Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01150

 

 

 

 

 

 

 

 

 

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/00408 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М , Х.Б нарт холбогдох, Б.М , М.Г нарын хооронд 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан Гарааш худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Б.М , Х.Б нарын хооронд 2018 оны 02 сарын 06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Б.М , Н.Б нарын хооронд 2015 оны 07 сарын 20-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй, 000 хаягт байршилтай, гараашийн зориулалттай 1,033 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг Х.Б д даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, П.Б, хариуцагч Б.М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагч Х.Б , түүний өмгөөлөгч А.Ө, Х.Н, гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Б.М , М.Г нарын хооронд 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан Гарааш худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-нүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Бодит байдалд нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.М ад гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхээ 50,000,000 төгрөгөөр худалдаагүй. Тус 50,000,000 төгрөгийг Б.М аас зээлж авсан. И ХХК-д автобус худалдсан компанийн ажилтан БНСУ руу эмчилгээнд яаралтай явах шаардлага үүсч, автобусны төлбөр болох 50,000,000 төгрөгийг богино хугацаанд, яаралтай олж өгөхийн тулд мөнгө зээлж авсан. Ингэхдээ талуудын хооронд 50,000,000 төгрөгийг өдрийн 1%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэх аман тохиролцоо хийгдсэн. Харин Б.М нь зээлийн төлбөрөө буцаан төлүүлэх арга хэрэгсэл болгож, тус компанийн өмчлөлийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай, 000 хаят байршилтай, гараашийн зориулалттай 1,033 м.кв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус компанийн нэр дээр бүртгэлтэй нэгж талбарын 0000000000000 дугаартай,000 тоот хаягт байршилтай, 1,800 м.кв хэмжээтэй газрын эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэх гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.М , И ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал М.Г нар 2013 оны 12 сарын 13-ны өдөр Гарааш худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулах, энэхүү гэрээгээр эрх зүйн үр дагавар үүсгэх хүсэл зориг талуудын хэн хэнд нь байгаагүй. Нэхэмжлэгч ба хариуцагч Б.М нар эдгээр гэрээг зөвхөн хэлбэр төдий байгуулж, уг үл хөдлөх эд хөрөнгө болон газрын эзэмших эрхийг 50,000,000 төгрөгийн зээлийн төлбөр төлүүлэх үүргийг хангах арга хэрэгслийн хувьд ашиглах зорилготой байгуулсан тул энэхүү гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын тухай хуулийн зохицуулалтаар газар эзэмших эрхийг бусдад үнэ төлбөртэйгөөр худалдахыг хориглосон. Б.М , М.Г нарын хооронд 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу газар эзэмших эрхийг 50,000,000 төгрөгөөр худалдаж, худалдаж авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Хэрэв үнэхээр Б.М дээрх хөрөнгүүдийг худалдан авсан нь үнэн бол тухайн үед хөрөнгийн шилжүүлгийг хийлгэх байсан. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжүүлгийг хийлгэх зорилгоор сүүлд буюу 2014 оны 04 сарын 16-ны өдөр улсын бүртгэлд мэдүүлэг гаргаж, улмаар 2014 оны 04 сарын 28-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж авсан, харин газар эзэмших эрхийг Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 сарын 25-ны өдрийн А/143 захирамжаар шилжүүлэн авч, мөн өдөртөө Налайх дүүргийн Газрын албатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байдаг. Бодит байдалд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байсан нь М.Г ээс М д 2014 оны 01 сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2014 оны 11 сарын 30-ны өдөр 12,000,000 төгрөг, 2014 оны 02 сарын 20-ны өдөр 11,382,000 төгрөг, нийт 33,382,000 төгрөгийг төлсөн баримтаар нотлогдоно. Нөгөөтэйгүүр, хариуцагч Б.М өөрөө зээлийн буцаан төлөлтийг хүлээн авах дансаа өгсөн байдаг. Хариуцагч Б.М ын худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2012 оны 03 сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний М ХХК-ийн тайлангаар тухайн үеийн зах зээлийн хандлагаар тооцсон үнэлгээгээр 979,200,000 төгрөг, гаргасан зардлын өртгөөр тооцсон үнэлгээгээр 499,187,800 төгрөг байсан ба ямар ч тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс ийнхүү үнэлгээтэй байсан үл хөдлөх эд хөрөнгөө, уг хөдлөх эд хөрөнгийн хажууд байрлалтай 1,800 м.кв хэмжээтэй газрын эзэмших эрхийг хоёуланг нь 50,000,000 төгрөгөөр бусдад худалдахгүй нь жирийн иргэний зүгээс дүгнэхэд ч ойлгомжтой билээ. Учир нь И ХХК нь 2006 оноос эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байсан, хариуцагч Б.М тай гэрээ байгуулах үедээ ч энэхүү үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан байдаг тул өөрийн автобуснуудаа байрлуулдаг, завсар үйлчилгээгээ хийдэг үйл ажиллагааныхаа гол цөм болсон объектоо бусдад худалдах хэрэгцээ шаардлага огт байхгүй байсан. Түүнчлэн хариуцагч Б.М гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг 50,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж үзэж байгаа боловч газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд үнийг 50,000,000 төгрөг гэж бичсэн, мөн үл хөдлөх эд хөрөнгө дээр үнийг 50,000,000 гэж бичсэн байгаагаас үзэхэд хариуцагч Б.М ын тайлбар бодит байдалтай нийцэхгүйг байгааг харуулдаг. Иймд хариуцагч Б.М 2013 оны 12 сарын 13-ны өдрийн гэрээгээр шилжүүлэн авсан газар эзэмших эрх ба үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үүрэгтэй. Гэвч Налайх дүүргийн Газрын албанаас ирүүлсэн материалаас үзэхэд хариуцагч Б.М нь иргэн Н.Б тай 2015 оны 07 сарын 20-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж газрын эзэмших эрхийг түүнд шилжүүлсэн, мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн материалаас үзэхэд Б.М нь 2018 оны 02 сарын 06-ны өдөр иргэн Х.Б д улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг тус тус шилжүүлсэн байна. Тэгэхээр энэ тохиолдолд давхар Х.Б нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, Н.Б газрын эзэмших эрхийг шударгаар олж авсан эсэхийг шалгах шаардлагатай. Х.Б нь 0-0000000000 дугаартай, 000 хаят байршилтай гараашийн зориулалттай 1,033 м.кв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үүрэгтэй. Хариуцагч Б.М үл хөдлөх эд хөрөнгийг Х.Б д худалдсан мэтээр, газрын эзэмших эрхийг Н.Б ид шилжүүлсэн мэтээр тус тус гэрээ байгуулж, бодит байдал дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, газар эзэмших эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү гэрээ байгуулсан гадаад илрэлийг бий болгож шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрх буцаан нэхэмжлэгч И ХХК-д шилжих магадлалаас зайлсхийх, үүнийг саатуулах зорилгоор уг гэрээнүүдийг байгуулсан байгаа тул эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарахаар байна. Нөгөөтэйгүүр, гуравдагч этгээдэд хохирол учруулах зорилгоор хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан зан суртахууны хэм хэмжээнд харш хэлцэл байдаг. Тодруулбал, хариуцагч Б.М маргаан ердийн журмаар шийдвэрлэгдэхээр болсон даруйд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Х.Б д, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх үед газрын эзэмших эрхийг Н.Б ид шилжүүлж нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгө болох газрын эзэмших эрхийг буцаан авахыг саатуулж байгаа нь нэхэмжлэгчийг хохироож, өөртөө ашиг бий болгох зорилготой байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл байхаар заасан. Б.М , М.Г нарын хооронд 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан гарааш худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул энэхүү хэлцэл дээр үндэслэгдэж хийсэн Б.Мөнбатаас Х.Б , Н.Б тай тус тус байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 11-ний өдрийн 00387 дугаар тогтоолоор мөн шүүхийн шүүгчийн 2015 оны 03 сарын 26-ны өдрийн 08210 дугаар захирамжийн 1 дэх заалтыг ...нэхэмжлэгч И ХХК, хариуцагч Б.М нар харилцан тохирч нэхэмжлэгч нь 2014 оны 10 сарын 24-ний өдрийн дотор хариуцагчид 100,000,000 төгрөг төлөх, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд Налайх дүүрэг, 1-р хороо, Уурхайчид 2 гудамжны 1 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн 0-0000000000 дугаар бүртгэлтэй газрын хамт чөлөөлж Б.М ын эзэмшилд шилжүүлэхээр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталсугай гэж өөрчлөн захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээсэн. Энэ тогтоолд нэхэмжлэгч талаас гомдол гаргасан байх үед хариуцагч Б.М нэгж талбарын 0000000000000 дугаартай газрын эзэмших эрхийг Н.Б ид үнэ төлбөргүйгээр шилжүүлжээ. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 00036 дугаар тогтоолоор шүүхийн 2015 оны 05 сарын 11-ний өдрийн 00387 дугаар тогтоол, 2015 оны 06 сарын 23-ны өдрийн 00544 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэрэг ердийн журмаар шийдвэрлэгдэхээр болсон үед хариуцагч Б.М нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг С ХХК-аас буцаан авсан тэр өдөртөө буюу 2018 оны 02 сарын 06-ны өдөр хариуцагч Х.Б руу 10,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлжээ. Хариуцагч Б.М үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг 50,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж маргаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийг Х.Б д 10,000,000 төгрөгөөр худалдсан гэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Х.Б нь энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авах үедээ хөрөнгийн өмчлөх эрхийн талаар маргаантай асуудал байгааг мэдэж байсан нь түүний шүүхэд өгсөн хариу тайлбараас харагддаг. Иймд 2014 оны 06 сараас хойш маргаантай байгаа обьектын хувьд Х.Б зах зээлийн үнээс хэт доогуур 10,000,000 төгрөгийн дүн бүхий гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх түүний энэ итгэл үнэмшил хамгаалагдах боломжгүй. 2021 оны 01 сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч Б.М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.М , Х.Б нарыг хоорондоо харилцаатай хүмүүс гэж тайлбарласан боловч Х.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Х.Б , Б.М нар хоорондоо ямар ч хамааралгүй гэж зөрүүтэй тайлбар өгсөн. Мөн хариуцагч Б.М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч үл хөдлөх хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр Х.Б д худалдсан гэж тайлбарласан боловч Х.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эхлээд үл хөдлөх эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж мэдүүлж байснаа сүүлд өөр мөнгө төгрөг өгсөн асуудал байдаг гэж тайлбараа өөрчилж байснаас үзэхэд Б.М , Х.Б нарын хооронд хуулийн дагуу, шударга хэлцэл явагдаагүйг илтгэж байна. Мөн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Н.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эхлээд газрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авсныг үгүйсгээгүй атлаа хэлэлцүүлгийн явцад сүүлд нь газрын эзэмших эрхийг шилжүүлж авахдаа бэлнээр мөнгө өгсөн асуудал байдаг гэж тайлбараа өөрчилж байсан. Н.Б нь энэхүү газрын эзэмших эрхийг шилжүүлж авах үедээ Б.М болон нэхэмжлэгчийн хооронд маргаантай асуудал байгааг мэдэж байсан нь түүний шүүхэд өгсөн хариу тайлбараас харагддаг. 2014 оны 06 сараас хойш маргаантай байгаа обьектын хувьд Н.Б үнэ төлбөргүйгээр газрын эзэмших эрхийг шударгаар олж авсан гэх түүний энэ итгэл үнэмшил хамгаалагдах мөн боломжгүй. Түүнчлэн хариуцагч Н.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед газар эзэмших эрхийг 150,000,000 төгрөгөөр худалдах зарыг 2020 оны 12 сарын 20-ны өдөр болон 2021 оны 01 сарын 14-ний өдөр, 200,000,000 төгрөгөөр худалдах зарыг 2021 оны 01 сарын 31-ний өдөр тус тус www.unegui.mn вэб сайтад байршуулж, газар эзэмших бусдад худалдах оролдлогыг хийсэн нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон ба энэ нь тухайн газар ямар үнэ цэнэтэй болохыг харуулж байна. Нөгөөтэйгүүр М.Г болон Б.М нарын хооронд байгуулагдсан гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус тул Б.М , Х.Б , Б.М , Н.Б нарын хооронд хэлцэл хийх үед ч мөн адил И ХХК өмчлөгч, газрыг эзэмших эрхтэй этгээд хэвээр байсан гэж үзнэ. Тиймээс хариуцагч Б.М нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, газрыг эзэмших эрхгүйд тооцогдох тул цааш өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг шилжүүлэх эрх бүхий этгээд биш болно. Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй гэж заасан. Үүргийн эрх зүйн харьцангуй байх зарчим гэдэгт аливаа этгээд хувийн чөлөөт байдлын үндсэн дээр өөрийн сонгосон гэрээний талтай л эрх зүйн харилцаа үүсгэх ба энэ харилцаанд гуравдагч этгээд аль болох оролцохгүй байхыг юун түрүүнд ойлгодог. Энэхүү зарчмын шийдлээс гэрээний бус үүргийн талаарх Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэг болон өмчийн эрх зүйн талаарх Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн зохицуулалтууд хуульд заасан цөөн тохиолдлуудад хазайдаг. Тодруулбал Иргэний хуулийн 494 дүгээр зүйл нь энэхүү харьцангуй байх зарчмыг эвдэж, үнэ төлбөргүй шилжүүлэн авсан гуравдагч этгээдийн эсрэг аливаа хөрөнгийг буцаан шаардах эрх олгодог онцгой зохицуулалт юм. Хариуцагч Н.Б үнэ төлбөргүй авсан зүйлээ байнга өөртөө авч үлдэнэ гэж найдах боломжгүй. Хариуцагч Б.М , Х.Б нарын хооронд 2018 оны 02 сарын 06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 10,000,000 төгрөг гэж заасан боловч мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. Нөгөөтэйгүүр, Б.М 50,000,000 төгрөгөөр худалдаж авсан хөрөнгөө 10,000,000 төгрөгөөр үнэлэн Х.Б д худалдсан гэж байгаа нь илтэд үнэмшилгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

2.   Хариуцагч Б.М ын хариу тайлбарын агуулга: И ХХК нь иргэн Б.М тай 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Гарааш худалдах, худалдан авах гэрээ зэргийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг гаргахдаа, тухайн гэрээнүүд нь зээлийн гэрээг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж, мөн тухайн гэрээнүүдийн үнэн зөвийг гэрчлэн баталгаажуулсан тойргийн нотариатч Т.Ж гийн үйлдэл нь халхавчилсан гэрээг Иргэний хууль болон Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар гэх зэрэг нотариатын тухай хууль тогтоомжийг зөрчиж гэрчилсэн гэсэн үндэслэлийг дэвшүүлсэн болно. Түүнчлэн И ХХК нь уг үйл баримттай холбоотой асуудлаар өөрсдөө санал гаргаж эвлэрлийн хэлцэл үйлдэн шүүхээр баталгаажуулж байсан бөгөөд тийнхүү эвлэрэн хэлэлцэж, газар эзэмших эрх шилжүүлэх болон гарааш худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээсэн бүхий л үүргээ бичмэл гэрээ хэлбэрээр ч, бодит үйлдлүүдээрээ ч хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тухайн маргааны зүйл болсон газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Б.М аас түрээслэн ашиглаж байсан явдал нь маргаангүй үнэн юм. Хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссан иргэний хэргийг дахин ердийн журмаар хянан хэлэлцэх үндэслэл бол зөвхөн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянасны үндсэн дээр бий болдог байтал уг иргэний хэрэгт хуулиар тогтоосон энэхүү журам ноцтой зөрчигдөж байна. И ХХК, гүйцэтгэх захирал М.Г нь ийнхүү хуульд нийцэхгүй үйл ажиллагааг явуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж байгаан зэрэгцээ, нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан ижил үйл баримтаар байж болох бүхий л журмаар үндэслэлгүй шаардлага, нэхэмжлэл гаргах замаар хариуцагч Б.М ын эрх ашгийг хохироосон. Тухайлбал, энэхүү хэргийн нэхэмжлэлд дурдсантай яг адил үндэслэл, үйл баримтаар буюу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, гарааш худалдах,худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг Б.М ад холбогдуулан иргэн М.Г ээр, эдгээр гэрээний үнэн зөвийг гэрчлэн баталгаажуулсан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг И ХХК-аар, газар эзэмших эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу шилжүүлсэн Налайх дүүргийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах захиргааны нэхэмжлэлийг И ХХК-аар тус тус гаргасан. Энэ бүх үйл ажиллагаа нь нэхэмжлэгч өөрийн хууль ёсны эрх ашгийг сэргээх зорилготой гэхээс илүүтэй хариуцагч Б.М ыг залхаан цээрлүүлж, тухайн газар, үл хөдлөх эд хөрөнгөд аж ахуйн үйл ажиллагаа явуулах бололцоог хясан боогдуулах зорилготой болох нь тэдгээр хэргүүдийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, тогтоол зэргээр нотлогддог. И ХХК нь Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Гарааш худалдах, худалдан авах гэрээ-нүүдийн үнэн зөв болохыг гэрчилсэн тойргийн нотариатч Т.Ж гийн үйлдэл нь Иргэний хууль, Нотариатын тухай хууль тогтоомжийг зөрчсөн, зээлийн гэрээ болохыг мэдсээр байж дүр үзүүлэн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцлийг үнэн зөв гэж гэрчлэн баталгаажуулсан гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь зохих журмаар хянагдаж, Улсын Дээд шүүхийн 2018 оны 09 сарын 18-ны өдрийн №01188 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж, нотариатчийн үйлдэл нь хуульд заасан журмыг зөрчөөгүй, талуудын сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр гэрээний нөхцөлүүдээ өөрсдөө тохиролцож тогтоон хийсэн хэлцлийг гэрчилсэн үйлдэл болохыг тогтоосон. Энэхүү тогтоолоор дээрх үйл баримтыг эцэслэн шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар нотлох баримтыг үнэлэх журам үйлчлэх бөгөөд энэ хүрээнд уг иргэний хэрэгт нэхэмжлэгчийн маргаж буй асуудлыг хариуцагч талаас дахин шүүхийн журмаар няцаах, өөрийн татгалзлыг нотлох шаардлагагүй юм. И ХХК-ийн хувьцааг дангаар эзэмшигч, гүйцэтгэх удирдлага М.Г нь иргэн М.Г ийн хувьд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан энэхүү иргэний хэрэгт дурдсантай яг адил агуулга, үндэслэл, шаардлага, үйл баримт бүхий нэхэмжлэлийг гаргасныг тус шүүхээс хянаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д ...нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа... үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тус шүүхийн 410, 0060 дугаартай тогтоолуудаар тус тус хянагдаж хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна. И ХХК нь маргааны зүйл болсон хэлцлээр шилжүүлэн өгсөн газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээ хүлээн зөвшөөрсөн бодит үйлдлийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэн ашиглаж байснаараа дахин нотолдог. Тодруулбал, талуудын хооронд 2015 оны 10 сарын 29-ний өдөр Гарааш түрээслүүлэх, түрээслэх гэрээ-г 06 сарын хугацаатай үйлдэж, түрээслэн ашиглаж байсан. Түрээсийн төлбөрийн үүрэгтэй холбоотой маргаан хянагдаж мөн эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд тухайн асуудлаар нэхэмжлэгч тал шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүхийн хуралдаанаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Эдгээр нөхцөл байдлаар нэхэмжлэгч тал нь тухайн хэрэгт эвлэрэх санал тавьж үүргээ хүлээн зөвшөөрч байсан төдийгүй өмчлөгч Б.М ын эрхийг маргаангүй зөвшөөрч түүнд үндэслэн түрээсийн харилцаанд орж байсныг илтгэн харуулдаг. Нэхэмжлэгч тал нь гагцхүү өөрт ашигтай байдлыг төрөл бүрийн арга сүвэгчлэн бий болгох, үүндээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хэргийн оролцогчийн эдэлбэл зохих эрхүүдийг ашиглаж байгаа гэх үндэслэл тогтоогддог бөгөөд харин үндсэн нэхэмжлэл нь нэгэнт өмнө эцэслэн шийдвэрлэгдсэн, түүнчлэн өөрийнх нь хэдэнтээ хүлээн зөвшөөрсөн үүрэгт холбогдох асуудал байгаа юм. Энэ тухай Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 сарын 10 өдрийн 415 дугаартай тогтоолд ...2014 оны 9 сарын 24-ний өдрийн 4481 дүгээр шүүгчийн захирамжаар талууд эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан, нэхэмжлэгч тал 2014 оны 10 сарын 24-ний дотор мөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн гэдгээ мэдэж ухамсарласан атлаа хожим үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрсний дараа буюу 2014 оны 10 сарын 27-ны өдөр эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгох хүсэлтээ ирүүлсэн гэж бодит үнэнд нийцсэн дүгнэлтийг өгсөн байдаг. Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолд үндэслэн шийдвэр гүйцэтгэл хийгдсэний дагуу олж авсан газар эзэмших эрх, өмчлөх эрхэд хөрөнгө оруулалт хийсэн, түүнчлэн худалдан авсан шударга эзэмшигч, өмчлөгч нарын хувьд хэрэв уг хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцогдох хууль бус эрх зүйн үр дагавар гарсан тохиолдолд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар, хохирлыг чухам аль буруутай этгээдээс нэхэмжлэх тухай асуудал зайлшгүй хөндөгдөхөөр байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Хариуцагч Х.Б гийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний хувьд нэхэмжлэгч байгууллагатай эрх зүйн үр дагавар бүхий харилцаанд ороогүй. Манайх Налайх дүүрэгт 2 давхар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үйлдвэртэй өргөтгөл хийх шаардлагатай болсон учир энэ үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Нэхэмжлэгч талын яриад байгаа объект нь балгас болсон гарааш байсан. Тэр гарааш манай үйлдвэрээс 20 м зайтай байдаг. Урд талын гараашийг зарах гэж байгаа гэж газрын албаны хүн надад хэлсэн. Тэгэхээр нь сураглаад очиход Б.М ...би өмчлөгч нь болсон та худалдаж авах уу гээд эхлээд 2018 оны 05 сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь худалдах, худалдан авах гэрээ хийж 10,000,000 төгрөг өгсөн. Тухайн үед хууль ёсны өмчлөгч нь Б.М байсан. Ямар нэгэн маргаан байгаагүй. Энэ эд хөрөнгийг авснаас хойш би маш их хөрөнгө оруулалт хийсэн. Хийсэн ажлаа нэг бүрчлэн бичиж шүүхэд өгсөн байгаа. Тухайлбал 12 шинэ тоосгон өрөө хийсэн, 48 хана тусгаарлаж өрөөнүүд болгосон. Нэг давхарт нь үйлдвэрлэлээ өргөтгөсөн. Нэхэмжлэгч талаас 900,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж ярьж байна. Энэ үнэлгээ нь бүгд худлаа. Би худалдаж авснаас хойш хийсэн хөрөнгө оруулалт нь 500,000,000 төгрөг болж байгаа. Энэ маргаанаас болж би одоо үйл ажиллагаа явуулж чадахгүй, миний эрх ашгийг хөндөж байгаа. Би Б.М тай ямар нэгэн хувийн, найз нөхдийн гэх харилцаа байхгүй. Би одоо өөрийн үл хөдлөх хөрөнгөө Х ХХК-д барьцаалж 80,000,000 төгрөгийн зээл авсан, төлөөд явж байгаа. Х.Б г нэхэмжлэгчийн зүгээс үнэ төлбөргүй авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үздэг. Гэхдээ энэ хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй. Өөрөөр хэлбэл, Б.М өөрөө 50,000,000 төгрөгөөр авсан эд хөрөнгийг Х.Б д 40,000,000 төгрөгөөр зарсан. Нэхэмжлэгч нь өөрөө анх шүүхээр Б.М тай маргаж явахдаа асуудлаа шийдвэрлүүлээгүй, Б.М тай эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу эвлэрлийн гэрээнийхээ нөхцөлийг зөрчсөн үйлдээ бусдад няцааж шаардлага гаргасан байгаа нь ёс зүйн хувьд болоод хууль зүйн хувьд хангагдах боломжгүй гэж үзэж байна. Х.Б гийн хувьд өөрийнх нь үйлдвэртэй ойрхон байрлалтай байсан учраас үйлдвэрээ өргөжүүлэх зорилгоор маргаан бүхий эд хөрөнгийг худалдаж авсан. Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа маргаантай гэдгийг нь мэдсээр байж Х.Б г авсан гэж байна. Гэтэл тийм зүйл байхгүй, огт мэдээгүй нэхэмжлэгчийн хэлсэн тайлбарыг гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн үйл баримт байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4.   Гуравдагч этгээд Х ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга: Х.Б нь Х ХХК-тай 2018 оны 10 сарын 18-ны өдөр 0000000000 дугаартай Зээлийн шугамын гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн тогтмол хүүтэй 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр хариуцагч Х.Б тай 0000000000 -01 дугаартай Барьцааны гэрээ байгуулан, түүний өмчлөлийн 000 од байршилтай, улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай, 1,033 м.кв талбай бүхий автомашины гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан. Барьцааны гэрээг байгуулах үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Х.Б бүртгэлтэй байсан. Барьцааны эрх нь хөрөнгөд хамааралтай, хөрөнгө дагалддаг эрх тул өмчлөгч өөрчлөгдөх нь тухайн хөрөнгөд бүртгэгдсэн барьцааны эрх дуусгавар болох үндэслэл болохгүй юм. Иймд хэргийг хянан шийдвэрлэхдээ өмнөх өмчлөгчийн өмчлөх эрхийг сэргээх тохиолдолд Х ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй байх үүднээс шүүхийн шийдвэрт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэгдсэн хүчин төгөлдөр барьцааны эрх дуусгавар болох үндэслэл болохгүй талаар тухайлан дурдаж өгнө үү.

 

5.   Гуравдагч этгээд Т.Ж гийн гаргасан тайлбарын агуулга: И ХХК нь нотариатч Т.Ж д холбогдуулан одоо хянагдаж буй хэрэгтэй ижил үйл баримт, ижил үндэслэлээр буюу Б.М тай бодитоор худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, нотариатч тухайн хэлцлүүдийг зээлийн гэрээг халхавчилсан хэлцэл байсныг мэдэж байсан гэх үндэслэлээр 2013 оны 12 сарын 13-ны өдрийн Гарааш худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний үнэн зөвийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцээд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Гэтэл тухайн үйл баримтын талаарх шаардлагыг шүүхээс эцэслэн дүгнэсэн байгааг үл хэрэгсэн ижил агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг И ХХК нь шүүхээр дахин хянуулж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.М , М.Г нарын хооронд 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан Гарааш худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хариуцагч Б.М , Х.Б нарын хооронд 2018 оны 02 сарын 06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, хариуцагч Б.М , Н.Б нарын хооронд 2015 оны 07 сарын 20-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, эрхийн улсын 0-0000000000 дугаарт бүртгэлтэй, 000 хаягт байршилтай, гараашийн зориулалттай, 1,033 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг Х.Б д даалгуулах тухай Ирээдүй аяны зам ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 653,100 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн.

 

7.   Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

7.а. Улсын дээд шүүхийн хяналт шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 сарын 18-ны өдрийн 000/0000/00000 дугаар тогтоолыг дурдаж уг тогтоолоор энэхүү маргааны үйл баримтыг нэгэнт тогтоосон ба үүнийг дахин нотлохгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Дээрх тогтоолд М.Г , Б.М нарын хооронд хийгдсэн хэлцлийг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2-т заасан хэлцэлд хамаарахгүй гэж дүгнэсэн ямар ч үг, өгүүлбэр байхгүй. Шүүх нотариатчын үйлдлийг ямар тохиолдолд хүчингүйд тооцохыг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд тодорхой заасан байдаг ба шүүх энэ хүрээнд нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэлтэй эсэхийг хянан үздэг. Иймд И ХХК-ийн нэхэмжлэлтэй нотариатч Т.Ж д холбогдох маргааны хүрээнд гарсан шүүхийн шийдвэр нь Б.М тай байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2-т заасан хэлцэлд хамаарахгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн маргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

7.б. Нэхэмжлэгч талаас 2015 оны 10 сарын 29-ний өдөр хариуцагч Б.М тай гарааш түрээслүүлэх, түрээслэх гэрээ байгуулсан нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан аргагүй эрхэнд хийгдсэн гэдгийг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгснийг анхаараагүй. Нэхэмжлэгч нь 2015 оны 10 сарын 29-ний өдөр хариуцагч Б.М тай Гарааш түрээслүүлэх, түрээслэх гэрээ байгуулахаас 3 хоногийн өмнө буюу 2015 оны 10 сарын 29-ний өдөр Тээврийн газрын 2015 оны 10 сарын 26-ны 6/1704 тоот Гэрээ цуцлахыг анхааруулах тухай албан бичгийг нэхэмжлэгчид ирүүлсэн. Ингээд И ХХК нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх талаар Тээврийн газартай байгуулсан гэрээгээ цуцлуулахгүйн тулд Б.М тай 2015 оны 10 сарын 29-ний өдөр Гарааш түрээслүүлэх, түрээслэх гэрээ-г байгуулсан. Дараа нь энэ гэрээний дагуу түрээсийн төлбөртэй холбоотой маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг.

7.в. Бодит байдалд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байсан нь М.Г ээс Б.М ад 2014 оны 01 сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2014 оны 11 сарын 30-ны өдөр 12,000,000 төгрөг, 2014 оны 02 сарын 20-ны өдөр 11,382,000 төгрөг, нийт 33,382,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогддог. Төлбөрийн баримтын утга дээр зээлийн хүү гэж бичсэн байдаг. Хариуцагч үүнийг үгүйсгэж чаддаггүй ба шүүх мөн адил энэ талаар дүгнэлт хийгээгүй.

7.г. Б.М ын нэхэмжлэлтэй С ХХК-д холбогдох иргэний хэрэгт Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 сарын 16-ны өдрийн 001/17109/00185 дугаартай тогтоолд зохигчдын хооронд байгуулагдсан гараашийн зориулалттай үл эдлэх эд хөрөнгийг 3,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжгүй, харин түрээсийн төлбөр төлөх үүргийг гүйцэтгэлийг хангах арга хэрэгсэл болох зорилготой байсан. Энэ тохиолдолд худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан дүр үзүүлсэн хуурамч хэлцэлд хамааруулан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх нь илүү оновчтой байжээ гэж дүгнэсэн. Тэгвэл Хариуцагч Б.М , М.Г нар 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан Гарааш худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулах, энэхүү гэрээгээр эрх зүйн үр дагавар үүсгэх хүсэл зориг талуудын хэн хэнд нь байгаагүй, нэхэмжлэгч ба хариуцагч Б.М нар нь худалдах, худалдан авах, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг зээлийн гэрээний төлбөр төлүүлэх үүргийг хангах арга хэрэгслийн хувьд ашиглах зорилготой байгуулсан тул энэхүү гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна.

7.д. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 28-ны өдрийн 279 дугаартай шийдвэрээр энэхүү хэргийн хариуцагч болох Б.М ын нэхэмжлэлтэй Н.С д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 49,500,000 төгрөг гаргуулахтай холбоотой маргааныг шийдвэрлэсэн. Уг маргааны агуулга нь одоогийн бидний маргааны агуулгатай ижил буюу хариуцагч Б.М нь хүмүүст өдрийн хүүтэй мөнгө зээлдүүлж, улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгсэл болгож эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл байгуулсантай холбоотой маргаан байсан. Шүүх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн байдаг. Хариуцагч М.Б ын худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2012 оны 03 сарын 19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний М ХХК-ийн тайлангаар тухайн үеийн зах зээлийн хандлагаар тооцсон үнэлгээгээр 979,200,000 төгрөг, гаргасан зардлын өртгөөр тооцсон үнэлгээгээр 499,187,800 төгрөг байсан ба ямар ч тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс ийнхүү үнэлгээтэй байсан үл хөдлөх эд хөрөнгөө, уг хөдлөх эд хөрөнгийн хажууд нь байрлалтай 1,800 м.кв хэмжээтэй газрын эзэмших эрхийг хоёуланг нь 50,000,000 төгрөгөөр бусдад худалдахгүй нь жирийн иргэний зүгээс дүгнэхэд ч ойлгомжтой билээ.

7.е. Хариуцагч Б.М үл хөдлөх эд хөрөнгийг Х.Б д худалдсан мэтээр гэрээ байгуулж, бодит байдал дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, газар эзэмших эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү гэрээ байгуулсан гадаад илрэлийг бий болгож шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрх буцаан нэхэмжлэгч И ХХК-д шилжих магадлалаас зайлсхийх, үүнийг саатуулах зорилгоор уг гэрээг байгуулсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 00036 дугаар тогтоолоор шүүхийн 2015 оны 05 сарын 11-ний өдрийн 00387 дугаар тогтоол, 2015 оны 06 сарын 23-ны өдрийн 00544 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэрэг ердийн журмаар шийдвэрлэгдэхээр болсон үед хариуцагч Б.М нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг С ХХК-аас буцаан авсан тэр өдөртөө буюу 2018 оны 02 сарын 06-ны өдөр хариуцагч Х.Б руу 10,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн байдаг.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

8.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Х.М ын хариу тайлбарын агуулга: Нотариатын үйлдэл болон хэлцэл тусдаа хянагдах хууль зүйн боломжтой гэдэг нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хэлцлийн агуулгаар нь хэлцлийг хянуулах, нотариатын үйлдэл хууль тогтоомж зөрчсөнөөр нотариатын үйлдлийг хянуулах нь тусдаа асуудал юм. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдсан үйл баримттай ижил үйл баримтыг зааж нэхэмжлэл гаргасан. Улсын Дээд шүүхийн тогтоолд тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэх нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн. Тухайн гараашийг И ХХК түрээслэн ашиглаж байсан үйл баримт нь Б.М ыг өмчлөгч болсныг зөвшөөрсөн үйл баримт биш гэх тайлбарыг давж заалдах гомдолдоо аргагүйн эрхэнд буюу гэрээгээ цуцлуулахгүйн тулд тусгасан гэж тайлбарладаг. Энэ нь түрээсийн харилцаанаас И ХХК үр шимээ хүртсэнийг харуулж байна. Түрээсийн төлбөрөө төлөхгүй байсны улмаас иргэн Б.М нь И ХХК-д нэхэмжлэл гаргаад 3 шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Энэ хэрэг ердийн журмаар шийдвэрлүүлэх болсны дараагаар шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянуулахаар И ХХК нь Улсын Дээд шүүхэд дахин хандсан бөгөөд ...түрээсийн маргаан олон жил үргэлжилж байхад яагаад нэг ч удаа түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ гэх үндэслэлээр тайлбарлаагүй вэ гэж шүүх бүрэлдэхүүн асуухад ...тэр үед энэ асуудлыг ярих шаардлага байгаагүй гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, давж заалдах гомдолдоо дурдаж буй үндэслэлээ сөрөг нэхэмжлэлээр гаргаж, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах боломжоо ашиглаагүй. 33,382,000 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр шилжүүлэхдээ зээлийн хүү гэх утгаар шилжүүлсэн нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсныг нотолно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иргэн М.Г тус мөнгийг нэхэмжилсэн хэрэг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэрэгсэхгүй болсон буюу энэ хэргийг шийдвэрлэгдэхийг хүлээж байгаа. Тухайн шилжүүлэгч этгээд нь зээлийн хүү гэх утгаар шилжүүлсэн үйлдэл хийсэн нь Б.М ын хүсэл зоригийн илэрхийлэл болохгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...зээлийн хүү гэж үзэж байгаа бол ямар хугацаатай, талуудын хооронд хэдэн хувийн хүүтэй зээл байсан бэ гэж асуухад нэхэмжлэгч тал энэ талаар тодорхой тайлбар өгч чадаагүй. М ХХК-ийн үнэлгээний тайлан шүүхийн журмаар гаргасан үнэлгээ биш юм. Маш хямд үнэтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авна гэх зарын дагуу талууд холбогдсон болохоос ямар нэгэн зээл авна гэх зарын дагуу холбогдоогүй. Талуудын хооронд 50,000,000 төгрөгөөс 100,000,000 төгрөгийн үнийн төсөөлөл байсан. Х ХХК зээл олгохдоо тухайн эд хөрөнгийг 100,000,000 орчим төгрөгөөр үнэлж, 80,000,000 төгрөгийн зээл олгосон. Газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ, Гарааш худалдах, худалдан гэрээ бол зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэрэгслийн хувьд ашигласан гэж ярьдаг боловч энэ талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр шүүхийн шийдвэрийг эш татахыг нөлөөллийн мэдүүлгээр хориглосон байхад удаа дараа өөр шүүхийн шийдвэрийг эш татан тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгч талаас Б.М , Х.Б нарын хооронд байгуулагдсан хэлцэл бол И ХХК-д буцаан шилжүүлэх үүргээс зайлсхийх зорилгоор хийсэн хэлцэл гэж тайлбарладаг. Тухайн үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй байсан буюу хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх боломжгүй. Нийт 50,000,000 төгрөгийн асуудлын хувьд 10,000,000 төгрөг нь үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах үнийн дүн дээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд 40,000,000 төгрөгийг төлсөн гэж хариуцагч тайлбарладаг. Нэхэмжлэгч талаас хөрөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл тус маргаан бүхий хөрөнгө нь бусдын эд хөрөнгөтэй нийлээд анх шилжүүлсэн үеийн нөхцөл байдлаас өөр болсон. Н.Б ид холбогдох нэхэмжлэлийн шаардлага, газар шилжүүлсэн Засаг даргын захирамжийг хүчингүйд тооцуулах захиргааны нэхэмжлэлээс тус тус татгалзсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэсэн гэж үзэж байна. Магадлагааг Б.М ад зориулсан баримт мэтээр тайлбарлаж байгаа боловч газрын алба шаардсаны дагуу гаргаж өгсөн баримт юм. Тухайн хөрөнгө дээр хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломж бүрдэж үнэ цэнэ өсөхөд нь энэхүү асуудлыг тавьж байна. Хууль зүйн хувьд гомдол дурдагдсан бүх асуудлууд дээрх байдлаар үгүйсгэгдэж байгаа учир гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

