| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00733/И |
| Дугаар | 302/ШШ2026/00050 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 302/ШШ2026/00050
| 2026 01 13 | 302/ШШ2026/00050 |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.М даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн А**** сумын [**] дугаар багт оршин суудаг, утас [********], И******** овогт М******* Н*******,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэг (эрхлэгч Х.Ж, утас [*******]),
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/36 дугаартай “А**** томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Н,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Е.М,
Хариуцагч Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.Н хариуцагч Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгт холбогдуулан, Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/36 дугаартай “А**** томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд тогтоолгохыг хүссэн байна. Нэхэмжлэгч М.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие 1998 онд төрсөн, биеийн тамирын багш мэргэжилтэй, К******** улсын Е******* их сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр 2023 онд төгсөөд, К******** Улсын А***** хотын “С****** 3 дугаар сургууль” болон “А***” спорт цогцолборт арга зүйчээр ажиллаж байгаад 2025 оны 03 дугаар сард А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгт биеийн тамирын багшийн сул орон тоо гарсан тухай аймгийн Х*******, халамжийн үйлчилгээний газрын зарыг олж танилцаад тухайн орон тоонд цахимаар хүсэлтээ өгөөд баримтуудаа явуулсан. У***** К******** У**** ажиллаж байсан ажлаа хүлээлгэж өгөөд эх орондоо ирсэн.
1.2.А****** боловсролын газарт 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ирж холбогдох хүмүүст уулзахад, гурван хоногийн дараа шалгалт явуулна оролцоорой гэсэн юм. Баян-Өлгий аймгийн Х*******, халамжийн үйлчилгээний газраас 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зарласан сул орон тоонд 3 дугаар сарын 28-ны өдөр шалгалт өгч тэнцсэн. С** орон тоонд хоёр хүн өрсөлдсөн ба миний өрсөлдөгч ирээгүй учраас би тэнсэж шалгалтаар уг орон тоонд хууль журмын дагуу 2025 оны 4 дүгээр сарын 01-ээс эхлэн тус аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгт мэргэжлийн дагуу биеийн тамирын багшаар томилогдон ажилласан.
1.3.Уг орон тоонд өмнө А.Ж гэдэг хүн ажиллаж байсан юм. А.Ж нь урьд цэцэрлэгт манаачаар ажиллаж байгаад томилогдсон ба аймгийн Б********** газрын улсын байцаагч А.Б нь албаны шалгалт хийж, биеийн тамирын багшаар мэргэжлийн бус түүнийг хууль бусаар томилсон гэсэн дүгнэлт гаргаснаар хууль зөрчсөнөө сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч түүнийг багшийн орон тооноос чөлөөлсөн байдаг. А.Ж нь цэцэрлэгийн эрхлэгч Х.Ж ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хуучин эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах тухай гомдол гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цэцэрлэгийн эрхлэгч Х.Ж А.Ж эвлэрсэн байна. И******** миний эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа хэдий ч намайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулаагүй ба ажил олгогч нь өмгөөлөгчийн хөлсийг надаар төлүүлэн, намайг аргадан хуурч байгаад надад ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулан өгсөн.
1.4.Иймд цэцэрлэгийн эрхлэгч Х.Ж нь намайг шалтаг гарган, үндэслэлгүйгээр хууль бусаар ажлаас халсан тул М.Н би тус аймгийн [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хуулийн хугацаанд гомдол гаргасан. Уг хорооноос 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр надад хариу мэдэгдэхдээ “...ажид эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно” гэсэн хариу өгсөн.
Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б\36 дугаартай “А***** чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Х.Ж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Тус цэцэрлэгт биеийн тамирын багшаар ажиллаж байсан А.Ж нь мэргэжлийн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр аймгийн Б********** газрын улсын байцаагч А.Б албан шаардлагын дагуу ажлаас чөлөөлөгдсөн тул А.Ж орон тоонд сонгон шалгаруулалт явагдаж, түүний орон тоонд М.Н түр томилон биеийн тамирын багшаар ажиллуулсан юм. Гэтэл А.Ж зүгээс ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч мэргэжлийн хувьд таарч тохирохгүй байгаа ажилтныг ажил олгогчийн зүгээс боломж олгож, хугацаа тогтоосон байх шаардлагатай байсан, ажил мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөхөөс өмнө холбогдох комиссын дүгнэлт гарсан байх ёстой, мөн ажилтанд боломжит хугацаа олгосон байх ёстой, урьдчилан мэдэгдэх ёстой байсан гэж өмгөөлөгч авч шүүхэд маргаан үүсгэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт зааснаар мэргэжил боловсролын хувьд тэнцэхгүй ажилтанд ажил олгогчийн зүгээс тухайн мэргэжил боловсрол эзэмшихэд нь тодорхой хугацаа олгосон байх ёстой юм байна. Тухайн үед А.Ж биеийн тамирын багшийн мэргэжлээр суралцаж, төгсөх гээд байсан нөхцөл байдал тогтоогдсон тул ажил олгогчийн хувьд түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь үндэслэлгүй гэж үзээд А.Ж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тодорхой асуудлаар хоорондоо эвлэрсэн тухай шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан одоо хүчин төгөлдөр байгаа. Х******** өнөөдрийн нэхэмжлэгч тухайн маргаан бүхий орон тоонд сонгон шалгаруулалтаар орж томилогдсон ч гэсэн урьд нь ажиллаж байсан ажилтан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эгүүлэн томилогдсон. Т*** учраас М.Н хуулийн дагуу чөлөөлсөн.
2.2.Тухайн үед өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад “дээрх хууль хэрэглээний жишигтэй холбоотой А.Ж нэхэмжлэлийг шүүхээс хангаж шийдвэрлэх магадлалтай. Гэхдээ заавал маргана гэвэл өөрсдөө мэдээрэй” гэж хэлсэн. Үүнийг М.Н хэлэхээр нь “та А.Ж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаарай. Би өмгөөлөгчийн хөлсийг төлж өгнө” гэж өмгөөлөгчийн мөнгийг нь тэр өөрөө сайн дураараа төлж барагдуулсан ба дараагаар нь би түүнийг өмгөөлөгчид төлсөн хөлсийг нь буцаан шилжүүлсэн.
2.3.А.Ж нь олон жил манай цэцэрлэгт ажилласан хүн байсан бөгөөд тэрээр өөрийгөө хөгжүүлж бакалаврын дипломтой болж багшаар дэвшин ажиллаж байсан тул түүний эрхийг зөрчихгүйн тул эвлэрэх шийдвэр гаргасан. Энэ нь хууль зөрчөөгүй тул шүүхээ баталгаажуулан шийдвэрлэсэн. А.Ж ажлаас чөлөөлөгдсөний дараа М.Н ажилд томилогдсон тул түүнээс өмнө ажиллаж байсан ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангаж байгаа учраас М.Н эрх ашгийг зөрчигдөөгүй. Харин ч энэ хугацаандаа М.Н нь 2 сар бүрэн ажиллаж цалин хөлсөө бүрэн авсан. А***** чөлөөлөгдөхөөс өмнө түүнд энэхүү маргааны талаар урьдчилан мэдэгдэж, шүүхээс гаргасан шийдвэрийн талаар ч гэсэн танилцуулан сарын өмнөөс бичгээр мэдэгдэл өгч эрхийг нь хангасан.
Иймд М.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.
