2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2026/05377

 

 

 

 

 

 

 

 

 

2026 04 15 191/ШШ2026/05377

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойгийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Д.Батхуяг, шүүгч Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /РД:*******/,

 

Нэхэмжлэгч:  ******* овогт *******ы ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ******* ХХК /РД:/-д холох,

 

******* ******* ХХК-ийн зохиогчийн эрх эзэмшдэг дүрс бичлэгийн бүтээлээс бренд бүтээгдэхүүн үйлчилгээндээ зөвшөөрөлгүй, дураараа ашиглаж гэм хор учруулсны хохиролд ******* ******* ХХК 15,000,000 төгрөг, иргэн Б.******* 5,000,000 төгрөгийг тус тус гаргуулах, нэхэмжлэгч нарын богино хэмжээний уран сайхны бүтээл, дүр төрхийг хууль бусаар ашигласан үйлдэлд залруулга хийлгэж, уучлалт гуйхыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Иргэдийн төлөөлөгч Г.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Манайх 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа. Учирсан эдийн бус хохирлын гэм хорын хохиролд ******* ******* ХХК-д 10,000,000 төгрөг, иргэн Б.*******д 5,000,000 төгрөг гаргуулъя. Нэхэмжлэгч нарын богино хэмжээний уран сайхны бүтээл, дуу, дүрсийг хууль бусаар ашигласан үйлдлийг залруулж, уучлалт гуйлгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан гаргасан.

Б., Б.******* нар 2 ихэр эмэгтэйчүүд байдаг. Үндсэн мэргэжил нь уран сайхны кино бүтээл, контент хийдэг мэргэжлийг эзэмшин, үүний хүрээнд ******* ******* ХХК-ийг үүсгэн байгуулсан. 2013 оноос хойш өөрсдийн дүр төрхөөр олонд танигдсан уран бүтээлч нар байдаг. Эдгээр хүмүүс 2018 онд Монголын хөгжмийн фестивал арга хэмжээ болох олон нийтийн мэддэгээр арга хэмжээнд зориулж 28 минутын дүрс бичлэгийг Youtube сувагт байршуулсан. Энэ дуу дүрсний бичлэгийг иргэн Б.*******, Б. нар дуу дүрсний бичлэг хийж өөрсдөө оролцон кино уран бүтээл бүтсэн түүхтэй. Энэ бүтээлийг иргэний хариуцагч болох Таван ХХК реклам сурталчилгаа маркетингийн үйл ажиллагаанд ашигласан нөхцөл байдал нь тогтоогдсон. Энэ талаар нэхэмжлэгч нар нь хариуцагч компанид хандахад тухайн үед энэ асуудлыг шийдвэрлэнэ, уучлалт гуйна гэж яригддаг боловч бодит байдал дээр энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй асуудал үүссэн. Ингээд нэхэмжлэгч нар нь хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар 2020 онд анх нэхэмжлэл гаргаж хандсан. Ингэхдээ зохиогчийн эрхийг зөрчилтэй холбоотой мөнгөн хэлбэрээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан оюуны өмч нь Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан зүйл. ..Нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар хамгаалагдсан хийгээд нарийвчилсан хуулийн зохицуулалтаар зохицуулсан буюу оюуны үнэт зүйл, зохиогчийн эрхийн асуудал зөрчигдсөн байхыг үгүйсгэхгүй тул энэ асуудлыг тогтоолгоё гэдэг нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулах зорилгоор шинжээч томилсон. Оюуны өмчийн газар болон зохиогчийн эрхийн газраас эдгээр хүмүүсийн кино бүтээлийг ашигласан, дуу дүрсний бичлэгийг ашигласан болох нь эрх бүхий этгээдийг дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Тиймээс нэхэмжлэгч нар нь шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах гэм хор учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх бүрэн эрх зүйн боломжтой байгаа тул дээрх нэхэмжлэлийг гаргаж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Таван ХХК нь -ийн пэйж хуудсыг ямар нэгэн байдлаар ажиллуулдаггүй. Энэ пэйж хуудсыг тухайн үед маркетингийн үйлчилгээний гэрээний дагуу үйлчилгээ үзүүлдэг компани болон бусад кэй эф си-тэй холбоотой бүх сошиал хуудсыг ажиллуулдаг байсан. Ямар нэгэн байдлаар Таван группийн албан ёсны онлайн сошиал хуудсуудаар бусад сайт мэдээллийн хэрэгслээр Таван ******* гэдэг гэсэн нэр томьёо явдаггүй. Маркетингийн үйлчилгээний гэрээний дагуу үйлчилгээ үзүүлдэг компани пэйж хуудсыг хариуцдаг байгаа. Энэ гэрээ нь хэрэгт авагдсан байгаа. Гэрээний 7.1-т заасны дагуу компани нь тухайн сошиал орчинд тавигдсан бүхий л мэдээллийг хариуцна. Үүнд ямар нэгэн байдлаар Таван ХХК хариуцахгүй гэсэн зүйл заалтыг оруулсан байгаа. Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3-т тухайн агуулгыг тусгаж өгсөн. Тэр гэрээний хүрээнд компани ХХК-тай кэй эф си брендийн видео буюу өлөн бай рекламыг хийж гүйцэтгэсэн. Тухайн рекламыг хийж гүйцэтгэсэн компани нь ХХК байгаа. Тухайн рекламыг хийлгэх захиалгыг өгсөн компани нь компани байгаа. компани нь кэй эф си монголиа болоод бусад онлайн сүлжээ, суваг телевизээр цацаж байгаа мэдээллийг компани гүйцэтгэдэг. Үүнд Таван ******* болон Таван групп ямар нэгэн хамааралгүй. Ямар нэгэн байдлаар Таван ******* ХХК нь ******* ******* ХХК-ийн хийсэн кино бүтээл болон Б.*******гийн хийсэн бүтээлийг ашиглаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч Г. нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Таван ******* ХХК нь ХХК-тай хийгдсэн гэрээний дагуу ашигласан нь тодорхой байгаа тул хэргийг контент хийсэн компани хариуцах хэрэгтэй гэж үзэж байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрэл зургууд, ******* ******* ХХК-ийн захиргаанд гаргасан гомдол, gmail-ээр уучлалт хүсэх тухай и-мейл, Өмгөөлөлийн сувд анд партнерс ХХН-ийн гэрчилгээ, ХХК-ийн гэрчилгээ, ******* ******* ХХК-ийн дүрэм, ХХК-ийн дүрэм, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн гэрэл зургууд, Голомт банкны ХХК-ийн дансны хуулга, Хаан банкны Б.ы дансны хуулга, Б.ы Хас банкны дансны хуулга, Б.Ундраагийн Хаан банкны дансны хуулга, телевизийн нэвтүүлэгт оролцох тухай гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх ерөнхий гэрээ, Б.*******гийн моделиар ажиллаж байсан талаарх танилцуулга 3 хавтас зурагт хуулга зэргийг гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн МА/19/01 дугаар маркетингийн үйлчилгээний гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны7 дугаар сарын 16-ны өрийн Ажил гүйцэтгэх гэрээ, ******* ******* ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ХХК-д Шаардлага хүргүүлсэн тухай албан бичиг, Facebookийн чат, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 21/593 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 21/122 дугаартай итгэмжлэл, тайлбар, зэргийг гаргаж өгсөн.

 

6. Шүүхээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШТ2024/00263 дугаар тогтоол, 2024 06 дугаар сарын 07-ны өдрийн 1881/ШТ2024/00314 дүгээр тогтоолын дагуу шинжээчээр Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институт ТББ, Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн газрын улсын байцаагчийг томилж,

Оюуны өмчийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 010/09 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институт ТББ-н 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 25/102 дугаартай шинжээчийн дүгнэлтийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК, Б.******* нар нь хариуцагч ******* ******* ХХК-д холуулан ******* ******* ХХК-ийн зохиогчийн эрх эзэмшдэг дүрс бичлэгийн бүтээлээс бренд бүтээгдэхүүн үйлчилгээндээ зөвшөөрөлгүй, дураараа ашиглаж гэм хор учруулсны хохиролд ******* ******* ХХК 15,000,000 төгрөг, иргэн Б.******* 5,000,000 төгрөгийг тус тус гаргуулах, нэхэмжлэгч нарын богино хэмжээний уран сайхны бүтээл, дүр төрхийг хууль бусаар ашигласан үйлдэлд залруулга хийлгэж, уучлалт гуйхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Таван ХХК нь -ийн пэйж хуудсыг ямар нэгэн байдлаар ажиллуулдаггүй. Энэ пэйж хуудсыг тухайн үед маркетингийн үйлчилгээний гэрээний дагуу үйлчилгээ үзүүлдэг компани болон бусад кэй эф си-тэй холбоотой бүх сошиал хуудсыг ажиллуулдаг байсан. компани ХХК-тай кэй эф си брендийн видео буюу өлөн бай рекламыг хийж гүйцэтгэсэн. Тухайн рекламыг хийж гүйцэтгэсэн компани нь ХХК байгаа. Тухайн рекламыг хийлгэх захиалгыг өгсөн компани нь компани байгаа. Ямар нэгэн байдлаар Таван ******* ХХК нь ******* ******* ХХК-ийн хийсэн кино бүтээл болон Б.*******гийн хийсэн бүтээлийг ашиглаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2018 онд хөгжмийн наадамд зориулсан 27 минутын баримтат киног бүтээсэн бөгөөд энэхүү киног Үоutube сувагт байршуулсан талаархи үйл баримттай хариуцагч тал маргаагүй.