9.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Х.Б гийн хариу тайлбарын агуулга: Худалдах, худалдан авах гэрээний 10,000,000 төгрөг, газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээнд өгсөн 30,000,000 төгрөгийн талаарх баримтыг тухайн үед нэхэмжлэгч талаас хуурамч баримт гэж маргаагүй. Х.Б тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хажуу талд нь мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг. Үйлдвэрээ өргөжүүлэхийн тулд ойрхон үл хөдлөх хөрөнгө шаардлагатай байсан учир зарын дагуу тус үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан, энэ талаар нэхэмжлэгч тал маргаагүй. 2014 оны 09 сарын 24-ний өдөр Б.М болон И ХХК нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ байдаг. Нэхэмжлэгч тус эвлэрлийн гэрээгээр үүрэг хүлээж, тус үүргээ гүйцэтгээгүйгээ бусдад хамаатуулж өнөөдрийг хүртэл Б.М болон Х.Б нарыг чирэгдүүлж байна. Х.Б гийн хувьд тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авч байх цаг хугацаанд буюу 2018 оны 02 сарын 06-ны өдөр шүүхэд ямар нэгэн хэрэг маргаан үүсээгүй байсан. Тухайн үл хөдлөх хөрөнгөд ямар нэгэн хориг, битүүмж байсан бол Улсын бүртгэлийн байгууллага тус хөрөнгийг бүртгэж, шилжүүлж, гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй. Нотлох баримтгүйгээр өөрийн таамгийг гомдлын үндэслэлдээ тусгаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хөрөнгийг мөнгөө өгөөд дахин худалдаж авая гэх эвлэрлийн гэрээ, талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээнээс тус тус харахад, тухайн хөрөнгийг мөнгөний хэрэгцээ шаардлага гараад худалдсан гэх үйл баримт харагдана. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

10.   Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд Х ХХК-ийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

11.   Гуравдагч этгээд Т.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч И ХХК нь анх хариуцагч Б.М , Х.Б нарт холбогдуулан Б.М , М.Г нарын хооронд 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан Гарааш худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Б.М , Х.Б нарын хооронд 2018 оны 02 сарын 06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Б.М , Н.Б нарын хооронд 2015 оны 07 сарын 20-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй, 000 хаягт байршилтай, гараашийн зориулалттай 1,033 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг Х.Б д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /1хх 1-6, 187/

Нэхэмжлэгч нь ...эзэмших эрхтэй газрын оронд автомашин авч Н.Б тай эвлэрсэн... үндэслэлээр түүнд холбогдох нэгж талбарын 0000000000000 дугаартай 000 тоот хаягт байршилтай 1,800 м.кв газрын эзэмших эрхийг сэргээлгэх... шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталж, Н.Б ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /3хх 186, 187, 197-198/

 

3.   Нэхэмжлэгч И ХХК нь шаардлагын үндэслэлээ ...Б.М тай зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож гарааш, газар эзэмших эрхийг түүнд шилжүүлэх тухай гэрээ хийсэн, хариуцагч Б.М нь ирээдүйд гарааш, газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхээс зайлсхийх зорилгоор Х.Б , Н.Б нарт цааш нь гарааш, газар эзэмших эрхийг шилжүүлсэн... гэх агуулгаар тайлбарлажээ. /1хх 1-6/

Хариуцагч Б.М нь ...нэхэмжлэгчээс гарааш, газрыг худалдан авсан, Улсын Дээд шүүхийн тогтоолоор гарааш, газар шилжүүлэх гэрээний үнэн зөвийг баталсан нотариатчийн үйлдлийг хууль зөрчөөгүй гэж эцэслэн шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нь нэг маргааныг хэд хэдэн удаа үндэслэлгүй шийдвэрлүүлж байна... гэсэн агуулгаар, хариуцагч Х.Б нь ...Налайх дүүрэгт үйлдвэрлэл эрхэлдэг, үйлдвэрээ өргөтгөх зорилгоор гарааш худалдан авсан, тухайн үед өмчлөгчөөр Б.М бүртгэлтэй байсан учир түүнээс худалдан авсан... гэсэн агуулгаар тус тус татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргажээ. /1хх 40, 239-243/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК нь ...Х.Б тай байгуулсан Барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр учир барьцаа хөрөнгийн шилжилт барьцааны эрхийг хөндөхгүй... гэсэн агуулгатай, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Ж нь ...гарааш худалдах, газар шилжүүлэх гэрээний үнэн зөвийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг шүүх хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь хүчин төгөлдөр байгаа.. гэсэн агуулгатай тайлбарыг тус тус гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нарын байр суурийг дэмжиж оролцсон. /1хх 218-219, 4хх 6-7/

 

4.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 183/ШТ2018/00036 дугаар тогтоолоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 11-ний өдрийн 102/ШТ2015/00387 дугаар тогтоол, 2015 оны 06 сарын 23-ны өдрийн 102/ШТ2015/00544 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснийг мөн шүүхийн 2018 оны 03 сарын 29-ний өдрийн 183/ШТ2018/00152 дугаар тогтоолоор хэвээр үлдээснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдсан байх тул өмнө нь шийдвэрлэгдсэн маргааныг шүүх дахин шийдвэрлэж буй нь буруу гэх агуулгаар гаргасан хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /3хх 38-40, 41-42/

 

5.   Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 сарын 18-ны өдрийн 000/0000/00000 дугаар тогтоолоор И ХХК-ийн нотариатч Т.Ж д холбогдуулан гаргасан М.Г , Б.М нарын хооронд 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан Гарааш худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний үнэн зөвийг тус тус гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 сарын 21-ний өдрийн 746 дугаар магадлалыг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна. /4хх 31-33/

Шүүхийн дээр дурдсан магадлал, тогтоолоор М.Г , Б.М нарын хооронд 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан Гарааш худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г гэрчилсэн нотариатчийн үйлдэл Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааварт нийцсэн эсэх буюу Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан эсэх талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул ...М.Г , Б.М нарын хооронд 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа... гэх агуулгаар гаргасан хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй, үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, шүүхийн зүгээс нотариатчийн үйлдлийг хянасан буюу гэрээний талуудын хүсэл зориг буюу гэрээний агуулгыг хянаагүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахад шүүхийн дээр дурдсан магадлал, тогтоол харшлахгүй юм.

 

6.   Хэрэгт нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн М.Г , Б.М нарын хооронд 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан Гарааш худалдах, худалдан авах гэрээ /1хх 20/, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /1хх 116/, Б.М , Н.Б нарын хооронд 2015 оны 07 сарын 20-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /1хх 108-109/, Б.М , Х.Б нарын хооронд 2018 оны 02 сарын 06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /2хх 19/ авагдсан ба эдгээр гэрээнд:

6.а. М.Г нь Б.М ад 000 хаягт байршилтай 1,033 м.кв талбайтай гараашийг 50,000,000 төгрөгөөр, мөн гудамжны 2 тоот хаягт байршилтай 1,800 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 50,000,000 төгрөгөөр тус тус худалдах;

6.б. Б.М нь Н.Б ид000 тоот хаягт байршилтай 1,800 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэх;

6.в. Б.М нь Х.Б д 000 хаягт байршилтай 1,033 м.кв талбайтай гараашийг 10,000,000 төгрөгөөр худалдах нөхцөл тус тус тусгагдсан байна.

 

7.   Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь зохигчид болон гуравдагч этгээдүүдийн тайлбартай харьцуулан үнэлбэл ...Бодит байдалд нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.М ад гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхээ 50,000,000 төгрөгөөр худалдаагүй ба тус 50,000,000 төгрөгийг Б.М аас зээлж авсан... гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг илүү үндэслэлтэй гэж дүгнэв. Тодруулбал:

7.а. И ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Г нь Б.М аас 50,000,000 төгрөгийг хүлээн авч, улмаар Б.М ын заасан данс руу 2014 оны 01 сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2014 оны 01 сарын 30-ны өдөр 12,000,000 төгрөг, 2014 оны 02 сарын 20-ны өдөр 11,382,000 төгрөг, нийт 33,382,000 төгрөгийг Г.С , Зээлийн хүү М.Г гэсэн утгатайгаар буцаан шилжүүлж байсан үйл баримт; /1хх 22, 3хх 55, нотлох баримт 1-2, 5/

7.б. Б.М аас Ирээдүй аяны зам ХХК-д холбогдуулан өмнө нь гаргаж байсан сөрөг нэхэмжлэлд ...Г.С нь ... банкнаас мөнгө зээлэхээр болчихлоо удахгүй бүтнэ юмаа эргүүлээд авчихна тэр үед нь хэдэн төгрөг нэмээд өгье, нэр шилжүүлэхээ түр хүлээгээч гэж хүсэлт тавьсан учир би нэр шилжүүлэх ажлаа түр хүлээхээр орхисон... гэж дурдагдсан байдал /нотлох баримт 1-2/;

7.в. И ХХК нь Б.М ад 100,000,000 төгрөг төлөх, Б.М нь 1,800 м.кв талбайтай газар, 1033 м.кв талбайтай гаражийг И ХХК-д буцаан шилжүүлэх агуулгаар талууд өмнө нь эвлэрч байсан үйл баримт /нотлох баримт 32-33/ зэргээс үзвэл, талууд анхнаасаа маргаан бүхий гарааш, газрыг худалдах, худалдан авах хүсэл зориг байсан гэж үзэхээргүй байна.

Хэдийгээр уг захирамж дараа нь хүчингүй болсон ч тухайн үеийн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг түүнээс харах боломжтой.

Иймд М.Г , Б.М нарын хооронд 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан Гарааш худалдах, худалдан авах гэрээ /1хх 20/, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

 

8.   Харин Б.М , Н.Б нарын хооронд 2015 оны 07 сарын 20-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /1хх 108-109/, Б.М , Х.Б нарын хооронд 2018 оны 02 сарын 06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /2хх 19/-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдах үед гэрээний зүйл болох 1,033 м.кв талбайтай гаражийн өмчлөгчөөр /1хх 139-140, 152, 2хх 16/, 1,800 м.кв талбайтай газрын эзэмшигчээр /1хх 108-109, 1хх 144/ тус тус Б.М бүртгэлтэй байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсоноос гадна тухайн цаг үед гараж, газрын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавигдаагүй байсан учир И ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Г , Б.М нарын хооронд үүссэн гэх маргааныг Х.Б , Н.Б нар мэдэж байсан гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй.

Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасны дагуу Х.Б , Н.Б нарыг шударга эзэмшигч гэж үзнэ.

 

9.   Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу шийдвэрлэх учиртай.

Нэхэмжлэгчийн гаргуулахыг хүссэн 1,033 м.кв талбай бүхий гараж нь шударга эзэмшигч нарын өмчлөл, эзэмшилд шилжсэн учир түүнийг буцаан гаргуулах боломжгүй тул хариуцагчаас үнийг нь гаргуулах үндэслэлтэй ба хэрэгт авагдсан баримтаар гаражийн үнийг тодорхойлох боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Х ХХК-аас Х.Б д зээл олгож, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахдаа түүний зах зээлийн үнэлгээг 160,000,000 төгрөгөөр үнэлсэн талаар баримт хэрэгт авагдсан учир уг үнэлгээг бодит байдалд илүүтэйгээр нийцнэ гэж үзсэн болно. /1хх 221/

Иймд гаражийн үнэлгээ 160,000,000 төгрөгөөс М.Г ээс шилжүүлсэн гэх 33,382,000 төгрөгийг хасч, үлдэх 126,618,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

10.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/00408 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт зааснаар Б.М , М.Г нарын хооронд 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан Гарааш худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Б.М аас 126,618,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтын дараа 2 гэж нэмж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т заасан үндэслэлгүй тул Б.М , Х.Б нарын хооронд 2018 оны 02 сарын 06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Б.М , Н.Б нарын хооронд 2015 оны 07 сарын 20-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй, 000 хаягт байршилтай, гараашийн зориулалттай 1,033 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг Х.Б д даалгуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж нэмэлт оруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 653,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 337,950 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Б.М аас улсын тэмдэгтийн хураамжид 815,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д буцаан олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 723,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

 

Д.НЯМБАЗАР