3.Н************ Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/21 дугаартай “М.Н биеийн тамирын багшийн ажилд түр томилон ажиллуулах тухай” тушаал, Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/36 дугаартай “А**** томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 302/ШШ2025/00443 дугаартай “З******* эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Баян-Өлгий аймгийн [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 31 дугаартай хуралдааны тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Х*******, халамжийн үйлчилгээний газраас 3 дугаар сарын 19-ний өдөр зарласан “Н******* ажлын байрны зар”, Баян-Өлгий аймгийн Б********** газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 033/13 дугаартай “Х****** хэрэгжилтийг хангуулан дутагдал арилгуулах тухай” албан шаардлага, Баян-Өлгий аймгийн Б********** газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 033/01 дугаартай “Х****** хэрэгжилтийг хангуулан зөрчлийг арилгуулах тухай” албан шаардлага, Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “М******* хуудас” зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Х*********** Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 302/ШШ2025/00443 дугаартай “З******* эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжтай хэргээс А.Ж 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэл, Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/28 дугаартай “А.Ж ажилд түр томилох тухай тушаал”, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэл, Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/75 дугаартай “А.Ж манаачаас чөлөөлж, биеийн тамирын багшаар томилох тухай” тушаал, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэл, Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/04 дугаартай “Б***** тамирын багийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудыг хуулбарлан шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Нэхэмжлэгч М.Н дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би хууль журмын дагуу 2025 оны 4 дүгээр сарын 01-ээс эхлэн тус аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгт мэргэжлийн дагуу биеийн тамирын багшаар томилогдон ажилласан. Ц********** эрхлэгч Х.Ж нь намайг шалтаг гарган, үндэслэлгүйгээр хууль бусаар ажлаас халсан. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б\36 дугаартай “А***** чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.
7.Хариуцагч Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Х.Ж нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... урьд маргаан бүхий орон тоонд ажиллаж байсан А.Ж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тодорхой асуудлаар хоорондоо эвлэрсэн тухай шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан одоо хүчин төгөлдөр байгаа. Х******** өнөөдрийн нэхэмжлэгч тухайн маргаан бүхий орон тоонд сонгон шалгаруулалтаар орж томилогдсон ч гэсэн урьд нь ажиллаж байсан ажилтан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эгүүлэн томилогдсон. Т*** учраас М.Н хуулийн дагуу чөлөөлсөн. Иймд М.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.1.Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/21 дугаартай “М.Н биеийн тамирын багшийн ажилд түр томилон ажиллуулах тухай” тушаалаар тус цэцэрлэгийн биеийн тамирын багшаар М.Н 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түр томилсон байна.
8.2.Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/36 дугаартай “А**** томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар С********* өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Б********** ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дахь хэсэг, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.3, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 30/ШШ2025/00443 дугаар захирамжийг тус тус үндэслэн А.Ж биеийн тамирын багшийн ажилд 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн томилж, түүний ажлын байранд ажиллаж байгаа М.Н хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгож хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
8.3.Нэхэмжлэгч М.Н нь Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/36 дугаартай тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгэр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан ба Баян-Өлгий аймгийн [****] сумын Хөдөлмөрийн Э***** маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 31 дугаартай хуралдааны тэмдэглэлд:... Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “А***** чөлөөлөх, ажилд томилох тухай” Б/36 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг талууд харилцан тохиролцоонд хүрээгүй тул шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байна.
Энэхүү Баян-Өлгий аймгийн [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 31 дугаартай тэмдэглэлийн эхний хуудсанд 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гарын үсэг зуруулж өгсөн гэж гараар бичиж тэмдэглэн бичсэн байна.
Нэхэмжлэгч М.Н Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор буюу тус шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 54 минутад нэхэмжлэл гаргаснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
8.4.У*** нь, Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Х.Ж нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/75 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт манаачаар ажиллаж байсан А.Ж манаачийн ажлаас чөлөөлж, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн, биеийн тамирын багшаар томилон ажиллуулж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/04 тушаалаараа биеийн тамирын багшийн албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангахгүй байгаа гэсэн үндэслэлээр А.Ж 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн байна.
Энэхүү Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/04 дугаартай “Б***** тамирын багийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг эс зөвшөөрч А.Ж 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэл гаргасан байна.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 302/ШШ2025/00443 дугаартай “З******* эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар хариуцагч Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Х.Ж нь нэхэмжлэгч А.Ж Баян-Өлгий аймгийн А**** сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн Б***** тамирын багшийн ажилд 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үргэлжлүүлэн ажиллуулахаар болж, нэхэмжлэгч А.Ж нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар болж эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэсэн байна.
8.5.Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 302/ШШ2025/00443 дугаартай “З******* эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн дагуу А.Ж биеийн тамирын багшийн ажилд 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн томилсноор нэхэмжлэгч М.Н ажлаас чөлөөлөгдсөн байна.
8.6.Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгт биеийн тамирын багшаар ажиллаж байсан А.Ж ажлаас чөлөөлсөн Баян-Өлгий аймгийн А**** сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/04 тушаалыг эс зөвшөөрч А.Ж урьдчилан шийдвэрлэх журмаар Баян-Өлгий аймгийн [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд, дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд Баян-Өлгий аймгийн Х*******, халамжийн үйлчилгээний газраас 3 дугаар сарын 19-ний өдөр зарласан “Н******* ажлын байрны зар” гэдэгт А**** сумын Х******* 1-р цэцэрлэг биеийн тамирын багш 1 орон тоог зарлагдсан гэдэгт талууд маргаагүй болно.
8.7.Баян-Өлгий аймгийн Б********** газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 033/13 дугаартай “Х****** хэрэгжилтийг хангуулан дутагдал арилгуулах тухай” албан шаардлагад:... Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтаар дараах дутагдал илэрлээ. Үүнд:...8.Б***** тамирын зориулалтын заал, танхимгүй байгаа нь С********* өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 17.1.4, С********* өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин, Ерөнхий шаардлага NNS 6558:2015 стандартын 5.5 дахь заалтыг....тус тус зөрчсөн байна. Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасан бүрэн эрхийг үндэслээд Ш****** нь:...8.Б***** тамирын зориулалтын тахимтай болох, Б********** шинжлэх ухааны сайд, С****** сайдын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/85, Х/34 дүгээр хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын 2.1.6 дахь заалтыг мөрдөх....Ш********* илэрсэн дээрх зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч, албан шаардлагын биелэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны дотор аймгийн Б********** газарт албан бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн байна.
У***** Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “М******* хуудас”-аар А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн биеийн тамирын багшаар түр ажиллаж байсан М.Н аймгийн Б********** газрын Б********** Улсын байцаагч А.Б гаргасан АКТ-ын дагуу 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №033/13 дугаартай “Х****** хэрэгжилтийг хангуулах дутагдал арилгуулах тухай” биеийн тамирын зориулалтын заал, танхимгүй байгаа нь С********* өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 17.1.4, С********* өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин, Ерөнхий шаардлага NNS 6558:2015 стандартын 5.5 дахь заалтыг хангаагүй байна. Иймд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдье гэсэн ба мэдэгдэл эрхлэгч Х.Ж, танилцсан багш М.Н нар гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгч М.Н 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөөгүй байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Б********** газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 033/13 дугаартай “Х****** хэрэгжилтийг хангуулан дутагдал арилгуулах тухай” албан шаардлагыг нэхэмжлэгч М.Н ажлаас чөлөөлсөн Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/36 дугаартай тушаалд үндэслэл болгоогүй байна.
8.8.Н************ гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Б********** газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 033/01 дугаартай “Х****** хэрэгжилтийг хангуулан зөрчлийг арилгуулах тухай” албан шаардлага нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
9.Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.5-д “тухайн ажлын байранд өмнө нь ажиллаж байсан хүнийг 61.1 дэх хэсэгт заасны дагуу эгүүлэн авсан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болно” гэж заасан байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 302/ШШ2025/00443 дугаартай “З******* эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн дагуу А.Ж Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн биеийн тамирын багшийн ажилд 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн томилсноор тус цэцэрлэгт биеийн тамирын багшаар түр томилогдон ажиллаж байсан М.Н хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар А.Ж урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор хариуцагч (ажил олгогч) А.Ж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүргээ биелүүлсэн байна.
10.Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй болох нь тогтоогдож байгаа тул Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/36 дугаартай “А**** томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгт урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн А**** сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/36 дугаартай “А**** томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч И******** овогт М******* Н********* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК