| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00673/И |
| Дугаар | 302/ШШ2026/00267 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 302/ШШ2026/00267
| 2026 03 03 | 302/ШШ2026/00267 |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.М даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**] дугаар багт оршин суух, утас [********], У********* овогт К********** Ү******,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**] дугаар багт оршин суух, утас [********], С****** овогт С******** Б*******,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**] дугаар багт оршин суух, утас [********], Ш***** төлек овогт М******* Т*******,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**] дугаар багт оршин суух, утас [********], С****** овогт Ж****** А***** нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**] дугаар багт оршин суух, утас [********], К***** овогт Д********* С*******,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**] дугаар багт оршин суух, утас [********], А****** овогт С******** Д****
Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 09 дүгээр сард зөвшөөрөлгүй хадаж авсан 6 машин өвсний үнэ 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч К.Ү, М.Т, Ж.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З,
Хариуцагч Д.С, С.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д,
Орчуулагч Т.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нар нь хариуцагч Д.С, С.Д нарт холбогдуулан 2023 оны 09 дүгээр сард зөвшөөрөлгүй хадаж авсан 6 машин өвсний үнэ 9,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч М.Т, К.Ү, Ж.А, С.А, С.Б бид Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**] дугаар багт оршин суудаг, мал аж ахуй эрхлэхээс гадна хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг иргэд байгаа юм.
1.2.Мал аж ахуй эрхэлж байгаа учраас тус сумын өвс хадлангийн зориулалттай бүс нутгаас бусад иргэдийн нэгэн адил сумын ИТХ-аас баталж өгсөн хэмжээ, хуваарийн дагуу Н********* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Х********* талбай ашиглуулах тухай 39 дугаартай захирамж, мөн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Х********* газар ашиглуулах тухай А/32 дугаартай захирамжийн хавсралтад зааж баталгаажуулсан хадлангийн талбай болох Х** тахар гэх газар байршилтай газраас нэхэмжлэгч М.Т 1.5 га, С.Б 1.5 га, К.Ү 1.5 га, Ж.А 1.5 га, С.А 1.5 га буюу нийт 7.5 га газрыг тус тус хадлангийн зориулалтаар ашиглуулсан байдаг юм.
1.3.Гэтэл хариуцагч Д.С, С.Д нар нь нэхэмжлэгч М.Т нарын ашиглах эрх бүхий нийт 5 иргэний 7.5 га хадлангийн талбайн 3 иргэнд ногдох 4.5 га газрыг 2023 оны 09 дүгээр сард дур мэдэн хадаж аваад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гомдлыг шалгасан тэмдэглэл, ажлын хэсгийн шийдвэр зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
1.4.Хариуцагч тал миний газар руу орсоор байгаад сүүлд өвс хадах газаргүй болсон. А** 1.5 га газрыг хуваарилж өгсөн байсан. 5 айлд нийтдээ 7.5 га газар өгсөн. Энэ газарт хариуцагч тал орсоор байгаад миний газрын өвсийг хадсаар байгаад сүүлдээ 80 м газар үлдсэн. Ж** болгон миний газар руу бага, багаар орсоор байгаад сүүлдээ би газаргүй болсон. Энэ асуудал өнгөрсөн жил ч хөндөгдсөн, энэ жил ч дахин хөндөгдөхөөр байна.
1.5.Би 1 машин өвсний үнийг тогтоолгохоор сумын захиргааны байгууллагад хандаж, үнэ тогтоолгох комиссоос 1 машин өвсийг 1,500,000 төгрөг гэж үнэлсэн байгаа. Үүнийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа.
Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Д.С, С.Д нарын дур мэдэн, эзэмшигч нарын зөвшөөрөлгүй хадаж авсан 4.5 га хадлангийн талбайн өвс болох 6 машины өвсний үнэ болох 9,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Д.С, С.Д болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбарт:
2.1.Нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа 6 машин өвсний үнийг хариуцагч талаас зөвшөөрөхгүй байгаа. З*********** байгаа шалтгаан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа Засаг даргын захирамжаар Х** тахрын ганц бургас гэдэг газрын доод талаас газар авсан гэсэн. М****** бүхий газарт хэмжилт хийх үед маргаан бүхий газрын байршил нь Н********* сумын өвс хадлангийн зориулалттай бэлчээр гэх байршилтай газар байгаа. Гэтэл захирамжид дурдсан газар нь өөр, үзлэг хийсэн газар нь өөр байгаа. Х******** тохирохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал Н********* сумын Засаг даргын захирамжаар авсан газрын байршлыг өөрөө тогтоолгож чадаагүй. К****** нь буруу байгаа. З********* дурдсан Х** тахар гэх газар хэмжилт хийлгэх болохоос биш, нэхэмжлэгч захирамжийг ашиглаж бусдын газарт хэмжилт хийлгэх үндэслэл байхгүй. Т*** учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
2.2.Хоёрдугаарт нь, Х** тахрын ганц бургас гэх газарт захирамж гаргуулсан гэдэг. Х** тахрын ганц бургас гэх газар Баян-Өлгий аймгийн И******* төлөөлөгчдийн хуралдааны ээлжит 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны хүчин төгөлдөр 67 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авагдсан. С** миний гаргаж өгсөн 67 дугаар тогтоол болон хавсралтын эх хувиар нотлогдож байгаа. Засаг даргын захирамж гаргуулсан нэхэмжлэгч тус газрыг УИХ-ын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоолын 2-р хавсралтаар А*** нуурын Д****** арлын байгалийн цогцолборт газар хилийн хязгаарлалт бүсэд хамаарагдаж, улсын тусгай хамгаалалтад авагдсан байгаа. Гэтэл үндэслэл болгож буй захирамж нь өөрөө хууль бус, хүчингүй захирамж байгаа.
2.3.Х********* хувьд Н********* сумын нутаг дэвсгэрт Х** тахар гэх газар харьяалагдахгүй, улсын тусгай хамгаалалттай газарт харьяалагдана. Улсын тусгай хамгаалалтад харьяалагдсан газраас хууль бус захирамж гаргах эрх Засаг даргад байхгүй. З******* нь өөрөө хүчингүй байгаа учраас газар байхгүй гэсэн үг.
2.4.Тус газраас хариуцагч Д****, С******* нар ямар ч өвс хадаж үзээгүй. Бид нарт хуваарилж өгсөн бэлчээрээс өвс хадаж авсан болохоос бусдын газраас ямар ч өвс хадаж байгаагүй. Энэ газрыг олон жил хадаж ирсэн, хадлангийн талбай байгаа. Т***** хэмжилт хийх үед захирамжийг ашиглан санаатайгаар бусдын газарт дур мэдэн хэмжилт хийлгэсэн. Т*******, А***, Б*******, Ү******, А***** нарын газар хаана байгаа вэ? Э***** газарт нэг бүрчлэн хэмжилт хийж чадаагүй байдаг. К******** зураг ч байхгүй. 7 га хавтгай газар гэж бусдын газарт дур мэдэн хэмжилт хийлгэсэн. Т*** учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
2.5.Хариуцагч Д.С гэдэг хүн толгойдоо гэмтэл авсан хүн байгаа. Т**** дутуугийн группт байдаг. Х********* газарт орж үзээгүй 6-7 жил өнгөрч байна. Үүнийг Н********* сумын ард түмэн мэдэж байгаа. Г***** байгаа хүнд миний хадлангаас өвс хадсан гэж гүтгэж байна. Т*** учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа.
2.6.Х********* талбайд шүүхээс үзлэг хийсэн газар нь бид нарын 20-оод жил гаруй өвс хаддаг газар байгаа. Тухайн газар нь кадастрын зурагтай, Засаг даргын хүчин төгөлдөр захирамж, хурлын шийдвэр гарсан байгаа. Бид нар бусдын газарт өвс хадахгүй, хадаж байгаагүй гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Г***** маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн ажлын явцын тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай захирамж, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай захирамж, Х.Ж, Е.А, М.С нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн өвсний үнэлгээ тогтоох комиссын акт, Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/120 дугаартай захирамж, хадлан ашиглах зөвшөөрлийн бичиг 2 ширхэг, Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**] дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 8/171 дугаартай тодорхойлолт, Б.Х нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Н********* сумын газрын даамлаас олгосон С.Б ашиглаж байгаа хадлангийн талбайны хиймэл дагуулаас авсан зураг зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
4.Хариуцагч талаас Д.С амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Д.С нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Д.С 2023 оны 8, 9 дүгээр сарын цалингийн мэдээлэл, Баян-Өлгий аймгийн Н********* сумын И******* хурлын төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 39 дугаартай тогтоол, Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай захирамж, 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн комиссын хуралдааны тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/88 дугаартай захирамж, Х********* хоршооны хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Д.С газар ашиглуулах гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Д.С хадлангийн талбай ашиглуулах гэрээ, Х********* хоршооны 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Г**** ашиглуулах гэрээ, Х********* хоршооны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Г**** ашиглуулах гэрээ, Х********* хоршооны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Г**** ашиглуулах гэрээ, Х.Р 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Г**** ашиглуулах гэрээ, Х.Д 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Г**** ашиглуулах гэрээ, Х.Д 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Г**** ашиглуулах гэрээ, Х.Д 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Х********* талбай ашиглуулах гэрээ, Д.Б 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Г**** ашиглуулах гэрээ, Д.Б 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Г**** ашиглуулах гэрээ, Х.Б, Х.М, С.Х нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**] дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2 ширхэг тодорхойлолт, Х********* хоршооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 030890501 дугаартай Х***** ашиглах зөвшөөрлийн бичиг, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Е.Д, А.А, С.А, Б.А, М.Е нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэсэн тодорхойлолт, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Д.С ашиглуулах гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Д.С хадлангийн албай ашиглуулах газрын гэрээ, 2022 оны **** банкны 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд, Төрийн банкны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд, Х.Д депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн татвар төлсөн баримт, **** банкны 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн,2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд, **** банкны 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн орлогын баримтууд, С.А **** банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Б нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Е.А нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/50 дугаартай захирамж, Х********* хоршооны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаартай тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**] дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 08/71 дугаартай тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Н********* сумын И******* төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаартай тогтоол, Н********* сумын 2016 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Х********* хоршооны 2016 оны улсын тооллогын баримт, Х********* хоршооны 03089 0501 дугаартай хадлан ашиглах зөвшөөрлийн бичиг, З******** ******* ХХК-ийн үйлдсэн Д.С эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, З******** ******* ХХК-ийн үйлдсэн Х********* хоршооны эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, З******** ******* ХХК-ийн үйлдсэн Х.Д эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, З******** ******* ХХК-ийн үйлдсэн Д.Б эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, З******** ******* ХХК-ийн үйлдсэн Х.Р эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, А.А нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Е.Д нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, мессенжер цахим сүлжээний зурвас болон фото зургууд, Монгол Улсын Их хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаартай тогтоол хавсралтын хамт, Б****** орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны А*** нуур-дэвэлийн арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай албан бичиг, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А*** нуур-дэвэлийн арлын байгалийн цогцолборт газрын хилийн зааг, газрын зураг, Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай захирамж, Д.С хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадласан шийдвэрийн хуудас, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Баян-Өлгий аймгийн иргэдийн Т************ Х***** 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаартай хуралдааны тогтоол хавсралтын хамт, Баян-Өлгий аймаг дахь З********* хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 110/ШЗ2025/0271 дугаартай захирамж, Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/144 дүгээр захирамж, А******** тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 06/12903 дугаар албан бичиг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1-01/1153 дугаар албан бичиг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1-01/1488 дугаар албан бичиг, З********* хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 221/ШТ2025/0718 дугаар тогтоол зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
5.Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр М.С, С.Х нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Н********* сумын газрын даамлын албан бичиг, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 302/ШЗ2025/01506 дугаар шүүгчийн захирамжийн дагуу хийсэн Г***** үзлэгийн үеийн схем зураг, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, хариуцагч талын хүсэлтээр К.Н, Ө.Б, Т.М, Б.Х, С.Ж нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын Т***** газрын 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02/39 дугаартай албан бичиг, Баян-Өлгий аймгийн Н********* сумын газрын даамал А.Н тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2025/00070 дугаар магадлалын дагуу хийсэн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн М****** бүхий газар, эд зүйл, баримт материалд үзлэг хийсэн тухай Б***** №30 зэргийг тус тус бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч М.Т, К.Ү, Ж.А, С.Б нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч М.Т, К.Ү, Ж.А, С.Б нарт Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын захирамжаар хадлангийн талбайг ашиглуулсан байх ба хариуцагч Д.С, С.Д нар 3 айлын газрыг 2023 оны 9 дүгээр сард дур мэдэн зөвшөөрөлгүй хадаж авсан тул үндэслэлгүй олж авсан 6 машины өвсний үнэ 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
8 Хариуцагч Д.С, С.Д нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: Д.С болон С.Д нар тухайн нэхэмжлэгч нарын газраас өвс хадаагүй, маргаан бүхий газар нь нэхэмжлэгч нарын газар гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
9. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
9.1.Баян-Өлгий аймаг Н********* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 39 дугаартай “Х********* талбай ашиглуулах тухай” захирамжаар М***** овогтой Т*******, К********* овогтой Ү******, Ж**** овогтой А*****, С******* овогтой А***, С******* овогтой Б******* нарын тус бүрт Х** тахарын ганц бургас гэх газрын доод талаас 1,5 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулсан байна.
Энэхүү Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 39 дүгээртэй захирамжийг гаргасан, тухайн үед тус сумын Засаг даргаар ажиллаж байсан К.Х нь 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хийсэн маргаан бүхий газрын үзлэгийн үеэр “...Миний бие Н********* сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 39 дүгээр захирамжийг гаргасан байна. Энэхүү захирамжид зурагдсан гарын үсэг миний гарын үзэг мөн байна. Гэхдээ би тухайн үед иргэдээс ирүүлсэн хадлангийн газар ашиглуулах хүсэлтийг сумын газрын даамал судалж, сумын хууль, эрх зүйн мэргэжилтний хамт боловсруулж ирүүлсэн захирамжид л гарын үсгээ зурсан. Т****** биш би яг газар дээр нь очоод энэхүү захирамжийн хавсралтад нэр дурдагдсан иргэдэд хадлангийн талбайн хил заагийг нь үзүүлж, хэмжиж өгөөгүй. Ер нь сумын хэмжээнд Засаг даргын хувьд шийдвэрлэх маш олон асуудал байдаг тул тэр бүр гаргасан захирамждаа хяналт тавьж чаддаггүй байсан. Т***** цалин авч, ажиллаж байсан газрын даамал, хууль эрх зүйн мэргэжилтэнд итгээд, тэдний боловсруулж авч ирсэн захирамжид гарын үсгээ зурсан болохоос яг энэ газарт нь ирж нэхэмжлэгч С.Б нарт хадлангийн талбайн хил заагийг нь үзүүлж зааж өгөөгүй. Энэ газарт өнөөдөр анх удаагаа л ирж байна. Энэ газрыг нэрийг мэдэхгүй, яг ямар нэртэй газар, хэн хаанаас хэдэн га газар авсан гэдгийг ч мэдэхгүй юм байна” гэсэн байна.
9.2.У***** Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/32 дугаартай “Х********* талбай ашиглуулах тухай” захирамжаар М***** овогтой Т*******, К********* овогтой Ү******, Ж**** овогтой А*****, С******* овогтой А***, С******* овогтой Б******* нарын тус бүрт Х** тахарын ганц бургас гэх газрын доод талаас 1,5 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулсан байна.
Тус захирамжийн 2 дахь заалтаар ашиглуулсан хадлангийн талбайн хил заагийг тогтоон өгч ашиглалтын явцад хяналт тавьж ажиллахыг газрын даамал /Т.М/-д үүрэг болгосон ба тус сумын газрын даамал асан Т.М нь 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хийсэн маргаан бүхий газрын үзлэгийн үеэр “...[****] сумын газрын даамлаар ажиллаж байхдаа энэхүү С.Б нарт Х** тахарын ганц бургас гэх газарт тус бүрд нь 1.5 га буюу нийт 7.5 га хэмжээтэй хадлангийн талбай ашиглуулсан байна. Гэхдээ би тухайн үед энэхүү иргэдэд газрынх нь хилийн заагийг үзүүлж, зааж өгч байгаагүй. Энэхүү газрыг иргэд Х** тахар гэж нэрлэж заншсан, харин албан ёсны нэршил нь Б********* эх гэдэг газар байх сайн мэдэхгүй байна. Х** тахарын ганц бургас гэх газрын нэршилд байгаа ганц бургас нь хаана байдгийг би мэдэхгүй” гэжээ.
9.3.Баян-Өлгий аймгийн Н********* сумын газрын даамал А.Н тус шүүхэд хаягласан тодорхойлолтод “Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/[**] тоот захирамж болон 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/[**] тоот захирамж кадастрын мэдээллийн системд бүртгэлгүй болно. Иймээс тухайн захирамжуудад заасан нэр бүхий М.Т, К.Ү, Ж.А, С.А, С.Б нарт холбоотой хадлангийн зааг тогтоосон схем зураг байхгүй болно” гэсэн байна.
Мөн тус аймгийн Н********* сумын газрын даамал асан Т.О тус шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цахимаар хүргүүлсэн тодорхойлолтод “...Баян-Өлгий аймгийн Н********* сумын нэр бүхий иргэн хадлангийн талбайн хуваарилагдсан газрын зааг тогтоосон схем зураг байхгүй болно” гэсэн байна.
Ү***** нэхэмжлэгч М.Т, К.Ү, Ж.А, С.Б нарт Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/[**] тоот захирамжаар болон 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/[**] тоот захирамжаар хадлангийн талбай ашиглуулсан гэх газрын кадастрын зураг байхгүй, мэдээллийн системд бүртгэлгүй болох нь нотлогдож байгаа тул тэдний хадлангийн талбайн хил заагийг нотлох баримт байхгүй байна.
9.4.Мөн Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын Т***** газрын дарга Х.Е тус шүүхэд хаягласан 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02/39 дугаартай албан бичигт “Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/[**] тоот захирамж болон 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/[**] тоот захирамжийн дагуу хадлангийн гэрээ хийсэн нотлох баримт архивд байхгүй болно” гэсэн байна.
9.5.Нэхэмжлэгч С.Б нь Н********* сумын Г***** даамал Т.М тэмдэг дарж, гарын үсгээ зурсан “Иргэн С******* овогтой Б******** ашиглаж байгаа хадлангийн талбай. Н********* сумын [**]-р баг Х** тахир (Г*** мод)” гэх гарчиг бүхий хиймэл дагуулаас авсан зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг зурагт газрын хилийн заагийг схем зургаар 4 цэгийг үзүүлсэн боловч газрын хилийн заагийн координат заагдаагүй, чухам аль газрыг нэхэмжлэгч С.Б хадлангийн зориулалтаар ашиглуулсан гэдэг нь тодорхой бус байна.
Иймээс энэхүү зурагт үзүүлсэн газрыг М.Т, К.Ү, Ж.А, С.А, С.Б нарт Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/32 дугаартай “Х********* талбай ашиглуулах тухай” захирамжаар тус бүрт нь Х** тахарын ганц бургас гэх газрын доод талаас 1,5 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулсан газар гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
9.6.Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Г***** маргааныг хянан шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах тухай” А/50 дугаартай захирамжаар газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг даргаар К.Н /сумын Засаг даргын орлогч/, гишүүнээр Х.Ш /нийгмийн бодлогын түшмэл/, Т.Ш /эрх зүйн ажилтан/, бүх багийн Засаг дарга, нарийн бичгийн даргаар Т.М /газрын даамал/ нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.
Гэтэл 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч С.Б, К.Ү, С.А, Ж.А, М.Т, хариуцагч Д.С, С.Д нарын хадлангийн талбай эзэмших ашиглах, зөвшөөрөлгүй хадлан өвс хадсан талаар иргэдийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийн дарга буюу Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын орлогч К.Н, тус сумын [**] дугаар багийн Засаг дарга Б.Х өөр ажлын хэсгийн гишүүд болох гишүүнээр Х.Ш /нийгмийн бодлогын түшмэл/, Т.Ш /эрх зүйн ажилтан/, бүх багийн Засаг дарга, нарийн бичгийн даргаар Т.М /газрын даамал/ нар оролцоогүй болох нь нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Г***** маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн ажлын явцын тэмдэглэл”-ээр нотлогдож байна.
9.7.Энэхүү нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Г***** маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн ажлын явцын тэмдэглэлд “...А**** хэсэг газар дээр үзэж танилцаад С.Б, К.Ү, С.А, Ж.А, М.Т нарын хадлангийн талбайг иргэн Д.С, С.Д нар зөвшөөрөлгүй 3 өрхийн талбайг хадаж авсан нь тогтоогдсон тул тэмдэглэл үйлдэж сумын холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлэхээр болов” гэж бичиж, уг тэмдэглэлд ажлын хэсгийн дарга буюу Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын орлогч К.Н, ажлын хэсгийн гишүүд болох тус сумын [**] дугаар багийн Засаг дарга Б.Х, тус сумын Цагдаагийн тасгийн цагдаа Ө.Б, С.Ж нар гарын үсэг зурж, танилцсан гэж С.Б, К.Ү, С.А, Ж.А, М.Т нарын гарын үсэг зурсан ба Д.С, С.Д нар гарын үсэг зураагүй байна.
Энэхүү 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Г***** маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн ажлын явцын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэж хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж, К.Н, Т.М, Б.Х, Ө.Б, С.Ж нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаснаар тэд гэрчийн мэдүүлэг өгсөн. Үүнд:
Гэрч Н********* сумын Засаг даргын орлогч К.Н шүүхэд өгсөн мэдүүлэгт: “... хадлангийн талбайд очсон Д.С уулзсан, Д.С нь бид нарт хэлэхдээ саяхан С.Д явчихлаа, би хадах ёстой газраа хадсан гэж хэлсэн. Д.С нь Б******** газрыг нэлээн хадсан нь харагдсан, би тухайн үед та нар заавал шүүхэд хандаад байлгүй хоорондоо эвээ олоорой гэж хэлсэн. Д.С надад ямар нэгэн бичиг баримт байхгүй, би жил бүр дураараа хадаж байгаа гэсэн” гэж,
гэрч Н********* сумын [**] дугаар багийн Засаг дарга Б.Х шүүхэд өгсөн мэдүүлэгт: “....С***** комисс байгуулсан. Би хадлангийн газарт өвс хадаж байсан ба багийн засаг даргын хувьд очсон. Бид маргаан бүхий газарт очиж Д.С уулзахад Д.С би мэдэхгүй миний эцэг мэднэ гэж хэлсэн, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Г***** маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн ажлын явцын тэмдэглэлд гарын үсэг зурсан миний гарын үсэг мөн байна” гэж,
гэрч Н********* сумын Цагдаагийн тасгийн цагдаа Ө.Б шүүхэд өгсөн мэдүүлэгт: “...С.Б гаргасан гомдлын дагуу комиссын бүрэлдэхүүнтэй хамт очсон, газрын даамал очоогүй. Миний бие хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс очсон. Иргэн С.Б Х** тахар гэх миний хадлангийн газрын өвсийг хурааж авсан гэж мэдүүлж гомдол гаргаснаар мэдсэн” гэж ,
гэрч Н********* сумын Цагдаагийн тасгийн цагаа С.Ж шүүхэд өгсөн мэдүүлэгт: “.... Он сарын хувьд санахгүй байна С.Б гэх хүн гомдол гаргаад ажлын комиссын дагуу тухайн маргаан бүхий хадлангийн талбайд очсон. Тухайн үед маргаан бүхий хадлангийн талбайд С******* байсан. Ө** хүн байгаагүй. М****** бүхий хадлангийн талбайд очиход талууд миний газар гэж маргалдаж байсан.С******* бол би өөрийн талбайг хадсан. Б**** хүний хадлангийн талбайг хадаагүй гэж хэлсэн. Бид нар маргаан бүхий хадлангийн талбайд очиход Д**** байгаагүй, зөвхөн С******* байсан. Т***** би сум явлаа гээд яваад өгсөн. С******* бол би өөрийн талбайг хадсан, бусад хүний хадлангийн талбайг хадаагүй гэж гэж хэлээд би сум руу явлаа гээд яваад өгсөн. Г***** даамал очоогүй, хэмжилт хийгээгүй. З***** С.Б өөрийн газрын талбайг гараар заасан, тэр үед С******* явчихсан байсан. Тухайн үед хэний газрыг хадсан гэдгийг мэдэхгүй, гэхдээ нэлээн хадсан газар байсан” гэж тус тус мэдүүлсэн байна. З******* мэдлэгээ баяжуулсан
Иймд эдгээр гэрч нарын мэдүүлгээр тухайн үед газрын даамал очоогүй, газрын хэмжилт хийгээгүй, хадлангийн талбайн бодит хэмжээг тогтоогоогүй, мөн С.Д болон хариуцагч Д.С нь нь 6 машин өвс хадсан эсэх талаар тэмдэглэлд тусгаагүй, эргэлзээтэй, бодит байдалтай нийцээгүй болох нь тогтоогдож байгаа тул энэхүү 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Г***** маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн ажлын явцын тэмдэглэл” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
9.8.Баян-Өлгий аймгийн Н********* сумын И******* төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Х********* талбай хуваарилах тухай” 39 дугаартай тогтоолоор тус сумын газрын нэгдмэл сангийн бүтцэд орж байгаа улсын тэжээлийн сангийн талбайгаас 2000 га, байгалийн хадлангийн талбайгаас 1500 га газрыг сумын аж ахуйн нэгжүүдэд, үндсэн талбайг сумын хөдөлмөрч, малчин иргэдэд 1.5 га-гаар хуваарилсан байна.
9.9.Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Х********* талбай ашиглуулах тухай” 55 дугаар захирамжаар тус сумын хэмжээнд байгаа өрх бүрт 1.5 га, аж ахуйн нэгжид 10 га хадлангийн талбайг ашиглуулахыг зөвшөөрсөн байна.
9.10.”Х*********” хоршоонд Баян-Өлгий аймгийн Н********* сумын Х** харагай багийн Б********* дээд хэсэг А****** дээд тал хэмжээ нутаг дэвсгэрт сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн [**] тоот шийдвэрийг үндэслэн 10 га газрыг 10 жилийн хугацаатайгаар хадлан, өвс бэлтгэх зориулалтаар ашиглуулахаар 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус аймгийн Н********* сумын Засаг дарга болон газрын даамлаас Х********* хоршоонд олгосон 030890501 дугаартай Х***** ашиглах зөвшөөрлийн бичгийг олгосон нь нотлогдож байгаа ба улмаар Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Х********* талбай ашиглуулах тухай” захирамжаар Х********* хоршооны хүсэлтийг үндэслэн тус хоршоонд “Б********* эх” гэх газраас 14.5 га талбайтай газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглуулжээ.
10.Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Х******** хангах тухай” 302/ШЗ2025/01506 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу хийсэн маргаан бүхий тус аймгийн Н********* сумын Х** тахар гэх газарт байршилтай нэхэмжлэгч нарын ашиглаж байсан гэх хадлангийн талбайд 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үзлэг хийхэд нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хэмжилт хийлгэсэн хадлангийн талбайн нийт хэмжээ 6.7 га байсан ба Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2025/00070 дугаартай магадлалын дагуу 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр үзлэг хийхэд нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хэмжилт хийлгэсэн хадлангийн талбайн нийт хэмжээ 4.9 га байсан болно.
Энэхүү шүүхээс 2 удаагийн газрын үзлэг хийхэд нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б өөрийн биеэр зааж өгсөн хадлангийн талбайд хэмжилт хийхэд хэмжээ хоёр өөр хэмжээтэй, газрын схем зураг нь хоёр өөр, газрын байршил хилийн зааг тодорхойлох ямар ч нотлох баримт байхгүй байна.
Ү***** нэхэмжлэгч нарын Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай “Х********* талбай ашиглуулах тухай” захирамжаар Х** тахарын ганц бургас гэх газрын доод талаас хадлан бэлтгэх зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглаж байсан нийт тайлбай хэмжээ 7,5 га гэдэг нь тодорхой бус, эргэлзээтэй байна.
11.Г***** тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т зааснаар сумын Засаг дарга нь аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудаас бусад газрыг сумын И******* Т************ Х****** баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
Г***** тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга мэргэжлийн эрх бүхий байгууллагатай хамтран хадлангийн талбайд газар зохион байгуулалтын арга хэмжээ авч, түүний хэрэгжилтийг хангана”, 53.2 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Х***** саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна” гэж тус тус заасан байна.
Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай “Х********* талбай ашиглуулах тухай” захирамжаар нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нар Х** тахарын ганц бургас гэх газрын доод талд тус бүр нь 1.5 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулсан боловч түүнийг хэрэгжилтийг зохион байгуулаагүй байна.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай “Х********* талбай ашиглуулах тухай” захирамжийг гаргасан Н********* сумын Засаг дарга асан К.Х, мөн газрын даамал асан Т.М нар нэхэмжлэгч нарт хадлангийн зориулалтаар ашиглуулсан газрын газрын байршил, бодит хэмжээ, хилийн заагийг зааж өгөөгүй болох нь дээрх нотлох баримтаар нотлогдож байна.
12.Мөн Б****** орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны “А*** нуур-дэвэлийн арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Б 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай албан бичигт: .... Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай захирамжаар тус сумын 5 иргэнд хадлангийн зориулалтаар олгосон талбай нь А*** нуур Д******* арал байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэг байгаа нь үнэн гэсэн байна. Мөн А*** нуур Д******* арлын байгалийн цогцолборт газрын хийлийн зааг, газрын зургийг хавсаргасан байна.
У***** нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нарын Х** тахарын ганц бургас гэх газрын доод талаас тус бүр 1,5 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар ашиглуулсан Н********* тус сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай захирамж нь Г***** тухай хууль, Т***** хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчин улсын тусгай хамгаалалттай “А*******, Д****** арлын байгалийн цогцолборт” газарт хадлангийн зориулалтаар газар ашиглуулсан гэх үндэслэлээр 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүчингүй болсон тооцсон нь Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/144 дугаартай захирамжаар нотлогдож байна.
13.Гэрч М.С 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгт: 2010 оны 06 дугаар сард Н********* сумын Засаг даргын захирамжаар хадлангийн талбай хуваарилахаар 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулсан. К******* нэг гишүүн нь би байсан. Миний бие Т******** аж ахуй болон А*** алхап компанид менежер байсан. М**** А***-***** компани нь ганц бургас гэдэг газраас 190 га хадлангийн талбай эзэмшдэг байсан. Х** тахар нь ганц бургас гэдэг газрын дээд талд байсан. А*** алхап компанийн эзэмшилд байсан газрыг Засаг даргын захирамжаар хуваарилахад хувь хүнд 1,5 га, компани, хоршоо, нөхөрлөлд 10га газрыг хуваарилсан. Б***** давуу эрх олгоод компанид 10 га газар, тус компанийн 5 ажилтанд 1,5 га газар нийтдээ 7,5 га газар хуваарилсан. М**** өмнө талын газраас С.Б, М.Т, Ж.А нарын 3 айлын 4,5 га газрыг хуваарилж өгсөн. Т****** уруудаад “Х** харагай” хоршоонд 10га газар өгсөн. Тухайн хоршоо А******** нэр дээр байгаа. Тухайн үед Д.Б, Д.С, С.Д нарт газар хуваарилаагүй.С****** 2 жилд талбай дээр хоёр удаа очсон. 2023 онд нэг удаа, 2024 онд нэг удаа очсон. “Х** харагай хоршоо” нь хуваарилагдсан газарт гэрээ бариад, тэндээ хадлангаа хаддаг байсан. Энэ жил гэрийн буриа орхиод С.Б хадлангийн талбай дээр гэрээ барьсан байна. Миний С.Б хуваарилсан хуучин газарт энэ жил өвс ургаагүй. Миний хадлангийн талбайд ч өвс ургаагүй. М***** байгаа хоёр айлын газрыг С.Б би авсан гэж байна тэр талаар мэдэхгүй. 2023 онд өвс ургасан, энэ жил муу ургасан. С.Б авсан газрыг Д**** ирээд хадаад авсан гэсэн. С******* гэдэг нөхрийг би энэ жил хараагүй. С******* болон Д**** нар хаанаас талбай авсныг би мэдэхгүй. Х******** газрыг айд өрх болгонд хуваарилахад өөрсдөө тэмдэглэж авсан...” гэсэн байна.
Н********* сумын И******* төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 39 дугаартай “Х********* талбай хуваарилах тухай” тогтоол, мөн Баян-Өлгий аймгийн Н********* сумын засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай “Х********* тайлбай ашиглуулах тухай” захирамж, мөн 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “К******* хуралдааны тэмдэглэл”-ээр сумын хэмжээнд байгаа өрх бүрд 1,5 га, ААН-д 10 га хадлангийн талбайг хуваарилан ашиглуулахаар зөвшөөрч, иргэдийн саналыг үндэслэн хадлангийн талбайг ашиглах зөвшөөрлийн бичгийн үнийг 2500 төгрөгөөр тогтоосон болох нь нотлогдож байна.
Иймд Баян-Өлгий аймгийн Н********* сумын засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай “Х********* тайлбай ашиглуулах тухай” захирамжийн дагуу нэхэмжлэгч нар 2010 оны 6 дугаар сараас маргаан бүхий хадлагийн талбайг зөвшөөрлийн бичгээр ашиглаж байсан эсэхийг нотлох баримт байхгүй тул гэрч М.С мэдүүлснээр С.Б, М.Т, Ж.А нарын 3 айлын 4,5 га газрыг 2010 оны 06 дугаар сард хуваарилж өгсөн гэдэг нь үгүйсгэгдэж байна.
Харин Баян-Өлгий аймгийн Н********* сумын засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №030890501 дугаартай “Х***** ашиглах зөвшөөрлийн бичиг”-ээр Н********* сумын “Х** харагай” багийн Б********* дээд хэсэг А****** дээд тал хэмээх нутаг дэвсгэрт сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн [**] тоот шийдвэрийг үндэслэн 10.0 га газрыг 10 жилийн хугацаатай хадлан, өвс хадах зориулалтаар ашиглуулахаар зөвшөөрч, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд сунгалт хийгдэж байсан нь нотлогдож байна.
У***** Баян-Өлгий аймгийн Н********* сумын засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/88 дугаартай “Х********* тайлбай ашиглуулах тухай” захирамжаар хадлангийн талбайг зохистой ашиглах, хамгаалахаар хүсэлт гаргасан [**] дугаар багийн “Х*********” хоршооны хүсэлтийг үндэслэн газрын хэмжээ, байршлыг харгалзан “Б********* эх” гэх газраас 14.5 га талбай бүхийг газрыг “Х********* хоршоо”-нд 5 жилийн хугацаагаар ашиглуулсан байна.
Мөн “Х*********” хоршооны Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**]-р баг “Б********* эх”-ээс талбайн хэмжээ 150,000 м.кв газарт 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ”З******** инженер” ХХК-ний үйлдсэн “Э******** цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг” нь хэрэгт авагдсан боловч газрын нэгдмэл сангийн мэдээлэлд ороогүй байна.
Иймээс “Б********* эх” гэдэг газрын тодорхой байршил, хилийн зааг, схем зураг, координат байхгүй тул шүүхийн журмаар хоёр удаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д биечлэн зааж өгснөөр тухайг газарт үзлэг хийхэд “Х*********” хоршооны ашиглаж байсан хадлангийн талбайн хэмжээ 9.5 га, 6.7 гэж хоорондоо зөрүүтэй гарсан ба газрын үзлэгийн схем зураг нь мөн хоёр өөр гарсан байна.
14.Г***** тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасны дагуу хариуцагч Д.С нь “Х** тахар” болон “Б********* эх” гэдэг газраас хадлангийн талбай ашиглах эрхтэй болохыг нотлох хууль ёсны нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч чадаагүй.
Тодруулбал, хариуцагч Д.С “Х** тахар” болон “Б********* эх” гэдэг газраас хадлангийн талбай ашиглуулах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байна.
Иймд хариуцагч Д.С “Б********* эх” гэдэг газраас хадлангийн талбай ашиглуулах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр байхгүй байхад 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ”З******** инженер” ХХК-ний үйлдсэн Д.С Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**]-р баг “Б********* эх”-ээс талбайн хэмжээ 15000 м.кв газрын “Э******** цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг” нь бодит байдалд нийцээгүй, хууль бус, газрын нэгдмэл сангийн мэдээлэлд ороогүй, эргэлзээтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
15.Мөн хариуцагч Д.С эцэг Х.Д, ах Д.Б, эмээ Х.Р нар нь “Б********* эх” гэдэг газраас хадлангийн талбай ашиглуулах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр байхгүй байхад 2019 оны 09 дүгээр сарын 14-гий өдөр ”З******** инженер” ХХК-ний үйлдсэн Х.Д Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**]-р баг “Б********* эх”-ээс талбайн хэмжээ 15000 м.кв газрын “Э******** цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг”, Д.Б Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**]-р баг “Б********* эх”-ээс талбайн хэмжээ 15000 м.кв газрын “Э******** цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг”, Х.Р Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**]-р баг “Б********* эх”-ээс талбайн хэмжээ 15000 м.кв газрын “Э******** цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг” нь тус тус бодит байдалд нийцээгүй, хууль бус, газрын нэгдмэл сангийн мэдээлэлд ороогүй, эргэлзээтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
Х*********** гаргаж өгсөн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Д.С газар ашиглуулах гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Д.С хадлангийн талбай ашиглуулах гэрээ, Х.Р 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Г**** ашиглуулах гэрээ, Х.Д 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Г**** ашиглуулах гэрээ, Х.Д 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Г**** ашиглуулах гэрээ, Х.Д 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Х********* талбай ашиглуулах гэрээ, Д.Б 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Г**** ашиглуулах гэрээ, Д.Б 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Г**** ашиглуулах гэрээ зэрэг бичгийн баримтуудыг гаргаж өгсөн боловч энэхүү гэрээнүүдэд хадлангийн зориулалтаар газар ашиглуулах тухай эрхийн бүхий албан тушаалтны шийдвэрийг тусгаагүй, газрын тодорхой байршил, схем зураг, координат байхгүй, газрын нэгдмэл сангийн мэдээлэлд ороогүй байхад гэрээ байгуулсан нь бодит байдалтай нийцээгүй хууль ёсны нотлох баримт гэж дүгнэх боломжгүй байна.
16.Иймээс нэхэмжлэгч нарын хадлангийн талбай хоорондоо болон хариуцагч нарын эзэмшдэг хадлангийн талбайтай хөрш зэргэлдээ оршдог эсэх, хариуцагч нар өөрийн эзэмшлийн хадлангийн талбайг хадахдаа нэхэмжлэгч нарын ашиглаж байсан хадлангийн талбай руу орж өвс хадах боломжтой эсэхийг нотлох баримтын хүрээнд сэргээн тогтоох боломжгүй байна.
17.Хариуцагч талаас хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн А******** тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 06/12903 дугаар албан бичиг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1-01/1153 дугаар албан бичиг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1-01/1488 дугаар албан бичиг, З********* хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 221/ШТ2025/0718 дугаар тогтоол зэрэг нотлох баримтууд нь цаг хугацаа, огнооны хувьд маргаан бүхий үйл баримт болсон 2023 оны 09 дүгээр сараас хойш гарсан эрхийн актууд тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
18.2023 оны намрын улиралд 1 ш боодол өвс 11,000 төгрөг, нэг машин өвс 1,500,000 төгрөг” болох нь Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/120 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан “Ү****** тогтоох комиссын акт”-аар нотлогдож байгаа.
Нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нар нь хариуцагч Д.С, С.Д нарт холбогдуулан 2023 оны 09 дүгээр сард зөвшөөрөлгүй хадаж авсан 6 машин өвсний үнэ 9,000,000 төгрөг гаргуулах тухай тус шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагч Д.С, С.Д нар нь 2023 оны 09 дүгээр сард тэдний ашиглаж буй хадлангийн талбайгаас 6 машин өвс хадаж авсан гэдэг үйл баримтыг холбогдох хууль ёсны нотлох баримтаар нотолж чадаагүй.
19.Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нарын хариуцагч Д.С, С.Д нарт холбогдуулан гаргасан 2023 оны 09 дүгээр сард зөвшөөрөлгүй хадаж авсан 6 машин өвсний үнэ 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
20.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүн 9,000,000 төгрөгт улсын тэмдэгтийн хураамжид 158,950 төгрөгийг нэхэмжлэгч нар төлөх төлөх ёстой байтал 70,200 төгрөг төлсөн, дутуу төлсөн 88,750 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас нөхөн гаргуулан, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.С, С.Д нараас 2023 оны 09 дүгээр сард зөвшөөрөлгүй хадаж авсан 6 машин өвсний үнэ 9,000,000 (есөн сая) төгрөг гаргуулах тухай К.Ү, С.Б, М.Т, Ж.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 58, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг, дутуу төлсөн 88,750 (наян найман мянга долоон зуун тавин) төгрөгийг К.Ү, С.Б, М.Т, Ж.А нараас нөхөж гаргуулан тус тус улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНГИЛИК