаалга эвдэлж орсон тухай хэлэхгүйн тулд Чыг хаалга эвдэлсэн гэж хэлээд байна  ш дээ ойлгож байна уу гэж сүрдүүлсэн. Мөн манай эгч Хатантуулыг яриа бичээд байна уу гээд дарамтлаад байсан. Тэгээд бид нар худал мэдүүлэг өгсөн. Би одоо үнэн зөвөөр мэдүүлнэ. Болсон үйл явдлын тухайд...тэгтэл Хатантуул маш чанга уйлаад хашгирахаар нь гарсан чинь Ч орон дээр суучихсан баруун гараараа зүүн талын хавирга хэсгээ дарчихсан сууж байсан бөгөөд Хатантуул, Б, Чыг харчихаад шууд гарсан...Б, Чыг хутгалсан. Би хараагүй боловч Хатантуул эгч Б Чыг хутгалчихлаа гэж хэлсэн...Бэлгүйдэ ер нь өөрийгөө ойлгохгүй байна нэг охинд дурласан биш хүн хутгалчихлаа гэж хэлж байсан. Тухайн өдөр Ч, Б нар муудалцаагүй харин Батгэрэл гаднаас Бгийн хамт орж ирээд Чыг ямар нэгэн шалтгаангүй явчих бид 4 хамт баймаар байна гэж хэлснээс болон жаахан маргалдсан...Ер нь хар тамхи өвсний асуудлыг Б Чыг манай гэрт ирэхдээ авчирч хэрэг болох үеэр хэрэглэсэн цонхоор гаргаж шидсэн гэж худал мэдүүлэг Батгэрэл, Хатантуул бид гурваар хэлүүлсэн. Түүнээс бид нар хэрэглээгүй. Мэдэхгүй би урьд өгсөн мэдүүлэгтээ Бгийн зааврын дагуу худал мэдүүлэг өгсөн...Мөн хэрэг гарснаас хойш Б намайг утсаар янхан, гичий, ал минь гэж хэлээд дарамталдаг байсан. Энэ талаар би айсандаа 2018 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр 22 цаг 37минутанд цагдаагийн 102 дугаарын утсанд өөрийн 88440400 дугаарын утаснаас намайг “Хулан гэдэг гэхдээ миний нэрийг нууцлаарай 99974890 дугаартай утаснаас байнга залгаад дарамтлаад сүрдүүлээд байгаа тухай” дуудлага өгсөн...Бгийн духны гол хэсэг улайсан, зүүн хацар, эрүү хэсэг дээр халцарсан шарх байсан. Учир нь 2018-01-01-ээс 02-д шилжих шөнө согтуу Батгэрэл, Б бид гурав Батгэрэлийн ажил дээр очих гэж яваад үүдний шат хэсэгт Б хальтран газар унасан...Дараа нь буюу 2018-01-05-ны өдөр уулзахад шарх нь идээлчихсэн байсан. Дээрх шархыг Б өөрөө газар унасны улмаас учирсан. Түүнээс биш Ч Бг зодоогүй. Мөн бид нарыг хаалга эвдүүлж гэрээ цэвэрлүүлчхээд та нар манай гэрийн хаалгыг эвдэж нотлох баримт устгасан учир цагдаад барьж өгнө гэж сүрдүүлэн худал мэдүүлэг өгүүлсэн. Мөн хар машинд байсан цагдаа нарт манай гэрт хар тамхи байгаа гэж огт хэлээгүй энэ бол Бгийн санаанаасаа зохиосон мэдүүлэг байгаа юм...” /хх-ийн 65-69/ гэх мэдүүлэг, 

 

