Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 708

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Ч.Б  нь 2018 оны 6 дугаар сарын 14-нийдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Овоотэл” ресторанд Г.Уыг зодож дээд зовхи, цээж, зүүн хөхөнд хүзүүнд зулгаралт хэвлийд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:    

 

Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв гаргасан. Хохирогчид 800.000 төгрөг өгч хохиролыг нь барагдуулж бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Прокуророос 450.000 төгрөгийн торгох ялын санал гаргаж байгааг хүлээн зөвшөөрч байна гэв. 

 

Хавтаст хэргээс:

Хохирогчоор Г.У мөрдөн байцаалтанд”...2018 оны 6 дгуаар сарын 14-нд би Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Овоотэл ресторанд ажлаа хийж байтал 17 цагийн үед гаднаас эхлээд хоёр эрэгтэй, нэг эмэгтэй гурвуулаа орж ирж үйлчлүүлсэн. Орж ирсэн гурван хүн есөн шил сэнгүр нэртэй пиво ууж байтал гаднаас нэг эмэгтэй нэмэгдэж орж ирээд нэмж гурван шил сэнгүр нэртэй пиво нэмж уусан. Тэгээд 23 цагийн орчим нэг залуу нь би эргэж ирнэ гээд гараад явсны дараа нөгөө сууж байсан нэг эрэгтэй нь ширээн дээрээ тасраад уначихсан нөгөө хамт байсан хоёр эмэгтэй нь гэнэт алга болчихсон байсан. Тэгээд удалгүй эхэнд гарч явсан залуу нь өөр хүмүүстэй орж ирээд өөр ширээн дээр сууж байтал эхний хамт сууж байсан хоёр эмэгтэй нь нөгөө залуу руу агсарч эхлээд нөгөө залуугаа цохиж зодоод байсан тэгэхээр нь би очоод ширээндээ суухыг гурван удаа зөвлөсөн. Тэгэхэд “за бид хэд учраа олоод орхие гээд л маргалдаад зодолдоод байсан тэгээд бүр болохгүй болохоор нь хамгаалагч дуудсан. Хамгаалагч ирээд нөгөө хүмүүсийг тус тусад нь суулгасан. Тэгээд нөгөө хүүхэн шууд над руу агсарч эхэлсэн болохоор нь би “та нар битгий агсраад бай ширээндээ суу” гэж хэлсэн чинь нөгөө хүүхэн чи ч гэсэн эмэгтэй хүн биз дээ би зодуулчихаад байна гэсэн чи холд гэхээр нь чи очоод хэрэггүй ээ тэр хүмүүс нь согтуу байна бас зодоон болно гэсэн чинь холд гээ миний цээж рүү 2 удаа гараараа цохисон тэгээд намайг шаардлага тавихад нүүр рүү алгадсан тэгэхээр нь би зөрүүлээд алгадсан тэгээд үсдэлцэж эхэлсэн тэгээд хамгаалагч дуудаад салах гэж бөөн юм болсон нилээн ноцолдсон”  /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Одбаяр мөрдөн байцаалтанд: 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ....Ганболд гэх найзтай юм яриад сууж байтал Ану, Заяа хоёр ширээн дээр ирж суугаад яагаад тусдаа суугаад байгаа юм бэ  ширээн дээрээ буцаж суугаач гээд уурлаад хэлсэн тэгэхэд надтай цаг ирсэн Ганболд гэх залуу би найзтайгаа юм ярьж байна гээд ширээндээ суу гэж хэлсэн. Тэгээд Ганболдтой Заяа гэх эмэгтэй маргалдсан. Ганболд Уурлаад Заяагийн нүүр рүү рүнктэй архиа цацсан. Тэгсэн чинь зөөгч эмэгтэй ирээд Заяаг ширээндээ суу гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гээд хэрэлдэж эхэлсэн. Удалгүй үсдэлцээд авчихсан байсан. /хх-ийн 37/ гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтанд:  2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр...Одбаяр нэг танихгүй залуутай тус ресторанд сууж байсан ширээнд суусан. Тэгээд юм ярьж  байгаад Одбаяр болон нөгөө залуутай маргалдсан. Удалгүй зөөгч нь ирээд бид хоёрыг доромжлоод бараг янхан гээд доромжлоод байсан тэгээд нэг мэдсэн чинь Заяа нөгөө зөөгчтэй үсдэлцээд авчихсан байсан. /хх-ийн 39/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.Жамъяандорж мөрдөн байцаалтанд: 2018 оны 6 дугаар сарын 14-ний орой ажлаа хийгээд байж байсан. Тэгээд гадаа тамхи татаад байсан чинь дээр зодоон болоод байх шиг байсан ороод харсан чинь Урнаа эгч нэг эмэгтэйтэй үсдэлцээд зогсож байсан. Тэгээд би очоод салгах гээд очсон чинь нөгөө хүүхэн нь гарандаа үсийг нь ороогоор барьчихсан байсан салгаж болохооргүй байхаар нь гарыг нь тавиулах гэж гарнаас нь татсан тэгээд би салгасан. /хх-ийн 41/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7590 дугаартай: Г.Уод баруун дээд зовхи, цээж, зүүн хөхөнд хүзүүнд зулгаралт, хэвлийд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 15/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7665 дугаартай: Ч.Бгийн биед хэвлийд цус хуралт, баруун мөрөнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  /хх-ийн 18/

Сэжигтнээр Ч.Б мөрдөн байцаалтанд: 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр манай хамаатны охин Ану над руу яриад хороололд уулзъя гэж залгасан Тэгээд би хороололд очоод хамаатны охин руу залгаад хаана байгааг нь асуухад Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Овоотэл ресторанд байна гэхээр нь би очсон. Намайг очиход манай хамаатны охин Ану багын найз гэх 2 танихгүй залуутай сууж байсан тэгээд би очоод сэнгүр пиво 3 шилийг уугаад байж байтал хамт сууж байсан залуу хүнтэй уулзаад ирье гээд гараад явчихсан  тэгээд Ану бид хоёр нэг залуутай үлдсэн нэг залуу нь нилээн согтуу байсан ширээ дэрлээд унтчихсан байсан. Нөгөө залуу ирэхийг хүлээнгээ Ану бид хоёр гадаа Анугийн машинд сууж байгаад буцаад Овоотелд орж ирэхэд нөгөө залуу ирчихсэн өөр ширээн дээр нэг танихгүй залуутай сууж байсан. Тэгээд нөгөө хоёр залуугийн ширээн дээр очоод сууж юм ярьж байгаад нөгөө 2 залуутай маргалдсан тэгсэн чинь зөөгч гэх эмэгтэй ирээд ширээндээ суу гээд элдвээр хараагаад байхаар нь би урдаас нь хэрэлдсэн. Тэгээд нэг мэдсэн чинь би тэр зөөгчийг үсдчихсэн миний үснээс зөөгч эмэгтэй зулгаачихсан зогсож байсан. Тэгээд удалгүй хүмүүс  салгасан. /хх-ийн 22/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ч.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 24/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 85/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Б  нь 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Овоотел” ресторанд Г.Уыг зодож дээд зовхи, цээж, зүүн хөхөнд хүзүүнд зулгаралт хэвлийд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:                                                                                                  

хохирогчоор Г.Уын”...холд гээд миний цээж рүү 2 удаа гараараа цохисон тэгээд намайг шаардлага тавихад нүүр рүү алгадсан тэгэхээр нь би зөрүүлээд алгадсан тэгээд үсдэлцэж эхэлсэн тэгээд хамгаалагч дуудаад салах гэж бөөн юм болсон нилээн ноцолдсон...” /хх-ийн 13/, гэрч Б.Одбаярын”... зөөгч эмэгтэй ирээд Заяаг ширээндээ суу гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гээд хэрэлдэж эхэлсэн. Удалгүй үсдэлцээд авчихсан байсан...” /хх-ийн 37/, гэрч А.Оюун-Эрдэнийн”...зөөгч нь ирээд бид хоёрыг доромжлоод бараг янхан гээд доромжлоод байсан тэгээд нэг мэдсэн чинь Заяа нөгөө зөөгчтэй үсдэлцээд авчихсан байсан...” /хх-ийн 39/, гэрч Л.Жамъяандоржийн”...нөгөө хүүхэн нь гарандаа үсийг нь ороогоод барьчихсан байсан салгаж болохооргүй байхаар нь гарыг нь тавиулах гэж гарнаас нь татсан тэгээд би салгасан...” /хх-ийн 41/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7590 дугаартай дүгнэлт /хх-ийн 15/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос шүүгдэгч Ч.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь Ч.Бгаас гаргасан “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, хохирогч Г.Уоос  гаргаж өгсөн ...эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг шүүгдэгчид танилцуулсныг тэдгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.