 

4.2.Хариуцагч ******* ******* ХХК нь ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Маркетингийн үйлчилгээний МА/19/1 тоот гэрээ байгуулж, уг гэрээний дагуух үйлчилгээг үзүүлэхээр ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр КFС 653 дугаар Реклам, видео, шторк хийх ажил гүйцэтгэх гэрээг ХХК-тай байгуулсан тухай гэрээний хуулбарыг хариуцагч хариу тайлбарын хамт хэрэгт хавсаргасан байна.

 

4.3.Дээрх гэрээнд зааснаар ХХК нь КFС брэндийн feed your hunger brand TVC буюу 46 секундын зар сурталчилгааны ажлыг хийсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан ба уг сурталчилгаанд ******* ******* ХХК-ийн 2018 онд хөгжмийн наадамд зориулсан 27 минутын баримтат киног Үоutube сувагт байрлуулсан бүтээлээс нь зөвшөөрөлгүй авч КFC брендийн үйлчилгээний дүрс бичлэгийн сурталчилгаанд 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 18.00 цагт тавьж ашигласан, мөн иргэн Б.*******гийн зургийг зөвшөөрөлгүйгээр авч ашигласан үйл баримт зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримт, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

4.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх дүрс бичлэгийг хийж Үоutube сувагт байрлуулсан нь ******* ******* ХХК нд хамааралгүй, маркетингийн үйл ажиллагааг явуулж байсан ХХК, түүний захиалгаар, гэрээний дагуу реклам хийсэн ХХК уг асуудлыг хариуцах ёстой гэж тайлбарласан боловч ******* ******* ХХК ХХК хооронд байгуулсан маркетингийн үйлчилгээний гэрээ, ХХК ХХК хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь бодитоор хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй байна. Учир нь гэрээнүүдийн үнэ төлөгдсөн эсэх, гүйцэтгэсэн ажлыг дүгнэж ажил хүлээлцсэн талаар баримтгүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй гэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Харин хариуцагч байгууллага ******* ******* ХХК нь барааны тэмдэг бүхий франчайз эрхийг эзэмшдэг талаар шүүхэд тайлбарласан, тухайн реклам, сурталчилгааны бичлэг нь барааны тэмдэг бүхий үйл ажиллагааг сурталчилсан талаар маргаагүй болно.

 

5. Шүүхээс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 181/ШТ2024/00263 дугаар тогтоол, 2024 оны 06 сарын 07-ны өдрийн 1881/ШТ2024/00314 тогтоолын дагуу шинжээчээр Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институт ТББ, Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн газрын улсын байцаагчийг томилжээ.

 

5.1. Оюуны өмчийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 010/09 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2020 онд хийгдсэн гэх барааны тэмдэг бүхий 46 секундын реклам, шторк дүрс бичлэг хийхдээ 15-16 дах секундэд иргэн Б.*******гийн /ногоон эрээн подвалк, хар малгайтай/ зургийг оруулсан дүрс бичлэгийн хэсэг мөн гитар тоглож буй хүний ар талаас авсан дүрс бичлэгийн хэсгийг хуулбарлан ашигласан байна. Мөн 34 дэх секундад play үзэж байгаа цагаан подвалктой үсээ ногоон өнгөөр будсан охины хэсэг дүрс бичлэгийн хэсгийг хуулбарлан ашигласан нь тогтоогдсон, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрх /цаашид "бүтээл ашиглах онцгой эрх" гэх/ эдэлнэ, 13.2 Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд дараах эрхийг хамааруулна, 13.2.1 хуулбарлах, 13.2.2 нийтэд түгээх, 13.2.3 нийтэд дамжуулах, 13.2.7 үүсмэл бүтээл болгон өөрчлөх, 13.3 Энэ хуулийн 13.2-т заасан онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно гэж тус тус заасан заалтыг зөрчсөн талаар дурдсан байна. /х.х-ийн 2 дугаар хавтас 208-214/

 

5.2. Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институт ТББ-н 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 25/102 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ******* ******* ХХК-ийн зохиогчийн эрх эзэмшдэг дүрс бичлэгийн бүтээлээс брэнд бүтээгдэхүүн үйлчилгээндээ зөвшөөрөлгүй, ашиглаж гэм хор учруулсны хохирлын хэмжээг эрх эзэмшигчид зөвшөөрөлтэйгөөр уг дүрст бүтээлийг ашиглуулснаар олох байсан орлогын хэмжээнд үндэслэн тодорхойлоход ******* ******* ХХК-д гэх хор учруулсны хохирлын хэмжээ 13,867.0 мян, төгрөг, нэхэмжлэгч Б.*******д гэх хор учруулсны хохирлын хэмжээ 5,867.0 мян.төгрөг байна гэж тус тус тодорхойлсон байна. /х.х-ийн 2 дугаар хавтас 238-250, х.х-ийн 3 дугаар хавтас 1-5/

 

5.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нарт учирсан хохиролын хэмжээг тооцохдоо олох ёстой байсан орлого буюу Роялти зэргийг буруу тооцсон гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч тэрээр дээрх Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байгаа талаар баримтаар нотлоогүй, дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй болно.

 

5.4 Шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулж гаргасан дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэлтэй, Шүүхийн шинжилгээний хуульд заасан журмын дагуу гаргасан гэж үзлээ.

 

6. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэмэгдүүлэхдээ Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу өөрийнхөөрөө маркетенг юүтүүб суваг, фейсбүүк, , , тараасан хэлбэрээр залруулга хийж, уучлалт гуйлгахыг хариуцагчаас шаардах эрхтэй гэсэн боловч шүүх хуралдаанд энэ шаардлагаас татгалзсан тул уг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т Бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирол болон эдийн бус гэм хорыг нөхөн төлүүлэх асуудлыг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан тул нэхэмжлэгч хохирлыг мөнгөөр тооцон нэхэмжлэх эрхтэй гэж тус тус зохицуулсан.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс Таван ******* ХХК нь ХХК-тай хийгдсэн гэрээний дагуу ашигласан нь тодорхой байгаа тул хэргийг контент хийсэн компани хариуцах хэрэгтэй гэж үзэж байна гэсэн нь үндэслэлгүй байна.

 

Иймд Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институт ТББ-н 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 25/102 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын ******* ******* ХХК-д гэм хор учруулсны хохирлын хэмжээ 13,867,000 төгрөг, нэхэмжлэгч Б.*******д гэх хор учруулсны хохирлын хэмжээ 5,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,133,000 төгрөг, нэхэмжлэгч нарын богино хэмжээний уран сайхны бүтээл, дүр төрхийг хууль бусаар ашигласан үйлдэлд залруулга хийлгэж, уучлалт гуйхыг хариуцагчид даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 95,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д, 227,285 төгрөгийг ******* ******* ХХК-д гаргуулан тус тус олгож, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,000+70,200 төгрөг, нийт 165,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг төлөх байсан боловч, төлөөгүй байх тул уг төлбөрийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 497 дугаар зүйлийн 497.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК иас 18,867,000 төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК-д 13,867,000 төгрөг, нэхэмжлэгч Б.*******д 5,000,000 төгрөгийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,133,000 төгрөг, нэхэмжлэгч нарын богино хэмжээний уран сайхны бүтээл, дүр төрхийг хууль бусаар ашигласан үйлдэлд залруулга хийлгэж, уучлалт гуйхыг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 95,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д, 227,285 төгрөгийг ******* ******* ХХК-д гаргуулан тус тус олгож, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,000+70,200 төгрөг, нийт 165,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг төлөх байсан боловч, төлөөгүй байх тул уг төлбөрийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Д.БАТХУЯГ

 

 

Б.ЦОЛМОНГЭРЭЛ