Гэрч Н.Хатантуул мөрдөн байцаалтанд “...Би согтуу Бгийн гэрийн буйдан дээр унтаж байгаад жаахан сэргээд өрөөний гол хэсэгт байрлах компьютер дээр дөнгөж суугаад зүүн тийшээ харсан чинь хохирогч Рэп хочит Ч миний хажууд лаазтай пиво бариад зогсож байсан...Том өрөөний гэрэл унтарсан байсан. Энэ үед Хулан, Батгэрэл хоёр 00-ын өрөөний гадна хэрэлдээд байх шиг байснаа 00-ын өрөөнд орохоор нь би дагаад орсон. Тухайн үед юу болсон талаар асуухад намайг тоохгүй хоорондоо чи болиоч л гээд хэрэлдээд байсан. Би 00-д ойролцоогоор 4-5 минут болж байсныг санаж байна. Тэгтэл гэрт түжигнэх чимээ ААААА гээд айсан дуугаар орилох дуу авиа гарахаар нь би сандран гүйгээд гарсан чинь буйдан дээр Ч баруун гараа зүүн талын хавирга хэсгээ дарсан, дарсан газар нь цус гарсан байхаар нь би шууд юу болсон талаар асуухадБ намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тухайн гэрэл унтарсан байснаа ассан байсан. Харин Б гэртээ байхгүй байсан. Би айсандаа уйлаад хүүе ээ хүн хутгалуулчихсан байна ш дээ гээд хашхирсан чинь Хулан,Батгэрэл нар 00-ын өрөөнөөс гарч ирснээ Чыг хараад яасан бэ андаа гэж асуусан чинь Чын амьсгал давхцан Б хутгалчихсан гэж хэлсэн чинь Батгэрэл гараад явчихсан. Харин Хулан бид хоёр Чын хоёр талаас нь түшин 00-д оруулан 00-ын цаас авч Чын шархан дээр нь дарсан. Тэгтэл Ч юм ярьж чадахгүй амьсгал тасалдаад байна гэж хэлсэн. Тэгтэл Батгэрэл гаднаас орж ирэн цагдаа нар ирж байгаа тухай хэлсэн. Нэг цагдаа орж ирэн 00-ын өрөө рүү шагайж  чи яасан бэ гараад ир гэж хэлэхээр нь Ч бид нар гараад буйдан дээр Чыг хэвтүүлэн би хажууд нь суусан. Ч цагдаад Б намайг хутгалсан гэж хэлсэн бөгөөд яг энэ үед гаднаас Б орж ирэн тэгтэл Ч цагдаад наад хүн чинь намайг хутгалсан гэж хэлэн Бг заасан чинь Б наад хүн чинь намайг хутгалах гэж байгаад өөрийгөө хутгалсан та нар харсан биз дээ гэж тэнэг юм ярьсан. Бид нар Бгийн ярьж байгаа шиг зүйл хараагүй. Удалгүй яаралтай түргэн тусламжийнхан  ирсэн. Тэгээд цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн...Хэн хутгалсныг огт хараагүй. Харин Ч намайг Б хутгалсан гээд байсан...Би Чыг хэзээ ирснийг мэдэхгүй намайг согтоод унтаад сэрсний дараа би компьютер дээр сууж байхад гэнэт хажууд зогсож байсан.  Харин хаалга үүдийг нүдэж эвдэлснийг мэдэхгүй байна гэхдээ хаалга үүд нүдэж эвдэлсэн бол ямар нэгэн чимээ гарах байсан түүнийг би бол сонсоогүй. Тийм болохоор хаалга үүдийг эвдэлсэн гэдэг худлаа байх...” /хх-ийн 54-56/ гэх мэдүүлэг,

Гэрч Н.Хатантуул дахин байцаалтаар“...Түүнээс хойш миний 91253337 дугаартай утас руу “хүрээд  ир, ирэхгүй бол ална, ээжийг чинь ална, голомтоор нь самарна” гэх мэтээр дарамтлан ярьдаг байсан. Энэ талаар манай ээж Цэнгэл мэднэ...Надад Б нь Жито Бужа Баяд, гэсэн фэйсбүүк хаягаас Мөөгийг чинь ална миний хайртай охинтой явдаг хэн бэ хэрвээ надтай үерхэхгүй юм бол үхнэ шүү, 2-лаа хуримаа хийнэ, хэрэв надтай хурим хийхгүй гэвэл чамайг ална гэж дарамталж байсан.../Б-гийн/ духанд нээх сонин хүрэн улаан шарх юм уу мэнгэ шиг юм байсан. Зүүн хацар хамар эрүүнд жижиг жижиг зулгаралтууд байсан. Энэ талаар би Бгээс асуугаагүй харин Хулан надад 2018-01-01-нээс 2-нд шилжих шөнө Батгэрэлийн ажил дээр бид нар очоод гарч байхдаа согтуу шатнаас унасан гэж хэлж байсан...Хэрэг гардаг өдөр миний мэдэхээр /Ч Бг зодсон асуудал болоогүй/ тийм асуудал байхгүй...Хар иштэй том хутга байдаг. Хэрэг гардаг өдөр хутга гал тогооны хэсэгт байсан чинь Чын хутгалуулсны дараа алга болчихсон байсан. ...Б наад гичий байцаагчийг чинь солиулнаа миний эсрэг мэдүүлэг авч байна уу гээд надаас асуухаар нь үгүй болох талаар хэлэхэд би Нямдоржийн хамаатан нэг хүн алчихсан байхад зохицуулах хүн байгаа. ...Мөн тухайн өдрөө гэртээ аваачиж байгаад нэг шил архи гаргахаар нь би нэг 2 хундага архи уусан чинь би шоронд орох юм бол үхнэ тийм болохоор та нар миний талд мэдүүлэг өгөх ёстой гэж хэлснээс болон миний уур хүрээд Бг алгадсан чинь намайг Б заамдаж аван намайг зодох гээд барьж авах үед гаднаас Батгэрэл, Хулан нар орж ирэн салгасан. /хх-ийн 57-60/ гэх мэдүүлэг,

Гэрч БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн цагдаа Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд “...2018 оны 1 дүгээр сарын 06-наас 7-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд 102-оос Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн дуудлагын утсанд дээрх тоотод хулгай орсон гэх дуудлага ирсэн...Нямхүү бид хоёр байр руу орон 1-2 давхар руу гаргахад өөдөөс цагаан канттай биеийн тамирын хослол өмссөн согтуу нүүрнийхээ аль хацрыг санахгүй байна хацартаа мөн дух хэсэгтээ хуучин тав тогтсон шархтай согтуу залуу дээд давхраас уруудаж байсан...настай ах нь энэ залуучууд 4 давхарт байр түрээсэлдэг бөгөөд байнга архи ууж дуу чимээ гарган амгалан тайван байдлыг алдагдуулдаг тухай хэлсэн...00-ын өрөө байсан бөгөөд хаалга онгорхой байсан бөгөөд нэг залуу доошоо тонгойсон залуугийн улаан өнгийн ноосон цамцыг дээш сөхсөн байсан. Биеийг нь харахад зүүн талын хавирга хэсэг нь ир үзүүртэй зүйлийн ангархай өөх нь харагдсан том шархтай байсан. Юу болсон талаар асуухад хохирогч залуу биеийн тамирын хослолтой шат руу уруудаж байсан залууг заагаад /Б/ энэ намайг хутгалсан гэж хэлсэн.../хар тамхины/ Энэ талаар огт яриагүй. Бгээс ямар ч зүйл асуугаагүй...Тэр залуугийн шархыг шинэ болов уу хоорондоо зодолдсон байж магадгүй гэж нүүрийг нь сайн харахад дух болон хацартаа зулгаралттай байсан бөгөөд тэр нь тав тогтоод арилчихсан нүүрний арьснаас товойн гарсан хуучин шарх байсан. Хуучин шарх байсан болохоор нь огт тодруулан асуугаагүй. .../АС: гэрт хар тамхины ул мөр байсан уу/ Огт тийм ул мөр байгаагүй...” /хх-ийн 48-50/ гэх мэдүүлэг,

 

Гэрч БГД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай албаны цагдаа жолооч ажилтай Б.Нямхүү мөрдөн байцаалтанд:...3-н давхрын нэг залуу орцондоо гараад ирчихсэн... өө ашгүй хүрээд ирлээ энэ залуу гартаа хутгатай байна гэж хэлэхээр нь нөгөө залууг нь харсан чинь 3 давхрын хөршийн хаалганы завсар харанхуйд нэг залуу гартаа хутга барьчихсан зогсож байхаар нь хутгаа хая гэж хэлээд хутгыг хаяулаад хутгыг нь хурааж авсан...нэг охин нь нэг давхраас дээш дагуулж орсон цэнхэр өнгийн биеийн тамирын хувцастай залууг энэ залуу энийг хутгалчихаад гараад явсан гэж хэлсэн...Биеийн тамирын хувцастай залууг заагаад энэ залуу намайг зүгээр байхад хутгалчихлаа гэж хэлээд, миний амьсгал давчдаад байна гэж гэж байсан өөр зүйл хэлээгүй...  Тийм зүйл болоогүй хар тамхины нэг ч юм яриагүй хэрэв хар тамхи татсан талаар хэлсэн бол нэмэлт бүрэлдэхүүн дуудаж үзлэг хийлгэх байсан...” /хх-ийн 51-52/ гэх мэдүүлэг,

 

Шинжээч эмч Б.Ганзориг мөрдөн байцаалтанд: ...Би болсон хэргийн товчид бичихдээ өдрийг нь андуураад биччихсэн байна харин дүгнэлт үзлэгт цэргийн төв эмнэлэгт үзүүлэгч Ч нь 2018 оны 1 дүгээр сарын 7-ны 03 цаг 35 минут, мөн өвчтөний түүхэд үзүүлэгч өөрөө 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 01 цаг 21 минутанд хутгалуулсан гэж байсан учир эмнэлэгт хүргэгдсэн хугацаа, өвчний түүхээс харахад тухайн гэмтлийг үзүүлэгч 2018-1-6-наас 7-нд шилжих шөнө авагдсан нь тогтоогдож байна. /хх-ийн 155-156/

....гэмтлээс үүссэн бүтцийн өөрчлөлт болох зулгаралт нь дүгнэлтийн үзлэг хэсэгт зааснаар тав хуурсан зулгаралттай байсан болно. Зулгаралт гэмтэл нь шинэ үедээ буюу 12-аас 24 цагт чийглэг, цус шүүрсэн арьсны түвшнээс хонхор байдаг бол 24 цагаас дээш хугацаанд тав тогтож, уг тав нь 72 цагаас дээш хугацаанд хуулрах өөрчлөлт илэрдэг. Тийм болохоор үзлэг хийхээс 7-8 хоногийн хугацаанд үүссэн байх боломжтой гэж үзсэн тул 2018-1-1-нээс 2-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой гэмтэл юм...Гэмтэл нь хатуу мохоо зүйлээр цохих, цохигдох, шүргэлцэх, нидрэх, унахад аль алинд үүсэх боломжтой гэмтэл байгаа юм...” /хх-ийн 157-158/ гэх мэдүүлэг,

 

Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны цагдаа ажилтай  Э.Гантулга гэрчээр мөрдөн байцаалтанд:...Дээрхи хаягаас 2 удаа дуудлага ирсэн. Цагийг нь санахгүй байна. Манай гэрт согтуу хүмүүс орчихоод гарахгүй байна гэсэн дуудлага байсан.  Эхний удаа цагдаагийн ахлах ахлагч Пүрэвдоржийн хамт дээрхи хаяганд очиход 2 залуу байсан...ширээн дээр компьютерт өсгөгч залгачихсан дуу тавиад чимээтэй байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл байхгүй, архи хэрэглэсэн байдал ажиглагдаагүй, 2 залуугаас гэрийн эзэн хэн болох талаар асуухад манай найз түрээслэдэг юм гэж хэлсэн. 88440400 дугаараас цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн талаар хэлсэн чинь нөгөө 2 залуу аймаар гайхаад бид 2 найзууд нь ш дээ яасан юм бол гэж гайхсан. Би нэг залууг нь дуудлага өгсөн залуу руу залгуулахад согтуу залуу нөгөө утсыг аваад найз нь хороололд явж байна удахгүй очлоо гэж хэлсэн. Би утсыг нь аваад нөгөө залуугаас танай гэрт агсам тавиад байгаа хүмүүс энэ хүмүүс мөн үү гэхэд бишээ гэж хэлснээ утсаа тасалсан...ажил дээрээ очоод удаагүй байхад  дахин дээрхи хаяган дээр согтуу хүмүүс гэрээс гарахгүй байна гэсэн дуудлага ирэхээр нь дуудлага өгсөн утас болох 88440400 дугаар руу залгахад согтуу эрэгтэй утсаа аваад манайд хүмүүс байна та нар гарга гэхээр нь танай 2 найз чинь түлхүүр байхгүй гээд чамайг хүлээж байна гээд байсан ш дээ гэж хэлсэн. Тэгтэл намайг нөгөө согтуу залуу утасны цаанаас чи яг цагдаа мөн үү...би хороололд явж байна, чаддаг юм бол чи хүрээд ир...чамайг шалгуулна...би Цагдаагийн Ерөнхий Газрын даргын дүү учраас Ерөнхий Газрын дарга руу чинь ярьчих уу, чамайг ажилгүй болгоно гэх мэтээр дарамталсан...Дээрхи хаяган дээр очиход зодоон цохион болсон шинж байгаагүй  /хх-ийн 80/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Төгөлдөр мөрдөн байцаалтанд: 2018 оны 01 дүгээр сарын 06-ны оройн 21 цаг өнгөрч байхад намайг гэртээ байхад найз Ч намайг утсаараа хоёулаа миний машинтай халтуур хийж байгаад ирье гэхээр нь би зөвшөөрөн хамт гарсан. Ч машинаа унаад 5 дугаар сургууль, СУИС, Багшийн дээд сургууль 13 дугаар хороолол орчимоор халтуур хийсэн . Тэгээд 13 дугаар хороололоос Нарны гүүр орчим явж байсан чинь нэг эрэгтэй хүн гар өргөн модны 2-т хүргүүлсэн. Цагийг сайн санахгүй байна 23 цаг өнгөрч байсан байх зорчигчоо модны 2-ын зам дагуу буулгачихаад Ч намайг жолоо барьчих Б мессенжирээр чат бичээд байна гэхээр нь би жолооны ард суусан . Тэгтэл Чын утас дуугараад нэг хүнтэй яриад байсан бөгөөд Ч утсаа тавьснаа нөгөө Б чинь архи уусан байна гэрийнхэнтэйгээ муудалцсан гэнээ намайг хүрээд ир гээд гуйгаад байна 2-лаа гялс гэрээр нь очоод уулзчихаад гаръя гэж хэлсэн. Ч замдаа зогсоогоод 2 ширхэг пивыг Бгийн гэрт авч орох зорилгоор зам дагуух нэрийг нь мэдэхгүй дэлгүүрээс авсан. Бгийн гэрийн гадна ирээд хамт орье гэхээр нь би орохгүй гэсэн бөгөөд би машиндаа хүлээж байя гэж хэлсэн чинь энэ үед манай ээж над руу утсаар залгахаар нь утсаа аван удахгүй очлоо гэж хэлсэн. Ч надаас түрүүлэн Бгийн байр руу орсон. Би ээжтэйгээ ярингуутаа гэртээ харихаар болсон чинь Ч надад машиныхаа түлхүүрийг өгөөд би үлдлээ машинаа аваад яв гэж хэлэхээр нь би унаад гэртээ харьсан. Энэ үед цаг 00 цаг болж байсан. Би унтаж байсан чинь 01-02 цагийн орчим миний утас дуугараад байхаар нь харсан чинь танихгүй дугаар байсан бөгөөд би аван утсаар ярихад эмэгтэй хүн “эмч байна танай найз Ч хутгалуулчихсан цэргийн нэгдсэн эмнэлэг дээр байна” гэхээр нь би өөрийн ээж Ганчимэгийг дагуулан 02 цаг өнгөрч байхад цэргийн нэгдсэн эмнэлэг дээр очсон чинь хүлээн авах хэсэгт нь Ч эмчилгээ хийлгэж байсан бөгөөд юу болсон талаар асуухад Б намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Эмч нэрийг нь мэдэхгүй эмэгтэйтэй уулзахаад ар гэрийхэн хүмүүст хэл биеийн байдал хүнд зүрх нь тасалдаад байгаа талаар хэлэхээр нь би Чын эгч рүү нь хэлсэн.  /хх-ийн 83/ гэх мэдүүлэг,

 

       Сэжигтнээр Б.Б мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 01 дүгээр сарын 06 ны өдөр Баянгол дүүргийн 2-р хороо 55-р байрны 15 тоотод байх гэртээ найз Батгэрэл, Хулан нартай байж байхад миний урд нь таньдаг Ч орой 21 цагийн үед миний гар утас руу залгаад уулзъя гэж хэлэхээр би уулзахгүй гэж хэлээд утсаа салгасан. Тэгсэн чинь манай гэрт ирээд хаалга тогшихоор нь би гэрт хүн байхгүй юм шиг чимээгүй байж байхад Ч энэ муу хоёр гэртээ байгаа юм байна гээд хаалганы бариул нэг юмаар цохиж салгаад голыг нь гаднаас бахиар онгойлгохоор нь би айсандаа болоод цагдаа дуудсан чинь Ч гэрт нэг ундааны саванд хийсэн савтай өвс шиг зүйл барьчихсан орж ирээд тэрийгээ нэг тамхи гаргаж ирээд дотор нь байсан тамхийг асгаад тамхины цаасанд нь нөгөө савтай өвснөөсөө хийгээд татсан чинь манай найз Батгэрэл Чд хандан чи явчих гэж хэлсэн. Тэгсэн чинь Батгэрэлтэй муудалцаад хэрэлдээд байсан би тэгэхэд нь чи айлын гэрт ирчихээд ямар аймаар юм би цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн чинь чи намайг хэд хоногийн өмнө цагдаа дуудаж өгсөн биз дээ гээд босож ирээд намайг газар унагаад гэдсэн дээр өшиглөөд, дараа нь нүүр лүү өшиглөсөн тэгээд хажуугийн ширээн дээр байсан хутга аваад чи эртээр намайг цагдаад барьж өгсөн, одоо цагдаа дуудаад намайг дахин хар тамхи татсан гээд цагдаад барьж өгөх гэж байгаа юм уу би чамайг одоо ална гээд хутга бариад авахаар нь би айсандаа сандраад хутгыг нь булааж аваад хажуу тийш нь шидэх гэсэн чинь чи миний хутгыг булааж авдаг хэн бэ гээд гарнаас наад хутгаа аваад ир гээд татсан чинь надтай хутгаа өгөхгүй гээд булаацалдаад байж байсан чинь нэг мэдсэн ёо гэж хэлээд орон дээр очоод хэвтсэнээ одоо цагдаа хүрээд ирнэ өвсөө нууя, өвс хаана байна гээд орилоод байсан. /хх-ийн 162-169/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1257 дугаартай: Чын биед цээжний зүүн талд суганы урд шугамаар 4-өөс 5 дугаар хавирга орчим цээжний хөндийг нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 2018 оны 1 дүгээр сарын 06-аас 07-ны шөнө үүсгэгдсэн байна. Өөрөө өөртөө үүсгэсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөр алдалтанд нөлөөлөхгүй...”/хх-ийн 90/ гэсэн дүгнэлт, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1411 дугаартай: Б.Бгийн биед тархи доргилт, духанд цус хуралт, зүүн хацар, хамар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд  үүсгэгдсэн байх боломжой. Довтлогч, хохирогч ямар байрлалд байсан эсэх, өөрийн гараар үүсгэсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 93/ гэсэн дүгнэлт,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн №232 дугаартай: Б.Б нь F60.2 бие хүний нийгмийн эсрэг эмгэг өвчтэй байна. Б.Б нь F60.2 бие хүний нийгмийн эсрэг эмгэг өвчний учир 2014 онд Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж байсан байна. Б.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Б нь гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Тухайн үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт үгүй байна. Б.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.Бгийн өвчилсөн F60.2 бие хүний нийгмийн эсрэг өвчин нь олдмол болно...” /хх-ийн 148-150/ гэсэн дүгнэлт,

Шинжээчийн №766 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн гэмтэл гарсан байна. Улаан эрээн цамцанд гарсан 40мм, сараал футболканд гарсан 19мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлүүд байна. /хх-ийн 136/ гэсэн дүгнэлт,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7, 11/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9, 13, 17/, Хувцсанд үзлэг хийсэн  тэмдэглэл /хх-ийн 14/, Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/, Хүний бие хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22/, Хохирогч Б.Чын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 99-106/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний өвчний түүхийн хуулбар /хх-ийн 28/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 195/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 196/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 203/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 739 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 210/

Ялаас өршөөн хасах тухай Баянгол Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 376 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 214/

Хугацаанаас өмнө тэнсэн суллах тухай 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3 дугаартай захирамжийн  хуулбар /хх-ийн 215/  зэрэг болно.

 

 

 

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохирол, хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б   2018 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө өөрийн амьдардаг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны 17 тоотод хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглаж Б.Чын зүүн суган тус газар нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Чын”...Б хутга барин дайрахаар нь хөөе хөөе гэж хэлэн 2 гараа хамгаалах маягтай дээш өргөсөн чинь миний зүүн суган доогуур хавирга хэсэг рүү хутгаараа 2-3 удаа цохих үйлдэл хийж байснаа шууд хутгалаад хутгаа сугалж аван шууд хутгаа барьсан чигээрээ гэрээс гаран зугатсан...”/хх-ийн 34-38/, гэрч Б.Батгэрэлийн”...гэнэт Хатантуул хашхирахаар нь би 00-ын өрөөнөөс гарсан чинь Ч орны хажууд зүүн талын хавирга хэсгээ даран хагас бөхийсөн байдалтай байсан. Тэгтэл Хатантуул, Б, Чыг хутгалчхаад хутгатайгаа гараад явчихлаа гэсэн...” /хх-ийн 75-78/,  гэрч У.Хулангийн” ...Ч Б рүү гараараа заагаад энэ намайг хутгалсан гэж хэлсэн...”/хх-ийн 62-64/, гэрч Н.Хатантуулын”...гэрт түжигнэх чимээ гарч “аааа” гээд айсан дуугаар орилох дуу авиа гарахаар нь би сандран гүйгээд гарсан чинь буйдан дээр Ч баруун гараа зүүн талын хавирга хэсгээ дарсан, дарсан газар нь цус гарсан байхаар нь би шууд юу болсон талаар асуухад Б намайг хутгалчихлаа гэж хэлсэн...”/хх-ийн 54-56/, гэрч Б.Бат-Эрдэнийн “...биеийг нь харахад зүүн талын хавирга хэсэг нь ир үзүүртэй зүйлийн ангархай өөх нь харагдсан том шархтай байсан. Юу болсон талаар асуухад хохирогч залуу биеийн тамирын хослолтой шат руу уруудаж байсан залууг заагаад /Б/ энэ намайг хутгалсан гэж хэлсэн...” /хх-ийн 48-50/, гэрч Б.Нямхүүгийн”...3 давхрын хөршийн хаалганы завсар харанхуйд нэг залуу гартаа хутга барьчихсан зогсож байхаар нь хутгаа хая гэж хэлээд хутгыг нь хаяулаад  хурааж авсан...нэг охин нь нэг давхраас дээш дагуулж орсон цэнхэр өнгийн биеийн тамирын хувцастай залууг энэ залуу энийг хутгалчхаад гараад явсан гэж хэлсэн...” /хх-ийн 51-52/ гэж мэдүүлсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №1257 дугаартай дүгнэлт /хх-ийн 90/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7, 11/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9, 13, 17/, хувцсанд үзлэг хийсэн  тэмдэглэл /хх-ийн 14/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/, хохирогч Б.Чын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 99-106/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

      Эдгээр  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байна.

 

        Шүүхийн гэм буруугийн хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагаас  “Б.Чын биед учирсан гэмтэл нь дотор эрхтэнд нь нөлөөлөөгүй байхад  шинжээчийн дүгнэлт зөвхөн цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэдгээр хүнд гэмтэл гэж үзсэн нь учир дутагдалтай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг Прокурорт буцааж өгнө үү” гэсэн санал дүгнэлт гаргав.

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1257 дугаартай дүгнэлтээр  “Чын биед цээжний зүүн талд суганы урд шугамаар 4-өөс 5 дугаар хавирга орчим цээжний хөндийг нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэж дүгнэсэн байна.   

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т “цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх Үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх...энэ ангилалд хамаарна” гэж заасан байх ба энэ талаар анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд ямар нэгэн эргэлзээгүйгээр дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар Б.Бд холбогдох хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж өмгөөлөгчөөс  гаргасан дээрхи хүсэлтийг хүлээн аваагүй болно.

 

        Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “манай гэрийн хаалгыг гаднаас Ч эвдэж орж ирээд урьд нь чи намайг цагдаад дуудаж өгч байсан гээд намайг зодоод, хутга авч дайраад байхаар нь би булааж авах гэж байгаад исгэсэн...хар тамхины ул мөрийг устгасан...” гэж мэдүүллээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар 2018 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны 17 тоот /түрээслэн амьдардаг/ Б.Бгийн гэрт найз нөхдийн харилцаатай гэх Б.Чыг очиход Бй, Батгэрэл, Хатантуул, Хулан нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан гэх ба Батгэрэл нь Б.Чыг “чи явчих, бид дөрөв баймаар байна” гэхэд Б.Ч нь Б.Бд “битгий архи дарс уугаад бай” гэснээс шалтгаалан Б.Б нь Б.Чын зүүн суганд хутгалсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна. 

 

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар хохирогч Б.Ч нь Б.Бгийн гэрийн хаалгыг эвдэж орсон, хар тамхи хэрэглэсэн, хар тамхины ул мөрийг арилгасан, Б рүү хутга барин дайрсан гэх байдал хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Б.Бгийн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

     

         Мөн энэ үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн гаргасан “хамт архи уусан улсуудыг нь шалгах нь зүйтэй” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг шүүх хүлээж аваагүй болно.

 

         Иймд Б.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд,

         Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч Шүүхээс шүүгдэгч Б.Бг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Хохирогч Б.Ч хохирол төлбөртэй холбогдуулан шүүгдэгч Б.Бгээс нэхэмжилсэн зүйлгүй, хэрэгт хохирол-иргэний нэхэмжлэлтэй  холбогдох баримт ирүүлээгүй байх тул Б.Бг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болов.

 

Харин хохирогч Б.Чын гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлүүлэх эрхийг нь хязгаарлахгүйгээр эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич   нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

        Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

       Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа “Шүүхээс Б.Бд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг  хэрэглэж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...” хуулийн зохицуулалт байх ба мөн хуулийн 1.4-т “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан байна.

 

      Хохирогч Б.Ч шүүх хуралдаан дээр “нэхэмжлэх зүйлгүй, харин би Б.Бд маш их гомдолтой байгаа” гэж мэдүүллээ.

    

      Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг Б.Бг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өөрт холбогдох хэргийн гэм буруу дээр маргаж буй Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

 

       Шүүхээс, шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзсэн болно.  

 

        Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурьдаж байна.

 

     ЮУН